Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,шүүгч С.Пүрэвсүрэн, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаЦ.Золзаяа,

иргэдийн төлөөлөгч С.Бямбадорж,

улсын яллагчМ.Эрдэнэзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч А.Ганбат,

гэрч Б.Дарьсүрэн, Н.Уранзул, Д.Алтантуяа,

шүүгдэгчЗ.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэххэсэгт заасан гэмт хэрэгтхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Зоёогийн Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн201625012579 дүгээр хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-нийөдөр хүлээн авч2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамтБаянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, 5-11 задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 03-ын өдрийн 44 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих, 123-р зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37-р зүйлийн 1-дзааснаар 112-р зүйлээр оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нь 123-р зүйлээр оногдуулсан 1 жилийн хорих ялыг нь нэмж бүгд 3 жил хорих ялаар шийтгүүлж Хөвсгөл аймгийн шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 79 дүгээршүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 21 хоногийн ялаас тэнсэн суллагдсан,

Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 34 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 3-д зааснаар 3 жил 2 сар хорих ялаар шийтгүүлснийг Хөвсгөл аймгийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,Боржигон овогт Зоёогийн Пүрэвсүрэн, /РД:УЗ72102412/,     

Холбогдсон гэмт­хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ШүүгдэгчЗ.Пүрэвсүрэннь2016 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын 5-11 задгайн гадаа иргэн Ц.Отгонбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зүрхэн тус газар хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

ШүүгдэгчЗ.Пүрэвсүрэннь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Манай дүү энэхүнийгтанихгүй, гэрийгнь ч мэдэхгүй. Бихохирогчийнахнь 07 дугаарсарын 16-ны орой 21 цаг 11 минутаас 22 цаг 20 минутхүртэлДарьсүрэнгэдэгхүнманай дүү рүү залгасанбайсан. Тэгээдгэртньочиж 2 ширхэгпивонайззалуутайгаауруутатаж, архиуудаггүй, тамхитатдаггүйхүндпиво өгсөнбайдаг. ДарааньАлтантуяагэдэгхүнньманайнөхөрзодоодбайнагээдДарьсүрэн рүү утсаарярихаарньДарьсүрэнманай дүүг авч яваадамьнасыгньхохироосонбайдаг. Манайах, эгч, дүү нармааньталийгаачийнархиууж, тамхитатажбайгааг 1 ч удаахараагүй. Шүүгдэгчийнхэлжбайгаагаарталийгаач мааньгэрээснь 20 алхаадунасангэжбайгаа. Тэгтэл шүүгдэгчийнгэрээсбараг 50 метрявсанбайсан. Дарьсүрэнньминийутсыгмэднэ, ээжийнутсыгмэднэ, талийгаачийннайзохинньминийутсыгмэднэ, ээжийнутсыг ч мэднэ. Хэрвээнадруу утастсанболамийгньаварч амжихбайсанюмбилээ. Талийгаачийг өнхрөөд ойчих үед шүүгдэгч наадмуу“новш чинь үхнэ”гээдсуугаадбайсангэжбайгаа. Машгомдолтойбайгаа. Нэхэмжлэхзүйл 5.174.000 төгрөгньоршуулгынзардалгарсан. Өмгөөлөгчийнхөлс 1.000.000 төгрөгболжбайгаа. Нийт 6.174.000 төгрөгийг шүүгдэгчээснэхэмжилжбайнагэв.

Гэрч Б.Дарьсүрэннь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Биталийгаач найзтайгаауулзаагүйудсанбайсанучирзалгаж асуухад гэртээ байна гэхээр нь би очсон. Тэгээд юм ярьж сууж байхад манай Тогоо гэдэг найз маань намайг хаана байна гэж залгаж асуухаар нь би найзындаа байна гэхэд би очлоо гэхээр нь тэг, тэг хүрээд ир гэсэн. Тэгээд би Тогоог тосож аваад талийгаач руу юу хийж байна гэж ярихад манай найз охин ирсэн байна гэхээр нь би очиж болох уу гэхэд хүрээд ир гэсэн. Тогоо найзтайгаа 2 том пиво авч ороод юм ярьж суусан. Нилээд удаан юм ярьж сууж байхад Тогооявлаагэхээрньбид 3 гарч таксинд суулгаж өгч явуулсан. Талийгаач намайг найз охинтойгоо манай гэрт хүргэж өгөөд манайд суугаад байж байхад Алтантуяа над руу би гэртээ ганцаараа байна. Манай нөхөр ирээгүй байна, чи хүрээд ирээч гэж залгахаар нь бид 3 очсон. Тэгээд бид нар 1 пиво ууя гээд 4-үүлээ Цайз 16 руу алхаад явсан. Тэгээд алхаж очоод баар билүү, караокеноос пиво аваад талийгаач гарч ирсэн. Тэгээд бид нар алхсан юм чинь такси бариад гэр рүү нь очсон. Тэгээд бид нар юм яриад сууж байхад Пүүжээ ах буюу шүүгдэгч орж ирээд суух шиг болсон. Удалгүй пиво авч шидсэн. Би тухайн үед шүүгдэгчийг согтуу юм уу, эрүүл юм уу гэдгийг мэдээгүй. Шүүгдэгчийг хутга авахад бүгдээрээ яанаа хутга авчихлаа бүгдээрээ гаръя гээд бид 4 гарсан. Тэгээд бид нар доошоо уруудаад явж байхад талийгаач энэ хүн хутга барьсан байна гээд уурлаад байсан. Би талийгаачийн цамцнаас нь бариад явъя гэхэд талийгаач хувцасаа тайлаад гүйж очоод ноцолдоод байх шиг байсан. Бид нар ноцолдоод байна очиж талийгаачийг авъя гээд явахад өөдөөс хүрээд ирэхээр нь ашгүй ирж байна, бүгдээрээ явъя гэхэд талийгаач их сонин царайлаад найгаад ирсэн. Бид нар яанаа зүгээр үү гээд харахад шууд унаад өгсөн. Бид нар яагаад уначихваа гээд харахад цус гарсан байсан. Тэгээд шууд түргэн, цагдаа дуудаад, би доошоо гүйж түргэн, цагдаагаа тосож авсан. Түргэн ирээд нас барсан байна гэж хэлсэн гэв.

Гэрч Н.Уранзул нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Биажлаасаа 7 цагаасбуугаадманайнайззалуудуудахадгэртньочсон. Тэгээднамайг гэрт нь очоод байж байхад 1 эгчтэйутсаарярьсан. Тэгээд би хэнбэгэжасуухадманай хашаанд хөршбайсан айлын хүнбайнагэжхэлсэн. Тэр эгч талийгаачийнд 1 ахтайхамт 2 шилпивоавчраад ирцгээсэн. Тэгээд нөгөө ах бид 2-тай танилцсан. Нөгөө ах чинь дахиж гараад 2 сав пиво авчирсан. Нөгөө ах намайг машинд суулгаад өгчих гэхээр нь бид 2 машинд суулгаж өгөөд нөгөө эгчийг бас гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед 12 цаг болж байсан. Бид 2 гэрт нь 3 цаг болсон. Тэгээд бид 2 гэрээс нь гараад явж байхад нөгөө эгч утсаар яриад бид 2-ыг дуудаад 1 хүний гэрт нь очоод ирье гэсэн. Тэгээд бид 2 нөгөө эгчийг дагаж яваад 1 айлынд орсон. Бид 2-ыг ороход пиво авч өг гэхээр нь явсан. Явж байхад Дорж ахтай таараад 3000 төгрөг өгсөн. Манай найз залуу бааранд ороод 1 сав пиво аваад машинд суугаад нөгөө айлынд очсон. Тэгээд бид нарыг пиво уугаад сууж байхад 1 ах орж ирээд та нар миний гэрт байдаг та нар хэн юм гэхээр нь би найз залуутайгаа гэрээс нь гарахад араас том аяга шидхэд нь нөгөө аяга хагарсан. Тэгээд манай найз залуу энэ хүн чинь хутгатай байна шдээ гэж хэлсэн. Би найз залуугаа явъя тэгэх үү гэж зөндөө гуйхад намайг байж бай, энэ 2 нэгнийгээ алчихвал чи яах юм гэж надад хэлсэн. Тэгээд шүүгдэгч дээр очоод ирэхдээ аймар сонин байдалтай ирсэн. Намайг яачих ваа гэж асуухад яг зүрхэнд нь хутгалсан шарх байсан гэв.

              Гэрч Д.Алтантуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2016 оны 07 дугаарсарын 16-17-нд шилжихшөнө бигэртээнилээдшөнө ирсэн. Гэртээирэхэд шүүгдэгч ирээгүйбайхаарньДарьсүрэн рүү залгаад хаана байгааг нь асуухад гэртээ байна гэхээр нь хүрээд ир гэхэд талийгаач, Уранзул, Дарьсүрэн нар хамт ирсэн. Тэгээд бид нар Цайз 16 руу явж том пиво авч ирээд задлаад уугаад сууж байхад шүүгдэгч над руу залгаад чи хаана байна, гэртээ ирсэн юм уу гэхэд гэртээ ирсэн байна гэхэд би одоо очлоо гээд ирсэн. Шүүгдэгч орж ирээдяахаараа та нар гэрт цуглаад архи уудаг юм гээд пиво үүд рүү шидсэн. Тэгээд бид нар гарсан. Талийгаач уурлаад шүүгдэгчтэй хэрэлдээд зууралдаж авсан. Тэгээд биднар доошоо уруудаад явж байхад шүүгдэгч гадаа гарч ирээд зогссон байхад нь талийгаач хувцасаа тайлаад гүйж очоод цохиж унагаагаад өшиглөөд, ноцолдоод байсан. Тэгээд шүүгдэгч босож ирээд зууралдаж авсан. Тэгээд талийгаач найгаад бид 3-ын өөдөөс хүрээд ирээд унасан. Дарьсүрэн түргэн дууд, цагдаа дууд, цус гарсан байна гэсэн гэв.

              Шүүгдэгч З.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Уранзул, Отгонбаатар хоёрыг огт танихгүй учир уур хүрээд гарцгаа гэж хэлсэн чинь гарахгүй байхаар нь Отгонбаатарыг гэрээс чирээд гаргасан чинь гадаа гараад надтай зодолдоод би дийлэхгүй, миний цээж, гэдэс, гар, хөл рүү цохисон.Уурандаа айлгах санаатай буцаж гэррүү ороод гэрийн зүүн талын ширээн дээр байсан ягаан иштэй жижиг хутга авч гараад Отгонбаатартай зууралдаж нөгөө хутгаараа Отгонбаатарыг цохисон.Гэхдээ хаашаа нь хэдэн удаа хутгалсанаа бол сайн мэдэхгүй байна. Тэгсэн Отгонбаатар надаас салаад цаашаа 20 гаран алхаад шууд газар унасан, би очоогүй хутгаа харсан чинь хутга цус болчихсон байхаар нь хажуу тийшээ шидчихээд гэртээ орсон...” гэх мэдүүлэг. /хх100-107 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний дүү Ц.Отгонбаатар өөрөө архи болон тамхи хэрэглэдэггүй. Хохирлын мөнгийг З.Пүрэвсүрэнгээс нэхэмжилж байна. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 4.647.000 төгрөг зарцуулсан. 49 хоногийн буяны ажил, цайллаганд нийт 5.278.000 төгрөг зарцуулсан. Нийтдээ 5.174.8000 төгрөг зарцуулсан байна. Энэ зардлыг манай гэр бүлийнхэн З.Пүрэвсүрэнгээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг./хх 26-28, 161дүгээр хуудас/,

Гэрч Б.Дарьсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Талийгаач Отгонбаатар гарчихаад “наадах чинь хутга барьчихлаа шүү дээ” гэснээ дээгүүрээ өмссөн цамцаа тайлсан чинь найз хүүхэн нь айгаад орилоод “боль” гээд байж байтал Отгонбаатар буцаад нөхөр рүү нь очоод хоорондоо ноцолдож байснаа гэнэт буцаад алхаад ирсэнээ уначихсан. Гадаа харанхуй байсан болохоор сайн харагдахгүй байсан юм. Түргэн нэлээн удаж байж ирээд үзсэнээ “нас барсан байна” гэж хэлсэн. Жижгэвтэр ягаан юм уу шар өнгөтэй иштэй хутга л байх шиг байсан. Талийгч ноцолдож байсан газраасаа бидэн рүү буюу баруун тийш нэг их хол яваагүй, 10 гаран алхаад л унасан. Алхаж ирээд унасан газартаа л нас барсан байна лээ...” гэх мэдүүлэг. /хх31-33 дугаар хуудас/,

Гэрч Н.Уранзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр үед гадаа үүр цайгаагүй бүрэнхий байсан. Бид нарын араас хутга барьсан хүн дагаад байсан. Бид нар тэр хүний барааг хараад урьд нь зайтай алхаад байсан. Тэгтэл манай найз залуу “энэ муу нэг юм чинь яах гээд араас дагаад байгаа юм” гээд эргэж хараад өөдөөс нь яваад очсон. Тэгээд нөгөө хутга барьсан хүнийг цохиод газар унагаагаад дээрээс нь дарах гэж байгаа бололтой тонгойсон чинь манай найз залуу Отгонбаатарын цээжний зүүнхэсэг зүрх орчимд нь хутгаар доороос нь нэг удаа дүрээд хутгаа сугалж авсан. Цус аймар гоожсон. Хутгалсан эрэгтэй хүн хутгаа хажуу тийшээ шидчихээд гэр рүүгээ явсан. Тэгээд “хутгалсан, яадаг юм ингээд үх” гээд байсан. Би найз залуугаа явъя гэхэд манай найз залуу намайг араас “яах гээд дагаад байгаа юм” гэж чанга дуугаар аашилж хэлчихээд нөгөө хутгалсан хүний араас яаруухан 2-3 алхаад газарт урагшаа гударч унасан. Би араас нь очоод найз залуугаа татаад өндийлгөсөн чинь цээжнийх нь зүүн хэсгээс цус их гарч байсан. Түргэний эмч ирээд Отгонбаатарыг үзээд “нас барчихсан байна” гэсэн. Цайвар ягаан өнгийн пивор бариултай, 15 см урттай, жижгэвтэр хутга байсан...” гэх мэдүүлэг. /хх34-36 дугаар хуудас/,

Гэрч Д.Алтантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Отгонбаатар эхлээд Пүрэвсүрэнгийн нүүрний шанаа хэсэгрүү 1 удаа гараараа цохиод авсан. Тэгэхэд Пүрэвсүрэн зөрүүлээд Отгонбаатарыг гараараа нэг удаа цохисон. Тэр 2 салаад бид 4 доошоо тал пиво аваад зүүн Алтан-Өлгийн засмал замаар уруудаад алхаж байхад З.Пүрэвсүрэн араас дагаад алхаж байсан. Отгонбаатар уурлаад Пүрэвсүрэнгийн өөдөөс гүйж очоод шууд Пүрэвсүрэнгийн нүүр рүү нь 1 удаа гараараа цохиод газар унахад нь хөлөөрөө гуяруу нь өшиглөж байсан. Пүрэвсүрэн босож ирээд тэр 2 хоорондоо ноцолдоод, зодолдоод байх шиг байсан. Тэгээд бид 3 жоохон зайтай зогсож байсан болохоор “хөөе болиоч” гэж хэлэхэд тэр 2 салаад бид 3-ийн өөдөөс Отгонбаатар нээх сонин найгаад алхаад хүрч ирээд бид 3-ын өмнө доошоо хараад газар унаад өгсөн. Дарьсүрэн “Отгонбаатараас цус гараад байна түргэн, цагдаа дуудаач ээ” гээд орилоод байсан. Пүрэвсүрэн Отгонбаатарыг хутгалж байхын би хараагүй,цагдаа нартай тэр хоёрын ноцолдож байсан газар очиход манай гэрийн ширээнд дээр байдаг халбага хийдэг саванд байсан ягаан иштэй, 10-15 см уртгай, ажлын хэсэг никель төмөр, бариул нь пивор ягаан өнгийн бариултай хутга байсан ...” гэх мэдүүлэг. /хх37-38 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹1275 дүгнэлтэд:

1. 2. 3. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн талд үнхэлцэг, зүрхний орой, зүрхний хөндийрүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, нүүр, цээж, баруун ташаан толгой, баруун сарвуунд зулгаралт, цээжинд өнгөц шарх бүхий гэмтлүүд тогтогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

4. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна.

5. Талийгаач нь үнхэлцэг, зүрхний орой, зүрхний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шархны улмаас үнхэлцэг, цээжний зүүн хөндийд хурц цус алдаж нас баржээ.

6. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэнч амь нас аврагдах боломжгүй.

7. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байж гэжээ /хх 44-45дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №741 дүгнэлтэд:

             1. З.Пүрэвсүрэн нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

             2. З.Пүрэвсүрэн нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.

             3. З.Пүрэвсүрэн нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар одоогоор ямар нэгэн баримт үгүй байна.

              4. З.Пүрэвсүрэн нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

              5. З.Пүрэвсүрэн нь хэрэг хариуцах чадвартай байна /хх 52-53 дугаар хуудас/,

Хохирлын баримтууд/хх 137-153, 167 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11дүгээр хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-18 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-23 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх 2-дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 108дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 109дүгээр хуудас/ шүүгдэгч З.Пүрэвсүрэнгийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 102-126 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч З.Пүрэвсүрэннь 2016 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын 5-11 задгайн гадаа иргэн Ц.Отгонбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зүрхэн тус газар хутгалж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болоншинжээчийн дүгнэлт,хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаарнотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч З.Пүрэвсүрэнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч З.Пүрэвсүрэнд ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч З.Пүрэвсүрэн нь онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогчийн өмгөөлөгчөөс зүйл ангийг зөвшөөрөхгүй, хүний зүрхэн тус газар хутгалж байгаа үйлдэл нь онц харгис хэрцгий арга юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Онц харгис хэрцгий арга нь хохирогчид олон тооны гэмтэл шарх учруулсан, зовоон тарчлаасан, хохирогчийг ихээр тамлан зовоосон зэрэг харгис хэрцгий, онц харгис үйлдлийг хэлнэ. Шүүгдэгч З.Пүрэвсүрэнгийн үйлдэлд эдгээр шинж байхгүй байна.

Мөн өмгөөлөгчөөс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, Тогоо, Мөнгөлөг гэх хүмүүсийг гэрчээр асуугаагүй гэжээ. Шүүхээс гэрчээр Тогоо, Мөнгөлөг нараас мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй байна гэж дүгнэлээ. Уг хэрэг явдал гарах үед тухайлбал шүүгдэгч Пүрэвсүрэнгийн гэрт хохирогч, гэрч Б.Дарьсүрэн, Н.Уранзул, Д.Алтантуяа нар байсан, тэдгээрээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн мэдүүлгийг авсан. Мөнгөлөг, Тогоо гэх хүмүүс маргаан болох үед болон хэрэг учралын үед байгаагүй болох нь бүрэн нотлогдож байгаа болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, Боргио хаягтай 2.5 литрийн пивоны хүрэн бор өнгийн сав 1 ширхэг, ёроол хэсгээрээ шингэн пиво мэт зүйлтэй талийгаач Отгонбаатарын өмсөж явсан бор өнгийн тэлээ, цэнхэр өнгийн жинсэн өмд, дөрвөлжин шоо хээтэй бор саарал өнгийн цамц, цагаан өнгийн ултай цэнхэр өнгийн кэт, цагаан өнгийн дотуур богино өмд, хэргийн газрын хоёр хэсэг газраас хураан авсан цаасан ууттай шороо 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч З.Пүрэвсүрэнгийн цагдан хоригдсон 120 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, 6.174.800төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэд олгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.