Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2018/01737

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Т.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Д.А холбогдох

дүүрэг, дугаар хороо, гудамж тоот хаягт байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Нийн хувьд 2010 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдөж байна. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Чингэлтэйн 14-474 тоотын 355 м.кв Д.Аы эзэмшлийн газраас 235 м.кв  газрыг худалдан авахаар амаар тохирч 3,500,000 төгрөгийг төлж үүнээс хойш тэндээ амьдарч байна. Д.Ааас газрын эрхээ шилжүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч биелүүлээгүй тул  2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад Д.А нь 1,500,000 төгрөг  нэмээд өгчих юм бол газраа өгнө гэсэн учир эвлэрч 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Одоо  дүүрэг, дугаар хороо,  гудамж  тоот хаягт байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д.Аы хууль бус эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох нь дээрх нэхэмжлэлийн үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох  баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.Н хариуцагч Д.Ад холбогдуулан  дүүрэг, дугаар хороо,  гудамж  тоот хаягт байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, түүний өмгөөлөгч шүүгчийн захирамж  хүчин төгөлдөр болсон гэж маргаж байна.

 

дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн  тоот захирамжаар  дүүрэг, дугаар хороо,  гудамж  тоот хаягт байршилтай  нэгж талбарын дугаартай 355 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар Д.Ад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 74 тоот захирамжаар олгосон тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршлын зураглал зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож /хх-ийн 12-14 тал/ байна.

 

Иймд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй.

 

Талууд  дүүрэг, дугаар хороо,  гудамж  тоот хаягт байршилтай  нэгж талбарын дугаартай 355 м.кв газраас 235 м.кв газрыг Т.Нт шилжүүлэхээр 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4.Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж заажээ.

 

Гэвч талууд Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй болох нь дүүргийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй.

 

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  дугаар захирамжаар Т.Н нь хариуцагч Д.Ад холбогдуулан газрын эзэмшигч болохыг тогтоож, нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-ийн 8-9 тал/ шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авсныг мөн хуулийн 106.5.Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзнэ.

 

Иймд  дүүрэг, дугаар хороо,  гудамж  тоот хаягт байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай Т.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ад холбогдох   дүүрэг, дугаар хороо,  гудамж  тоот хаягт байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай Т.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 94,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Т.Нт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ