Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 3032

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2018/03032

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Б /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.М /-д холбогдох,

 

Гэрээний үүргийн төлөгдөөгүй өр төлбөр, гэм хорын хохирол 14,372,460 төгрөг, нэр төр, алдар хүндийг гутаасан, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулж зориуд гүтгэсэн эдийн бус гэм хорын хохирол 14,372,460 төгрөг, нийт 28,744,920 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Э.М , гэрч Э.С, иргэдийн төлөөлөгч М.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Хариуцагчаас гэрээний үүргийн төлөгдөөгүй өр төлбөр, гэм хорын хохиролд 14,372,460 төгрөг гарч байгааг гаргуулах, мөн миний нэр төр, алдар хүндийг гутаасан, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулж зориуд гүтгэсэн хүчирхийллийг санаатайгаар үйлдсэн зэргээс иргэн надад тус нэхэмжлэлийн шаардлагын бодит хохирол 14,372,460 төгрөгнөөс хэд дахин давсан сэтгэл санааны хүнд хохирлыг учруулж, ноцтой үр дагаврыг үүсгэсэн тул эдийн бус гэм хорын хохиролд 14,372,460 төгрөг гаргуулах, нийтдээ 28,744,920 төгрөг гаргуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Л.Б  миний бие нь иргэн Э.М ын зүгээс учруулсан гэрээний биелэгдээгүй үүрэг, гэм хорын хохиролтой холбоотойгоор түүнийг тус шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/00755 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2017 оны 10 сарын 24-ны өдрийн 140-5/4379 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 44-06 дугаар байрны 128 тоотод оршин суудаг" болохыг тогтоож мэдэгдсэн болно. Анх 2015 оны 01 сарын 21-ний өдөр Хип non дуучдын холбооны ерөнхийлөгч ******* гэж өөрийгөө танилцуулсан дуучин н.Б  надтай холбогдож “Та байрныхаа түлхүүрийг надад түр өгчих, нэг том од хүнд байрыг чинь үзүүлээдхье, тэр бусдад царайгаа харуулахыг хүсэхгүй байгаа, түүнд байр чинь таалагдвал шууд орно, таалагдахгүй бол түлхүүрийг чинь буцаагаад өгчихье” гэж хэлэн 40,000 төгрөг барьцаанд үлдээж түлхүүр авч явсан ба дараа нь “Түүнд байр чинь таалагдсан, гадаадад амьдарч байгаад ирсэн соёлтой хүн 2 хүүхэдтэйгээ маш цэвэрхэн сууна, би ирж очин байна, та нууц хадгална шүү” гэж хэлэн барьцаанд өгсөн 40,000 төгрөг дээрээ нэмж 2015 оны 01 сарын 22-ны өдөр өөрийн ХААН банкны ******* тоот данснаас 2,460,000 төгрөг шилжүүлэн өгсөн тул иргэн Э.М той 2015 оны 01 сарын 22-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-г 2 жилийн хугацаатай, улирал бүр 2,100,000 төгрөгний хөлс авч байх нөхцөлтэйгээр байгуулж, түүнд өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороолол, 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 50 тоотод байрлах 3 өрөе орон сууцыг эд хогшлын хамт хүлээлгэн өгч, мөн гадна төмөр хаалганы 2 цоожны 4 ширхэг түлхүүрийг өгсөн ба тэрээр дотор хаалганы түлхүүрийг хэрэггүй гээд аваагүй болно. Ороод удаачгүйгээр “Гал тогоонд ус алдаад байна, яах вэ” гэж залгахад нь “Угаагуурын доор нь ус хаадаг вентиль байгаа, түүнийг хаачихаад орон сууцны контор руу яриад сантехникч дууд" гэж хэлсэн. Дараа нь тэрбээр: “Сантехникч ирж үзээд усны шугамд ямарч гэмтэлгүй, угаагуурын холигчийг хуга татаж эвдэлсэн байна, шинэ холигч аваад ирвэл солиод өгч болно гээд явчихлаа, гэрийн үйлчлэгч авсан юм, тэp л хугалчихсан байх, одоо надад мөнгө алга, мөнгө байсан ч 100 айл руу яваад холигч авчирч мэдэхгүй, та надад туслаач, ёстой миний буруу, уучлаарай” гээд гуйгаад байхаар нь өөрт байсан шинэ холигч 1, уян холбоос 2-ийг авч очиход гэрийн үйлчлэгч, хүүхдүүдийнхээ хамт байсан. Миний бие гал тогооны тавилганд задаргаа хийж 2, 3 цаг ноцолдон байж солиод “Энэ холигч, уян холбоосыг зуслан дээрээ хэрэглэх гэж урдаас 450 юаниар авсан зүйлс, төгрөгөөр тооцвол 100,000 орчим төгрөг болно, ус алдаад гал тогооны тавилгыг юучгүй болгочихсон байна, үүнийг яах юм бэ” гэж асуухад "Намайг уучлаарай, би хохирлыг чинь төлж өгнө” гэж хэлсэн болохоор нь өөр зүйл ярилгүй явсан. Мөн 2015 оны 2 сарын сүүлээр над руу ярьж иргэний үнэмлэх авах гэсэн юм, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороон дээр үл хөдлөхийн гэрчилгээтэйгээ ирж надад туслаач гэхээр нь би хороон дээр 2 ч удаа очиж бүртгэлийн ажилтантай уулзсан. Дараа нь Э.М  2015 оны 04 сарын 18-ны өдөр утасдаж “Байрны гадна хаалганы 2 цоожийг солиулмаар байна, намайг байхгүй үед манай хүүхдүүд хаалгаа онгойлгож хүчрэхгүй хэцүү байна” гэхэд нь “Цоож засварын хүмүүсийн утсыг өгье, тэд нараар хийлгүүлчих” гэсэн чинь “Ямар ч хүмүүс ирэх юм билээ айж байна, сайн муу хийхийг нь ч мэдэхгүй, би мөнгийг нь төлнө, хийлгүүлсэн цоож дараа нь танд л үлдэнэ шүү дээ, таныг ахиж ямар нэгэн зүйлд дуудахгүй, маргааш л солиулаад өгчих, би аюулгүй байдалдаа их анхаардаг хүн” гэж гуйсан. Тэгээд маргааш өдөр нь 100 айлын дэлгүүрээс 2 цоож худалдан авч, дэлгүүрээс цоож суулгах хүн асууж сураглан 1 залууг олж, нэг бүрийг нь 5000 төгрөгөөр солиулахаар авч, өдрийн 15.00 цагийн үед очсон. Гэтэл хаалгаа тайлж өгдөггүй, утас руу нь залгахаар дуудаад авдаггүй, 2 хүүхэд нь хаалган дээр гүйж ирээд шулагналдан элдэв юм яриад байдаг, бид 2 ойлгодоггүй, буцаж цаашаа гүйгээд эргэн ирж шуугилаад ямарч байсан цаана нь хүн байгаа бололтой байсан болохоор явалгүй хаалгыг цохиж 30, 40 минут болсны эцэст М  хаалга онгойлгосноо “Би үйлчлэгчээ явуулчихаад амарч байна, үйлчлэгч маргааш бүтэн өдөржингөө байна, тэp үед цоожоо солиулчих гээд бид хоёрыг оруулаагүй. Ингээд, маргааш нь очиж 2 цоожийг солиход үйлчлэгч нь 2 хүүхдийн хамт байсан ба түүнд 2 цоожтой дагалдаж ирсэн 3 ширхэг ба 5 ширхэгтэй бүх түлхүүрийг өгсөн ба Э.М  мөнгийг нь үлдээгээгүй байсан тул түүн рүү залгахад утсаа авахгүй байсан, харин тэр оройдоо над руу залгаж өмнөх үйлдэлдээ уучлалт гуйж, баярласан гэдгээ илэрхийлэхэд нь “Чи байранд хүн шиг сууж чадахгүй, жаахан зүйлсээс болж хүнд төвөг их удах юм, би ажилгүй хүн биш, өөрийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй бусдад буруугаа тохож явдаг хүнд би угаасаа дургүй, танай хүүхдүүд харах хүнгүй цоожлогдчихоод дураараа дургиж, сахилгагүйтэж байрыг юуч үгүй болгох юм шиг байна, эртхэн байраа буцааж авъя” гэж хэлсэн чинь “Та санаа зоволтгүй, би ахиж ийм алдаа гаргахгүй, таныг зовоож элдэв зүйлд дуудахгүй, өөрийн эвдсэн зүйлсийнхээ бүх засвар болон ус алдсан, солиулсан холигч, цоожныхоо мөнгийг бүрэн хариуцаад удахгүй төлчихнө" гэсэн. Түүнээс хойш тэрээр 2015 оны 05 сарын 16-нд 450,000 төгрөг, 2015 оны 06 сарын 03-нд засвар үйлчилгээний төлбөр гээд 1,906,000 төгрөг шилжүүлчихээд над руу утсаар “Түрээсээ өгч чадахгүй байгаадаа уучлалт гуйя, нэлээд том ажил эхлүүлчихсэн их завгүй байна, таны мөнгийг найдвартай төлнө, надад жаахан л хугацаа өгчих” гэснээс хойш би байрандаа нэг ч удаа очоогүй, тэр ч залгаж яриагүй, түүнтэй утсаар ярих гэж хэдэн удаа залгасан ч утас нь холбогдохгүй байсан, харин дуучин Баабартай ярьж түрээсийн талаар лавлаж асуухад дамжуулж хэлье гэхээс өөр зүйл яриагүй. Гэтэл, хариуцагч Э.М  2015 оны 11 сарын 10-ны өдөр гэнэт утсаар “Би Викториа, Жессика 2 охинтойгоо байрнаас чинь гарчихсан. Байрыг чинь маргааш 12.00 цагт хүлээлгэж өгье’’ гээд утсаа тасалчихсан тул маргааш нь байрандаа очсон боловч, хүн байдаггүй, Э.М  руу утасдаад утсаа авдаггүй, түлхүүргүй болохоор орж чаддаггүй, арга барагдаад мессеж бичсэн чинь үйлчлэгч охиныхоо утасны дугаарыг явуулсан бөгөөд түүнтэй утсаар ярьсан чинь “Одоо очиж чадахгүй хол явж байна, надад 1 ширхэг л түлхүүр байгаа, бусад түлхүүрүүд нь Минжээ эгчид байгаа, би орой очоод “Easy Mart” дэлгүүрт үлдээчихье, Минжээ эгч аль эрт хамаг юмаа аваад явчихсан, байранд чинь юу ч үлдээгүй шүү дээ, яагаад одоо танд хэлж байгаа юм болоо, би ойлгохгүй байна” гэж хэлсэн. Маргааш нь арын 49/1 байранд байрлах “Easy Mart” дэлгүүрт очиж асуухад түлхүүр өгөөгүй байсан, Э.М  руу ч тэр, үйлчлэгч охин руу ч яриад утсаа авдаггүй, тэр дэлгүүр лүү хэд хэд эргэж очоод байдаггүй, тэгээд дуучин Баабартай ярьж “Чиний авчирсан М  чинь байраа буцааж өгнө гэж хэлчихээд утсаа ч авдаггүй, байрны түпхүүр ч өгдөггүй, байраа ч хүлээлгэж өгөөгүй, тооцоогоо ч хийлгүй зугатаачихлаа, би ядаж түлхүүрээ авч байрандаа орж үзмээр байх юм, чи тэр хүндээ хэлээч, та нар чинь луйварчид юмуу, хаашаа юм бэ гэхэд “Ямар хачин юм бэ, уул нь тэгмээргүй юм ахаа, дүү нь алдаж оноод л явж байна, та намайг зөвөөр ойлгоорой, би чадах чинээгээрээ хэлж өгч танд туслая” гэж хэлсэн. Маргааш нь нөгөө дэлгүүрт очсон чинь үйлчлэгч охин 1 ширхэг түлхүүрээ үлдээгээд явсан байсан. Ингээд байрандаа орсон чинь тас харанхуй тог байхгүй, хөргөгч нь өмхийрчихсэн, байранд байсан жижиг овортой эд зүйлсийг хуу хамаад явчихсан, хамаг юм орвонгоороо эргээд хүн байсан гэхэд хэцүү болчихсон, цонхны түгжээг нь эвдлээд онгорхой хаягдчихсан, тоос шороондоо дарагдчихсан, хэдэн cap хүнгүй хаягдсан байдалтай байсан ба М  руу залгаад утсаа авахгүй, мессеж бичсэн чинь утсаа салгаад алга болсон. Үүний дараа банкин дээр очиход 2015 оны 7, 8, 9, 10, 11, 12 сарын байрны төлбөр төлөгдөөгүй орхигдсон байсныг төлж, цахилгаанаа залгуулж, засвар хийлгүүлсэн. Ийнхүү, хариуцагч Э.М ын гэрээний үүргээ биелүүлэлгүй зугатааж алга болсон, бусдын эд хөрөнгөнд хайр гамгүй хандаж эвдэж гэмтээсэн, зарим эд хогшлыг дураараа авч явсан гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлүүдээ нуун далдлах, хайцаалах, үгүйсгэх зорилгоор иргэн миний хуулиар хамгаалагдсан нэр төрийг гутаан доромжилж, хүнд ноцтой эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн хүчирхийлэл үйлдэж хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлэгээр халдсан түүний гэмт үйлдэл, өөрийгөө хэт дөвийлгөсөн ёс суртахуунгүй, ухамсаргүй, увайгүй этгээдийн дур зоргоороо авирласан байдлаас үүдэлтэйгээр иргэн надад учруулсан гэрээний үүргийн биелэлтийн өр төлбөр, гэм хорын хохирол болон сэтгэл санааны эдийн бус гэм хорын хохирол нь:

Нэгдүгээрт: Хариуцагчаас гэрээний үүргийн төлөгдөөгүй өр төлбөр, гэм хорын хохиролд 14,757,305 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

1/ Түүнтэй байгуулсан 2015 оны 01 сарын 22-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 1.5 “Хөлслөгч орон сууц хөлслөсний төлбөрийг улиралаар төлөх бөгөөд улиралд 2,100,000 төгрөг байна” гэсэн, мөн гэрээний 3.2 “Хөлслөгч гэрээнд заасан хугацаанд орон сууц хөлслөсний төлбөрийг хөлслүүлэгчид төлнө” гэсэн заалт болон гэрээний 4.2 дахь заалтын дагуу 2015 оны 04 сарын 22-ны өдөр төлөх 2,100,000 төгрөгнөөс 2015 оны 05 сарын 16-нд 450,000 төгрөг төлж, үлдсэн 1,650,000 төгрөг төлөөгүй, 2015 оны 07 сарын 22-ны өдөр төлөх 2,100,000 төгрөгний төлбөрийг төлөөгүй, мөн 2015 оны 10 сарын 22-ны өдөр төлөх 2,100,000

төгрөгний төлбөрийг ч төлөөгүй 2015 оны 11 сарын 10-ны өдөр зугатаасан тул гэрээний үүргийн төлөгдөөгүй өр төлбөр 5,850,000 төгрөг болсон. Үүнд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалт болон гэрээний 4.2 “Хөлслөгч нь орон сууц хөлслөсний төлбөрийг улирал бүрийн эхний сарын 22-ны өдөр төлөх ба төлөөгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги төлнө” гэсэн заалтыг үндэслэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алдангид 2,925,000 төгрөг, нийтдээ 8,775,000 төгрөг болсныг гаргуулах.

2/ Тус гэрээний 4.1 “Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, утасны төлбөрийг хөлслөгч тал төлнө” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас үүссэн 2015 оны 7, 8, 9, 10 саруудын төлөгдөөгүй байрны төлбөрт төлсөн Төрийн банкны 2015 оны 11 сарын 13-ны өдрийн баримтын 227,010.58 төгрөг, байрны мөнгийг төлөөгүйгээс байрны цахилгаан таслагдсан байсныг залгуулахад төлсөн ОСНААК-ын 2015 оны 11 сарын 13-ны өдрийн баримтын 6710 төгрөг, мөн 2015 оны 11 сарын төлөгдөөгүй байрны төлбөрт төлсөн Төрийн банкны 2015 оны 12 сарын 07-ны өдрийн баримтын 95,834.66 төгрөг, хариуцагч тус орон сууцанд амьдарч байх үед байрны төлбөрийн зарим хэсгийг дараа нь тооцож төлөх нөхцөлтэйгээр төлөгдсөн Төрийн банкны 2015 оны 03 сарын 24-ний өдрийн 2015 оны 2 дугаар сарын байрны төлбөрийн баримтын 75,109.30 төгрөг, Төрийн банкны 2015 оны 04 сарын 24-ний өдрийн 2015 оны 3 дугаар сарын цахилгааны төлбөрийн баримтын 15,666 төгрөг, нийлээд 420,330 төгрөг болсныг гаргуулах.

3/ Хип non дуучдын холбооны ерөнхийлөгч ******* буюу дуучин н.Б  хариуцагч Э.М ын өмнөөс 2015 оны 01 сарын 22-ны өдөр өөрийн ХААН банкны ******* тоот данснаас 2,460,000 төгрөг шилжүүлж төлсөнөес 400,000 төгрөгийг нь хариуцагчтай байгуулсан гэрээний барьцаанд өгсөн ба энэхүү барьцааны мөнгөөр нь хамгийн түрүүнд хариуцагчийн бохирдуулаад хаяж явсан гал тогоо, том өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, ариун цэврийн ОО-ын өрөө, угаалгын өрөө, харанхуй өрөө зэрэг 7 өрөө, коридор, 2 балконы өрөө зэрэг нийт 9 өрөө бүхий орон сууцны байрыг цагийн ажил эрхэлдэг 3 хүн бүтэн 2 өдөр угааж цэвэрлүүлсэний хөлсөнд 300,000 төгрөг, дараа нь том өреө, коридорын засварын дараах цэвэрлэгээний хөлсөнд 100,000 төгрөг тус тус төлсөн. Мөн хариуцагч Э.М ын хүсэлтээр хийгдсэн засвар үйлчилгээ, түүний буруутай үйлдлийн улмаас үүссэн эвдрэл гэмтлийн засвар зэргийг тэрээр хүлээн зөвшөөрч 2015 оны 06 сарын 03-ны өдөр засвар үйлчилгээний төлбөрт 1,906,000 төгрөг өгснийг нь тус орон сууцны цоож, том өрөөний вакуум цонхны түгжээ, том өрөө, коридорын обой, тааз, душны засвар, дур мэдэн зөвшөөрөлгүй авч явсан эд хогшлын үнэ зэрэгт зарцуулж хуваарилсан, тухайлбал: “*******” дэлгүүрийн 2015 оны 04 сарын 19-ний өдрийн Зарлагын баримт /нууц цоож, улаан цоож/-ын 22,000 төгрөг,  100 айлын “*******” дэлгүүрийн 2015 оны 11 сарын 15-ны өдрийн Зарлагын баримт /3амаска/-ын 10,000 төгрөг, “******* констракшн” ХХК-ийн 2015 оны 11 сарын 15-ны өдрийн Зарлагын баримт /Эмульс-8100/-ын 41,600 төгрөг, “Чандмань-1” дэлгүүрийн 2015 оны 11 сарын 15-ны өдрийн Зарлагын баримт /Өнхрүүш, шпатель, багс/-ын 4,000 төгрөг. Нийлээд 45,600 төгрөг, “Хараа Сүмбэр” ХХК-ийн 2015 оны 11 сарын 17-ны өдрийн Зарлагын баримт /Обой, цавуу/-ын 216,500 төгрөг, “Амар талст” ХХК-ийн 2015 оны 11 сарын 18-ны өдрийн Орлогын ордерын тасалбар /Том өрөө, коридорын засварын ажлын хөлс/-ын 400,000 төгрөг, нийлээд  616,500 төгрөг, “Суприм виндоү” ХХК-ийн 2015 оны 11 сарын 16-ны өдрийн Кассын орлогын ордер /Цонхны засвар/-ын 285,140 төгрөг, “Одкон тек” дэлгүүрийн 2015 оны 11 сарын 15-ны өдрийн Зарлагын баримт /Душны толгой, шланк/-ын 40,000 төгрөг, “100 айл, Жоби” дэлгүүрийн 2015 оны 12 сарын 01-ний өдрийн Зарлагын баримт /Душны сифон, силикон/-ын 30,000 төгрөг, “Түмэн соёолж” ХХК /Г.Ууганбаатар/-ийн 2015 оны 12 сарын 02-ны өдрийн Кассын орлогын ордер /Босоо душны засварын ажпын хөлс/-ын 80,000 төгрөг, нийлээд 110,000 төгрөг, “К дэлгүүр дэх 88-р лангуу”-ны 2015 оны 12 сарын 01-ний өдрийн Зарлагын баримт /Телефоны розетка/-ын 4,000 төгрөг, “*******” дэлгүүрийн 2015 оны 11 сарын 15-ны өдрийн Зарлагын баримт /Нууц цоож/-ын 13,000 төгрөг, “******* констракшн” ХХК-ийн 2015 оны 12 сарын 01-ний өдрийн Зарлагын баримт /15-ын вентиль/-ын 22,000 төгрөг, нийлээд 35,000 төгрөг, хариуцагчийн авч явсан өнгө өнгийн 10 ширхэгтэй гутлын хайрцагын үнэд “БСБ люкс мебель” ХХК-ийн 2017 оны 11 сарын 27-ны өдрийн Борлуулалтын Е-баримт /Хайрцаг 10шт/-ын 374,700 төгрөг,  хариуцагч дур зоргоороо авч явсан жижиг эд зүйлсийн үнэд “Номин трейдинг” ХХК-ийн 2017 оны 12 сарын 28-ны өдрийн Нэхэмжпэх /Хогийн сав/-ийн 249,980 төгрөг, “Тэнгэр Алтай трейд” ХХК-ийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн Нэхэмжлэх /Хогийн шүүр, тосгуур, түмпэн, гишгүүр, алчуур/-ийн 111,800 төгрөг, нийлээд 361,780 төгрөг. Мөн хариуцагч Э.М  нь гадна хаалганы 2 цоожны түлхүүрийг эргүүлэн өгөөгүйгээс “*******” дэлгүүрийн 2015 оны 04 сарын 19-ний өдрийн Зарлагын баримт /улаан цоож, 8000 төгрөг/-аар худалдан авсан улаан цоожийг цаашид ашиглах боломжгүй болсон тул уг цоожны үнийг дахин гаргуулах шаардлагын улмаас 8,000 төгрөг зэрэг нийтдээ 1,912,720 төгрөг зарцуулж хуваарилснаас 2015 оны 06 сарын 03-нд засвар үйлчилгээнд төлсөн 1,906,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 6,720 төгрөг гарч байгааг гаргуулах.

 4/ Хариуцагч Э.М  нь тус орон сууцыг эзэмшиж, ашиглах явцдаа өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, эвдрэл гэмтлийн засварт тодорхой хэмжээний мөнгө өгсөн боловч, тэрхүү мөнгө нь засварын зардлын хаана ч хүрэлцэхгүй хэмжээтэй байсан, мөн тэрээр орон сууцнаас гарахдаа байр болон байрны түлхүүрийг ч хүлээлгэж өгөлгүй зугатааж явсан, сураг чимээгүй алга болсноос засварын зардлын хэмжээ, хуваарилалтын талаар тохиролцох боломж гараагүйгээс түүнтэй байгуулсан гэрээний 3.1 “Хөлслөгч хөлслөн авсан орон сууцыг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар нь ашиглаж, түүний бүрэн бүтэн байдлыг хангана. Хөлслөгч орон сууцыг буруу эзэмшиж, ашигласнаас үүссэн засвар, эвдрэл гэмтлийн зардлыг өөрийн хөрөнгөөр засварлана” гэсэн заалт зөрчигдсөн. Иймээс тус орон сууцны өрөөнүүдийн ханын обой дээр элдэв зүйл саарчиж урсан, том өрөөний цонхны түгжээ нугасыг эвдсэн, өвлийн тэсгим хүйтэнд салхин талын том цонхыг онгорхой хаяж явснаас өрөөнүүдийн хана, тааз утаа, тоос шороонд халтардаж бохирдсон, суурилагдсан тоног төхөөрөмж, эд хэрэгслийг буруу эзэмшиж, ашигласнаас эвдэж гэмтээсэн засварын зардлын өртөг, зарим эд хөрөнгийг засварлагдах боломжгүйгээр гэмтээсний хохирлыг арилгаж амжаагүй, засварлаж чадалгүй өнөөдрийг хүргэсэн зарим хэсгийн засварын зардал, хохирлын үнэлгээг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар томилогдсон шинжээч “*******” ХХК-ийн 2018 оны 02 сарын 10-ны өдрийн Үнэлгээний тайлангийн дүгнэлтээр тогтоогдсон 3,860,000 төгрөгийг гаргуулах.

5/ Хариуцагчийн зүгээс учруулсан хохирлын зарим хэсгийг арилгасан, түүнийг эрэн сурвалжлуулж шүүх, тахар, цагдаагаар 2 жил гаран явсан болон асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх гэж 1 жил шахам үргэлжилж байгаа зэрэг үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан зардал болох “*******” ХХК-ийн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн Борлуулалтын Е-баримт /Аи-92 бензин/-ын 75,210  төгрөг, 2018 оны 06 сарын 07-ны өдрийн Хэрэглэгчид очих баримт /Аи-92 бензин/-ын 69,000 төгрөг, ’’*******” ХХК-ийн 2018 оны 07 сарын 11-ний өдрийн борлуулалтын Е-баримт /Аи-92 бензин/-ын 116,000 төгрөг, нийлээд 260,210 төгрөгийг гаргуулах.

6/ Үнэлгээний ажпын хөлсөнд төлсөн “*******" ХХК-ийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн Кассын орлогын 500,000 төгрөгийг гаргуулах.

7/ Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар томилогдсон шинжээч “*******” ХХК-ийн дүгнэлт нь манай зах зээл дээр борлогдож буй Хятад голдуу чанар муутай, хямд төсөр бараа, засвар үйлчилгээний үнэ ханшийг үндэслэж үнэлгээг хийснээс бодит хохирлынхоо хаана ч хүрэлцэхгүй бага үнэлгээтэй гарсан төдийгүй, тус шүүхийн шүүгчийн захирамжинд “2/ хүүхдийн өрөөнд байрлах эйркондейшн ... түүнийг суурилуупах өртөг ... -ийг тооцуулан гаргуулах” гэж заагдсан ажпыг орхигдуулсан байх тул “БСБ электроникс” ХХК-аас борлуулж буй агааржуулагчийн танилцуулга дээрх эйркондейшний суурилуулалтын үнэ 260,000 төгрөг, 4 метрээс дээш зайнд суурилуулалт хийхэд 1 метр тутамд 30,000 төгрөгийг үйлчлүүлэгчээс гаргуулдаг гэсэн баримтыг үндэслэн 8 метрт байрладаг эвдэрсэн эйркондейшны суурилуулалтын ажлын хөлс 120,000 төгрөгөөр нэмэгдэн 380,000 төгрөг болж буйг гаргуулах.

8/ Мөн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжинд “7/ бохирдуулсан 3 өрөө байрны цэвэрлэгээний хөлс болон том өрөө, коридор, хүүхдийн өрөөний засварын цэвэрлэгээний хөлсийг тус тус тооцуулах” гэж заагдсан ажлыг орхигдуулсан байна. Иймд хариуцагчаас төлсөн барьцааны мөнгийг түүний бохирдуулсан байрны цэвэрлэгээнд зарцуулсан дээрх жишгийн дагуу унтлагын өрөө, хүүхдийн өрөөний засварын дараах цэвэрлэгээнд 100,000 төгрөг гаргуулах.

9/ Хариуцагчийг эрэн сурвалжилсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 19-ны өдрийн 101/ШШ2016/00755 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 3-д "... нэхэмжлэгч Л.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэгдсэн тул түүнээс 70.200 төгрөгийг гаргуулах буюу нийтдээ 14,372,460 тегрөг болсныг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хоёрдугаарт. Нэхэмжлэлийн “Хариуцагчаас эдийн бус гэм хорын хохиролд 14,372,460 төгрөг гаргуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Э.М  нь өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан 2017 оны 12 сарын 04-ний өдрийн өргөдөл тайлбартаа иргэн миний хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулан зориуд гүтгэсэн хүчирхийллийг санаатайгаар үйлдсэн зэргээс иргэн надад тус нэхэмжпэлийн шаардлагын бодит хохирол 14,372,460 төгрөгнөөс хэд дахин давсан сэтгэл санааны хүнд хохирлыг учруулж, ноцтой үр дагаврыг үүсгэсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 511 дүгзэр зүйлийн 511.1 “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотлож чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ”, 511.2 “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг ...хохирогчийн сэтгэл санаанд учруулсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно” гэсэн заалтыг үндэслэн эдийн бус гэм хорын хохиролд 14,372,460 тегрег гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч Э.М  нь шүүхэд гаргасан 2018 оны 01 сарын 08-ны өдрийн тайлбартаа “Иргэн Б гийн нэр төрд халдаж олонд түгээгүй” гэж тайлбарлаж байгаа ч, шүүх хуралдаан нээлттэй явагддаг төдийгүй, шүүхээс гарах шийдвэр нь шүүхийн сайтад нээлттэй, олон түмэнд ил тод тавигддаг нөхцөл байдал бол хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зарлаж түгээсэнтэй адил нөхцөлийг үүсгэж байгаа, мөн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М ын зүгээс шүүхэд ямар нэгэн нотлох баримтгүй худал гүтгэлгийн шинжтэй тайлбар, хуурамчаар үйлдэгдсэн эмчийн магадлагаа, садан төрөл, ойр тойрныхоо хүмүүсийг худал гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр золиослон шахаж, тэдний нэрийг барьсан хүсэлтийг удаа дараа гаргасан төдийгүй, 2018 оны 07 сарын 27-ны өдөр иргэний эрх зүйн чадамжтай эсэх нь тодорхой бус, хөгжпийн бэрхшээлтэй иргэн Гочоогийн Оюунбилэгийг шүүхэд гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр хүчээр оролдсон зэрэг амин хувиа хичээсэн, эрээ цээргүй хэрцгий, ёс зүйгүй хулжин зальхай, шударга бус байдлыг харгалзан үзэхийг хүсч байна.

Ийнхүү, хариуцагч Э.М оос гэрээний үүргийн төлөгдөөгүй өр төлбөр, гэм хорын хохиролд 14,372,460 төгрөг гарч байгааг гаргуулах, мөн миний нэр төр, алдар хүндийг гутаасан, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулж зориуд гүтгэсэн хүчирхийллийг санаатайгаар үйлдсэн зэргээс иргэн надад тус нэхэмжлэлийн шаардлагын бодит хохирол 14,372,460 төгрөгнөөс хэд дахин давсан сэтгэл санааны хүнд хохирлыг учруулж, ноцтой үр дагаврыг үүсгэсэн тул эдийн бус гэм хорын хохиролд 14,372,460 төгрөг гаргуулах, нийтдээ 28,744,920 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэхүү нэхэмжпэлийн шаардлагыг хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“Э.М  би иргэн Л.Б гийн түрээслүүлж буй орон сууцанд 2015 оны 01 сарын 22-ноос 2015 оны 11 сарын 10 хүртэл түрээсэлж суусан. Энэ хугацаанд иргэн Л.Б д төлөх ёстой бүх л төлбөр тооцоог цаг тухайд нь бэлнээр төлж байсан. Би болон миний хүүхдүүд тэр байранд ямар ч эвдрэл гэмтэл хохирол гаргаагүй бөгөөд надад түрээслэхээсээ өмнө тус байрыг хууль бус покерийн газар ажиллуулж байсны улмаас гарсан эвдрэл хохирлууд гэж байсан. Тус байр нь хүүхдүүдийн маань сургуулийн чанх хойно тул, мөн иргэн Л.Б  бүх эвдрэл, тус байранд үүссэн гэмтлүүдийг засаж залруулна гэж амласны учир тус байрыг түрээсэлж эхэлсэн. Иргэн Л.Б  байрны доторхыг засах шалтгаар байнга ирж маш олон удаа намайг бэлгийн дарамтанд оруулдаг байсан. Түүний хүүхдийг гаргаж өгөөч гэж удаа дараа санал тавьсан. 2015 оны 10 сард гаднаас түлхүүрдэж орж ирж намайг хүчирхийлэх гэж дайрсан. Иргэн Л.Б гийн түрээслүүлж буй байранд үргэлжлүүлэн амьдрахад гарч болзошгүй эрсдлүүдээс өөрийг болон хүүхдүүдээ хамгаалахын төлөө барьцааныхаа мөнгийг үлдээж Л.Б гөөс зугтсан. Л.Б  нь хойноос залгаад “Чи минийх болоогүй тул чамайг чадахдаа л нэг чадна. Олон сая төгрөгний өрөнд унагаагаад асуудалд оруулчихвал чи өрнөөсөө гарахын тулд минийх болно” гэж заналхийлсэн. Түүний гаргаж буй энэ нэхэмжлэл нь намайг чадъя гэсэн заналхийллийн бодит илрэл мөн. Иргэн Л.Б гөөс намайг болон хүүхдүүдийг маань аюулгүй байдалд хамгаалж өгнө үү.

Эдний байранд ороход бүх тавилга нь эвдэрсэн байсан. Зурагт л эвдрээгүй байсан, завсар маш хуучирсан байсан. Би ороод маш олон өдөр цэвэрлэж байрласан. Өмнө нь Хятадуудад түрээсэлж байсан тул гал тогоо нь тоостой байгаа гэж хэлж байсан. Цонх нь яагаад ажиллахаа больсон юм бэ гэхэд чамайг орохоос өмнө манайх хоолны газар ажиллуулж байсан гэж хэлсэн. Тэгээд энэ бүхнийг яагаад намайг орсны дараа хэлсэн юм бэ гэхэд ах нь өөрөө хоолны газар ажиллуулж байсан гэж хэлсэн. Гэхдээ хүүхдүүдийн сургуультай ойрхон байсан. Энэ хүнийг тохитой, томоотой хүн гэж бодож байсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн засвар үйлчилгээний талаар яриа гараагүй. Энэ хүн намайг 4-5 сар тоггүй байсан гэж хэлж байгаа нь худлаа. Би тэр хугацаанд тоггүй амьдрах шалтгаан байхгүй. Энэ хүн 2 удаа хий дэмий эргэлдэж, мөн ямар ч шалтгаангүйгээр гаднаас түлхүүрдэж орж байсан учраас хүүхдүүдээ үлдээж явах, амьдрах надад аймшигтай байсан. Энэ хүн намайг олзолсон мэт эргэлдээд байсан. Миний аюулгүй байдалд халдсан тул надад тэнд амьдрах сонирхол байгаагүй. Явахдаа би өөрийгөө төлөөлж хүүхэд хардаг байсан охиныгоо гуйсан. Энэ хүн надад ямар ч тавилга хүлээлгэж өгөөгүй, зөвхөн байр хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн тавилга дээр нь гэрээ байхгүй. Би энэ хүнд гарлаа гэж хэлсэн. Тэгтэл би чамайг гарах юм бол хаанаас ч олоод авна гэж хэлж сүрдүүлж, айлгаж байсан. 7-10 сар хүртэл түрээсээ төлсөн. СӨХ-ны төлбөр, тогны төлбөрийг цаг хугацаанд нь төлдөг байсан. Энэ хүн шүүхэд гаргасан тайлбар дээрээ намайг шалдан хаалга тайлсан гэж хэлсэн. Би энэ хүнд дандаа хувцастай хаалга тайлж байсан тул энэ хүний ярьж байгаа зүйлтэй эвлэрэхгүй. Ямар ч хивс байгаагүй. 11 дүгээр сарын 10-ны өдөр нүүж гарахдаа эднийхээс би нэг ширхэг шруп ч авч гараагүй. Надад тусалдаг байсан Э.Солонго охин гэрчилнэ. Би Л.Б тэй харьцахгүй гэсэн үүднээс түлхүүрийг орцны хүнд үлдээсэн. Энэ хүн гаднаас түлхүүрдэж орж ирсэн учраас би түлхүүр, цоожоо сольсон. Тог, усны төлбөрөө төлсөн байсан учраас би гарсан. миний ивээн тэтгэгч гэж хэлж байна. Тийм зүйл байхгүй бид хоёр зүгээр найзууд. Энэ хүн 7 сард амьдарч байсан гэдгийг сайн мэднэ” гэв.

г

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Э.М д холбогдуулан гэрээний үүргийн төлөгдөөгүй өр төлбөр, гэм хорын хохирол 14,372,460 төгрөг, нэр төр, алдар хүндийг гутаасан, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулж зориуд гүтгэсэн эдийн бус гэм хорын хохирол 14,372,460 төгрөг, нийт 28,744,920 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1/ Гэрээний үүргийн төлөгдөөгүй өр төлбөр, гэм хорын хохиролд 14,372,460 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн төлөгдөөгүй өр төлбөр, гэм хорын хохиролд 14,372,460 төгрөгийг гаргуулах шаардлагад дор дурдсан зардлуудыг нэхэмжилсэн. Үүнд:

  • Орон сууц хөлсөлсөн төлбөрийн үлдэгдэл 5,850,000 төгрөг, алданги 2,925,000 төгрөг, нийт 8,775,000 төгрөг,
  • Орон сууцны ашиглалтын төлбөрт 420,330 төгрөг,
  • Засварын төлбөрийн үлдэгдэл тооцоо 6,720 төгрөг,
  • Үнэлгээгээр тогтоосон хохирол 3,860,000 төгрөг,
  • Үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 500,000 төгрөг,
  • Шатахууны зардал 260,210 төгрөг,
  • Эйркондейшн суурилуулалтын ажлын хөлс 380,000 төгрөг,
  • Цэвэрлэгээний хөлс 100,000 төгрөг,
  • Хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу орон сууц хөлсөлсөн төлбөр, алданги, ашиглалтын зардал, орон сууцанд учруулсан эвдрэл гэмтэл, түүнийг засварлахтай холбоотой гарсан зардлыг гаргуулах эрхтэй гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч нь төлбөл зохих түрээсийн төлбөрийг төлсөн, байрны эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудал түүнд хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Л.Б  нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 50 тоотод байршилтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Э.М д хөлслүүлэхээр 2015 оны 01 сарын 22-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, орон сууц хөлсөлсөн төлбөр улирлын 2,100,000 төгрөг, орон сууцыг 2015 оны 01 сарын 22-ны өдрөөс 2017 оны 01 сарын 22-ны өдөр хүртэл хөлслөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй. /хх-10/

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Б  нь орон сууц хөлслөх гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь орон сууц хөлсөлсөн төлбөрийн үлдэгдэл 5,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууцыг 2015 оны 01 сарын 22-ны өдрөөс 2017 оны 01 сарын 22-ны өдөр хүртэл хөлслөхөөр харилцан тохиролцсон байх боловч хариуцагч нь 2015 оны 11 сарын 10-ны өдөр орон сууцнаас гарсан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний Нэгийн 4-т “Иргэний хуулийн 288.2.3, 289.2.3-т заасан тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно” гэж заасан байх бөгөөд уг заалтын дагуу талуудын хэн аль нь гэрээг цуцлах талаар нөгөө талдаа хандаж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” гэж заасан. Орон сууцыг буцааж хүлээлгэн өгсөн талаар талуудын хооронд хийгдсэн баримт байхгүй тул 2015 оны 11 сарын 10-ны өдөр орон сууцнаас гарсан талаар хариуцагч мэдэгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж хугацаа тогтоох үндэслэлтэй. Хариуцагч Э.М  нь 2015 оны 11 сарын 10-ны өдөр орон сууцнаас гарсан байх тул хуульд заасны дагуу гэрээ цуцлах хугацааг тооцоход 2016 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэлх орон сууц хөлсөлсний төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Э.М оос 40,000 төгрөг, 2.460.000 төгрөг, 450,000 төгрөгийг орон сууц хөлсөлсөн төлбөрт, 1,906,000 төгрөгийг засвар үйлчилгээний төлбөрт авсан гэх тайлбарыг гаргасан. Хариуцагч Э.М  нь орон сууцыг хөлслөх гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч Л.Б д 2015 оны 01 сарын 22-ны өдөр 40,000 төгрөгийг бэлнээр, 2,460,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, үүний 2,100,000 төгрөг нь 3 сар буюу улирлын төлбөрт, 400,000 төгрөг нь барьцаанд, 2015 оны 05 сарын 16-ны өдөр 450,000 төгрөгийг шилжүүлсэн, үүний 250,000 төгрөгийг орон сууцны ашиглалтын төлбөрт төлүүлэхээр Л.Б д өгсөн, үлдэгдэл 200,000 төгрөгийг орон сууц хөлсөлсөн төлбөрт тооцож, мөн 2015 оны 06 сарын 03-ны өдөр 1,906,000 төгрөгийг шилжүүлэн, нийт 2,100,000 төгрөгийг дараа улирлын төлбөрт төлсөн, 2015 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл барьцаа 400,000 төгрөгт тооцон орон сууцанд суусан тул нэхэмжлэгчид төлбөр төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан. Хариуцагч нь 2015 оны 07 сард 2,100,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр орон сууц хөлсөлсөн төлбөр улирлын 2,100,000 төгрөг байхаар тохиролцсон тул хариуцагч нь 2015 оны 01 сарын 22-ны өдрөөс 2016 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл 4 улирал, 19 хоногийн төлбөр 8,843,332.07 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс хариуцагчийн төлсөн 40,000 төгрөг, 2,460,000 төгрөг, 200,000 төгрөг, 1,900,000 төгрөг, нийт 4,600,000 төгрөгийг орон сууц хөлсөлсөн төлбөрт тооцож, үлдэгдэл 4,243,332.07 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үндэслэлээр алданги тооцож 2,925,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний Дөрөвийн 2-т “Хөлслөгч нь орон сууц хөлслөсний төлбөрийг улирал бүрийн эхний сарын 22-ны өдөр төлөх ба төлөөгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч Л.Б  нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй. Хариуцагч нь 2015 оны 06 сарын 03-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй байх тул орон сууц хөлсөлсөн төлбөрт төлбөл зохих 4,243,332.07 төгрөгнөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тооцож, алданги 2,121,666.03 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны ашиглалтын төлбөрт 420,330 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний Дөрвийн 1-т “Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, утасны төлбөрийг хөлслөгч тал төлнө” гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас эдгээр ашиглалтын төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 06 сараас 11 сарын ашиглалтын зардалд нийт 420,330 төгрөгийг нэхэмжилж, Төрийн банкны төлбөрийн баримт болон холбогдох баримтыг ирүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөрийг хөлслөгч төлөхөөр тохиролцоогүй байх тул баримтаар нотлогдож буй Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 51,450 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Иймд орон сууц ашигласны төлбөрт 368,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /хх-11-13/ Хариуцагч нь орон сууц ашиглалтын төлбөрийн мөнгийг нэхэмжлэгчид төлдөг байсан, 2015 оны 05 сард нэхэмжлэгчид төлсөн 450,000 төгрөгийн 250,000 төгрөгийг нь орон сууц ашиглалтын төлбөрт төлсөн гэх тайлбарыг гаргасан. Мөн хариуцагч нь ашиглалтын зардлыг банкинд өөрөө төлдөг байсан гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбарыг баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь хөлслөсөн орон сууцыг хариуцагч эвдэж, гэмтээсний улмаас учирсан хохирол, түүнийг засварласантай холбоотой зардалд нийт 1,912,720 төгрөгийг зарцуулсан тул хариуцагчийн засвар үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн 1,906,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 6,720 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний нэгийн 6-д “Орон сууцыг тавилга, эд хогшлын хамт хөлслүүлж байгаа нөхцөлд Хүлээлцэх акт үйлдэн талууд гарын үсэг зурж, гэрээнд хавсаргана” гэж заасан байх бөгөөд талууд гэрээ байгуулж орон сууцыг шилжүүлэхдээ орон сууц болон эд хогшлыг хүлээлцсэн баримт үйлдээгүй, орон сууц болон эд хогшлын эвдрэл гэмтэл, доголдлын талаар хэн алиндаа шаардлага тавиагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул орон сууц, эд хогшлын эвдрэл гэмтэл, түүнийг засварласантай холбоотой зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь шинжээчийн Үнэлгээний тайлангаар тогтоосон орон сууц, тавилга, эд хогшлын засварын зардал 3,860,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 500,000 төгрөг, шатахууны зардал 260,210 төгрөг, эйркондейшн суурилуулалтын ажлын хөлс 380,000 төгрөг, цэвэрлэгээний хөлс 100,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан эрх зүйн харилцаанд оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, холбогдох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, үүнтэй холбоотой гарсан зардлыг тэрээр өөрөө хариуцах ёстой.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй орон сууц, түүний дотор байх эд хогшилд шинжээч томилуулан үнэлгээ хийлгэсэн бөгөөд уг орон сууц болон эд хогшлын эвдрэл гэмтэл, доголдол нь хариуцагчийн буруутай үйлдлээс болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хийгдсэн ажиллагаатай холбоотой зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Мөн хариуцагчийн хаягийг тодруулсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцах асуудал тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, учирсан хохирлыг арилгах, хариуцагчийг эрэн сурвалжлах, шүүх, тахар, цагдаагаар явах үед унаанд зарцуулсан шатахууны төлбөр 260,210 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тодорхойлсон бөгөөд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагаврыг арилгах болохоос аль нэг байгууллагын нэхэмжлэх, урьдчилсан тооцоо, тохиролцоонд үндэслэгдэн тодорхойлогдох боломжгүй юм. Иймд эйркондейшн суурилуулалтын ажлын хөлс 380,000 төгрөг, цэвэрлэгээний хөлс 100,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

2/ Нэр төр, алдар хүндийг гутаасан, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулж зориуд гүтгэсэн эдийн бус гэм хорын хохирол 14,372,460 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Э.М  нь шүүхэд гаргасан тайлбартаа иргэн миний хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулан зориуд гүтгэсэн хүчирхийллийг санаатайгаар үйлдсэн зэргээс иргэн надад тус нэхэмжпэлийн шаардлагын бодит хохирол 14,372,460 төгрөгнөөс хэд дахин давсан сэтгэл санааны хүнд хохирлыг учруулж, ноцтой үр дагаврыг үүсгэсэн тул эдийн бус гэм хорын хохирол 14,372,460 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

          Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 21.3-т “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй.

 

          Хариуцагч Э.М  нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2017 оны 12 сарын 04-ний өдөр, 2018 оны 01 сарын 08-ны өдөр, 2018 оны 09 сарын 16-ны өдөр тус тус тайлбар гаргасан. /хх-32, 82, 228/

 

          Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Э.ыг шүүхэд гаргасан тайлбартаа түүнийг үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулан зориуд гүтгэсэн хүчирхийллийг санаатайгаар үйлдсэн зэргээр худал тайлбар гаргаж түүний хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон гэж 14,372,460 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагчийн гаргасан  тайлбарт түүний нэр хүндийг хэрхэн гутаасан, тайлбар гаргаснаар нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд ямар хохирол учирсан, хохирлын улмаас ямар сөрөг үр дагавар үүссэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж баримтаар нотлоогүй болно.

 

          Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар гаргах эрхтэй бөгөөд хариуцагч Э.М  шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Л.Б гийн нэр, нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул эдийн бус гэм хорын хохирол 14,372,460 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.М оос орон сууц хөлсөлсөн төлбөр 4,243,332.07 төгрөг, алданги 2,121,66.03 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөрт 368,880 төгрөг, нийт 6,733,879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,011,041 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан 12,915,917 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 16,598,693 төгрөгөөр нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих төлбөрөөс 157,093 төгрөгийг дутуу төлсөн тул шүүгчийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн дугаартай захирамжаар төлөх хугацааг шүүхийн шийдвэр гартал хойшлуулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн шийдвэрээр гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                          ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.7, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч Э.М оос 6,733,879 /зургаан сая долоон зуун гучин гурван мянга найман зуун далан есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,011,041 /хорин хоёр сая арван нэгэн мянга дөчин нэг/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д  заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,700 төгрөг, 83,850   төгрөгийг тус тус улсын  орлогод  хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Б д шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 157,093 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд төлөхийг даалгаж, хариуцагч Э.М оос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 122,692 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б д  олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦЭРЭНДОЛГОР

 

                        ШҮҮГЧИД                                                     Д.ЗОЛЗАЯА                                    

                                                                                                Т.ЭНХЖАРГАЛ