Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 931

 

 

 

 

 

 

 

 

                                          

                          129/ШШ2018/00931

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: М.М-ын  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Т.Б-т холбогдох 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс хүү Б.Б-д ногдох хэсэг 5.440.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан А овогт П.М , Б овогт Т.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 05 сарын 23-нд төрсөн хүү Т.Б-г эх П.М-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Б.Б-г сард 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6-д заасныг баримтлан тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.М, хариуцагч Т.Б нар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд болон хариуцагч Т.Б, хүү Б.Б-тай уулзахад нэхэмжлэгч П.М саад учруулахыг тус тус хориглох болохыг мэдэгдсүгэй. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М. гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс хүү Б.Б-д ногдох хэсэг 5.440.000 гаргуулахаар шаардсан шаардлагаа багасган 3.000.000 төгрөг болгож, хариуцагч Т.Б 1.500.000 төгрөгийг 2018 оны 12 сарын 31-ний өдрийн дотор, үлдэх 1.500.000 төгрөгийг 2019 оны 05 сарын 01-ний өдрийг дотор хүү Б.Б-н нэр дээр банкинд данс нээн хийж, уг дансны хамтран эзэмшигчээр эцэг Т.Б, эх П.М нар байхаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.190 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 171.875 төгрөг гаргуулж П.М-д, 1 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30844 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.  

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ч.ЖАРГАЛАН