Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03012

 

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03012

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ЧХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ТГ ХХК-д  холбогдох,      

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 11.569.368.951 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, Ж.Цэцэгсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧХБ ХХКнь ТГ ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 тэр бум төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, зээлдэгчийн мах боловсруулах үйлдвэрлэлийг санхүүжүүлэх зорилгоор зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 2524/01/PA/01-2014 барьцааны гэрээ байгуулж, нийт 28 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 2524/01/PA/02-2014 дугаартай барьцааны гэрээгээр 4 ширхэг үл хөдлөх хөрөнгө, нийт 32 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. 2524/01/PA/02-2014 барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нийт 3 барьцааны гэрээ байгуулсан. Сүүлд байгуулсан барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтийг өмнөх барьцааны гэрээгээ баталгаажуулж байгуулсан. Хариуцагч тал зээлийн барьцаанд нийт 32 ширхэг үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дуусах ёстой боловч ТГ ХХКүйлдвэрлэлийн зориулалтаар авсан зээлийн зориулалтын дагуу ашиглаагүй. Уг төсөл огт хэрэгжээгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч тал 700.000.000 гаруй төгрөгийн зээлийн зөрчил үүсгэсэн зэргийг харгалзаж, ЧХБ ХХКзээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан. Зээлийн төлбөр болох 1.569.368.951 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангаж өгнө үү. 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 61.941.946 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үндсэн зээл 1.490.442.226 төгрөг, зээлийн хүү 15.113.431 төгрөг, нэмэгдүүлсэн 1.885.347 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага болох 61.641.946 төгрөгөөр зээлийн хүүг нэмэгдүүлсэн. Нийт 1.569.368.951 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл ЧХБ ХХКнь ТГ ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 тэрбум төгрөг зээлж, зээлийн төлбөрийг ТГ ХХК-ийн дансанд оруулсан. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Т.Б гэх хүний дансанд зээлийн мөнгөнөөс 1 тэрбум төгрөг байршуулсан. Нэхэмжлэгч талын зээлийн мөнгийг хариуцагч тал зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ТГ ХХК авсан зээлээсээ 1 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу ашигласан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Зээлийн мөнгөнөөс үлдэх 1 тэрбум төгрөгийг ЧХБ ХХК-ийн санаачилгаар өөр зориулалтаар, өөр дансанд байршиж, банкны зөвшөөрөлтэй зарцуулагдаж байсан ба хариуцагч талаас уг мөнгийг зээлийн зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй. Энэ үйлдлээрээ банк гурвалсан зээлийн гэрээний үүрэг зөрчсөн. ЧХБ ХХКзээлийн гэрээний үүргээ зөрчсөн учраас Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар хүү авах эрхээ алдсан. ЧХБ ХХКнь ТГ ХХК-ийг зээлийн мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, зөрчил үүсгэсэн учраас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан. Гэтэл хариуцагч талыг зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг нотлоогүй. Т.Бы дансанд өөрсдийн санаачилгаар байршуулсан 1 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. ЧХБ ХХКнь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч тал барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангахын тулд зээлийн гэрээтэй нэг өдөр байгуулсан барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангах ёстой. Зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2015 оны 2 дугаар сард байгуулсан. Эдгээр барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангах боломжгүй. Анх ТГ ХХК нэг өмчлөгчтэй компани байсан. ЧХБ ХХКнь ТГ ХХК-иас 2 тэрбум төгрөгийн хэмжээнд таарсан барьцааны гэрээ байгуулж чадаагүй учраас Т.Бы дансанд 1 тэрбум төгрөг байршуулж, өөрсдөө хяналт тавьж байсан. З.М гэх хүн ТГ ХХК-ийн 40 хувийг эзэмшигч, түүний нэр дээр байсан хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авч, ЧХБ ХХК-д барьцаалсан. Бэлэглэгч тал болох З.Мандах гэх хүний эрх ашиг зөрчиж байгаа эсэх талаар түүнийг шүүх хуралдаанд дуудаж оролцуулах саналтай байна. Т.Бы дансанд 1 тэрбум төгрөг байршуулсны төлөө ЧХБ ХХК10 хувийн хүү авсан. Тэгсэн мөртлөө Т.Б хадгалуулсан мөнгөндөө хүү огт аваагүй. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ач  холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар тодорхой хүсэлт гаргаж байсан ч шүүх хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах боломжгүй байна гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЧХБ ХХКнь хариуцагч ТГ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 11.569.368.951 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй, зээлдүүлэгчийн буруугаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэг. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч нь ЧХБ ХХКнь ТГ ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан, 60 сарын хугацаатай, Чандмань Налайх мах боловсруулах үйлдвэрийн төслийн зориулалттай, жилийн 7 хувийн хүүтэй, 2.000.000.000 /хоёр тэрбум/ төгрөгийн зээлийн гэрээг зориулалтын дагуу ашиглаагүй, төсөл огт хэрэгжүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, 700.000.000 гаруй төгрөгийн зөрчил үүсгэсэн гэх үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргаж байна.

Хариуцагч нь төсөл хэрэгжээд явж байгаа, эргэн төлөлтийн хуваарийн зөрчил үүсэхэд нэхэмжлэгчийн буюу зээлдүүлэгчийн 1.000.000.000 төгрөгийг бусад этгээдийн дансанд байршуулж, зээлийг зориулалтын дагуу бүрэн ашиглах нөхцөл бүрдүүлээгүй буруутай үйлдлээс болсон гэж маргаж байна.

            ЧХБ ХХКХХК нь ТГ ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 2524/01/СС-2014 тоот зээлийн гэрээгээр 2.000.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, Чандмань Налайх мах боловсруулах үйлдвэрийн барих зориулалтаар зээлдүүлжээ. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000.000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

            Хариуцагч нь 2524/01/СС-2014 тоот зээлийн гэрээний төлбөр төлөх хуваарийг зөрчиж, эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 509.557.775 төгрөг, хүүгийн төлбөр 431.925.855 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16.596.266 төгрөг, нийт 958.079.896 төгрөгийг төлсөн байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 18 дугаар зүйлд “Зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, Зээлдэгчийн бүрдүүлсэн баримт бичиг нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу хуурамчаар бүрдүүлсэн болох нь тогтоогдсон, эсхүл Зээлийн гэрээний нөхцөлийг ноцтой зөрчсөн, түүнчлэн ЖДҮХС, Монгол Улсын Хөгжлийн банкны санаачлагаар болон бусад үндэслэлээр Гурван талт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд Зээлдүүлэгч нь зээлийн үндсэн төлбөр, холбогдох бусад төлбөрийг хугацаанаас нь өмнө төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч ЧХБ ХХКХХК нь ТГ ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 2524/01/СС-2014 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардаж байна.

Хариуцагч нь эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн талаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнд нэхэмжлэгч банк өөрөө буруутай буюу ТГ ХХК-ийн захиралд Н.Мын эхнэр Т.Бы нэр дээр харилцах данс нээж, 1.000.000.000 төгрөгийг тэр дансанд байршуулж, зээлээ эргэн төлүүлж, зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй гэж маргасан боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүй. Өөрөөр хэлбэл, эхнэрт нь данс нээж мөнгө байршуулах, уг данснаас гүйлгээ хийхэд хариуцагч болон Т.Б нар зөвшөөрч, тэдний зөвшөөрөл, гарын үсгээр гүйлгээ хийгдэж байжээ. Нэхэмжлэгчийн буруутай үйлдэл гэж үзэж байсан бол 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 4 жилийн хугацаанд энэ талаар банкинд гомдол санал гаргаж байгаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Харин хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, төсөл огт хэрэгжээгүй гэх байдал тогтоогдохгүй байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийн зөрчиж, 700.000.000 гаруй төгрөгийн зөрчил үүсгэсэн байгаа нь үндсэн үүргийн зөрчил тул гэрээний нөхцлийг ноцтой зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

 

Хоёр. Зээлийн гэрээний төлбөрт 1.569.368.951 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар гэрээ цуцлахад үндсэн зээлийн үлдэгдэл 1.490.442.226 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 77.041.378 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.885.347 төгрөг, нийт 1.569.368.951 төгрөгийн төлбөртэй гэж шаарджээ.

            Зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээний талаар хариуцагч маргаагүй бөгөөд харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж маргаж байна.

            Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн байх тул дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэлээ.

            Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг авахаар тохиролцож, энэ дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна.          

            Иймд 2524/01/СС-2014 тоот зээлийн гэрээний дагуу  зээлийн үндсэн төлбөр 1.490.442.226 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 77.041.378 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.885.347 төгрөг, нийт 1.569.368.951 төгрөгийг хариуцагч ТГ ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Гурав. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд

 

ТГ ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2524/01/СС-2014 тоот зээлийн гэрээний барьцаа болгож, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2524/01/РА/01-2014 тоот барьцааны гэрээгээр,

ТГ ХХК-ийн өмчлөлийн Ү-2207002982 улсын бүртгэлийн дугаартай, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Нисэх хотхон гудамжны 151 тоотод байрлах 720  м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

ТГ ХХК-ийн өмчлөлийн Ү-2207002983 улсын бүртгэлийн дугаартай, Налайх  дүүргийн 5 дугаар хороо, Нисэх хотхон гудамжны 152  тоотод байрлах, 300.9 м.кв талбайтай, зоорийн зориулаттай үл хөдлөх хөрөнгө,

Н.Мын өмчлөлийн Ү-2201037913 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 97 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол,

Н.Мын өмчлөлийн Ү-2201037924 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48в байрны 95 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол,

Н.Мын өмчлөлийн Ү-2201037926 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 135 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол,

Н.Мын өмчлөлийн Ү-2201037927 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 96 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол,

 Н.Мын өмчлөлийн Ү-2201037928 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 100 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол,

Н.Мын өмчлөлийн Ү-2201037929 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 98 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол,

Н.Мын өмчлөлийн Ү-2201037930 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 99 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол,

Н.Мын өмчлөлийн Ү-2201037931 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 225 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол,

Н.Мын өмчлөлийн Ү-2201037932 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 223 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол,

Н.Мын өмчлөлийн Ү-2201038301 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 183 тоотын 12 м.кв талбайтай, автозогсоол,

 Н.Мын өмчлөлийн Ү-2201038150 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 110 тоотын 12 м.кв талбайтай, автозогсоол,

Н.Мын өмчлөлийн Ү-2201037916 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 1098 тоотын 20.5 м.кв талбайтай,  1 өрөө орон сууц,

 Н.Мын өмчлөлийн Ү-2201037915 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 1097 тоотын 20.5 м.кв талбайтай,  1 өрөө орон сууц,

Н.Мын өмчлөлийн Ү-2201037922 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 382 тоотын 26.8 м.кв талбайтай,  2 өрөө орон сууц,

Н.Мын өмчлөлийн Ү-2201037920 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 396 тоотын 26.8 м.кв талбайтай,  2 өрөө орон сууц,

Н.Мын өмчлөлийн Ү-2201037919 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 275 тоотын 20.4 м.кв талбайтай,  1 өрөө орон сууц,

Н.Мын өмчлөлийн Ү-2201037921 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 515 тоотын 39.63 м.кв талбайтай,  3 өрөө орон сууц,

Г.Нямсамбуугийн өмчлөлийн Ү-2201037914 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 331 тоотын 20.5 м.кв талбайтай,  1 өрөө орон сууц,

Г.Нямсамбуугийн өмчлөлийн Ү-2201037918 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 818 тоотын 20.4 м.кв талбайтай,  1 өрөө орон сууц,

Г.Нямсамбуугийн өмчлөлийн Ү-2201037923 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 175 тоотын 20.5 м.кв талбайтай,  1 өрөө орон сууц,

Г.Нямсамбуугийн өмчлөлийн Ү-2201037925 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 539 тоотын 20.5 м.кв талбайтай,  1 өрөө орон сууц,

Н.Мын өмчлөлийн Ү-2201038302 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 1024 тоотын 39.63 м.кв талбайтай,  оффис, усан сан, фитнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Г.Б, Р.Онарын өмчлөлийн Ү-2204028897 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  Өлгийн 10 дугаар гудамжны 150 тоотын 200 м.кв талбайтай,  гараажийн зориулаттай үл хөдлөх хөрөнгө,

Г.Б, Р.Онарын өмчлөлийн Г-2204002652 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  Өлгийн 10 дугаар гудамжны 150 тоотын 402 м.кв талбайтай,  газар,

Налайх дүүрэг, 5 дугаар хороо,зүүн аймаг явдаг замаас урагш байрлалтай, 18678294899757 нэгж талбарын дугаартай, 30.000 м.кв талбайтай ТГ ХХК-ийн газар эзэмших эрх,

Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлалтай, 10.000 м.кв талбайтай, 8020/0035 нэгж талбарын дугаартай, Ш ХХК-ийн газар эзэмших эрх зэрэг 28 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг барьцаалсан байна.

 

ТГ ХХКнь 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2524/01/СС-2014 тоот зээлийн гэрээний барьцаа болгож, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2524/01/РА/02-2014 тоот барьцааны гэрээгээр,

З.Мын өмчлөлийн Ү-2204052472 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хилчид гудамж, 33 дугаар байрны 1 давхарын 72 м.кв талбайтай, үйлчилгээний талбай,

З.Мын өмчлөлийн Ү-2204050912 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хилчид гудамж, 33 дугаар байрны 1 давхарын 72 м.кв талбайтай, үйлчилгээний талбай,

З.Мын өмчлөлийн Ү-2202018344 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр, 1 давхарын 435.68 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Т.Бы өмчлөлийн Ү-2205003095 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 012 дугаар байрны 25 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нэмж барьцаалсан байна.

 

ЧХБ ХХК, ТГ ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт-1 гэрээгээр 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2524/01/РА/02-2014 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, З.Мын өмчлөлийн Ү-2202018344 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр, 1 давхарын 435.68 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Харин газар эзэмших эрхтэй холбоотой барьцааны гэрээний бүртгэлийг Нийслэлийн Газрын албанаас тодруулахад Ш ХХК-ийн 18.580 м.кв газар эзэмших эрхэд барьцааны гэрээ бүртгэлгүй талаар лавлагаа ирсэн байх тул Ш ХХК-ийн газар эзэмших эрхиийг барьцаалсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, энэхүү барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй  гэж дүгнэлээ.

ЧХБ ХХК, ТГ ХХК нар нь 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2524/01/РА/01-2014 тоот барьцааны гэрээнээс Г.Нямсамбуугийн өмчлөлийн Ү-2201037914 улсын бүртгэлийн дугаартай,  1 өрөө орон сууц,  Н.Мын өмчлөлийн Ү-2201037920 улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууц, Н.Мын өмчлөлийн Ү-2201037919 улсын бүртгэлийн дугаартай, 1 өрөө орон сууц, Г.Нямсамбуугийн өмчлөлийн Ү-2201037925 улсын бүртгэлийн дугаартай, 1 өрөө орон сууц, Н.Мын өмчлөлийн Ү-2201038302 улсын бүртгэлийн дугаартай,  оффис, усан сан, фитнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэрэг 5 барьцааны зүйлийг тохиролцон зээлийн төлбөрт суутган шилжүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн дансны хуулгаар нотлогдож, эдгээр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаас нэхэмжлэгч нь татгалзаж байна.

Иймд хариуцагч ТГ ХХК нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.187.925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8.074.995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ТГ ХХК-иас 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 2524/01/СС-2014 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 1.569.368.951 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЧХБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ТГ ХХК үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ТГ ХХК-ийн өмчлөлийн Ү-2207002982 улсын бүртгэлийн дугаартай, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Нисэх хотхон гудамжны 151 тоотод байрлах 720  м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ТГ ХХК-ийн өмчлөлийн Ү-2207002983 улсын бүртгэлийн дугаартай, Налайх  дүүргийн 5 дугаар хороо, Нисэх хотхон гудамжны 152  тоотод байрлах, 300.9 м.кв талбайтай, зоорийн зориулаттай үл хөдлөх хөрөнгө,Н.Мын өмчлөлийн Ү-2201037913 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 97 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол, Н.Мын өмчлөлийн Ү-2201037924 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48в байрны 95 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол, Н.Мын өмчлөлийн Ү-2201037926 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 135 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол, Н.Мын өмчлөлийн Ү-2201037927 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 96 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол, Н.Мын өмчлөлийн Ү-2201037928 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 100 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол, Н.Мын өмчлөлийн Ү-2201037929 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 98 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол, Н.Мын өмчлөлийн Ү-2201037930 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 99 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол, Н.Мын өмчлөлийн Ү-2201037931 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 225 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол, Н.Мын өмчлөлийн Ү-2201037932 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 223 тоотын 12 м.кв талбайтай,  автозогсоол, Н.Мын өмчлөлийн Ү-2201038301 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 183 тоотын 12 м.кв талбайтай, автозогсоол,  Н.Мын өмчлөлийн Ү-2201038150 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 110 тоотын 12 м.кв талбайтай, автозогсоол, Н.Мын өмчлөлийн Ү-2201037916 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 1098 тоотын 20.5 м.кв талбайтай,  1 өрөө орон сууц,  Н.Мын өмчлөлийн Ү-2201037915 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 1097 тоотын 20.5 м.кв талбайтай,  1 өрөө орон сууц, Н.Мын өмчлөлийн Ү-2201037922 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 382 тоотын 26.8 м.кв талбайтай,  2 өрөө орон сууц, Н.Мын өмчлөлийн Ү-2201037921 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 515 тоотын 39.63 м.кв талбайтай,  3 өрөө орон сууц, Г.Нямсамбуугийн өмчлөлийн Ү-2201037918 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48а байрны 818 тоотын 20.4 м.кв талбайтай,  1 өрөө орон сууц, Г.Нямсамбуугийн өмчлөлийн Ү-2201037923 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Залуус хороолол, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 175 тоотын 20.5 м.кв талбайтай,  1 өрөө орон сууц, Г.Б, Р.Онарын өмчлөлийн Ү-2204028897 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  Өлгийн 10 дугаар гудамжны 150 тоотын 200 м.кв талбайтай,  гараажийн зориулаттай үл хөдлөх хөрөнгө, Г.Б, Р.Онарын өмчлөлийн Г-2204002652 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  Өлгийн 10 дугаар гудамжны 150 тоотын 402 м.кв талбайтай  газар, Налайх дүүрэг, 5 дугаар хороо,зүүн аймаг явдаг замаас урагш байрлалтай, 18678294899757 нэгж талбарын дугаартай, 30.000 м.кв талбайтай ТГ ХХК-ийн газар эзэмших эрх, З.Мын өмчлөлийн Ү-2204052472 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хилчид гудамж, 33 дугаар байрны 1 давхарын 72 м.кв талбайтай, үйлчилгээний талбай, З.Мын өмчлөлийн Ү-2204050912 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хилчид гудамж, 33 дугаар байрны 1 давхарын 72 м.кв талбайтай, үйлчилгээний талбай, З.Мын өмчлөлийн Ү-2202018344 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр, 1 давхарын 435.68 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Т.Бы өмчлөлийн Ү-2205003095 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 012 дугаар байрны 25 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг  Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлалтай, 10.000 м.кв талбайтай, 8020/0035 нэгж талбарын дугаартай, Ш ХХК-ийн газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.187.925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8.074.995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 


 

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ