Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 65

 

Говьсүмбэр аймаг дахь Cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Т.Энхмандах, Б.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч А.А түүний өмгөөлөгч Т.Саранчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.ар, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

гэрч В.Г,

иргэдийн төлөөлөгч Т.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ан Амд холбогдох эрүүгийн 201608000094 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1992 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автозасвар, ашиглалтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн Шивээгийн 2-10 тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоогоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Хайгуулчны ......... тоотод оршин суугаа, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,...........дугаарын регистртэй, Б. овгийн А. А.

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

          Яллагдагч А.А. нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ хувийн сэдэлтээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сарын 30-аас 05 дугаар сарын 31-нд шилжих шөнө С.Б.ийн эзэмшлийн Приус-10 маркийн 92-72 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож яваад уг автомашинаас өөрөө үсэрч буун иргэн П.Б.йг санаатай алах зорилгоо хэрэгжүүлэхдээ автомашиныг зэвсэг, хэрэгсэл болгон ашиглаж хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч А.Аын:

Хэрэг болдог шөнө Говьсүмбэр аймагт байж байхад Б.Г төрсөн өдөр болж байна хүрээд ир гэсэн. Өдөр нь Шивээговь суманд би Гай уулзаад төрсөн өдөр болж байгаа гэхээр нь аймаг явлаа гээд явсан. Намайг аймаг дээр ирсэн байхад Г утсаар залгаад төрсөн өдөр болоод бүх найзууд ирсэн байхад чи алга байна хүрээд ир гэсэн. Би Говьсүмбэрт ирээд нилээн уусан байсан. Гэрэлтуяа байн байн залгаад байхаар нь Ши гэдэг эрүүл жолоочтой Шивээговь сум руу очсон. Намайг очиход талийгаач Б болон бусад найзууд нь ирсэн төрсөн өдөр тэмдэглээд байж байсан. Намайг ууж, ид гэхээр нь согтуу очсон болохоор нэг л пиво уусан. Ба хойшоо гарч юм яръя гэхээр нь Бээс машиныг нь гуйгаад авч явсан. Тэгээд хойшоо гарсан. Би нилээн согтсон байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Бэй юм ярьж байгаад арын суудал дээр унтсан. Бид 2 муудалцаж байхаар найзууд байгаагүй. Хоёр жил гаруй уулзаж учирдаг байсан. Эхнэрт чинь хэлнэ. Хоёулаа амьдралаа бодьё гэж хэлж байсан. Тэгээд би жоохон байж байгаад ярилцъя гээд арын суудал дээр хэвтсэнээ санаж байна гэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бын:

Манай зүгээс их гомдолтой байна. Талийгаач маргааш нь ээж аавтайгаа ирэх байсан. Хүүхдүүдээ унтуулж гараад шөнө нь ийм зүйл болсон талаар өглөө сонссон. Тухайн үед гарсан оршуулгын зардал, 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны зөрүү мөнгийг тогтоолгох хүсэлтэй байна. Нэхэмжлэл дээр нэг хүүхдийг 70.000 төгрөгөөр тогтоосон.  Хоёр хүүхэд нийлээд 140.000 төгрөг гэсэн.  Оршуулгын зардал гэж өгсөн зүйл байхгүй. Өөрөө ирж уулзаагүй. Оршуулгын зардал нийт 3.921.686 төгрөг гарсан. Одоогоор төлж барагдуулсан зүйл байхгүй. Гомдолтой байна гэв.

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч В.Гйн:  

Ар гэр нь хэцүү байсан. Уурхайд нөхөр нь ажиллаж байгаад ажлаасаа гарсан болохоор байрнаасаа гараад хөлсний байранд амьдарч байсан.  Нөхөр нь ажлаасаа гарсан чинь банкны мөнгөө төлж чадахгүй байна гэж байсан. Нөхөр нь байнга утасны дугаараа сольдог болохоор нөхөртэй нь банк холбогдох боломж байхгүй. Тэгээд талийгаачтай холбоотой байсан. Энгийн сайхан айлын эзэгтэй, сайн эмэгтэй байсан. Талийгаач дэлгүүрт суудаг байхад Алдуул эгч хамт мах зардаг байсан. Тэгээд хажууд нь байсан хүмүүс их дотно гэж ярьж байхыг сонссон. Яг уулзаж байхыг нь харж байгаагүй. Бид нар 4-лээ 2.5 литрийн пиво, 1 вино уусан. 10 ширхэг шилтэй жижиг пиво уусан. Сүүлд архи уугаагүй. Сайн мэдэхгүй байна. Үгүй байх. Ойрхон явчихаад ирье, түлхүүрээ өгөөч гэж хэлсэн. Амаржаргал машин барьж явсан гэсэн. Талийгаачийг машин барьж байхыг нь хараагүй гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бын:

“...Би төрсөн дүү П.Бэй хамгийн сүүлд цагаан сараар л уулзсан. Би өөрөө Чойрт ажиллаж амьдардаг. Манай дүү Б Шивээговь суманд нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байсан болохоор нээх уулзалдаад байдаггүй байсан. Өнөөдөр өглөө буюу 2016 оны 05 сарын 31-ний өглөө манай хүргэн Энадруу утсаар яриад Б-ийг нас барсан талаар хэлсэн. Тэгээд би Шивээговь суманд ирсэн. Манай гэрийнхэн хоорондоо ярилцаж байгаад намайг энэ хэрэгт хохирогчоор оролцуулахаар болсон. Миний хувьд бол ямар учраас манай дүү нас барсан талаар мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлт гарахаар танилцана. Манай дүү 4-9 настай 2 охинтой. Том охин Смэг 3-р ангид сурдаг. Бага охин М нь цэцэрлэгт явдаг юм. Нөхөр Б нь хувийн компанид ажилладаг гэсэн. Б ажил төрөл хийдэг байсан эсэхийг мэдээгүй. Урд нь худалдагч хийж байгаад гарсан гэж сонсож байсан. Архи дарс хэрэглээд байдаггүй жоохон огцом цочмог ууртай хүн байсан...” /1 дүгээр хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бын:

“...Манай төрсөн дүү П.Б 2016 оны 05 дугаар сарын 31-ний үүрээр нас барсан. Үүнээс болж манай гэрийнхэн ярилцаад миний бие энэ хэрэгт төлөөлөн хохирогчоор оролцсон. Талийгаачид шинжилгээ хийлгэхэд бэлдэх зүйлс, Чойрын хийдэд алтан хайрцаг нээлгэх, ламд бэлнээр өгсөн мөнгө, шарилд хэрэгтэй зүйлс, автомашинд хийсэн бензин, хүнсний дэлгүүрээс авсан зүйлс, 49 хоногт зарцуулсан мөнгө зэргийг нэхэмжилж баримтаараа гарган өгч байна. нийт зардал 3.921.686 /гурван сая есөн зуун хорин нэгэн мянга зургаан зуун наян зургаа/ төгрөг болсон тул уг хэргийн холбогдогч А.Амаржаргалаас нэхэмжилж байна. Гомдолтой байна...” /1 дүгээр хх-ийн 70 дугаар хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Бйн:

“...2016 оны 05 дугаар сарын 31-ны шөнө 04 цаг 36 минутанд манай сувилагч Ө утсаар залгаад ухаангүй хүн ирлээ гэж хэлсэн. Тэгээд би сувилагчид намайг очих хооронд монитор бэлдээд залгаж бай, цагдаад мэдэгдээрэй гэж хэлээд 5 минутын дараа эмнэлэг дээр ирсэн. Тэгэхэд Б гэх эмэгтэй хүн ухаангүй байсан бөгөөд үзэхэд захын судсанд пульс тэмтрэгдэхгүй, амьсгал мэдрэгдэхгүй, цээж хэвлий хөдөлгөөнгүй нас барчихсан байсан. Зүрхний цэгүүд дээр авиа сонсогдоогүй бөгөөд биеийн халуун 34 хэмтэй, нүүрний хэсэг хөхрөлттэй, хөшилт явагдаагүй, хамраас их хэмжээний цус гараад хатчихсан, толгойн ар хэсэгт цус гарч үсэнд нь наалдчихсан байсан...” /1 дүгээр хх-ийн 118 дугаар хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Өйн:

“...Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны орой 16 цагт Эрүүл мэндийн төвийн дуудлагын сувилагчаар үүрэг гүйцэтгэсэн юм. 2016 оны 05 сарын 31-ний шөнө 04 цаг 35 минутын үед нэг согтуу залуу нүүр ам нь цус болчихсон зүс мэдэх нэг хүүхнийг тэвэрчихсэн туслаарай хүн үхэх гээд байна гэж орж ирсэн. Тэгээд би их эмч Бад хэлээд эмч ирэх хооронд тэр хүүхнийг хүлээн авахруу оруулаад монитор залгаад даралтыг нь үзсэн чинь ямар ч даралт байгаагүй. Тэгээд судсыг нь барьсан чинь лугшилт байхгүй зүрх зогсчихсон байсан. Тэр эмэгтэйн толгойн ар хэсэг болон хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тийм хөхөрсөн зүйл байгаагүй...” /1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Т.Эн:

“...Би 2016 оны 05 сарын 30-ны орой Амнтай таарсан. Тэгэхэд Ахаламцуу байсан. Тэгээд Ам 2.5 литрийн 2 ширхэг пиво хүнээр авхуулсан. Тэгээд миний автомашинаас буухгүй байсан бөгөөд хамт колонк оръё гэсэн. Тэгээд бид 2 НИК-ын колонк орсон. Тэгээд би Ад автомашинаа тавьчихаад уувал ууя гэсэн чинь за тэг гээд ийн автомашинд пивоо тавиад би түрүүлж хөдлөөд автомашинаа тавьсан. Араас Г, Алан нар ирсэн. Тэгээд бид 3 Гэрэлтуяагийн автомашинтай явж байгаад Гэрэлтуяа талийгч Бй пиво ууя гээд утсаар ярьж дуудсан. Тэгээд бид дөрвүүлээ колонк дээр 2 пивоо хувааж уусан. Тэгээд удаагүй 00 цаг болох гээд паб хаахаас өмнө ахиад пиво авъя гэхэд Гийн нөхөр Бгаднаас орж ирсэн. Тэгээд Гэрэлтуяагийн автомашинтай паб орж пиво авчирна гэсэн чинь Б машины өрөөсөн гэрэл нь асахгүй байгаа та нар алхаад явахгүй юу гэсэн. Тэгээд Б Бэй цуг үлдээд А, Гбид 3 алхаж яваад пабаас 10 ширхэг пиво, 1 шил вино авсан. Тэгээд тэрийгээ ууж байхад Амаржаргал согтуу орж ирсэн. Хамт явж байсан Ш нь машинтай архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд Ш Гэ бид гурвыг юм яриад сууж байхад Ам, Ба Б, Амн нар гарч ороод байсан. Тэгээд намайг бие засах гээд Бг, Ам2 явчихсан байсан. Хэзээ явсан талаар мэдэхгүй байна. Ам Чойроос ирлээ гээд ирэхэд лав 00 цаг өнгөрч байсан. Тэгээд бид нар Шинэбатын автомашинтай Амл, Б нарын хойноос явсан нээх хол яваагүй харъя гээд Гэрэлтуяа, Батсүх 2 колонк дээрээ буусан. Би Штай цуг Аманг гэрт нь буулгаад оронд нь оруулж өгсөн. Би Аыг нээх сайн танихгүй. 2-3 удаа л зүс харж байна. Тэр хоёрыг ямар холбоотой байсан талаар би мэдэхгүй...” /1 дүгээр хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн гэрч Т.Эын:

“...Би талийгаач Бг таньдаг болоод жил л болж байсан. Нээх сүрхий найз нөхдийн харилцаа холбоо байгаагүй. Намайг эхнэрийнхээ талх боов хийж, дэлгүүрүүдээр тараадаг ажилд нь тусалдаг байсан юм. Тэр үед талийгаач дэлгүүрт худалдагч хийдэг байсан болохоор Бийг би мэдэх болсон. Энэ тэнд таарвал мэндтэй устай л явдаг байсан. Тэр цагаан өнгийн Приус маркын автомашин Гэ, Ба нарын машин байсан болохоор Б л авсан байх. Яг түлхүүр авч байхыг нь хараагүй. Бид нар пивонд явчихаад ирье гэхэд Б автомашины өрөөсөн гэрэл шатчихсан явахгүй гээд ууралсан. Тэгээд алхаад яв гээд автомашинаа Гэд өгөөгүй юм. Г автомашины түлхүүр байхгүй байсан бөгөөд Бд түлхүүр байсан учраас л өгсөн байх гэж бодож байна. Б Гэ, Амн бид нарыг пиво уугаад сууж байхад гаднаас Ши, Ам нар орж ирээд үүдэнд зогсоход талийгаач Б босоод үүдний тэнд очоод Атай юм ярьж байгаа харагдсан. Тэгээд Ал, Б 2 салаад тус тусдаа л сууж байсан. Тэгээд тэд нар гарч ороод байх шиг байсан. Намайг нэг бие засахаар гарахад гадаа Бийн автомашин байгаагүй. Тэгээд колонкруу эргээд ороход А, Б 2 байгаагүй. Тэгэхээр нь Б А 2 Бн автомашинтай явж дээ гэж бодсон. Ер нь бол удаагүй Шинэбат явъя гээд бид нар Б А нарыг яачихав гээд нэг эргэж тойрчихоод явсан. Би нээх согтуу байгаагүй...” /1 дүгээр хх-ийн 122 дугаар хуудас/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Шын:

“...Миний хувьд бол талийгаач Б гэж хүнийг танихгүй ээ. 2016 оны 05 дугаар сарын 30-ны орой би Шивээговь сумаас Чойрлуу автомашинтайгаа явсан юм. Тэгэхэд А зардлаа өгөөд хамт явъя Чойр орно гэсэн. Тэгээд би зардлыг нь аваад Чойр аваад явсан. Чойрт очоод би буцах дөхөж байхад А утсаар яриад хамт буцъя гэхээр нь авчирсан юм. Чойроос гарахаасаа өмнө Атанихгүй хүмүүстэй архи уугаад байхаар нь би явлаа гэсэн чинь согтуу чигээрээ суусан. Ам надад мөн л замын зардлаа өгч ирсэн. Би шөнө 00 цаг өнгөрч байхад Шивээговь суманд орж ирсэн. Тэгээд Аыг гэрт нь буулгасан чинь чи намайг колонк хүргээд өгчих гэсэн. Тэгэхээр нь би НИК-ын колонк дээр буулгасан. Абид хоёрыг тэнд очиход танидаг нь Ам бусдыг нь танихгүй хүмүүс пиво уугаад дуусчихсан 1 ширхэг лаазтай пиво үлдсэн байсан. Амгаас гадна ахиад 2 залуу 2 хүүхэн байсан. Би колонкын гадаа зогсохдоо Приус маркын автомашины ард машинаа тавьсан байсан бөгөөд намайг явах гээд гарахад тэр Приус автомашин байхгүй байсан. Тэгсэн нөгөө автомашиныг А нэг хүүхэнтэй хамт аваад явсан байсан. Автомашины эзэн нь жоохон яваад үзье гэхээр нь би автомашинтайгаа явж өгсөн. Тэгсэн миний машины бензин хүрэхгүй юм шиг болохоор нь бүх хүмүүсийг гэр гэрт нь хүргэж өгөөд амарсан. Би өөрөө автомашин жолоодож явсан болохоор архи дарс огт амсаагүй. Тэдгээр хүмүүс хоорондоо муудаж маргалдсан зүйл болоогүй...” /1 дүгээр хх-ийн 123-124 дүгээр хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч А.Айн:

“...Надад байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай найз Гийн төрсөн өдөр болсон юм. Тэгээд урд өдөр нь 05 сарын 30-ны өдөр Чойроос Шагай, Отгонхүү нар ямааны мах авчирсан. Тэгээд би тэр махаар 40-ийн бетонд хорхог хийгээд “НИК петровис”-ын шатахуун түгээх станц дээр очсон. Тэнд Гэ түгээгч хийдэг юм. Өдөр нь мах идэнгээ колонк дээр 1 шил архи, 2.5 литрийн 1 ширхэг пиво, 1 шил вино зэргийг уугаад салцгаасан. Орой нь 22 цаг өнгөрч байхад би Эой колонк орсон. Тэгээд Гэталийгаач Б рүү утсаар яриад гараад ир ганц нэг пиво ууя гэсэн. Тэгээд талийгаач гарч ирэхээр болоод Эх, Гэр бид 3 Байг авсан. Тэгээд бид 4 колонк дээр буцаж очоод 2.5 литрийн 2 ширхэг пиво уугаад сууж байхад Гийн нөхөр Б ирсэн. Тэгээд колонкын урд талын өрөөнд Б ганцаараа утсаар тоглоод сууж байсан. Б архи пиво уудаггүй хүн байгаа юмаа. Тэгээд уугаагүй. Тэгээд 23 цаг 40 минутын үед Эр, Гбид 3 яваад ойрхон пабаас 10 ширхэг лаазтай пиво, 1 шил вино авсан. Тэрийгээ Гэрийн ажил дээр талийгаачийн хамт дөрвүүлээ уугаад сууж байхад Ал Чойроос дөнгөж орж ирлээ гээд Шинн хамт согтуу ирсэн. Тэгээд ганц пиво уучихаад манай дүү Ам Батсүхийн Приус-10 маркын машиныг бариад талийгаач Бэй цуг явсан. Хаашаа явсан талаар би мэдээгүй. Тэгээд удалгүй ууж байсан пиво нь дуусаад Ш, Э бид 3 харьцгаасан. Би гэртээ амарсан. Ш, Э хоёр ч гэсэн гэр гэртээ амарсан байхаа. Өнөөдөр 2016 оны 05 сарын 31-ны өдөр Байг нас барсан талаар сонсож мэдлээ. Бид нарын хувьд пиво ууж байхдаа хоорондоо маргаж муудсан зүйл байгаагүй...” /1 дүгээр хх-ийн 125-126 дугаар хуудас/,

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч В.Гйн:

“...Би өчигдөр 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Шивээговь сумын НИК ШТС-ын түгээгчээр ажиллаж байсан. Тэгсэн Ан, Аэгч, Ам бас Чойрынх гээд ганц нэг хүнтэй хамт манай ажил дээр ирсэн. Тэгээд миний төрсөн өдрийг тэмдэглэж байгаа гээд 40-ын питантай хорхог хийчихсэн авчирсан. Тэрийг нь идэнгээ 0.75 литрийн “Ерөөл” архи, 2.5 литрийн пиво, 1 шил вино хувааж уусан. Ууж идэж дуусаад хүмүүс явцгаасан. Тэгээд орой нь 22 цагийн орчим А, Э нар 2.5 литрийн 2 ширхэг пиво бариад ирэхээр нь би талийгаач Брүү утсаар яриад пиво уух гэсэн юм гараад ирээч гэсэн. Тэгээд Бийг гарч ирэхээр нь очиж авсан. Тэгэхэд надтай цуг Эр, А2 байсан. Тэр 2 пивог манай ажил дээр уучихаад 00 цаг болохоос өмнө 23 цаг 40 минутын үед пабаас 10 ширхэг лаазтай пиво, 1 шил вино авсан. А, Эталийгаач Б бид 4 хувааж ууж байхдаа би нөхөр Брүү утсаар яриад миний хөгшин ажил дээр хүрээд ир би пиво ууж байна. Ирээд орлого тоолоод авчих гэсэн. Тэгээд Б ажил дээр ирсэн. Тэгээд удалгүй АЧойроос ирлээ гээд Шинээ гэх залуутай манай ажил дээр ирсэн. А нилээн халамцуу байсан. Тэгээд орж ирээд удаагүй А манай нөхөр Бээс манай 92-72 УБР дугаартай Приус-10 маркын автомашиныг авч явсан. Тэгэхэд Б байхгүй байсан бөгөөд бид нар Бйг Амтай хамт явсан юм байна гэж мэдсэн. Тэгээд шөнө нь тэр хоёрыг ирэхгүй болохоор нь бид нар хайсан боловч олдоогүй. Тэгээд өнөөдөр өглөө манай нөхөр Б ажилдаа явах замдаа манай автомашиныг эмнэлгийн гадаа зогсож байна гэхээр нь яасан юм гэсэн чинь хэнд машинаа өгсөн юм гэж цагдаагаас асуугаад хэрэг гарвал утсаар яръя гээд явууллаа гэж хэлсэн. Тэгээд би автомашин дээрээ ирээд Б нас барсан талаар мэдсэн. Тэр хоёрыг хоорондоо уулздаг байсан талаар би дам ярианаас сонсож байсан. Яг тэр энэ хэлсэн гээд хэлчих хүн санаанд орж ирэхгүй байна. Бид нар хоорондоо маргалдаагүй. Миний нэр дээр байдаг манай гэр бүлийн автомашин байгаа юмаа. “Нет Капитал” ХХК-ний барьцаанд байдаг юм...” /1 дүгээр хх-ийн 127-128 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн гэрч В.Гйн:

“...Манай нөхөр Б бид хоёр Приус-10 маркын цагаан өнгийн машиныг 2015 оны 08 сард Улаанбаатар хотын “Да хүрээ” захаас 6.5 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. Төлбөрийг нь 3.5 сая төгрөгийг бэлнээр өгөөд 3 сая төгрөгөнд нь хотын Нэт Капитал авто ХХК-ний барьцаанд тавиад нэр дээр нь шилжүүлж, 92-72 УБР улсын дугаар авсан юм. Нөхөр бид хоёрын автомашин байгаа юмаа. Талийгаач Б бусадтай нийлэмж сайтай, даруухан хүн байсан. Нөхөр Бтайгаа ер л бол муудаад байдаг бөгөөд хамгийн сүүлд хэрэг ахаас 2-3 хоногийн өмнө нөхөр нь Шивээговь суманд ирсэн юм. Тэгээд талийгаач Б 2 хүүхэдтэйгээ нөхөртэйгөө, нөхөр нь Приус-20 маркын автомашинтэй бүгдээрээ явж байгаад нөхөр Б нь аавтайгаа уулзах гээд гэрлүү нь орсон хойгуур тэдний том охин нь автомашины голын хайрцагнаас нь мэдэхгүй утас гаргаад ирсэн гэсэн. Тэгээд талийгаач Ба нөхөр Баас юун утас юм гэж асуусан чинь манай ажлын газрын тогоочийн утас байгаа юм гэж хэлсэн гэж талийгаач өөрөө ярьж байсан. Тэгээд яахаараа танай тогоочийн утас чамд байдаг юм битгий худлаа хэл гээд хоорондоо муудаад явахгүй гэж байсан хүн чинь яваад өглөө. Би явуулахгүй гэж баахан үзлээ гэж байсан. Нөхөр нь өөр хүнтэй явалдаад байна гэж надад ярьдаг байсан. Би 2015 оны 11 дүгээр сар гэж санаж байна. Би нэг өдөр талийгаачийн гэрт хүүхдийг нь хараад байж байхад гэрийнх нь хаалгыг чанга чанга нүдээд байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь нээгээд өгсөн чинь Шивээговь сумын Т цайны газрын биллъярд ажиллуулдаг З гэдэг залуу эхнэрээ дагуулаад ирсэн. Тэгээд Золбоо гэх залуу орж ирээд танай нөхөр Багаа /Блыг Багаа гэж дууддаг/ манай эхнэртэй уулздаг юм байна. Бичсэн мессежийг нь хар гэсэн. Тэгэхээр нь би манай нөхөр биш ээ. Эхнэр нь Супер маркетад сууж байгаа гэж хэлсэн. Тэгээд Золбоо гэх залуу гэрээс нь гараад явсан. Дараа нь Зо талийгаач Бэй цуг гэрт нь орж ирсэн. Тэгээд удаагүй гарч явсан. Талийгаач Б надад хэлэхдээ тэрнээс хэд хоногийн дараа нөхөр, хүүхэдтэйгээ гэртээ байхад Золбоо гэрийн хаалга эвдээд орж ирсэн. Тэгсэн нөхөр Багаа 5 давхараас айлын тагт дамжаад буусан. Намайг 2 хүүхэдтэй минь согтуу хүнд үлдээгээд зугтаадаг байна шүү гэж ярьж байсан. Иймэрхүү асуудлыг надад талийгаач ярьдаг байсан. Яагаад үүнийг яриад байна гэхээр нь талийгаач Б өөрөө сэтгэл санаа нь сүүлийн үед тогтворгүй байсан учраас Аай хааяа уулздаг байсан. Тэр шөнө ч гэсэн талийгаач А 2 өөрсдөө манай автомашиныг аваад сайн дураараа явсан. Тэрнээс талийгаачийг ямар нэгэн хүч хэрэглэж авч явсан зүйл огт байхгүй...” /1 дүгээр хх-ийн 129-130 дугаар хуудас/,

2.8. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Т.Аын:

“...Тэр өдөр намайг дэлгүүр дээрээ байхад колонкын Г над руу яриад манай ажил дээр мах ирчихсэн байна. Та ирж идээч гэсэн. Цагийг нь сайн санахгүй байна. Тэгээд /Шивээговь сум/ Петровисын колонк дээр очиход Га, манай хүү А А, Чойроос 2-3 залуу байсан бөгөөд тэд нар 40 бетонтой мах идээд 0.75 литрийн “Ерөөл” архи задалчихсан байсан. Би мах идчихээд удаагүй хүү Анг аваад гэрт нь очсон. Тэд нар бараг эрүүл байсан. Тэгээд орой нь 22 цаг 23 минутанд би дэлгүүрээ хаагаад Аийн гэрт очсон чинь эхнэр нь Анг сая гэрээс гарлаа Эын гэрт очих гээд явсан. Амыг Чойрлуу явсан гэхээр нь би А руу утсаар ярихад “ээж би Чойрт байна одоо ингээд гарах гэж байна удахгүй ээ” гэсэн. Тэгээд тэр шөнө гэртээ ирж хоноогүй. Маргааш нь асуудал болсон талаар би мэдсэн. Надад хүүгийнхээ холбогдсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй ээ. Манай хүү А.Ань 1992 онд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн. Дээрээ нэг ахтай тэр нь А.А доороо 2 дүүтэй. 2008 онд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3-р сургуулийн 9-р ангийг төгссөн. Улмаар 2008 оны 09 сараас 2010 оны 12 сар хүртэл Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийн Авто засварын анийг төгсөж тусгай дунд боловсрол эзэмшсэн. 2011-2012 оны хооронд Хэнтий аймагт цэргийн алба хаасан. 2015 оны 12 сард Политехникийн коллежийг барилгын цахилгаанчин мэргэжлээр тус тус төгссөн. Манай хүү А.А хэрэгт холбогдохынхоо өмнө Сүмбэр сумын 2-р баг Уулзварын 2-14 тоотод эхнэр М.Н, 2 сартай /одоогийн/ хүү А.Өийн хамт амьдарч байсан. Албан ёсны хаяг нь Шивээговь сумын 2-р баг Шивээгийн 2-10 тоотод ам бүл 5, ээж аав, 2 дүүгийн хамт гэсэн бүртгэлтэй байдаг юм. Манай том хүү Атусдаа гарсан байгаа. А.А М.Н хоёр 2015 оны 09 сарын 29-ний өдөр хөдөө цайллага хийж, хуримаа ёсолсон. П.Бйг би бага байхын л Пын охин гэдгээр нь мэддэг байсан. Сүүлд 2014 оны 06 сараас П.Б бид 2 нэг дэлгүүрт бүтэн жил хамт худалдагч хийсэн юм. Тэгэхэд хоорондоо их дотно найз нөхдүүд шиг л байдаг байсан. Хамт инээж хөхрөөд нэгийгээ тоглоом шоглоомоор хамаагүй ярина. 2016 оны 05 дугаар сарын эхээр Б, Г бид нар Дорноговь аймгийн Хамрын хийд явсан юм. Их л сайхан яваад ирсэн. Явсан талаар бид нарын зураг байгаа. Шаардлагатай гэвэл угаалгаж өгч болно. Тэгэхэд Бг танай хүү чинь 2015 оны 09 дүгээр сард гэрэлснээсээ хойш надруу ярихаа больсон гэхээр нь манай хүү чинь залуу сайхан эхнэртэй болсон, тэр нь төрөх гэж байгаа чи ийм хөгшин чамайг тоохгүй байлгүй гэж тоглоод инээлдэж байсан юм. Гэрээсээ нээх гараад байдаггүй их даруухан цайлган цагаан сэтгэлтэй л сайн охин байсан даа. Миний зүгээс юу болсон талаар бол мэдэхгүй болохоор их харамсаж байна. Талийгаач Бг нөхрийнхөө талаар их ярьдаг байсан. Ярианаас нь үзэхэд нөхөртэйгөө таарамж муутай байдаг юм шиг санагдсан. Хамгийн сүүлд л гэхэд 2016 оны 05 дугаар сарын дундуур байхаа нэг орой Бнадтай уулзсан өдрөө өглөө 05 цагт нөхөр ирээд тэгсэн Багаа /нөхөр нь/ өөр 99-тэй мэдэхгүй дугаартай андройд гар утастай болсон байна лээ. Надад баригдаад манай ажлын газрын хүүхний утас гэж хэлээд бөөн хэрүүл боллоо. Тэгээд Багаа явна гэхээр нь би тэгвэл намайг алчихаад яв гээд автомашиных нь урд нь хүртэл хэвлээ гэж ярьж байсан...” /1 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/,

2.9. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Зйн:

“...Би П.Бг нээх сайн танихгүй. Харин түүний нөхөр Быг Багаа гэж нэрээр нь сайн танина. Манай 10 жилийн дээд ангид сурдаг байсан юм. 2015 оны намар гэж санаж байна. Манай эхнэр Пү билляръд ажиллуулаад байж байхад би хаалгах гэж орой 22 цагийн орчим эхнэр дээрээ очсон. Тэгсэн эхнэр мессеж бичээд байж байсан. Тэгээд би эхнэрийн утсыг нь булааж аваад үзсэн чинь нэг дугаараас хайртай, үүрд энэ хайр дурлалаа баталгаажуулж явна гэсэн мессежүүд байсан. Тэгээд би эхнэрээ гэрлүүгээ авч очоод өөрийнхөө утсан дээр үзсэн чинь миний утсан дээр тэр дугаар Багаа гээд хадгалсан байсан. Тэгээд Б намайг залгахаар утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би эхнэр Пыг дагуулан яваад Багаагийн гэрт нь очсон. Тухайн үедээ би архи жоохон уучихсан байсан. Тэгсэн Багаагийн гэрт нь Багаа болон эхнэр нь байхгүй. Гэ гэж найз нь хүүхдүүдийг гэрт нь хараад байж байсан. Тэгээд Батцэцэгийг пабд сууж байгаа гэхээр нь би очсон. Тэгээд Бийг дуудаж гаргаж уулзаад эхнэрийн утсыг үзүүлэн энэ танай нөхрийн дугаар мөн үү гэхэд харчихаад мөн байна гэсэн. Тэгээд Б нөхөр Багааруугаа залгаад “чи ямар муухай бэ” гээд уйлаад байсан. Тэгэхэд Багаа уурхай дээр ажил дээрээ байсан юм билээ. Тэгээд Бг манай эхнэр Пүуу уйлаад дайраад үсдэж унагаагаад дээрээс нь өшиглөж зодсон. Би тэр хоёрыг салгаад эхнэрээ аваад гэрлүүгээ явсан. Тэрнээс хойш Баай уулзая гэхээр уулзахгүй зугтаагаад байсан. Тэгээд тэр цагаас хойш 2-3 хоногийн дараа би архи уучихсан байж байгаад Багйн гэрт нь очоод хаалгыг нь нүдсэн чинь хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд хаалгыг нь нүдэж байсан чинь Багаагийн хаалга нь цөмөрчихсөн. Тэгсэн Б хаалгаа тайлж өгсөн. Тэгээд би гэрт нь Багааг үзсэн чинь тагтаар дамжаад буучихлаа гэж байсан. Тэдний гэр тэгэхэд 5 давхарт байсан. Надтай цуг манай хүргэн ах Датар хамт явж байсан бөгөөд намайг тэр айлаас аваад гарсан. Хүргэн ах одоо эзгүй байгаа. Тэрнээс хойш би Бай нэг удаа уулзсан чинь андуураад биччихсэн байна лээ гээд худлаа яриад өнгөрсөн. Талийгаач Бг нээх муухай зан ааштай хүн байгаагүй байхаа. Надтай болон бусад хүмүүстэй мэндтэй л явдаг. Баяржаргалын хувьд их хүүхэмсэг юм шиг санагддаг. Манай эхнэртэй мессеж бичсэнээс хойш өөр хүүхнүүдтэй холбогдоод байдаг байсан. Би тэр энэ гээд нэрээр хэлчих юм алгаа...” /1 дүгээр хх-ийн 134-135 дугаар хуудас/,

2.10. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Пын:

“...Би Баяржаргалыг Б нэрээр нь мэднэ. Түүний эхнэр йг нээх сайн танихгүй. 2015 оны 09 дүгээр сараас Багаа манай ажиллуулдаг билляръд дээр ирж тоглох болсон. Бабөө гэж сонсож байсан бөгөөд манай нэг найзын нөхөр нь архи уух дуртай хүн байгаа юм. Тэгээд Багаа дээр очиж уулзаад аргалуулсан. Тэгээд нөхөр нь архи уусан чинь татаж унаад Багаа өөрөө ирж аргалсан юм гэсэн. Тэгэхээр нь би Бг чадвартай бөө юм байна гэж бодоод нөхрийгөө архинаас гаргачих санаатай хүнээс Бийн утасны дугаарыг аваад эхлээд залгаж холбогдсон. Тэрнээс хойш 1 сар орчим мессежээр харьцсан. Тэгсэн 2015 оны намар намайг билляръд дээр байж байхад орой манай нөхөр З ирсэн. Тэгэхэд миний утсанд Багаагаас мессеж ирсэн юм. Тэгээд манай нөхөр үзчихээд бөөн юм болоод гэртээ хариад Бийн дугаар гэдгийг нь мэдээд гэрлүү нь очсон. Тэгсэн Бийн эхнэр нь гэртээ байхгүй байсан. Тэгээд эхнэрийг нь хайж пабд очиход Бн эхнэр Ба пабд байсан бөгөөд манай нөхөр Бйг дуудуулж гаргаж ирээд уулзаж, Багаагаас надад ирсэн мессежийг З Бт үзүүлсэн. Бид хоёрын дэргэд Бг нөхөрлүүгээ утсаар яриад орилж чарлаад байсан. Тэгээд надруу дайрсан. Тэгээд З бид 2 гэрлүүгээ харьсан. Би Бтай 1 сар мессежээр харьцсан. Тэгэхэд надад хайртай дуртай гэж бичдэг байсан бөгөөд би битгий хайраа гэж бичиж бай гэхээр хайраа гэдэг чинь найзаа гэсэн үгтэй ялгаагүй үг шүүдээ гэж тайлбарлаж байсан. Мөн хэр баргийн хүүхнүүдийн толгойг эргүүлж чадна гэж байсан бөгөөд би тэгэхээр нь чи тэгвэл тарни уншаад аргалчихдаг юм байна л даа гэсэн чинь арга чарга хэрэглэхгүй чадах юмаа чадна шүүдээ гэж байсан. Зүгээр мессежээр харьцдаг байж намайг харддаг байсан. Тэр үед миний толгой эргэчихсэн байсан үе юм шиг байгаа юм. Ашгүй нөхөртөө эрт баригдсандаа баярладаг юм. Нөхрөөрөө толгойруугаа нэг цохиулаад хүн чинь ухамсарладаг юм билээ. Би одоо Багаатай харьцахаа больсон. Би Бйг нээх сайн мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар Б илүү дутуу ааш авир байхгүй даруухан хүн байсан. Нөхөртэйгөө хамт байхыг нь харахад Багаа их захирангуй дээрэнгүй санагдсан...” /1 дүгээр хх-ийн 136-137 дугаар хуудас/,

2.11. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Нын:

“...Тэр үед Абид 2 Шивээговь суманд Аын ээж Алын гэрт байсан юм. 2016 оны 05 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед намайг Амгийн гэрт очиход манай нөхөр АмЧойр явчихаад ирье гээд Шинэбаттай цуг явсан. Тэгэхэд архи уучихсан байх шиг байсан. Тэгээд дараа нь 22 цаг өнгөрч байхад А надруу Чойроос гарах гэж байна гээд утсаар ярьсан. Тэрнээс хойш би Атай холбогдоогүй бөгөөд гэртээ ирээгүй маргааш нь цагдаад баригдсан талаар сонссон. Би Атай 2015 оны 09 дүгээр сард гэр бүл болоод 2016 оны 04 дүгээр сард Аын хүү Өнийг төрүүлсэн юм. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Манай хүү ааваараа овоглодог юм. А.Аын албан ёсны хаяг нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Шивээгийн 2-10 тоотод бүртгэлтэй байдаг бөгөөд бид хоёр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын 2-14 тоот хашаанд гэр бариад тусдаа амьдарч байгаа. Манай нөхөр тайван, дөлгөөн ааштай нэг их уурлаж уцаарлаад байдаггүй хүн. 2015 оны эхээр ах Аай хамт зодооны хэрэгт шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болж байсан юм. Өөр хэрэг зөрчил гаргаж байгаагүй. Ал эхээс дөрвүүлээ бөгөөд хамгийн том нь А. Тэгээд Ал, Амн /оюутан/, А /сурагч/ Шивээговь суманд сурдаг. Ээжийг нь А гэдэг бөгөөд Шивээговь суманд махны ченж хийдэг. Аавыг нь А гэдэг бөгөөд ихэвчлэн хотод байдаг...” /1 дүгээр хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

2.12. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Э.Бын:

“...Би талийгаач П.Бй танилцаж гэр бүл болоод 10 жил болж байна. Амьд ахуйд нь бид хоёр 2 хүүхдийнхээ хамт Шивээговь сумын 7-р байр 5 дугаар орцны 4 давхарт /хаалганы номерыг нь санахгүй байна/ түрээсийн байранд байдаг байсан. Талийгаач урд нь дэлгүүрт худалдагч хийж байсан. Ер нь худалдагч болоод манай амьдрал их өөрчлөгдсөн. Дэлгүүрт ажиллаж байхдаа А гэх мэтийн хүмүүстэй нийлдэг байсан бөгөөд манай эхнэрийн ааш зан нь их өөрчлөгдсөн. Би одоо эргээд бодоход дэлгүүрт шал дэмий ажилд орсон гэж боддог юм. Манай эхнэр нас барах үедээ ажилгүй гэртээ өөрийнхөө 2 хүүхдийг мөн эгчийнхээ 1 хүүхэд нийт 3 хүүхдийг гэртээ хардаг байсан. Талийгаачийн ааш зангийн хувьд хүнд хэлье гэснээ илэн далангүй хэлчихдэг шудрага хүн байсан. Ямар нэгэн зүйлийг нууж хаагаад байдаггүй. Би өөрөө Шивээ-Овоо уурхайд ажиллаж байгаад 2016 оны 02 сард ажил тасалсан гээд халагдсан. Тэрнээс хойш би Дорнод аймагт газрын тосон дээр 2016 оны 05 сар хүртэл том автомашин барьсан. Талийгаач бид 2 хүүхдээсээ болж л муудаж маргадаг байсан. Өөрөөр мууддаггүй ээ. 2016 оны 05 сард би 3 гар утас янзлуулаад 2 гар утас болгосон. Нэгийг нь эхнэртээ өгнө гэж бодож байсан юм. Тэгсэн манай эхнэр Бэнэ юун утас юм гэхээр миний утас байгаа юмаа л гэсэн. Тэрнээс болж маргаан болоогүй. Манай хүүхэд миний утас гээд тоглож байдаг юм. Би З танинаа. 10 жилд манай доод үе байсан юм. Золбоо болон эхнэр нь Шивээговь суманд билляръд ажиллуулдаг юм. Би ч гэсэн тэнд хааяа орж тоглодог байсан. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан би уурхайд ажилладаг байсан юм. Нэг өдөр Зн эхнэр нь миний утсыг олоод надруу залгаж байсан юм. Би өөрөө улаач болохоор бөөгийн талаар л юм асууж байсан байх. Тэрнээс хойш юм асуугаад ганц нэг мессеж бичиж байсан. Нэг өдөр би андуураад Зийн эхнэрийн гар утасруу үүрд хайрлана гэсэн утгатай мессеж бичсэн. Тэгсэн тэр мессежийг нөхөр нь уншаад манай эхнэр Б очсон юм билээ. Эхнэр надруу залгаад ийм ийм мессеж бичсэн байна гэхээр нь би андуураад биччихсэн юмаа гэж байсан. Дараа нь З согтуу манай хаалгыг нүдээд орж ирсэн. Тэгэхээр нь би бөөлдөг өрөөрүүгээ орчихсон юм. Тэгээд Золбоо намайг эзгүй байна гэж бодоод талийгаачтай уулзаад хөөгдөөд гарсан. Тэр өдөр би өрөөнөөсөө гараад уулзсан бол нэг нь нэгийгээ алах байсан байлгүй гэж бодоод гараагүй юм. Талийгаач зээлгүй байсан. Би уурхайд ажиллаж байх үеийн цалингийн зээлтэй. Сард 550000 төгрөг төлдөг юм...” /1 дүгээр хх-ийн 144-145 дугаар хуудас/,

2.13. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн А.Ан:

“...Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны орой Шинэбаттай цуг Шивээговь сумаас Чойрт ирсэн. Тэгээд Чойрт ирээд Оү, Б, Мөнхтулга гэх хүмүүстэй дөрвүүлээ 4 ширхэг 2,5 литрийн пиво хувааж уугаад Шиай цуг эргээд Шивээговь сумруу гарсан. Тэгээд би 2016 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Шивээговь суманд очоод ах Аг хаана байна гэсэн чинь Гийн бензин колонк дээр байна гэхээр нь Штай цуг тэнд очсон. Ш машин жолоодож явсан тул архи, пиво уугаагүй. Намайг Гйн колонк дээр очиход Г, Б Э, А Бнар байсан. Тэгээд надад нэг ширхэг лаазтай пиво өгөхөөр нь задлаад 2-3 балгаад тавиад орхисон. Б колонкоос гарахаар нь би араас нь гарч уулзахад Б чи нэг автомашиных нь түлхүүрийг авчихаач хоёулаа хойшоо явж юм ярих уу гэхээр нь би Б дээр очоод автомашиныхаа түлхүүрийг өгчих би Бтэй цуг хойшоо гарчихаад ирье гэсэн. Тэгсэн чинь Б битгий удаарай хол явахгүй шүү гээд өөрийнхөө 92-72 УНР дугаартай автомашиныхаа түлхүүрийг надад өгсөн. Тэгэхэд 01 цаг л болж байсан байх. Цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэгээд би жолоо бариад Б миний хажуугийн урд суудалд суугаад бид 2 сумаас баруун хойшоо гарсан. Тэгээд нэг хонхорт зүүн тийшээ харж зогсоод Ббид 2 автомашинд бэлгийн ажил хийсэн. Ямар нэгэн хамгаалалт хэрэглээгүй дур тавьсан. Дараа нь тэр газраа бид 2 барагцаагаар 2 цаг орчим юм ярьсан. Манай эхнэр төрөөд 1 сар болж байгаа учир би Бгт нялх нойтон хүүхэдтэй хоёулаа ингээд уулзаад байж болохгүй. Ингээд харьцаагаа дуусгая ухааны юм ярьсан чинь Б миний авсан нөхөр маань хүртэл Замын-Үүдэд авгай аваад яваад байхад би яаж ингэж амьдрах юм. Танай эхнэрт чинь хэлнэ, эсвэл ээжид чинь чамтай харьцаатай талаараа хэлнэ одоо очъё чи цуг байгаа биздээ гээд байсан. Тэгээд би автомашинаас буугаад шээчихээд хөдөлсөн. Би автомашин жолоодож, Б миний хажуугийн суудалд сууж явсан. Тэгээд би Бийн автомашиныг аваачиж өгнө гээд явж байхад Батцэцэг би чиний зогссон газар чинь хамт буугаад Агч болон эхнэрт чинь очиж хэлнэ гээд байсан. Тэгэхээр нь би “чи бас ингэж болохгүй шүү дээ” гэсэн. Б“яасан ингэхээр үхмээр санагдаж байгаа биз” гэж байсан. Тэгээд ойролцоогоор би 50-60 км/цагийн хурдтай явж байсан байхаа чимээгүй нэг хэсэг явж байгаад би автомашиныг явж байхад нь үсрээд буусан. Тэгээд би ухаан алдсан юм шиг байна лээ. Нэг мэдэхэд би газар хэвтчихсэн даараад сэрсэн. Тэгээд намайг өндийхөд автомашины гэрэл харагдсан. Би босоод автомашин руу явж байхад замд хар юм харагдсан. Хүрээд очиход Б хөдөлгөөнгүй толгойн хэсэг нь баруун тийшээ хараад хөл нь зүүн тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэр газар цус болсон байсан. Бийн хаанаас цус гарсан талаар би мэдээгүй. Тэгээд би Бийг тэврээд автомашин дээр очоод зүүн гар талын арын хаалгаар оруулж хэвтүүлээд би тойроод жолооны ард суусан. Тэгэхэд автомашин асаалттай, урд гэрэл ассан, араа нь “D” дээрээ байсан. Тэгээд би хааз гишгэхэд автомашин хөдлөхгүй байсан бөгөөд хусчихсан замын хажууд дээр байсан болохоор би жолоог зүүн гар талруугаа тултал нь дараад хөдөлсөн. Тэгээд шууд эмнэлэг дээр ирээд Бийг тэврээд оруулсан. Тэгээд нэг хүн гарч ирээд Бгт юм хум залгаад цээжин дээр нь дараад байсан. Дараа нь удаагүй цагдаа ирээд намайг авч явсан. Би ингэж үсрээд Баийг айлгах гэж байсан юм. Тэрнээс Бийг автомашинтайгаа онхолдоосой гэсэн бодол байгаагүй. Ингэвэл манай эхнэр, ээж дээр Багийг очихгүй байх гэж бодсон. Ямар ч байсан хамт очиж болохгүй л гэдэг санаа байсан.  Өнгөрсөн жил танилцсан. Дараа нь 2015 оны 11 сард байхаа би Шивээговь сумын Засаг дарга болон бусад албан тушаалтнуудтай вагоны аялалд явахаар болоод пиджак хайсан чинь манай ээж А Бт нөхрийнх нь пиджак байгаа ирээд үзэхгүй юу гэж байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бийн гэрт нь очоод нөхрийнх нь саарал пиджакыг өмсөж үзсэн чинь надад томдоод байсан. Тэгэхээр нь аваагүй юм. Тэр орой Бйн гэрт нь 2 хүүхэд нь унтаж байсан өөр хүн байгаагүй. Тэгээд Ба бид 2 анх удаа бэлгийн ажил хийсэн. Тэрнээс хойш 2015 оны 12 сард Ггаас Бйг Чойрт ирсэн гэж сонсоод утасны дугаарыг нь мөн Гэаас авч яриад Дугуй дэлгүүрийн ард Бтэй уулзсан. Тэгээд Б 15 цагийн суудлаар Шивээговь сумруу буцна гэхээр нь бид 2 Дугуй дэлгүүрийн урд талын Сансар буудалд цаг авч ороод 2 дахь удаа бэлгийн ажил хийсэн. Тэгэхэд хоёулаа эрүүл байсан. Хамгийн сүүлд 92-72 УНР дугаартай Бийн автомашинд бэлгийн ажил хийж байгаа нь тэр юм. Бид 2 нээх харьцаад байдаггүй. Хааяа даа утсаар ярьдаг байсан...” /2 дугаар хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн сэжигтэн А.Аын:

“...Би 2016 оны 05 сарын 30-ны орой 23 цаг өнгөрч байхад би Шинэбаттай цуг автомашинтай нь Чойроос Шивээговь сумруу гарсан. Би гарахаасаа өмнө Отгонхүү, Батсайхан, Мөнхтулга нартай цуг 4 ширхэг 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво уусан. Тэгээд надтай хамт пиво уусан Отгонхүү, Батсайхан, Мөнхтулга нар Чойрт үлдсэн. Би тэд нараас салаад Шинэбаттай цуг хоёулхнаа Шивээговь сумруу явсан. Шинэбат жолоо барьж байгаа гээд архи, пиво огт уугаагүй ээ. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Шивээговь сумын Петровисын колонк дээр очсон. Тэнд очиход Гэрэлтуяа, Гэрэлтуяагийн нөхөр Батсүх, манай төрсөн ах Амарбаясгалан, нэг танихгүй залуу, талийгаач Батцэцэг нар пиво уугаад байж байсан. Тэгээд намайг орж очиход Батцэцэг энд суу гээд өвөр дээрээ зааж байсан. Тэгээд би Батцэцэгийн тэнд нь суугаагүй. Тэгсэн надад Гэрэлтуяа 1 ширхэг лаазтай пиво өгсөн. Тэр пивог задлаж байхад Батцэцэг миний хажуугаар гадагшаа гарсан. Би задалсан пивоноос ганц нэг балгасан. Тэгээд тэд нартай юм яриад сууж байхад Батцэцэг бараг 10 орчим минут болоход орж ирэхгүй байсан. Тэгээд би Батцэцэгийг яасан юм бол гэж бодоод араас нь гарахад үүдэн дээр Батцэцэг надтай колонкын үүдэнд таарсан. Тэгээд Батцэцэг намайг нааш ир гэж дуудаад надтай цуг гарсан. Тэгээд гарснаа нэг автомашиных нь түрхүүрийг авчихаач хоёулаа хойш нь гарч юм яръя гэхээр нь би буцаж ороод Батсүхээс автомашиныхаа түлхүүрийг өгчих хойшоо эргээд зогсоотхоё гэсэн чинь Батсүх өөрийнхөө Приус-10 маркын автомашиныхаа түлхүүрийг өгсөн. Тэгэхээр нь би автомашиныг жолоодож Батцэцэгтэй цуг хөдөлсөн. Бид хоёртой цуг өөр хүн байгаагүй ээ. Тэгээд автомашинтай баруун тийшээ хөдлөөд хойшоо эргээд нэг газар очиж зогссон. Батцэцэг жолоочийн хажуугийн урд суудал дээр сууж явсан. Би хэр хол яваад зогссон талаар мэдэхгүй байна. Зогссоны дараа Батцэцэг намайг ойрдоо яагаад ярихгүй байсан юм гээд намайг үнсээд байсан. Тэгээд Батцэцэгийн сууж явсан суудал дээр бид 2 хэвтсэн. Тэгээд Батцэцэг бид 2 бэлгийн ажил хийсэн. Бэлгийн ажил хийж дуусчихаад Батцэцэг бид 2 арын суудалруу нь гарч тэндээ нэг хэсэг унтсан. Тэгсэн Батцэцэг намайг босоо жоохон юм яръя л даа гээд сэрээсэн. Тэгээд би хөдлөхийн өмнө одоо чи бид 2 уулзаж учрахаа больё би эхнэр хүүхэдтэй болсон гэж хэлсэн. Тэгсэн Батцэцэг би нөхрөөсөө салсан хэцүү байхад чи намайг хаях гээд байгаа юм уу гээд байсан бөгөөд би нялх нойтон хүүхэдтэй ингээд уулзаад байж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн Батцэцэг одоо хамт яваад эхнэр хүүхэд дээр чинь очно ээжид чинь чамаас салахгүй хоёулаа сууна гэж хэлнэ гээд байсан. Би болохгүй талаар ойлгуулж хэлээд байхад Бер ойлгохгүй байсан. Тэгээд чамайг дагаж яваад хаа очсон газар чинь дагаж очно гээд байсан. Тэгэхээр нь би Айн гэрт нь очоод хоночихно би гэрлүү очихгүй гэсэн чинь Батцэцэг ганцаараа танай гэрт оччихно гэсэн. Тэгээд би Б чи ингэж болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь Бчи яасан үхмээр санагдаж байна уу, намайг нөхрөөсөө салахад бас ингэж санагдаж байсан юм гэж байсан. Тэгээд би тэндээсээ автомашин жолоодож хөдөлсөн. Б урд жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Хөдлөөд явахад одоо танайд очно гээд Б ууртай хэлээд байсан. Би тэгэхэд ойролцоогоор 50 км/цагийн хурдтай л явсан байх. Тэгээд автомашин явж байхад хаалгаа нээгээд би өөрөө автомашинаас үсэрсэн. Тэгээд би газар дээрээ ухаан алдчихсан байсан. Би даараад сэрсэн. Тэгээд газар тулж байгаад босоод ирэхэд автомашины гэрэл надад харагдсан. Тэгээд би автомашинруу алхаж байхад Б автомашины наад талд нь хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би Баийг өргөөд автомашинд оруулахад автомашин асаалттай байсан тул өөрөө жолоодон эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэг дээр Бийг оруулсан. Б намайг дагаж гэрт очино гээд байхаар нь энэнээс өөрөөр очуулахгүй байх арга байхгүй гэж бодоод үсэрсэн. Бийг айх байх гэж бодсон. Муудаж маргасан зүйл болоогүй. Би 2012 онд “D” ангиллын жолоочийн үнэмлэх авсан. Суудлын автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би Бийг тээврийн хэрэгсэл жолоодож байхыг нь харж байгаагүй. Би Бйг жолоогоо барь гэж шилжүүлээгүй ээ. Би танайд очиж чамтай харьцаатай талаараа хэлнэ гээд байсан бөгөөд би Батцэцэгт чи шөнө дөлөөр айлд очиж хэрүүл хийж яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Би Чойроос явахдаа 3-4 ширхэг том пиво уусан байсан. Нилээн согтсон байсан болохоор намайг Б түлхсэн үгүйг сайн санахгүй байна. Би 2015 онд Батэй танилцаж байсан. Тэгээд би энэ жилдээ таарсан хүүхэнтэйгээ сууна гэж ярьж байсан. Тэрнээс би Бтэй сууна гэж ярьж байсан юм байхгүй. Тухайн үедээ Б намайг ээжтэйгээ уулзуулахгүй бол би бас амиа хорлож чадна шүү дээ гэж сүрдүүлэх маягтай хэлж байсан. Намайг автомашинаас үсрэхээс өмнө надад гэмтэл байгаагүй. Харин үсэрсний дараа миний хамарнаас цус гарсан, хөл, гар шалбарсан байсан. Намайг автомашинаас үсрээд үхчихвэл Батцэцэг хүн амины хэрэгт орчихно гэж бодоод миний араас үсэрсэн байж магадгүй. Одоо эргээд бодоход янз бүрийн л юм бодогдох юм. Хэргийн газрын үзлэг хийхэд намайг цагдаа нар унасан газрыг харуулахад би автомашины зүүн гар тал буюу жолоочийн талруу унасан байсан...” /2 дугаар хх-ийн 45-47 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч А.Аын:

“...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хүн ална гэсэн санаатай бодсон зүйл байгаагүй. Талийгаач П.Б бид хоёр муудсан зүйл байхгүй. Бнадтай танилцсанаас хойш бид хоёр хоорондоо муудаж байгаагүй. Байг ямар шалтгааны улмаас яагаад нас барсан талаар би мэдэхгүй байна...” /2 дугаар хх-ийн 49-50 дугаар хуудас/,

2.14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтэнд:

“...П.Б нь цогцсонд хийсэн залдан шинжилгээгээр гавлын суурь яс зүүн дагз яс зүүн арын хонхор нугасны нүхний орчмын цөмөрсөн хугарал, тархины суурь хэсгийн няцрал бага тархины няцрал, дагз хэсгийн хуйхны цус хуралт, орчмын гавлын ясны хальсны цус хуралт, гол судас дагасан цус хуралт, эрүүний зүүн буланд, хүзүүнд, зүүн бугалганд, зүүн тохой орчимд, зүүн шуунд, зүүн ташаан толгой орчимд, зүүн гуяанд, зүүн өвдөгт, зүүн өвдөгний доод дотор хэсэгт, зүүн өвдөгний доод гадна хэсэгт, баруун гуянд, баруун өвдөгт, баруун өгзгөнд, цус хуралт, зүүн гуяны дунд дотор хэсэгт, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдолоо. Дээрх гэмтлүүд нь мороо зүйлийн үйллэлээр үүсгэгдэнэ. Толгойн гэмтлүүд, биеийн цус хураалт болон зулгаралт гумтлүүд нь нэг цаг хугцаанд буюу нас барах агшинд үүссэн байх боломжтой. Талийгаачийн цусанд 2,1 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. П.Б нь В/III/ дугаар бүлгийн харьялалтай цустай байна. Талийгаачид урьд нь шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. П.Б нь гавлын суурь зүүн дагз яс, зүүн арын хонхор, нугасны нүхний орчмын цөмөрсөн хугарал, их тархи бага тархины суурь хэсгийн няцралын улмаас нас баржээ. Уг гэмтлүүд нь автомашинаас толгойн ар хэсгээр газарт мөргөж унах үед үүсэх боломжтой. Эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй. П.Бйн үтрээ, арын хүнхрээ умайн хүзүүнээс авсан арчдас наацанд эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн байна...” /1 дүгээр хх-ийн 156-158 дугаар хуудас/,

2.15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5037 дугаартай дүгнэлтэнд:

“...Шинжилгээнд ирүүлсэн “Бг” гэсэн хаягтай цусанд 2,1 промилли, ходоодны шингэнд 2,5 промилли спиртийн агууламж илэрч байна...” /1 дүгээр хх-ийн 162 дугаар хуудас/,

2.16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5038 дугаартай дүгнэлтэнд:

“...Шинжилгээнд ирүүлсэн П.Бийн үтрээний гэх арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн...” /1 дүгээр хх-ийн 163 дугаар хуудас/,

2.17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5039 дугаартай дүгнэлтэнд:

“...Шинжилгээнд ирүүлсэн талийгаач П.Бйн гэх цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна...” /1 дүгээр хх-ийн 164 дүгээр хуудас/,

2.18. Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтэнд:

“...Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал юм. Гэтэл жолооч А.А нь явж буй тээврийн хэрэгсэлийг санаатай орхин автомашинаасаа үсэрч зорчигчийн амь насыг аюултай нөхцөл байдалд үлдээсний улмаас хүний амь хохирсон байх тул зам тээврийн осол гэж үзэх боломжгүй. Учир нь зам тээврийн осол, хэргийн субьектив санаа зорилго нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгдсэн байхыг шаарддаг. 92-72 УНР дугаартай Прүсс маркийн автомашины жолооч А.А нь МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гэж үзэх шууд шалтгаан биш. Хүндрүүлэх нөхцлөөр харгалзан үзэж болно. Зорчигч П.Б нь МУ-ын ЗХД-ийн зүйл заалт зөрчөөгүй ба аюултай нөхцөл байдал үүссэний улмаас машинаас үсэрсэн байх магадлалтай. Энэ нь зам тээврийн осол биш бусдыг аюултай нөхцөл байдалд орхисон байх үндэслэлтэй байна...” /1 дүгээр хх-ийн 168-169 дүгээр хуудас/,

2.19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5040 дугаартай дүгнэлтэнд:

“...Шинжилгээнд ирүүлсэн “А” гэсэн хайгтай цусанд 1,9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,9 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” /1 дүгээр хх-ийн 176 дугаар хуудас/,

2.20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5041 дугаартай дүгнэлтэнд:

“...Шинжилгээнд ирүүлсэн “В.Га 34 н/эм 2015.05.31” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...” /1 дүгээр хх-ийн 181 дүгээр хуудас/,

2.21 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5042 дугаартай дүгнэлтэнд:

“...Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Н 35 н/эм 2015.05.31” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...” /1 дүгээр хх-ийн 186 дугаар хуудас/,

2.22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 007/061 дугаартай дүгнэлтэнд:

“...Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 92-72 УНР улсын дугаартай цагаан өнгийн Приус-10 маркийн автомашины дугуйны мөртэй тохирч байна. Дугуйны хээ, хээний байрлал, дугуйн хэмжээнүүдтэй ерөний болон хувийн шинж тэмдгээрээ харилцан тохирч байна...” /1 дүгээр хх-ийн 190-193 дугаар хуудас/,

2.23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 007/060 дугаартай дүгнэлтэнд:

“...Яллагдагч А.Аас 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хураан авсан хар саарал өнгийн пүүзэн гутал нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр Зураг №13-№16 дугаарласан /анх тээврийн хэрэгслийг зогсоон байршуулсан гэх газар/-ын гутлын мөр дүрсүүд, зураг №№26, №27, №29-№31 /хэргийн газрын үзлэгээр “6” дугаараар тэмдэглэн жолооч авто машинаас түрүүлж унасан гэх газар/-ын гутлын мөр дүрсүүд, Зураг №33, №34 /жолооч унасан гэх газраас “5” дугаараар тэмдэглэн зорчигч унасан байсан гэх газар/-ын гутлын мөр дүрсүүд, Зураг №35, №37, №38, №42 /зорчигч унасан байсан гэх газраас тээврийн хэрэгсэл өөрөө зогссон байсан гэх газар/-ын гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын мөрүүдтэй тохирч байна. Гутлын улны хэлбэр, хэмжээ, хээний ерөнхий дүрслэл, хувийн шинж тэмдэгээр тохирч байна...” /1 дүгээр хх-ийн 199-202 дугаар хуудас/,

2.24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 007/058 дугаартай дүгнэлтэнд:

“...Талийгаач П.Бйн гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ. “2016-019-ГСА” кодтой ГСА-ийн Шивээговь сум, 1 дүгээр баг 92-72 УНР улсын дугаартай цагаан өнгийн Приус-10 автомашины “Зүүн хойд хаалга” гэсэн тэмдэглэгээ бүхий №19 дугаартай гарын мөр, П.Батцэцэг нас барсан гэх хэргийн дугаар мөрний баруун гарын дунд хурууны мөрөөр дарагдсан байна...” /1 дүгээр хх-ийн 207-208 дугаар хуудас/,

2.25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 007/057 дугаартай дүгнэлтэнд:

“...92-72 УНР улсын дугаартай цагаан өнгийн Приус-10 маркийн автомашины тээшний хаалганы гадаргуунаас №05, баруун хойд хаалганы гадаргуунаас №08, баруун урд хаалганы гадаргуунаас №12, №14, зүүн хойд хаалганы гадаргуунаас №16, зүүн урд хаалганы гадаргуунаас №22, зүүн урд хаалганы гадаргуунаас №25, урд моторын хаалтны гадаргуунаас №38 дугаартай мөрүүдийн папилляр шугамуудын хувийн онцлог шинж тэмдэгүүд нь бага шинжилгээний чанар хангахгүй байна. 92-72 УНР улсын дугаартай цагаан өнгийн Приус-10 маркын автомашины тээшний хаалганы гадаргуунаас №01- №04, №06, баруун хойд хаалганы гадаргуунаас №07, №09, баруун урд хаалганы гадаргуунаас №10, №11, №13, №15, зүүн хойд хаалганы гадаргуунаас №17-№19, зүүн урд хаалганы гадаргуунаас №20- №24, зүүн урд хаалганы гадаргуунаас №26, №27, урд моторын хаалтны гадаргуунаас №28-№37 дугаартай мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Зүүн хойд хаалга” гэсэн тэмдэглэгээ бүхий №19 дугаартай гарын мөр нь Па овогтой Багийн “2016-ЦОГЦ-ГСА” кодтой дугаар мөрний баруун гарын дунд хурууны мөр “Зүүн урд хаалга гэсэн тэмдэглэгээ бүхий №21, №24 дугаартай гарын мөрүүд “Урд моторын хаалт” гэсэн тэмдэглэгээ бүхий №31, №32, №34, №36 дугаартай мөрүүд нь Аловогтой Аын “MN003210004860” кодтой дугаар мөрний баруун гарын чигчий хуруу, зүүн гарын дунд хуруу, баруун гарын алганы мөрөөр тус тус дарагдсан байна...” /1 дүгээр хх-ийн 214-217 дугаар хуудас/,

2.26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5358 дугаартай дүгнэлтэнд:

“...Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр хохирогчийн унасан байж болох гэх газрын цус мэт зүйлээр бохирлогдсон шороон дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна...” /1 дүгээр хх-ийн 239 дүгээр хуудас/

2.27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5357 дугаартай дүгнэлтэнд:

“...шинжилгээнд ирүүлсэн 99549905 Б гэсэн бичигтэй цаас, шар өнгийн барьцаат зээлийн хуудас, хар өнгийн куртик дээр байсан гэх шорооны хэсэг автомашины дотор салоны гадаргуу дээрээс арчиж авсан гэх арчдас дээр илэрсэн. 99549905 Б гэсэн бичигтэй цаас, шар өнгийн барьцаат зээлийн хуудас дээр илэрсэн цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна. Хар өнгийн куртик дээр байсан гэх шорооны хэсэг, автомашины дотор салоны гадаргуу дээрээс арчиж авсан гэх арчдас дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” /1 дүгээр хх-ийн 243 дугаар хуудас/,

2.28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 5082 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн DVD дискэнд бичигдсэн дүрс бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.“Шивээговь Содмонгол.mp4”,“camera_camera_camera06_20160503171400_20160503171858_1566187.mp4”

гэсэн нэртэй дүрс бичлэгүүдийн тодруулан шинжлэх объект нь хэт алслагдсан байрлалд дүрслэгдсэн, дүрс бичлэгийн дүрсийн хэмжээ бага зэрэг шалтгаанаар бичлэгийн тусгай зориулалтын програм ашиглан томруулахад дүрслэлийн чанар алдаж сарних бөгөөд тодрохгүй байна...” /1 дүгээр хх-ийн 247 дугаар хуудас/,

2.29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7112 дугаартай дүгнэлтэнд:

“...5038 дугаартай үтрээний арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, penta D, Vwa, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов. 7112 дугаартай А.Амаржаргалын гэх цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоох аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX8 FGA гэсэн локусын аллелиар тогтоов. 5038 дугаартай үтрээний арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1 D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар А.Амаржаргалын гэх 7112 дугаартай цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” /2 дугаар хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

2.30. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтэгц эмгэг судлалын 622 дугаартай дүгнэлтэнд:

“...Яллагдагч А.А нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тухайн үед өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. А.А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. А.А нь албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна. А.Ам нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Ам нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /2 дугаар хх-ийн 10-12 дугараа хуудас/,

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

3.1. Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, ослын газар дээр хэмжилт хийсэн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт, А.Аын согтуурлын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, П.Бийн хувцсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийж сиди-д хуулж авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 3-33 дугаар хуудас/,

3.2. 88397987, 80928029, 80928008, 94603138 дугааруудын эзэмшигч нарын мэдээлэл болон орсон гарсан яриа, мессежийн талаарх мэдээлэл, гутал хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолууд, П.Бын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбар, П.Бийн иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Сувданчимэг, Мөнхнаран нарын төрсний гэрчилгээний хуулбар, /1 дүгээр хх-ийн 35-65 дугаар хуудас/,

3.3. Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /1 дүгээр хх-ийн 71-117 дугаар хуудас/,

3.4. Цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хх-ийн 147-153 дугаар хуудас/,

3.5. А.Амыг цагдан хорьсон захирамжууд /2 дугаар хх-ийн 24-29 дүгээр хуудас/,

3.6. А.Ан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, А.Өнийн төрсний гэрчилгээний хуулбар, харилцагч банкууд дахь дансны мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, А.Аын Говьсүмбэр аймаг дахь уул уурхайн жишиг политехникийн коллежийн авто засвар, ашиглалт, болон барилгын цахилгаанчны ангид суралцаж төгссөн тухай тодорхойлолт, А.Аын зан байдлын талаар анги удирдсан багш нарын гаргасан тодорхойлолт /2 дугаар хх-ийн 57-70, 84-87 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүх Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:

Улсын яллагч шүүгдэгч А.Аыг хүнийг шууд санаатай алсан гэж яллах дүгнэлт үйлдэж яллаж байгаа ч энэ байдал нь мөрдөн байцаалтын шатанд цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул шууд болон шууд бус санаатайгаар хүнийг санаатай алсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч А.Ад аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, ял шийтгэлийг оногдуулах боломжтой байна шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч А.А нь согтуугаар, 2016 оны 05 дугаар сарын 30-наас 05 дугаар сарын 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт С.Бийн эзэмшлийн “Приус-10” маркийн 92-72 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа хайхрамжгүй хандан уг автомашинаас өөрөө үсэрч буун иргэн П.Бйг аюултай нөхцөлд үлдээж, болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Гэрч Т.Эын ...талийгаач Б босоод үүдний тэнд очоод Амай юм ярьж байгаа харагдсан..., ...Ам, Бг 2 байгаагүй. Тэгэхээр нь Б Ама 2 Бйн автомашинтай явж дээ гэж бодсон...,

гэрч Ц.Шиын ...Чойроос гарахаасаа өмнө Ам танихгүй хүмүүстэй архи уугаад байхаар нь би явлаа гэсэн чинь согтуу чигээрээ суусан..., ...би НИК-ын колонк дээр буулгасан..., ...тэгсэн нөгөө автомашиныг А нэг хүүхэнтэй хамт аваад явсан байсан...,

гэрч А.Агийн ...манай дүү Ам Бн Приус-10 маркын машиныг бариад талийгаач Бтэй цуг явсан...,

гэрч В.Гйн ...Ал нилээн халамцуу байсан. Тэгээд орж ирээд удаагүй А манай нөхөр Бээс манай 92-72 УБР дугаартай Приус-10 маркын автомашиныг авч явсан. Тэгэхэд Б байхгүй байсан бөгөөд бид нар Бйг Атай хамт явсан юм байна гэж мэдсэн..., ...нөхөр нь өөр хүнтэй явалдаад байна гэж надад ярьдаг байсан..., ...Би 2015 оны 11 дүгээр сар гэж санаж байна. Би нэг өдөр талийгаачийн гэрт хүүхдийг нь хараад байж байхад гэрийнх нь хаалгыг чанга чанга нүдээд байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь нээгээд өгсөн чинь Шивээговь сумын Тулга цайны газрын биллъярд ажиллуулдаг З гэдэг залуу эхнэрээ дагуулаад ирсэн. Тэгээд Зо гэх залуу орж ирээд танай нөхөр Багаа /Быг Багаа гэж дууддаг/ манай эхнэртэй уулздаг юм байна. Бичсэн мессежийг нь хар гэсэн. Тэгэхээр нь би манай нөхөр биш ээ. Эхнэр нь Супер маркетад сууж байгаа гэж хэлсэн...,

сэжигтэн А.Аын ...би Батсүх дээр очоод автомашиныхаа түлхүүрийг өгчих би Бтэй цуг хойшоо гарчихаад ирье гэсэн..., ...би жолоо бариад Б миний хажуугийн урд суудалд суугаад..., ...Б бид 2 автомашинд бэлгийн ажил хийсэн. Ямар нэгэн хамгаалалт хэрэглээгүй дур тавьсан..., ...би автомашинаас буугаад шээчихээд хөдөлсөн..., ...Б би чиний зогссон газар чинь хамт буугаад А эгч болон эхнэрт чинь очиж хэлнэ гээд байсан. Тэгэхээр нь би “чи бас ингэж болохгүй шүү дээ” гэсэн. Бг “яасан ингэхээр үхмээр санагдаж байгаа биз” гэж байсан. Тэгээд ойролцоогоор би 50-60 км/цагийн хурдтай явж байсан байхаа чимээгүй нэг хэсэг явж байгаад би автомашиныг явж байхад нь үсрээд буусан. Тэгээд би ухаан алдсан юм шиг байна лээ. Нэг мэдэхэд би газар хэвтчихсэн даараад сэрсэн. Тэгээд намайг өндийхөд автомашины гэрэл харагдсан. Би босоод автомашин руу явж байхад замд хар юм харагдсан. Хүрээд очиход Б хөдөлгөөнгүй толгойн хэсэг нь баруун тийшээ хараад хөл нь зүүн тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэр газар цус болсон байсан. Бийн хаанаас цус гарсан талаар би мэдээгүй..., ...Би ингэж үсрээд Бийг айлгах гэж байсан юм. Тэрнээс Бйг автомашинтайгаа онхолдоосой гэсэн бодол байгаагүй. Ингэвэл манай эхнэр, ээж дээр Баийг очихгүй байх гэж бодсон..., ...Надад хүн ална гэсэн санаатай бодсон зүйл байгаагүй... гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 15, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5037, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5038, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5039, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5040, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 007/061, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 007/060, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 007/058, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 007/057, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5358, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5357, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7112, дүгнэлтүүд мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтэгц эмгэг судлалын 622, Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтүүдээр болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Саранчимэг ...миний үйлчлүүлэгч А.А нь хүн амины хэрэг үйлдсэн гэдэгт хангалттай нотлох баримт байхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн, сэдэлт байхгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батчимэг ...хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон, санаатайгаар хүний амь насыг хохироосон, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулж өгнө үү... гэж тус тус тайлбарыг гаргаж байгаа болно.

 

Шүүгдэгч А.А нь согтуугаар, автомашин жолоодож явахдаа талийгаачийг айлгах зорилгоор, хайхрамжгүй хандан уг автомашинаас өөрөө үсэрч буун түүний амь насыг аюултай байдалд үлдээж, машинаас үсэрч буух нөхцлийг бий болгон түүнийг болгоомжгүй алсан болох нь тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч А.А талийгаач хоёр хоорондоо дотно харьцаатай байсан болох нь гэрч нарын ...Аыг орж ирэхэд талийгаач Б босоод үүдний тэнд очоод Атай юм ярьж байгаа харагдсан..., ...Ам Бийн Приус-10 маркын машиныг бариад талийгаач Бгтэй цуг явсан... гэх мэдүүлгүүд болон сэжигтэн, яллагдагч А.Аын ...би Б дээр очоод автомашиныхаа түлхүүрийг өгчих би Бтэй цуг хойшоо гарчихаад ирье гэсэн..., ...би жолоо бариад Б миний хажуугийн урд суудалд суугаад..., ...Б бид 2 автомашинд бэлгийн ажил хийсэн. Ямар нэгэн хамгаалалт хэрэглээгүй дур тавьсан... гэх мэдүүлгүүд нь өөр хоорондоо бие биенээ харилцан үгүйсгээгүй, дотно харьцаатай байсан гэдгийг нотлож байна.

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 007/060 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч нь автомашинаас өөрөө түрүүлж үсэрч буух үйлдэл хийсэн, талийгаач дараа үсэрч буух үйлдэл хийсэн зэрэг нь тогтоогдож байгаа бөгөөд өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмж зөрүүтэй тогтоогдсон тул зөрүүг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүүтэй тогтоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтаар нотлогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Харин оршуулгын зардалтай холбоотой хавтаст хэрэгт авагдсан нийт баримтыг шинжлэн судлахад 4.023.050 төгрөгийн баримт авагдсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс оршуулгын зардалд 3.921.686 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн тул зөрүү болох 101.364 төгрөгийг,

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас шашин зан үйлтэй холбоотой болон нотлох баримтын шаардлага хангаагүй 757.582 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Амаржаргалаас оршуулгын зардалд 3.164.104 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Аыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцох бөгөөд түүний 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар саарал өнгийн пүүзэн гутал 1 хосыг шүүгдэгч А.Алд буцаан олгохыг, хохирогчийн унасан байж болох газрын цусаар бохирлогдсон шороо, 99549905 Б гэсэн бичигтэй цаас, шар өнгийн барьцаат зээлийн хуудас, хар өнгийн куртик дээр байсан гэх шороо, бинт марал зэргийг устгахыг, СD-г хадгалахыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2., 283., 284.,

286., 290 дүгээр зүйлийн 290.3., 294., 295-297., 298., 299 дүгээр

зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Аын Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.  

2. Шүүгдэгч Б овгийн Аын Аыг бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Б овгийн Аын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бон овгийн Аын Алд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Аын Амлын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн хар саарал өнгийн пүүзэн гутал 1 хосыг шүүгдэгч А.Ад буцаан олгохыг, хохирогчийн унасан байж болох газрын цусаар бохирлогдсон шороо, 99549905 Б гэсэн бичигтэй цаас, шар өнгийн барьцаат зээлийн хуудас, хар өнгийн куртик дээр байсан гэх шороо, бинт марал зэргийг устгахыг, СD-г хадгалахыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бн овгийн Аын Ааас оршуулгын зардал 3.164.104 /гурван сая нэг зуун жаран дөрвөн мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Шивээгийн .......тоотод оршин суух, ........... дугаарын регистртэй, Боржигин овгийн Пн Болгохыг,

нэхэмжлэлийн шаардлагаас шашин зан үйлтэй холбоотой болон нотлох баримтын шаардлага хангахгүй 757.582 /долоон зуун тавин долоон мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг,

мөн хавтаст хэрэгт оршуулгын зардалтай холбоотой авагдсан нийт хохирол болох 4.023.050 /дөрвөн сая хорин гурван мянга тавь/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн шаардлагын үнэ болох 3.921.686 /гурван сая есөн зуун хорин нэгэн мянга зургаан зуун наян зургаа/ төгрөг хоорондын зөрүү болох 101.364 /нэг зуун нэг мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгохыг,

          Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бн овгийн Ан Аын хорих ялы эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Боржигин овгийн Алдуулын Амаржаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН

     ШҮҮГЧИД                               Т.ЭНХМАНДАХ

                                                  Б.БАТТУЛГА