Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 03250

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 30 өдөр                 Дугаар 102/ШШ2018/03250                               Улаанбаатар хот

 

 

                                           

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11 дүгээр байрны 114 тоотод байрлах “Э.ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2-А байрны 57 тоотод оршин суух Жамбараа овогт Г.Н

Хариуцагч Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2-А байрны 57 тоотод оршин суух Чогсомжав овогт Ч.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 19.568.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянав.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Г.Н, хариуцагч Г.Нын өмгөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Э.ф ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Н, Ч.Ц нар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай байгууллагатай ЗГ:161118/1 дугаартай “Зээлийн болон Барьцааны гэрээ” байгуулж, 8.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн.

          Дараа нь дахин 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Зээлийн нэмэлт гэрээ” байгуулж зээлийн хэмжээг 3.000.000 төгрөгөөр

          Мөн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж зээлийн хэмжээгээ 2.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 13.000.000 төгрөгийн зээл авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

          Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу төлөх зээл, зээлийн хүүгийн нийт төлбөрийн үүргээс үндсэн зээл 13.000.000 төгрөгийг огт төлөөгүй.

          Иймээс үндсэн зээл болон 2018 оны 01 дүгээр сараас хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 19.568.000 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага эвлэрэх санал тавьсан боловч зөвшөөрөөгүй. Тиймээс хариуцагч нараас үндсэн зээл 13.000.000 төгрөг түүний 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүгийн  төлбөр

 

нийт 19.568.000 төгрөгийг гаргуулан, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Сүүлд нэмэлтээр авсан 2.000.000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлээгүй шууд зээлийн хүүд тооцож авсан. Хариуцагч нар 2018 оны 01 дүгээр сараас өмнөх зээлийн хүүгээ төлсөн тул энэ хүүн дээр маргахгүй, гэжээ.

 

          Хариуцагч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрөхгүй байгаа. Хүү төлөөд байдаг. Хасагдаж тооцогдсон зүйлгүй. Яагаад, төлөхгүй байна гэхээр сүүлд нэмэлтээр авсан 2.000.000 төгрөгийг аваагүй. Гэрээ байгуулаад шууд өөрийнхөө дансанд байлгаж байгаад 1.000.000 гаруй төгрөгийг эхний хүүд, үлдэгдэл 500.000 төгрөгийг мөн дансандаа байлгаж байгаад дараа сарын хүүд авсан байдаг.

           Гэрээний дагуу өөрийн дансаараа дамжуулан, 8.000.000 төгрөг, 3.000.000 төгрөгийг авсан. 2.000.000 төгрөгийг аваагүй учраас 13.000.000 төгрөгт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э.ф ББСБ” ХХК, хариуцагч Г.Н, Ч.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 19.568.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          

           Хариуцагч нар 2.000.000 төгрөг аваагүй гэж маргаж байна.

           

           Хариуцагч Г.Н, Ч.Ц нар “Э.ф ББСБ” ХХК-аас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 8.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай

           Нэмэлтээр 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлөхөөр

           Дахин нэмэлтээр 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай ЗГ:161118/1 дугаартай “Зээлийн гэрээ”-нүүдийг тус тус байгуулж, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол, 2-А байрны 57 тоот хаягт байрлах Ү-2205003959 Улсын бүртгэлийн дугаартай, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан нь талуудын хооронд хийгдсэн “Зээл болон Барьцааны гэрээ”, зээл эргэн төлөх хуваарь, зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

      

          Талуудын хооронд байгуулсан “Зээлийн болон Барьцааны гэрээ”-нүүдИргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт заасан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан “ипотек улсын бүртгэлдбүртгүүлснээр үүснэ”гэж заасны дагуу байгуулсан, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нотлогдож байна.

Мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй буюу барьцаалуулагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “ шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт “ үүрэг гүйцэтгэгчийншаардлагыг хангах хугацаагболсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй ба тус ББСБ тухайн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь хавтас хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээгээр батлагдсан байна.

          

          Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч нар “2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэмэлтээр байгуулсан 2.000.000 төгрөгийг бэлэн болон дансаар аваагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч мөнгийг шилжүүлж өгөөгүй, байгууллагын данснаас шууд хүүд тооцож авсан” гэх шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нэхэмжлэгч 2.000.000 төгрөгийг хариуцагч нарт бодитоор шилжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч нарыг дээрх мөнгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

        Иймээс хариуцагч нар зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2016 оноос хойш үндсэн зээл, 2018 оны 1 дүгээр сараас эхлэн зээлийн хүүгээ төлөөгүй тул төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

      А.

- 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлсэн 8.000.000 төгрөг

8.000.000х5%= 400.000 төгрөг /нэг сарын хүү/

400.000х5сар=2.000.000 төгрөг /2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хүү/

13333х4 хоног=53322 төгрөг /4 хоногийн хүү/

2.000.000-53322=1.946.668 төгрөг /хүү төлөх/

       

      Б.

- 2017оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээлсэн 3.000.000 төгрөг

3.000.000+8.000.000=11.000.000 төгрөг /нийт зээл/

11.000.000х5%=550.000 төгрөг /сарын хүү/

550.000х9=4.950.000 төгрөг /2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хүү/

18333х8=146.664 төгрөг /8 хоногийн хүү/

4.950.000+146.664=5.096.664 төгрөг /хүү/

 

      В.

Эхний зээлийн хүү 1.946.668+дараагийн зээлийн хүү 5.096.664+146.664 төгрөг   /8 хоногийн хүү/ =7.016.332 төгрөг

 

      Г.

      Нэхэмжлэгч хүүд 7.603.333 төгрөг, хариуцагч хүүд 7.830.000 төгрөгийг төлсөн гэж маргасан боловч хариуцагчийн “Хаан”, “TDB” банкнуудын хуулга мөн хариуцагчийн дансаар шилжүүлснээс тус захирал Д.Гантөгсийн хариуцагчаас авсан 413.000+400.000=813.000 төгрөгийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, баримтаар хариуцагч нарын бэлэн мөнгөний шилжүүлэг 5.017.000 төгрөг, данснаас хүүд төлсөн 2.000.000 төгрөг, ББСБ-ийн захирал Д.Гантөгсийн авсан 813.000 төгрөг, нийт 7.830.000 төгрөгийг хүүд төлсөн нь тогтоогдож байна.

   

       Д.

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 8 сар 2 хоног

11.000.000 төгрөг /үндсэн зээл/-813.000 төгрөг / млүү төлсөн хүү/=10.186.332 төгрөг /үндсэн зээл/

10.186.332х5%=509317 төгрөг /сарын хүү/

509.317х8=4.074.536 төгрөг /8 сарын хүү/

16977х2=33954 төгрөг /2 хоногийн хүү/

4.074.536+33954=4.108.490 төгрөг /хүү/

4.108.332х20%=821.698 төгрөг / нэмэгдүүлсэн хүү/

        

        10.186.332 /үндсэн зээл/+4.108.490 /хүү/+821.698 /нэм.хүү/=15.116.520 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.451.480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол, 2-А байрны 57 тоот хаягт байрлах Ү-2205003959 Улсын бүртгэлийн дугаартай, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцаар хангуулах нь зүйтэй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 15.116.520 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 233.533 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь :

        

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Жамбараа овогт Г.Н, Чогсомжав овогт Ч.Ц нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 15.116.520 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э.ф ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4.451.480 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол, 2-А байрны 57 тоот хаягт байрлах Ү-2205003959 Улсын бүртгэлийн дугаартай, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325.990  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 233.533 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА