Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2018/02539

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2018/02539

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 11 дүгээр байр, 15 тоот хаягт оршин суух Д.Э /РД:УГ60092707/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14 дүгээр байр, 167 тоот хаягт оршин суух Д.Э. /РД:ЧС82062511/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14 дүгээр байр, 167 тоот хаягт оршин суух Э.О нарт холбогдох

 

“Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэсэн гэрээг болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, маргаан бүхий орон сууцны өв залгамжлагчаар Д.Э, Д.Э. нарыг тогтоож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулах, орон сууцны өмчлөгчөөс Д.Энхтулгыг хасуулж, өмчлөгчөөр Д.Эийг бүртгэхийг даалгах, гэм хорын хохиролд 12,559,000 төгрөг гаргуулах” тухай,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Н.Цэгмид, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Аманкелд, өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Сарнай, хамтран хариуцагч нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Найданжав нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Д.Э би өөрийн нөхөр болох Д.Цэсэнжавтай 1988 оноос 2000 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байр, 15 тоот, 29м2 талбай бүхий Ү-2205005389 дугаартай улсын бүртгэлд бүртгүүлсэн, түүний болон Ц.Энхбаатар нарын өмчлөлийн 2 өрөө орон сууцанд ам бүл тавуулаа амьдарч байсан. Нөхөр маань 2000 оны 2 дугаар сард нас барж, 49 хоногийг нь хурааж амжаагүй, сэтгэл санаа тогтворгүй байхад талийгаачийн том хүү Ц.Дамдинсүрэн нь бидний амьдарч байсан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надаас эх хувиар авч гэрчилгээнд миний нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бичүүлж, шинэ гэрчилгээг гаргуулан буцаан өгнө гээд авсан. Харин би 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Д.Э намайг талийгаач Д.Цэсэнжавын хууль ёсны залгамжлагч мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хувьд хүчин төгөлдөр болсон хэдий ч нөхрийн маань үр хүүхдүүдийг намайг хэзээ ч гудамжинд гаргахгүй, хэзээ нэгэн цагт намайг маргаан бүхий байрны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлнэ гэж итгэж байсан боловч миний энэ хүсэл биелэгдээгүй тул энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлдэг байгууллага, нотариатчдын танхим, улсын бүртгэлийн газар, шүүх гэж буруу ойлгож эдгээр байгууллагуудад хуулийн мэдлэггүйн улмаас маргаан бүхий байрны хууль ёсны өв залгамжлагчаар нэмж тогтоож өгөөч гэдэг агуулгатай хүсэлт, гомдол, өргөдөл зэргийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл бичиж байсан боловч нааштай шийдвэр гараагүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй мөн түүнчлэн миний хувьд 1990 онд зам тээврийн осолд орж хүнд гэмтэл авсаны улмаас тахир дутуугийн групт хамрагдаж өнөөдрийг хүртэл эмч нарын хяналтад байдаг, 2014-2016 онуудад хоёр ч удаа БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй байсан. Гэтэл манай байрны өмчлөх эрх 2000 оны 4 дүгээр сараас 2015 оны 6 дугаар сарыг хүртэл надад мэдэгдэхгүйгээр олон удаа бусдад шилжсэн байх ба хамгийн сүүлд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2525 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан хариуцагч Д.Энхтулгын төлбөр авагч Гэрэлт-Одод төлөгдөх 43,640,000 төгрөгийг төлбөрт хураагдаж байгааг уг байранд тасралтгүй 28 жил амьдарсан би 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн. Хариуцагч Д.Э. нь намайг талийгаач Д.Цэсэнжавтай 12 жил хамт амьдарч байсныг мөн түүний хууль  ёсны өв залгамжлагч болохыг мэдсээр байж миний сул дорой хуулийн мэдлэггүй байдлуудыг ашиглан миний үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр маргаан бүхий байрны цорын ганц өмчлөгч болсон, 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эхнэр хүүхдүүдийг уг байрны хамтран өмчлөгчөөр бэлэглэлийн гэрээгээр нэмж бүртгүүлэн нийт дөрвөн өмчлөгчтэй болсон байна. Иймд нэхэмжлэгч би шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот 29м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр өөрийгөө нэмж тогтоолгох, 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 225 дугаартай нотариатчийн гэрчилсэн буюу өмчлөгч Д.Э. нь өөрт ногдох хэсгээс бусад хамтран өмчлөгч болох эхнэр Э.О хоёр хүүхдүүддээ бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч миний зөрчигдсөн эрхийг буюу эд хөрөнгө өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Маш олон үйл явдал өрнөсөн учраас түүхийг тайлбарлах нь зүйтэй. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нь маргаан бүхий байранд тасралтгүй 28 жилийн турш амьдарч байсантай холбоотой баримтууд. Хоёрдугаарт нэхэмжлэгч Д.Э маргаан бүхий байрны өвлөгч Д.Цэсэнжав гэдэг хүний хууль ёсны өвлөгч мөн. Үүний дагуу холбогдох төр захиргааны байгууллага болон захиргааны хэргийн шүүхэд удаа дараа хандаж байсан. Дээрээс нь энэ хүн өвчин зовлонтой хавдартай гэсэн нотлох баримтууд байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах болсон шалтгаантай холбоотой баримтууд тус тус авагдсан. Эдгээр хууль ёсны нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Анхны нэхэмжлэлийн шаардлага 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргасан. Дараа нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрчлөн нэмэгдүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дахин тодруулж нэмэгдүүлсэн. Эдгээр нотлох баримтуудаас авч үзэхэд нэхэмжлэгчийн өв залгамжлах эрх нь ноцтойгоор зөрчигдсөн гэдэг нь тодорхой. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой орон сууцны өмчлөгч нь Данаажавын Цэсэнжав гэдэг хүн байдаг. Энэ маргаан бүхий орон сууц 1973 онд баригдаж ашиглалтад орсон байдаг. Баригдаад удаагүй байхад Д.Цэсэнжав гэдэг хүн 19 дүгээр хороололд байсан 4 өрөө байраар арилжааны хэлбэрээр тус байрыг сольж авсан. Тус орон сууцыг 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №7 тоот тогтоолоор хувьчлан авч 1998 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулсан байдаг. Тухайн үед Д.Цэсэнжав нь н.Оюунчимэг, н.Уранчимэг, н.Дамдинсүрэн гэх 3 дагавар хүүхэдтэй байсан. Өөрөөсөө төрсөн нэг ч хүүхэд байгаагүй. Гурвуулаа дагавар хүүхэд байсан гэдгийг шүүхээс анхаарах хэрэгтэй. Гурвуулаа өөр өөрсдийн эд хөрөнгө орон сууц, эхнэр, нөхөр, хүүхэдтэй хүмүүс байсан. н.Уранчимэгийг Д.Цэсэнжав нь өөрөө байр худалдаж авч өгч тусдаа гаргаж байсан. Оюунчимэгийн нөхөр нь ТЭЦ 4-ийн даргаар ажиллаж байсан хүн байдаг. Дамдинсүрэн мөн ТЭЦ-4-т ажиллаж байсан. Цэсэнжав нь 1998 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр маргаан бүхий байрыг өмчлөн авч баталгаажуулахдаа гэрчилгээнд дагавар 3 хүүхдийнхээ нэрийг огт оруулаагүй. Харин том охин болох Уранчимэгийн хүү Энхбаатар гэдэг зээ хүүгийнхээ нэрийг оруулж 2 хүний нэр дээр тэмдэглүүлсэн байсан боловч Энхбаатар тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй байсан учраас зөвхөн Д.Цэсэнжавын нэг хүний байр гэдэг тодотголтой явж ирсэн. Нэхэмжлэгч Д.Эийн хувьд 1988 онд Д.Цэсэнжавтай танилцаж хамтран амьдарсан байдаг. Өөрөөр хэлбэл 1988 оноос 2000 оны 02 дугаар 20-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан. Д.Цэсэнжав нь 2000 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нас барсан байдаг. Энэ хүртэл хамт амьдарсан. Талийгаач Д.Цэсэнжавыг нас барснаас хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Нийслэлийн Шүүхийн шийдвэх гүйцэтгэх газраас Д.Эийг албадан гаргах хүртэл амьдарч байсан. Нийтдээ 28 жил тасралтгүй тухайн байранд амьдарсан гэдэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа. Д.Цэсэнжав нь 2000 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Талийгаач нас барахаас өмнө 2,3 жил маш хүндээр өвчилсөн байдаг. 1998-1999 онд хэвтэрт орж өвчилсөн. Тухайн үед нь хэвтэрт байх үед нь Д.Эрдэнцэцэг нь асран хамгаалагч байсан. Дээр дурдсан Д.Цэсэнжавын хүүхдүүд болон хамаатан садангаас нэг нь ч ирж харж ханддаггүй байсан. Дараа нь эд хөрөнгийн маргаантай асуудал дээр гарч ирсэн нь харамсалтай. Энэ 2 хүн тухайн үед 30 насны зөрүү байсан. Тэрнээс болоод гэр бүлийн баталгаагаа аваагүй. Учир нь олон насны зөрүүтэй байсан учраас гэрлэлтийн баталгаагаа авах гээд явж байх нь зохимжгүй учраас аваагүй гэж хэлдэг. Д.Э нь Д.Цэсэнжавын хууль ёсны өвлөгч мөн гэдэг нь хавтаст хэргийн 10-11 дүээр талд 2000 оны №1422 тоот Баянгол дүүргийн шүүхийн шийдвэр, 2002 оны №624 тоот шүүхийн шийдвэрүүд байгаа. Эдгээр авагдсан баримтуудаар Д.Эийг Д.Цэсэнжавтай хамтын амьдралтай байсан гэдгийг хөдлөшгүй тогтоосон. Мөн хууль ёсны өвчлөгч гэдгийг тогтоож өгсөн байгаа. Энэ 2 шийдвэр дээр давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан зүйл байхгүй. Тийм учраас хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэр гарч явж байгаа. Энэ 2 шийдвэрийг манайх нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ гэж тодорхойлж ирсэн байгаа. Энхбаатарын тухайд гэрчилгээн дээр нэр нь орж явж байсан. Энхбаатар нь хэсэг хугацаанд Д.Э, Д.Цэсэнжав нартай амьдарч байсан. Д.Цэсэнжав нь Уранчимэгийн нэр дээр 1999 онд нэг өрөө байр авч өгөөд тусдаа гаргаж, энэ үед талийгаач Д.Цэсэнжав нь Д.Эт энэ байрны талаар маргаан байхгүй гэж байнга хэлж байсан. Гэхдээ тухайн үед Д.Э нь тухайн байрыг өөрийн нэр дээр хурдхан шилжүүлж авъя гэдэг санаа агуулаагүй учраас тухайн байрыг нэр дээрээ шилжүүлж аваагүй байх үед Д.Цэсэнжав нь талийгаач болсон байдаг. Д.Цэсэнжав талийгаач болсны дараа хариуцагч Д.Энхтулгын аав Дамдинсүрэн гэдэг хүн Д.Эт хадгалагдаж байсан баримт бичгийг талийгаачийн бичиг баримтыг хаалгана гэдэг шалтгаанаар гуйж яваад тэрнээс хойш иргэж өгөөгүй байдаг. Дамдинсүрэн талийгаач 2 дүү охиныхоо нэрийг оруулаагүй. Өөрийнхөө нэрийг Энхбаатарын нэрийн хамт 2 хүний өмчлөлийн байр болгож бүртгүүлсэн байдаг. Д.Э.д яаж шилжсэн бэ? гэхээр Дамдинсүрэн гуай 2003 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Дамдинсүрэн гуай 6 хүүхэдтэй байсан. Түүний эхнэр 5 хүүхэд нь өв залгамжлалаасаа татгалзаж Д.Э. нь өв залгамжлалыг хүлээн авч маргаан бүхий байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн Д.Э., Энхбаатар нарын нэр дээр шилжин очсон. Удалгүй Д.Э. нь Энхбаатараас бэлэглэлийн гэрээгээр маргаан бүхий байрыг шилжүүлэн авсан. Дамдинсүрэн гуай талийгаач болсон учраас Д.Э гуай байрны хамтран өмчлөгчөөр орж ирэх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. Энхтулга Дамдинсүрэн талийгаачаас өөрт шилжүүлэн авах үедээ Д.Э тухайн байранд амьдарч байгаа гэдгийг маш сайн мэддэг байсан. Гэхдээ авах үед Д.Э гуайд энэ байрыг шилжүүлж авч байгаа байрнаасаа гар гэж шаардлага тавьж байгаагүй. Шүүхэд ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй. Өөрийнхөө далд санаа үйлдэл өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байдаг. Маргаан бүхий байрыг эхнэр 2 хүүхэддээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж 4 хүний өмчлөлтэй байр болгон бүртгүүлсэн байдаг. Энэ хүртэл маш олон хууль бус ажиллагаанууд хийгдэж ирсэн. Д.Э энэ талаар огт мэдээгүй. Д.Цэсэнжав, Энхбаатар нарын нэр дээр байсан орон сууцыг Энхтулга, Одончимэг нар дээрээс 2 хүүхэд нь ороод 4 хүний өмчлөлд орох үед Д.Э байрандаа амьдарсаар байсан. Ингэж тоолж үзэхэд Д.Э нийт 28 жил тасралтгүй тухайн байранд амьдарсан нь ашиглалтын зардал, хорооны тодорхойлолтуудаас харагддаг. Мөн энэ үед өв залгамжлагчийн зүгээс Дамдинсүрэн гуайг албадан гаргуулахаар шүүхэд хандаж байсан. Гэхдээ шүүхээс Дамдинсүрэн гуайн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан. Д.Цэсэнжавын хууль ёсны өв залгамжлагч нь Д.Эийг тогтоосон байдаг. Энхтулгаас миний өмчлөлийн байр гэдгийг үзүүлээд гар гэсэн шаардлагыг огт тавьж байгаагүй. Энхтулгын нэр дээр шилжсэн гэдгийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Д.Э Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэх хуудас ирснээр мэдсэн байдаг. Үүнээс хойш маргаж байгаа. Энхтулга нь Д.Эийн амьдарч байгаа гэдгийг мэдсээр байж тухайн байрыг Гэрэлт-Одод 24,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж зээл авсан. Зээлийн гэрээний хугацаанд зээлээ төлж чадаагүй учраас нийт 43,828, 075 төгрөг болох үед маргаан бүхий байрыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Гэрэлт-Од руу шилжүүлсэн байдаг. Зээлийн барьцаанд тавих замаар хууль бус зүйлийг хийсэн. Барьцаалахдаа эд хөрөнгийн талаар хангалттай мэдээлэл авсны дараа барьцаалах ёстой. Энхтулга нь гэрчилгээгээ авч очоод зээл авах биш тухайн байранд үзлэг шалгалт ямар нэгэн зүйл барьцаалж авч байгаа этгээд очиж үзэх ёстой үүргээ Гэрэлт-Од биелүүлээгүй. Тийм учраас барьцааны гэрээ Д.Эийн зөвшөөрлийг аваагүй хийсэн учраас хууль бус гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага дээр тавьсан байгаа. Д.Э 28 жил амьдарч ирсэн давуу эрхээрээ 100 хувь өмчилж авах хүсэл шаардлага тавиагүй байгаа. Энхтулга авах ёсгүй ямар зүйлийг авах ёсгүй байдаг байдлаар хандаагүй. Хуулийн хүрээнд үнэлгээгээр 68,000,000 төгрөгөөр тогтоогдсон орон сууцыг 50,50 хувийг Энхтулгатай хамтран өмчлөгчөөр бүртгүүлж 50.50 хувиа авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Харин Энхтулгад олгож байгаа 50 хувиас өөрт учирсан хохирол болох гэм хорын хохиролд түрээсийн төлбөр 12,599,000 төгрөгийг хасуулаад тухайн байранд үлдэх сонирхол шаардлагыг гаргаж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага аль аль талдаа ашигтай байдлаар тодорхойлогдсон гэдгийг хэлж болно. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын эрх ашиг сонирхолд нийцэх ийм байдлаар тодорхойлсон гэдгийг хэлмээр байна. Байрны үнэлгээ зах зээлийн үнэлгээгээр 68,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Гэхдээ 68,000,000 төгрөг нь бодит үнэлгээ гэдгийг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Төлбөр төлөгч, төлбөр авагч 2 хоорондоо тохиролцож энэ байрыг 65,000,000 төгрөгөөр үнэлж 43,650,000 төгрөгийг орон сууцаар тооцож үлдэгдэл 21,171,929 төгрөгийг гурван машин 5,200,000 төгрөгийн нэг машин, 4,365,000 төгрөгийн нэг машин, 8 607 000 төгрөг нэг машин, үлдэгдэл 2,999,925 төгрөгийг бэлнээр өгч нийтдээ 65,000,000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Бэлэглэлийн гэрээнд 100,000,000 төгрөгөөр үнэлж эхнэр 2 хүүхэдтэйгээ 4 хүнээр шилжүүлсэн байдаг. Манай үнэлгээ нь 68,000,000 төгрөг нь бодит гарсан үнэлгээ гэдгийг дурдаж хэлэхээр байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлсэн. Нийтдээ 8 шаардлага байгаа.

Нэгдүгээрт, Баянгол дүүргийн 16 дугаар хороо 11 дүгээр байрны 15 тоот орон сууцны өмчлөгч намайг 2002 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 624 дугаартай Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс өнөөдрийг хүртэл уг орон сууцны хамтран өмчлөгч байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага.

Хоёрдугаарт, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эрхийн өмчлөгч өөрт оногдох хэсгээ  шилжүүлэх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Энэ бэлэглэлийн гэрээг Энхтулга Д.Эийг тухайн байранд амьдарч байгаа гэдгийг хангалттай мэдсэн мөртлөө түүний зөвшөөрөлгүйгээр өөрийнхөө эхнэр 2 хүүхэддээ шилжүүлсэн энэ бэлэглэлийн гэрээнээс эхлээд зээлийн гэрээ барьцааны гэрээ цаашид бас хүчин төгөлдөр бусд хэлцэл болох боломжтой.

Гуравдугаарт, барьцааны гэрээг хүчингүй болгуулах тухай.

Дөрөвдүгээрт, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Энхтулга бид 2-ыг тогтоож өв залгамжлагч тус тус бүрт уг орон сууцнаас ногдох хэсгийг тодорхойлуулах.

Тавдугаарт, Ингээд хувиа тодорхойлуулсныхаа дараа хариуцагчид ногдож байгаа гэм хороор нэхэмжилж байгаа 12,599,000 төгрөгийг хасуулж үлдсэн хэсгийг бэлэн мөнгөөр өгье гэсэн байр суурьтай байгаа. Өөрөө бол тухайн байранд өмчлөгчөөр үлдэх сонирхолтой байгаа. Ингэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх ашигт илүү нийцнэ.

Зургаад, Энхтулгаас орон сууц түрээсэлсэн төлбөр бусад зардал буюу өөрт учирсан хохирол буюу 12,559,000 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага байгаа.

Долоод, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага байгаа. Энэ шаардлага орон сууцыг бусдад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага явж байгаа учраас тэрийг дагаад барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах. Энэ хоёрыг хүчингүйд тооцуулах шаардлагууд байгаа учраас шүүхийн шийдвэрийн ажиллагаа нь хууль бус болох хууль зүйн үндэслэл бүрдэнэ. Тийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хамтран хариуцагч татан оролцуулж байгаа.

 

Наймдугаарт, Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газарт Д.Эийг шинээр бүртгэж оруулахыг даалгах шаардлагыг тус тус гаргасан.

 

Дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн нэмэгдүүлж байна.

 

1. 2002 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 624 дугаартай шийдвэрийн 2 дахь хэсэгт Д.Эийг Иргэний хуулийн 403 дугаар зүйлийн 403.1.1-т зааснаар нас барагч Д.Цэсэнжавын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоосон тул  Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот 29м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.Эийг тогтоолгох,

2. Д.Э. нь Д.Эийг маргаан бүхий орон сууцны өв залгамжлагч гэх үндэслэлээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх гэж олон жил хуулийн байгууллагаар явж байгааг мэдсээр байж маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр өөрийн эхнэр хүүхдүүдээ эрхийн бүхий байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ өмчлөх өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээгээр адил тэгш өмчлөх эрхтэй өв залгамжлагч Д.Эийн зөвшөөрөлгүйгээр байгуулсан гэрээ гэж үзэж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

3. Д.Э. нь хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээг үндэслэн  олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээгээр иргэн Х.Гэрэлт-Одод 24,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалан түүнд нийт 43,828,075 төгрөгийн төлбөрт маргаан бүхий өмчлөх эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан шилжүүлсэн байх тул 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны 15/105 дугаартай гэрээг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгуулах,

4. Д.Э, Д.Э. нар нь маргаан бүхий орон сууцны өв залгамжлагч болохыг тогтоолгож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулан орон сууцны өмчлөгчөөр Д.Эийг үлдээж, өв залгамжлагч Д.Э.д маргаан бүхий орон сууцны сууцнаас өвийн хөрөнгөөс ногдох хэсгийг нэхэмжлэгч Д.Эээс гаргуулж, Д.Энхтулгыг уг орон сууцны өмчлөгчөөс хасуулах,

5. Д.Эийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 28 жил тасралтгүй амьдарсан орон сууцнаас нь албадан нүүлгэж гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл айлын орон сууц түрээслэн хохирч байгаа тул Д.Э.ас өөрт учирсан хохирол гэм хорд 4,559,000 төгрөгийг гаргуулах,

6. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгох,

7. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Эийг шинэчлэн бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч Д.Э., Э.О нараас шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь өвөө Д.Цэсэнжавын том хүү болох Ц.Дамдинсүрэнгийн 3 дахь хүүхэд. Бид эцэг эхээс зургуулаа ба эцэг Ц.Дамдинсүрэн нь 2011 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зуурдаар нас барсан. Өвөө Д.Цэсэнжав нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоотод оршин сууж байгаад 2000 оны 02 дугаар сар’ нас барсан ба уг хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө нь тухайн үед өвөө Д.Цэсэнжав болон хүү Ц.Энхбаатар нарын өмч, өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан гэсэн. Өвөөг нас барснаас хойш хууль ёсны өв залгамжлагч нар болох хүү Ц.Дамдинсүрэн, охин Ц.Оюунчимэг, охин Ц.Уранчимэг, хүү Ц.Энхбаатар нар нь хуулийн дагуу өвлөх эрхээ нээлгэхээр нотариатад хандаж, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байр, 15 тоотын орон сууц болох үл хөдлөх хөрөнгийг миний эцэг Ц.Дамдинсүрэнд өмчлөх эрхийг бусад өв залгамжлагч нар нь өгч, бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэсэн.

 

Ийнхүү миний эцэг Ц.Дамдинсүрэн нь 2011 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зуурдаас нас барсан ба түүний нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээтэй дээрх хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг хуулийн дагуу өвлөх эрхтэй албан ёсны эхнэр олох ээж Г.Цээлхам 6 хүүхэд болох миний ах Д.Энхтөр, Д.Энхболд, дүү Д.Энхбаяр, Д.Отгонлхам, Д.Оюунлхам нар нь өв залгамжлахаас татгалзаж Д.Э. би өв залгамжлалын гэрчилгээ авч эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Үүний дараа эхнэр Э.О, хүү Э.Энх-Од, хүү Э.Энхмэнд нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Миний эцэг Ц.Дамдинсүрэн нь уг орон сууцанд нэхэмжлэгч Д.Эийг амьдардаг байсныг мэддэг байсан хэдий ч уулзалдаж байгаагүй, амьд сэрүүн байхдаа өвөөгийнх нь байранд Д.Эийг амьдарч байгаа, байрнаас гар гэхээр гарахгүй байна гэж ярьдаг байсан. Тухайн үед миний эцэг эх өөрсдийн гэх орон сууцтай байсан ба нэхэмжлэгчийг байрнаас гарахыг ямар нэгэн байдлаар шаардаж байсан гэдгийг сайн мэдэж байна.

 

Д.Э. би нэхэмжлэгч Д.Этэй ямар нэг харилцаа холбоо байгаагүй бөгөөд тэрээр уг орон сууцанд 16 жилийн турш ямар ч үнэ төлбөргүйгээр амьдарч ирсэн. Би өөрийн хууль ёсны дагуу өмчлөх эрхтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Гэрэлт-Одтой 2015 оны 06 дугаар сард 24,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд тавьсан. Зээлээ эргэн төлж барагдуулаагүй тул зээлдүүлэгч Х.Гэрэлт-Од нь шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрийн дагуу 43,640,000 төгрөгийг төлөхөөр болсон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгөөр төлбөр барагдуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх иргэн Х.Гэрэлт-Одод хуулийн дагуу шилжсэн.

 

Миний бие Д.Э. болон эхнэр Э.О бид хоёр хууль бус үйлдэл хийгээгүй ба хуулийн дагуу өмчлөх эрхтэй байсан, орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

...Нэхэмжлэлийн шаардлага болон сүүлд нэмэгдүүлсэн 8 шаардлагыг хариуцагч талаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Энхтулга Одончимэг нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Энхтулга нь  өөрийн өвөө болох байрны эзэн болох Цэсэнжав овогтой Дамдинсүрэнгийн 3 дахь хүүхэд. Одончимэг нь Энхтулгын эхнэр. Харин Цэсэнжав нь Баянгол дүүрэг 16 дугаар хороо 11 дүгээр байр 15 тоотод оршин сууж байгаад 2000 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нас барсан ба уг хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө нь талийгаач Цэсэнжав, түүний хүү Цэсэнжавын Энхбаатар нарын өмчлөлд байсан. Энэ нь нотлох баримтаар хавтаст хэрэгт байгаа. Өвөг эцэг Цэсэнжавыг нас барснаас хойш хуульд заасны дагуу хууль ёсны өвлөгч болох Ц.Дамдинсүрэн, Ц.Уранчимэг, Ц.Оюунчимэг, Энхбаатар нар нь хуулийн дагуу өвлөх эрхээ нээлгэхээр нотариатад хандсан байдаг. Маргаан бүхий 2 өрөө орон сууцыг бусад өвлөгч нь Энхтулгын эцэг Дамдинсүрэнд шууд нэр заан өгч бусад нь өв эрхээсээ татгалзсан байдаг. Үүний дагуу улсын бүртгэлд бүртгүүлж өвлөх эрхийн гэрчилгээг 2001 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр. Хавтаст хэрэгт байгаа. Энхтулгыг эцэг Дамдинсүрэн нь 2013 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нас барч түүний нэр дээрх үл хөдлөх орон сууцыг хуулийн дагуу өвлөх эрхтэй Ц.Лхам, Энхтөр, Энхболд, Энхбаяр, Отгонлхам, Оюунлхам нар өв залгамжлалаасаа татгалзаж Энхтулгыг нэр зааж өвлөх эрхийг шилжүүлсэн. Хуулийн дагуу гэрчилгээг үл хөдлөх эрхийн бүртгэлийн газар бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрчилгээ гарсан байдаг.  Өвөөтэй нь хамт байсан Энхбаатар нь 2015-4-27 өдөр бэлэглэлийн гэрээгээр хасагдаж ганц Энхтулгын нэр дээр шилжүүлсэн байдаг. Уг орон сууцны өмчлөгчөөр өөрийн эхнэр хүүхдүүд болох Энхбат, Энхтулга нарыг бүртгүүлсэн байдаг. Сая нэхэмжлэгчийн төлөөлөгч ярьж байна. Орон сууцтай холбоотойгоор шүүхээр орсон. Бас маргаан явагдаж байсан гэж ярьдаг. Дээрх асуудлаар Улсын бүртгэлийн статистик Ерөнхий газрын дарга н.Туяа гэдэг хүний 2016-6-03 өдрийн 12/7500 албан бичигт нэхэмжлэгч Эрдэнэцэцэгийн нэр дээр албан тоот өгсөн байдаг. Энэ дээр дээрх бүртгэлүүд нь хууль журмын дагуу хийгдсэн байх бөгөөд хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэсэн байгаа. Хавтаст хэргийн 11 дүгээр тал дээр байгаа. Бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа. Энхтулгын эцэг Дамдинсүрэн нь нэхэмжлэгч Эрдэнэцэцэгийн амьдарч байсан гэдгийг нь мэддэг байсан. Нэхэмжлэгч өөрөө хэллээ шүүхийн 624 тоот шүүхийн шийдвэр байгаа гэж яриад байх шиг байна. Мэддэг байсан боловч уулзалдаж байгаагүй. Байрнаас гарах талаар Эрдэнэцэцэгт хэлдэг байсан боловч гарахгүй байсан гэдгийг хүү Энхтулгадаа ярьдаг байсан. Хүү Энхтулгын эцэг эх Дамдинсүрэн, Цэрэнлхам нар нь өөрсдөө байртай болохоор нэхэмжлэгчийг байрнаас гаргахыг шаардаж байсан боловч тухайн үед аавыг нь харж байсан учраас сайхан сэтгэл гаргаад байрыг төлбөргүйгээр хөлслүүлж байрандаа суулгаж байсан. Энхтулга Одончимэг нарын хувьд Эрдэнэцэцэгтэй ямар нэгэн харилцаа холбоо байгаагүй. Уулзаж байгаагүй. Ингээд хариуцагч Энхтулгын хувьд хууль ёсны дагуу өөрт нь ирсэн байрыг амьдралын шаардлагаар өнөөдрийн хурал дээр гуравлагч этгээдээр оролцож байгаа Гэрэлт-Одтой 24 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж барьцаалсан байдаг. Хариуцагч Энхтлуга нь зээлийн гэрээний үүрэгт 43 640 000 төгрөгийг гаргуулахаар болж шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулж хөрөнгө нь Гэрэлт-Одын нэр дээр шилжсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүтэн 5 сарын турш явагдсан байдаг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа 624 тоот өв залгамжлагч мөн гэсэн шийдвэрийг үндэслэж шаардаж байна гэж хэлж байх шиг байна. Маргаан болж байгаа байрны хамтран өмчлөгч мөн гэдгийг тогтоогоогүй. Өвлөх эрх нь нээгдсэн байхад өөрсдөө яваагүй байдаг. 2002 онд нэхэмжлэгчийг тогтоосон байдаг боловч даруй 10 жилийн хугацаа болж хөөн хэлэлцэх дууссан байдаг. Нэхэмжлэгч нь талийгаачтай 1988 онд танилцаж 1991 онд нэг гэрт орсон гэдэг боловч Нийслэлийн орон сууцны товчооны 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор маргаан бүхий байрыг хувьчилсан байдаг. Эрдэнэцэцэг, Энхбаатар, Цэсэнжав гуай нар 1998 онд хамт амьдарч байсан. Тухайн үед Цэсэнжав гуай Энхбаатартай өмчлөгч гэдгээ бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэгчтэй нэг гэрт ороод 7 жил болчихоод байхад хувьчлал явагдахад Эрдэнцэцэг гуай яагаад өмчлөгчөөр тогтоолгоогүй гэдэг нь анхаарал татаж байгаа. Тэгэхээр энэ үйл баримтаас хархад Цэсэнжав нь өөрийнхөө байраа Эрдэнэцэцэг өвлүүлэхээр шийдээгүй гэдэг нь харагддаг юм. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 8 төрлийн шаардлага гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөөтэйгөөр байрыг 65 000 000 төгрөгөөр үнэлж 50, 50 хувиар тогтоох нь боломжийн гэж ярьж байна. Удаа дараагийн давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас нэн ядуу, хөдөлмөрийн чадваргүй гэсэн үндэслээр шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байдаг. Өнөөдөр ч гэсэн өвчтэйг нь ойлгож байна. Энэ хүн яаж өнөөдөр 34 000 000 төгрөгийг гаргах вэ? энэ талаас нь харахаар нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай холбогдуулж хэлхэд үндэслэлгүй юм ярьж байна. Өөрийнх нь гаргаж өгсөн баримтуудаас хархад 50 хувийг нь яаж гаргаж өгөх вэ? гэдэг асуултууд байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.                                                            

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №2525 дугаар захирамжаар Энхтулгаас 43 828 075 төгрөгийг гаргуулж Гэрэлт-Одод олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагчийн Энхтулгын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлбөр авагч Гэрэлт-Одын гаргасан хүсэлтийн дагуу Энхтулга шүүхийн шийдвэрийг  сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгч нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны №1 мэдэгдлээр төлбөр төлөх бэлэн мөнгөгүй боломжгүй гэдэг тайлбарыг өгч байсан. Ийм төлбөр төлөгчийн Энхтулга нь төлбөрийг төлөөгүй учраас барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, 11-15 тоот Ү-220500538 дугаарт бүртгэлтэй 29 м.кв 2 өрөө орон сууцыг 2016 оны 5 дугаар сарын 13-ны, 2017 оны 5 дугаар сарын 26-ны №050 битүүмжилж хураах актаар битүүмжлэн хурсан. Төлбөр төлөгч Энхтулга нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны  хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т заасныг үндэслэн төлбөр төлөгч Энхтулга, түүний эхнэр хамтран өмчлөгч Одонтуяа нарын гаргасан хүсэлтийн дагуу Гэрэлт-Одтой барьцаа хөрөнгө гаргуулахаар эвлэрснээр Гэрэлт-Одын хүлээн  зөвшөөрлөөр 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/24823 албан бичгээр Баянгол дүүргийн 14 хороо 11-14 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг Гэрэлт-Одын өмчлөлд шилжүүлснээр 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 16/748 тогтоолоор дуусгавар болгосон. Дээрх ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн 6 дахийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Х.Гэрэлт-Од, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч Д.Э. нь 2015 оны 06 сарын 20-ны өдөр байраа барьцаалж 24 сая төгрөг авъя гэсэн хүсэл зоригийг илэрхийлсний дагуу Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот 59 м.кв түүний өмчлөлд байсан, ямар нэгэн өмчийн маргаангүй байрыг барьцаалж зээл олгосон. Тухайн зээлийг төлөхгүй байсан учир 2016 оны 03 сарын 29-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар Б.Энхтулгаас 33.828.075 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Шүүх дээр 2016 оны 03 сарын 29-ны өдөр талууд эвлэрсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухайн ажиллагааны явцад маргаан бүхий байраа 65 сая төгрөгөөр үнэлж үнийн дүнгийн зөрүүнд 3 ширхэг автомашин авч 65 сая төгрөгөөр төлбөр тооцоо хийж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан. Иргэн Д.Э нь нэхэмжлэлийн үндэслэлд байгаа. Тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр байдаг. Энэ дээр бол маргахгүй байна. Гэхдээ тухайн иргэн эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө иргэн н.Гэрэлт-Од гэдэг хүний эрх ашиг хөндөгдөж байна. Монгол Улсын Иргэний хуулийн дагуу иргэн хоорондын зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад тухайн үл хөдлөх хөрөнгийг эрхийнхээ дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын иргэн н.Гэрэлт-Одтой бэлэглэлийн гэрээг үндэслэн байгуулсан барьцааны гэрээ болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн байна. Нэхэмжлэгч Эрдэнэцэцэг нь барьцааны гэрээ болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргах эрхгүй этгээд юм. Энэ гэрээ бол иргэн н.Гэрэлт-Од, Б.Энхтулга нарын хооронд байгуулагдсан гэрээ. Иргэн н.Гэрэлт-Одоос зээлийн гэрээний болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад маргадаггүй, харин шүүх дээр эвлэрч 43.828.075 төгрөг болж эвлэрснээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 65 сая төгрөгөөр байраа үнэлээд зөрүүнд нь тояата кроун 58-28 УНМ улсын дугаартай автомашиныг 8.607.000 төгрөгөөр үнэлж авсан, субару импарази 71-92 улсын дугаартай автомашиныг 5.200.000 төгрөгөөр үнэлж авсан, мицубуши пажеро 94-48 улсын дугаартай автомашиныг 4.365.000 төгрөгөөр үнэлж авсан, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг бэлнээр авч төлбөр тооцоо дууссан байдаг. Иймд шүүх гуравдагч этгээд н.Гэрэлт-Одын эрх ашиг хөндөхгүйгээр үйл баримтын хүрээнд шийдвэрээ гаргаж өгнө үү гэж хүсч байна гэв.

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.Э., Э.О нарт холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот, 29 м.кв талбай бүхий Ү-2205005389 дугаартай орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоолгох,

            2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ”Өөрт ноогдох хэсгээ бусад хамтран өмчлөгч нарт бэлэглэх тухай” Д.Э., Э.О нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

            2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15/105 дугаартай Д.Э., Х.Гэрэлт-Од нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг  хүчингүй болгуулах,

            Д.Э, Д.Э. нарыг маргаан бүхий орон сууцны өв залгамжлагчаар тогтоож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулах,

            Орон сууцны өмчлөгчөөр Д.Эийг үлдээж, өв залгамжлагч Д.Э.д ногдох хэсгийг гарган өгөх, орон сууцны өмчлөгчөөс Д.Энхтулгыг хасуулах,

            Орон сууц түрээсэлсний төлбөр, зардал учирсан хохирол, гэм хор 12,559,000 төгрөг гаргуулах,

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан тогтоолыг хүчингүй болгуулах,

            Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай шаардлагуудыг гаргажээ.

 

Хариуцагч Д.Э., Э.О, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Д.Эийг талийгаач Д.Цэсэнжавтай хамтын амьдралтай байсныг болон өвлөгч мөн болохыг тогтоосон боловч маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоогоогүй. Өвлөх эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхад эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Тухайн орон сууц нь хуульд заасны дагуу Дамдинсүрэн, Энхбаатар нарын, дараа нь Энхтулгын өмчлөлд шилжсэн, өвлөгдөж ирсэн. Б.Энхтулга өөрийн гэрийн бүлийн хүн болох Э.О болон хоёр хүүхдэдээ өөрт ногдох өмчлөлөө бэлэглэсэн нь мөн хуулийн дагуу, зээлийн барьцааны гэрээ мөн адил хуулийн дагуу байгуулсан байдаг. Улмаар зээл, барьцааны асуудал шүүхийн журмаар шийдэгдэж хоёр тал эвлэрээд шийдвэр гүйцэтгэлийн явцад өөрийн хөрөнгөнөөс тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ч мөн хуулийн дагуу явагдсан тул бэлэглэлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй. Гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэл нь хариуцагч нарын үйлдэлтэй шалтгаант холбоо байхгүй, шүүхэд өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байдаг гэж,

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Д.Э.ас 33.828.075 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар хүлээн авч шийдвэр гүйцэтгэлийн албадлагын арга хэмжээ хийгдэж барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын 11 дүгээр байрны 15 тоотод байрлах 29 м.кв байрыг Х.Гэрэлт-Одын өмчлөлд төлбөрт тооцон шилжүүлэн өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж тус тус маргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын хүсэлтээр гуравдагч этгээдээр  хүчин төгөлдөр бусд тооцуулах барьцааны гэрээний нэг тал болох Х.Гэрэлт-Од бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд ...Энхтулгын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан барьцааны гэрээг байгуулсан. Улмаар шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталж, төлбөр төлөөгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, миний эрх ашгийг хөндөхгүйгээр хэргийг шийдвэрлэнэ үү гэх тайлбарыг гаргадаг.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч нарын татгалзалд ...Маргаж буй орон сууцны эзэмшигч Цэсэнжавтай хамтын амьдралтай байсныг, түүний өв залгамжлагч болохыг шүүх тогтоосон бөгөөд орон сууцыг хамтран өмчлөх, өвлөх эрхтэй. 28 жил энэ байрандаа амьдарч байсан. Холбогдох байгууллагуудад нь удаа дараа хандсан хүлээж аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тасалдаж байсан. Орон сууцнаас өвлөх эрхтэйг мэдсээр байж бусдад бэлэглэсэн, барьцаалсан тул тухайн хэлцлүүд хүчин төгөлдөр бус. Өвөөс оногдох хэсгээ тодорхойлуулж Энхтулгад оногдох хэсгийг олгож, өмчлөгчөөс хасуулна. Мөн өвлөх, оногдох хэсгээ өмчлөх эрхтэй орон сууцыг мэдсээр байж бусдад шилжүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус гэх тайлбарыг гаргаж Д.Цэсэнжавын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоосон 2002 оны 4 сарын 29-ний өдрийн 624 дугаартай, түүнтэй хамтын амьдралтай байсныг тогтоосон 2000 оны 12 сарын 08-ны өдрийн 1422 дугаартай шүүхийн шийдвэрүүд, эрхийн улсын бүртгэлийн цахим сангийн мэдээлэл бүхий 2016 оны 6 сарын 03-ний өдрийн 12/7500 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, 2004 оноос 2016 оны 8 сар хүртэлх хугацаанд орон сууцны, ус, дулаан, цахилгааны төлбөр төлж байсан баримтууд, Баянгол дүүргийн 14-р хорооны засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэл зэрэг баримтуудаар нотолно гэх бөгөөд нэхэмжлэгч Д.Э нь Д.Цэсэнжавтай хамтын амьдралтай байсан ба түүний хууль ёсны өв залгамжлагч мөн талаар болон тухайн маргаж буй орон сууцанд 2016 оны 8 сар хүртэлх хугацаанд амьдарч байсан талаар талууд маргадаггүй.

 

Хариуцагч талаас хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаарх татгалзал нь хуульд заасан хугацаанд холбогдох газруудад өмчлөгчөөр тогтоолгохоор хандаж байсан гэх нэхэмжлэгч талын тайлбар, 2005 оны 6 сарын 17-ны өдрийн 844 дугаартай ГХГЗЗГазрын харьяа Эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Эийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж /1хх 145/, Нотариатад хандаж өв залгамжлалын гэрчилгээ авах, тухайн гэрчилгээ холбогдох баримтуудыг үндэслэн өмчлөгчөөр бүртгэх боломжтой талаар хариу өгсөн ГХГЗЗГазрын 2006 оны 1 сарын 17-ны өдрийн 3-134 албан тоот /хх 229/, орон сууц өмчлөх эрх зөрчигдсөн үеэс буюу 2016 онд орон сууцаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар болсон шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотойгоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах хүсэлтийг шийдвэрлэсэн, өмчлөлийн маргаантай хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, захирамж /1хх 182-186/ зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох 10 жил хэтрээгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр холбогдох бичмэл нотлох баримтын хүрээнд дүгнэж нэхэмжлэлийн шаардлагуудаас заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот хаягт байрших, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205005389 дугаар бүхий орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагын хувьд нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт болох талийгаач Д.Цэсэнжавтай нэхэмжлэгч Д.Э хамтын амьдралтай байсан, мөн түүний хууль ёсны өв залгамжлагч мөн гэх үйл баримт, маргааныг дүгнэж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байх бөгөөд тухайн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу дахин нотлох шаардлагагүй болно.

 

Нэгэнт тухайн орон сууцны эзэмшигчийн нэг болох Д.Цэсэнжавын хууль ёсны өв залгамжлагч нь Д.Э мөн болохыг шүүхээс тогтоосон бөгөөд 1991 оноос 2016 оны 8 сар хүртэлх хугацаанд маргаж буй байранд амьдарч байсан болох нь дээрх шүүхийн шийдвэр, 2004 оноос 2016 оны 8 сар хүртэлх хугацаанд орон сууцны, ус, дулаан, цахилгааны төлбөр төлж байсан баримтууд, нэхэмжлэгч талын тайлбараар нотлогддог.

 

Хариуцагч тал нь тухайн байрыг эзэмших, өмчлөх эрхтэйг мэдэж байсан учраас энэ хугацаанд Д.Эийг орон сууцнаас нүүлгэн гаргуулах болон өмчлөлийн маргааныг хууль хяналтын байгууллагад гаргаж байгаагүй гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас, манай өвөөтэй хамт амьдарч байсан учраас үнэ төлбөргүй орон сууцандаа суулгаж байсан гэх тайлбарыг хариуцагч талаас гаргасан.

 

Маргааны зүйл болсон 15 тоот орон сууцыг Данаажавын Цэсэнжав 1982 оноос орон сууц эзэмших эрхийн бичгээр эзэмшиж ашиглаж /1хх 212/, 1998 онд хүү Цэсэнжавын Энхбаатарын хамт өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан хувьчилж авсан. Д.Цэсэнжав нас барснаар 2000 онд нотариатчийн гэрчилсэн өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн өмчлөх эрх Цэсэнжавын Дамдинсүрэн, Цэсэнжавын Энхбаатар нарын өмчлөлд шилжсэн талаарх үйл баримтын талаар зохигч маргаагүй, энэ нь дээр дурьдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон асуудал.

 

Харин үүнээс хойш Ц.Дамдинсүрэн нас барснаар 2015 оны 1 сард түүний хүү Д.Э.д өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн орон сууцны өмчлөх эрхийн оногдох хэсгийг шилжүүлж Ц.Энхбаатар, Д.Э. нарын өмчлөлд бүртгэгдсэн. 2015 оны 4 сард өөрт оногдох хэсгээ хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээгээр Ц.Энхбаатар хасагдаж Д.Э. өмчлөгчөөр үлдсэн. 2015 оны 5 сард мөн өөрт оногдох хэсгээ бусад хамтран өмчлөгч нарт бэлэглэх гэрээгээр өмчлөх эрх Д.Э., Э.О, Э.Энхмэнд, Э.Энх-Од нарын 4 иргэний өмчлөлд шилжсэн. Улмаар 2015 оны 6 сард Х.Гэрэлт-Одтой байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар өр төлбөрт өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр төлбөр авагч Х.Гэрэлт-Одод 2016 оны 8 сард өмчлөл шилжсэн үйл баримтууд нь өв залгамжлалын гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, шийдвэр гүйцэтгэлийн албан бичиг, холбогдох баримт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, хүсэлт, мэдүүлгүүд, зээлийн гэрээ /2хх 209-250, 3хх 1-24/ зэрэг бичмэл баримтуудаар тогтоогдож байх ба дээрх өв залгамжлал, бэлэглэлийн талаар талууд маргаж, улмаар нэхэмжлэгч Д.Э нь энэхүү орон сууцнаас оногдох хэсгийг өвлөн авах үндсэн эрхийг минь зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.6 “Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй”, 532 дугаар зүйлийн 532.1 “Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ” гэсэнтэй нийцэх ба энэ дагуу шаардах эрхтэй гэж үзэв.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд шүүхээс Д.Эийг 1994 оны Иргэний хуулийн 403 дугаар зүйлийн 403.1-1 “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн ба үрчилж авсан буюу түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй төрүүлсэн ба үрчилсэн эцэг, эх” гэж заасан өвлөгчийн нэг бөгөөд хууль ёсны өв залгамжлагч гэж үзсэн ба маргаж буй тухайн орон сууцанд Д.Цэсэнжавыг нас барахаас өмнө болон нас барах үед хамт амьдарч байсан, нас барснаас хойш 2016 оны 8 сар хүртэл амьдарч байсан болох нь тогтоогдож байх тул 2002 оны Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэсэн хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч Д.Э нь нас барагч Д.Цэсэнжавт ногдох орон сууцны өмчлөх эрхийг буюу эд хөрөнгийг өвлөж хүлээн авсан байна.

 

Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасны дагуу нас барагчийн хүүхэд Ц.Дамдинсүрэн нь 2000 онд нотариатад хандан хүсэлт гаргаж өвлөх эрхийн гэрчилгээ аван нас барагчийн орон сууцны хамтран өмчлөгч болсон нь хууль зөрчөөгүй бөгөөд бусад өвлөгч нар нь өв хүлээн авахаас татгалзжээ. Улмаар 2002 онд маргаж буй байрнаас Д.Эийг албадан нүүлгэх, Ц.Дамдинсүрэнгийн өв залгамжлалын гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагуудыг шүүх хянан шийдвэрлэснээс хойш өвийн асуудлаар хэн нэгэн өнөөдрийг хүртэл маргаан үүсгээгүй байх бөгөөд ...өв залгамжлах эрхийн гэрчилгээ авч орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх учиртай байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсоноор тухайн маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг өвлөн авах эрхтэй гэсэн асуудал биш гэх тайлбар хуулийн үндэслэлгүй болно.

 

Тодруулбал, нэхэмжлэгч талаас өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах, өвлөж авч байгаа орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх асуудлаар удаа дараа холбогдох байгууллагуудад хандаж байсан үйл баримт дээр дурьдсан баримтуудаар тогтоогдсон ба өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй нь өвөөс татгалзах үндэслэл болохгүй.

 

Тиймээс Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот хаягт байрших, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205005389 дугаар бүхий орон сууцны өмчлөх эрх нас барагч Д.Цэсэнжавын нэр дээр бүртгэлтэй, тэрээр өмчлөх эрхтэй байжээ. Д.Цэсэнжав нас барснаар хууль ёсны өв залгамжлагчаар Д.Э тогтоогдсон, хуульд зааснаар түүний төрсөн хүүхэд Ц.Дамдинсүрэн өвлөгч /бусад өвлөгч нар өв хүлээн авахаас татгалзсан, дараа нь ч өвийн талаар маргаан үүсгээгүй/ тул нас барагчийн орон сууц өмчлөх эрхийн оногдох хэсгийг өвлөх эрхтэй болно. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “...хууль ёсны өвлөгч нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэж заасан тул мөн хуулийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болох Ц.Дамдинсүрэн, Д.Э нар Д.Цэсэнжавын өвийг буюу орон сууц өмчлөх эрхийг тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй.  

 

Нэхэмжлэгч талын Д.Э, Д.Э. нарыг маргаан бүхий орон сууцны өв залгамжлагчаар тогтоож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулах гэх шаардлагыг дээрх үндэслэлээр хангаж, тухайн үед маргаан бүхий байрны хууль ёсны өв залгамжлагч Д.Э, Цэсэнжавын Дамдинсүрэн, Цэсэнжавын Энхбаатар нар байсан тул 3 тэнцүү хэмжээгээр 68,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууцнаас өвлөх эрхтэй гэж шүүхээс дүгнээд хүн тус бүрд 22,666,667 төгрөг ногдохоор тодорхойлов. Шүүхээс дээрх шаардлагыг хангаж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч талын хүсэл зориг, тайлбарт дүгнэлт хийгээд хариуцагч Д.Э.ас Д.Эт өв залгамжлалаар ногдох хэсгийг гаргуулж үр дагаврыг шийдэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхээс талуудын хүсэлт, тайлбарыг үндэслэн шинжээч томилж маргаж буй орон сууцны зах зээлийг үнэлгээг тогтоолгосон бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Хос стандарт ХХК-иас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг /1хх 207-219/ 68,000,000 төгрөгөөр тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар талууд маргаагүй байна.     

 

Д.Цэсэнжаваас өв хүлээн авч, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн Ц.Дамдинсүрэн нас барснаар түүний хүү Д.Э. өв хүлээн авсан ба нас барагчийн өмчлөх эрхийн хэмжээгээр өвийг хүлээн авах нь хуулиар тодорхойлогдож байхад нэхэмжлэгч Д.Эийн хүлээн авсан өвийг буюу орон сууцны өмчлөх эрхийн оногдох хэсгийг санаатай, эсхүл санамсаргүйгээр бусдад бэлэглэсэн барьцаалсан асуудал хуульд үл нийцнэ. Харин орон сууцны хамтран өмчлөгч Д.Энхбаатар, түүний асран хамгаалагчаас өөрт ногдох өмчлөх эрхийг Д.Э.д шилжүүлсэн үйл баримт талуудын хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн байх ба Д.Энхтбаатараас өөрт оногдох орон сууцны өмчлөх эрхийг бусдад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн үндэслэлгүй болно.

 

2015 оны 5 сарын 11-ний өдөр хариуцагч Д.Э. нь хариуцагч буюу эхнэр Э.О болон хүүхдүүддээ орон сууцны өөрт ногдох хэсгээ бэлэглэсэн байх бөгөөд тухайн бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл биш байна. Харин бэлэглэлийн зүйлийн шинж чанарын талаар бэлэг өгөгч, хүлээн авагч андуурснаас хохирол учирсан бол эрх нь зөрчигдсөн этгээд тухайн асуудлаар шүүхэд хандах эрх нээлттэй болно.

 

Мөн зээлийн болон барьцааны гэрээгээр маргаж буй орон сууцыг зээлийн өрийг хаасан асуудлын хувьд тухайн барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, барьцаалбар нь Д.Энхтулгын өмчлөлийнх байсан, нэхэмжлэгчийн өмчлөлд байгаагүй, түүний эрх ашиг хөндөгдөж байгааг Х.Гэрэлт-Од мэдэх боломжгүй гэх гуравдагч этгээдийн тайлбар хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүчнлэн дээрх зээлийн гэрээний үүрэг, түүнийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, шийдвэрийг биелүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх бөгөөд тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан гэх үйл баримт нотлогдоогүй. Мөн Д.Э.ас гэм хорын хохирол 12,599,000 төгрөг гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч талаас гаргасан хэдий ч орон сууц түрээсэлсэн гэх баримтууд нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй, тухайн баримтууд эргэлзээ бүхий байх тул тус шаардлага нотлогдоогүй гэж үзэв.

 

Орон сууцны өмчлөгчөөр Д.Эийг үлдээж, өв залгамжлагч Д.Э.д ногдох хэсгийг гарган өгөх, орон сууцны өмчлөгчөөс Д.Энхтулгыг хасуулах тухай шаардлага гаргадаг. Тухайн шаардлагын хувьд өв залгамжлалаар ногдох хэсгийг олгож хариуцагч Д.Э.д олгож, түүний орон сууц өмчлөх эрхийг зөрчин өмчлөгчөөс хасуулах шаардлага нь хуулийн үндэслэлгүй бөгөөд тухайн шаардлага нь эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй, хууль бусаар өмч хөрөнгийг эзэмшиж байвал зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй гэсэн хуулийн зүйл заалтад нийцэх учиртай.

 

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай шаардлагын хувьд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот хаягт байрших, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн Х.Гэрэлт-Од болох нь хэрэгт авагдсан баримтаар болон талуудын тайлбараар нотлогдох бөгөөд хууль бусаар өмчлөлдөө шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй. Нөгөө талаар дээрх орон сууцнаас нэхэмжлэгч тал өвлөх эрхтэй нь тогтоогдсон, өвлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь гуравдагч этгээдэд шилжсэн нь хууль зөрчөөгүй тул гуравдагч этгээдийн өмчлөлийн орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах шаардлага хуулийн үндэслэлгүй болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот, 29 м.кв талбай бүхий Ү-2205005389 дугаартай орон сууцны өв залгамжлагчаар тогтоож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулах гэсэн шаардлагыг хангаж, улмаар үр дагавар болох оногдох хэсэг 22,666,667 төгрөгийг Д.Э.ас гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгохоор, маргаж буй орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, бэлэглэлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,  орон сууцны өмчлөгчөөр Д.Эийг үлдээж, өв залгамжлагч Д.Э.д ногдох хэсгийг гарган өгөх, орон сууцны өмчлөгчөөс Д.Энхтулгыг хасуулах, орон сууц түрээсэлсний төлбөр, зардал, гэм хор 12,559,000 төгрөг гаргуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан тогтоолыг хүчингүй болгуулах, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Д.Э.ас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот, 29 м.кв талбай бүхий Ү-2205005389 дугаартай орон сууцны өв залгамжлагчаар Д.Э, Д.Э. нарын тогтоож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг 22,666,667 төгрөгөөр тодорхойлж, хариуцагч Д.Э.ас 22,666,667 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот, 29 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, бэлэглэлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,  орон сууцны өмчлөгчөөр Д.Эийг үлдээж, өв залгамжлагч Д.Э.д ногдох хэсгийг гарган өгөх, орон сууцны өмчлөгчөөс Д.Энхтулгыг хасуулах, орон сууц түрээсэлсний төлбөр, зардал, гэм хор 12,559,000 төгрөг гаргуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан тогтоолыг хүчингүй болгуулах, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Д.Э.ас улсын тэмдэгтийн хураамжид 271,283 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ

 

                                           ШҮҮГЧИД                                  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 Г.НЯМСҮРЭН