Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/02130

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/02130

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.А-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: О ХХК-д холбогдох

О ХК-ийн төлөөлөгчийн газрын захирлын 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 33.815.761 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэжидмаа, нарийн бичгийн даргад Б.Золбоо нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

С.А миний бие нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсын Улаанбаатар хот дахь О ХК-ний төлөөлөгчийн газар хөдөлмөрийн гэрээ байгуулан эмч менежер албан тушаалтай ажилд орсон.

Миний бие хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ямар нэгэн сахилгын зөрчил, ажлын цаг болон борлуулалтын алдаа дутагдал гаргаагүй байхад 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн О ХК-ний төлөөлөгчийн газрын захирлын 2017/03 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас маань чөлөөлсөн.

Миний бие хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ямар нэгэн алдаа дутагдалгүй биелүүлж байхад үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж байх тул О ХК-ний төлөөлөгчийн газрын захирал Г.Дэжидмаагийн 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежер ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 33.815.761 нөхөн олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлөөлөгчийн газрын захирлын хувьд Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр С.Аыг О компанийн Монгол дах төлөөлөгчийн газрын захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 03 дугаар тушаалаар ажлаас халсан.

Тушаалын заалт бол Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 38.1.2, 40.1.4 дэх заалт, мөн хөдөлмөрийн гэрээний 4.3.2, 4.3.3, 4.3.12 дах заалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээний 4.3.2., 4.3.3., 4.3.12 дах заалтуудад ноцтой зөрчил гэдгийг заасан.

Менежерийн үндсэн үүрэг нь хуваарийн дагуу өөрийн хариуцсан нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа 10-аас доошгүй эмч, 5 эмийн санч нартай уулзаж компанийн бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээллийг хүргэх, эргээд хэрэглээ үр дүнгийн талаар мэдээлэл авах юм.

Компанийн зүгээс ажилтныг ажилаа хийх нөхцөл боломжоор 100% хангаж , машин, бензин, утасны төлбөр, компьютер гэх мэтийг өгч ажиллуулж байсан.

Ажлыг үр дүнтэй явуулахын тулд хөдөлмөрийн гэрээний хоёр тал ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцож гэрээнд тусгаад гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан.

С.А нь үндсэн ажилаа бодитой хийхгүй, худлаа тайлан мэдээ гаргасан нь баримтаар илэрсэн бөгөөд ажлын цагийн бүртгэлийг худлаа мэдүүлж, 2017 оны 1 дүгээр сараас хойш очоогүй эмнэлэг, уулзаагүй эмч нартай уулзсан мэтээр худлаа тайлан гаргаж ажлаас гарсан зарим эмч нартай уулзсан, очсон мэтээр тайлагнасан байдаг.

Хөдөлмөрийн хуулийн 40.1.3-т ноцтой зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөх тухай заасан байдаг. Бидний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.2 ... ажлын үнэлгээний баримтыг хуурамчаар мэдүүлэх, эсвэл нууц дарагдуулсан бол гэсэн байгаа. 4.3.3 бол ажлын цагийн бүрэн гүйцэтгэхгүй бол ..., 4.3.12 худал хуурмаг үйлдэл хийсэн бол ноцтой зөрчилд тооцно гэж заасан.

С.Ад ажлын байрны тодорхойлолтын дагуу ямар ажил хийхийг тодорхой заагаад өгсөн байна. Ажлын байрны тодорхойлолтын 1.1 дээр хийх ажлын үндсэн үүргийг заасан байгаа. 2-р зүйлийн 2.3.1 дээр үндсэн үүргийг тодорхой заасан байгаа. Энэ хуваарийг зөрчсөн. Энэ нь баримтаар өгсөн уулзалтын төлөвлөгөөгөөр нотлогддог.

С.А өөрөө уулзалтын төлөвлөгөөг гаргаж өгдөг бөгөөд өөрийнхөө гаргасан төлөвлөгөөний дагуу уулзалтаа хийж тухайн өдрийн мэдээллийг цахим тайланд өдөр бүр оруулдаг. Ажилтны гаргасан цахим тайланг төлөөлөгчийн газрын тэргүүн зөвхөн харах эрхтэй.

Үүнээс гадна 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ ирээгүй болохоор яасан бэ гэхэд Мөнгөн гүүр эмнэлэг дээр байна гэсэн. Очоод байхгүй байна гэсэн талаар мессэжүүд байдаг. Үүнийг орон гэрт хулгай орж, цагдаад мэдүүлэг өгч гэрийн хаалганы цоожийг солих зайлшгүй шаардлага гарсан гэсэн тайлбар өгсөн.

Шүүхэд баримт өгөхдөө 2017 оны 6 дугаар сарын 15 ны өдөр гэсэн баримт өгсөн. Энэ дээр 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэсэн байгаа. Энэ хүн ажилтай эсэх талаараа захиралдаа мэдэгдэх ёстой. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 07 дугаар тушаалаар ажлын гүйцэтгэл муу байгаа талаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Энэ сахилгын шийтгэлтэй холбоотой 2016 оны 11,12 сард нэмэлт ажлын төлөвлөгөө гаргаж, ажиллаж байсан баримт байгаа.

            Нэхэмжлэгч С.А нь ажил олгогчийг хуурч, байнга худал мэдээлэл өгч CRM системийн /Pharmacode/программд оруулсан уулзалтын тайландаа дараах зөрчлүүдийг гаргасан байсан.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 3, Толгойт салбарын хүүхдийн их эмч О.Удвалцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын Б/19 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, Б.Одсүрэн нь жирэмсэний амралттай байхад О.Удвалцэцэгтэй 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 09.30-10.00 цагт, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 09.30-10.00 цагт, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 09.30-10.00 цагт, Б.Одсүрэнтэй мөн өдрийн 10.00-10.30. цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 3,амбулаторийн дотрын их эмч Ж.Ням нь 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын Б/149,Б/222 дугаартай тушаалуудаар чөлөөтэй байхад Ж.Нямтай 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 13.00-13.30 цагт, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 13.00-13.30 цагт уулзсан гэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 3, амбулаторийн эмэгтэйчүүдийн их эмч С.Золзаяа нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/159 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байхад С.Золзаяатай 2017 оны 5 дугаар сарын 25-ны 13.00-13.30 цагт уулзсан гэж тус тус тайлагнасан.  Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 3, Толгойт салбарын их эмч Б.Одсүрэн нь 2016 оны 3 дугаар сарын 14, 4 дүгээр сарын 06-ны өдрүүдэд жирэмсэний амралттай байхад Б.Одсүрэнтэй 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00-10.30 цагт, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10.00-10.30 цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж,Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 3, амбулаторийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч А.Эрдэнэсувд нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр жирэмсэний амралтаа авсан байхад Х.Эрдэнэсувдтай 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11.00-11.30 цагт уулзаж мэдээлэл өгсөн гэж, Буянт манал ӨЭМТ-ийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар тус өрхийн эмнэлгийн төвд өрхийн эмч Г.Эрдэнэсувдыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн байхад 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 13.30-14.00 цагт, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14.00-14.30 цагт, 2016 оны 12 дугаар сарын 23-ны 15.00-15.30 цагт, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 11.00-11.30 цагт, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 11.00-11.30 цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж, Буянт манал ӨЭМТ-ийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар тус өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн өмч М.Доржхандыг тус өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн байхад М.Доржхандтай 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн14.30-15.00 цагт, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 15.00-15.30 цагт, 2016 оны 12 дугаар сарын 23-ны 12.00-12.30 цагт, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 12.00-112.30 цагт, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 12.00-12.30 цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж, Буянт манал ӨЭМТ-ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай тушаалаар тус төвийн өрхийн эмч М.Хуланг Япон улсад явж суралцах болсон тул ажлаас чөлөөлсөн байхад 2017 оны 5 дугаар сарын 02-ний өдрийн 13.00-13.30 цагт, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 12.30-13.00 цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж, Одонт Манал ӨЭМТ-ийн даргын 216 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар тус төвийн өрхийн эмч Б.Заяаг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн байхад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 14.30-15.00 цагт, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14.30-15.00 цагт, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14.30-15.00 цагт, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15.00-15.30 цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Гурван цүүр өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар мус эмнэлгийн их эмч Н.Эрдэнэхишиг нь хөдөлмөрийн чадвараа 69% алдаж групп тогтоолгосон үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай тушаалаар тус эмнэлгийн их эмч Л.Мөнхзул нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байхад 2017 оны 02 дугаар сарын 13-ний өдөр 14.00-14.30 цагт Н.Эрдэнэхишигтэй, 15.00-15.30 цагт Л.Мөнхзултай, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12.00-12.30 цагт Н.Эрдэнэхишигтэй, 13.30-.14.00 цагт Л.Мөнхзултай, 2017 оны 6 дугаар сарын 207-ны өдрийн 12.30-13.00 цагт Н.Эрдэнэхишигтэй,14.00-14.30 цагт Л.Мөнхзултай тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж, Сонгинохайрхан дүүргийн Энхийн-Өргөө ӨЭМТ-ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/50 дугаартай тушаалаар тус төвийн өрхийн эмч П.Оюун-Эрдэнэ жирэмсэний амралтаа авч байгаа тул 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлаас нь чөлөөлсөн байхад 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 14.30-15.00 цагт, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15.00-15.30 цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж худал хуурмаг үйлдэл хийсэн тухай нотлох баримтуудыг шүүхэд авч ирж өгсөн.

            С.А нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар нотлогдож байна. Иймд С.Аы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.  

О ХК-ийн төлөөлөгчийн газрын захирлын 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 33.815.761 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            О компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын эмч менежерийн ажил эрхэлж байсан С.Аыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, тус газрын 2017/03 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, төлөөлөгчийн газрын дүрэм зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-15, 41-53-р хуудас/

            Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь С.Аыг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

            С.А нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан байна.

            Ажил олгогч нь ажилтан С.Атай харилцан тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 6-9-р хуудас/

            О компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын эмч менежерээр ажиллаж байсан С.А нь хөдөлмөрийн гэрээгээр тохирсон 4.3.2., 4.3.3., 4.3.12-т заасан ноцтой зөрчлийг гаргасанаас ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний 4.3.-т заасны дагуу гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-9, 48-53, 153-155, 158-161, 170 176,180,183-188,162-165,167,168, 196 199, 201, 222-224-р хуудас/

            Хөдөлмөрийн гэрээний 4.3.-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-д заасны дагуу ажилтан нь дараах ноцтой зөрчлүүдийг үйлдэх юм бол ажил олгогч нь гэрээг даруй цуцлаж болно гэжээ. /хх-ийн 7 -р хуудас/

            Үүнд:

            4.3.2. Бусад хүмүүсийн мэдээлэл, тэр дундаа тэдний асуулга , ажлын үнэлгээ зэрэг бичиг баримтыг хуурамчаар мэдүүлэх, эсвэл нуун дарагдуулсан бол,

            4.3.3.Ажлын цагийг бүрэн гүйцэтгэхгүй, эсвэл ажлын цагийн бүртгэлийг буруу үйлдсэн бол

            4.3.12. Худал хуурмаг үйлдэл хийсэн бол гэжээ.

Ажилтан С.Аы ажлын байрны Ажлын байрны тодорхойлолтын

            2.1.1. Маркетингийн төлөвлөлтийн дагуу ажлын төлөвлөгөөг гаргаж шууд удирдлагаар батлуулах,

            2.1.2.Төлөвлөгөөг цаг хугацаанд нь CRM системийн програмд /Pharmacode/ оруулах ,

            2.2.2.Эмнэлэг, эмийн сан, эмч мэргэжилтний үндсэн мэдээллийн санг тогтмол шинэчилж байх,

            2.2.3.Харилцагчийн ангиллыг /категори/ тодорхойлох, тогтмол шинэчилж байх,

            2.2.5.Эмч нарын мэдээллийн сан үүсгэх, хөгжүүлэлт хийх,

            2.3.1.Өдөрт 10-аас доошгүй эмч,/сургалт семинартай өдөр 8 эмчтэй уулзах/, 5-аас доошгүй эмийн санд ганцаарчилсан уулзалтыг төлөвлөгөөний дагуу хийнэ.

            2.3.2.Төлөвлөсөн циклийн дагуу эмч, эмийн сангийн уулзалтын хийх, бусад маркетингийн арга хэмжээг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх,

            2.4.4. Хариуцсан нутаг дэвсгэрийн мэдээллийн сан түүний өөрчлөлт хөдөлгөөнд дүн шинжилгээ хийх

            2.4.5. Холбогдох зааврын дагуу уулзалтын тайланг өдөр бүр өгнө /CRM системд оруулна/ гэж тус тус заажээ. /хх-ийн 11-15-р хуудас/

            Ажилтан С.Аы ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд С.А нь өөрийн хийх ажлын төлөвлөгөөг гаргаж удирдлагаар батлуулан, уг төлөвлөгөөг цаг хугацаанд нь CRM системийн програмд /Pharmacode/ оруулах, эмийн сан, эмнэлэг, эмч мэргэжилтний мэдээллийн санг тогтмол шинэчилэх, хөгжүүлэлт хийх, хийсэн ажлынхаа тайланг өдөр бүр CRM системд оруулах үүрэг хүлээсэн байна.

            Ажил олгогч О компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон ажилтан С.А нар нь ажлын төлөвлөгөө гаргаж удирдлагаар батлуулах, уг төлөвлөгөөг цаг хугацаанд нь CRM системийн программд /Pharmacode/ оруулах талаар маргаагүй болно.

            Нэхэмжлэгч /ажилтан/ С.А нь эмийн сан, эмнэлэг, эмч мэргэжилтний мэдээллийн санг тогтмол шинэчлэх, хөгжүүлэлт хийх үүргээ биелүүлээгүй, хийсэн ажлынхаа тайланг өдөр бүр үнэнч шударгаар CRM системийн /Pharmacode/ програмд оруулах хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн талаар маргажээ.

            Нэхэмжлэгч нь 2017 оны визит төлөвлөгөө болон 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс мөрдөж буй уулзалтын маршрут, 2017 оны 2 дугаар улирлын шинэчилсэн маршрутыг тус тус гаргаж О компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захиралд танилцуулан батлуулж, ажилласан байна. /хх-ийн 54-58,202-210,214-221,222-226-р хуудас/

            Ажилтан С.А нь дээрх маршрутын дагуу ажиллаж, CRM системийн /Pharmacode/программд оруулсан уулзалтын тайландаа:

            1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 3, Толгойт салбарын хүүхдийн их эмч О.Удвалцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын Б/19 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, Б.Одсүрэн нь жирэмсэний амралттай байхад О.Удвалцэцэгтэй 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 09.30-10.00 цагт, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 09.30-10.00 цагт, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 09.30-10.00 цагт, Б.Одсүрэнтэй мөн өдрийн 10.00-10.30. цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж тайлагнасан ,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 3,амбулаторийн дотрын их эмч Ж.Ням нь 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын Б/149,Б/222 дугаартай тушаалуудаар чөлөөтэй байхад Ж.Нямтай 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 13.00-13.30 цагт, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 13.00-13.30 цагт уулзсан гэж тайлагнасан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 3, амбулаторийн эмэгтэйчүүдийн их эмч С.Золзаяа нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/159 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байхад С.Золзаяатай 2017 оны 5 дугаар сарын 25-ны 13.00-13.30 цагт уулзсан гэж тус тус тайлагнасан болох нь нотлогдож байна. /хх-ийн 87-89, 153-155,162-165,167,168, 222-224-р хуудас/

            2.Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 3, Толгойт салбарын их эмч Б.Одсүрэн нь 2016 оны 3 дугаар сарын 14, 4 дүгээр сарын 06-ны өдрүүдэд жирэмсэний амралттай байхад Б.Одсүрэнтэй 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00-10.30 цагт, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10.00-10.30 цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 3, амбулаторийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч А.Эрдэнэсувд нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр жирэмсэний амралтаа авсан байхад Х.Эрдэнэсувдтай 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11.00-11.30 цагт уулзаж мэдээлэл өгсөн гэж тус тус тайлагнасан болох нь нотлогдож байна. /хх-ийн 158-161,167-169,222-224-р хуудас/

            3. Буянт манал ӨЭМТ-ийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар тус өрхийн эмнэлгийн төвд өрхийн эмч Г.Эрдэнэсувдыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн байхад 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 13.30-14.00 цагт, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14.00-14.30 цагт, 2016 оны 12 дугаар сарын 23-ны 15.00-15.30 цагт, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 11.00-11.30 цагт, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 11.00-11.30 цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж, /хх-ийн 170-176, 222-224-р хуудас/

            Буянт манал ӨЭМТ-ийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар тус өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн өмч М.Доржхандыг тус өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн байхад М.Доржхандтай 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн14.30-15.00 цагт, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 15.00-15.30 цагт, 2016 оны 12 дугаар сарын 23-ны 12.00-12.30 цагт, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 12.00-112.30 цагт, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 12.00-12.30 цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж тайлагнасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 170-175, 178, 222-224-р хуудас/

            4. Буянт манал ӨЭМТ-ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай тушаалаар тус төвийн өрхийн эмч М.Хуланг Япон улсад явж суралцах болсон тул ажлаас чөлөөлсөн байхад 2017 оны 5 дугаар сарын 02-ний өдрийн 13.00-13.30 цагт, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 12.30-13.00 цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж тайлагнасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 179,180, 183, 222-224-р хуудас/

            5.Одонт Манал ӨЭМТ-ийн даргын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар тус төвийн өрхийн эмч Б.Заяаг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн байхад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 14.30-15.00 цагт, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14.30-15.00 цагт, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14.30-15.00 цагт, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15.00-15.30 цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж тайлагнасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 184-188, 222-224-р хуудас/

            6.Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Гурван цүүр өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар тус эмнэлгийн их эмч Н.Эрдэнэхишиг нь хөдөлмөрийн чадвараа 69% алдаж групп тогтоолгосон үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай тушаалаар тус эмнэлгийн их эмч Л.Мөнхзул нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байхад 2017 оны 02 дугаар сарын 13-ний өдөр 14.00-14.30 цагт Н.Эрдэнэхишигтэй, 15.00-15.30 цагт Л.Мөнхзултай, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12.00-12.30 цагт Н.Эрдэнэхишигтэй, 13.30-.14.00 цагт Л.Мөнхзултай, 2017 оны 6 дугаар сарын 207-ны өдрийн 12.30-13.00 цагт Н.Эрдэнэхишигтэй,14.00-14.30 цагт Л.Мөнхзултай тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж тайлагнасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 189-192, 194,195, 222-224-р хуудас/

            7.Сонгинохайрхан дүүргийн Энхийн-Өргөө ӨЭМТ-ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/50 дугаартай тушаалаар тус төвийн өрхийн эмч П.Оюун-Эрдэнэ жирэмсэний амралтаа авч байгаа тул 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлаас нь чөлөөлсөн байхад 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 14.30-15.00 цагт, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15.00-15.30 цагт тус тус уулзаж мэдээлэл өгсөн гэж худал, хуурмаг үйлдэл хийж буруу тайлагнасан, эмийн сан, эмнэлэг, эмч мэргэжилтний мэдээллийн санг тогтмол шинэчлээгүй худал мэдэээлэл гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 196-199,201, 222-224-р хуудас/

            Мөн ажил олгогч 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр С.Аы ажлыг маршрутын дагуу явж байгаа эсэхийг түүнтэй утсаар ярьж, араас нь биечлэн дагаж шалгахад худал ярьж, ажлын цагийг тасалдуулан, худал хуурмаг мэдээлэл өгсөн болох нь С.Аы тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 74-77,223,224,227-233-р хуудас/

            Энэ бүхнээс дүгнэхэд С.А нь Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтыг зөрчин ажилтны ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

О компанийн Монгол дах төлөөлөгчийн газрын захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 03 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээтэй нийцэж гарсан байх тул С.Аыг ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд О ХК-ийн төлөөлөгчийн газрын захирал Г.Дэжидмаагийн 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 33.815.761 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Аы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

     1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан О ХК-ийн төлөөлөгчийн газрын захирал Г.Дэжидмаагийн 2017/03 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмч менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 33.815.761 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай С.Аы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО