Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2018/02253

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2018/02253

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Э -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г газар

Хариуцагч: с Х нарт холбогдох

цалин, олговорт 21.159.785,43 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж зохих бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Г газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Сангийн яамны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нарийн бичгийн даргад Э.Байгалмаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1957 оны 6 дугаар сарын 28- ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд МУИС-ийг Геологийн инженер мэргэжлээр төгсөж 1979-2002 онуудад Геологийн байгууллагад, 2003-2005 онд хувийн хэвшилд, Г газарын даргын 2005 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 357 дугаар тушаалаар Г газарын Улаанбаатар хот дахь Гаалийн газарт хяналт бүрдүүлэлт хариуцсан орлогч даргаар томилогдон ажиллаж байгаад Г газарын даргын 2009 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 104 дүгээр тушаалаар гаалийн хяналт шалгалт хариуцсан орлогч даргаар үргэлжлүүлэн ажиллаж байсан.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр тогтоолын дагуу Г газарын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 135 тоот тогтоолоор дэд даргаар томилуулах дүгнэлтийг Гаалийн ерөнхий газарт хүргүүлсний дагуу Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 272 дугаар тогтоолоор Г газарын Гаалийн хяналт хариуцсан дэд даргаар томилогдон ажиллаж байсан болно.

Иргэн Н.Э миний бие Г газарын дэд даргын албан үүргийг 2012- 2016 онд гүйцэтгэж байгаад Монгол Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай 501 дүгээр тогтоол зэргийг үндэслэн Сангийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалын дагуу шинэчлэгдэн байгуулагдсан Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд шилжин ажиллаж байсан билээ.

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 7 дугаар сарын 21-нд батлагдсан Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль батлагдсан. Төрийн жинхэнэ, тусгай албан хаагч миний бие Төрийн албаны тухай хуулийн 27.2.2, 27.2.3, 27.2.4 заалтын дагуу Г газарын дэд даргаар үргэлжлүүлэн ажиллаж байсан.

Гэтэл Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч, Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай 4 дүгээр тогтоол зэргийг үндэслэн Сангийн сайд Б.Чойжилсүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 315 дугаар хууль бус тушаал гаргаж, Н.Э миний биеийг Г газарын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн нь Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул холбогдох хууль журмын дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхээс гомдлыг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдсан боловч Улсын дээд шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 467 дугаар захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 221/МА/2017/0499 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаагаас иргэн би хохирч явна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалинд 18,745,525.26 төгрөг, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгал 2,414,260.17 төгрөг, бүгд 21,159,785.43 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Г газар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гааль, татварын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Н.Эыг Ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Сангийн Сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 тоот тушаал гарч, нэхэмжлэгчийг албан үүргээс нь чөлөөлсөн байдаг.

Энэхүү албан үүргээс нь чөлөөлөх тухай 315 тоот тушаалыг батлан гаргаж, хэрэгжүүлсэн этгээд нь одоо энэ иргэний хэрэгт хариуцагчаар татагдаад буй Гаалийн ерөнхий газар, түүний дарга Б.Асралт биш бөгөөд 2016 онд сангийн сайдаар ажиллаж байсан субьекттэй холбоотой асуудал юм.

Албан үүргээсээ хууль бусаар чөлөөлөгдсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч Н.Э Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандаж 2017.04.27-ны өдөр 0317 дугаартай шийдвэр, 2017.07.06-ны өдөр давж заалдах шатны шүүхийн 0499 дугаартай магадлал тус тус гарсан байдаг.

Дээрх шийдвэрээр Гаалийн байгууллагад үүрэг болгож, Н.Эыг Г газарын дэд даргын албан тушаалд томилуулахаар санал гаргахыг даалгасан байдаг. Мөн магадлалд Н.Эын ажилгүй байсан хугацааны нийт 7 сар 18 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 10,067,848 төгрөгийг гаргуулахаар даалгасан.

Г газарЗахиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/574 дугаартай албан тоотоор Монгол Улсын Сангийн Сайд Ч.Хт нэхэмжлэгч Н.Эыг Г газарын дэд даргаар томилж өгөхийг хүссэн албан тоотыг хүргүүлсэн болно.

Үүний дагуу эрх барих дээд байгууллага болох Монгол Улсын Засгийн Газраас Г газарын дэд даргыг томилох асуудал хүлээгдэж байна.

Мөн шүүхийн магадлалд дурдсан 10,067,848 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төрийн сангийн дансаар дамжуулан Энхцогтод олгосон болно.

Одоо Н.Эыг хууль бусаар албан тушаалаас нь чөлөөлсөн гэж Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэх 21,159,785 төгрөгийг Монгол Улсын Сангийн Сайд хариуцах ёстой гэж үзэж буй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалаар Гааль, татварын ерөнхий газрыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан Н.Эыг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан.

Гааль, татварын ерөнхий газрын Гаалийн асуудал хариуцсан дэд дарга асан Н.Э нь дээрх тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Г газарын дэд даргаар томилуулах санал хүргүүлээгүй Г газарын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Н.Эыг томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхийг Г газарын даргад даалгах Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаал бууруулахгүйгээр дүйцэхүйц өөр ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн маргаан нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүрээр сарын 27-ны өдрийн 0499 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 0499 дугаартай магадлалаар тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрээр Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 315 дугаар тушаалын Н.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Э-ыг Г газарын дэд даргын албан тушаалд санал болгохыг Г газарын даргад даалгаж, ажилгүй байсан хүгацааны цалин болох 10,067,848 төгрөгийг Г газараас олгуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг Г газарын даргад даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Н.Эыг ажлаас чөлөөлөхөөс өмнө Г газарын дарга тус газрын дэд даргаар Ё.Бат- Эрдэнийг томилуулахаар Засгийн газарт санал хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэсэн зарчмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг Г газарын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Г газархолбогдох ажиллагааг хийсэн буюу ажилгүй байсан хугацааны цалин болох 10,067,848 төгрөгийг Г газарын даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/628 дугаар тушаалын дагуу олгож, Н.Эыг Г газарын дэд даргын албан тушаалд 2018 оны 2 дугаар сарын 2-ний өдрийн 01/574 дугаар албан бичгээр санал болгосон тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэж байна.

Иймд Н.Эийн ажилгүй байсан хугацааны цалин 21.159.785,43 төгрөг гаргуулах тухай нэхэмж Н.Э-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад    

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Г газар, Сангийн сайд Ч.Хнарт холбогдуулан шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин 21.159.785,43 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.Э нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 272 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Г газарын гаалийн хяналтын асуудал эрхэлсэн дэд даргаар томилогдон ажиллаж байжээ./хх-ийн 17-р хуудас/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0317 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0499 дүгээр магадлалаар Н.Эыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоол, Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тогтоолын Н.Эод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Г газарын даргаас Н.Эыг Г газарын дэд даргын албан тушаалд санал болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дэд даргын албан тушаалд санал болгохыг Г газарын даргад даалгаж, Н.Эын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10.067.848 төгрөгийг Г газараас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг Г газарын даргад даалгаж шийдвэрлэжээ./хх-ийн 19-38-р хуудас/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 0344 дугаартай шүүгчийн захирамжийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргажээ.

Дээрх шийдвэрийн дагуу Г газарын даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/628 дугаартай тушаалаар Н.Э-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10.067.848 төгрөгийг олгож, Н.Эыг Г газарын дэд даргаар томилуулах саналыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/574 дугаартай албан бичгээр Монгол Улсын Сангийн сайд Ч.Х-т хүргүүлсэн талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 57-61-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0317 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0499 дүгээр магадлалыг биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4/5088 тоот албан бичиг, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 151/09 тоот мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн албан тоот, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 153/3 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 71-84-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6.-д хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Ажилтан Н.Э-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт түүний 7 сар 18 хоногийн цалинг 10.067.848 төгрөг гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно гэсэн байх тул ажил олгогч Г газарнь ажилтан Г.Э-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 14 сар 3 хоногийн цалин /2.067.078+1.607.078+1.598.079 = 5.272.235, 5.272.235:3=1.757.412 төгрөг, 14 сар 3 хоног буюу 14 х 1.757.412= 24.603.768 төгрөг , 3 хоног х 83.686 = 251058 төгрөг, 24.603.768+251058= 24.854.826 төгрөг/ нийт 24.854.826 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 21.159.785,43 төгрөгийг Н.Эод олгох үүрэгтэй.

Хариуцагч Г газараас 21.159.785,43 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн зохих бичилт хийхийг даалгах үндэстэй.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21.159.785,43 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг Сангийн сайд Ч.Х-т холбогдуулан гаргаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчимд нийцээгүй тул нэхэмжлэгч Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг Сангийн сайд Ч.Х хариуцах үндэсгүй байна.

Иймд Сангийн сайд Ч.Х-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон                                                                                                                                                                         ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч Г газараас 21.159.785,43 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, зохих бичилт хийхийг Г газарт даалгаж, с Ч.Х-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч нар нь улсын тэмдэгтйн хураамж төлөхөөс тус тус чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Н.Эоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263750 төгрөгийг улсын төсвийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО