Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/03387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Могул таун хотхоны 97-р байрны 106 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧП84010872, Боржигон овогт Ганбатын Баттөмөрийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхт амины орон сууцны 78-04 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧД70020614, Боржигин овогт Чойжоогийн Нэргүй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 20-р хороо, Тохилог өргөө хотхоны 46/1 байрны 96 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УА76122316, Монгол овогт Ням-Осорын Батбаяр нарт холбогдох

хууль бус эзэмшлээс 57, 96 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагч нарыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Их цолмон капитал ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 20-р хороо, Москва гудамж, 46/1 байрны 57 тоот орон сууцыг Ч.Нэргүйн, 96 тоот орон сууцыг Н.Батбаярын   хууль бус эзэмшлээс тус тус чөлөөлүүлэхээр шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Их цолмон капитал ББСБ ХХК нь зээлдэгч Л.Эрдэнэбаттай байгуулсан зээлийн ЗГ/015/06/22 гэрээ, зээлийн гэрээний үүргээ зээлдэгч зөрчсөн тул 2016-12-06 өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, нийт 174 593 550 төгрөгийг 2017-04-05 өдөр  зээлдэгч бүрэн төлж барагдуулахаар тохирсон бөгөөд зээлийн гэрээний үүрэг биелэгдтэл   барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205059091,Ү-2205059098 дугааруудад бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 20-р хороо, Москва гудамжны 46/1 байрны 57 тоот, 96 тоот орон сууцуудыг хувьцаа эзэмшигч Г.Баттөмөрийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Эвлэрлийн гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа болсон боловч  зээлдэгч Л.Эрдэнэбат  зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөгдөөгүйн улмаас дээрх орон сууцнууд хувьцаа эзэмшигч Г.Баттөмөрийн өмчлөлд хэвээр үлдсэн. Гэтэл Л.Эрдэнэбат дээрх  хоёр орон сууцнуудад Ч.Нэргүй, Н.Батбаяр нарыг оруулсан байна.  Орон сууцыгөмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дээрх хүмүүс эзэмшиж байгаа нь  өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул  дээрх орон сууцнуудыг хууль бусаар эзэмшиж байгаа Н.Батбаяр, Ч.Нэргүй нараас чөлөөлүүлж өгнө үү? гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч Ч.Нэргүй болон Н.Батбаяр нар нь хөдөө орон нутагт ажилладаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй Баянгол дүүрэг, 20-р хороо, Москва гудамж46/1 байрын 96 тоотод Н.Батбаярын ар гэрийнхэн, 57 тоотод Ч.Нэргүйн аав, ээж амьдардаг болно.

57 тоот, 96 тоот орон сууцнуудыг  иргэн Л.Эрдэнэбат болон Их цолмон капитал ББСБ  2015-06-22 өдөр байгуулсан зээлийн ЗГ/015/06/22 тоот гэрээ, 2015-07-01 өдөр байгуулсан зээлийн ЗГ/015/07/01 тоот гэрээ, эдгээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015-07-01 өдөр байгуулсан барьцааны гэрээнд үндэслэж шүүхэд нэхэмжилсэн.  Дээрх орон сууцнууд барьцааны гэрээгээр барьцаалуулсан барьцааны зүйлүүд бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээг Л.Эрдэнэбат болон Их цолмон капитал ББСБ нар нь 2016-12-06 өдөр байгуулсан байдаг.

Л.Эрдэнэбат болон Их цолмон капитал ББСБ нарын хооронд   2015-07-01 өдөр байгуулагдсан барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2-т, барьцаагаар хангах эрх үүссэн бол зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор   баръцааны зүйлийг энэхүү гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлуулах, 5.3.1-т, барьцааны зүйлийг барьцаалбар үйлдэж, үл ходлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу шүүхийн бус журмаар шууд худалдан борлуулна гэж тус тус заасан байдаг. Мөн талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т, хэрэв эвлэрлийн гэрээний үүрэг хангагдахгүй, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд нэхэмжлэгч тал барьцааны зүйлийг захиран зарцуулах, худалдан борлуулах замаар үүргийг хангуулах бүрэн эрхтэй болно гэсэн байдаг.

 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т, үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй , 41.2-т, энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т "Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж мөн заажээ.

  Нэхэмжлэгч талын шаардлагын зүйл болох 2 ширхэг орон сууц нь барьцааны зүйл тул нэхэмжлэгч тал шууд өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн авах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхгүй, энэ нь хууль зөрчсөн  үйлдэл юм.

  Монгол Улсын Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад худалдан борлуулахыг шаардах, улмаар худалдах буюу бусад хэлбэрээр борлуулах замаар өөрийн шаардлагаа хангах ёстой байтал энэхүү ажиллагааг хийлгүйгээр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцыг албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлсон нь хууль болон бодит нөхцөл байдалд нийцэхгүй  гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Г.Баттөмөрийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Манай байгууллага болон Л.Эрдэнэбат нарын хооронд байгуулагдсан 2015-07-01 өдрийн зээлийн ЗГ/015/06/22, барьцааны БГ/015/06/22, 2015-06-22 өдөр зээлийн  ЗГ/015/07/01 тоот гэрээнүүд байгуулагдсан. Зээлдэгч Л.Эрдэнэбат гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас Их цолмон капитал ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016-12-06 өдрийн АТ/016/12/06-1 тоот тогтоолоор зээлийг төлүүлэх зорилгоор зээлдэгчтэй эвлэрлийн байгуулах эрхийг хувьцаа эзэмшигч Ч.Ононд олгож, эвлэрлийн гэрээгээр зээлдэгч 174 593 550 төгрөгийг 2017-04-05 өдрийн дотор төлөх, зээл төлж дуусах хүртэл зээлдэгч нь барьцааны хөрөнгө болох  улсын бүртгэлийн Ү-2205059091,Ү-2205059098 дугааруудад бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 20-р хороо, Москва гудамжны 46/1 байрны 57 тоот, 96 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг хувьцаа эзэмшигч Г.Баттөмөрийн өмчлөлд түр шилжүүлэхээр зөвшөөрч, тохиролцсон,  эвлэрлийн гэрээг хоёр тал байлцан нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2017-04-05 өдрийн дотор биелүүлээгүйн улмаас ББСБ мөнгөн хөрөнгөө  эргэлтэнд оруулж чадахгүй, эдийн засгийн хохирол учирч байсан учраас үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах журмаар Их цолмон капитал ББСБ ХХК-ийг зээлдэгчийн нэрийн өмнөөс хохиролгүй болгохыг Г.Баттөмөрт даалгаж,   Их цолмон капитал ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016-12-06 өдрийн АТ/017/07/03 тогтоол гарсан.  

Манай байгууллагаас тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Г.Баттөмөрийн өмчлөлд шилжүүлэх, захиран зарцуулах, хохиролгүй болгох бүх эрхийг олгосон учраас Г.Баттөмөр нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар   бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас эдгээр орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй юм.

Иймд Г.Баттөмөрийн гаргасан шаардлага болох улсын бүртгэлийн Ү-2205059091,Ү-2205059098 дугааруудад бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 20-р хороо, Москва гудамжны 46/1 байрны 57 тоот, 96 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг Н.Батбаяр, Ч.Нэргүй нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх   нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү? гэв.

Нэхэмжлэл, зохигч болон гуравдагч этгээдийн тайлбарууд, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эвлэрлийн гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд, өмчлөгчийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолууд, итгэмжлэлүүд, барьцаалбар, албан татвар төлсөн баримт, гүйлгээний баланс/х.х-163/, CD,түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хариуцагчаар, зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан Л.Эрдэнэбатыг 2017-10-25 өдрөөс татан оролцуулж  байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 57, 96 тоот орон сууцнуудад хариуцагч Л.Эрдэнэбат оршин суугаагүй болох нь тогтоогдсон тул  нэхэмжлэгч нь хариуцагч Л.Эрдэнэбатыг, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 46/1 байрны 57 тоот 3 өрөө орон сууцанд  оршин сууж буй Ч.Нэргүй, 96 тоот  3 өрөө орон сууцанд оршин сууж буй Н.Батбаяр нараар солиулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдгээр хариуцагчдыг оролцуулсан болно.

Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 46/1 байрны 57, 96 тоот орон сууцанд оршин суугч бүртгэлгүй байгаа болох нь 20-р хорооны  Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон,  хариуцагч нар дээрх хаягаас өөр хаягт оршин суудаг тухай тодорхойлолтыг хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлж, нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан тайлбар гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэг, нэхэмжлэгч талын ирүүлсэн  баримтаас дүгнэхэд  Л.Эрдэнэбат нь Ч.Нэргүй, Н.Батбаяр нартай тохиролцож,   эдгээр хүмүүст өөрийн өгөх өглөгтөө орон сууцанд оршин суулгасан хөлсийг тооцохоор, хариуцагч Ч.Нэргүй 57 тоотод эцэг эхийгээ оруулсан,  96 тоотод хариуцагч Г.Батбаяр  гэр бүлээрээ амьдарч байгаа  болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Л.Эрдэнэбат нь Их цолмон капитал ББСБ-тай 2015 оны 06, 07 сард зээлийн 2 гэрээ байгуулан, тус бүр 50 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай зээлсэн  бөгөөд зээлийн гэрээний үүрэгт БНХАУ-ын иргэн Wang Youg-гоос 2015-06-09 өдөр өөртөө олгосон итгэмжлэлийн дагуу   Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 46/1 байрны 57 тоот, 96 тоот дахь түүний өмчлөлийн тус бүр 3 өрөө орон сууцнуудыг барьцаалах гэрээг барьцаалуулагчийг төлөөлөн хийсэн байх ба Л.Эрдэнэбат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2016-12-06 өдөр зээлдүүлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулан, зээлийн барьцааны хөрөнгүүдийг өөрийн хүсэлтээр зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэх, төлбөр дууссан тохиолдолд нэхэмжлэгч талаас орон сууцуудыг буцаан авах, зээлийн гэрээний үүрэгт 174 593 550 төгрөгийг 2017-04-05 өдрийн дотор төлөх, энэ үүргээ эс биелүүлбэл орон сууцыг чөлөөлж өгөхөөр тохирсон байжээ.

Эвлэрлийн гэрээний барьцааны хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай тохиролцооны дагуу  зээлдүүлэгч нь барьцааны хөрөнгүүдийг  өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй, орон сууцыг өмчлөлдөө авах эрхийг хувьцаа эзэмшигч Г.Баттөмөрт  Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу Их цолмон капитал ББСБ  шилжүүлсэн байна.

  Г.Баттөмөр нь орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авах шаардах эрхийг хэрэгжүүлэхдээ  орон сууцнуудыг өмчлөгч болох БНХАУ-ын иргэн Wang Youg-той 2016-12-05 өдөр  орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийж, эдгээр гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсан болох нь  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны орлогын албан татварыг  нэхэмжлэгч Г.Баттөмөр Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт заасны дагуу төлсөн/х.х-156/ баримтаар, Их цолмон капитал ХХК нь Л.Эрдэнэбаттай байгуулсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэгдснээр хаасан болох нь тус байгууллагын гүйлгээний балансаар/х.х-163/  тус тус  тогтоогдож байна.

 Барьцаалуулагч болох орон сууцны өмчлөгч  Wang Youg нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт зааснаар  өмчлөлийн зүйлээ өөр бусдад шилжүүлэх эрхтэй, Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгөнд ногдсон үүрэгтэй нь хамт шилжүүлэх эрхтэй, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өмчлөгчөөр бүртгэгдсэн бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэн зүйл тогтоогдоогүй тул үнэн зөв гэж тооцох  учир  орон сууцнуудад  ногдсон үүрэгтэй нь хамт шилжүүлж авч өмчлөгч болсон Г.Баттөмөр нь орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ч.Нэргүй, Н.Батбаяр нарыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас тус бүр  70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь хуульд нийцнэ.