Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2018/03242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 83Б байрны 83 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХП86042900, Боржигон овогт Базарын Золбоогийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 13-р гудамжны 300 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Товчооны задгайд түр оршин сууж байгаа гэх, эрэгтэй, РД-ЧМ84052517, Шарнууд овогт Чулуунхүүгийн Баяржаргалд холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдэд тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Золбоо, хариуцагч Ч.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Ч.Баяржаргалтай 2004 онд танилцаж,  2006-08-25 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2006-09-11 өдөр охин Б.Саранцэцэн төрсөн. Гэвч бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалж, 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Ч.Баяржаргал нь хамт амьдрах хугацаандаа миний аав, ээж, дүү болон бид 4 хүний өмчлөлд байсан,  Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 5-р байрны 19 тоот  2 өрөө орон сууцыг  банкны зээлийн барьцаанд тавьж, зээлсэн мөнгөө бүгдийг нь өөрөө үрсэн. Зээлээ төлөөгүй тул байраа зарж, банкны зээлийг барагдуулсан. Энэ үеэс эхлэн охин бид хоёрыг байр хөлслөж амьдарсан тул банкны зээлэнд алдсан байрны оронд байр авч худалдан авч өгөхөөр амлаж, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Виктория таунд би байр авах, төлбөрийг нь Ч.Баяржаргал төлнө гэж баталгаа бичиж, гэрээ байгуулсан тул эд хөрөнгийн маргаангүй.

 

Бид 5 жилийн турш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид гэр бүлээр амьдрах боломжгүй болсон. Охин Б.Саранцэцэнгээ би өөрийнхөө асрамжинд авч, эцгээс нь хуульд заасны дагуу сар бүр тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, эцгээс нь охин Саранцэцэнд тэтгэлэг тогтоож өгнө үү? гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Бид тусдаа амьдраад олон жил болж байна. Хүүхдийн тэтгэлгийг өөрт ногдсон үүргийн дагуу төлөх болно. Хүүхдийн асрамжийн талаар маргахгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч орон сууц зээлээр авч, төлбөрийг нь би хариуцаж төлөхөөр түүнтэй тохирсон  гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн эрүүл мэндийн талаар болон суралцаж байгаа тухай тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар Чингэлтэй дүүрэгт 2006-08-25 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2006-09-11 өдөр охин Баяржаргалын Саранцэцэн төрсөн  талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2013 оноос тусдаа амьдарсан хугацаанаас хойш охин Б.Саранцэцэн эхийнхээ асрамжинд амьдарч иржээ.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй байснаас зохигч эвлэрэх боломжгүй болж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Зохигчид  цаашид гэр бүлээр амьдрах боломжгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа  байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Б.Саранцэцэнг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдээ эцэг эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаагүй байгаа эцгээс хүүхдээ асарч байгаа нэхэмжлэгч уг үүргийг шаардах эрхтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

 

Гэр бүл байх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг банкнаас авсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, зээлийг буцааж төлөх үүргээ биелүүлж чадаагүйгээс барьцаалсан орон сууцаар үүргийг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгчид Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Виктория таун хотхонд 42 м.кв талбайтай орон сууцыг авч өгөх, орон сууцны төлбөр болох 79 800 000 төгрөгийг дангаар хариуцаж төлж барагдуулах үүргийг хүлээж, 2018-09-29 өдөр  гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх ба ийнхүү зохигч тохирсон шалтгаанаар эд хөрөнгийн талаар  маргаангүй болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 31223 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,