Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 3133

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч П.Э Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил албан тушаалд буюу худалдаа үйлчилгээний албаны худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагчийн ажилд эргүүлэн тогтоож, хариуцагчаас цалин олговорт нийт 24.729.728 төгрөг гаргуулан П.Э олгож, 3.123.130 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэхь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч П. нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас 281.598 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь уншин сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах этрхэй.