Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2018/02651

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 29 өдөр

      Дугаар 184/ШШ2018/02651

Улаанбаатар хот

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-дД холбогдох

 

“3ээлийн гэрээний үүрэг 148,582,092 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Будхүү нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Д.Ж ХХК нь Хас банктай 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1720002765 дугаартай зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 365 хоногт 28,8 хувийн хүүтэй авсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х.Б ХХК болон иргэн Б.Б нар нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1720002765-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-2201005303 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3/30 байрны 15 тоот хаягт байрлах 31,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

Иргэн Б.Б нь 1720002765-01 дугаар баталгаат ипотекийн гэрээнд нь өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалуулж барьцаалуулагчаар оролцсон тул энэ хэрэгт хариуцагчаар татан оролцуулж байгаа болно.

 

Х.Б ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгч Э.Д.Ж ХХК, Ц.Ц нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 148,582,092 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201005303 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21-р хороолол, 3/30 байрны 15 тоот хаягт байрлах 31,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 101/ШШ2018/00471 дугаартай шийдвэр гарган Э.Д.Ж ХХК, Ц.Ц нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 148,582,092 төгрөг гаргуулан Хас банкинд олгож шийдвэрлэсэн ба үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг Иргэний хуулийн 9.4.3 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Х.Б ХХК нь давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 764 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүх нь магадлалдаа “... нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаарх гомдлыг хангах боломжгүй, нэхэмжлэгч баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээний талуудад холбогдуулан шаардлага гаргахад энэ магадлал саад болохгүй” хэмээн дүгнэсэн.

 

Хариуцагч Э.Д.Ж ХХК, Ц.Ц нар нь өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 148,582,092 төгрөгийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Ц, Д.Л, Б.Б нартай уулзмаар байна. Ц.Ц гэдэг хүнийг би танихгүй, Д.Лийн эхнэр гэсэн. Эдгээр хүмүүс намайг та байраа барьцаалчих, хоёр юм уу гурван сарын дараа таны байрыг чөлөөлж өгнө, гарын үсэг зураад өгчих гэж гуйгаад байсан. Янз бүрийн зүйл болохгүй биз гэхэд болохгүй гэж хэлэхээр нь би гарын үсэг зурсан. Би цалингаасаа өөр орлогогүй, өмгөөлөгч авах гэхээр төлбөр авдаг гэсэн. Зээлээс би авч хэрэглэсэн зүйл байхгүй. Энэ хүмүүс миний мөнгийг өгөөгүй, ямар ч асуудалгүй гэж хэлээд миний гарын үсгийг зуруулсан” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан “3ээлийн гэрээний үүрэг 148,582,092 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

Х.Б ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Э.Д.Ж ХХК болон иргэн Ц.Ц нартай зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг жилийн 28,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар Э.Д.Ж ХХК болон иргэн Ц.Ц нарт зээлдүүлсэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 471 дугаар шийдвэрээр тогтоогдсон бөгөөд шүүхийн энэ шийдвэрээр хариуцагч Э.Д.Ж ХХК болон иргэн Ц.Ц нараас зээлийн төлбөрт 148,582,092 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

 

Шүүхийн дээрх шийдвэрийг зохигчийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 764 дугаар магадлалаар хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба магадлалд Х.Б ХХК нь баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээний талуудад холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргахад магадлал саад болохгүй болохыг дурдсан байна.

 

Х.Б ХХК-ийн  Э.Д.Ж ХХК болон иргэн Ц.Ц нартай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №1720002765 дугаартай зээлийн гэрээний барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Х.Б ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр №1720002765-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г байгуулж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн 2201005303 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3/30 байрны 15 тоот хаягт байрлах 31,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №1720002765-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0026971 дугаартай гэрчилгээ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №1720002765-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т  зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... би энэ зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Зээлээ ямар ч асуудалгүй төлнө гэж хэлээд барьцааны гэрээнд миний гарын үсгийг зуруулсан ...” гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Б.Бы татгалзалд заасан үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан “Баталгаат ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй ба гэрээнд заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Э.Д.Ж ХХК болон иргэн Ц.Ц нар үүргээ эс биелүүлбэл барьцааны зүйл болох хариуцагч Б.Бы өмчлөлийн улсын бүртгэлийн 2201005303 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3-30 дугаар байрны 15 тоот хаягт байрлах, 31.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ЦОЛМОНБААТАР

 

 

 

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ЦОЛМОНБААТАР