Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2018/02440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Д.Ү.Х.С

 

Хариуцагч

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 389 927 335 төгрөг гаргуулах, гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ү.Ашүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн Газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалт, Төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2014/44 тоот Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээ байгуулан Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 26 дугаар байр, 26 тоотод байршилтай Ү-2205018458 улсын бүртгэлийн дугаартай 50м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Булган аймаг, Хангал сум 4 дүгээр баг, Нарс-2 хэсэг, Зүсмэл-2 тоотод байршилтай Ү-0413000041 улсын бүртгэлийн дугаартай 508,3 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 6302002608 нэгж талбарын дугаартай 17273 м.кв талбайтай эзэмшлийн газар зэргийг барьцаалан 1 000 000 000 төгрөгийг Мах боловсруулах үйлдвэрийн төслийн зориулалтаар 60 сарын хугацаатайгаар жилийн 3.3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авсан. Зээл авснаас хойш зээлийн хүү 52 501 606 төгрөг төлсөн. Гэвч өнөөг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй 158 хоног хэтэрсэн тул Зээлийн гэрээний 6.1.1, 6.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, ОМБХХК-иас дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 1 000 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 29 733 234 төгрөг, 158 хоногийн алданги 171 407 317 төгрөг, нотариатын төлбөр 11 500 төгрөг, нийт 1 201 152 051 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болон бусад хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 1 389 927 335 төгрөг гаргуулж, гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг татгалзаж байна. Нэгэнт хугацаанаас өмнө гэрээг дангаараа цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэмж хүү алданги тооцохыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЖДҮХСиргэн Г.Знарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн байна. Миний үйлчлүүлэгч П.Э ын танил Э.С гэх хүн байдаг. Энэ хүн П.Эдээр ирэхдээ би зээл авах гэж байгаа зээлийн баталгаа хэрэгтэй, нэн таатай хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл гэсэн. Ингээд П.Энь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр уг хүсэлтийн дагуу 3 жилийн хугацаатай, Э.Сд Булган, Сэлэнгэ 3 дугаар баг Хялгант тосгон нарсны 2, зүсмэл 2-7 тоотод байрлах 000430393 тоот гэрчилгээтэй 17273 метр өөрийн өмчлөлийн орон сууц, газрыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон. Уш итгэмжлэлээр, үйлдвэрийн зориулалттай газрын эзэмших эрхийг зээлийн барьцаанд тавиулах, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт төлөөлөн бүртгүүлэх, буцаан авах, лавлагаа өгөх, авах гэсэн эрхийг олгосон. Энэ итгэмжлэлийн хувьд П.ЭЭ.Сд энэ эд хөрөнгийг барьцаалах эрх олголоо гэж ойлгосон. 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ хийгдэхдээ ОМБХХК-тай байгуулсан.  Үүнээс харахад   уг гэрээ анх ямар нэг барьцааны гэрээгүй байгуулагдаад  6 хоногийн дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын  25-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан гэдэг нь харагдаж байна. гэрээ байгуулахдаа ОМБХХК-ийн захирал Э.С гэдэг статусаар гарын үсэг зурсныг  ЖДҮХСхуулийн хувьд хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзээд зээлийн барьцааны гэрээ хийж, Э.З гэдэг хүн барьцааны гэрээг Булган аймгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ нь Э.С-ийн гарын үсэг биш хэрэгт оролцож байгаа Г.Зоригтын гарын үсгээр бүртгэл хийгдсэн байна гэсэн агуулгатай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно.  Зээл авсан хүмүүс зээлийн мөнгөн хөрөнгөө хэрэглэж дуусаад, төлөх болохоор хариуцлага хүлээх хүн нь барьцаа хөрөнгийн өмчлөгчид болох н.Буянжаргал, П.Энар болсон. Итгэмжлэлийн бүх үг үсэг Э.Сд олгосон гэж бичигдээд зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сгэх хувь хүний регистрийн дугаартай хэсгийн дээд талд ОМБХХК-г гэж бичсэн байна. Гэхдээ итгэмжлэлийн үг үсгээр нь унших юм бол ОМБХХК-ийг төлөөлж байна гэсэн утга агуулга итгэмжлэлд байхгүй. Хэрэв  ОМБХХК-д олгож байгаа бол энэ итгэмжлэлийн ард хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж хавсаргах ёстой. Гэтэл ийм нөхцөлтэй итгэмжлэлийг гэрээ хийснээс хойш 6 хоногийн дараа ОМБХХК-ийнхан ЖДҮХСдээр очиход үүнийг баталгаажуулаад барьцааны гэрээ үйлдэж байгаа нь энэ гэрээг дүгнэх шаардлагатай үйл баримт болсон байна гэж үзэж байна. Энэ талаар бидний гаргасан бие даасан шаардлагыг шүүх хүлээж аваагүй. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр барьцаагүйг нь мэдсээр байж зээлийн гэрээ хийж, үүнээс 5 хоногийн дараа П.Эаас энэ итгэмжлэлийг хувь хүн дээр хийлгэж, 6 дахь хоногт нь барьцааны гэрээ үйлдсэн нь хууран мэхлэх шинжтэй, гэмт хэргийн шинжтэй байвал үүнийг эрүүгийн журмаар талуудын гомдлоор шалгах байх. Иргэний хэргийн хүрээнд гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан гаргаагүй гэрээг шүүх дүгнэх бөгөөд зээлийн барьцааны гэрээ нь хууль зүйн хувьд хувьд хүчин төгөлдөр бус байгаа нөхцлийн шүүх харгалзан барьцаа хөрөнгөөс үүргийн гшйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Нэхэмжлэгч ЖДҮХСзээлийн гэрээний үүрэгт 1 389 927 335 төгрөг гаргуулж, хариуцагч гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч ОМБ ХХК-иас шаарджээ.

 

 

            Хариуцагч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул үндсэн зээлийг төлөхөд татгалзахгүй, харин зээлийн хүү, алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргаж  байна.

 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.

 

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ЖДҮХС ОМБтэй 1 000 000 000 төгрөгийг 365 хоногт 3.3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, зээлийн үндсэн төлбөрийг буцаан төлөхөөс чөлөөлөх хугацаа 12 сар, зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр уг зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 26 тоот хаягт байрлах, улсыг бүртгэлийн Ү-2205018458 дугаарт бүртгэлтэй 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Булган аймгийн Хангал сум, 4 дүгээр баг, Нарс-2 хэсэг, Зүсмэл-2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0413000041 дугаарт бүртгэлтэй, 2523.4 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай автограж, 508.3 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэрчилгээний 004430393 дугаар, нэгж талбарын 6302002608 дугаар бүхий 17 273 м.кв талбай  бүхий эзэмшлийн газар зэргийг барьцаанд бариулжээ.

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийг зөрчсөн эсэх талаар маргаангүй бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбоотой зээлийн хүү, алдангийг төлөхгүй гэж маргаж байна.

 

 

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зээлийн барьцаа хөрөнгийн өмчлөгч П.Эбие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, түүний зээлдэгчид олгосон итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангахгүй, эрхгүй этгээд улсын бүртгэлд барьцааны эрхийг бүртгүүлсэн тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан. 

 

 

 

Дээрх гэрээг шүүх шинжлэн судлаад, уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо баталгаажуулж гарын үсэг зурсан,  барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарна гэж дүгнэлээ.

 

Мөн талууд гэрээгээр хүү, алдангийг тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч ЖДҮХСнь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.4.6-д зааснаар байгуулагдаж, Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  19.1.3-т зааснаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох эрхтэй байна.

 

 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

 

 

Талууд 5 жилийн хугацаатай, 1 жилийн 3.3 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги тооцох нөхцөлийг харилцан тохиролцож, эхний 12 сард үндсэн зээлийн эргэн төлөлтөөс зээлдэгчийг чөлөөлж, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зээлдэгч үндсэн хүүг төлөх, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл сар тутам үндсэн хүү, зээлийн төлбөрийн хамт тэнцүү хуваан төлөх хуваарь тохирсон боловч зээлдэгч 2016 оны 04 дүгээр сараас төлбөр төлөх хуваарийг зөрчиж, нийт 52 501 606 төгрөг буцаан төлжээ.  

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхээр, 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заагаад 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар, нэмэлт хугацаа тогтоогоогүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзээд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээгээ цуцлах эрхтэй байхаар тус тус зохицуулсан.

 

Мөн зээлийн гэрээний 2.1.8-д ноцтой зөрчил гэж зээлдэгч зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, зээлийн төлбөрийн хуваарийг гурваас дээш удаа зөрчихийг ойлгохоор, 10.2.1, 10.2.2-т зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар талууд тохиролцсон ба хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тухайд маргахгүй байх тул  нэхэмжлэгч  хугацаанаас нь өмнө зээлийн гэрээ цуцлах эрхтэй гэж үзнэ.

 

 Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

 

 

Гэхдээ нэхэмжлэгч анх шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2018/09864 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар нотлогдох ба нэхэмжлэгч ийнхүү 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан гэж үзэх тул 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хугацааны  хүү, алдангийг шаардах эрхгүй.  

 

Өөрөөр хэлбэл, барьцааны гэрээ байгуулагдсанаар зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн зээлдэгч 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 872 хоногт 78 838 356 төгрөгийн хүү төлөх үүрэгтэйгээс 52 501 606 төгрөгийг төлсөн тул үлдэх 26 336 750 төгрөгийн үндсэн хүү, /1 000 000 000 төгрөгийн 1 жилийн хүү 33 000 000 төгрөг, 1 хоногт 90 410 /  алдангийг хуваарьт хугацаа зөрчигдсөн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд харгалзуулан /тухайлбал 2016.1 сард гүйцэтгээгүй үүрэг 18 667 200, 2016.2 сард 18 667 200, 2016.3 сард 17 667 200 гэх мэтчилэн/ тооцоход нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээнээс илүү байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 171 407 317 төгрөгийг үндсэн зээл 1 000 000 000 төгрөгийн хамт  хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. 

 

Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаагаар хангагдсан үүргийг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийн үнээс барьцаалагч шаардлагаа хангуулах эрхтэй. Нэгэнт шүүх талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн барьцааны гэрээ нь  хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн учир үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

 

 

Гуравдагч этгээдийн тайлбарын тухайд, П.ЭОМБ ХХК-д биш, харин иргэн Э.Сд итгэмжлэл олгосон, барьцааны эрхийг Э.З улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд нийцэхгүй гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан, 2014.11.24-ний өдөр Б.Эрдэнэбатаас Э.Сд олгосон итгэмжлэлд “ОМБ ХХК”-г гэж бичээд Э.Сгэснээс үзэхэд хуулийн этгээдэд итгэмжлэл олгоогүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн ОМБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар Э.З, Э.Снар итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэлтэй байсан болох нь нотлогдож байх тул итгэмжлэлийг хуулийн этгээдэд олгосон гэж үзсэн тохиолдолд дээрх тайлбар мөн үндэслэлгүй тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.

 

 

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор заасан бөгөөд барьцааны бүртгэлийн талаар маргасан баримт хэрэгт авагдаагүй тул гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй.

 

Эцэст нь дээрхийг нэгтгэвэл, хариуцагч ОМБ ХХК-иас үндсэн зээл 1 000 000 000 төгрөг,  зээлийн хүү 26 336 750 төгрөг, алданги 171 407 317 төгрөг, нийт 1 197 744 067 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 192 183 268 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэлээ.

 

Тухайн өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нанзаддорж, гуравдагч этгээд П.Энарт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.

 

 

Мөн гуравдагч этгээд П.Эад шүүхэд хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авч хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, харин өмгөөлөгчөөр дамжуулан бие даасан шаардлага гаргасан боловч өөрөө шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүйг шүүх хэргийн оролцогчийн, нэхэмжлэлийн хувь гардаж хариу тайлбар гаргах, хэрэгт авагдсан баримттай танилцан, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэж үзсэн ба энэ үндэслэл хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн адил хамаарна гэж дүгнэсэн.

 

 

Иймд шүүх 2018.02.07, 2018.03.12-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр, 2018.02.21, 2018.03.07, 2018.03.12-ны өдөр гуравдагч этгээдийн хүсэлтээр, 2018.03.28, 2018.04.04, 2018.09.21-ний өдөр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг тус тус хойшлуулснаас үзэхэд, хариуцагч, гуравдагч этгээд нар хуульд заасан хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх, нэхэмжлэлийн хувийг гардан авч хариу тайлбар өгөх эрх үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацаа байхад хэрэгжүүлээгүй нь тухайн эрхээс татгалзсан  гэж үзэхээр байх тул шүүх дээрх ажиллагааг гүйцэтгэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчихгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлахгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг  хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                               

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар ОМБ ХХК /РД: /РД:5890993/-иас зээлийн гэрээний үүрэгт 1 197 744 067 /нэг тэр бум нэг зуун ерөн долоон сая долоон зуун дөчин дөрвөн мянга жаран долоон/ төгрөг  гаргуулж, нэхэмжлэгч ЖДҮХС/РД:5290082/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 192 183 268 /нэг зуун ерөн хоёр сая нэг зуун наян гурван мянга хоёр зуун жаран найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ОМБ ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 26 тоот хаягт байрлах, улсыг бүртгэлийн Ү-2205018458 дугаарт бүртгэлтэй 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Булган аймгийн Хангал сум, 4 дүгээр баг, нарс-2 хэсэг, зүсмэл-2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0413000041 дугаарт бүртгэлтэй, 2523.4 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай автограж, 508.3 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэрчилгээний 004430393 дугаар, нэгж талбарын 6302002608 дугаар бүхий 17 273 м.кв талбай  бүхий эзэмшлийн газар зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЖДҮХСулсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ОМБХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 6 146 670 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ