Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 154

 

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар А.Болор,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0324/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогт овогт Батмөнхийн Бат-Эрдэнэд холбогдох 201625030986 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай эрэгтэй, бага боловсролтой, үсчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт, Баянгол дүүргийн 5-р хороо 10-р хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамжны 6-р байр 04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 145 дугаар зүйлийн 145.2, 279 дүгээр зүйлийн 279.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ялаар шийтгэж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар үлдэх 2 жил 3 сар 11 хоногийн ялыг өршөөн сулласан,

2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дуаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үлдэх 2 жил 2 сар 15 хоногийн ялаас өршөөн сулласан гэх, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цогт овогт Батмөнхийн Бат-Эрдэнэ /РД- ХЗ86032898/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Б.Бат-Эрдэнэ нь ялтайд тооцогдох хугацаанд давтан үйлдлээр:

-2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 1-356 тоотод оршин суух иргэн Д.Анхтуяагийн гэрт хууль бусаар нэвтрэн 32 инчийн Самсунг маркийн зурагт, индукцин плитка, аяганы ком, гурил, будаа, гар утас зэрэг 593.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хулгайлан авсан,

-2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянмонгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн гудамжинд Гэмтлийн эмнэлэгийн эсрэг талд Д.Жавзан-Орломын 5108 УНД улсын дугаартай “Тоёота марк Х” машин дотор байсан гар цүнхнээс биет 450.000 төгрөгийн хулгайлан авсан,

-2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж Мэлхий хадны ойролцоо “Би танай ангийн багшийн чинь нөхөр байна аа та нар Мэлхий Хадруу гарахдаа гар утсаа унагаагаад утсаа алга болгочихно” гэж хэлж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж насанд хүрээгүй иргэн Б.Эмүжингийн Самсунг галакси эс4 маркийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг, М.Наран-Очирын Скай вега ай и820 маркийн, 160.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг, Б.Сувдын Самсунг эс3 маркийн 30000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, Э.Ариунцэцэгийн ЛЖ прадо маркийн 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг, У.Баттөвшингийн Самсунг галакси гранд1 маркийн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, Х.Нарангуагийн ЛЖИ480Л маркийн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг авч, нийт 1.655.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргий 22 дугаар хороо Зүүн нарангийн 87Г тоотын гадна иргэн Б.Тамирын Айфон6 голд маркийн, 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг “ээжрүүгээ ганц залгаад өгье” гэж хэлж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан,

-таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч Б.Бат-Эрдэнэ 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байрны дээврээр гарч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв. 

 

Хохирогч Д.Анхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр би ажлаа тарчихаад 17 цаг 30 минутад хүүхдээ цэцэрлэгээс авчихаад түр оршин сууж байгаа Чингэлтэй дүүргийн 19-р хороо Дээд Салхитын 1-356 тоот хашаанд байх гэртээ 18 цагийн орчимд ...очиход манай гэрт цоож нь зүгээр хэвийн байсан. Гэртээ орсон чинь манай гэрийн хойморт байсан зурагт, хөргөгчний дээд талд байсан индукцин плитка, гэрийн зүүн хэсэгт байсан 5кг цагаан будаа, 5кг гурил, аяганы ком алдагдсан байсан... Тухайн өдөр Бат-Эрдэнэ миний гар утасруу залгасан тэгэхээр нь би чи яагаад манай гэрээс хулгай хийж байгаа юм бэ гэхэд Бат-Эрдэнэ чи цагдаад битгий хэлээрэй би ээжид хэлчихсэн чиний хохиролыг марааш барагдуулж өгнө гэж хэлсэн. Би маргааш ээжтэй нь уулзсан чинь тийм зйүл байхгүй гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Манай гэрээс алдагдсан зурагт нь Панасоник маркийн 32 инч лед зурагт байсан. Уг зурагтыг 2015 оны 9 дүгээр сард 500.000 төгрөгөөр  авч байсан. Индукчин плитика нь 2014 онд бөмбөгөр худалдааны төвийн 2 давхраас 75.000 төгрөгөөр авч байсан. Акира нэртэй ухаалаг үйлдэлтэй байсан. 5 кг цагаан будааг 2016 оны 4 дүгээр сард 11500 төгрөгөөр заантай зурагтай будаа авч байсан. Гурил нь 5 кг атар нэртэй, 6500 төгрөгөөр авч байсан. Аяганы ком нь сүүн аяга гэж нэрлэдэг, 35 ширхэг аяга алдагдсан. Уг аяга шаазан 85000 төгрөгөөр үнэлж байна....аав нь Шведээс 2015 оны 8 дугаар сарын 31-нд ирэхдээ Авидмаад скай маркийн мэдрэгчтэй утсыг нь авч өгсөн. Нөгөө 2 утсыг нь барих утасгүй гээд надаас мөнгө авч авсан юм. 3 ширхэг утсыг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 21х/

Насанд хүрээгүй хохирогч Б.Эмүжингийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Ирээдүй Цогцолбор сургуулийн 7ж ангид сурдаг, манай ангийхан амралтын өдрөөр тэрэлжрүү салхинд гарахаар болоод 2016 оны 5 дугаар сарын 14-ний өглөө манай ангийхан ангийн багш, эцэг эхийн төлөөлөл нартай хамт тэрэлжрүү явахаар болоод автобусанд суусан чинь нэг танихгүй ах өөдөөс хараад инээгээд зогсож байсан. ...Бид нар автобусандаа суугаад хөдөлж байтал манай ангийн хүүхдийн дүү нь утсаар тоголж байсан чинь нөгөө танихгүй ах ирээд яасан гоё утас вэ Мэлхий хад орохдоо ахдаа хадгалуулаарай гэж хэлж байсан. Тэгээд Мэлхий хад өнгөрөөд гүнжийн сүмрүү явж байтал тэр ах ахдаа утсаа өгч бай ийм гоё утсаа алга болгоно гэхээр нь би үгүй би өөрөө цүнхнийхээ дор хийчих нь гэсэн чинь алга болгочих нь гэж хэлээд миний гараас утсыг минь булаагаад авсан. Тэгээд автобуснаас буугаад утсаа авах гэсэн чинь одоо хаашдаа Мэлхий хад орох юм чинь дэлгэцийг нь хагалчих нь засуулах гэж өчнөөн мөнгө орно гээд байсан. Тэгээд нэг газар очиод манай ангийнхан гадаа тоглоод бараг 2 цаг орчим болсон байх тэгээд хотруу буцах гээд танихгүй ахаас утсаа авах гээд хайгаад олоогүй. ...гэх мэдүүлэг /хх-ийнн 135х/

Насанд хүрээгүй хохирогч М.Наран-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: ... Мэлхий хадан дээр ирээд автобуснаас буух гэтэл нэг танихгүй ах ахдаа утсаа өгчих гэхээр нь би тэр ахыг та хэн бэ гэсэн чинь багшийн чинь нөхөр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр танихгүй ахад утсаа өгчихсөн. Тэгээд мэлхий хадны ойролцоо тоголж байгаад автобусандаа иртэл манай ангийн хүүхэд нөгөө ах чинь утас аваад явчихсан байна гэж хэлэхээр нь ангийн багш дээр очоод утас аваад явсан хүний талаар хэлээд утасныхаа үнэ марк зэргийг тэмдэглүүлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 137х/

Насанд хүрээгүй хохирогч Б.Сувдын мөрдөн байцаалтад өгсөн: ...замдаа бид нар дуу дуулаад хөгжилтэй явж байтал нэг танихгүй ах ирээд манай ангийн хүүхдийн гар утсыг өгч бай бичлэг хийгээд өгнө гэж хэлээд авсан. Тэр ах манай ангийн хүүхдүүдийг 2 тал олгоод дуу дуулуулаад хөгжилтэй байсан. Тэгтэл Тэрэлжид ирээд автобуснаасаа буух гэтэл тэр танихгүй ах би танай ангийн багшийн чинь нөхөр байнааа та нар Мэлхий хадруу гарахдаа гар утсаа унагаагад хагачих нь ахдаа утсаа өгчих гэж хэлээд миний гар утсыг авсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 139х/

Насанд хүрээгүй хохирогч Э.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:... бид нар сууж байсан автобусанд 1 танихгүй ах сууж байсан, тэр ахаас би таныг хэн гэдэг юм хэний аав ээж юм гэж асуусан чинь танай ангийн багшийн чинь нөхөр гэж хэлсэн ...Мэлхий хадан дээр ирээд машинаас буух гэж байтал тэр танихгүй ах ахдаа утсаа өгөх үү алга болгочих нь гэхээр нь багшийн нөхөр юм чинь гайгүй байх  гээд утсаа өгчихсөн. ... гэх мэдүүлэг /хх-инйн 141х/

Насанд хүрээгүй хохирогч Б.Алтанзагасын мөрдөн байцаалтад өгсөн: ...Мэлхий хадан дээр ирээд автобуснаас буух гэтэл автобусанд сууж байсан эцэг эхээс утсаа хураалгаарай хаячихан шүү гэж хэлж байсан. Тэгэхээр нь гар утсаа ангийн багшид өгөх гэсэн чинь цүнх байхгүй гэхээр нь боличихоод байж байтал автобусанд сууж байсан үл таних ах та нар утсаа надад өгчих, би автобусанд сууж байя гэхээр би утсаа тэр ахад өгсөн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 143х/.

Насанд хүрээгүй хохирогч У.Баттөвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 12 цагийн орчимд Тэрэлжид очиод Гүнжийн сүм үзээд байж байхад бид нарт өөрийгөө байгшийн чинь нөхөр байна гэж танилцуулсан эрэгтэй миний усыг аваад бид нарын зургийг авч өгөөд байж байсан. Тэгээд зураг авчихаад миний утсыг  цамцныхаа халаасанд хийгээд байсан. Тэгээд гүнжийн сүмээс автобусанд суугаад ойролцоох газарт нь очоод тоглосон. Би тоглож байхдаа тэр ахаас утсаа авсан. Тэгээд бид нарыг тоглож байхад тэр ах надаас болон манай ангийн ухаалаг утастай хүүхдүүдээс утас чинь байна уу, унагачих вий гээд асуугаад байсан... хадруу гарах гэж байхад тэр ах надаас ахдаа утсаа хадгалуулчих дэлгэцийг нь хагалчих нь гээд байсан. Тэгээд тэр ах байн байн утсаа өгчих гээд асуугаад байхаар нь би утсаа өгсөн юм. ...орой болоод болсон чинь нөгөө ах байхгүй болчихсон байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 146х/

Насанд хүрээгүй хохирогч Х.Нарангуагийн мөрдөн байцаалтад өгсөн: ... өөрийгөө багшийн дүү гэж танилцуулсан эрэгтэй хүүхдүүдийн утсыг аваад бичлэг хийгээд их сайн хүн шиг байсан. Тэр хүн арын эгнээнд сууж байсан хүүхдүүдэд багшийн чинь нөхөр гэж хэлсэн байсан. Тэрэлжрүү явж байхад тэр ах автобусны хойд хэсэгт сууж байсан. Тэгээд хүүхдүүдэд хандаад одоо та нар утсаа алдчих нь, ах нь далд хийчихье, дуусаад ахаасаа аваарай гээд байсан. Тэгээд хүүхдүүдээс утсыг нь аваад жижигхэн барьж явсан үүргэвч шиг цүнхрүүгээ мөн халаасандаа хийгээд байсан. Би утасаа цүнхэндээ хийчихээд, буцаад гаргаж ирээд бариад сууж байхад тэр ах за за ах нь авчихъя гээд миний гараас авчихсан. ... тоглож байгаад утсаа авъя гээд нөгөө ахыг хайсан чинь байхгүй байсан. Тэгээд утсыг нь авсан хүүхдийнхээ утасруу нь залгасан боловч утас нь холбогдохгүй болсон…гэх мэдүүлэг /хх-ийн 146х/,

Хохирогч Д.Жавзан-Орломын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өглөө ажилтай явж байгаад хорооллын эцсийн уулзвар дээр машинтай мөргөлдсөн. Тэгээд цагдаа дуудаад хэмжилт хийгдэх явцад нэг залуу хөндлөнгийг гэрчээр тус болж байсан. Тэгээд тэр залуу миний машины дугуй хагарсан байсан болохоор миний машиныг унаж яваад дугуй засвар дээр очоод би машинаасаа буугаад утсаар ярих гээд буусны дараа тэр залуу миний машиныг унаж яваад дугуй засвар дээр очоод би машинаасаа буугаад утсаар ярих гээд буусны дараа тэр залуу миний машин дотроос 450.000 төгрөг түрүүвчнээс ааад яваад өгсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 184х/

Хохирогч Б.Тамирын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5  дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим манай найз Мөнгөнбагана, Сайханцэцэг, Аанчка гурав ирээд надтай уулзаад байтал миний гар утас руу Бат-Эрдэнэ гэх шоронд хамт байсан найз уулзъя, хаана байна гэхээр нь би өргөөгийн хажуу талын хишиг төв дээр байдаг дээрээ байна гэтэл би одоо 10-р хорооллын гэрээсээ гарлаа удахгүй яваад очъё гэээд 20 миутын дараа манай ажил дээр ирсэн. Би ажил тарж байсан бид болохоор Мөнгөнбаганы машинаар хойшоогоо манай гарлүү явсан юм... замд байрлах Баян-Уул гэх хүнсний дэгүүрлүү Бат-Эрдэнэ бид 2 ороод том 2 литрийн три медведив 1 ширхэг, 1 том түмний ундаа, нэг том жүржийн талст, нэг удаагийн аяганаас 4-5-ыг аваад манай гэрийн гадаа очоод пиво уугаад юм яриад суусан юм. Тэгээд уугаад сууж байхдаа Бат-Эрдэнэ гар утсаа өгч байгаач ээжрүүгээ ганц залгаад өгье гэхээр нь би гар утсаа өгчихөөд жоохон сууж байгаад яриандаа халуурч байгаад гар утасаа авахаа мартаад Аанчкатай гарлүү орж хувцасаа солчихоод гараад иртэл Мөнгөнбагана, Сайханцэцэг хоёр машинд сууж байхаар нь Бат-Эрдэнэ хааччихсан юм бэ гэж асуутал дөнгөж саяхан бие засна гээд машинаас буусан танайх руу ороогүй юм уу гэхээр нь ороогүй ээ миний гар утсыг аваад явчихсан байна гэхээр нь Мөнгөнбаганы гар утсаар нь Бат-Эрдэний гар утас руу залгатал холбогдохгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 215х/

Насанд хүрээгүй гэрч Авидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг 30 минутад гэрээсээ гарсан. Тухайн үд манай гэрт нэг эрэгтэй газарт унтаад байсан. Тэгээд би тэр эрэгтэй байсан учир гэрээ цоожлолгүй гарсан. Би гэрийнхээ цоожийг онгойлгоод ороход манай гэрийн зурагт байхгүй, гэрийн бүх зүйлс газарт уначихсан, миний хувцасны шкаф онгорхой байсан. Манай индукцин длитка, миний Нокио маркийн гар утас, манай дүүгийн скай маркийн мэдрэгчтэй дэлгэцтэй жижиг цагаан утас 5кг гурил, 5кг будаа, аяга тавагны ком алдагдсан байсан. Би гэртээ ирснийхээ дараа хажуу айлын хүнээс манай гэрт байсан хүн хэзээ явсан юм гэж асуухад танай зурагтыг эвдэрчихсэн байна, засуулна гээд аваад явж байсан гэж хэлсэн. Нэг утас нь Нокио 7360 маркийн гар утас, нөгөөх нь Самсунг кетоны 2 Ви /keytone2 Be/ маркийн гар утас байсан. Нөгөө цагаан өнгийн Скай вега Эй760 /sky vega 760/ маркийн гар утас байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 29/

Гэрч Н.Отгонзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Миний хариуцан ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн 18-р хороонд байдаг Дэлгэр ломбарданд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Батмөнхийн Бат-Эрдэнэ гэдэг хүн панасоник маркийн 32 инч дэлгэцтэй лед зурагт, индукцин плитка 2-ыг 170.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Тэгээд хугацаа сунгагдаагүй байж байгаад 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагаас хурааж авсан...Уг хүн нь манай ломбарданд эд зүйл  барьцаанд тавих өдрөөсөө 2 хоногийн өмнө ирээд цалин буудаггүй ээ, зурагт плитка 2 авчирч барьцаанд тавих бол хэдэн төгрөгөөр авах бол гэж асуусан. Тэгэхээр нь би эд зүйлийг чинь харж байж үнэлгээтэй тогтооно гээд явуулсан. Надад 183600 төгрөгийн хохирол учирсан. Үндсэн зээлийн 170.000, зээлийн хүү 13600 төгрөг. Би уг мөнгийг нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22х/

Гэрч Н.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: .... 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 42-08УБТ улсын дугаартай Хьюндай верна машинаараа таксинд явж байсан. Гэмтлийн эмнэлгийн хойд талын зам дээр... ногоон өнгийн машинаас нэг залуу бууж ирээд …миний машинд суугаад сонсголон руу явна гэж хэлсэн. Тухайн үед өөрийгөө Бат-Эрдэнэ гэж танилцуулсан. Бас өөрийгөө 310-р ангид ахлагч цолтой ажил хийдэг гээд байсан... орой 17 цагаас цалин бууна, би чамд 50.000 төгрөгөөр бензин хийж өгсөн. Би Саппоро орчмоор тэр залууг суулгаад хэдэн удаа халтуур хйисэн.Тэр орой тэр залуугийн цалин буухгүй болчихлоо гээд хоёулаа бааранд оръё гэсэн... Кенъо нэртэй баарнаасаа 2 цагийн орчим гараад 3-р хороололд нэг бааранд ороод... би пиво уучихсан учир машиныг Бат-Эрдэнэ унаж явж байсан... 4 цагийн орчимд 3-р эмнэлгийн баруун талд байдаг Хаппи нэртэй рестораны 5 давхарт ажилчдын амралтын өрөө гэсэн өрөөнд очсон. Тэндээ хоносон. Маргааш нь 10 цагт хамтран амьдардаг гээд эмэгтэй ирж Нараа гэж танилцуулсан. Тэр өдрөө өрөөнд нь өнжиж байгаад орой 20 цагийн орчим гарсан... Бат-Эрдэнэ би чамд 50.000 төгрөг өгье чи машинаа үлдээчихээд харийд амарчих гээд байсан. Би машинаа үлдээхгүй гээд Бат-Эрдэнийн хамт 5 буудалд байдаг Лазер нэртэй бааранд орсон. Тус баарны булангийн ширээнд сууж байсан эмэгтэй Бат-Эрдэнийг хулгайчаар нь дуудаад байсан... тэр эмэгтэй цагдаад дуудаад барьж өгсөн. Намайг хамт явсан найз гээд цагдаад бариулсан. Цагдаагийн газарт ирээд... конторын цагдаа нь сууж байсан газраасаа босоод жижүүр цагдаа нар байдаг өрөө рүү орох үед Бат-Эрдэнэ би 00 орчоод ирье гээд босоод явсан. Тэгээд алга болчихсон. Удаагүй 10 минутын дараа кониорын цагдаа нь гарч ирээд ... хайгаад явсан. Тэгээд алга болчихсон. Удаагүй 10 минутын дараа конторын цагдаа нь гарч ирээд ... хайгаад явсан. Энгийн хувцастай байцаагч нь гээд эрэгтэй ирээд камерийн бичлэг шүүж үзсэн. Тэгэхэд  Бат-Эрдэнэ дээврээр дамжаад гадагшаа гараад зугтчихсан байсан. ...тэгээд цагдаагийн хэлтсийн гадаа ирчихээд би нэг айлд амьдарч байсан юм. Тэгсэн чинь гэрээс нь юм хулгайд алдагдаад намайг авсан гээд байгаа юм. Би байцаагчид аваагүйгээ хэлсэн, би одоо батлан даалтанд байна гээд байсан. Бааранд байхдаа цагдаа ирэхээс өмнө хоёулаа дайраад явчихъя гээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23х/

Гэрч Ц.Нямхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн конторын хэв журам сахиулагч болон хамгаалагч цагдаагаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан юм. 22 цаг болж байхад мөрдөн байцаагч дэслэгч Чинзориг цагдаагийн шуурхай албаны утас руу залгаад хайж байгаа хулгайн хэргийн сэжигтэн 5 буудлын Лазер нэртэй бааранд байна, би очиж амжихгүй, эргүүлийн машин явуулаад бариадхаач, хурдан очоорой зугтаад гарчих нь шүү гэж хэлсэн. ...Тэр эмэгтэйгээр Бат-Эрдэнэ гэгчийг заалгахаар дотогш ороход 00-ийн өрөөний хаалганы урд талд нуугдсан байсан хар өнгийн костюмтай цагаан цамцтай залууг зааж өгсөн. Бат-Эрдэнэ болон хамт явсан эрэгтэйг нь хүлээлгийн сандал дээр суулгачихаад би Бат-Эрдэнийг өөрөө хажууд нь байхад... 5 орчим минутын дараа Бат-Эрдэнэ гэгч нь 00-д ормоор байгаагаа хэлсэн. ...Тэгээд Бат-Эрдэнэ гэгч 00-ийн өрөөрүү ороод би хариуцлагатай зохицуулагчийн өрөөний үүдэнд байж байгаад утас дуугарахаар нь очоод дуудлага авчихаад буцаад гараад ирэхэд Бат-Эрдэнэ 00-ийн өрөөнөөс гарч ирээгүй байсан. ...5 орчим минут хүлээхэд гарч ирэхгүй болохоор нь 00-ийн өрөөг шалгахад байхгүй байсан. Хамт явсан эрэгтэйгээс нь Бат-Эрдэнийг гарч ирсэн эсэхийг асуухад ийшээ гарч ирээгүй гэж хэлсэн. Би хэлтсийн байрыг нэг бүрчлэн шалгахад Бат-Эрдэнэ нь байгаагүй. Удахгүй мөрдөн байцаагч Чинзориг гаднаас ирээд тус хэлтсийн хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд Бат-Эрдэнэ гэгч нь нэг давхрын 00-ийн өрөө рүү орчихоод намайг утасны дуудлага авахаар орох үед 00-ийн өрөөнөөс гарч ирээд шууд 2 давхар руу гарсан байсан. Тэгээд 2 давхарын зүүн жигүүрийн коридорын хаалганудыг татаж үзээд барилгын ажил хийж байсан 201 тоот өрөө рүү орчихоод гарч ирж байгаа харагдсан. Тэгээд 2 давхраас 3 давхар руу шатаар гарсан ба  ... шатаар дээшээ дээвэр рүү гарсан байсан. Тэгээд хэлтсийн баруун талын гадна хэсгийг харсан хяналтын камерт хана дагуух төмөр шатаар бууж байгаа мөн байрны ар талаар гүйгээд хашаа даваад зугтаж байгаа бичлэг гадны хяналтын камерт бичигдсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25х/

Гэрч Ч.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ангийнхаа хүүхдүүдтэй салхинд гархаар болсон. Салхинд гарах санаачлагыг ангийн хүүхдүүд өөрсдөө гаргасан. Тэгээд эцэг эхийн хурлаар ярилцаж шийдвэрлээд манай ангийн Билгүүний аав автобусаараа явж өгье гэсэн. … тэгээд манай ангийн 30 хүүхэд цуглаад явахаар байж байтал Ганчимэгийн ээжийн хамт нэг эрэгтэй ирсэн. Надад хэлэхдээ манай найз залуу байгаа юм гэсэн. Тэр залуу Ганчимэгийн ээжийн хамт хойд хэсэгт сууж байсан... Мэлхий хадны тэнд очоод хүүхдүүд тоглоцгоогоод байж байсан. Тухайн үед тэр залууг хүүхдүүдээс гар утсыг нь авсныг мэдээгүй... явах болоход хүүхдүүд нөгөө ах хаана байна утсаа авмаар байна гэсэн. Тэгээд нөгөө эрэгтэйг хайсан чинь байхгүй байсан. ... тухайн үед манай ангийн Б.Эмүжин, Баттүвшин, Сувд, Алтанзагас, Нарангуа, Ариунцэцэг, Наран-Очир нарын гар утсыг авсан байсан. Тэр эрэгтэй хүүхдүүдэд хэлэхдээ та нар утсаа хаячихна, ах нь хадгалж байя гэсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 148/

Гэрч Б.Бямба-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би хичээл дээрээ байхад өглөө 08 цаг 20 минутын үед манай эгч Жавзан-Орлом эгч нь машинаа араасаа мөргүүлчихлээ, эгч нь сандраад яахаа мэдэхгүй байна, чи хүрээд ирээч гэж хэлсэн... намайг очих үед манай эгчийн машиныг мөргөсөн машины жолооч гэх, мөн нэг эрэгтэй 2 эгчийн машины зүүн хойд талын машины дугуйг солино шээд дугуйны боолтыг тайлах гээд байж байсан... тэгээд машины дугуйны машин тайлагдахгүй болохоор нь ойрхон дугуй засвар оръё гээд байж Жавзан-Орломоос машины түлхүүр чинь хаана байгаа юм гэж асуухад дотроо байгаа гэхээр нь би эгчийнхээ машиныг унаад дугуй засвар орох гээд машинд нь суух гэхэд хар өнгийн костюмтай залуу би бариад явчихъя гэсэн. Тухайн үед тэр залуу дугуй солих гээд туслаад байсан, мөн цэвэрхэн хувцастай залуу харагдахаар нь би эгчийн таньдаг хүн юм байх гэж бодсон. Тэгээд тэр залуу би бариад явчихъя гээд байхаар нь би заза тэг гэж хэлэхэд тэр залуу машиныг нь асаагаад хөдөлсөн. Араас нь эгч бид 2 алхаж байхад эгч би энэ эрэгтэйг танихгүй ш дээ, чи яах гэж машин өгч байгаа юм гэхээр нь би таны таньдаг хүн биш үү, урдуур орж ирээд би гээд байхаар нь санаа зовоод өгчихлөө гэж хэлэхэд эгч машин дотор нь мөнгө байгаа гэж хэлсэн. Тэгээд би туслаад яваад байгаа юм чинь гайгүй хүн юм шиг байна гэж хэлчихээд араас нь таксинд суугаад явж байгаад дугуй засварын газар хайгаад явж байхад гэмтлийн эмнэлгийн эсрэг талд дугуй засвар тааралдаад тэр эрэгтэй гадаа нь очоод зогсчихсон байсан...           Тэгээд би эгчийг цүнхээ үз гэж хэлэхэд эгч цүнхээ үзээд мөнгө байхгүй байна гэж хэлэхэд тэр залуу гэнэтхэн зугтаад явчихсан. Би араас нь хөөж чадаагүй... нөгөө машины жолооч тэр залуугийн утсаар эхнэр рүүгээ ярьж байсныг санаад нөгөө эгчийн машиныг мөргөсөн жолооч руу утсаар ярихад дугаарыг нь хэлж өгсөн. Тэгээд ирсэн цагдаа нарт дугаарыг нь хэлэхэд тэр цагдаа нар замын цагдаатай нь холбоо бариад гэр утсыг нь мэдэж авсан...Надад хэлэхдээ 450.000 төгрөг байсан, хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөр болон төрсөн өдрийн бэлэг авах гэж байсан юм гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 188х/

Яллагдагч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 4 дүгээр сарын эхээр Анхтуяа гэх эмэгтэйтэй Чингэлтэй дүүргийн 6 буудал дээр байрлах нэг бааранд танилцаад тэр өдрөөсөө хойш тэдний гэрт нь байхаар болсон. Өөрөөр хэлбэл би Анхтуяатай хамтран амьдарч байсан. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Анхтуяа 07.00 цагийн үед ажилруугаа явсан бөгөөд би гэрт нь байж байсан. Тэдний гэрт  түүний 3 хүүхэдтэй хамт амьдарч байсан. Гурван хүүхдийнх нь бага цэцэрлэгт яваад, дунд өглөө ээжтэйгээ хамт сургуульдаа явсан. Харин том охин нь 09.00 цагийн үед бас сургууль руугаа явсан. Би гэрт нь ганцаараа үлдсэн бөгөөд гэрт нь худгаас ус аваад эргэж ирээд усаа тавьсан. Тэгээд буцаж гараад долоон буудал орж такси бариад Анхтуяагийн гэрээс зурагтыг нь болон плитка хоёр авч яваад 7 буудалд байх нэг ломбарданд хоёуланг 170.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд би дахиж Анхтуяатай холбоо барилгүй хотын төв орж буудлуудаар хоног төөрүүлж байсан. Надад тухайн үед мөнгөний хэрэг гараад тэдний гэрээс эд зүйлийг нь хулгайлсан юм. Би тэдний гэрт 2016 оны 4 дүгээр сарын эхээр танилцсан өдрөөсөө хойш байж байсан. Хэрэг гарсан өдөр би тэдний гэрт унтаж үлдсэн бөгөөд гэрээс нь зурагт плитка хоёрыг авч явахдаа гэрийг нь түлхүүрээр нь цоожлоод хаалганы дээд хэсэгт нь эсгийний завсар үлдээсэн угаасаа тэнд түлхүүр нь байнга байдаг юм. Надад илүү түлхүүр байдаггүй Тэдний гэр нийт хоёр түлхүүртэй бөгөөд  нэг түлхүүр дунд охинд нөгөө түлхүүр нь Анхтуяад байдаг. Дунд охин нь түлхүүрээ ерөөсөө авч явдаггүй болохоор би тухайн үед тэр түлхүүрээр гэрийг нь цоожлоод хаалганы дээр байрлах эсгийнд хавчуулж үлдээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 233-234х/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 3х/, эд зүйлийн үнэлгээ хийлгэх баримт /2хх-ийн 4х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 61х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь ялтай байдлын хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дээд салхитын 1-356 тоотод оршин суух иргэн Д.Анхтуяагийн гэрт нэвтрэн орж 32 инчийн Самсунг маркийн зурагт, индукцин плитка, аяганы ком, гурил, будаа, гар утас зэрэг 593.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хулгайлан авсан,

2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэсгэрт барлах Горькийн гудамжинд Гэмтлийн эмнэлэгийн эсрэг талд Д.Жавзан-Орломын эзэмшлийн 5108 УНД улсын дугаартай “Тоёота марк Х” автамашины кабин дотор байсан гар цүнхнээс биет 450.000 төгрөгийн хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 94-98х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Анхтуяа /хх-ийн 21х/, Д.Жавзан-Орлом /хх-ийн 184х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй гэрч Авидмаа /хх-ийн 29/,гэрч Н.Отгонзаяа /хх-ийн 22х/,Б.Бямба-Очир /хх-ийн 188х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 17-18х, 2хх-ийн 5х/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 178-179х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

мөн давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэрэлжийн Мэлхий хадны ойролцоо “Би танай ангийн багшийн чинь нөхөр байна аа та нар Мэлхий хадруу гарахдаа гар утсаа унагаагаад утсаа алга болгочихно” гэж хэлж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж насанд хүрээгүй иргэн Б.Эмүжингийн “Самсунг галакси эс4” маркийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, М.Наран-Очирын “Скай вега ай и820” маркийн, 160.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, Б.Сувдын “Самсунг эс3” маркийн 30000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, Э.Ариунцэцэгийн “ЛЖ прадо” маркийн 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, У.Баттөвшингийн “Самсунг галакси гранд1” маркийн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, Х.Нарангуагийн “ЛЖИ480Л” маркийн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг тус тус авч, нийт 1.655.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргий 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 87Г тоотын гадна иргэн Б.Тамирын “Айфон6 голд” маркийн, 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг “ээжрүүгээ ганц залгаад өгье” гэж хэлж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 94-98х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Эмүжин /хх-ийнн 135х/, М.Наран-Очир /хх-ийн 137х/, Б.Сувд /хх-ийн 139х/, Э.Ариунцэцэг /хх-инйн 141х/, Б.Алтанзагас /хх-ийн 143х/, У.Баттөвшин /хх-ийн 146х/, Х.Нарангуа /хх-ийн 146х/, хохирогч Б.Тамир /хх-ийн 215х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 148х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 149-150х, 218х, 2хх-ийн 4х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

мөн гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа Б.Бат-Эрдэнэ нь 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байрны дээврээр гарч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 94-98х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Н.Энхтөр /хх-ийн 23х/, Ц.Нямхүү /хх-ийн 25х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /1хх-ийн 33х/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Б.Бат-Эрдэнийг давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, давтан үйлдлээр итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө залилан мэхэлж авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Анхтуяад учруулсан хохирол болох нийт 593.000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйлсээс шүүгдэгч нь 350.000 төгрөгийн үнэлгээтэй 32 инчийн “Самсунг” маркийн зурагт, 50.000 төгрөгийн үнэлгээтэй индукцин плитка зэргийг буцаан өгсөн /1хх-ийн 12х/, мөн насанд хүрээгүй хохирогч Х.Нарангуа, У.Баттөвшин, Б.Алтанзагас нараас итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гар утасуудыг Б.Бат-Эрдэнэ нь буцаан өгсөн /1хх-ийн 130х, 132х/ болох нь тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Б.Бат-Эрдэнээс нийт 2.033.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Алтантуяад үлдэх хохирол 193.000 төгрөг, хохирогч М.Наран-Очирт 160.000  төгрөг, хохирогч Б.Сувдад 300.000  төгрөг, хохирогч Э.Ариунцэцэгт 180.000  төгрөг,  Д.Жавзан-Орломд 450.000 төгрөг, Б.Тамирт 750.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Б.Бат-Эрдэнэ нь урьд 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдэх 2 жил 2 сар 15 хоногийн ялаас өршөөн сулласан байх ба тэрбээр ялтай байдлын хугацаа дуусаагүй байхдаа давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Б.Бат-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, ялтай байдлын хугацаа дуусаагүй байхдаа давтан гэмт хэрэг үйлдсэн, удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдлуудыг нь харгалзан үзэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Цогт овогт Батмөнхийн Бат-Эрдэнийг давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр залилан мэхлэн авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Бат-Эрдэнэд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр  2 /хоёр/ жил 3 /гурав/ сар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялын зарим болох 6 /зургаа/ сар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Бат-Эрдэний эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Бат-Эрдэний цагдан хоригдсон нийт 149 /нэг зуун дөчин ес/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнээс нийт 2.033.000 /хоёр сая гучин гурван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Анхтуяа /РД:ЖЯ74011922/-д 193.000 /нэг зуун ерэн гурван мянга/ төгрөг, хохирогч М.Наран-Очир /РД:УП03232215/-т 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөг, хохирогч Б.Сувд /РД:УО03292848/-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, хохирогч Э.Ариунцэцэг /РД:ШУ02311664/-т 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг, Д.Жавзан-Орлом /РД:ХД74102867/-д 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, Б.Тамир /РД:ПИ90041613/-т 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

8. Б.Бат-Эрдэний эдлэх ялын хугацааг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бат-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.БАТГЭРЭЛ