Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00881

 

2021           06            25                                          001/ХТ2021/00881

 

 

 

...................ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00883 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1140 дүгээр магадлалтай,

 

...................ийн нэхэмжлэлтэй

...................т холбогдох

 

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ...................ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................... нь ...................ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд ...................ХХК нь иргэн ...................тай 2013.12.20-ны өдөр Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч ...................ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элчингийн хороолол, 28 айлын орон сууцанд 143.2 м.кв талбай бүхий орон сууцыг барьж, захиалагч ...................гийн өмчлөлд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл 2013.12.20-ны өдрийн Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ-ний талууд 2014.10.31-ний өдөр тус гэрээг цуцалж, ийнхүү гэрээг цуцалж, тохиролцсон нөхцөлийг баталгаажуулсан. ................... нь 2019.03.04-ний өдөр ...................ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж, хариуцагч ...................ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөрт нийт 300,214,380 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2019.03.11-ний өдрийн 181/Ш32019/02958 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу ...................гийн нэхэмжлэлтэй ...................ХХК-д холбогдох 300,214,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.31-ний өдрийн 181/ШШ2019/01290 дүгээр Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд 545 дугаар гүйцэтгэх баримт бичгийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нэхэмжлэгч ................... миний өмчлөлийн ...................дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 11 дүгээр байр, 8 тоот хаягт байрлах, 137.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцанд анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Саяболдын 2020.01.07-ны өдрийн 1/16 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ................... нь хуулиар олгосон суурь эрх болох Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.З, 16 дугаар зүйлийн 16.3 дах хэсэгт заасан эрх болон Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, мөн хуулийн 103 дугаар зүйлийн103.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, иргэн миний буюу гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсаар байна. ................... нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.31-ний өдрийн 1290 дугаар шийдвэр, 545 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу ажиллагаа явуулахдаа дур мэдэн иргэн ................... намайг төлбөр төлөгчөөр тодорхойлж, миний өмчлөлийн эд хөрөнгөөр...................ХХК-ийн бусдын өмнө хүлээсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг гүйцэтгэж, хувь хүний өмчид халдаж байгаад гомдолтой байна. Миний бие ...................ХХК-ийн төлөөлөгчийн хувьд иргэн ...................тай гэрээ байгуулж, гэрээний дагуу үүрэг төлбөр төлөх үүрэг ...................ХХК-д үүссэн. Миний бие хувь хүн ..................., төлбөр төлөгч ...................ХХК нь тус тусдаа иргэний эрх зүйн субъект,...................ХХК нь эрх зүйн чадвар бүхий хуулийн этгээд юм. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч...................ХХК-иас төлбөр буюу 300,214,380 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт ...................ийг төлбөр төлөгчөөр хууль бусаар дур мэдэн тогтоож, миний өмчлөх эрхэд халдсан, үйлдлүүдийг гаргаж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан хууль бус үйлдэл гаргасан гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах дараалал буюу хуульд заасан журмыг зөрчиж, тус хуулийн этгээдийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ямар ч ажиллагаа хийгээгүй төдийгүй, ...................гийн нэхэмжлэлтэй ...................ХХК-д холбогдох 300,214,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн оролцогч биш бөгөөд 2019.05.31-ний өдрийн 1290 дугаар шийдвэр, 545 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч биш гуравдагч этгээдийн эд хөрөнгөд халдаж, уг маргааны барьцааны зүйл гуравдагч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд 2019.01.24-ний өдрийн 10 цагт оруулахаар шийдвэрлэсэн. Иймд 202.01.07-ны өдрийн 1/16 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү. Мөн ...................ийн өмчлөлийн ...................дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юниескогийн гудамж, 11 дүгээр байр, 8 тоот хаягт байрлах, 137.5 м.кв 4 өрөө орон сууцанд хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Саяболдын 2020.02.04-ний өдрийн 2/11 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...................аас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.31-ний өдрийн 1290 дүгээр захирамж, 545 дугаартай гүйцэтгэх хуудсанд дурдсан төлбөр төлөгч ...................ХХК, захирал ...................ээс 301,043,891 төгрөгийг гаргуулж төлбөр авагч ...................д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж төлбөр төлөгч ...................ХХК, ................... нарын өмчлөл болон эзэмшилд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад төлбөр төлөгч ...................ХХК-д хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болох нь тогтоогдсон ба харин төлбөр төлөгч ...................ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй болох нь тогтоогдсоны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Мөн төлбөр төлөгч ...................ХХК, захирал ................... нарын арилжааны банкинд байрших харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, харилцах данснаас хасалт хийх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд дансандаа үлдэгдэлгүй талаар хариуг ирүүлсэн. Төлбөр төлөгч ...................ХХК, захирал ...................тэй уулзаж, төлбөр төлүүлэхээр шүүхийн шийдвэрт заагдсан хаягт удаа дараа очиж төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд төлбөрийг төлөхгүй, уулзахгүй, уулзахаар шийдвэр гүйцэтгэгчийг доромжлох зэргээр шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгөөс төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Ингэхдээ төлбөр төлөгч...................ХХК-ийн захирал ................... нь тус газарт хандан гаргасан хүсэлтэндээ миний бие ................... болон...................ХХК-ийн төлөх 301,043,891 төгрөгийг төлөх төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 11 дүгээр байрны 14 тоот 147 м.кв орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт гаргаж байсан бөгөөд уг орон сууцанд түүний гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахаар удаа дараа уг орон сууцанд очиход эзгүй, түлхүүр нь байхгүй гэх зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсны улмаас төлбөр төлөгчийн өмчлөлийн мөн байрны 8 тоот хаягт байрлах үл хөдпөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлж үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчөөс үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнийг тогтоолгож албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.5 дах хэсэгт тус тус заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч ...................ийн компанид оруулсан хөрөнгө нь өөрийнх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй холилдсон учраас ...................ийн эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасны дагуу шүүхээс иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс албадан гүйцэтгүүлэхээр гарсан шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгөөс төлбөрийг албадан гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг эрх бүхий байгууллага бөгөөд шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөгч хуулийн этгээд болон төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй юм. Төлбөр төлөгч ................... нь тус газарт хандан гаргасан хүсэлт болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л явцад өөрийн нэр дээр буюу хувь хүн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдэж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тус бүрт энэ тухай гомдлыг гаргах боломж байсаар байхад гомдол гаргаагүй атлаа хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандаж байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч төлөөгүй, төлбөрийг төлөхгүй байгаа нь цаашлаад хугацаа хожиж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх зорилготой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд ................... шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Н.Урангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................... нь тус шүүхэд би төлбөр төлөгч биш, манай компани ...................д төлбөр төлөх ёстой. Гэтэл гуравдагч этгээд миний өмчлөлийн орон сууцыг битүүмжилж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь буруу гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь, нэхэмжлэгч нь ...................ХХК-ийн үүсгэн байгуулагч юм. Би анх ...................ийн нөхөр С.Батсамбуугаас 4 өрөө орон сууц худалдан авахаар амаар урьдчилан тохирсон байсан. Гэтэл С.Батсамбуу нь 1 гишүүнтэй, өөрийн эхнэр ...................ийн үүсгэн байгуулсан, 100%-ийн хувьцаа эзэмшигч ...................ХХК-тай гэрээ байгуулах санал тавьсан учраас би 2013.12.20-ны өдөр Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг байгуулсан. Намайг СБД-ийн 1-р хороо, 13-р хороолол /14230/, Юнескогийн гудамжны 11-р байрны 8 тоот, 137,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны төлбөрөөс төлж, олон сая төгрөгний тохижилт хийлгэсэн байхад ................... бидний хооронд м.кв талбайн үнэ дээр маргаан үүсч уг гэрээг цуцлах болсон ба компанийн захирал ................... нь гэрээ цуцлагдахад компанийн өр, төлбөрийг би хариуцна гэж надад төлбөрөө хэсэгчлэн төлөхөө илэрхийлж гэрээ цуцлах тухай баримт дээр 2014.10.31-ний өдөр гарын үсгээ зурсан боловч 5 орчим жилийн хугацаанд төлбөрөө огт өгөхгүй намайг хохироож байсан учраас би ...................ХХК-ийг 2019.03 дугаар сард хариуцагчаар тодорхойлж, хариуцагчаас гэрээний үүрэгт 300,214,380 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2019.03.11-ний өдөр 181/ШЗ2019/02958 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надад анх орон сууцыг худалдана гэж байсан түүнчлэн миний мөнгийг төлнө гэж удаа. дараа баталгаа гаргаж байсан С.Батсамбууг хамтран хариуцагчаар татах хүсэлт өгснийг шүүхээс хангаж шийдвэрлэсний дараа түүний эхнэр ................... нь манай нөхрийг энэ маргаандаа битгий оролцуулаач, манай компани Төрийн банкинд өртэй банкны зээлээр санхүүжсэн компанийн өмч хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн учраас би компанийн өмнөөс хувьцааг эзэмшигч гэдэг утгаараа чиний төлбөрийг төлөе гэдгээ 2019.05 дугаар сард хэлэхэд нь би итгэсэн, 2019.05.31-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэцэнбилэг нь надтай Эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэхүү Эвлэрлийн гэрээний хариуцагч тал нь...................ХХК, захирал Шагдарын Отгончимэг нар байсан юм. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.31-ний өдрийн 181/ШШ2019/01290 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч ................... нь хариуцагч ...................ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хуулийн этгээдийн захирал ................... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд уг төлбөрийг 2019.07.10-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзээд нэхэмжлэгч ................... нь хариуцагч "...................ХХК захирал ...................т холбогдуулан 300,214,380 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгуулсан Эвлэрлийг баталж. хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ...................ХХК-иас 300,214,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...................д олгосугай гэсэн. Хариуцагч ...................ХХК-ийн хувьцаа эзэмшигч ................... нь Эвлэрлийн гэрээнд заасан төлбөрөө гэрээнд заасан хугацаанд сайн дураараа барагдуулаагүй учраас би тус шүүхэд 2019.05.31-ний өдрийн 181/ШШ2019/01290 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг өгч шүүхээс шийдвэрлэсэн. Гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч нь ...................ХХК, /захирал .................../ гэж бичсэн байсан. Ийнхүү 00545 дугаар бүхий 2019.06.27-ны өдрийн гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч нь нэр бүхий хуулийн этгээдийн захирал, төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцааг эзэмшигч ................... болсон юм. Өөрөөр хэлбэл, ................... нь өөрийн үүсгэн байгуулсан ...................ХХК-д оруулсан өмч хөрөнгөө компанийн дүрмээрээ тусгайлан өөрийн хувийн өмч хөрөнгөнөөсөө тусгайлан ялган зааглаагүй, тэдний өмч хөрөнгө нь хоорондоо холилдсон байсан учраас тухайн компанийн хувьцаа эзэмшигч ................... нь өөрийн эд хөрөнгөөр компанийнхаа надад төлөх өр төлбөрийг давхар хариуцахаар тохиролцсон юм. ................... нь ...................ХХК-тай огт хамааралгүй этгээд биш, урьд нь хянан шийдвэрлэж байсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компанийн захирал, хувьцаа эзэмшигч байсан ба түүний 2019.05.31-ний өдөр нэхэмжлэгчтэй хүлээн зөвшөөрч байгуулж байсан Эвлэрлийн гэрээг шүүх үндэслэн компанийн төлбөрийг хариуцах төлбөр төлөгч мөн гэж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дур зоргоороо хувь хүн ...................ийг төлбөр төлөгчөөр тодорхойлоогүй юм. Иймд нэхэмжлэгчийн ................... нь хуулиар олгосон эд хөрөнгө өмчлөх суурь эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэдэг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул ...................ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00883 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.5 дахь хэсэгт зааснаар ...................ийн ...................т холбогдуулан гаргасан 2020.01.07-ны өдрийн 1/16 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон 2020.02.04-ны өдрийн 2/11 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч ...................ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1140 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь ...................ХХК-иас төлбөр буюу 300,214,380 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэхдээ хувь хүн ...................ийг төлбөр төлөгчөөр хууль бусаар дур мэдэн тогтоож, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах дараалал буюу хуульд заасан журмыг зөрчиж, шууд нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдсан, ...................гийн нэхэмжлэлтэй ...................ХХК-д холбогдох 300,214,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн оролцогч биш бөгөөд 2019.05.31-ний өдрийн 1290 дугаар шийдвэр, 545 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч биш гуравдагч этгээдийн эрхийг зөрчиж, уг маргааны барьцааны зүйл биш үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гэж үндэслэлээ тайлбарлаж маргасан. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Иргэн ................... ...орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байх боловч уг эд хөрөнгиин өмчлөх эрхийг “Монголцэцэнс даймонд” ХХК-иас хуульд заасан арга журмын дагуу шилжүүлэн авсан гэдгээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул иргэн ...................ийг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 11 дүгээр байрны, 8 тоот, 137.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг ...................ХХК-ийн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй тул уг үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасантай нийцэж байна үндэслэлээ тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа ...анхан шатны шүүх ...................ийг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй, ...төлбөр төлөгч ...................ХХК-д оруулсан хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэгч ...................ийн хөрөнгө тусдаа зааглагдсан гэж баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар ...................ийн хөрөнгө ...................ХХК-ийн хөрөнгөтэй зааглагдаагүй, холилдсон гэх баримт авагдаагүй байхад хувьцаа эзэмшигч ...................ийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.5 дахь хэсэгт заасанд нийцжээ гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй, шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ................... нь хариуцагч ...................т холбогдуулан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

Хоёр шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ. Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч албадан дуудлага худалдааг эс зөвшөөрч, төлбөр төлөгч нь хуулийн этгээд байхад өөр этгээдийн буюу миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон, энэ талаар хяналтын журмаар гомдол гаргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.31-ний өдрийн 1290 дугаар захирамжаар ...................ХХК /захирал .................../ нь ...................гийн нэхэмжилсэн 301,043,891 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөр төлөгч ...................ХХК-ийн хөрөнгийг олж тогтоох ажиллагааг явуулсан боловч мөнгөн хөрөнгө, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө  тогтоогдоогүй байна. /хх-73-86, 93-99/

 

................... нь төлбөр төлөгч биш бөгөөд төлбөр төлөгч ...................ХХК-ийн үүсгэн байгуулагч, ганц гишүүн нь байна. Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээх боловч хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол  хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахыг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасан, хоёр шатны шүүх уг зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтад тохирсон хэм хэмжээг оновчтой сонгожээ.

 

Шүүхийн шийдвэрээс үзвэл ..................., ...................ХХК-ийн захирал ................... нар Сүхбаатар дүүргийн 1 хороо 13 хороолол, Юнескогийн гудамж, 11 байрны 8 тоот, 137,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдах-худалдан авахаар тохирсон боловч гэрээнээс татгалзаж, ...................ХХК нь 301,043,891 төгрөгийг буцааж төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх ба уг гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрх ...................ХХК-д бус үүсгэн байгуулагч ...................ийн өмчлөлд шилжсэн үйл баримтаас үзэхэд хувьцаа эзэмшигч, хуулийн этгээдийн эд хөрөнгө холилдсон, тодорхой зааглагдсан гэж үзэх боломжгүй, уг үл хөдлөх хөрөнгийг 2019.11.06-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2019.11.14-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдааг явуулж буй ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 62, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.3-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00883 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1140 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЦОЛМОН

                      ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                  Б.УНДРАХ

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД