Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 709

 

 

 

 

 

 

 

2019        7               16                                            2019/ДШМ/709

 

Г.Бид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦ/755 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Бид холбогдох 1806094460395 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Гүрийн Б, 1971 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:У/;

Октябрийн районы шүүхийн 1987 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109а дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ял биелүүлэхийг хойшлуулсан,

Найрамдалын районы шүүхийн 1988 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 258 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 1 сар 8 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 752 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, бүгд биечлэн эдлэх нийт ялыг 10 жил 1 сарын хугацаагаар шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 2 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 14 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар шийтгүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 169 дугаартай захирамжаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж үлдэх ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар Г.Бийн эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан.

Г.Б нь Ч.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм тауэр” хотхоны 217 дугаар байрны 58 тоотод оршин суух З.Мөнхзаяагийн гэрт нэвтрэн орж, 24 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч бусдад 776.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Гүрийн Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Бийг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Бид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Дэлгэрсүрэнгийн төрийн сангийн 100900005406 дансанд тушаасан 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Мөнхзаяад олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо: “...Г.Б намайг анхан шатны шүүх урьд өмнө олон удаагийн ял шийтгэлтэй байснаар хүндрүүлж, шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Өмгөөлөгч Ю.Батболдын худал үгэнд итгэж, хийгээгүй хэргээ шүүх хурал дээр хийсэн гэж, мөн бичлэг гэж надад үзүүлсэн хар куртиктэй хүнийг хүртэл би өөрийгөө мөн гэж шүүх хурал дээр худал хэлсэндээ маш их харамсаж байна. Тухайн хэрэг гардаг өдөр Ч.Бат-Эрдэнэ манайд ирээд “найз нь хүнээс мөнгө авах гэсэн юм. Хоёулаа хамт яваад ирье” гэсэн. Ингээд надаас “авгай чинь ажилдаа машингүй явчихаж байгаа юм уу, найзынх нь хөл өвдөөд байна. Хоёулаа машинаар нь гялс яваад ирье” гээд гуйхаар нь би зөвшөөрч бид хоёр хамт явсан. Баянмонгол хорооллын өмнө очоод машинаа зогсоолд тавиад Бат-Эрдэнэ буугаад явсан. Намайг машин дотор хүлээгээд сууж байтал утас дугараад автал Бат-Эрдэнэ залгаж байсан. “Миний найз 217 дугаар байр 1 дүгээр орц 13 давхарт хүрээд ир” гэсэн. Би тэнд нь очиход нэг айлын хаалга хагас онгорхой завсраар нь хартал Бат-Эрдэнэ  зогсож байсан. Би “найз чинь байна уу” гэж асуухад “найз согтуу байна” гэсэн. Би тэр айлд ямар хүн байгааг ч мэдээгүй. Үүдэнд саарал чемодан, тортой эд зүйл байсан. Бат-Эрдэнэ намайг “аваад гарч бай” гэсэн. Би тортой зүйлийг аваад цахилгаан шат дуудаад зогсож байхад Бат-Эрдэнэ чемоданаа бариад ирсэн. Ингээд бид хоёр хамт юмаа аваад автобусны буудал ороод машиндаа суугаад шууд манай гэрт очсон. Бат-Эрдэнэ надад нэг архи, вино хоёрыг “баяраар хэрэглэ. Найз нь маргааш өглөө Сэлэнгэ явлаа гэж хэлсэн. Оройн 00 цагийн үед манай хаалгыг тогшоод байхаар нь онгойлготол 3 залуу орж ирээд “цагдаагаас явж байна. 66-93-ийн жолооч хэн бэ” гэж асуутал манай эхнэр “би” гэж хэлсэн. Ингээд тэр 3 залуугийн нэг нь саарал чемодан болон Бат-Эрдэнийг хараад “нөгөө хүн мөн байна” гээд бид хоёрыг цагдаа руу авч явсан. Намайг эрүүлжүүлэх байранд хонуулаад өглөө байцаагчийн өрөөнд ороход Бат-Эрдэнэ хамт байсан. Би болсон явдлыг үнэн зөвөөр хэлсэн. Байцаагч намайг яв гэсэн. Тэгээд намайг ажил дээрээ байж байхад 3 сарын дараа ахлах дэслэгч Сод-Эрдэнэ залгаад “өглөө цагдаа дээр ир” гэсэн. Би ажлаа хүлээлгэж өгөөд очтол надаас юу ч асуулгүй орой 20 цагийн үед 461 дүгээр ангид хорьсон. Намайг яагаад хорьж байгааг асуухад “Бат-Эрдэнэ алга болсон би хориогүй прокурор хорь гэсэн” гэж хэлсэн. Би прокурортой уулзах хүсэлт тавихад тийм боломж байхгүй гэсэн. Тэгээд сарын дараа над дээр байцаагч ирээд “өмгөөлөгчтэй байцаалт өгөх үү” гэсэн. Би “өмгөөлөгч авна” гэхэд “би ирэх 1 дэх өдөр өмгөөлөгчтэй хамт ирье” гээд шүүх хурал болох 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нэг ч удаа ирээгүй. Мөн намайг өмгөөлөгчтэй хамт байцаалт өгөх эрхээр хангаагүй. Хавтас хэрэгтэй ч танилцуулаагүй. Хэрэг тусгаарласан талаар би мэдээгүй байж байгаад шүүхийн хэлэлцүүлэг болох өдөр мэдсэн. Тэгээд өмгөөлөгч Ю.Батболд надтай ирж уулзсан. Тэгээд “хэргээ хүлээчих, нэг жилийн хорих ял өгнө” гэсэн худал үгэнд нь би итгэсэн. Хийгээгүй хэргээ хүлээсэндээ гомдолтой байна. Тус өдрийн шүүх хуралд гэрч болох Мөнхзаяа ирээгүй, гэрч Гантөгс гэх тэр хүнийг би танихгүй гэж хэлсээр байхад намайг буруутгасан. Маш их гомдолтой байна. Иймд миний хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү...” гэжээ.

 

           Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б нь Ч.Бат-Эрдэнэтэй бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр түүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан бөгөөд уг ажиллагааны явцад 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1906000000918 тоот эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол үйлдэгдэж Г.Бид холбогдох хэргийг Ч.Бат-Эрдэнэд холбогдох хэргээс тусгаарласан.Дээрх тусгаарлах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгосон бөгөөд уг хэргийг тусгаарлах болсон үндэслэлээ тодорхой заагаагүй. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно. Г.Б нар айлд хэрхэн нэвтрэн орсон талаарх нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Хохирогч З.Мөнхзаяагийн өгсөн мэдүүлэгт “...гэрээс гарахдаа гэрийн хаалгаа түгжээгүй хаагаад орхисон. Учир нь манай хаалга гадна талаасаа заавал түлхүүрээр онгойдог” гэх мэдүүлэг /хх -ийн 5-18 дах тал/, мөн хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан 2018 оны 11 сарын 21-ний өдрийн илтгэх хуудсанд “түлхүүр тааруулан орж эд зүйлс хулгайлсан” талаар дурдсан байдаг. Г.Б Ч.Бат-Эрдэнэ зүс таних хүнээс тухайн айлын түлхүүрийг авч онгойлгоод уг түлхүүрээ манай гэрт орхиод явсан гэж хэлж байгаа, энэ нөхцөл байдлыг дахин шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Г.Бтой бүлэглэн хэрэг үйлдсэн гэх Ч.Бат-Эрдэнийг 461 дүгээр ангид саатуулсан байх тул Г.Бид холбогдох хэргийг Ч.Бат-Эрдэнэд холбогдох хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэж хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай байна...” гэв.

 

           Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай...” гэв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.“, 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.”, 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж тус тус хуульчилжээ.

 

Хавтас хэрэгт CD бичлэгийг мөрдөгч хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлсэн баримт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, тус шүүх хуралдаанд прокуророос нотлох баримт болгон гаргаж өгсөн CD бичлэгийг /хх 181/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, түүнийг нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг зөрчсөн зөрчил болжээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүхийн дээрх CD билэгийн талаар хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлон хуульчилсантай нийцэхгүй болно.

 

Шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 

Өөрөөр хэлбэл, шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан хүсэлтийг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүнгэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

 

Мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг шүүхээс тогтоосон тохиолдолд түүнд хүрсэн арга замыг ойлгомжтой байдлаар бичих ёстой бөгөөд хууль зүйн дүгнэлтийг зайлшгүй хийх ёстой.

 

Эдгээр байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх хуралдаанд CD бичлэгийг шинжлэн судалж, түүнийг нотлох баримтаар үнэлснийг давж заалдах шатны шүүх үнэлэх, түүнд хууль зүйн дүгнэлт боломжгүй байна.

 

Тус CD бичлэгийг үнэлэх боломжгүй хэдий ч хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Г.Б нь:

Ч.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм тауэр” хотхоны 217 дугаар байрны 58 тоотод оршин суух З.Мөнхзаяагийн гэрт нэвтрэн орж, 24 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч бусдад 776.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч З.Мөнхзаяагийн “...11.00 цаг өнгөрч байх үед намайг гэртээ байхад хаалга нүдсэн ба “хэн бэ” гээд хаалгаа онгойлгож өгөхөд 158 см орчим өндөртэй товгордуу шар царайтай, саравчтай хар малгайтай, хар ногоон дуу өнгийн ажлын гэмээр хувцастай, гартаа цагаан өнгийн дриль барьсан эрэгтэй хүн байсан бөгөөд “танайх хөшиг тогтоолгохоор дуудлага өгсөн айл мөн үү” гэж асуусан. Би ямар нэгэн дуудлага өгөөгүй гэж хэлсэн чинь яваад өгсөн. Тэгээд 12.05 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гэрээс гарахдаа гэрийн хаалгаа түгжээгүй хаагаад орхисон. Учир нь, манай хаалга гадна талаасаа заавал түлхүүрээр онгойдог юм. 17.00 цаг өнгөрч байхад манай хүү Чингүүн хичээлээ тараад ирсэн гэсэн. Ирэхэд нь хаалга хагас онгорхой байсан гэсэн. Хүү маань тухайн үед юм бодоогүй гэртээ ороход гэрийн эд зүйлийг онгичиж ухсан байсан боловч хүү маань утасгүй учир надтай ярьж чадаагүй байсан. Би гэртээ орж ирээд 102-т дуудлага өгч орцны камерыг шүүлгэсэн. Гэтэл нөгөө өдрийн “хөшиг тогтоолгох уу” гэж асуусан хүн манай үүдийг онгойлгож байсан. Уг 2 хүн манай гэрт ороод 5-6 минут болоод гарч байсан. ...зэрэг зүйлс алдагдсан байсан...”/хх 19-22/,

гэрч Ч.Бат-Эрдэнийн “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12.00 цагийн орчимд найз Бийн гэрт очсон. “Би хүнээс мөнгө авах ёстой юм, танай эхнэрийн машинтай яваад ирье” гэж хэлсэн. Тэгээд Бийн эхнэрийн 66-93 УНЗ улсын дугаартай Ниссан Блюберд маркийн машиныг аваад бид хоёр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Тайм товер хотхонд ирсэн. Тэнд манай найз Тулгаа байдаг юм түүнтэй уулзахаар ирсэн. Тулга надад хаягаа цаасан дээр бичиж өгсөн тул уг хаягаар 1 дүгээр орц руу орж 13 давхарт гарсан. Би Бийг 1 давхарт үлдээгээд өөрөө дээшээ нь явсан. Тэгээд шатны өөдөөс харсан хаалгыг тогшиход нэг эмэгтэй хувцасаа өмсөөд гарах гэж байхаар нь Тулгын гэр биш байна гэдгийг мэдээд сандарсандаа “хөшиг тогтооно гэж дуудлага өгсөн айл мөн үү” гэж асуусан. Тэгээд би 13 давхарт шатны хажууд тамхи татаад байж байтал нөгөө эмэгтэй хүүхдээ дагуулаад гараад явсан...” /хх 23-26/,

гэрч А.Гантөгсийн “...Би Их Уул залаат харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг бөгөөд миний хувьд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайм товер хотхонд харуулын ахлагчаар ажиллаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлын байран дээрээ байхад 18.00 цагийн орчимд 217 дугаар байрны 58 тоотын оршин суугч Мөнхзул гэх эмэгтэй харуулын байранд орж ирээд “манай гэрт хулгай орсон байна, би цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. Би Мөнхзулаас гэрээсээ хэдэн цагт гарсаныг нь асуухад 15.00 цаг өнгөрч байхад гарсан, намайг гарахаас өмнө хаалга тогшихоор нь онгойлгоход хар өнгийн куртик, саравчтай малгайтай үл таних хүн “танайх хөшиг тогтоолгоно гэж дуудлага өгсөн үү” гэж асуусан. Тэр хүн манай гэрт орсон байж магадгүй тул камер шүүе гэсэн. Ингээд би Мөнхзулын хамт орцны камерын бичлэг шүүхэд Мөнхзулыг гэрээсээ гарангуут хар өнгийн куртик, саравчтай малгайтай, нөгөөдөх нь улаан өнгийн куртиктэй хоёр хүн гэр лүү нь зөрөөд орж байгаа харагдсан. Тэдгээр хүмүүс 30 орчим минут болоод уг айлаас гарсан. Тэр хоёр гэрээс гарахдаа саарал өнгийн чемодан, цагаан өнгийн ууттай зүйл болон нарийхан урт зүйлийг цагаан өнгийн даавуу мэт зүйлд ороогоод авч гарч байсан. Тэгээд цааш нь үзэхэд байрнаас гараад автобусны буудал дээр очсон. Тэндээсээ яваад 66-93 УНЗ дугаартай цагаан машинд нөгөө зүйлүүдээ хийгээд явж байгаа бичлэг байсан...” /хх 30-33/,

гэрч Ц.Дэлгэрсүрэнгийн “...66-93 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг гэрийнхээ хашаанд орхиод явсан. Тэгтэл тухайн өдөр Г.Б нь найз Ч.Бат-Эрдэнэтэйгээ миний машиныг авч гадуур явсан байсан. Үүнийг би тухайн өдрийн шөнө манайд цагдаа нар ирэхэд мэдсэн. Г.Б бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдарч байгаа...” /хх 34-36/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-18/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнлгээний тайлан /хх 39-40/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12-18/ зэргээр нотлогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Г.Бийн гаргасан “...Би хийгээгүй хэргээ хүлээсэндээ гомдолтой байна. ...Г.Б нар айлд хэрхэн нэвтрэн орсон талаарх нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, ...хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан “...Г.Бид холбогдох хэргийг Ч.Бат-Эрдэнэд холбогдох хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэж хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай байна...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Хаш-Очирын илтгэх хуудсанд “...камерын хяналтыг шүүхэд уг 2 залуу 66-93 УНЗ дугаартай ...тээврийн хэрэгсэлтэй ирээд уг зүйлүүдийг хулгайлан аваад буцаад машинаа унаад явж буй бичлэг буусан байсан...” /хх 11/, хохирогч З.Мөнхзаяагийн “...орцны камер шүүж үзэхэд манай хаалгыг тошиж хөшиг тогтоолгох айл мөн үү гэж асуусан хүн намайг гарсны дараа 5 орчим минутын манай гэр лүү орж байгаа бичлэг авагдсан байсан. Уг хоёр хүн манай гэрт ороод ...эд зүйл бариад гарч байгаа бичлэг авагдсан байсан...” /хх 21/, гэрч А.Гантөгсийн “камерын бичлэг шүүхэд ...нэг нь хар өнгийн куртик, саравчтай малгайтай, нөгөөдөх нь улаан өнгийн куртиктэй хоёр хүн гэр лүү нь зөрөөд орж байгаа харагдсан...” /хх 31/, Ч.Бат-Эрдэнийн “...би тэр айлын хаалгыг хүчтэй цааш нь түлхээд буцаагаад огцом татахад хаалга нь онгойсон...” /хх 24/ гэх мэдүүлгээр давж заалдах гомдол няцаагдаж байна. 

 

Шүүгдэгч Г.Бийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцсэн.

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж  заасантай нийцэж байгаа болно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бид ял шийтгэл оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Прокуророос Г.Бид холбогдох хэргээс Ч.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгаарласан /хх 152/ байх бөгөөд энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: