Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Багашарын Азбаяр |
Хэргийн индекс | 102/2017/02625/И |
Дугаар | 03290 |
Огноо | 2018-11-05 |
Маргааны төрөл | Даалгавар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 03290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК,
Нэхэмжлэгч: М групп ХХК
-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
М групп ХХКнь 79,084,738 төгрөг, М ХХКнь 15,715,220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, гэрч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М групп ХХКболон М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзамыншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М групп ХХКболон М ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Н.Уранчимэг бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа бэлэглэх гэрээгээр хариуцагч Бтэй харилцан тохирч М ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Тухайн үед Бтэй харилцан тохиролцож, Б нь өөрөө барилгын инженер мэргэжилтэй, надад итгэж хөрөнгө оруулалт хийж, ашиг орлогоосоо хувь эзэмшээд яв, би М ХХК-ийг ашигтай ажиллуулна хэмээн М ХХК-ийн 49 хувийн хувьцааг авсан байдаг. Монтрак групп ХХК-ийн хөрөнгө болон санхүүжилтээр М ХХК-ийн захирал Бөд мөнгө өгч, зээлж байсан. Өнөөдрийн байдлаар М ХХК-ийн 49 хувийг Монтрак групп ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Уранчимэг өөрөө буцааж шилжүүлж авсан. Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь Б нь М ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2013 оны 9 дүгээр сарын 25-нд Монтрак группХХК-иас зураг төслийн үнэ гэж 20,000,000 төгрөг авсан. 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэмж 5,000,000 төгрөгийг Монтрак групп ХХК-ийн захирал Н.Уранчимэгээс авсан. 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ТҮЦ-ийн барилгын зураг төслийн ажил хийх тендер авах зорилгоор 4,000,000 төгрөгийг нэмж авсан. 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр М ХХК-ийн түрээсэлж байсан Их эзэн Чингис ХХК-ийн барилгын 404 тоот өрөөний түрээсийн төлбөр 2,620,000 төгрөгийг М групп ХХКөмнөөс нь төлж байсан. 2014 оны 10 дугаар сарын 04-нийөдөр Монтрак групп ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 400 м.кв хэмжээтэй газарт барилгын зураг гаргаж өгнө гэж 5,000,000 төгрөгийг авсан. Б нь Монтрак групп ХХК-ийн салбар охин компани болох Далд нууц эм эн ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 20,000 м.кв газрын нэг удаагийн төлбөрийг төлнө гэж 30,000,000 төгрөгийг авсан. Дээрх үнийн дүн нийтдээ 66,620,000 төгрөг болж байгаа. Мөн 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 600 ам.доллар, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг зэргийг Б-ийнданс руу шилжүүлсэн. Нийтдээ М групп ХХКнь 12,464,738 төгрөгийг Бөд шилжүүлж өгсөн байдаг. Иймд Б-өөс нэмэгдүүлсэн шаардлагыг нэмээд 79,084,738 төгрөгийн гаргуулж Монтрак групп ХХК-д олгож өгнө үү.
М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Б-өөс 15,715,220 төгрөгийг нэхэмжилж байна. Монтрак групп ХХК-ийн захирал Н.Уранчимэг нь Бөд компанийн 49 хувийн хувьцааг бэлэглэж байсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан хувьцаа шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээнүүдээр хувьцааг хүлээж авах болон буцааж өгөхдөө компани ямар нэгэн өр төлбөртэй байх тохиолдолд хүлээн авагч нь төлбөрийг хариуцна гэсэн байдаг. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн М ХХКнь татварын өр төлбөртэй, төсвөө төлөөгүй, торгуулиуд ирж байсан. 2014 онд хувь хүний албан татварыг хугацаанд нь төсөвт төлөөгүй зөрчилд 288,575 төгрөгийн торгууль, торгууль 730,512 төгрөг, 2015 онд хувь хүний албан татварыг хугацаанд нь төсөвт төлөөгүй зөрчилд 6,480,000 төгрөг, нийт 15,715,220 төгрөгийг хариуцагч Б-өөс гаргуулж М ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б-ийншүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М ХХКнь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ашиг, орлого олж байгаагүй. Нэхэмжлэлд дурдсан 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан 25,000,000 төгрөг, 2015 онд хүлээж авсан 30,000,000 төгрөг болон бусад мөнгийг Монтрак групп ХХК-тай тохиролцооны дагуу барилга барих зөвшөөрөл, газрын үнэ, зургийн зардал, оффиссын түрээсийн төлбөр, тусгай зөвшөөрлийн хураамж, ажлын зургийн урьдчилгаа, барилгын зургийн программ худалдаж авах, нийгмийн даатгалын шимтгэл, ажилчдын цалин зэрэг М ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зарцуулсан. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, голын гольдролын дагуу барилга барих зөвшөөрөлтэй газрын зөвшөөрлийг хүчингүй болгож, буцаад барилга барих эрхээ сэргээлгэх гэж 1 жил гаруй хугацаа болж байсан. Энэ хугацаанд М ХХК-ийн захирал Б өөрийн машинаа ломбарданд тавьж, ажилчдынхаа цалинг өгч байсан. 20,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаа явуулахад зориулж, компьютер, хувилагч, оффиссын түрээсийн түрээс, цахилгааны мөнгө, ажилчдын цалин зэрэгт зарцуулсан. Далд нууц эм эн ХХК-ийн геологийн дүгнэлтийг Гүүр хөрс ХХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр Гүүр хөрс ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,640,000 төгрөг шилжүүлж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,320,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,750,000 төгрөг шилжүүлсэн. Б хувиасаа 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр оффиссын түрээсийн төлбөрт 1,180,750 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,073,500 төгрөг, 2014 онд түрээсийн үлдэгдэл төлбөр 111,250 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барьцааны төлбөрт 1,191,760 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр оффиссын түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1,960,671 төгрөг төлсөн. Мөн Монтрак групп ХХК-ийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 400 метр квадрат талбай бүхий газар эзэмших гэрээнд зориулж, 450,000 төгрөг, хайгуулын ажилд Гүүр хөрс ХХК-д 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,600,000 төгрөг төлсөн. Нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хэмжээтэй мөнгийг Монтрак групп ХХК-ийн газар эзэмших, барилгын зураг, хөрсний шинжилгээ хийлгэх үйл ажиллагаа, мөн оффиссын үйл ажиллагаанд зарцуулж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа бэлэглэх гэрээний заалт дээр компанийн эрхийг шилжүүлж авсан үеэс компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эд хөрөнгийг бүрэн шилжүүлнэ гэсэн. Тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэрэгтэй холбоотой асуудал дээр М ХХКнь ямар ч ашиг орлого байгаагүй. Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр дараагийн эрх баригч нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг эдэлнэ гэсэн заалтын дагуу Б нь дээрх үүрэг, хариуцлагыг хүлээх боломжгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Б-өөс нэхэмжлэгч М групп ХХКнь 79,084,738 төгрөг, нэхэмжлэгч М ХХКнь 15,715,220 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэгч М ХХКнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хариуцагч Б-өөс 79,084,738 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийннэхэмжлэлийн шаардлагын тухайд
Нэхэмжлэгч М групп ХХКнь хариуцагч Бөд холбогдуулан 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эхлэлт, зураг төслийн ажлын үнэ 20,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ТҮЦ-ийн барилгын зураг төслийн ажил хийх тендер авахад 4,000,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр М ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан өрөөний түрээсийн төлбөрт төлсөн 2,620,000 төгрөг, 2014 оны 10 сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 400 м.кв талбайтай Монтрак групп ХХК-ийн эзэмшлийн газарт барилгын зураг гаргах ажлын үнэ 5,000,000 төгрөг, зээлд 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 600 ам.доллар буюу 1,464,738 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг өгсөн, Далд нууц эм эн ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах 20,000,000 м.кв талбайтай газрын нэг удаагийн төлбөр төлүүлэхээр өгсөн 30,000,000 төгрөг нийт 79,084,738 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр дараах байдал тогтоогдож байна. Үүнд:
1.Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 400 м.кв талбайтай Монтрак группХХК-ийн эзэмшлийн газарт барилгын зураг гаргуулах ажлын үнэ 5,000,000 төгрөгийг 2014 оны 10 сарын 04-ний өдөр М ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу М групп ХХКолгосон болох нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн М ХХК-иас Монтрак групп ХХК-д бичгээр гаргасан хүсэлт, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримт /1 дүгээр хавтас 35-37 дугаар тал/ зэргээр нотлогдож байна.
2.2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ТҮЦ-ийн барилгын зураг төслийн ажил хийх тендер авахад зориулж 4,000,000 төгрөгийг Монтрак групп ХХК-иас М ХХК-д олгосон болох нь бэлэн мөнгөний зарлагын баримт, /1 дүгээр хавтас 29 дүгээр тал/ талуудын тайлбараар нотлогдож байна.
3.М ХХКнь Монтрак групп ХХК-д 20,000,000 төгрөг олгох хүсэлт гаргаснаар 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг Монтрак групп ХХК-иас М ХХК-д шилжүүлсэн нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримт, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр М ХХК-ийн захирал Б.Оюунболорын гаргасан хүсэлт, М ХХК, Монтрак групп ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Барилгын зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, зохигчдын тайлбар зэргээр /1 дүгээр хавтас 20-25 дугаар тал/ нотлогдож байна.
4.М групп ХХКнь 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр М ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан өрөөний түрээсийн төлбөрт 2,620,000 төгрөгийг Их эзэн Чингис групп ХХК-д төлсөн нь нэхэмжлэх, бэлэн мөнгөний зарлагын баримтаар нотлогдож байна. /1 дүгээр хавтас 32-33 дугаар тал/
5.2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зээл 5,000,000 төгрөгийг М ХХКнь Монтрак групп ХХК-иас зээлсэн болох нь бэлэн мөнгөний зарлагын баримт, мөнгө хүлээлгэж өгсөн баримт, баримт дээрх гүйлгээний утга зэргээр нотлогдож байна. /1 дүгээр хавтас 26-27 дугаар тал/,
Дээрхээс дүгнэвэл М ХХКболон Монтрак групп ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн, 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх, 399 дүгээр зүйлд заасан даалгаврын зэрэг гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна. Гэрээний үүргийн талаар гэрээний талуудын хооронд харилцаа үүсэх тул хариуцагч Б хариуцах үндэслэлгүй гэж дүгнэв.
6.Нэхэмжлэгч Монтрак групп ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 600 ам.доллар буюу 1,464,738 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагч Бөд зээлдүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжилсэн. Гэвч энэ талаар хэрэгт хавсаргасан нотлох баримтад шүүхээс томилсон шинжээч томилон шинжлүүлэхэд Шинжилгээнд ирүүлсэн хавтас хэргийн хх-249 дүгээр тал Монтрак барилга констракшн ХХК-ийн Хөрөнгө оруулалт гэх баримт-д зурагдсан гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн Б-ийнгэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт гарсан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт хамаарах нотлох баримт шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй.
7.Хариуцагч Б нь нэхэмжлэгч Монтрак групд ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Далд нууц эм эн ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 20,000,000 м.кв талбайтай газрын нэг удаагийн төлбөр төлөхөөр 30,000,000 төгрөг авсан боловч буцаан төлөөгүйг зөвшөөрсөн. Нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөг авсан нь хэрэгт авагдсан Монтрак групд ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон. /1 дүгээр хавтас 39 дүгээр тал/
Хэрэгт байгаа нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч М групп ХХКнь хариуцагч Бөөр газрын нэг удаагийн төлбөр төлүүлэхээр даалгавар өгч, хариуцагч төлбөрийг шилжүүлэхээр зөвшөөрснөөр тэдний хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 400 дүгээр зүйлийн 400.4-т Даалгавар гүйцэтгэгч өгсөн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд түүнийг гүйцэтгэхтэй холбогдуулан авсан зүйлийг гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцааж өгөх үүрэгтэйгэж тус тус заасан. Хариуцагч даалгаврыг гүйцэтгэж газрын төлбөрийг төлөөгүй, даалгавар өгөгчөөс даалгавраа өөрчилсөн талаар хэрэгт авагдсан нотлох баримтгүй байх тул даалгавар гүйцэтгэхээр авсан 30,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй.
Хариуцагч 30,000,000 төгрөгийг М ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлан татгалзсан хэдий ч энэ нь 30,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээс чөлөөлөхгүй.
Иймд хариуцагч Б-өөс 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монтрак групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,084,738 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч Б-өөс 15,715,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Монтрак констракшнХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд
М ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Н.Уранчимэг нь компанийн 49 хувийн хувьцааг Бөд 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, Б нь М ХХК-ийн захирлаар 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс ажиллаж, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 49 хувийн хувьцааг худалдах худалдан авах гэрээний дагуу Н.Уранчимэгт буцаан шилжүүлжээ. /1 дүгээр хавтас 5-9,13,14 дүгээр тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б нь компанийн захирлаар ажиллах хугацаандаа хуулийн хугацаанд татвар төлөөгүйгээс 4,412,740.2 төгрөгийн торгууль, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс 11,302,480 төгрөгийн өр үүсгэж, компанийг хохироосон гэж үзэн шаардлага гаргасан.
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д Компанийн эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн 84.4, 84.5-д заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 350017651 дугаартай актаар 4,412,740.2 төгрөгийг М ХХК-иар төлүүлэхээр тогтоож, мөн компанийн 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэлд 11,302,480 төгрөг төлөхөөр тайланд тусгагдсан нь тус тус нотлогдож байна. /1 дүгээр хавтас 47-48, 51-62 дугаар тал/
Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Гэвч хариуцагч Б нь Монтрак групп ХХКийн захирлаар ажиллах хугацаандаа хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Бөс 15,715,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Монтрак констракшнХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасны дагуу хариуцагч Б-өөс 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монтрак групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,084,738 төгрөгт холбогдох хэсгийг, 15,715,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Монтрак групп ХХК, М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811,030 төгрөгөөс 631,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 179,080 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчБ-өөс 307,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монтрак групп ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР