Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 03493

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.О,

Хариуцагч: Б.Г нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 103,815,000 төгрөг гаргуулах, хариуцагч Х.Оийн гаргасан гэрээний улмаас учирсан хохиролд 321,563,806 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  К ХХК-ийн төлөөлөгч Н.Э, түүний өмгөөлөгч К.Бауиржан, хариуцагч Х.О, Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  К ХХК-ийн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах буюу 25 дугаар эмийн сангийн урд 7 давхар зоорийн хамт 8 давхар 2870 м.кв талбай бүхий одоо оффис үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Луна плаза төв нэртэй барилгыг захиалан бариулсан иргэн Х.О болон түүний гэр бүлийн хүн болох Тунамал алт ХХК-ийн захирал Б.Г нараас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарсан төлбөрийг шаардаж байна. Энэхүү хүлээлгэн өгсөн барилгын гэрээг иргэн Х.Отэй байгуулсан боловч төлбөрийг Тунамал алт ХХК-иас төлж байсан болон одоо хамтдаа үйл ажиллагаа явуулж байгаа учраас уг барилгыг гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэн хамтран хариуцагчаар татаж байгаа болно.  К ХХК-ийн захирал Н.Э би 2012 оны 05 сарын 14-ний өдөр иргэн Хавтгай овогтой Оюунгэрэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оффис үйлчилгээний зориулалттай 7 давхар нийт 2870 м.кв барилгын барилга угсралтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж 2014 оны 04 сарын 02-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн. Гэрээг байгуулсан цаг үеэс ашиглалтанд өгөх хүртэл хугацаанд Х.О болон түүний гэр бүл болох Тунамал алт ХХК-ийн захирал Б.Г нар нь барилга баригдах бүхий л үйл ажиллагаанд оролцож ил далд ажлуудыг хянаж актанд гарын үсэг зурж баталгаажуулж ирсэн бөгөөд барилга байгууламжийг ашиглалтанд оруулах коммист хүлээлгэн өгөхөд захиалагчийн зүгээс татгалзах зүйлгүй, ажлын зураг техникийн шаардлагын дагуу сайн чанартай болсон гэж дүгнэлт үйлдэж өгч байсан ба төлбөрийг Тунамал алт ХХК-иас төлж ирсэн болно. Тус гэрээгээр барилга угсралтын ажлын 1 м.кв үнийг 600,000 төгрөг буюу 2870 м.кв талбай бүхий барилгыг 1,722,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн нь туйлын хямд үнэ байсан ба захиалагчийн зүгээс дулаан, цахилгааны техникийн нөхцөлөө шийдвэрлүүлж чадаагүйгээс жил өнжин сунжирсан, мөн барилга угсралтын төгсгөл буюу 2013 оны 3, 4-р улирлаас эхлэн санхүүжилтийг саатуулан үл ойлголцолд хүрэх зэргээр захиалагч барилгын ажлыг удаашруулан саатуулснаас доллар, юанийн ханш өсч улмаар барилгын материал, ажиллах хүчний цалин хөлс, техник тоног төхөөрөмжийн зардлууд нэмэгдэж гэрээний анхны үнээр уг барилга угсралтын ажлыг дуусгахад хүндрэлтэй болсон тул 2013 оны 08 сард Үндсэн гэрээний 7.3-д заасныг үндэслэн хавсралт 4-ийг үйлдэж гэрээний нийт үнэ дээр 60,000 төгрөгийг барилгын комисс хүлээн авснаас 3 сарын дараа нэмж төлөх, баригдаж байгаа барилгын 5 давхарт 53 м.кв оффисын өрөөг 1 м.кв нь 1 сая төгрөгөөр гүйцэтгэгч талд худалдан түүний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч хавсралтын заалтууд биелэгдэхгүй төлбөр төлөлтийн саатуулалт, маргааны улмаас 2013 оны 10 сард Хавсралт 5-ыг үйлдэж харилцан тохиролцон ажил цааш үргэлжилсэн. Гэтэл төлбөр төлөлтөө захиалагч талаас саатуулан дахин зөрчил маргаан гарсан тул ажил саатаж 2014 оны 1-р сар хүргэн зөвшилцөлд хүрч барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн тооцоо (эцэслэсэн байдлаар) гэж Хавсралт 6-г үйлдэн баталгаажуулан барилгын ажлыг бүрэн дуусган барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс ажиллуулан хүлээлгэн өгсөн. Ингэснээр тухайн барилгад үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэж Луна плаза төв нэртэйгээр өнөөдрийг хүртэл оффис үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Захиалагч X. Оюунгэрэл болон түүний гэр бүлийн хүн болох Тунамалт алт ХХК-ийн захирал Б.Г нар нь одоо уг барилгын оффис, үйлчилгээний талбайг 1 м.кв-ыг 30,000 төгрөгөөр түрээслүүлж байгаа ба бидний мэдэхээр 100 м.кв оффисын талбайгаа 1 м.кв нь 3,600,000 төгрөгөөр зарах мэтээр өндөр ашиг олж байгаа атлаа үндсэн Гэрээний Хавсралт 6-ийн 5-д заасан төлбөрөөсөө 3,815,000 төгрөгийг дутуу төлж, гэрээний Хавсралт 6-ийн 6-д заасан барилга байгууламжийг ашиглалтанд оруулах коммисын акт гарсанаас хойш 3 сарын дараа төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн 100,000,000 төгрөгийг нэхэмжлэхэд барилгын зургийг барин комисс ажиллуулан дахин хүлээлгэн өг гэх мэт хүний мөсгүй зан гарган элдвээр саатуулж дээрх төлбөрүүдийг төлөхгүй байгаа болно. Бид үндсэн гэрээний хавсралт 6-д заасны дагуу барилга угсралтын ажлын дутууг гүйцээхдээ банкнаас зээл авч сэтгэл гарган ажиллаж сайхан барилга барьж өгсөн боловч ажил нь бүтэнгүүт буруу харж ямар ч талархалгүй хандаж байгаа иргэн X.Оюунгэрэл, түүний нөхөр болох Тунамал алт ХХК-ийн захирал Б.Г нараас шударга хөдөлмөрийн хөлсөө нэхэмжилж байгаа болно. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 6-ийн 5 дугаарт заасны төлөгдөөгүй үлдэгдэл болох 3,815,000 төгрөг, Гэрээний хавсралт 6-ийн 6 дугаарт заасан Улсын Комиссын акт зурагдсан өдрөөс хойш 3 сарын дараа төлж барагдуулна гэсэн гэрээний үүрэг болох 100,000,000 төгрөг, Улсын бүртгэлийн хураамж 677,025 төгрөг, Нийт 104,492,025 төгрөг иргэн X.Оюунгэрэл, Тунамал алт ХХК-ийн захирал Б.Г нараас гаргуулан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч  К ХХК-ийн төлөөлөгч Н.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:  К ХХК нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу захиалагч нарын барилгыг эрх бүхий байгууллагын дүгнэлтийн дагуу ашиглалтад оруулж өгсөн. Энэ хуулийн 48.1-д заасны дагуу ашиглалтад оруулсан барилга байгууламжид Барилгын Улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийг ашиглах гэрчилгээ нь захиалагчид олгогдон Луна плаза гэх барилга нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Нэхэмжлэлийн шаардлага 1 гэхэд хариу тайлбар:  К ХХК нь иргэн Х.Отэй байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн "Барилга-Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн Хавсралт 3-д хоёр тал Агааржуулалт, /салхивчны/ материалыг БНХАУ-аас гэж нэр зааж тохиролцсон ба Захиалагч талын давхрын өндөр дүүжин тааз хийхэд намсах тул, нимгэн төмрөөр хийвэл зай их эзлэх учраас орон зай бага эзлэх Р\/С хоолойгоор агааржуулалт салхивчийг хийж гүйцэтгүүлнэ гэж хүсэлт гаргасны дагуу БНХАУ-аас агааржуулалт, салхивчны сэнс, Р\/С хоолой оруулж ирж угсарч 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Барилгын салхивчны систем угсарсан сорилтоор шалгасан акт үйлдэж баталгаажуулснаас гадна зургийн автор зохиогч Гоби Травел ХХК-ны агааржуулалт-салхивчны инженер Р.Мөнххуягаар агааржуулалт, салхивчны системийн гүйцэтгэлийн зургаа батлуулж, зөвшөөрсөн гарын үсгийг нь зуруулж, тамгалуулж баталгаажуулсан. Мөн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Зохиогчийн нэгдсэн дүгнэлт гаргуулж, зохиогчоор дахин барилга угсралтын бүх ажлаа дүгнүүлсэн билээ. 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/2018 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48,1 дэх /Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна/ заалтуудын шаардлагыг хангасан, батлагдсан зураг төслөөр баригдсан гэж үзэж байна гээд дүгнэлт гаргасан 3 шинжээч болох Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч Б.Эрдэнэсүрэн, Барилгын техник хяналтын Улсын байцаагч О.Одсүрэн, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Жалцав нар гарын үсэг зурж хувийн тамгаа дарж баталгаажуулжээ. Шинжээч нарыг шүүхээс томилсноос хойш барилга дээр цуглаж гүйцэтгэлээ шалгуулах хүсэлтээ тус бүрд нь тавьж 5 сар болоход цуглаагүй шинжээч нарын бүрэлдэхүүн гэнэт Улсын баяр наадмын өмнө буюу 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр захиалагчийн барилга дээр үзлэг хийхээр болж миний биеийг дуудсан. Захиалагчийн барилга дээр очиход оффист нь захиалагч нар, тэдний өмгөөлөгч болон шинжээч Ц.Жалцав /өмнө нь 2 удаа ганцаараа барилга дээр ирж захиалагч нартай уулзаж танилцсан гэх/ нарын хамт сууж байсан бөгөөд захиалагчид нь өмгөөлөгчийн хамтаар гар утсаараа бичлэг хийн элдвээр дайрч доромжилсон нь шинжээч Ц.Жалцавтай түрүүлэн уулзаж нөлөөлсөн байна гэсэн сэтгэгдэл төрүүлсэн билээ. Дээрх агааржуулалт, салхивчны ажлыг болон барилга угсралтын ажлуудыг 2014 оны 02 дугаар сарын 12-нд Улсын Комисс хүрэлцэн ирж ажиллаж шалган 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт бүрэн баталгаажсан. Мөн комисст НЕТГ-ын ХБДБХА-ын Халаалт, агаар сэлгэлтийн хяналтын инженер Г.Цэрмаа, Интелект тауэр ХХК-ны агааржуулалт салхивчын инженер Р.Мөнххуяг /"Тоби травел ХХК/ нар шалган хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Ийм байтал утга учиргүй дахин хийх зөрүү мөнгө гэж нэхэмжилж байгаа нь ямар ч баталгаа нотолгоогүй бодит хохиролгүй хэрэг болно. Агааржуулалт салхивч муудсанаас үүдэн чийг цан цохих, мөөгөнцөртөж шавардлага нурсан нэг ч зүйл байхгүй байгаа билээ. Барилгын 2, 3, 4 дүгээр давхрын шалны байгуулалт 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Барилга-Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний Хавсралт 1-д талууд Барилгын 2, 3, 4 дүгээр давхруудын шалны байгуулалтыг дараах байдлаар 2 дугаар давхрын шал 80x80 хэмжээтэй чулуун плита, 3 дугаар давхрын шал 80x80 хэмжээтэй чулуун плита, 4 дүгээр давхрын шал 80x80 хэмжээтэй плита гэж харилцан тохиролцож баталгаажуулсан. Мөн захиалагчийн хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэнэ гээд БНХАУ руу Х.О, Ганзориг нар нь манай инженер Б.Энхбаяр болон намайг дагуулан явж өөрсдөө сонгон авахуулсан билээ. Улмаар 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Шалны ажил гүйцэтгэсэн акт үйлдэж баталгаажуулсан. Мөн гэрээний Хавсралт 4-д оффисийн өрөөнүүдийн шалыг паркетаар хийж гүйцэтгэнэ гэж заасан. Барилгын чанарын баталгаат хугацаанд болон өнөөдрийг хүртэл нэг ч эвдрэл гэмтэлгүй байгаа ба Улсын комиссоос сайн гүйцэтгэлтэй гэж дүгнэж баталгаажуулсан байтал үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа болно. Дээврийн хучлага болон хашлага /фронтон/ 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Барилга-Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хавсралт 3-т дээврийн чулуутай, чулуугүй хар цаас БНХАУ-аас гэж хоёр тал харилцан тохиролцож сонгож авсан бөгөөд улмаар 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дээврийн ажил гүйцэтгэсэн акт үйлдэж зургийг нь авч захиалагчаар баталгаажуулсан болон УМХГ, НМХГ-ын шинжээч нарын дүгнэлтэд орчин үеийн материал халааж наадаг технологиор дээврийн ажил гүйцэтгэснийг баталж буй бөгөөд өнөөдрийг хүртэл дээврээс ус гоожиж хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийг хохироосон гомдол байхгүй болно. Дээврийн фронтон буюу хүрээг өрлөгөөр хийснийг захиалагч мэдэж буй бөгөөд зарим хэсгийн өрлөгийг өндөрлүүлж, зарим хэсгийг буулгуулсан ба хаяг реклам тогтоох гэж төмрөөр өөрсдөө хэсэг газар сараалж хийсэн бөгөөд зохиогч болон Улсын комиссын зүгээс хориглосон зүйлгүй ба фронтоныг зургийн зохиогч, захиалагч нар өрлөгөөр хийж гүйцэтгэснийг зөвшөөрч Дээврийн ажил хийж гүйцэтгэсэн акт үйлдэж фото зургаар баталгаажуулж гарын үсэг зурж хүлээн авсан болно. Иймд хийгдсэн ажлыг хийгдээгүй мэт өөрсдөө хүлээж авснаа аваагүй гэж гүтгэж дурын нэгэн үнэлгээний компанид хөлс төлж үнэлгээ гаргуулан утга учиргүй мөнгө нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд өнөөдрийг хүртэл дээврээс ус гоожсоноос үүссэн хохирол байхгүй, гомдол гаргасан хувь хүн, түрээслэгч нар, компани байхгүй, мөн хохирол тодорхойлсон эрх бүхий байгууллагын акт дүгнэлт үгүй болно. Дээрх 177,389,291 төгрөг нэхэмжилсэн нь ИХ-ийн 352-ийн 4-д заасны дагуу ажлын үр дүнг хүлээн авахдаа бүх хийгдсэн ажлыг мэдэж байсан нь нотлогдох тул худал гүтгэн мэдүүлж үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн заль мэх болно. Барилгын агаар сэлгэлт гэхэд хариу тайлбар Иргэн Х.Оийн Луна плаза нэртэй манай компаний барьж Улсын комисст хүлээлгэн өгсөн барилга нь дөрвөн жилийн туршид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, төрөл бүрийн дэлгүүр, зоогийн газар ресторан, эмнэлэг, фитнесс клуб, хими цэвэрлэгээ, оффис гэх мэт олон үйл ажиллагаанууд явагдаж байгаа ба хүний эрүүл мэндэд нөлөөлсний улмаас хохирол учирсан иргэн, хуулийн этгээд, хохирлыг тодорхойлсон эрх бүхий байгууллагуудын дүгнэлт байхгүй бөгөөд нэг ч өдөр үйл ажиллагаа нь тасалдахгүй явж ирсэн ба УМХГ-ын шинжээчийн дүгнэлтээр зохиогчтой зөвшилцөлгүй зориулалтыг өөрчлөн олон өрөө тасалгаа шилэн хаалтууд хийж өөрсдөө Барилгын зураг төслийн хувьд барилгын норм дүрэм зөрчсөн нь нотлогддог ба дахин томилогдсон шинжээч нарын дүгнэлтэд батлагдсан зураг төслөөр баригдсан гэж дүгнэгдсэн. Харин дээрх дүгнэлтэд гарын үсэг зурсан Ц.Жалцав гэх шинжээч нь зоорийн давхарт байрлах урьд нь супермаркетаар ажиллуулж байсан одоо хими цэвэрлэгээ явуулж байгаа үйл ажиллагааны салхивчинд нөлөөлөх талаар болон 1, 2 дугаар давхрын шилэн тусгаарлах хананууд нь агаарын урсгалд нөлөөлөх тухай, эмнэлгийн үйл ажиллагаа явагдах агааржуулалт салхивч нь тусгай тоноглолтой байдаг тухай огт дурдаагүй байна. 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Салхивчны систем угсарсан актанд захиалагчийн төлөөлөгч огт зураагүй хэмээн захиалагчийг төлөөлөн Б.Г гэж гарын үсэг зурсныг үгүйсгэн шинжээч Ц.Жалцав нь дүгнэлтэндээ илтэд худал бичжээ. Захиалагчийн төлөөлөгч хэмээн Х.Оийн гэр бүлийн хүн болох Б.Г нь ил далд ажлын актуудад гарын үсгээ зурж баталгаажуулж, өөрийн Тунамал-Алт ХХК-иас ажлын хөлс, төлбөр мөнгийг төлж барилгыг Улсын комиссыг ажиллуулахаар барилга угсралтын ажил чанартай сайн болсон талаар тодорхойлолт хийн хүсэлт гаргасан хүн билээ. Б.Г нь ил далд ажлын актуудад зурагдсан гарын үсгийг өөрийн гарын үсэг мөн болохыг шүүхэд нотолдог. Ц.Жалцав шинжээч нь дүгнэлт үйлдэх үүрэгтэй болохоос салхивчны систем угсарсан актыг хүчин төгөлдөр бус гэж тооцох эрх бүхий албан тушаалтан биш атал хүчин төгөлдөр бус гэж мэдэгдэж өөрийнх нь дүгнэлтээс ангид барилгын зүүн талын чулуун өнгөлгөөний дотор талд дулаалга хийгдээгүй гэх гомдлыг салхивчтай хольж дүгнэлтэндээ оруулж байгаа зэрэг нь нөлөөлөлд автан хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан болох нь харагдаж байна. Шинжээч нарын дүгнэлтийн нийт 7 хуудаснаас 5 хуудас нь агааржуулалт-салхивчны талаар онолдсон, үгүйсгэсэн зүйлүүд бичсэн нь шинжээч Ц.Жалцавыг хэр нөлөөлөлд автсаныг харуулж байна. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа барилгын хийгдсэн засал, дүүжин тааз, гэрэлтүүлэг зэргүүдийг нурааж Барилгын агаар сэлгэлтийн системийн угсралтыг зураг төслийн дагуу болгон зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж хийрхсэн Ц.Жалцав гэх шинжээчид Улсын комиссын дүгнэлт, ил далд ажлын актууд, гүйцэтгэлийн батлагдсан зургийг үгүйсгэх эрх байхгүй бөгөөд энэхүү бичсэнд нь тулгуурлан Итгэлт эстимэйт ХХК-ийг хөлсөлж дураараа дахин эвдэн буулгаж мөнгө авна гэж нэхэмжилж байгаа нь эрүүл хүний санаанд багтамгүй үйлдэл. Иймд дээрх утга учиргүй мөнгө төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд худал гүтгэлгийг няцааж бүрэлдэхүүн байлгаж нурааж үзүүлээд өөрсдөөр нь буцааж чулуун өнгөлгөөг нь хийлгэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага 3 гэхэд хариу тайлбар:  К ХХК нь гэрээний дагуу барилга угсралтын ажлыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэснийг УМХГ, НМХГ-ын шинжээч нар нотолдог бөгөөд түүний баталгаа нь Улсын комиссын дүгнэлт, зохиогчийн дүгнэлт, бусад эрх бүхий байгууллагуудын дүгнэлтүүд билээ. Барилгын эргэн тойрны хаяавчийг манай компани хийж гүйцэтгэсэн бөгөөд Наран бетон зуурмаг ХХК-иас бетон зуурмаг авч байгаагүй, бүх зуурмаг цутгалтыг бетон зуурмагийн Рокомон ХХК-иас худалдан авч гүйцэтгэсэн. Иймд ямар нэгэн 3,675,000 төгрөгийн төлбөрийн акт баримтан дээр манай компани болон миний бие гарын үсэг зурсан зүйлгүй билээ. Дотор заслын ажлыг Сүмбэр багана ХХК-иар хийлгүүлж барилгын материал болон ажлын хөлсний зардалд 7,000,000 төгрөг зарцуулсан. Тайлбар: Бүхэл бүтэн 2870 м.кв талбай бүхий зоорийн хамт 8 давхар барилгын дотор заслын ажлыг материалын хамт 7,000,000 төгрөгөөр гүйцэтгэсэн гэж байх уу? Манай компани нь барилга угсралт, дотор заслын ажлуудыг хийж гүйцэтгээд ил далд ажлын актуудаа баталгаажуулаад Улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд 7,000,000 төгрөгийн ажлаар нэг өрөөг ч материал ажлын хөлстэй нь хийж гүйцэтгэхгүй. Иймд дээрх нэр дурдсан компаниудтай ямар нэгэн төлбөр тооцоо хийж байгаагүй, харилцаж ч байгаагүй болно. Гуравдугаар давхрын ариун цэврийн өрөөний тохижилтыг захиалагч нар нь өөрсдөө хийнэ гэж хүн хөлсөлсөн бөгөөд 2012 оны 05 дугаар сарын 14-ний гэрээний Хавсралт 6-ийн 4-д үнийн дүнгээс тоноглолын үнэ 5,315,000 төгрөг, угаалтуур, холигч, сифон/-ийг хасуулж төлсөн болно. Ийнхүү гэрээнд бичиж тусгасан атал худал мөнгө нэхэмжилсэн байна. Гүйцэтгэгч  К ХХК нь барилгын дотор гэрэлтүүлгийг хийж гүйцэтгэхдээ 2012 оны 05 дугаар сарын 14-ний гэрээний Хавсралт 3-т заасны дагуу разетк, унтраалга, гэрэл чийдэнг БНХАУ-аас сонгох гэсэн 2 талын тохиролцооны дагуу хийж гүйцэтгэсэн. Гэтэл бүхэл бүтэн зоорийн хамт 8 давхар барилгын гэрэлтүүлгийг 5,059,953 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэх итгэх аргагүй зүйл нэхэмжилж байгаа нь өөрийн Зочин бууз-ны олон салбаруудын нэгэнд зарцуулсан гэрэл чийдэнгийн баримтуудыг хавсаргаж худал гүтгэж байгаа байдал нь харагдаж байна. Гэрэлтүүлгийн материалуудыг худалдан авсан баримтуудад нь манай компаний хэн нэгэн төлөөлөл гарын үсэг зурж худалдан авсан нотолгоо байхгүй. Иймд хүлээн зөвшөөрхөөргүй худал баримт бүрдүүлэн мөнгө нэхэмжилж байгаа хэрэг юм. Барилгын 1 дүгээр давхрын шилэн фасад буюу цонхнуудыг захиалан Кей Ви Ди ХХК-иар гүйцэтгүүлсэн гэх 17,220,666 төгрөг гэдэг нь өөрийн худын шилэн хийцийн компаниар барилгын зураг төсөвт байхгүй үүдний тамбур захиалж хийлгэснээ бичжээ.  К ХХК нь барилгын бүх цонхыг БНХАУ-ын Бээжин хотод захиалагчдыг өөрсдөөр нь сонгуулж металл вакумаар хийлгэн, худалдан авч угсарч гүйцэтгэсэн болно. " К ХХК-ийн зүгээс Кей Ви Ди ХХК-тай харилцаж ямар нэгэн худалдан авсан барааны санхүүгийн баримтан дээр, тамга тэмдэг, гарын үсэг зурж байгаагүй бөгөөд харилцаж байгаагүй болно.  К ХХК-д Хандок ХХК-иас ямар нэгэн 1,500,000 төгрөг төлөх ёстой гэсэн гэрээ нэхэмжлэл төлбөрийн үлдэгдэл байхгүй ба тийм баримтанд гарын үсэг зурсан зүйлгүй бөгөөд үлдэгдэл мөнгөө төлөхгүй байгаа захиалагч нар нь манай компаний өмнөөс сайн дураараа 1,500,000 төгрөг төлсөн гэдэг итгэх аргагүй нотлох баримтгүй зүйл болно. Барилгын ажлыг эхлүүлэхдээ цэвэр усны лацыг хөндөж зөвшөөрөлгүй ус ашигласан тул 414,200 төгрөгөөр торгосон гэх Манай компаний нэр дээр ямар нэгэн торгуулийн акт байхгүй бөгөөд торгууль төлсөн захиалагч Х.О Тунамал-Алт ХХК-ийн төлбөр тооцоонд нь тусгагдсан болно. Гэрээний 4,4-д захиалагч тал барилгын ажилд шаардлагатай ус, цахилгаан, эрчим хүчээр хангаж зардлыг бүрэн хариуцна гэж 2 тал тохиролцсон. Иймээс бид хариуцлага хүлээхгүй нотолгоогүй зүйл байна. Барилгын гадна дотор цахилгаан холболтын зардалд 20 метр доторх төлбөрийг гэж 9,629,035 төгрөг гэжээ. 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Барилга-Угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 5,5-д гадна дулаан цэвэр бохир ус, гадна холбоо, цахилгааны шугам сүлжээг 20 метр дотор гэрээний үнэд багтааж гүйцэтгэнэ гэсний дагуу хийж гүйцэтгэсэн болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний Хавсралт 6-ийн 10-д заасан гадна хог ачих, цэвэрлэгээ хийх ажлуудыг  К ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд барилгын хог хаягдал болох олон арван машин хог хаягдал тоос шороог 5,508,654 төгрөгөөр хаяхгүй. Дээрх үнийн дүнгийн баримтууд дээр нь гарын үсэг зурж цалин авсан манай компаний хэн нэгэн хүн байхгүй. Дээрх 52,692,968 төгрөг захиалагчаас гарах ёсгүй зардал гэгч нь утга учиргүй худаг зохиомол нэхэмжлэл байна. 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Барилга-Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ -нд гэрээний хугацаа гэрээний 2 дугаар зүйлийн 2,1, 2,2, 2,3 2,4-д хугацааг заагаагүй бөгөөд энэ нь дараах учир шалтгаантай барилгын ажил эхлэхэд гадна дулаан цахилгааны техникийн нөхцөл олгогдоогүй, барилгын зураг төсөлд магадлан эксперт хийгдээгүй байсан болно. Гадна цахилгааны техникийн нөхцөл 2013 оны 05 дугаар сарын 13-нд, гадна дулааны техникийн нөхцөл 2013 оны 07 дугаар сарын 20-нд, Улсын магадлан эксперт 2012 оны 10 дугаар сарын 29-нд тус тус хийгдэж гарсан болно. Мөн гэрээний Хавсралт 6-д 2014 оны 1 дүгээр сарын 29-нд барилгад хийгдэх бүх ажлын хийж гүйцэтгэх хугацааг тусган 2014 оны 02 дугаар сарын 12-нд бүх ажил дууссан. Барилга дээр Улсын комисс хүрэлцэн ирж ажилласан болно. Иймд хугацаа тооцон алданги тооцох нь үндэслэлгүй. Дээрх нэхэмжлэлийн шаардлага хэмээн 321,563,806 төгрөг гэж нэхэмжилсэн нь нотлогдох баримтгүй худал зохиомол зүйлүүд тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  К ХХК-ийн захирал Н.Этай би урьд нь танил байсны хувьд ажлын санал тавьсан. Тухайн үед Н.Э нь БНХАУ-аас 30 ажилтан орж ирдэг бөгөөд танай барилгыг 2012 ондоо багтаан ашиглалтад оруулж чадна. Та бүхэнтэй хамтран ажиллах боломжтой. Энэ гэрээндээ гарсан зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд барилга барина гэсэн тохиролцоонд хүрсэн. Энэ гэрээ хэрэгжээд төлбөрийг Тунамал алт ХХК-иас графикийн дагуу цаг тухайд нь төлж байсан. Гэтэл Н.Эын яриад байгаа төлбөрийн асуудалд хугацаа хожимдуулсан, хоцроосон асуудал нэг ч удаа гэрээний хугацаанд гарч байгаагүй. Төлбөр төлсөн байдал хоцрогдож байгаагүй. Энэ гэрээг хийхдээ  К ХХК-иас барилгын ажлыг түлхүүр хүлээлцэх нөхцөлөөр 100 хувийн гүйцэтгэлээр хийхээр гэрээ хийгдсэн байдаг юм. Барилгын ажлын гэрээ хийхдээ талбайн инженер гэж огт байгаагүй. Талбайн инженер бол өдөр тутмын үйл ажиллагаа, ил, далд ажлын акт, угсралтын ажил, дотоод засал, хийц эдлэлүүд дээр нь өдөр тутмын акт үйлдээд хяналт явж байх ёстой байтал акт гэсэн зүйл үйлдээгүй. Ерөнхий инженер н.Энхбаяр дээр нь үндсэн ажилтан болох 3-4 хүнтэй ажил эхлүүлсэн. Гэрээт ажилтан цагийн ажилтан гэдэг байдлаар хүмүүсийг авч ажиллуулж байсан. Тухайн үед нэг ажилтан аваад тэр нь цалин хөлсөө голдог юм уу эсвэл чанарын шаардлага хангадаггүй юм уу, эсвэл ажил үүргээ биелүүлдэггүй юм уу ажлаа хаяад явчихдаг байсан. Бидний зүгээс барилга угсралтын ажил эхлэхэд өөрийн зүгээс хяналт тавиулахаар барилгын инженер н.Батсүх гэдэг хүнийг өөрийн зардлаар авч хяналт тавиулан ажлуулсан. Гэтэл энэ хүнийг маань  К ХХК-ийн Н.Э болон ерөнхий инженер нар нь ажил хийх нөхцөл бололцоог нь хангаагүйгээс гадна тавьж байгаа шаардлагыг нь үл ойшоох, ажилчдаараа элдэв янзын эсрэг байр суурь үзүүлэх байдлаас болоод ажлаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан. Барилгын тухай хуульд заасны дагуу батлагдсан зургаар барилгыг барих ёстой. Гэтэл барилгын зургийг дур мэдэн өөрчлөх, дутуу хийх, орлуулах гэх мэтчилэн барилгыг маш олон дутагдал доголдол гарч ирсэн. Бид гэрээг байгуулахдаа, үе шаттайгаар санхүүгийн асуудлыг тухайн үед нь хийгээд явж байсан. Манай тал барилгын мөнгийг урьдчилаад өгсөнд бидний алдаа байсан гэж үзэж байгаа. Яагаад гэхээр барилга угсралтын ажлын явцаасаа илүү дотоод засал гадна, дотоод битүүмжлэл цонх хаалга бусад цахилгаан техник, сантехникийн ажлуудад асар их хэмжээний мөнгө гаргасан нь сүүлд нь мэдсэн. 2012 онд барилга ашиглалтад орох ёстой байтал 2012 оны 10 сар хүртэл барилгын карказ дүүргэлтийн ажил яваад зогссон. Яагаад гэхээр хүйтний улирал тулсан цаашаа шаврын ажил хийгдэх боломжгүй болсон. Зуны яг оргил ачааллын үед  К ХХК-ийн захирал Н.Э АНУ-д аялалаар явчихсан байсан. Бараг бүтэн сар аяллаар явсан. Гэтэл барилгад талбайн инженер байхгүй, ерөнхий инженер гэж нэг хүнтэй 7-8 хүний бүрэлдэхүүнтэй манай барилгад ажиллаж байсан. Өөрийнхөө хөрөнгө мөнгийг зарсан учраас энэ барилга ямар явцтай явж байна гэдэг байдлаар ерөнхий инженерт нь удаа дараа санал бодлоо илэрхийлж байсан. 2012 оны намар энэ барилга зогсоод 2013 оны 05 сард барилгын ажил дахин эхэлсэн. 2013 оны 05 сараас эхлээд  К ХХК давхар маш олон барилгуудад ажиллахаар гэрээ хийсэн байдаг. Миний мэдсэн мэдээллээр өөрийн хадам эхийн хувийн хашаанд Улаанхуаранд 2 давхар цэцэрлэгийн барилга, өөрийн хамаатны хүн болох Траст трейд ХХК-ийн дээврийн ажил, зүүн 4 замд байдаг 4 давхар объектод ажил хийхээр болсон юм билээ. Гэхдээ энэ компани техникийн хувьд ч, ажилтны хүчин чадлын хувьд манай барилгыг цааш нь авч явах бололцоогүй байсан. 2013 оны 05 сард Н.Э дахиад АНУ руу явсан. 7 хоноод манай барилга дээр хэдэн хүн ирж ажиллаад дахиад нөгөө хэдэн хүнээ дагуулж яваад нөгөө барилга дээрээ авч ажиллуулсаар байгаад маш их хугацааны алдагдал гарсан. Зуны 5, 6, 7, 8, 9 дүгээр сарын барилгын ажил идэвхтэй үед ийм байдлаар сунжирсан. 2013 оны зун долларын өсөлт Монгол улсын хэмжээнд явагдсан.  К ХХК-ийн захирал АНУ-аас 8 сард хүрч ирээд гэрээнд заагдаагүй шаардлага тавьсан. Долларын өсөлт болчихлоо гэсэн. Энэ хугацаанд н.Энхбаяр барилгын ажлаа зогсоосон байсан. Тэгээд Н.Э хүрч ирээд доллар өссөн учраас бид үнээ нэмэхээс өөр аргагүй гээд бид нарын ажлыг гацаасан. Ажилчдаа 100 хувь өөр барилга руу шилжүүлээд аваад явчихсан. Барьсан барилга дээр гаднаас бид өөр хүмүүс олж гэрээ хийх хэцүү дахиад цаашаа үргэлжлүүлэх бололцоо байхгүй байсан учраас бид энэ хүний араас хөөцөлдөж байж дахин гэрээ хийсэн. Хоёр дахь удаагаа энэ хүний шахалт дарамтанд орж байж гэрээг хийсэн. Гурав дахь гэрээг төлбөр тооцоо хожимдуулсан учраас гаргасан гэж байна. Энэ бол шал худлаа асуудал. Манай барилгын явцад манай гэр бүлийн хүн би, ерөнхий инженер, Н.Э бид 4 зогсож байгаад дулааны босоо шугамыг метр шахуу өргөн гифсэн ханаар хааж байхыг нь хараад яагаад ийм ашиггүй үрэлгэн зардал гаргаж байгаа юм бэ үүнийгээ бага хэмжээтэй материалаар таглаж болдоггүй юм уу гэж хэлсний төлөө н.Энхбаяр дөрөө хийгээд хэрүүл болгосон. Тэгвэл та нар өөр хүмүүс олж энэ ажлаа хийлгэ, бид нар хүнээ аваад явлаа гээд дахиад хоёр дахь арга барилаараа хүмүүсээ аваад явчихсан. Ингээд барилгын ажил бас хорин хэд хоногоор тасалдсан. Цаг хугацааны хувьд хүйтний улирал ойртчихсон учраас дахин араас нь хөөцөлдсөн. Аргагүй эрхэнд дахин үнийн өөрчлөлт оруулаад зөвшилцөлд хүрээд дахин нэмэлт гэрээ хийсэн юм. Зурагт өөрчлөлт оруулаад агаар салхивчны зүйлсийг төмөр байсныг хуванцар болгоод, фронтон бүрэн цутгамал байсныг тоосго болгоод, чулуун шал байсныг плита болгоод, плитаг нь паркет болго гэж хүсэлт гаргасан гэж яриад байгаа. Гэтэл энэ хүмүүсийн ярьж байгаа бүгд худлаа. Ямар ч эрүүл ухаантай хүн хорин хэдэн сая төгрөгөөр ажлын зураг хийлгэж зуруулчихаад ийм барилга загвартай, ийм агааржуулалтын системтэй дээрээс нь мөнгө нэмж өгчихөөд байхад материалынхаа зардлаас хасуулаагүй. Энэ зургийн дагуу хийж гүйцэтгэхгүй байгаа ажлуудыг өөрсдийн дураар хийж эхэлсэн. Бид ашиглалтын явцад хуулиараа элдэв янзын доголдол зүйлээ нэхэмжлэх үндэслэлтэй. 2012 ондоо багтаж дуусах ёстой барилга 2013 онд ч багтаж дуусаагүй. Бид нарын банкнаас авсан хүү төлбөр бусад үйл ажиллагааны доголдол гээд маш их хохирлыг бидэнд авчирсан. Барилгын дээврээс ус гоожоогүй агааржуулагч салхивчнаас болж хүмүүс ухаан алдаж унаагүй хэвийн байгаа мэтээр яриад байна. Гэтэл энэ барилгын юм гэдэг 4-5 жилийн настай зүйл биш 40-50 жилийн настай. Энэ нэхэмжилж байгаа 103 сая төгрөгийг яагаад төлөхгүй гэж үзээд байна вэ гэхээр би сая цухас дурдаад өнгөрсөн. Бид өөрсдөөс их хөрөнгө оруулсан. Акт гаргаж өгөөгүй, төлбөр тооцоогоо ч хийгээгүй. Энэ хүмүүсийн хийх ёстой ажлын хөлс нь өчнөөн мөнгө төгрөг гаргасан байгаад байдаг. Гэтэл энэ хүнийг ажлыг дуусахыг хараад байвал хохирол ихээр гарах гээд байдаг. Ингээд хөрөнгө оруулчихсан учир сүүлийнхээ үлдэгдэл тооцооноосоо хасалт хийлгэе гэдэг байдлаар санал тавихад энэ хүн хүлээж аваагүй. Иймээс төлбөр тооцоонд маргаантай асуудал үүсээд байгаа юм гэжээ.

 

Хариуцагч Х.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  К ХХК нь Б.Гтой гэрээ хийгээгүй надтай гэрээ байгуулсан. Гэрээг дүгнэх ёстой байсан. Дүгнэсэн байсан бол өгөх биш авлагатай үлдсэн. Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комисс гэсэн хурал болсон. Тэр хурал дээр 22 төрлийн биелүүлэх албан шаардлагыг өгсөн. Түүнийг нэхэмжлэгч тал биелүүлээгүй. Манай зургийг зурсан компаниас албан бичиг авсан. Түүн дээр ч гэсэн нэхэмжлэгч компани яагаад энэ зургийн дагуу барилгаа хийгээгүй вэ гэдгийг бид удаа дараа сануулдаг байсан. Мөн албан бичиг дээрээ ч гэсэн дурдсан байсан. Шинжээчийн дүгнэлтэд мөн зургийн дагуу хийгдээгүй байна гэдэг дурдагдсан байгаа. Тийм учраас би 103,000,000 төгрөгийг төлөхгүй гэдгээ хэлмээр байна. Мөн дээрээс нь би 1,722,000,000 төгрөгөөр анх гэрээ хийсэн. Гэтэл 1,774,000,000 төгрөг буюу 50,000,000 гаран төгрөгийг илүү өгчихсөн байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Х.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  К ХХК нь Х.Отэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах газарт зоорийн хамт 8 давхар нийт 2,870 м.кв барилгын зураг төслийн дагуу барилга барьж түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан харилцан тохиролцсон ба нийт 1,774,200,000 төгрөгийг төлсөн болно. Гэвч  К ХХК нь барилгыг батлагдсан зураг төслийн дагуу бариагүй буюу гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй тухай Барилга байгууламж байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэлд олон доголдол дурдагдсан байдгаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 07 сарын 27-ны өдрийн 01/2018 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа дараах ажлуудын гүйцэтгэгчид төлсөн төлбөрөөс хасч буцаан төлүүлэхээр нэхэмжилж байна. Үүнд: Барилгын агаар сэлгэлт, барилгын агаар сэлгэлтийн зураг төсөл нь барилга архитектурын технологийн зургийг үндэслэн Олон нийт иргэний барилга, БНбД 31-03-03 Агаар сэлгэлт кондиционер БНбД 41-01-11, Галын аюулгүй байдал БНбД 21-01-02 зэрэг норм дүрмийг баримтлан дараах байдлаар төлөвлөсөн. Үүнд: Барилгын архитекторын технологийн зургаар бохирдсон агаар зайлуулах системийн /АСС1- 9/9ш цайрдсан нимгэн төмөр босоо хоолой /300*200. 350*250. 350*300. 400*300/ байхаар. Агаар дамжуулах хэвтээ шугам ЕСI-ээс ЕС11-д /200*100/ хөндлөн огтлолтой цайрдсан төмөр хоолой байхаар, Чех улсын Ремак фермийн К863/45-4Е дээврийн сэнсийг /АСС1-9/ тус бүрд угсрахаар Цэвэр агаар оруулах АОС 1-4 системийг 1, 2, 3, 4 дүгээр давхрын өрөө тасалгаануудад зориулан УЕШШ УЗ-21 К-НС маркийн иж бүрдэл төхөөрөмж, барилгын 1, 5, 6, 7 давхрын өрөө тасалгаануудад зориулж агаарыг хөргөдөг R/Ү/71DQҮ2С8 FVHG72.12СW.N маркийн 21 ширхэг хос тоног төхөөрөмжийг барилгын гадна дотор талд угсарч хоорондоо хамааралтай ажиллахаар төлөвлөсөн. Гэтэл гүйцэтгэгч  К ХХК нь Барилгын архитекторын технологийн зургаар бохирдсон агаар зайлуулах системийн /АСС1-9/ 9ш цайрдсан нимгэн босоо төмөр 300*200, 350*250, 350*300, 400*300/ хоолойн хөндлөн огтлолын талбайг гол дамжуулах хэсэгт 2-3.8 дахин багасгаж ф200-ийн /РУС/ хуванцар хоолойгоор угсарсан. Мөн агаар дамжуулах хэвтээ салбар шугамуудыг ванцар хоолойгоор угсарсан ба ЕС1-ээс ЕС11-д /200*100/ хөндлөн огтлолтой цайрдсан төмөр хоолой байхыг хөндлөн огтлолын талбайг гол дамжуулах хэсэгт 2,5 дахин багасгаж фЮО-ийн /РУС/ хуванцар хоолойгоор угсралт хийсэн. Энэ нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчдийн дүгнэлт, фото зургаар нотлогдож байгаа ба тус дүгнэлтэд Хуванцар хоолойгоор угсралт хийснээс болж зураг төслөөр тооцоологдсон гол дамжуулах хоолойнд нэвтрэн өнгөрүүлэх агаарын тоо хэмжээ. АСС-1 L=580 мЗ, АСС-2 L=600 м3 АСС-3 1=575 м3, АСС-4 L=670 мЗ. АСС-5 L=485 мЗ. АСС-6 L=635м3 /ф200 мм F=0.0314/таван сая таван зуун найман мянга зургаан зуун тавин дөрөв/ м.кв. Зураг төсөлд тооцож авсан агаарын урсгалын хурд v-5м/с-5.8 м/с болж системүүд агаарын тоо хэмжээг батлагдсан зураг төслөөс 2-3.8 дахин бууруулсан байна. Угсарсан агаар дамжуулах гол болон салбар хоолойн агаар нэвтрүүлэх хөндлөн огтлолын талбай нь зураг төслөөр тусгагдсан агаарын тоо хэмжээг нэвтрүүлэх ямар ч боломжгүй нь тооцоогоор нотлогдож байна. Мөн Чех улсад үйлдвэрлэгдсэн сэнсийг угсрах байсан боловч БНХАУ-д үйлдвэрлэсэн 6 ширхэг сэнс угсралт, АСС 7, 8, 9-д дефлектор угсарсан ба тэнхлэгийн сэнснүүдийн агаар сорох бүтээмж нь зураг төслийн шаардлагыг хангахгүй бөгөөд зураг төслийг өөрчлөн угсарсан, гаднаас агаар соруулах системүүдийн тоног төхөөрөмж, хоолой огт угсрагдаагүй гэж бодит байдлыг тусгасан ба ...норм дүрэм Барилгын хөгжлийн төвийн Магадлалын хэлтэст хянагдаж батлагдсан зураг төсөл зөрчсөн. Агаар сэлгэлт муу явагдаж байгаагаас хүчилтөрөгчийн дутагдал өрөө тасалгаан дахь агаарын хэм, нүүрсхүчлийн хий чийг болон хорт бодисын хэмжээг нэмэгдүүлж хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Тиймээс Барилгын агаар сэлгэлтийн системийн угсралтыг зураг төслийн дагуу болгож зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн юм. Үүний дагуу Итгэлт эстимэйт' ХХК-д хүсэлт гаргаж одоо хийгдсэн байгаа агааржуулалтын системийн зардал, зургийн дагуу хийх төсвийн зөрүү агааржуулалтын системийг зургийн дагуу болгож дахин гүйцэтгэхэд шаардлагатай ажлын тооцоо, төсвийг хууль тогтоомжийн дагуу гаргуулсан болно. Үүнд: Агааржуулалтын системийг зургийн дагуу хийж гүйцэтгэхэд гарах төсөв 128,902,452 төгрөг байснаас одоогийн хийсэн байгаа агааржуулалтын системийн үнэлгээ нь 20,072,762 төгрөг буюу 108,829,690 төгрөгийн зөрүүтэй байна. Барилгын 2, 3, 4 давхрын шалны байгуулалт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчдийн дүгнэлтэд Барилгын зураг төсөлд төлөвлөгдсөнөөр 2 дугаар давхрын шалны байгуулалт хэсэгт дэлгүүр шатны хонгилын шалны төрөлд 150 мм-ийн цутгамал төмөр бетон хучилт дээр ус тусгаарлагч 2 үе хар цаас нааж 50мм-ийн зузаантай багсармал бетон үе дээр 30 мм-ийн зузаантай чулуун хавтанцар байхаар төлөвлөгдсөн байхад дэлгүүрийн хэсгийг плитагаар хийсэн. Мөн 3, 4 дүгээр давхрын шалны байгуулалтын хэсэгт чулуун хавтан байхаар төлөвлөсөн байхад плита болон паркет шал хийсэн нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-дэх хэсэг /барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, зураг төслийн шаардлагыг бүрэн хангасан байх/ заалтын хэрэгжилтийг хангахгүй байна гэж дүгнэсэн болно. "Итгэлт эстимэйт ХХК-ийн тайлангаар Барилгын 2, 3, 4 дүгээр давхрын шалны байгуулалтыг зураг төслийн дагуу гүйцэтгэх төсвийг 62,783,075 төгрөг гэж гаргасан ба  К ХХК-ийн зураг төсөл зорчиж гүйцэтгэсэн шалны байгуулалтад гарсан зардал нь 37,934,353 төгрөг байгаа ба үүний зөрүү 24,848,722 төгрөг байна. Дээврийн хучилт болон хашлага /фронтон/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 102/Ш32018/01977 дугаар шүүгчийн захирамжийн шинжээчээс асуусан 3 дахь асуулт буюу Дээврийн хучилт болон хашлагын /пронто/ ажил зураг төсөлд хэрхэн тусгагдсан, бодит байдалд яаж хийгдсэн эсэх асуултанд хариулахдаа "Дээврийн хашлага, хана батлагдсан зургийн БА-18, БА-21-д заасан хэсэглэл-А, В-д заасны дагуу угсрагдаагүй, дээврийн хар цаасыг дээврийн хашлага хананд мөчидхөн босгож наасан ба фронтоны малгай төмрийг хучлагын төвшингөөс хүртэлх зайд буулган бүрж өгсөн, өрлөгийн тоосго ил гарсан, дээврийн баруун болон хойд хэсэгт хашлага ханыг өндөрсгөж өрсөн дээр нь хашлага хайстай байна. Дээврийн хучлага хар цаасыг зүсэж нээж харвал ажлын зургийн БА-17, БА-18 д заасан дээврийн материалуудыг хэрэглээгүй байна" гэжээ. Батлагдсан зураг төслийн БА-18, БА-21 -ийн хэсэглэл А,В-д заасныг үгээр тайлбарлавал: Дээврийн фронтон буюу хашлагын үндсэн хийц нь цутгамал төмөр бетон 1.1 метр өндөртэй хана байх ба барилгын хананы түвшингээс 0,38 метр илүү гарсан хөөсөнцөр дулаалгын ус чийгээс хамгаалсан цутгамал бетон чихтэй байсан. Дээврийн хучилт нь 1 үе чулуутай, 3 үе ус тусгаарлагч хар цаас дэвссэн, түүний дор 50мм цементэн тэгшилгээ, 50-100 мм налуулга керамзит бетон, дулаалгын полистрол хавтан 200 мм, ус тусгаарлагч 1 үе пергамин П-350, цутгамал төмөр бетон хучилт 150мм тус тус байх ёстой байна. Үүнээс одоогийн байгаа байдал нь фронтоны төмөр бетон цутгамал хана /1.1 метр өндөртэй/ чих огт хийгдээгүй, 50 см өндөртэй тоосгон хана зарим хэсэгт өрсөн байсан ба захиалагч өөрийн зардлаар тоосгон ханыг гүйцээж зарим хэсэгт нь төмөр хашлага, хайс хийсэн болно. /Шинжээчийн дүгнэлт, Үзлэгийн тэмдэглэл видео бичлэг болон гэрэл зурагт тусгагдсан байдлаар/ Мөн зургаар 4 үе хар цаас дэвсэх байснаас зөвхөн 2 үе хар цаас дэвссэн, цаасны дор байх хучилт нь зургийн дагуу хийгдсэн эсэхийг тогтоох боломжгүй, гүйцэтгэгч нь архивт байх ил далд ажлын актанд энэ тухай баримтыг тусгаагүй байсан ба барилгын техникийн хяналтын өрөөнд дээврээс ус гоожсон барилгын дээврийн налуу жил ирэх тусам хотойж байгааг үзэхэд бусад давхарга ч зургийн дагуу хийгдээгүй гэж үзэхээр байна. Итгэлт эстимэйт" ХХК-ийн үнэлгээгээр Батлагдсан зураг төслийн дагуу дээврийн хучилт, фронтоны ажил гүйцэтгэхэд 59,873,942 төгрөгийн зардал гарахаар тооцсон ба гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн одоо байгаа дээврийн хучилт, фронтоны ажлыг хийхэд 16,163,063 төгрөгийн зардал гарсан гэж тооцоолсон байна. Үүнээс төсөв гүйцэтгэлийн зөрүү нь 43,710,879 төгрөг байна. Нэхэмжлэлийн шаардлага 1-ийн үндэслэл: Захиалагч гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэж нийт 1,774.200,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн байх ба энэ нь зураг төслийн дагуу барилгыг барих материал, ажлын хөлсний зардал/ бүрэн багтсан юм. Гэтэл гүйцэтгэгч барилгыг зураг төслийн дагуу бариагүй, дээр дурдсан ажлууд дээр зураг төсөл зөрчиж гүйцэтгэсэн болох нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д Захиалагч дараах шаардлага гаргах эрхтэй: 352.2.3-д доголдлын улмаас ажлыг үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажилд гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах, талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д "Гүйцэтгэгч нь гэрээгээр хангасан материал болон гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн чанарт гурван жилийн хугацаатай чанарын баталгааг захиалагч талд гаргаж өгөх ба баталгаат хугацааг Улсын комисст хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн тооцно гэж зааныг үндэслэн гүйцэтгэгчид төлсөн 1,774,200,000 төгрөгөөс зураг төслийн дагуу гүйцэтгээгүй ажлын төсөвт өртгийн зөрүү 177,389,291 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй байна. Барилгын агаар сэлгэлт Агаар сэлгэлтийн тухай судалгаа шинжилгээний материалд "Агаар сэлгэлтийн систем нь орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгад хүн аж төрөх, ажиллах орчны агаарын чанарыг хангах эрүүл ахуйн техник юм. Өндөр болон гал түймрийн аюултай барилгад гал түймэр гарсан үед утаа барилгын бусад хэсэгт тархахгүй байх, хүмүүсийн дүрвэх нөхцөлийг хангахуйц утаа зайлуулах, даралттай агаар оруулах систем төлөвлөдөг ба энэ нь агаар сэлгэлтийн системийн нэг хэсэг юм. Улмаар өрөө тасалгаанд ялгарч буй хорт бодисыг зайлуулах, агаарыг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй зөвшөөрөгдөх хэмжээнд барьж байх нь агаар сэлгэлтийн системийн үндсэн үүрэг. Агаар сэлгэлтийн тоо хэмжээг тухайн өрөөнд ялгарч буй хортой бодисын хэмжээ. Агаар сэлгэлтийн давтамж нэг хүн тоног төхөөрөмжид шаардлагатай агаарын тоо хэмжээ зэргийг үндэслэн "Халаалт агаар сэлгэлт, кондиционерийн норм ба дүрэм БНбД 41-01-1 Г-ийн хавсралт "Л"-ийн дагуу тооцох ёстой" гэж тодорхойлсон байна. Барилгын зураг төслийн хувьд барилгын норм дүрэм зөрчсөн асуудал байхгүй тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлтэд тусгасан. Харин гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийн дагуу агаар сэлгэлтийн системийг барьж байгуулаагүй нь шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтэд "Барилгын агаар сэлгэлтийн системийн угсралтыг зураг төслийн дагуу болгож зайлшгүй хийлгэх шаардлагатай" гэж тусгасныг үндэслэн агаар сэлгэлтийн ач холбогдол, тус барилгад ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндийн үүднээс барилгын агаар сэлгэлтийн системийг зураг төслийн дагуу болгож гүйцэтгэхээр "Итгэлт эстимэйт ХХК-иар одоогоор Монгол улсад барилгын төсөв гаргахад ашиглаж буй Estimator Pro программаар төсөв тооцоо гаргуулсан болно. Тус төсвөөр одоо байгаа агааржуулалтын системийг буулгаж зураг төслийн дагуу гүйцэтгэж хэвийн болгоход шаардлагатай ажлын тооцоо зардалд 173,957,392 төгрөг зарцуулагдахаар тооцжээ. Гүйцэтгэгч нь барилгын ажлыг зохих ёсоор буюу зураг төслийн дагуу гүйцэтгэсэн бол дээрх зардал захиалагчаас дахин гарахгүй байсан гэдэг нь тодорхой. Иймд Барилгын агаар сэлгэлтийн системийг зураг төслийн дагуу болгож дахин гүйцэтгэх зардалд дахин гүйцэтгэх төсөв болох 173,957,392 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагын 1.1-д тусгасан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй ажлын зөрүү 108,829,690 төгрөгийг хасч 65,127,702 төгрөгийг нэмж гаргуулахаар байна. Барилгын 1 давхрын зүүн талын хананы дулаалга Шинжээчийн дүгнэлтийн Шинээр үүссэн нөхцөл байдал хэсэгт: "Шинжээчээр ажиллах үеэс барилгын зүүн талын чулуун өнгөлгөөний дотор талд дулаалга хийгдээгүй гэх гомдлыг хариуцагчийн зүгээс гаргаж байдаг бөгөөд өнгөлгөөн чулуун хананд 0,05*0,05 метр хэмжээтэй нүхээр харахад тэр хэсэгт дулаалгын материал ажиглагдаагүй. Шинжилгээнд авагдсан материалд өөрчлөлтийн зураг байхгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.17-д заасан шаардлага хангахгүй байна гэж дүгнэжээ. Захиалагч нь барилгын гадна фасад дулаалгын ажил хийгдэж байх үед гүйцэтгэгчийн ажилтнууд өнгөлгөөний хананы дундуур барилгын хог хийж байсныг болиулж зориулалтын дагуу дулаалга хийхийг шаардсан боловч ямар ч дулаалгагүй тэр чигээр нь хийсэн байсныг сүүлд мэдсэн. Барилгын гадна дулаалга нь чухал ач холбогдолтой бөгөөд батлагдсан зургаар цутгамал төмөр бетон хананы гадна хөөсөнцөр дулаалга, түүний гадна өнгөлгөөний хана хийгдэхээр заагдсан байсан ч гүйцэтгэгч барилгын 1 давхрын зүүн талын нийт 43,4 метр квадрат хананд дулаалга хийхгүй орхисон байна. Энэхүү дулаалгын дахин хийх зайлшгүй шаардлагатай ба Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээ, төсвөөр тухайн хэсгийн өнгөлгөөг буулгаж дулаалга хийж дахин өнгөлгөө хийх ажил, материалын тооцоог гаргуулахад нийт 11,405,565 төгрөг зарцуулагдахаар тооцсон. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх " гэж заасныг үндэслэн гүйцэтгэгч  К ХХК-ийн зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад үүсэх зардалд дээрх 2 шаардлагаар нийт 76,578,267 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Гүйцэтгэгч  К ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, ажил дуусах үед хаяж явсан, дотор засал чимэглэлийн ажлыг мэргэжлийн бус хүмүүсээр шаардлага хангахгүй хийлгэсэн зэргээс шалтгаалан захиалагч өөрийн хөрөнгөөр зарим төрлийн ажлыг гүйцэтгэж барилгыг бүрэн ашиглалтад Талуудын хооронд байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д гүйцэтгэгчийн хийх ажлыг Зоорийн хамт 8 давхар нийт 2,870 м.кв талбайтай барилгын үндсэн каркас, ханын өрлөгийн ажил, дээврийн ажил, дотор гадна заслын ажил, хаяавч довжоо дотор сантехник, цахилгаан, холбоо дохиолол, салхивч, 1-7 давхрын зорчигчийн болон бага оврын ачааны лифт суурилуулах зэрэг ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагчийн өмчлөл буюу эзэмшилд шилжүүлнэ" гэж тодорхой тусгасан боловч гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй юм. Энэ тухай гүйцэтгэгчид удаа дараа мэдэгдэж байсан боловч арга хэмжээ аваагүйгээс захиалагч дараах ажлуудыг нэмэлт зардлаар гүйцэтгэсэн. Үүнд: Барилгын эргэн тойрны хаяавчийг зураг төслийн дагуу хийх зайлшгүй шаардлагатай ба гүйцэтгэгч огт хийгээгүй тул захиалагч Наран бетон зуурмаг ХХК-иас бетон зуурмаг авч өөрсдөө хийсэн. Бетон зуурмаг худалдан авсан төлбөрийн баримт, зуурмаг өгсөн тухай актыг хэргийн материалд хавсаргасан ба нийт 3,675,000 төгрөг болно. Дотор заслын ажлыг Сүмбэр багана ХХК-иар хийлгүүлж барилгын материал болон ажлын хөлсний зардалд 7,000,000 төгрөг зарцуулсан болно. Орд констракшн ХХК-иас барилгын материал худалдан авсан НӨАТ-ын баримт. Сүмбэр багана ХХК-д төлбөр төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан болно. Дотор заслын ажил хангалтгүй гүйцэтгэгдсэн тухай 2014 оны 02 сарын 12-ны өдрийн барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэлд барилгын хяналтын инженерээс үүрэг даалгавар өгч тусгасан байдаг. 3 давхрын ариун цэврийн өрөөний тохижилт, суултуур болон дагалдах хэрэгслийн зардалд нийт 2,685,460 төгрөг зарцуулсан. Суултуур болон дагалдах тоноглолыг 2013 оны 06 сарын 16-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос авсан ба 5,500 юань буюу 1,285,460 төгрөг, тухайн үеийн Монгол банкны юаны ханш 233.72 төгрөг, ажлын хөлсөнд иргэн Мөнхбатад 1,400,000 төгрөг төлсөн болно. Баримтуудыг өмнөх нэхэмжлэлтэй хамт өгсөн. Гүйцэтгэгч нь дотор гэрэлтүүлгийг огт хийж гүйцэтгээгүй ба захиалагч өөрийн хөрөнгөөр гэрэл авч угсарч суурилуулсан болно. Гэрлүүдийг 2013 оны 06 сарын 14-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авсан ба нийт 20,794 юань буюу 4,859,953 төгрөг. Тухайн үеийн Монгол банкны юаны ханш 233.72 төгрөг. Монголоос гэрэл худалдан авсан 200,000 төгрөг нийт 5,059,953 төгрөг байна. Гэрлүүдийг угсарч суурилуулсан ажлын хөлс ороогүй зөвхөн материалын зардал ба санхүүгийн баримтуудыг албан ёсны орчуулгын хамт хэрэгт өгсөн. Барилгын 1 давхрын шилэн фасад буюу цонхыг бусад цонхнуудын хамт зураг төслийн дагуу захиалж хийлгүүлсэн одоог хүртэл анхны захиалсан агуулж байгаа боловч гүйцэтгэгчийн инженерийн буруу тооцооллын улмаас цутгалт буруу хийгдэж цонхнууд таарахгүй болсон. 1 давхрын фасад, цонх зайлшгүй хийх шаардлагатай тул Кей Ви Ди ХХК-иар захиалагч өөрийн хөрөнгөөр багасгасан хэмжээгээр дахин захиалга өгч хийлгүүлэн угсарсан. Шилэн фасад буюу цонх захиалж хийлгэхэд 17,220,666 төгрөгийн зардал гарсан ба хэмжээ тус бүрээр захиалга өгч тооцоо хийсэн баримтыг нотлох баримтаар өгсөн. Барилгад суурилуулсан цахилгаан шатыг Хандок ХХК-иас авсан ба гүйцэтгэгч, захиалагч нар нэг нэгээр нь хувааж авч хөрөнгийг гаргахаар шийдвэрлэсэн. Гэвч барилга ашиглалтад оруулж лифтны актыг авахад гүйцэтгэгч  К ХХК төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул актыг өгөх боломжгүй, 1,500,000 төгрөгийн төлбөрийг төлөхийг Хандок ХХК-иас шаардсан. Захиалагч гүйцэтгэгчид төлсөн төлбөрт цахилгаан шатны үнэ багтсан байсан ч барилга ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагын улмаас дээрх 1,500,000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн. Гүйцэтгэгчийн инженер, ажилтнууд барилгын ажлыг эхлүүлэхдээ цэвэр усны шугамын лацыг хөндөж, зөвшөөрөлгүй ус ашигласан тул орон сууц нийтийн аж ахуйн конторын зүгээс 414,200 төгрөгөөр торгосон. Тухайн үед энэхүү төлбөрийг гүйцэтгэгч төлөх ёстой, түүнд өгөх мөнгөнөөс хасч тооцох байсан боловч усгүйгээс ажил зогссон тул төлж ажлыг эхлүүлсэн юм. Барилгын гадна, дотор цахилгаан холболтын зардалд материал болон ажлын хөлсөнд нийт 48,145,178 төгрөг зарцуулсан ба гүйцэтгэгч барилгын эргэн тойрны 20 метр доторх цахилгаан, сантехникийн шугам сүлжээний холболтыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч цахилгааны гадна холболтод тухайн үед гүйцэтгэгчээс ямар ч зардал гаргаагүй юм. Барилгын эргэн тойрны 20 метр буюу барилгаас цахилгааны эх үүсвэр хүртэлх зайны 20 метр доторх шугам сүлжээ, тоноглолуудын зардлыг тусгайлан тооцох боломжгүй тул нийт гарсан зардлын 20 хувь болох 9,629,035 төгрөгийг гүйцэтгэгчээс нэхэмжилж байна. Санхүүгийн баримтаар БНХАУ-аас цахилгааны тоноглол материал худалдан авсан баримт, орчуулгын хамт, ажлын хөлсний баримтыг хавсаргасан болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад барилгын ажлын дараах цэвэрлэгээ хийх, хог ачих ажил нь гүйцэтгэгчийн үүрэг байхаар заасан боловч гүйцэтгэгч энэхүү үүргээ биелүүлээгүй /тухайн үед манай барилгыг хаяад явсан байсан/ тул захиалагч 6 хүн хөлсөлж бүх цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэж, гадна хог хаягдлыг ачуулж нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлөх ажлуудыг гүйцэтгүүлсэн ба нийт цалингийн зардалд 5,508,654 төгрөгийг олгосон. Тухайн үед гүйцэтгэгчээс цалингийн зардлыг гаргуулах зорилгоор хүмүүст тооцож олгохдоо баримт үйлдэн, гарын үсэг зуруулж байсныг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээр дурдсан 52,692,968 төгрөгийн зардал нь гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол захиалагчаас огт гарах есгүй байсан зардал юм. Захиалагч гэрээний дагуу төлөх төлбөрт анх тохиролцооноосоо илүү хэмжээгээр буюу 1,774,200,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн байтал барилгын ажил бүрэн дуусахгүй, ашиглалтад оруулах боломжгүй байснаас энэ тэр олон ажлуудыг өөрийн зардлаар гүйцэтгэж байсан боловч зарим хэсгийг л нэхэмжилж байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1 гэрээний 4 дэх хавсралтын 7-д Гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцно" гэж заасан. Гэрээний хавсралт 6 буюу хамгийн сүүлчийн тохиролцоогоор гүйцэтгэгч ажлыг 2014 оны 01 сарын 29-ны дотор гүйцэтгэж, барилга ашиглалтад оруулахаар тохиролцсон, 2014 оны 02 сарын 12-ны өдөр улсын комиссын үзлэг, хурал болсон ч олон ажлыг засаж хийхээр даалгасан байснаас улсын комиссын акт 2014 оны 04 сарын 02-ны өдер гарсан болно. Энэ хугацаанд ч барилгын ажил бүрэн дуусаагүй, зарим төрлийн ажлыг гүйцэтгэгч хийгээгүй өөрөөр хэлбэл улсын комиссын хурлын тэмдэглэлд нэмэлтээр хийх ажлыг тусгасан /тухайлбал дээврийн хашлага буюу пронто, бага оврын ачааны лифт гэх мэт/ байсан тул ажлын гүйцэтгэлийг 80 хувьтай гэж тооцоход нийт төлсөн 1,774.200.000 төгрөгийн 20 хувь буюу 354,840.000 төгрөгийн гүйцэтгэл дутуу гэж тооцон барилга ашиглалтад оруулах байсан 2014 оны 01 сарын 29-ний өдрөөс 2014 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэл 42 хоногийн хугацаанд алданги тооцсон болно. 354,840,000*0,1 хувь = 354,840 төгрөг 42 хоног=14,903,280 гөгрөг нэхэмжилж байна. Хэдийгээр гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу нэхэмжлэлийн шаардлага 1,2-т дурдсан ажлуудыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй байгаад захиалагч өнөөдрийг хүртэл алданги тооцох эрхтэй ч барилга байгууламжийг улсын комисс хүлээн авсан актаар эд ангийг зогсоосон болно. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж  К ХХК-иас Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс захиалагчид учирсан хохирол, зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, огт гүйцэтгээгүй ажлын хөлсийг буцаан гаргуулах, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад гарах зардал зэрэгт нийт 321,563,806 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  К ХХК нь хариуцагч Б.Г, Х.О нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 103,815,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Х.О нь гэрээний улмаас учирсан хохиролд 321,563,806 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч Б.Г, Х.О нарт холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 103,815,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч  К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

 К ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэн Х.Отэй Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн урд оффис, үйлчилгээний зориулалттай 2,870 м.кв талбай бүхий, зоорийн давхартай 8 давхар барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэж хүлээлгэж өгөх, захиалагч нь 1м.кв нь 600,000 төгрөгөөр тооцож, 1,722,000,000 төгрөгийг төлөхөөр тохирч гэрээг бичгээр байгуулан баталгаажуулжээ. Талуудын байгуулсан гэрээний агуулгаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэв. /хх-ийн 5-7 дугаар тал/

 

Талуудын байгуулсан гэрээний 3-т төлбөрийг үе шаттайгаар санхүүжүүлэхээр, гэрээний 7.1-т үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх, 7.3-т зааснаар захиалагчийн саналаар нэмэлт ажил хийгдэх үнийн зөрөө гарсан тухай бүрт 2 тал харилцан тохирч акт протокол үйлдэж баталгаажуулах, 10-р зүйлийн 10.1-т өрлөг угсралтын ажил дуусч дотор засал, монтажийн ажил хийгдэх, материалын сонголт, хийгдэх ажлын жагсаалтыг харилцан тохирч хавсралт үйлдэн баталгаажуулахаар тохирсон байна.

 

Талууд 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний хавсралт 3-т дотор засал, монтажийн ажил хийгдэх материалын сонголт, хийгдэх ажлын жагсаалтыг харилцан тохирч, барилга хүлээлгэж өгөх хугацааг 2013 оны 08-р сарын 01-ний байхаар, хавсралт 4-т гэрээний үнийн дүн болон нэмэлт ажил, ашиглалтад өгөх хугацааны талаар, хавсралт 5-д хавсралт 4-т өөрчлөлт оруулах, хавсралт 6-д барилга угсралтын ажлын эцсийн гүйцэтгэлийн тооцоог хийж, барилгыг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний дотор дуусгахаар харилцан тохирч нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулжээ. /хх-ийн 8-12 дугаар тал/

 

Гэрээний хавсралт 6-д заасан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний дотор ажил гүйцэтгэгч  К ХХК нь барилгын ажлыг дуусгаснаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажилласан, улмаар 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2014/202 тоот актаар ашиглалтад хүлээж авсан /хх-ийн 15-26 дугаар тал/, захиалагч Луна плаза нэртэйгээр тус барилгад үйл ажиллагаа явуулж байна.

 

Нэхэмжлэгч  К ХХК нь гэрээний хавсралт 6-д тусгасан 5.улсын комисс ажиллахад гарах зардлаас 3,815,000 төгрөг, 6.улсын комиссийн акт зурагдсан өдрөөс хойш 100,000,000 төгрөгийг 3 сарын дараа төлж барагдуулна гэснийг үндэслэн нийт 103,815,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

  

Захиалагч нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах зардлыг хариуцахаар гэрээний хавсралт 6.6-д тусгасан байх бөгөөд үүнийг 23,815,000 төгрөгөөр тохирсон байна. Үүнээс захиалагч 20,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй. Үлдэх 3,815,000 төгрөг төлөөгүй, мөн барилга байгууламжийг улсын комисс хүлээн авснаас хойш 3 сарын дараа 100,000,000 төгрөг төлөхөөр тохирсон байх тул нийт 103,815,000 төгрөгийг хариуцагч Х.Оээс гаргуулан нэхэмжлэгч  К ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Харин  К ХХК нь Б.Гтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, ажлын хөлс төлж, үйл ажиллагаанд оролцож байсан зэргээс шалтгаалан  К ХХК болон Х.О нарын хооронд байгуулсан гэрээний үүргийг хариуцагч Б.Г хариуцах үндэслэлгүй. Иймд хариуцагч Б.Гт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч  К ХХК-иас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд 321,563,806 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х.Оийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Хариуцагч Х.О нь нэхэмжлэгч  К ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд нийт 321,563,806 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Үүнд:

 

1.Барилгыг барилгын зураг төслийн дагуу бариагүй, гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас ажлын үр дүнгийн үнийг бууруулж ажил гүйцэтгэгчид төлсөн хөлснөөс барилгын агаар сэлгэлтийн системийн зардлаас 108,829,690 төгрөг, барилгын 2, 3 ,4 давхрын шалны байгуулалтын зардлаас 24,848,722 төгрөг, дээврийн хучилт болон хашлага /фронтон/ зардлаас 43,710,879 төгрөг тооцож нийт 177,389,291 төгрөг гаргуулах;

            2.Барилгын зургийн дагуу барилгад агаар сэлгэлтийн систем шинээр хийхэд 65,127,702 төгрөг, барилгын 1 давхрын зүүн талын хананы дулаалга, өнгөлгөө хийхэд 11,405,565 төгрөг нийт 76,578,267 төгрөг гаргуулах;

3.Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гарсан зардал болох бетон зуурмагийн үнэ 3,675,000 төгрөг, дотор заслын материалын болон ажлын хөлс 7,000,000 төгрөг, барилгын 3 давхрын ариун цэврийн өрөөний тохижилт, тоноглолд 2,685,460 төгрөг, дотор гэрэлтүүлгийн материалын үнэ 5,059,953 төгрөг, барилгын 1 давхрын фасад, цонх дахин хийлгэхэд гарсан зардалд 17,220,666 төгрөг, барилгад суурилуулсан цахилгаан шатны төлбөр 1,500,000 төгрөг, цэвэр усны лац зөвшөөрөлгүй хөндөж ус ашигласны торгууль 414.200 төгрөг, барилгын эргэн тойрон 20м цахилгааны эх үүсвэрт шугам сүлжээний тоноглолын зардал 9,629,035 төгрөг, барилгын ажлын дараах цэвэрлэгээний ажлын зардал 5,508,654 төгрөг, барилгын ажлыг хийж дуусгах хугацааг 42 хоног хэтрүүлсний алданги 14,903,280 төгрөг нийт 67,596,248 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Нэхэмжлэгч  К ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу захиалагч нарын барилгыг эрх бүхий байгууллагын дүгнэлтийн дагуу ашиглалтад оруулж өгсөн, "Барилга-Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний Хавсралт 3-д хоёр тал агааржуулалт, /салхивчны/ материалыг БНХАУ-аас гэж нэр зааж тохиролцсон, хавсралт 1-д талууд барилгын 2, 3, 4 дүгээр давхруудын шалны байгуулалтыг ...2 дугаар давхрын шал 80x80 хэмжээтэй чулуун плита, 3 дугаар давхрын шал 80x80 хэмжээтэй чулуун плита, 4 дүгээр давхрын шал 80x80 хэмжээтэй плита гэж харилцан тохиролцож баталгаажуулсан, хавсралт 3-т дээврийн чулуутай, чулуугүй хар цаас БНХАУ-аас гэж харилцан тохиролцож сонгож авсан, хийгдсэн ажлыг хийгдээгүй, хүлээж авснаа аваагүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Захиалагч Х.О нь барилгын зураг төслийг 2012 онд Гоби травел ХХК-иар гүйцэтгүүлж /хх-ийн 395-442 дугаар тал/, 2013 онд улсын экспертизийн албаар хянагдаж, магадлалын 1223/2013 тоот дүгнэлтээр баталгаажуулсан байна.

 

Барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналтыг Интеллект тауэр ХХК-иар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 07/14 тоот Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг архитектур, конструктор инженер, халаалт, салхивч, цэвэр бохир ус, цахилгаан, холбоо дохиоллын инженер тус бүрээр гаргаж баталгаажуулсан захиалагчийн хяналтыг Х.О, Б.Г нар тавьж, улмаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан иргэн Х.Оийн үйлчилгээний барилгын ажлыг  К ХХК гүйцэтгэжээ. Уг барилга нь ажлын зураг техникийн шаардлагын дагуу сайн чанартай болсон тул байнгын ашиглалтанд өгөхөд татгалзах зүйлгүй болно гэсэн дүгнэлтийг /хх-ийн 14 дүгээр тал/ тус тус гаргаснаар Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажиллаж, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2014/202 актаар ашиглалтад хүлээн авсан байна. /хх-ийн 15-26 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Талууд гэрээгээр тохирсон ажлын хөлс 1,774,200,000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй.

 

Хариуцагч Х.О нь нэхэмжлэгч  К ХХК-ийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй талаар маргаж доголдлыг арилгах гомдлын шаардлага гаргасан байна.

 

Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т зааснаар захиалагч нь барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баримтжуулсан ил далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах үүрэгтэй.

 

Хариуцагч Х.О, Тунамал алт ХХК-ийн захирал Б.Г нар нь захиалагч талаас барилгын ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, үйл ажиллагаанд оролцож байсныг зохигч тайлбараараа үгүйсгээгүй.

 

Захиалагч буюу хариуцагч ил далд ажлын актыг тухай бүр үйлдэж баталгаажуулж байсан, үүний дотор дээврийн ажил гүйцэтгэсэн актыг 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үйлдэж захиалагч /Э.Батзаяа, Б.Г/, зохиогч гүйцэтгэгч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 264 дүгээр тал/

 

Салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан актыг 2013 оны 10 сарын 08-ны өдөр үйлдсэн /хх-ийн 265 дугаар тал/, захиалагч /Б.Г/, гүйцэтгэгч гарын үсгээ зурж баталгаажуулсан зэргээс дүгнэвэл захиалагч барилгыг хүлээн авахдаа дээврийн хучилт, хашлага /фронтон/, барилгын 2, 3 ,4 давхрын шалны байгуулалт, агааржуулалтын систем, хаяавч, барилгын дотор засал, 3 давхрын ариун цэврийн өрөөний тохижилт, гэрэлтүүлэг, барилгын ажлын дараах хог хаягдлын цэвэрлэгээ зэрэг ажлыг хийгээгүйг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй.

 

Захиалагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т заасны дагуу ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан доголдлыг арилгасантай холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах зэрэг шаардлага гаргах эрхээ алдана.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл ажил гүйцэтгэгч  К ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан бол хариуцагч Х.О нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрчилсөн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл болон 2015 оны 05-р сарын 01-ний өдөр гомдлын шаардлага гаргасныг /хх-ийн 451-464 дүгээр тал/ хуульд зааснаар ажлын үр дүнг хүлээж авахдаа гомдлын шаардлага гаргасан гэх үндэслэлгүй.

 

Мөн Барилга-Угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 5.5-д гадна дулаан цэвэр бохир ус, гадна холбоо, цахилгааны шугам сүлжээг 20 метр дотор гэрээний үнэд багтааж гүйцэтгэхээр тохирсон байх тул энэ талаар гаргасан шаардлага үндэслээгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас

Барилгыг барилгын зураг төслийн дагуу бариагүй, гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас ажлын үр дүнгийн үнийг бууруулж ажил гүйцэтгэгчид төлсөн хөлснөөс барилгын агаар сэлгэлтийн системийн зардлаас 108,829,690 төгрөг, барилгын 2, 3 ,4 давхрын шалны байгуулалтын зардлаас 24,848,722 төгрөг, дээврийн хучилт болон хашлага /фронтон/ зардлаас 43,710,879 төгрөг тооцож нийт 177,389,291 төгрөг гаргуулах,

Барилгын зургийн дагуу агаар сэлгэлтийн систем шинээр хийхэд 65,127,702 төгрөг, барилгын 1 давхрын зүүн талын хананы дулаалга, өнгөлгөө хийхэд 11,405,565 төгрөг нийт 76,578,267 төгрөг гаргуулах,

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гарсан зардал болох бетон зуурмагийн үнэ 3,675,000 төгрөг, дотор заслын материалын болон ажлын хөлс 7,000,000 төгрөг, барилгын 3 давхрын ариун цэврийн өрөөний тохижилт, тоноглолд 2,685,460 төгрөг, дотор гэрэлтүүлгийн материалын үнэ 5,059,953 төгрөг, барилгын эргэн тойрон 20м цахилгааны эх үүсвэрт шугам сүлжээний тоноглолын зардал 9,629,035 төгрөг, барилгын ажлын дараах цэвэрлэгээний ажлын зардал 5,508,654 төгрөг гаргуулахаар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Харин захиалагч өөрийн зардлаар цонх хийлгэж 17,220,666 төгрөгийн зардал гаргасан нь Кей Ви Ди ХХК-ийн тодорхойлолтоор нотлогдож байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбараар үгүйсгэгдэхгүй байна. Барилгын 1 давхрын фасад, цонх дахин хийлгэхэд гарсан зардалд гэрээгээр тохирсон ажлын хөлсөнд багтаахаар тохиролцсон гэж үзэх тул 17,220,666 төгрөгийг хариуцагч буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гүйцэтгэгч зорчигчийн болон бага оврын ачааны лифт суурилуулах, зорчигчийн лифтний төлбөрийг төлөхөөр тохирсон ч захиалагч лифтний төлбөр 1,500,000 төгрөгийг гүйцэтгэгчийн өмнөөс төлсөн нь 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 216 дугаар хуудас, арын нүүр/.

 

Барилгыг ашиглалтанд өгөх явцад дулаан, ус, цахилгааны төлбөр болон тоолуурыг хөдөлгөсний улмаас эрх бүхий байгууллагаас тавьсан торгуулийн төлбөрт захиалагч нь гүйцэтгэгчийн өмнөөс 414,200 төгрөг төлсөн байна. /хх-ийн 216 дугаар тал/ Дээрх байдлаар захиалагч нь гүйцэтгэгчийн хариуцвал зохих төлбөрийг гаргасан байх тул гарсан зардал, төлбөрийг буцаан шаардах эрхтэй.

 

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор тусгасан. Гэрээний хавсралт 6-д зааснаар эцсийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэлийн тооцоо хийж 2014 оны 01 дүгээр сарын 29-ний дотор дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохирсон байх ба энэ хугацааг ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэж үзнэ.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажилласан, улмаар 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2014/202 тоот актаар барилгыг ашиглалтад хүлээж авсан /хх 11, 15-26/ байна. Ажил гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс улсын комисс хүлээж авсан 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлжээ.

 

            Хэдийгээр хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээн авахдаа доголдлын талаар шаардлага гаргаагүйгээс энэ талаар шаардах эрхээ алдсан ч гүйцэтгээгүй ажлын хувь, хэмжээг дараах байдлаар тогтоох боломжтой гэж үзэв.

 

Шүүхээс томилсон шинжээч нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дүгнэлтээ гаргасан байх бөгөөд тус дүгнэлтээр дээврийн хашлага, агаар сэлгэлтийн систем, аргаар дамжуулах хоолойг батлагдсан зураг төслийн дагуу хийгээгүй зэрэг байдлыг тогтоогдсон. Эдгээр ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэхэд гарах зардлыг хэрэгт нотлох баримтаар авагдсан Итгэлт эстмэйт ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээгээр тооцсон болно.

 

Гүйцэтгэгч гэрээний хугацаа дуусахад хийгдсэн ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс дахин гүйцэтгэхэд гарах зардал 321,563,806 төгрөг нь гэрээгээр тохирсон ажлын хөлс 1,722,000,000 төгрөгийн 20 хувь байна. Үүнээс тооцвол /354,840,000 х 0,1 хувь = 354,840 төгрөг, 354,840 төгрөг х 42 хоног =14,903,280 төгрөг/ 14,903,280 төгрөг болно. Нэхэмжлэгч гэрээний хугацаа хэтрүүлсэн тул алданги 14,903,280 төгрөгийг хариуцагчид төлөх үндэслэлтэй.

  

Иймд нэхэмжлэгч  К ХХК-иас 34,038,146 төгрөг гаргуулж хариуцагч Х.Од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 287,498,660 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардлыг хуульд заасны дагуу хувиарлана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр Ю-Би пропертиз ХХК, болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналтын ахлах байцаагч Б.Эрдэнэсүрэн, барилга техникийн хяналтын улсын байцаагч С.Одсүрэн, Барилгын хөгжлийн төвийн орон тооны бус эксперт Ц.Жалцав нарыг томилж, шинжээч дүгнэлтээ гаргасан. Нэхэмжлэгч  К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х.Оийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн зардлыг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Оээс 103,815,000 /нэг зуун гурван сая найман зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч  К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Гт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч  К ХХК-иас 34,038,146 /гучин дөрвөн сая гучин найман мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулж хариуцагч Х.Од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 287,498,660 /хоёр зуун наян долоон сая дөрвөн зуун ерэн найман мянга зургаан зуун жар/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677,025 төгрөг, хариуцагч Х.Оээс төлсөн 1,803,313 төгрөгөөс 1,765,769 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 37,544 /гучин долоон мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөг, хариуцагч Х.Оюунгэрээс 677,025 /зургаан зуун далан долоон мянга хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  К ХХК-д олгож, нэхэмжлэгч  К ХХК-иас 328,140 /гурван зуун хорин найман мянга нэг зуун дөч/ төгрөг гаргуулж хариуцагч Х.Од олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар нэхэмжлэгч  К ХХК-иас 260,400 төгрөгийг Ю-Би Пропертиз ХХК-д, 157,500 төгрөгийг Барилгын хөгжлийн төвийн орон тооны бус эксперт Ц.Жалцавт, хариуцагч Х.Оээс 2,219,600 төгрөгийг Ю-Би пропертиз ХХК-д, 1,342,500 төгрөгийг Барилгын хөгжлийн төвийн орон тооны бус эксперт Ц.Жалцавт тус тус олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР