Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2016/ШЦТ/012A

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа

Улсын яллагч Э.Гантулга

Хохирогч н.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох *******  тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын *******/ *******/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 22-ны орой 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Б.өд шаардлага тавихдаа гарыг нь өчиж газар унаган, ар нуруу хэсэгт нь хөлөөрөө өшиглөн зодож бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ

2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баацагаан сумын аварга шалгаруулах волейболын тэмцээн болж байсан юм. ******* орж ирээд заалны баруун талд согтуу сууж байсан бөгөөд би булангийн шүүгч хийж байсан юм. Дараа нь хоёр баг байраа солиход ******* дагаад нөгөө талд нь оччихсон байсан. Тоглолт явагдаж байхад волейболын цагаан шугам руу давж ороод байхаар нь хойшоо суу гээд хойш нь суулгасан. Гэтэл дахиад босч ирээд орилж чарлаад, шугамруу дахиж давж гишгээд байсан. Тэгэхээр нь би яагаад талбайруу гараад байгаа юм гээд гадагш нь аваад гарсан. Хаалгаар гарах гэж байхад гарахгүй байсан. Заалнаас гарах үед хувцас нь урагдсан. Заалнаас гарахдаа би олон нийтийн цагдааруу залгаад зөрчил гаргасан хүн байна сургуулийн гадаа хүрээд ир гэж хэлээд ийг цааш нь дагуулаад явах гэхэд шаардлага эсэргүүцээд байсан учраас баруун гарын ядам хуруунд нь өчиг хийж дээш нь харуулж унагаагаад, хөдөлгөөнийг нь хорих үүднээс өвдгөөрөө дарсан. Гарыг нь арагш мушгиж ар нурууруу нь дарсан зүйл байхгүй. Өөрийнх нь мэдүүлэг дээр гар мушгисан, гаванд явуулж гавалсан гэж мэдүүлсэн байсан. Хоёр хүүхэд хажуугаар явж байхад нь ахын дүү малгайг нь аваад өг гээд авахуулж өмсүүлчихээд олон нийтийн цагдаагаа ирэхэд нь мотоцикль дээр суулгах гэхэд суухгүй байсан. Тэгэхээр нь хоёр талаас нь сугадаж авч яваад түр саатуулах байранд хийж гавалсан. Маргааш өглөө эгч нь зодсон байна гээд байхаар нь зодож цохисон зүйл байхгүй гээд сумын , эмч рүү залгаад очоод үзээтэх гэхэд очиж үзсэн байдаг. Дараа нь *******ийнд очиж уулзахдаа, би уурлахаараа уураа барьж чаддаггүй гэсэн утгатай зүйл яриагүй. Тухайн үед таны ч буруу байсан, миний ч буруу байсан уучлаарай ах гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс уураа барьж чаддаггүй гэх мэтээр мушгин гуйвуулж мэдүүлэг өгсөн байдаг. Эмч нарт үзүүлчихээд хавирга нь гэмтчихсэн байна гэхээр нь аймгаас наалт авахуулж наалгасан. Тухайн үед аймагт рентгэн зураг авахуулж, шинжээчийн дүгнэлтүүд гарахад гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байдаг. Түүнээс хойш 5 сарын дараа Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс гэмтлийн зэргийг тогтоосон байдаг. Тухайн гэмтлийн зэргийг буруу гарсан гэж хэлэхгүй, гэхдээ би санал нийлэхгүй байгаа гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2014 оны 11 дүгээр сарын өдөр сумын төвд оны аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болж байсан. Тэр үед хохирогч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. ийг заалнаас дагуулж авч гарсан. Гарах үедээ заалны хаалгаар гарахгүй гэж чаргууцалдаад хаалга алдлаад зогссон. Тэгэхэд нь гаднах куртикнээс нь татсан, тэр үед куртикний суга орчимд ханзарч урагдсан, хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшилж байсан. Баруун гарнаас сугадаад цагдаагийн байр руу явах гэхэд тэрээр гараараа миний гарыг тавиулах гээд зууралдаад байсан. Тэр үед нь баруун гарын бугалгаар нь өчөөд арагш дарж унагаасан. Түүнийг өчихдөө баруун гарын сарвууг арагш дарж, тохионы үеэр дарсан, тэр үед газарт унасан...гэх мэдүүлэг/хх-ийн 173-174/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ

2014 оны 11 сарын 22-ны өдөр зааланд волейболын тэмцээн болж байсан юм. Би гэртээ хоёр хүнтэй нэг шил архи хувааж уучихаад галаа түлчихээд заал ороход хүн дүүрчихсэн, сандалгүй байсан. Ороход манай эхнэрийн баг тоглож байсан. Би заалны баруун талд нь очиж байж байгаад, завсарлага аваад байраа солиход нь санаанд ч үгүй зогсож байсан чинь хойшоо суу гэхээр нь хойшоо суусан. Тухайн үед хувцасаа сольчихсон, тоостой шалан дээр яаж суухав гээд боссон. Цагаан шугам давж гишгээгүй. Үнэндээ би ганцаараа босоод ирсэн байсан л даа. Манай эхнэрийн баг гайгүй тоглоод эхлэхээр нь дэмжиж, шүгэлдээд гараа өргөж алгаа ташсан чинь хойшоо суу гээд байхад яах гээд байгаа юм гээд ******* наашаа гараад ир гэсэн тэгэхээр нь би харьж амар гэж хэлэх гэж байгаа юм байхдаа гэж бодоод ерөөсөө харьж амаръя олон нийтийн газар архи уучихаад болохгүй байх гэж бодоод гартал урагш нь цагдаагийн кабонруугаа дагуулаад яваад байхаар нь яах гэж байгаа юм манай гэр хойно, би кабонруу чинь явахгүй гэсэн чинь татаж ирснээ гарын ар дээр өчиж, арагш нь гэдрэг савуулж унагаагаад, багалзуур шахаж, зодоод миний баруун талын хавирга буюу цээж рүү 3-4 удаа өшиглөсөн, мөн  нуруу руу 1 удаа өшиглөсөн. Тэр хооронд би хоолой багтраад нилээн хашгирч цагаачин гэж орилсон байх. Олон нийтийн байцаагч нь хүрж ирснээ дундуур суу гэхээр нь би очиж чадахгүй гэсэн чинь хоёр талаас сугадаж авч яваад гавалсан. 2 цаг цагдаагийн байранд гавалсан. Тэгээд би хавирга хөндүүрлээд, хоолой ч сөөгөөд сонин байхаар нь эмч дуудаад өгөөч гэхэд таныг харж байгаарай л гэсэн гээд дэргэд сахиад суугаад байсан. Гаднаас хэсгийн төлөөлөгч ирээд чи одоо хаашаа юм дандаа л гавлуулаад хэрэг тарьж байх юм гэсэн. Өмнө нь хоёр удаа мотоцикльтой согтуугаар юм үнэртүүлчихсэн явж байгаад мотоциклио хураалгасан юм тэр бол үнэн. Тэгээд байж байсан чинь манай эхнэр ирсэн. тай ярьж гавны түлхүүр авч ирж тайлуулаад гэртээ очсон. Хавирга хөндүүрлээд арай гэж нэг үүр цайлгаад ээжийндээ очоод байж байсан чинь ******* хүрээд ирсэн. 2-3 хоног харзнаад хавирган дээрээ наалт наагаад зүгээр болохгүй байхаар нь хот явж үзүүлж эмчилгээ хийлгэсэн, миний баруун талын хавирга буюу цээж рүү 3-4 удаа өшиглөсөн,...мөн  нуруу руу 1 удаа өшиглөсөн гэв.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн үед , нартай тэмцээн үзэхээр зааланд очиход манай эхнэрийн баг баруун талдаа тоглож байсан.Би зүүн талд очиж дэмжээд цагаан шугамны ар талд зогсож байхад сумын цагдаа ******* хойшоо суу гээд би хойшлоод шалан дээр суусан. Тэгээд ******* цагдаа суу гээд байхад яагаад суухгүй байгаа юм наашаа гараад ир гээд татахаар нь чаргууцалдахад баруун гарыг өчөөд баруун хөлийн ар хэсэгт хөлөө тавьж гэдэргээ савуулж унагаагаад дээрээс дараад багалзуур шахаад цээжин дээр өвдөглөөд, миний цээжин дээр дарж намайг зодсон...гэх мэдүүлэг/хх-ийн 45/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч мэдүүлэхдээ

Хохирогч *******ийн бүсэлхийн 3 дугаар нугалмын баруун сэртэнгийн хугарал нь араас өшиглөсөн үед үүсэх боломжтой. Гар мушгих, өвдөгөөр дарах үед үүсэх боломжгүй, ямар нэгэн цохих, өшиглөх үед дээрхи гэмтэл үүсэх боломжтой. Харин хамрын ясны гэмтэл хуучин байсан гэмтэл байна. Гэмтэл нь тодорхой байгаа тохиолдолд рентгэн зургийг харж байж шинээр үүссэн гэмтэл үү, хуучин гэмтэл үү гэдгийг тогтооно. Өмнө нь Сэртэнгийн хугарал гэмтэл авсан тохиолдолд мэдрэлд нөлөөлж, хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулдаг учраас шууд өөрт нь нөлөөлж, мэдрэгдэх учраас бүсэлхийн 3 дугаар нугалмын баруун сэртэнгийн хугарал  нь шинэ гэмтэл юм гэв.

Гэрч Т.ын “...2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр *******ийг саатуулах өрөөнд гавалчихсан байсан, маргааш Баацагаан сумын эмнэлэгт *******, тэй явж байгаад тааралдахад эгч нь одоо шүүх цагдаагаар яваад яахав эмчилгээнд шаардлагатай мөнгийг нь өгчих гэхэд ******* би зодоогүй хууль ёсны дагуу шалгуулая гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46-47

Гэрч ийн...Манай тамгын газрынхан 22 цаг өнгөрч байхад хоол идэхээр гараад ирэхэд ******* заалны үүдэнд ганцаараа зогсож байсан ба хүнтэй ноцолдож байгаад түлхүүр гэлүү, утас гэлүү хаячихлаа гэрэл байна уу гээд эгчийн утсыг нь гуйж  аваад авч гараад удаагүй кабоны ойролцоо хаячихсан байна оллоо гээд “Сонголт”  зоогийн  газар орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

Гэрч ын... согтуу ******* аваад заалнаас гарч байгаа бололтой байсан. Маргааш нь *******ийг цагдаа ******* зодсон гэж сонссоноос яг юу болсон талаар мэдэхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 50/

Насанд хүрээгүй гэрч ийн ....цагдаа *******, ******* ахтай 3 дугаар дэлгүүрийн урд талд ноцолдож байсан ба ах пизда минь гар тавь гээд байсан тэгсэн ******* ах миний дүү наад малгайг нь аваад өгчих  гэхээр нь малгайг нь аваад өгсөн. Тэгсэн ахыг хүрээд ирэхэд ******* цагдаа кабон дээрээс гав аваад ир гээд явуулсан, тэгээд ахын 2 дүү яв яв гэхээр нь явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

Насанд хүрээгүй гэрч гийн ....цагдаа ******* нь ******* ахын баруун гарыг өчөөд дээш нь харуулаад хэвтүүлчихсэн, өөрөө хажууд нь зогсож байсан. ... гэх мэдүүлэг. / хх-ийн 54/

Гэрч ийн...2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед нэг хүүхэдтэй гаднаас орж ирээд цагдаа хүн зодож байна гэхээр нь ажлынхаа үдний нөмөрт гараад сонсоход ахын дэлгүүрийн урд руу нэг хүн чи намайг зодох эрхтэй юм уу гэж байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 56/

Гэрч ын ....2014 оны оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01-02 цагийн үед хаалга нүдэхээр нь онгойлгож өгөхөд манай дүү ******* нь хувцас хунар нь юу ч үгүй урагдчихсан, шороо болчихсон, хамар ам нь цус болчихсон цагдаа ******* намайг зодлоо гээд орж ирсэн....гэх мэдүүлэг/хх-ийн 59-60/

Гэрч ийн ...жижүүр цагдаа нэг согтуу хүнийг зодоод нөгөөдөх нь аллаа гээд орилоод байсан. Тэгээд зодчихоод урагш нь аваад явчихсан гэхээр нь би цагдаагийн кабон дээр ирэхэд манай нөхрийг гавалчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/  

Насанд хүрээгүй гэрч ийн.... коридорт хүн гадаа зодолдож байна гэхээр нь гараад ирэхэд хойд талын цуваа 3 дэлгүүрийн урд хүн авраарай аллаа гээд орилсон ...гэх мэдүүлэг /хх-ийн 58/

Шүүх  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 03 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 374 дугаартай шинжээчийн

1.Урьд гаргасан №735, №40 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна.

2.*******өд хамрын ясны хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн цохих, унах үед үүснэ.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Бүсэлхийн 3-р нугалмын хажуугийн баруун сэртэнгийн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 121 /

Шүүх  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 06 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 679 дугаартай шинжээчийн

1.Урьд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна. ШШҮХ-ийн шинжээч эмч , , нарын 2015.03.25-ны өдөр гаргасан 374 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.*******өд хамрын ясны хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо.

3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь дангаараа  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

6.Хамрын ясны хугарал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7.*******ийн хамрын ясны хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь гар мушгих болон цээжин дээр дарах үед үүсгэгдэх боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 126-127 /

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1/, эд зүйл түр хураан авсан  тухай тэмдэглэл/хх-ийн 42-43/, толгойн компьютерт  томографийн оношлогоо/хх-ийн 83-84/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92, 120-121, 126-127ажилд томилох тушаал/хх-ийн 137/, сэлгэн  ажиллуулах тухай/хх-ийн 138/, иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 133/, ял шалгах хуудас /хх-ийн 175/  зэргийг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 22-ны орой 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *******тэй маргалдаж, улмаар түүнийг зодон бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь

Шүүгдэгч *******ын ...баруун гарын бугалгаар нь өчөөд арагш дарж унагаасан. Түүнийг өчихдөө баруун гарын сарвууг арагш дарж, тохионы үеэр дарсан, тэр үед газарт унасан...гэх мэдүүлэг/хх-ийн 173-174/

хохирогч *******ийн ...гарын ар дээр өчиж, арагш нь гэдрэг савуулж унагаагаад, багалзуур шахаж, зодоод миний баруун талын хавирга буюу цээж рүү 3-4 удаа өшиглөсөн, мөн  нуруу руу 1 удаа өшиглөсөн..гэх мэлүүлэг

шинжээч гийн... бүсэлхийн 3 дугаар нугалмын баруун сэртэнгийн хугарал нь араас өшиглөсөн үед үүсэх боломжтой...гэх мэдүүлэг

Гэрч ын...ийг аваад заалнаас гарч байгаа бололтой байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 50/

Насанд хүрээгүй гэрч ийн ....цагдаа *******, ******* ахтай 3 дугаар дэлгүүрийн урд талд ноцолдож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

Насанд хүрээгүй гэрч гийн ....цагдаа ******* нь ******* ахын баруун гарыг өчөөд дээш нь харуулаад хэвтүүлчихсэн, өөрөө хажууд нь зогсож байсан. ... гэх мэдүүлэг. / хх-ийн 54/

Гэрч ийн...2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед нэг хүүхэдтэй гаднаас орж ирээд цагдаа хүн зодож байна гэхээр нь ажлынхаа үдний нөмөрт гараад сонсоход ахын дэлгүүрийн урд руу нэг хүн чи намайг зодох эрхтэй юм уу гэж байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 56/

Гэрч ын .... ******* нь хувцас хунар нь юу ч үгүй урагдчихсан, шороо болчихсон, хамар ам нь цус болчихсон цагдаа ******* намайг зодлоо гээд орж ирсэн....гэх мэдүүлэг/хх-ийн 59-60/

Гэрч ийн ...жижүүр цагдаа нэг согтуу хүнийг зодоод нөгөөдөх нь аллаа гээд орилоод байсан. Тэгээд зодчихоод урагш нь аваад явчихсан гэхээр нь би цагдаагийн кабон дээр ирэхэд манай нөхрийг гавалчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/  

Шүүх  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 03 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 374 дугаартай шинжээчийн

... *******өд бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн цохих, унах үед үүснэ.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...гэх дүгнэлт /хх-ийн 121 /

Шүүх  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 06 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 679 дугаартай шинжээчийн

... *******өд бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 126-127/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэцүүлгээр шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг шалган үзэхэд

Хохирогч *******ийн биед учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч *******ын ...баруун гарын ядам хурууг нь өчих мэх хэрэглэж дээш нь харуулж унагаан хөдөлгөөнийг нь хорих үүднээс өвдөглөж дарсан..гэх мэдүүлэг, хохирогч *******ийн... гарын ар дээр өчиж, арагш нь гэдрэг савуулж унагаагаад, багалзуур шахаж, зодоод миний баруун талын хавирга буюу цээж рүү 3-4 удаа өшиглөсөн, мөн  нуруу руу 1 удаа өшиглөсөн..., мөн хохирогч *******ийин ...өмнө нь мотоциклийн амаржинаар хамар луу цохиулж байсан.., ....хамар ясны хугарал гэмтэл нь хуучин гэмтэл… талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээч эмч гийн ...өвдөгөөр дарах үед бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал үүсэхгүй, цохих, өшиглөх үед үүснэ..., ...харин хохирогч *******өд учирсан хамар ясны хугарал нь томогрфикийн зурагаар илэрсэн хуучин гэмтэл...талаарх шүүхийн хэлэцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж үзнэ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед гэмтэл учруулаагүй гэж мэдүүлэг өгдөг  боловч энэ нь шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж байгаа, мөн шүүгдэгчийн энэхүү мэдүүлэг нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр няцаагдаж байгаа ба уг дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй, ажил мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээчид хууль сануулан, эрх үүргийг тайлбарласны үндсэн дээр гаргаж байгаа учир үнэн зөв гэж үзлээ.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...шүүгдэгч *******ыг тусгай мэх хэрэглэсэн эсэх, тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан эсэх талаар Цагдаагийн дээд байгууллагын дүгнэлтийг гаргуулах..., өмгөөлөгч *******ын “...шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, дахин дүгнэлт гаргуулахаар  хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн хүсэлтүүдийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь Шүүх  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 03 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 374 дугаартай шинжээчийн ... *******өд бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн цохих, унах үед үүснэ.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...гэх дүгнэлт /хх-ийн 121 /, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 06 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 679 дугаартай шинжээчийн ... *******өд бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 126-127/ болон хэргийн бүрдэл болон мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ын “... Сумын аварга шалгаруулах волейболын тэмцээнийг шүүж байсан...” үйлдлийг Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д “...Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэх...” зааснаар албан үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэлгүй, мөн хохирогч ******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан “...Гудамж, талбай, орон сууц, нийтийн тээвэр, үзвэр, үйлчилгээний болон олон нийтийн бусад газар хэрүүл маргаан, зодоон үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн...” буюу  танхайрах зөрчлийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдохгүй болно.

Иймд шүүгдэгч ******* нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3-д “...архидан согтуурч, нийгмийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийг амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр эрүүлжүүлэх, үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авах үүргийг, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгсэл,  мэх хэрэглэх журмыг тус тус зөрчсөн буюу өөрөөх хэлбэл хохоирогч ******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчөөгүй байхад тусгай мэхийг хууль зөрчиж гүйцэтгэсэн байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “...баривчлах, саатуулах үед энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй…” заасан үндэслэл тогтоогдохгүй буюу ажил албан үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэх боломжгүй байна гэж үзлээ.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч  *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг баримтлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ийн өмсөж явсан гэх ногоон өнгөтэй даавуун нимгэн цамц 1 ширхэг, хар өнгийн хэрээстэй куртик 1 ширхэг зэргийг хохирогч *******өд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь эмчилгээний зардалд 3000000 төгрөгийг төлсөн ба хохирогч *******өд төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч *******ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг баримтлан 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан  хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ийн өмсөж явсан гэх ногоон өнгөтэй даавуун нимгэн цамц 1 ширхэг, хар өнгийн хэрээстэй куртик 1 ширхэг зэргийг хохирогч *******өд буцаан олгосугай. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх  бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан бусдын батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ                              Ч.БАЙГАЛМАА