Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 012A

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа

Улсын яллагч Э.Гантулга

Хохирогч н.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, Г.Доржготов  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Баасанжаргалд холбогдох 201505000122  тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянхонгор аймгийн Баянцагаан сумын хэсгийн цагдаа ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багт оршин  суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Түмэнбаярын Баасанжаргал/ ВЮ89072133/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Баасанжаргал нь 2014 оны 11 дүгээр сарын 22-ны орой 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Б.Баянмөнхөд шаардлага тавихдаа гарыг нь өчиж газар унаган, ар нуруу хэсэгт нь хөлөөрөө өшиглөн зодож бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Баасанжаргал мэдүүлэхдээ

2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баацагаан сумын аварга шалгаруулах волейболын тэмцээн болж байсан юм. Б.Баянмөнх орж ирээд заалны баруун талд согтуу сууж байсан бөгөөд би булангийн шүүгч хийж байсан юм. Дараа нь хоёр баг байраа солиход Б.Баянмөнх дагаад нөгөө талд нь оччихсон байсан. Тоглолт явагдаж байхад волейболын цагаан шугам руу давж ороод байхаар нь хойшоо суу гээд хойш нь суулгасан. Гэтэл дахиад босч ирээд орилж чарлаад, шугамруу дахиж давж гишгээд байсан. Тэгэхээр нь би яагаад талбайруу гараад байгаа юм гээд гадагш нь аваад гарсан. Хаалгаар гарах гэж байхад гарахгүй байсан. Заалнаас гарах үед хувцас нь урагдсан. Заалнаас гарахдаа би олон нийтийн цагдааруу залгаад зөрчил гаргасан хүн байна сургуулийн гадаа хүрээд ир гэж хэлээд Баянмөнхийг цааш нь дагуулаад явах гэхэд шаардлага эсэргүүцээд байсан учраас баруун гарын ядам хуруунд нь өчиг хийж дээш нь харуулж унагаагаад, хөдөлгөөнийг нь хорих үүднээс өвдгөөрөө дарсан. Гарыг нь арагш мушгиж ар нурууруу нь дарсан зүйл байхгүй. Өөрийнх нь мэдүүлэг дээр гар мушгисан, гаванд явуулж гавалсан гэж мэдүүлсэн байсан. Хоёр хүүхэд хажуугаар явж байхад нь ахын дүү малгайг нь аваад өг гээд авахуулж өмсүүлчихээд олон нийтийн цагдаагаа ирэхэд нь мотоцикль дээр суулгах гэхэд суухгүй байсан. Тэгэхээр нь хоёр талаас нь сугадаж авч яваад түр саатуулах байранд хийж гавалсан. Маргааш өглөө эгч нь зодсон байна гээд байхаар нь зодож цохисон зүйл байхгүй гээд сумын Энхмаа, Одонтугалаг эмч рүү залгаад очоод үзээтэх гэхэд очиж үзсэн байдаг. Дараа нь Б.Баянмөнхийнд очиж уулзахдаа, би уурлахаараа уураа барьж чаддаггүй гэсэн утгатай зүйл яриагүй. Тухайн үед таны ч буруу байсан, миний ч буруу байсан уучлаарай ах гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс уураа барьж чаддаггүй гэх мэтээр мушгин гуйвуулж мэдүүлэг өгсөн байдаг. Эмч нарт үзүүлчихээд хавирга нь гэмтчихсэн байна гэхээр нь аймгаас наалт авахуулж наалгасан. Тухайн үед аймагт рентгэн зураг авахуулж, шинжээчийн дүгнэлтүүд гарахад гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байдаг. Түүнээс хойш 5 сарын дараа Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс гэмтлийн зэргийг тогтоосон байдаг. Тухайн гэмтлийн зэргийг буруу гарсан гэж хэлэхгүй, гэхдээ би санал нийлэхгүй байгаа гэв.

Шүүгдэгч Т.Баасанжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2014 оны 11 дүгээр сарын өдөр Баянцагаан сумын төвд оны аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болж байсан. Тэр үед хохирогч Б.Баянмөнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Баянмөнхийг заалнаас дагуулж авч гарсан. Гарах үедээ заалны хаалгаар гарахгүй гэж чаргууцалдаад хаалга алдлаад зогссон. Тэгэхэд нь гаднах куртикнээс нь татсан, тэр үед куртикний суга орчимд ханзарч урагдсан, хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшилж байсан. Баруун гарнаас сугадаад цагдаагийн байр руу явах гэхэд тэрээр гараараа миний гарыг тавиулах гээд зууралдаад байсан. Тэр үед нь баруун гарын бугалгаар нь өчөөд арагш дарж унагаасан. Түүнийг өчихдөө баруун гарын сарвууг арагш дарж, тохионы үеэр дарсан, тэр үед газарт унасан...гэх мэдүүлэг/хх-ийн 173-174/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баянмөнх мэдүүлэхдээ

2014 оны 11 сарын 22-ны өдөр зааланд волейболын тэмцээн болж байсан юм. Би гэртээ хоёр хүнтэй нэг шил архи хувааж уучихаад галаа түлчихээд заал ороход хүн дүүрчихсэн, сандалгүй байсан. Ороход манай эхнэрийн баг тоглож байсан. Би заалны баруун талд нь очиж байж байгаад, завсарлага аваад байраа солиход нь санаанд ч үгүй зогсож байсан чинь хойшоо суу гэхээр нь хойшоо суусан. Тухайн үед хувцасаа сольчихсон, тоостой шалан дээр яаж суухав гээд боссон. Цагаан шугам давж гишгээгүй. Үнэндээ би ганцаараа босоод ирсэн байсан л даа. Манай эхнэрийн баг гайгүй тоглоод эхлэхээр нь дэмжиж, шүгэлдээд гараа өргөж алгаа ташсан чинь хойшоо суу гээд байхад яах гээд байгаа юм гээд Баасанжаргал наашаа гараад ир гэсэн тэгэхээр нь би харьж амар гэж хэлэх гэж байгаа юм байхдаа гэж бодоод ерөөсөө харьж амаръя олон нийтийн газар архи уучихаад болохгүй байх гэж бодоод гартал урагш нь цагдаагийн кабонруугаа дагуулаад яваад байхаар нь яах гэж байгаа юм манай гэр хойно, би кабонруу чинь явахгүй гэсэн чинь татаж ирснээ гарын ар дээр өчиж, арагш нь гэдрэг савуулж унагаагаад, багалзуур шахаж, зодоод миний баруун талын хавирга буюу цээж рүү 3-4 удаа өшиглөсөн, мөн  нуруу руу 1 удаа өшиглөсөн. Тэр хооронд би хоолой багтраад нилээн хашгирч цагаачин гэж орилсон байх. Олон нийтийн байцаагч нь хүрж ирснээ дундуур суу гэхээр нь би очиж чадахгүй гэсэн чинь хоёр талаас сугадаж авч яваад гавалсан. 2 цаг цагдаагийн байранд гавалсан. Тэгээд би хавирга хөндүүрлээд, хоолой ч сөөгөөд сонин байхаар нь эмч дуудаад өгөөч гэхэд таныг харж байгаарай л гэсэн гээд дэргэд сахиад суугаад байсан. Гаднаас Сонинбаяр хэсгийн төлөөлөгч ирээд чи одоо хаашаа юм дандаа л гавлуулаад хэрэг тарьж байх юм гэсэн. Өмнө нь хоёр удаа мотоцикльтой согтуугаар юм үнэртүүлчихсэн явж байгаад мотоциклио хураалгасан юм тэр бол үнэн. Тэгээд байж байсан чинь манай эхнэр ирсэн. Сонинбаяртай ярьж гавны түлхүүр авч ирж тайлуулаад гэртээ очсон. Хавирга хөндүүрлээд арай гэж нэг үүр цайлгаад ээжийндээ очоод байж байсан чинь Т.Баасанжаргал хүрээд ирсэн. 2-3 хоног харзнаад хавирган дээрээ наалт наагаад зүгээр болохгүй байхаар нь хот явж үзүүлж эмчилгээ хийлгэсэн, миний баруун талын хавирга буюу цээж рүү 3-4 удаа өшиглөсөн,...мөн  нуруу руу 1 удаа өшиглөсөн гэв.

Хохирогч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Батмөнх, Монхор нартай тэмцээн үзэхээр зааланд очиход манай эхнэрийн баг баруун талдаа тоглож байсан.Би зүүн талд очиж дэмжээд цагаан шугамны ар талд зогсож байхад сумын цагдаа Баасанжаргал хойшоо суу гээд би хойшлоод шалан дээр суусан. Тэгээд Баасанжаргал цагдаа суу гээд байхад яагаад суухгүй байгаа юм наашаа гараад ир гээд татахаар нь чаргууцалдахад баруун гарыг өчөөд баруун хөлийн ар хэсэгт хөлөө тавьж гэдэргээ савуулж унагаагаад дээрээс дараад багалзуур шахаад цээжин дээр өвдөглөөд, миний цээжин дээр дарж намайг зодсон...гэх мэдүүлэг/хх-ийн 45/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Навчаа мэдүүлэхдээ

Хохирогч Б.Баянмөнхийн бүсэлхийн 3 дугаар нугалмын баруун сэртэнгийн хугарал нь араас өшиглөсөн үед үүсэх боломжтой. Гар мушгих, өвдөгөөр дарах үед үүсэх боломжгүй, ямар нэгэн цохих, өшиглөх үед дээрхи гэмтэл үүсэх боломжтой. Харин хамрын ясны гэмтэл хуучин байсан гэмтэл байна. Гэмтэл нь тодорхой байгаа тохиолдолд рентгэн зургийг харж байж шинээр үүссэн гэмтэл үү, хуучин гэмтэл үү гэдгийг тогтооно. Өмнө нь Сэртэнгийн хугарал гэмтэл авсан тохиолдолд мэдрэлд нөлөөлж, хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулдаг учраас шууд өөрт нь нөлөөлж, мэдрэгдэх учраас бүсэлхийн 3 дугаар нугалмын баруун сэртэнгийн хугарал  нь шинэ гэмтэл юм гэв.

Гэрч Т.Сонинбаярын “...2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Баянмөнхийг саатуулах өрөөнд гавалчихсан байсан, маргааш Баацагаан сумын эмнэлэгт Б.Баянмөнх, Б.Мэндээтэй явж байгаад тааралдахад Мэндээ эгч нь одоо шүүх цагдаагаар яваад яахав эмчилгээнд шаардлагатай мөнгийг нь өгчих гэхэд Т.Баасанжаргал би зодоогүй хууль ёсны дагуу шалгуулая гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46-47

Гэрч Д.Цэндийн...Манай тамгын газрынхан 22 цаг өнгөрч байхад хоол идэхээр гараад ирэхэд Т.Баасанжаргал заалны үүдэнд ганцаараа зогсож байсан ба хүнтэй ноцолдож байгаад түлхүүр гэлүү, утас гэлүү хаячихлаа гэрэл байна уу гээд Норжмаа эгчийн утсыг нь гуйж  аваад авч гараад удаагүй кабоны ойролцоо хаячихсан байна оллоо гээд “Сонголт”  зоогийн  газар орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

Гэрч Б.Баярт-Одын...Баянмөнх согтуу Т.Баасанжаргал аваад заалнаас гарч байгаа бололтой байсан. Маргааш нь Б.Баянмөнхийг цагдаа Т.Баасанжаргал зодсон гэж сонссоноос яг юу болсон талаар мэдэхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 50/

Насанд хүрээгүй гэрч Ч.Цэрэнпунцагийн ....цагдаа Т.Баасанжаргал, Б.Баянмөнх ахтай 3 дугаар дэлгүүрийн урд талд ноцолдож байсан ба Баянмөнх ах пизда минь гар тавь гээд байсан тэгсэн Баасанжаргал ах миний дүү наад малгайг нь аваад өгчих  гэхээр нь малгайг нь аваад өгсөн. Тэгсэн Цомоо ахыг хүрээд ирэхэд Баасанжаргал цагдаа кабон дээрээс гав аваад ир гээд явуулсан, тэгээд ахын 2 дүү яв яв гэхээр нь явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

Насанд хүрээгүй гэрч Б.Дуламсүрэнгийн ....цагдаа Баасанжаргал нь Б.Баянмөнх ахын баруун гарыг өчөөд дээш нь харуулаад хэвтүүлчихсэн, өөрөө хажууд нь зогсож байсан. ... гэх мэдүүлэг. / хх-ийн 54/

Гэрч Д.Бадамцэцэгийн...2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Сумъяабазар нэг хүүхэдтэй гаднаас орж ирээд цагдаа хүн зодож байна гэхээр нь ажлынхаа үдний нөмөрт гараад сонсоход Ичинноров ахын дэлгүүрийн урд руу нэг хүн чи намайг зодох эрхтэй юм уу гэж байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 56/

Гэрч Б.Мэндбаярын ....2014 оны оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01-02 цагийн үед хаалга нүдэхээр нь онгойлгож өгөхөд манай дүү Б.Баянмөнх нь хувцас хунар нь юу ч үгүй урагдчихсан, шороо болчихсон, хамар ам нь цус болчихсон цагдаа Баасанжаргал намайг зодлоо гээд орж ирсэн....гэх мэдүүлэг/хх-ийн 59-60/

Гэрч Н.Наранцэцэгийн ...жижүүр Лхамжав цагдаа нэг согтуу хүнийг зодоод нөгөөдөх нь аллаа гээд орилоод байсан. Тэгээд зодчихоод урагш нь аваад явчихсан гэхээр нь би цагдаагийн кабон дээр ирэхэд манай нөхрийг гавалчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/  

Насанд хүрээгүй гэрч Б.Жанчивийн.... коридорт хүн гадаа зодолдож байна гэхээр нь гараад ирэхэд хойд талын цуваа 3 дэлгүүрийн урд хүн авраарай аллаа гээд орилсон ...гэх мэдүүлэг /хх-ийн 58/

Шүүх  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 03 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 374 дугаартай шинжээчийн

1.Урьд гаргасан №735, №40 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна.

2.Б.Баянмөнхөд хамрын ясны хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн цохих, унах үед үүснэ.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Бүсэлхийн 3-р нугалмын хажуугийн баруун сэртэнгийн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 121 /

Шүүх  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 06 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 679 дугаартай шинжээчийн

1.Урьд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна. ШШҮХ-ийн шинжээч эмч Ц.Ганболд, Н.Туяа, Ш.Цэцэгмаа нарын 2015.03.25-ны өдөр гаргасан 374 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Б.Баянмөнхөд хамрын ясны хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо.

3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь дангаараа  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

6.Хамрын ясны хугарал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7.Б.Баянмөнхийн хамрын ясны хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь гар мушгих болон цээжин дээр дарах үед үүсгэгдэх боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 126-127 /

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1/, эд зүйл түр хураан авсан  тухай тэмдэглэл/хх-ийн 42-43/, толгойн компьютерт  томографийн оношлогоо/хх-ийн 83-84/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92, 120-121, 126-127ажилд томилох тушаал/хх-ийн 137/, сэлгэн  ажиллуулах тухай/хх-ийн 138/, иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 133/, ял шалгах хуудас /хх-ийн 175/  зэргийг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.Баасанжаргал нь 2014 оны 11 дүгээр сарын 22-ны орой 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Баянмөнхтэй маргалдаж, улмаар түүнийг зодон бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь

Шүүгдэгч Т.Баасанжаргалын ...баруун гарын бугалгаар нь өчөөд арагш дарж унагаасан. Түүнийг өчихдөө баруун гарын сарвууг арагш дарж, тохионы үеэр дарсан, тэр үед газарт унасан...гэх мэдүүлэг/хх-ийн 173-174/

хохирогч Б.Баянмөнхийн ...гарын ар дээр өчиж, арагш нь гэдрэг савуулж унагаагаад, багалзуур шахаж, зодоод миний баруун талын хавирга буюу цээж рүү 3-4 удаа өшиглөсөн, мөн  нуруу руу 1 удаа өшиглөсөн..гэх мэлүүлэг

шинжээч М.Навчаагийн... бүсэлхийн 3 дугаар нугалмын баруун сэртэнгийн хугарал нь араас өшиглөсөн үед үүсэх боломжтой...гэх мэдүүлэг

Гэрч Б.Баярт-Одын...Баянмөнхийг аваад заалнаас гарч байгаа бололтой байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 50/

Насанд хүрээгүй гэрч Ч.Цэрэнпунцагийн ....цагдаа Т.Баасанжаргал, Б.Баянмөнх ахтай 3 дугаар дэлгүүрийн урд талд ноцолдож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

Насанд хүрээгүй гэрч Б.Дуламсүрэнгийн ....цагдаа Баасанжаргал нь Б.Баянмөнх ахын баруун гарыг өчөөд дээш нь харуулаад хэвтүүлчихсэн, өөрөө хажууд нь зогсож байсан. ... гэх мэдүүлэг. / хх-ийн 54/

Гэрч Д.Бадамцэцэгийн...2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Сумъяабазар нэг хүүхэдтэй гаднаас орж ирээд цагдаа хүн зодож байна гэхээр нь ажлынхаа үдний нөмөрт гараад сонсоход Ичинноров ахын дэлгүүрийн урд руу нэг хүн чи намайг зодох эрхтэй юм уу гэж байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 56/

Гэрч Б.Мэндбаярын .... Б.Баянмөнх нь хувцас хунар нь юу ч үгүй урагдчихсан, шороо болчихсон, хамар ам нь цус болчихсон цагдаа Баасанжаргал намайг зодлоо гээд орж ирсэн....гэх мэдүүлэг/хх-ийн 59-60/

Гэрч Н.Наранцэцэгийн ...жижүүр Лхамжав цагдаа нэг согтуу хүнийг зодоод нөгөөдөх нь аллаа гээд орилоод байсан. Тэгээд зодчихоод урагш нь аваад явчихсан гэхээр нь би цагдаагийн кабон дээр ирэхэд манай нөхрийг гавалчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/  

Шүүх  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 03 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 374 дугаартай шинжээчийн

... Б.Баянмөнхөд бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн цохих, унах үед үүснэ.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...гэх дүгнэлт /хх-ийн 121 /

Шүүх  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 06 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 679 дугаартай шинжээчийн

... Б.Баянмөнхөд бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 126-127/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэцүүлгээр шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг шалган үзэхэд

Хохирогч Б.Баянмөнхийн биед учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Т.Баасанжаргалын ...баруун гарын ядам хурууг нь өчих мэх хэрэглэж дээш нь харуулж унагаан хөдөлгөөнийг нь хорих үүднээс өвдөглөж дарсан..гэх мэдүүлэг, хохирогч Б.Баянмөнхийн... гарын ар дээр өчиж, арагш нь гэдрэг савуулж унагаагаад, багалзуур шахаж, зодоод миний баруун талын хавирга буюу цээж рүү 3-4 удаа өшиглөсөн, мөн  нуруу руу 1 удаа өшиглөсөн..., мөн хохирогч Б.Баянмөнхийин ...өмнө нь мотоциклийн амаржинаар хамар луу цохиулж байсан.., ....хамар ясны хугарал гэмтэл нь хуучин гэмтэл… талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээч эмч М.Навчаагийн ...өвдөгөөр дарах үед бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал үүсэхгүй, цохих, өшиглөх үед үүснэ..., ...харин хохирогч Б.Баянмөнхөд учирсан хамар ясны хугарал нь томогрфикийн зурагаар илэрсэн хуучин гэмтэл...талаарх шүүхийн хэлэцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж үзнэ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Баасанжаргал нь хохирогч Б.Баянмөнхийн биед гэмтэл учруулаагүй гэж мэдүүлэг өгдөг  боловч энэ нь шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж байгаа, мөн шүүгдэгчийн энэхүү мэдүүлэг нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр няцаагдаж байгаа ба уг дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй, ажил мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээчид хууль сануулан, эрх үүргийг тайлбарласны үндсэн дээр гаргаж байгаа учир үнэн зөв гэж үзлээ.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа “...шүүгдэгч Т.Баасанжаргалыг тусгай мэх хэрэглэсэн эсэх, тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан эсэх талаар Цагдаагийн дээд байгууллагын дүгнэлтийг гаргуулах..., өмгөөлөгч Г.Доржготовын “...шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, дахин дүгнэлт гаргуулахаар  хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн хүсэлтүүдийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Т.Баасанжаргал нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь Шүүх  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 03 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 374 дугаартай шинжээчийн ... Б.Баянмөнхөд бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн цохих, унах үед үүснэ.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...гэх дүгнэлт /хх-ийн 121 /, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 06 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 679 дугаартай шинжээчийн ... Б.Баянмөнхөд бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 126-127/ болон хэргийн бүрдэл болон мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Баасанжаргалын “... Сумын аварга шалгаруулах волейболын тэмцээнийг шүүж байсан...” үйлдлийг Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д “...Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэх...” зааснаар албан үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэлгүй, мөн хохирогч Б.Баянмөнх нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан “...Гудамж, талбай, орон сууц, нийтийн тээвэр, үзвэр, үйлчилгээний болон олон нийтийн бусад газар хэрүүл маргаан, зодоон үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн...” буюу  танхайрах зөрчлийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдохгүй болно.

Иймд шүүгдэгч Т.Баасанжаргал нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3-д “...архидан согтуурч, нийгмийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийг амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр эрүүлжүүлэх, үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авах үүргийг, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгсэл,  мэх хэрэглэх журмыг тус тус зөрчсөн буюу өөрөөх хэлбэл хохоирогч Б.Баянмөнх нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчөөгүй байхад тусгай мэхийг хууль зөрчиж гүйцэтгэсэн байх тул шүүгдэгч Т.Баасанжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “...баривчлах, саатуулах үед энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй…” заасан үндэслэл тогтоогдохгүй буюу ажил албан үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэх боломжгүй байна гэж үзлээ.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Баасанжаргалд холбогдох үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч  Т.Баасанжаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Баасанжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг баримтлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Т.Баасанжаргалд оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.Баянмөнхийн өмсөж явсан гэх ногоон өнгөтэй даавуун нимгэн цамц 1 ширхэг, хар өнгийн хэрээстэй куртик 1 ширхэг зэргийг хохирогч Б.Баянмөнхөд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Баасанжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Баасанжаргал нь эмчилгээний зардалд 3000000 төгрөгийг төлсөн ба хохирогч Б.Баянмөнхөд төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т.Баасанжаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Т.Баасанжаргалыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Баасанжаргалд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг баримтлан 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Т.Баасанжаргал оногдуулсан  хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д  Шүүгдэгч Т.Баасанжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.Баянмөнхийн өмсөж явсан гэх ногоон өнгөтэй даавуун нимгэн цамц 1 ширхэг, хар өнгийн хэрээстэй куртик 1 ширхэг зэргийг хохирогч Б.Баянмөнхөд буцаан олгосугай. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх  бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Баасанжаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА