Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 3476

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо 1 дүгээр 40 мянгатын 46 дугаар байр 5 тоотод оршин суух Иеншөөбү овогт Бэхчандарын Минжмаа /РД: ХГ68093061, утасны дугаар: 99141463/

Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол ЖХД гудамж 50 байрны 161 тоотод оршин суух Бат овогт Мэнддаваагийн Саруул /РД: ЧК66060603, утасны дугаар: 88012656/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид 327,059,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Минжмаа

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг

хариуцагчийн төлөөлөгч П.Ганбилэг

хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул

нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Минжмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Б.Минжмаа би 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд хандан М.Саруулаас зээл, хүү, алданги 297,540,000 төгрөг гаргуулах, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагч талаас дээр дурдсан нэхэмжлэл бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр М.Саруул нь Б.Минжмаатай 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 500000 юанийг анх зээлсэн хэмээн зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар өөрчлөн тодруулж байна. Би М.Саруулд дор дурдсан зээлийн гэрээ байгуулж, 170,000,000 төгрөгийг дараах байдлаар зээлдүүлсэн болно:

1. 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ: Хариуцагчийн тайлбарласанчлан би М.Саруултай анх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний дагуу 500000 юань (150000000 төгрөг)-ийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 1.7 хувийн хүүтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлүүлэх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн боловч М.Саруул тус гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул тус Зээлийн гэрээний үүргийг дараах байдлаар тооцон 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Зээлийн гэрээ дахин байгуулсан: Зээл 157650000 төгрөг, хүү 7650000 төгрөг, алданги 11823750 төгрөг, нийт 169473750 төгрөг. Дээр дурдсанчлан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр мөн оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээг дүгнэж, үндсэн зээлийн төлөх хугацаа /үндсэн зээл, хүү, алдангийг зээлийн дүнд тооцон гэрээ байгуулсан боловч хуулийн дагуу хүү, алдангиас хүү тооцохгүй зарчмаар гагцхүү үндсэн зээлийн нөхцөлийг өөрчилсөн үндэслэлээр шаардлагын үндэслэлээ өөрчилж байгаа болно/-г сунгасан тул тус гэрээний хүү /7650000 төгрөг/, алданги /11823750/-ийн үүргийн тооцоо 19473750 төгрөг болно.

2. 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Зээлийн гэрээ: Хариуцагч М.Саруул дээрх гэрээний дагуу зээлсэн мөнгөн дээрээ нэмж 70000 юань /20000000 төгрөг/ зээлье гэсэн тул бид Зээлийн гэрээг шинэчлэн байгуулах болсон. Хариуцагч М.Саруул дээр дурдсан Зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алдангид 564912.5 юань төлөх үүргийг гүйцэтгээгүйгээ шударгаар хүлээн зөвшөөрсөн тул бид ярилцан тохиролцсоны үндсэн дээр алдангийн хэмжээг багасган тооцож, нэмж зээлсэн 20000000 төгрөгийг нэмэн нийт дүнг 600000 юанаар мухарлан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 600000 юанийг 6 сарын хугацаатай, сар бүрийн 1.7 хувийн хүүтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлүүлэх нөхцөл бүхий Зээлийн гэрээ гэх гэрээг байгуулсан ба тус гэрээний үүрэг дараах тооцоогоор дүгнэгдэнэ: Зээл 180000000 төгрөг, хүү 18360000 төгрөг, алданги 32729400 төгрөг, нийт 231089400 төгрөг. Гэрээний үүргийн тооцоо дээрх байдлаар тооцогдох хэдий ч би Монгол Улсын Иргэний хуульд зааснаар хүү, алдангиас хүү тооцох эрхгүй тул дээрх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний үндсэн зээл, нэмж олгосон 20000000 төгрөгийг нэмж 170000000 төгрөгөөс гэрээний дагуу хүү, алданги тооцно. Зээл 170000000 төгрөг, хүү 17340000 төгрөг, алданги 30911100 төгрөг, нийт 218251100 төгрөг. Дээр дурдсанчлан 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Зээлийн гэрээг дүгнэж, үндсэн зээлийн төлөх хугацаа /үндсэн зээл, хүү, алдангийг зээлийн дүнд тооцон гэрээ байгуулсан боловч хуулийн дагуу хүү, алдангиас хүү тооцохгүй зарчмаар гагцхүү үндсэн зээлийн нөхцөлийг өөрчилсөн үндэслэлээр шаардлагын үндэслэлээ өөрчилж байгаа болно/-г сунгасан тул тус гэрээний хү /17340000 төгрөг/, алданги /30911100 төгрөг/-ийн үүргийн тооцоо 48251100 төгрөг гүйцэтгэгдээгүй үлдсэн болно.

3. 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Зээлийн гэрээ: Хариуцагч М.Саруул зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж, тус барьцаагаа Хөрөнгө оруулалтын банкинд барьцаанд тавьж, тус банкнаас зээл авч зээлийг тань төлье гэж гуйхаар нь итгээд 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгох хэлцлийг хийж, барьцааг чөлөөлсөн ба Хариуцагч М.Саруул 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алдангид 770298 юань төлөх үүргийг гүйцэтгээгүйгээ мөн л шударгаар хүлээн зөвшөөрсөн тул бид ярилцан тохиролцсоны үндсэн дээр алдангийн хэмжээг багасган тооцож, нийт дүнг 671400 юанаар тооцон 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 671400 юанийг 1 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлүүлэх нөхцөл бүхий Зээлийн гэрээ гэх гэрээг байгуулсан ба тус гэрээний дор дурдсан үүрэг өнөөг хүртэл гүйцэтгэгдээгүй байна. Зээл 671400 юань, хүү 11413.8 юань, алданги 341406.9 юань, нийт 1024220.7 юань. Гэрээний үүргийн тооцоо дээрх байдлаар тооцогдох хэдий ч би Монгол Улсын Иргэний хуульд зааснаар хүү, алдангиас хүү тооцох эрхгүй тул дээрх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу олгосон үндсэн зээл 150000000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр нэмж олгосон 20000000 төгрөг, нийт 170000000 төгрөгөөс гэрээний дагуу дараах байдлаар хүү, алданги тооцно: Зээл 172890000 төгрөг, хүү 2890000 төгрөг, алданги 86545000 төгрөг, нийт 259335000 төгрөг. Хариуцагч 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулах үедээ мөнгө авсан, бусад гэрээг өмнөх гэрээг үндэслэн байгуулсан гэж буй хэдий ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийн "... хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж үзнэ" гэх заалтаар хариуцагчийн надтай байгуулсан дээрх Зээлийн гэрээ-нүүд хүчин төгөлдөр болно. Ийнхүү хариуцагч М.Саруул нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалт болон 1) 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу төлөх хүү, алданги 19473750 төгрөг, 2) 2014 оны 12дугаар сарын 5-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу төлөх хүү, алданги 48251100 төгрөг, 3) 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл, хүү, алданги 259335000 төгрөг, нийт 327059850 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй болно. Иймд дээр дурдсан тооцоог үндэслэн М.Саруулаас Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 327059850 төгрөгийг гаргуулж, надад олгохоор шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч П.Ганбилэг шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Минжмаагийн нэхэмжлэлтэй М.Саруулд холбогдох 327.059.850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас 2018 оны 11 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчлөн тодруулах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Минжмаа нь 2017 оны 04 сарын 27-ны өдөр хариуцагч М.Саруулын төрсөн ах М.Эрхэмбаярт холбогдуулан 401475328 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн үндэслэлийг 2015 оны 07 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1.065.000 юаныг бэлнээр хүлээлгэнөгсөн гэж, 2018 оны 04 сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 12 сарын 05-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 180.000.000 төгрөгийг 1.7 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай байгуулсан. Гэрээг юанаар хийсэн боловч 180 сая төгрөг бэлнээр өгсөн. Уг гэрээний үүрэгт 297.540.000 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. 2018 оны 11 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: 2014 оны 08 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 150.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, өдрийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан, 2014 оны 12 сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөг нэмж зээлсэн нийлээд 180.000.000 төгрөг болгож мухарлаад 600.000 юаны гэрээ байгуулсан гэж тус тус нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгоход дахин өмнөх зээлийн гэрээг гарган ирж бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж мэтгэлцэж байх тул Б.Минжмаа, М.Саруул нарын хооронд хийгдсэн гэрээг нэг мөр дүгнэж асуудлыг шийдвэрлэх зорилгоор хариуцагчтай хэд хэдэн удаагийн уулзалт хийсний дүнд Б.Минжмаагаас анх Улаанбаатар хотын банкны зээл хаах, хүүхдийн сургалтын төлбөр төлөх зорилгоор нийт 2 удаа л мөнгө зээлсэн болохыг тогтоосон. Үүний дагуу банкны дансны хуулгыг гаргуулахад зээлийг 2014 оны 08 сарын 21-ний өдөр төлж барагдуулсан байсан. Нэгэнт банкны зээлийг 2014 оны 08 сарын 21-ний өдөр барагдуулсан байгаа учир тэр өдөр Б.Минжмаатай зээлийн гэрээ байгуулсан байх магадлалтай байсан тул энэ талаар ярилцсаны үр дүнд 2014 оны 08 сарын 21-ний өдөр 500.000 юаны гэрээ байгуулсан болохыг олж тогтоон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хэрэв уг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бол 600.000 юаны гэрээний шаардлага шүүхээр хэрэгсэхгүй болж шийдэгдвэл дахин 500.000 юаны гэрээ гарган ирж шүүхэд нэхэмжлэл гарган шаардах байсан гэж үзэж байна. Хариуцагч М.Саруул нь Улаанбаатар хотын банкны зээлийг хаах зорилгоор Б.Минжмаагаас 2014 оны 08 сарын 21-ний өдөр 141.150.000 төгрөг /хх-184 тал Улаанбаатар хотын банкны дансны хуулга/, 2014 оны 09 сарын 14-ний өдөр М.Саруулын охины нь сургалтын төлбөрт 15.000 сингапур доллар /15.000*1459.96=21.899.400/ хэрэгтэй байсан тул 22.000.000 төгрөг /төлбөр төлсөн баримт, орчуулгын хамт/ нийт 163.150.000 зээлж авсан. Уг мөнгөн дүнд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болно. 163.150.000 төгрөгнөөс 2015 оны 10 сарын 14-ний өдөр 126.200.000 төгрөг /хх-118 тал Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 148 талын арын нүүр/, 2016 оны 09 сарын 15-ны өдөр 38.000.000 төгрөг /хх-112 тал Голомт банкны дансны хуулга, 149 тал, 179-182 тал/, 2015 оны 08 сарын 31-ний өдөр 700.000 төгрөг /хх-133 тал дансны хуулга/ нийт 164.900.000 төгрөг төлж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Б.Минжмаагаас зээлсэн 141.150.000 төгрөгийг 500.000 юаны гэрээнд заасан нөхцөлөөр хүү, алданги тооцож 2014 оны 12 сарын 05-ны өдөр гэхэд 141.150.000*1.7%=2.399.550 1 сарын хүү 2.399.550*3=7.198.650 нийт 3 сарын хүү, 141.150.000+7.198.650=148.348.650 гүйцэтгээгүй үүрэг, 148.348.650*0.5%=741.743,25 нэг хоногийн алданги, 741.743,25*13=9.642.662,25 нийт 13 хоногийн алданги, 148.348.650+9.642.662,25=157.991.312,25 болж байна. Үүнийг тэгшилээд 158.000.000 төгрөг болгосон. 158.000.000+22.000.000=180.000.000 төгрөг болгон тооцсон байна. 2014 оны 08 сарын 21-ний өдрийн 500.000 юань, 2014 оны 12 сарын 05-ны өдрийн 600.000 юаны гэрээ, 2015 оны 07 сарын 08-ны өдрийн 671.400 юаны гэрээнүүд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйл. Yндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээ 4.1.Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т /4.4.Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно/ зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан байна. Хуулийн дээрх заалтаас харахад Б.Минжмаа нь юаны гэрээг байгуулахдаа Монгол банкны албан ёсны зөвшөөрлийг авах шаардлагатай байсан. Зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу дээрх үнийн дүн бүхий юаныг М.Саруулд хүлээлгэн өгөөгүй байх тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгч Б.Минжмаа нь Зээлийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг бөгөөд уг үйл ажиллагаа нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх ажиллагаа юм. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3-р зүйл Хуулийн нэр томъёо 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/-гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг; 3.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг гэж зааснаас харахад иргэн үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрөл авах ёстой этгээд юм. 15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл 15.1.Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ. 15.3.Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр: 15.3.4.банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх; Нэхэмжлэгч Б.Минжмаа нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан нь түүний дансны хуулгаар /хх-148 тал Лхамсүрэнгийн дансны хуулга 4,14, 15, 16, 17, 18, 19, 27, 38, 44, 46, 51, 70, 84, 85, 86, 92, 99, 102, 120, 124, 133, 146, 156, 171, 172, 184, 196, 203, 215, 223, 232, 261, 274, 293, 296, 300, 303, 340, 347, 357, 362, 372, 371, 392, 396, 403, 404, 405, 407, 416, 422, 424, 437, 438, 443, 444, 445, 453, 462, 467 тоот гүйлгээ, Б.Минжмаагийн 2705000818 тоот дансны 2014 оны 12 сарын 08, 2015 оны 02 сарын 17, 05 сарын 08, 19, 06 сарын 12, 30, 08 сарын 31, 10 сарын 30, 11 сарын 09, 19, 12 сарын 03, 2016 оны 02 сарын 04, 04 сарын 25, 08 сарын 16, 10 сарын 04, 27, 2017 оны 01 сарын 13, 02 сарын 14, 08 сарын 01, 15, 09 сарын 09, 20, 12 сарын 08, 08, 2018 оны 01 сарын 17, 25, 02 сарын 20, 03 сарын 06, 07 сарын 24-ний өдрийн хуулга зэргээр нотлогдож байх бөгөөд уг үйл ажиллагааг эрхлэхдээ тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дугаар зүйлд хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх талаар заасан. Гэрч Ариунаагийн мэдүүлгийн талаар: Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн дүү болох Б.Ариунаагийн зээлийн гэрээ, нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч хариуцагч М.Саруул нь 126.000.000 төгрөг, 38.000.000 төгрөгийг Б.Минжмаагийн бус Б.Ариунаагийн зээлийн төлбөрт төлсөн гэж маргадаг. Энэ талаар Б.Ариунаа мэдүүлэгтээ: Түмэн цагаан ХХК нь цонхны материал авна гээд Пүрэвсүрэнгийн саун массажны газрыг зээлийн барьцаанд тавиад 350.000 юаныг 2014 онд зээлээд эргээд хүүгийн хамт 400.000 юань болгож төлсөн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлэг нь дараах баримтуудаар няцаагдаж байна: 1. Нэхэмжлэгч Б.Минжмаа нь хариуцагч М.Саруулын төрсөн ах М.Эрхэмбаярт холбогдуулан 2017 оны 04 сарын 27-ны өдөр 2015 оны 07 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 401.475.328 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ 1.65.000 юаныг М.Эрхэмбаярт бэлнээр өгсөн. Зээлээс үндсэн төлбөрт 302.720 юань, хүү 212.430 юань нийт 515.150 юань төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 762.280 юань алданги 381.140 юань нийт 1.143.420 юань гаргуулна гэж тодорхойлсон. Тус хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02786 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шийдвэр, Магадлал өнөөдөр хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч Б.Минжмаагийн тухайн үед шүүхэд гаргасан нэхэмжлэлд зээлээс 515.150 юань төлж барагдуулсан гэдэг тооцоо нь хариуцагч М.Саруулын компани болох Түмэн цагаан ХХК-иас 126.000.000 төгрөг буюу 400.000 юань, 38.000.000 төгрөг буюу 115.150 юань шилжүүлсэнийг зээлийн төлбөрөөс хасч тооцсон гэж дурдсан. 2. 2017 оны 10 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр /Хх-ийн 62 дугаар хуудасны ар талд/ гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Түмэн цагаан ХХК гэж байгууллагаас Б.Ариунаагийн дансруу төлбөр төлөгдсөн байдаг, энэ төлөлтүүдийг зээлийн төлөлтөөс хассан уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ариунаа нь нэхэмжлэгчийн дүү нь байгаа. Төлөгдсөн мөнгийг нь хассан байгаа гэж тайлбарласан. 3. Б.Ариунаа нь Б.Пүрэвсүрэнд холбогдуулан 2017 оны 03 сарын 27-ны өдөр 231.938.280 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. нэхэмжлэлийн үндэслэлээ 2015 оны 03 сарын 27-ны өдрийн 350.000 юаны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан. Б.Ариунаа, Б.Минжмаа нар нь шүүхэд нэхэмжлэлээ 1 сарын хугацаатай гаргаж байсан бөгөөд Б.Минжмаагийн нэхэмжлэлтэй хэрэгт Б.Ариунаа нь гэрчээр орж байснаас харахад хэн ямар агуулгатай нэхэмжлэл гаргаж байсныг бүрэн мэдэж байсан. Шүүхэд Б.Минжмаагийн нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдсэн, бэлэн мөнгөний орлогын баримт хэсэгт мөнгө тушаагч гэсэн хэсэг дэх гарын үсэг Б.Ариунаагийн гарын үсэг мөн гэж гарсны дараа Б.Ариунаа нэхэмжлэлээ татан авсан байдаг. Мөн Б.Минжмаа, Б.Ариунаа нар нь Голомт банкны 2705000818 дугаар дансыг хамтран эзэмшдэг, Б.Ариунаа нь 2018 оны 09 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: ...Түүнээс манай гэр бүлийн мөнгөн, ... Нарантуяа гэж хүнд зээлсэн. Бусдыг сайн санахгүй байна. Би ерөнхийдөө зээл гаргадаг. Нарантуяаг Саруул авч ирж танилцуулсан гэсэн байдаг. Дээрхээс дүгнэвэл Б.Минжмаа, М.Саруул нарын хооронд хийгдсэн 2014 оны 08 сарын 21-ний өдрийн 500.000 юань, 2014 оны 12 сарын 05-ны өдрийн 600.000 юань, 2015 оны 07 сарын 08-ны өдрийн 61.400 юаны гэрээнүүд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1, 4.4 дүгээр зүйл, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3.1, 15.3.4 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж Монгол банк болон холбогдох төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авалгүйгээр гадаад валютын зээл олгосон, зээлийн үйл ажиллагаа явуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуульд зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Хариуцагч М.Саруул нь Б.Минжмаагаас авсан 163.150.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан уг үнийн дүн бүхий төгрөгийн зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй, зээлийн төлбөрийг 164.900.000 төгрөг болгон бүрэн төлсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч Б.Минжмаа нь хариуцагч М.Саруулд холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангид 297,540,000 төгрөг гаргуулах, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, 2014 оны 8 дугаар сарын 21, 2014 оны 12 дугаар сарын 05, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангид 327,059,850 төгрөг гаргуулахаар шаардаж, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаасаа татгалзжээ.

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 500,000 юань зээлсэн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 600,000 юань зээлсэн гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 671,400 юань зээлсэн гэрээ бичгээр хийгдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан талаар зохигч маргахгүй байх ба харин хариуцагч эхний гэрээгээр 141,150,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 22,000,000 төгрөг нийт 163,150,000 төгрөг зээлсэн, 2014 оны 12 дугаар сарын 05, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр мөнгө хүлээж аваагүй, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн, гадаадын мөнгөн тэмдэгтээр илэрхийлсэн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, уг хэлцлээр хүү, алданги шаардах эрхгүй, зээлийг бүрэн төлж дуусгасан гэж маргав.

2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр Б.Минжмаа нь 500,000 юанийг М.Саруулд шилжүүлэх, уг мөнгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 3 сарын дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М.Саруул буцаан төлөх үүрэг хүлээжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Дээрх гэрээг гадаад валютаар хийсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. гэж заасныг зөрчсөн, Монголбанкны зөвшөөрлийг аваагүй хийсэн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хариуцагч тал маргаж байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4 дэх хэсэгт Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно. гэжээ. Дээрх заалтын тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ гэдэгт иргэд хоорондын зээлийн үйл ажиллагаа хамаарна гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаа нь өөрийн хөрөнгийг /өөрийн болон бусдын хадгалуулсан хөрөнгө/ бусад этгээдэд тодорхой зориулалтаар, тодорхой хугацаанд, хүүтэй олгодог бол иргэд хоорондын зээл нь мөн өөрийн хөрөнгийг бусдын хэрэгцээнд, тодорхой хугацаанд, хүүтэй болон хүүгүй шилжүүлдэгээрээ банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаатай адилтгах үйлчилгээ гэж үзнэ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх хэсэгт банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр зохицуулсан. Нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагааг байнгын эрхэлдэг байдал нь Б.Лхамхүү болон Б.Минжмаагийн дансны хуулгаар тогтоогдсон гэж байгаа боловч Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ гэж зааснаар Б.Лхамхүү, Б.Минжаа нар тус, тусдаа өөрийн нэртэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх этгээдүүд бөгөөд Б.Минжмаагийн дансанд нэр бүхий хүмүүсээс орлого орж ирсэнийг зээлийн үйл ажиллагаанаас олсон гэж дүгнэх үндэслэлгүй байна. Тодруулбал зээлийн үйл ажиллагаанаас гадна өөр ажил, үйлчилгээнээс олсон орлого байх боломжтой, тухайн орлогыг зээлийн үйл ажиллагаа эрхэлж олсон болохыг өөр баримтаар эргэлзээгүйгээр хариуцагч нотлоогүй болно. Иймд Б.Минжмаа нь зээлийн үйл ажиллагааг байнгын, тогтвортой эрхэлдэг болох нь тогтоогдохгүй байх тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Иймд Б.Минжмаа, М.Саруул нарын 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Дээрх гэрээний дагуу М.Саруул нь нэхэмжлэгчээс 141,150,000 төгрөг хүлээн авсан гэж тайлбарлан, уг тайлбартайгаа холбогдуулан Улаанбаатар хотын банкин дахь Түмэнцагаан ХХК-ийн депозит дансны хуулгыг /ХХ-ийн 184 дүгээр тал/ нотлох баримтаар гаргажээ. Уг нотлох баримтаар 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Түмэнцагаан ХХК-ийн дансанд 141,150,000 төгрөгийн орлого орж, дансны үлдэгдэл 14,000 төгрөг дээр нэмэгдэж мөн өдөртөө Улаанбаатар хотын банкны 141,164,000 төгрөгийн зээлийн төлөлтөд татагдсан болох нь тогтоогдож байна. Түмэнцагаан ХХК-ийн дансанд 141,150,000 төгрөгийн орлого орсон өдөр нь М.Саруул, Б.Минжмаа нарын зээлийн гэрээ байгуулсан өдөртэй давхцаж байгаа боловч уг мөнгийг Б.Минжмаа шилжүүлээгүй байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгө гэж үзэх үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрийн юанийн ханшийг 300 төгрөгөөр тооцож зээлийн гэрээний зүйлийг 500,000 юань гэж тохирч, зээлийн гэрээний дагуу М.Саруулд 150,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байх ба 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Монголбанкны зарласан юанийн ханш 301.63 төгрөг байжээ. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид 500,000 юань шилжүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байгаа боловч гэрээний зүйлийг төгрөгөөр тооцож хүлээн авсан талаар зохигч маргадаггүй тул 500,000 юань-ийг хэрхэн тооцож тодорхойлсон нь зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн дүнг тогтооход ач холбогдолтой байна. Хариуцагч 500,000 юань-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд гэрээний зүйлийг 500,000 юань гэж тохирсон хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээний зүйл болох 500,000 юанийг зээлдэгчийн хүлээж авсан гэх 141,150,000 төгрөгт хуваавал нэг юань 282.3 төгрөг болж байх бөгөөд тухайн үеийн юанийн ханшаас 19.33 төгрөгөөр багаар юанийн ханшийг тохирсон болохоо хариуцагч баримтаар нотлоогүй болно. Иймд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Монголбанкны зарласан ханш 301.63 төгрөг байгааг үндэслэн талууд юанийн ханшийг 300 төгрөгөөр тохирсон байх боломжтой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж дүгнэв. Хариуцагч зээлийн гэрээгээр 141,150,000 төгрөг хүлээн авсан болохоо баримтаар нотлоогүй, гэрээний зүйлийг 500,000 юань болохыг хүлээн зөвшөөрсөн боловч уг хэмжээг тогтоосон юанийн ханшийг 282.3 төгрөг болохыг нотлоогүй тул нэхэмжлэгчийг 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзлээ.

Энэхүү зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлсэн гэж Худалдаа хөгжлийн банкин дахь Түмэнцагаан ХХК-ийн дансны хуулга /ХХ-ийн 116-118 дугаар хуудас/, Голомт банкин дахь М.Саруулын дансны хуулга /ХХ-ийн 112 дугаар тал/-ыг нотлох баримтаар гаргасан байна. Уг баримтуудаар Түмэнцагаан ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Лхамсүрэн, Б.Ариунаа нарын хамтран эзэмшдэг Хаан банкин дахь 5172002685 тоот юанийн дансанд барааны үнэ, зээлийн төлбөр гэсэн утгаар 126,200,000 төгрөг шилжүүлсэн, М.Саруулаас 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мөн Б.Лхамсүрэн, Б.Ариунаа нарын дээрх дансанд зээлийн төлбөрт гэсэн утгаар 38,000,000 төгрөг шилжүүлжээ. Дээрх баримтуудыг хариуцагч нэхэмжлэгчийн өгсөн дансанд мөнгө шилжүүлсэн, М.Саруул нь Түмэнцагаан ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч учраас зээлийн төлбөрийг компаниар төлсөн гэж тайлбарлаж байна. Хариуцагч М.Саруулыг Түмэнцагаан ХХК-ийн хувьцаа эзэмшигч эсэх асуудлаар талууд маргаагүй боловч Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ., мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ... өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг,...зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. гэж зааснаар иргэн, хуулийн этгээд нь иргэний эрх зүйн харилцаанд тус, тусдаа бие даасан эрх, үүрэгтэй этгээдүүд юм. Иймд Түмэнцагаан ХХК нь зээлдүүлэгч Б.Минжмаагийн хувьд гуравдагч этгээд болно. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан нь үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохыг хуулиар хориглоогүй байна. Энэ тохиолдолд үүргийг гуравдагч этгээд гүйцэтгэх, эсвэл гүйцэтгэсэн болохыг үүрэг гүйцэтгүүлэгч мэдсэн, зөвшөөрсөн байх шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтуудаар зээлдэгч М.Саруулын үүргийг Түмэнцагаан ХХК гүйцэтгэхийг зээлдүүлэгч мэдсэн, гүйцэтгэснийг зөвшөөрсөн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд М.Саруулыг үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн буюу үүргийг гүйцэтгэсэнд тооцохгүй.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэжээ. Уг заалт нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчээс гадна өөр этгээдэд хүлээлгэж өгснөөр үүрэг гүйцэтгэгчийг үүргээ гүйцэтгэсэнд тооцож болохыг зохицуулсан байна. Зээлдэгч М.Саруулын гүйцэтгэх зээлийн гэрээний үүргийг Б.Лхамсүрэн, Б.Ариунаа нарт хүлээлгэн өгөх талаар талууд тохиролцсон болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчийг үүргээ гүйцэтгэсэнд тооцох боломжгүй. Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасныг үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаас өөр этгээдэд хүлээлгэн өгснийг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн, эсвэл ийнхүү өөр этгээдэд хүлээлгэн өгснөөр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон бол үүрэг гүйцэтгэгчийг үүргээ гүйцэтгэсэнд тооцно гэж ойлгоно. Үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөл нь үүргийн гүйцэтгэлийг өөр этгээдэд хүлээлгэн өгөхөөс өмнө, мөн хүлээлгэн өгсний дараа байж болно. Харин М.Саруул нь Б.Лхамсүрэн, Б.Ариунаа нарын дансанд 38,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ Б.Минжмаагийн зөвшөөрлийг авсан болохоо баримтаар нотлоогүй, уг мөнгийг Б.Минжмаа өөрийнх нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гэж хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийг үүргээ гүйцэтгэсэнд тооцох үндэслэлгүй болно.

Түмэнцагаан ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Лхамсүрэн, Б.Ариунаа нарын Хаан банкин дахь 5172002685 тоот юанийн дансанд барааны үнэ, зээлийн төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн 126,200,000 төгрөгийг нэхэмжлэгч зээлээсээ хасч тооцсон болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /ХХ-ийн 61 дүгээр хуудасны ар тал/-д Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Түмэнцагаан ХХК гэж байгууллагаас Б.Ариунаагийн данс руу төлбөр төлөгдсөн байдаг. Энэ төлөлтүүдийг зээлийн төлбөрөөс хассан уу гэхэд, Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Ариунаа нь нэхэмжлэгчийн дүү нь байгаа. Төлөгдсөн мөнгийг нь хассан байгаа гэсэн тухайн хэргийн нэхэмжлэгч Б.Минжмаагийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдоно гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбар гаргажээ. Дээрх шүүх хуралдаанаар Б.Минжмаагийн нэхэмжлэлтэй М.Эрхэмбаярт холбогдох зээлийн гэрээний маргаан хэлэлцэгдсэн байх ба хэргийн оролцогчдын асуулт, хариултаас Түмэнцагаан ХХК-иас Б.Ариунаагийн аль банкны, ямар данс руу хэзээ, хэдэн төгрөг шилжүүлсэнийг хэний зээлээс хасч тооцсоныг тодорхойлох боломжгүй байна. Иймд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Түмэнцагаан ХХК-иас Б.Лхамсүрэн, Б.Ариунаа нарын Хаан банкин дахь 5172002685 тоот дансанд шилжүүлсэн 126,200,000 төгрөгийг М.Саруулын зээлээс хассан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч М.Саруул 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн гэрээгээр тохирсон сарын 1.7 хувиар хүү тооцож 3 сарын хугацааны 7,650,000 төгрөг, зээлийн төлбөрт 150,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэв.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр М.Саруулд бодитоор мөнгө шилжүүлээгүй, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний зээл, хүү, алданги 564,912.5 юаниас алдангийг багасгаж, 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлсэн 20,000,000 төгрөг буюу 70,000 юанийг нэмж 600,000 юань буюу 180,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан талаар талууд маргахгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар гэрээнд заасан 600,000 юань-ийг Б.Минжмаа шилжүүлэн өгөөгүй тул тухайн гэрээгээр үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй болно. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь хүү, алданги тооцсон дүнгээс буюу 180,000,000 төгрөгөөс хүү, алданги тооцож болохгүй гэж үзэн өмнөх зээлийн төлбөр 170,000,000 төгрөгөөс сарын 1.7 хувиар тооцож 6 сарын хүү 17,340,000 төгрөг, алдангид 30,911,100 төгрөг шаарджээ. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 170,000,000 төгрөг шилжүүлээгүй тул үүнээс хүү, алданги шаардах эрхгүй бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг ч сунгасан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж заасан ба үүнийг талуудын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан өдрөөс харилцан тохиролцож дахин тогтоосон хугацаа-г хугацаа сунгах гэж ойлгоно. Зохигчдын 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дууссан, энэ өдрөөс гэрээний хугацааг сунгах тохиролцоо хийгдээгүй тул 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээгээр хугацаа сунгасан гэж үзэхгүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар 170,000,000 төгрөгөөс хүү, алданги шаардах эрхгүй тул 48,251,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Харин 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тухайн үедээ бичгээр хийгдээгүй, хүү тохироогүй боловч талууд хожим тохиролцон хүү тогтоож болно. Гэвч 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээгээр 600,000 юань-иас 1.7 хувийн хүү төлөх тохиролцоо хийгдсэн ба үүнээс зөвхөн бодитоор шилжүүлсэн 20,000,000 төгрөгт 1.7 хувийн хүү тохирсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд 20,000,000 төгрөгөөс хүү, алданги тооцохгүй болно.

Нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаасаа татгалзсан ба уг шаардлагаасаа татгалзсан нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэнийг зөвшөөрч буй үйл баримт биш. Үүнээс гадна үүрэг дуусгавар болсон хэлцлээр талууд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн үндэслэлээр дуусгавар болсонд тооцжээ. Гэтэл талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 600,000 юань-ийн зээлийн гэрээ байгуулагдсан боловч уг гэрээгээр мөнгө шилжүүлээгүй тул М.Саруулын зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж үзэхгүй болно. Иймд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон хэлцлээр үүрэг дуусгавар болсон нь бүрэн нотлогдож байгаа гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр мөн бодитоор мөнгө шилжүүлээгүй, өмнөх зээлийн гэрээний зээлийн төлбөр, хүү, алдангид төлөх 770,298 юанийн алдангийг багасган тооцож, үүргийн гүйцэтгэлийг 671,400 юаниар тогтоож, уг мөнгийг нэг сарын хугацаатай, 1.7 хувийн хүүтэй төлөх тохиролцоо хийгджээ. Тухайн гэрээгээр бодитоор мөнгө шилжүүлээгүй, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй тул нэг сарын хүү 2,890,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл тооцсон алданги 86,545,000 төгрөгийг шаардах эрхгүй байна. Иймд хариуцагч М.Саруулаас 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн төлбөрт 150,000,000 төгрөг, 3 сарын хүү 7,650,000 төгрөг, алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул нийт гүйцэтгээгүй үүрэг 157,650,000 төгрөгийн 50 хувь болох 78,825,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний төлбөр 20,000,000 төгрөг нийт 256,475,000 төгрөг гаргуулахаас 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Б.Минжмаа, Б.Ариунаа нарын Голомт банкин дахь 2705000818 тоот дансанд М.Саруулаас шилжүүлсэн 700,000 төгрөгийг хасч 255,775,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 71,284,850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Дээрх 700,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн болно.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ. Иймд хөөн хэлэлцэх хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолох ба 2014 оны 12 дугаар сарын 05, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэх баталгаа гаргасан гэж үзэх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зааснаар 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацааг тоолоход нэхэмжлэл гаргах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Бат овогт Мэнддаваагийн Саруулаас 255,775,000 /хоёр зуун тавин таван сая долоон зуун далан таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Иеншөөбү овогт Бэхчандарын Минжмаад олгож, нэхэмжлэлээс 71,284,850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Минжмаа нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,863,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Саруулаас улсын тэмдэгтийн хураамжид 1,436,825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Минжмаад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА