Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 03640

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 04 өдөр                     Дугаар 102/ШШ2018/03640                           Улаанбаатар хот

    

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч .................. нэхэмжлэлтэй

Хариуцагч ............ холбогдох .................. нэхэмжлэлийг 2018 оны ........ сарын .......... өдөр хүлээн авч хянав.         

 

Шүүх хуралдаанд ................... ............. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Д нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П. ХХК-ийн захирлын .................. дугаартай ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Уг тушаалд намайг гурван зөрчил гаргасан гэжээ. Дээрх зөрчлийг гаргаагүй тул  дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

           1.................................

         Эдгээр зөрчлийг гаргаагүй тул нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэж өгнө үү.

         Мөн ................. өдөр ажлын өдрүүд байсан. Би жирэмсэний хяналтын эмчид үзүүлэх гээд хүний нөөцийн ажилтан ............. энэ тухайгаа утсаар хэлж, захидал бичсэн, гэжээ.

       

         Хариуцагчмйн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .................... Энэ тухайгаа байгууллагад мэдэгдээгүй. “Чөлөө олгох журам”-д заасан байгаа.

           2.Түр агуулахад ирсэн бараанд бүртгэл үйлдээгүйн улмаас харилцагч компани гомдол гаргаж, захирал тухайн үед биеэрээ таарч, асуудлыг зохицуулсан. Энэ нь компанийн нэр хүнд нөлөөлсөн.

           3.2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ажлын өдөр байсан. 7 хоногийн амралтын өдрүүдийг зуны улирал, ажлын ачаалал ихтэй учраас ажилчидтай тохиролцоод, ажлын өдөр болгосон.

           Гэтэл ажлын өдөр ажилчдыг уриалан амралтанд явж, ажил таслуулан, архидалт зохион байгуулсан. Гэрчүүд тайлбараа бичгээр өгсөн.

          4.Т.Дгийн төрсөн дүү, туслах тогооч Т.Мөнхбат касснаас 2.000.000 төгрөгийг авсан. Нэхэмжлэгч гал тогоонд ажил үүргийн хувьд хяналт тавих үүрэгтэй бөгөөд энэ мөнгийг өгөхийг зөвшөөрсөн байдаг. Эдгээр ноцтой зөрчлүүдийг гаргасан тул “Хурлын тэмдэглэл”, “Хөдөлмөрийн гэрээний”-ний 4 дүгээр зүйлийн 4.3.2, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10 дугаар зүйлийн 10.3, 10.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгүүдэд зааснаар ажлаас халсан тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .................... холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг ........... хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

              

             Нэхэмжлэгч ........................... захирал Б.Батцацралын тушаалаар хяналтын талбай хариуцсан эрхлэгчээр ажилд томилогдсон нь тогтоогдож байна.

           

             Ажил олгогч болон ажилтны хооронд тодорхой нөхцөл зааж, ...................... гэрээгээр талбайн инженерээр ажиллуулахаар ................ байгууллагджээ.

 

  Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог. 

 

  Ажил олгогч гэрээг цуцлахдаа, ................... Хөдөлмөрийн дотоод журам”, .................... заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой.

 

         Нэхэмлэгч ................... ................, ................... зүйлийн 4.3.2 дахь хэсэг “ажилтан нь албан тушаалын дагуу өөрт олгогодсон эрх мэдлээ хэтрүүлэн буюу хортойгоор ашигласан”, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10 дугаар зүйлийн 10.3, 10.4 дэх хэсгүүд болон ажлын цагаар архидалт зохион байгуулсан, 2018 оны 7 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд ажил тасалсан гэсэн үндэслэлүүдээр ажлаас халсан ” гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, нотлож чадаагүй болно.

       

        Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлах явцад

        Нэхэмжлэгчийг харилцагч байгууллагуудын өмнө компанийн нэр хүнд унах ноцтой нөхцлийг санаатайгаар бий болгосон, компани алдагдал хүлээх нөхцөл байдал үүссэн, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, хортойгоор ашигласан, сахилгын ноцтой зөрчлүүд гаргасныг дурдаж ажлаас чөлөөлөх тушаалаа гаргасан болох нь

             а.“Монватт” ХХК 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 112 дугаартай ирүүлсэн албан бичигт “талбайн эрхлэгчийг орлож буй ажилтанд мэдэгдэж гомдол гаргасан,...тухайн байгууллагын зохион байгуулалт болон ажил үйлчилгээний хувьд доголдолтой байгааг дурдаж гомдол гаргаж” дээрх үйлдлээс үйлчлүүлэгч компанид хохирол учраагүй, нэхэмжлэгч Т.Дг буруутайг дурдаагүй

             б.2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2018 оны хуанлиар долоо хоногийн амралтын өдөр байсан ба энэ амралтын өдөр байгууллага ажилчдаа ажиллуулах талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй

             в.Тус компанийн туслах тогооч Т.Мөнхбат касснаас бэлнээр 2.000.000 төгрөг авч үрэгдүүлсэн зөрчилд акт тавигдаж, түүнийг ажлаас халсан бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар санхүү хэлтсийн ажилтан ажил үүргийг хувьд хяналт тавих үүрэгтэй

             г. 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн амралтын өдрийн архидалтыг зохион байгуулсан гэх зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргаагүй болох нь дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

         Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 “сануулах”, 131.1.2 “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 131.1.3 “ажлаас халах”-аар зааснй дагуу сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид ногдуулахдаа шат дараалсан арга хэмжээг аваагүй нь тогтоогдож байна.

 

         Улмаар нэхэмжлэгч жирэмсэн, 3 нас хүрээгүй хүүхэдтэй болох нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, К-669 дугаартай “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” дэвтэр, 1107004231 дугаартай Б.Батзоригийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

         

         Иймээс ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй тул ажилд нь эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ”...ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар ажилгүй байсан үеийн олговорыг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

         Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам”-ын дагуу ажилтны  сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлохоор байна.

          

         Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 7 дугаар сарын цалингийн хүснэгтэд тамга дарагдаж, баталгаажаагүй тул 2018 оны 4 дүгээр сарын цалин 1.400.000 төгрөг, 5 дугаар сарын цалин 1.400.000 төгрөг, 6 дугаар сарын цалин 1.400.000 төгрөгнөөс тооцоход, сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад 4.200.000:3=1.400.000 төгрөг/ нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрүүдийн дундажаар хуваахад 1.400.000:21.5= 65.116 төгрөг /нэг өдрийн цалин/

       

          Ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх хүртэлх хугацаа 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажлын 79 хоног буюу 65.116 /нэг өдрийн цалин/ х 79 /хоног/ =  5.144.164 төгрөгийн олговрыг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

          

          Нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 15/18 дугаартай тушаалаа 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

      

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч байгууллагаас 5.144.164 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 97.257 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

    

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 100 дугаар зүйлийн 100.1, 69 дүгээр зүйлийн дэх хэсгүүдэд заасныг баримтлан ................................ хяналтын талбай хариуцсан эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

          2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 79 хоногийн цалин 5.144.164 төгрөгийг П. ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ...................... олгосугай.

          3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 97.250 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА