Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 02642

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ТБ” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.О/РД: /,

 

Хамтран “АБ” ХХК/РД: нарт холбогдох,

 

481 304 863 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч “АБ” ХХК-ийн захирал Ц.О нь “ТБ” ХХК-д орон сууцны зээл олгох хүсэлт гаргасны дагуу 2017 оны 05-р сарын 23-ны өдрийн Зээлийн ерөнхий хорооны 44/03 дугаартай шийдвэрээр 459 000 000 төгрөгийг сарын 0,66 хувь, жилийн 8 хувь, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар 240 сарын хугацаатай зээлийг cap бүрийн 13-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар үүрэг хүлээж зээл авсан.

Гэтэл зээлдэгч Ц.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийн зөрчил гаргасны улмаас компанид 2018 оны 09-р сарын 25-ны өдрийн байдлаар 481 304 863 төгрөгийн бодит хохирол учруулаад байна.

Иймд хариуцагч Шарга морьт овогт Цэрэнжамцын О /РД: ХА71031834/, “АБ” ХХКомпани /УБД: 9011375102, РД: 5662125/ нараас 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн 141 дугаартай орон сууцны зээлийн гэрээний 2018 оны 09-р сарын 25-ны өдрийн зээл хаах үлдэгдэл 453 442 527 төгрөг, зээлийн хүү 27 862 336 төгрөг, нийт 481 304 863 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ц.О, хамтран хариуцагч “АБ” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус дүүргийн шүүхэд нэхэмжлэгч ТБ нь хариуцагч Ц.О, АБ ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 453 442 527, зээлийн хүү 27 862 336 төгрөг, нийт 481 304 863 төгрөгийг гаргуулах нэхэмжпэл гаргасан.

Энэхүү зээлийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 20 жилийн хугацаанд төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан.

Түр хугацаанд улсын төсвийн санхүүжилт хугацаандаа ороогүйгээс зээлийн гэрээний графикт хугацааг хэтрүүлсэн. Хугацаа хэтрүүлсэн зээлийг төлж үлдэгдэл зээлийг графикийн дагуу төлөх хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК хариуцагч Ц.О, хамтран хариуцагч “АБ” ХХК нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 453 442 527/дөрвөн зуун тавин гурван сая дөрвөн зуун дөчин хоёр мянга таван зуун хорин долоо/ төгрөгийг, зээлийн хүү 27 862 336/хорин долоон сая найман зуун жаран хоёр мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг, бүгд 481 304 863/дөрвөн зуун наян нэгэн сая гурван зуун дөрвөн мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.О нь зээлийг графикийн дагуу төлөх хүсэлтэй байгаа гэх тайлбар ирүүлсэн.

 

Хамтран хариуцагч “АБ” ХХК зээлийг графикийн дагуу төлөх хүсэлтэй байгаа гэх тайлбар ирүүлсэн.

 

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.О, хамтран хариуцагч “АБ” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрт 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.О, хамтран хариуцагч “АБ” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрийн шүүхэд ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эмнэлгийн магадлагаа дахь ажлаас чөлөөлсөн бичилт засвартай байх тул уг магадлагаа нь Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А243 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн магадлагаа гаргах журмын 1-р хавсралт Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журмын 4-ийн 4.5-д нийцэхгүй бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр нь өвчтэй байсан болох нь тус эмнэлгийн магадлагаагаар нотлогдохгүй байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Отой 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 141 дугаар Орон сууцны зээлийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.1.1, 2.1.4, 2.1.5, 2.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь 459 000 000/дөрвөн зуун тавин есөн сая/ төгрөгийг, сарын 0.66/тэг зууны жаран зургаа/ хувийн хүүтэй, 240/хоёр зуун дөч/ сарын хугацаатай, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагч Ц.Од шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Хавсралт №1-т заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбараар нотлогдож байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 459 000 000/дөрвөн зуун тавин есөн сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байх ба хариуцагч нь энэ үйл баримтын маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “... зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Гэрээг цуцалж, хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 453 442 527/дөрвөн зуун тавин гурван сая дөрвөн зуун дөчин хоёр мянга таван зуун хорин долоо/ төгрөгийг, зээлийг ашигласан хугацааны хүүнд 27 862 336/хорин долоон сая найман зуун жаран хоёр мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг, бүгд 481 304 863/дөрвөн зуун наян нэгэн сая гурван зуун дөрвөн мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон ... зээлийн үнэ нь зээлийн хүү болно.”, 30 дугаар зүйлийн 1-т “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээ болон Хавсралт 1-т зааснаар хариуцагч нь зээлийн эхний төлбөрт 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нийт 3 827 707/гурван сая найман зуун хорин долоон мянга долоон зуун долоо/ төгрөгийг төлөхөөс 53 380/тавин гурван мянга гурван зуун ная/ төгрөгийг төлсөн байх ба хариуцагч нь Хавсралт 1-т заасан зээл, түүний хүүг төлөх хугацааг хэтрүүлэн Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байсан болох нь Гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон ... нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй буюу хариуцагч нь Гэрээ байгуулснаас хойш зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хэтрүүлж ирсэн байх ба 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүг төлөөгүй болох нь Хавсралт 1-ийн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээнд заасан сар бүр зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зөрчсөн нь Гэрээг цуцалж, хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүг гаргуулах үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Гэрээг цуцлах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг Гэрээг цуцалсан өдөрт тооцно.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээг цуцалснаар зохигчид Гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсэхгүй ба Гэрээг цуцлах хүртэлх Гэрээний харилцаа хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл, түүний хүүг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Гэрээний 2-ын 2.3.8-д зааснаар хариуцагчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг, үлдсэнийг үндсэн төлбөрөөс хасч тооцохоор харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл үндсэн зээлд 14 656 420/арван дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг төлөхөөс үндсэн зээлд 5 557 472.78/таван сая таван зуун тавин долоон мянга дөрвөн зуун далан хоёр төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг төлсөн, хүүнд 46 586 905/дөчин зургаан сая таван зуун наян зургаан мянга есөн зуун тав/ төгрөгийг төлөхөөс 20 168 512.55/хорин сая нэг зуун жаран найман мянга таван зуун арван хоёр төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байна.

 

Хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 453 442 527/дөрвөн зуун тавин гурван сая дөрвөн зуун дөчин хоёр мянга таван зуун хорин долоо/ төгрөгийг, зээлийн хүүнд 27 862 336/хорин долоон сая найман зуун жаран хоёр мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг, бүгд 481 304 863/453442527+27862336=481304863/ /дөрвөн зуун наян нэгэн сая гурван зуун дөрвөн мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1-т зааснаар хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 453 442 527/дөрвөн зуун тавин гурван сая дөрвөн зуун дөчин хоёр мянга таван зуун хорин долоо/ төгрөгийг, зээлийн хүүнд 27 862 336/хорин долоон сая найман зуун жаран хоёр мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг, бүгд 481 304 863/дөрвөн зуун наян нэгэн сая гурван зуун дөрвөн мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүнд төлбөр нэхэмжлээгүй болно.

 

Нэхэмжлэгч нь хамтран хариуцагч “АБ” ХХК-иас бүгд 481 304 863/дөрвөн зуун наян нэгэн сая гурван зуун дөрвөн мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь хамтран хариуцагчид 459 000 000/дөрвөн зуун тавин есөн сая/ төгрөгийг шилжүүлээгүй байх ба хамтран хариуцагчтай батлан даалтын гэрээ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч ... гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.”, 460 дугаар зүйлийн 460.1-т “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 хэсэгт зааснаар хариуцагч Ц.О нь энэхүү шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “АБ” ХХК нөхөх хариуцлагыг хүлээж, “АБ” ХХК-иас төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Огоос бүгд 481 304 863/дөрвөн зуун наян нэгэн сая гурван зуун дөрвөн мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О бүгд 481 304 863/дөрвөн зуун наян нэгэн сая гурван зуун дөрвөн мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг төлөөгүй тохиолдолд батлан даагч “АБ” ХХК-иас бүгд 481 304 863/дөрвөн зуун наян нэгэн сая гурван зуун дөрвөн мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Огоос бүгд 481 304 863/дөрвөн зуун наян нэгэн сая гурван зуун дөрвөн мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О бүгд 481 304 863/дөрвөн зуун наян нэгэн сая гурван зуун дөрвөн мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг төлөөгүй тохиолдолд батлан даагч “АБ” ХХК-иас бүгд 481 304 863/дөрвөн зуун наян нэгэн сая гурван зуун дөрвөн мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 564 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Огоос улсын тэмдэгтийн хураамжид 2 564 480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ