Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/03411

 

2018 оны 11 сарын ... өдөр

Дугаар 102/ШШ2018/03411

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар хороо, ...  гудамж, ..., ... тоотод оршин суух, ... овогт ... /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ..., ..., ... хашаанд байрлах, ... /РД: .../,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, ....гудамж, ..., .... тоотод оршин суух, ... овогт ... /РД: .../ нарт холбогдох, 

  

Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..., ...байрны  тоот 88 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч ... ХХК-д даалгах, орон сууцны байр захиалан бариулах тухай 20... оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, хамтран хариуцагч Г.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ: 

  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч А.Гнь 2002-2006 онд ... ХХК-д инженер, төслийн удирдагчаар олон жил үр бүтээлтэй ажилласан. Түүний хичээл зүтгэлийг компанийн удирдлагын зүгээс өндөрөөр үнэлж, 2003 онд Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот 29.95 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг бэлэглэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн билээ. Ингээд 2013 онд мөн компанийн удирдлагаас А.Г бэлэглэсэн байрны нөхцлийг сайжруулахаар Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..., ...тоот 3 өрөө орон сууцыг бэлэглэж, харин өмнө бэлэглэсэн Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцыг А.Ст шилжүүлж өгөх талаар тохиролцсон. Тэрээр 2013 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, .... дугаар байрны .... тоот 29.95 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг А.Ст бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. А.Гнь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..., ...тоот 3 өрөө орон сууцанд 2010 оноос хойш эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна.

Иймд А.ГИргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаар Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..., ..., ...тоот 88 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Гийн нэр дээр гаргаж өгөхийг ... ХХК-д даалгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Ө.Н нь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..., ...тоот 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар Г.Бд 108,680,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй, ... ХХК-ийн хоорондох өр авлагын тооцоо байсан гэж шүүх хуралдааны шатанд тайлбар гаргасан. Мөн гэрээний нэг тал Ө.Н нь гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулсан талаараа өөрөө мэдэхгүй байгаа тул энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн 56.1.3-д Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хйисэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул орон сууцны байр захиалан бариулах тухай 20... оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компанийн зүгээс Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, ...ы ...тоот орон сууцыг захиалж төлбөрийг төлж барагдуулж байсан. Уг байр нь 2008 оноос баригдаж эхэлсэн бөгөөд 2010 онд ашиглалтад орсон. Манай компаниас тухайн захиалсан байрууддаа ажилтнуудаа оруулсан байдаг. Тэдгээр ажилтнуудтай ямар нэгэн байдлаар бэлэглэлийн гэрээ байгуулж байгаагүй. Иргэний хуулийн 276 дугаар зүйлд бэлэглэлийн гэрээний талаар зохицуулсан байдаг. Ингэхдээ тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд үүрэг үүснэ гэж хуульчилсан. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн ... дугаар зүйлд иргэн үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж өмчлөх эрхтэй гэж заасан байдаг.

 

Нэхэмжлэгч А.Гийн нэхэмжлэлдээ дурдсан сайн ажиллаж байсан гэх хэд хэдэн ажлуудыг А.Гнь дан ганцаар хийгээгүй бөгөөд эдгээр ажлыг баг хамт олон хийж гүйцэтгэдэг. А.Гнь Тосон, Бичигт чиглэлийн замын ажилд инженерээр ажилласан. Уг ажилд мөн гуравдагч этгээдээр оролцож байгаа Ө.Ний компани нь туслан үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Гэхдээ уг ажилд компани маш их хохирол амсаж алдагдалд орж байсан. Эдгээр алдагдал нь А.Гийн хариуцлага алдсанаас болсон. Хамгийн сүүлд Улаанбаатар хотод манай компани Зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зам засварын ажил хийж гүйцэтгэсэн ба уг ажил дээр А.Гажиллаж байхдаа ажлын хариуцлага алдсан буюу архи ууж, ажил тасалж, улсын төсвөөр санхүүжүүлэгдэж байсан хугацаатай ажлыг тасалдуулсан тул ажлаас халагдсан. Уг хариуцлагагүй байдлын улмаас манай компани 976,394,210 төгрөгийн алдагдалд орсон. Уг алдагдлыг одоог хүртэл нөхөн авч чадахгүй байгаа /236-237 дугаар хуудас/. Энэ нь Нийслэлийн авто замын газрын 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болон 7 дугаар сарын 5-ны өдрийн албан шаардлагаар тогтоогдоно. Манай төслийн удирдагчаас А.Гид 2 удаа сануулсан боловч ажил сайжраагүй тул арга хэмжээ авах тухай бичиг ирүүлсэн. Үүний дагуу бидний зүгээс А.Гид үүрэг өгч сахилгын арга хэмжээ авч байсан. Тухайн үед манай компани ганц тэр ажлыг гүйцэтгээгүй өөр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байсан. Төслийг удирдаж байгаа хүн нь тухайн ажлаа бүрэн хариуцаж дуусгах ёстой байдаг. Гэтэл уг ажлыг гүйцэтгээгүйгээс болж манай компани 976,000,000 төгрөгийн алдагдалд орсон байдаг.

 

А.Гийн цалин хөлсний асуудлын хувьд цалин нь тогтмол олгогдож байсан бөгөөд нийгмийн даатгалыг хүртэл төлж байсан. Анх уг байрыг захиалж бариулахад А.Гинженерээр орж байсан. Компанийг хүнд үед нь хаяж явж маш их хэмжээний алдагдалд оруулсан, мөн олон жил үнэ төлбөргүй орон сууцанд амьдарч байсан атлаа одоо энэ орон сууц минийх гэж маргаж байгаа нь бүдүүлгээр хэлэхэд идсэн хоолны тогоо руугаа нулимж байгаатай л адил хэрэг. А.Гнь компанитай ямар ч бэлэглэлийн гэрээ хийгээгүй бөгөөд үйл ажиллагааг доголдуулж, ажлын хариуцлага алдан компанийг хүнд байдалд оруулан ажлаас гарч явсан. Ингээд 8 жилийн хугацаанд үнэгүй байранд амьдруулсанд баярлалаа гэхийн оронд шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Б болон ... ХХК-ийн хооронд төлбөр тооцооны үүрэг байсан. Уг төлбөр тооцооны үүргийн хүрээнд Г.Б нь Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, ..., ...тоот байрыг шилжүүлэх байсан. ... ХХК нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг Ний нэр дээр шилжүүлж өгөөч гэж хүссэн тул уг байрыг Ө.Ний нэр дээр шилжүүлсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь орон сууцны байр захиалан бариулах гэрээ бөгөөд орон сууц өмчлөлийн гэрээ биш юм. Ямар учраас Быг хамтран хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байгаа. Нэхэмжлэл гаргагч этгээд нь уг орон сууцны өмчлөгч нь гэдгээ юугаар нотолж байгаа нь тодорхойгүй байгаа. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн хэд дэх заалтыг үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Орон сууц захиалан бариулах гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ юм. Өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрөхгүй бол Иргэний хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэх ёстой байсан. Гэтэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг бариад өмчлөгчөөр тогтоохыг даалгаж өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан байна. Эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсдэг. Гэтэл улсын бүртгэлд бүртгүүлээгүй этгээд нь уг хөрөнгийг миний хөрөнгө гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүйг тодорхойлж байна. Уг эд хөрөнгө бий болсноос хойш бусдад шилжүүлэх тухай ямар нэгэн хэлцэл байхгүй байхад уг эд хөрөнгийг миний өмч гэж, хууль ёсны өмчлөлийг Нд шилжүүлсэн байхад хамтран хариуцагч нь Б байна гэж хамтран хариуцагчаар тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт хариуцагч байх ямар нэгэн үндэслэлгүй этгээдийг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд хамтран хариуцагч Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Буман гранд ХХК болон ... ХХК-ийн хооронд гэрээ байгуулсан байрыг ... ХХК-ийн захирал н.Сийн хүсэлтийн дагуу шилжүүлээд, 2018 оны 4 дүгээр сард миний нэр дээр гэрчилгээг гаргаж өгсөн. Хар ухаанаар бодсон ч би төлбөрийг төлөөд улсын бүртгэлийн гэрчилгээ нь Ний өмч мөн гээд гарсан байна. Мөн ... ХХК нь төлбөрийг нь төлөөд авсан байраа хэнд өгөх нь ... ХХК-ийн эрх байх. Тийм учраас хууль ёсны дагуу уг байрыг авсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож уг хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Гнь хариуцагч ... ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..., ...,...дугаар байрны ... тоот 88 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч ... ХХК-д даалгах, хамтран хариуцагч Г.Бд холбогдуулан орон сууц захиалан бариулах тухай 20... оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.Хариуцагч ... ХХК-д холбогдуулан гаргасан холбогдуулан Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..., ...,...дугаар байрны ... тоот 88 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай шаардлагын талаар:

 

Хариуцагч ... ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ... А.Гид компанийн зүгээс тухайн байрыг бэлэглэж байгаагүй, Иргэний хуулийн 276 дугаар зүйлд бэлэглэлийн гэрээний талаар зохицуулсан байдаг. Ингэхдээ тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд үүрэг үүснэ гэж хуульчилсан, А.Гнь ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдсан буюу архи ууж, ажил тасалсны улмаас компанийн төлөвлөгөөт хугацаатай ажлыг доголдуулж, компанийг 976 сая төгрөгийн алдагдалд оруулсан. Компанийн зүгээс сайн ажилласан ажилчиддаа орон сууц бэлэглэдэг боловч А.Гид тухайн орон сууцыг бэлэглээгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Гнь ... ХХК-ийн захирлын 2002 оны 6 дугаар сарын ...-ны 19/2002 тоот тушаалаар авто замын технологич инженерээр томилогдон ажиллаж эхэлсэн ба түүнийг ажиллаж байх хугацаанд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ...дүгээр байрны ...тоот 50.64 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг бэлэглэж, А.Гийн нэр дээр 2004 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарч байсан талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... намайг сайн ажиллаж байсныг компанийн зүгээс үнэлээд амьдрах орчинг маань сайжруулах үүднээс миний амьдарч байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ...дүгээр байрны ...тоот 50.64 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ...ы ...тоот 88 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар сольж, хуучин байрыг маань компанийн бульдорзерчин А.Ст бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгөхөөр компанийн захирал Л.Стой амаар тохиролцсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч А.Гнь өөрийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дугаар хороолол, ...дүгээр байрны ...тоот 50.64 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөх эрхээ 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр А.Ст бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Харин Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..., ...байрны ... тоот 3 өрөө орон сууцыг өмчлөх эрх Ө.Ний нэр дээр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ 2018 оны 4 дүгээр сарын ...-ны өдөр гарсан боловч тухайн орон сууцанд А.Гамьдарч, эзэмшиж байгаа болох нь бэлэглэлийн гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж заасныг баримтлан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцаа сайжруулж, илүү хэмжээтэй орон сууцаар сольсон буюу бэлэглэлийн гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөгч болсон гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа гаргасан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4-д Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ. гэжээ. Нэхэмжлэгч А.Гнь хариуцагч ... ХХК-ийн захирал Л.Стой Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ...дүгээр байрны ...тоот 50.64 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ...ы ...тоот 88 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар сольж өгөх-өөр амаар тохиролцсон гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлож чадаагүй буюу маргаан бүхий орон сууцыг хариуцагч ... ХХК-ийн захиал Л.С нэхэмжлэгч А.Гид бэлэглэхээр амласан нь тогтоогдохгүй байна, үүрэг үүсээгүй гэж шүүх дүгнэлээ. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2.Орон сууцны байр захиалан бариулах тухай 20... оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар:

 

Энэ хэргийн хамтран хариуцагч Г.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Н нар 20... оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..., ...ы ...тоот 88 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ ... Ө.Н нь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..., ...тоот 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар Г.Бд 108,680,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй, гэрээний нэг тал Ө.Н нь гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулсан талаараа өөрөө мэдэхгүй байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн 56.1.3-д Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хйисэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэж тодорхойлжээ.

 

Гэвч Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..., ...тоот 3 өрөө орон сууцыг Г.Б нь ... ХХК-д төлөх төлбөртөө тооцож, тухайн компанийн хүсэлтийн дагуу Ө.Ний нэр дээр орон сууцны байшин захиалан бариулах гэрээг түүнтэй байгуулж, гэрчилгээг гаргаж өгсөн ба үүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн 56.1.3-д Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хйисэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дүр үзүүлсэн хэлцэл-ээр хэлцэл хийгч талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй буюу ямар нэг хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй, харин өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хийгч талууд уг хэлцлийг хэрэгжүүлэх хүсэл зориггүй байдаг. Гэтэл Г.Б, Ө.Н нарын хооронд 20... оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Орон сууцны байр захиалан бариулах гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Ө.Нд шилжиж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Гийн шүүхэд гаргасан Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..., ...байрны ... тоот 88 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, орон сууцны байр захиалан бариулах тухай 20... оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... дугаар зүйлийн 1....2.3., 1..., 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гийн Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..., ...,...дугаар байрны ... тоот 88 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч ... ХХК-д даалгах, Орон сууцны байр захиалан бариулах тухай 20... оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               М.МӨНХТӨР