Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2019/00157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны   Г.Нямсүрэн  ,

 Нэхэмжлэгч: о.д-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Ц.Э-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах үндсэн, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй  .

ؿ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,  Б.Билэгжаргал  .

:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д нь Ц.Э-т 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг зээлдүүлсэн. Ц.Э-ээс зээлсэн 6,000,000 төгрөгөө өгөхийг шаардаж байсан боловч өгөөгүй ба 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Э-тэй цуг нотариатаар орж зээлсэн 6,000,000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч Ц.Э нь энэ хугацаанд 500,000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Ц.Э-ээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Ц.Э нь иргэн О.Д-аас 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь өгч чадаагүй. Тийм учраас зээлсэн мөнгөндөө тааруулж Мөнгөн завьяа дэлгүүрт байрлах 10,000,000 төгрөгийн бараатай лангууг худалдах саналыг О.Д-д тавьсан ба тэрээр хүлээн зөвшөөрч барааг худалдаж авсан. Ойролцоогоор 6,600,000 төгрөгийн барааг зарж борлуулаад 3,400,000 төгрөгийн барааг Ц.Э-т буцаан өгсөн тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Анх лангууны эзэмшлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сард багтаан О.Д-ийн нэр дээр хийлгэнэ гэж тохиролцсон. 2016 оны 4 дүгээр сард О.Д нь би Солонгос улс руу суралцахаар явах болсон гээд лангуугаа буцааж авах талаар ярьсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ огт энийг дурдахгүй байгаа нь Ц.Э-ээс дахин мөнгө авах санаа байна гэж ойлгож байна. 2015 оны 6 дугаар сард лангуу хүлээлгэн өгснөөр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн лангуу хүлээлцсэн актад төлбөр тооцоо дууссан гэж бичсэн байдаг. Тиймээс Ц.Э нь О.Д-аас зээлсэн зээлээ бүрэн төлж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ... 2015 оны 6 дугаар сард Мөнгөн завьяа дэлгүүрт байрлах 10,000,000 төгрөгийн бараа бүхий лангууг О.Д-д худалдсан бөгөөд О.Д тухайн барааг зарж борлуулан зээлсэн мөнгөө гаргуулж авахаар тохиролцсон. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нь БНСУ-д суралцахаар явах болсон гээд лангууг 3,400,000 төгрөгийн бараатай буцаан өгсөн. О.Д нь лангуунд байсан 10,000,000 төгрөгийн бараанаас 3,400,000 төгрөгийн барааг буцаан өгч, үлдэгдэл 6,600,000 төгрөгийн барааг зарж мөнгийг нь өөртөө авсан. Хэрэв дээрх барааны мөнгийг зээлийн гэрээний төлбөрт тооцохгүй гэж үзвэл О.Д нь тухайн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй. Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн барааны үнэ 6,600,000 төгрөгийг О.Д-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтад маргахгүй ч уг гэрээг 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан, Зээлийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан. Хэрэв зээлийн гэрээний үүргийг Мөнгөн эдлэл худалдах худалдан авах гэрээний үүргээр дуусгавар болгосон бол дараа нь ингэж Зээлийн гэрээ байгуулахгүй байсан. Мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээнд ...лангууны гэрээг 2016 оны 1 дүгээр сард шилжүүлэн өгөхөөр тохиролцов гэсэн нь гэрээг хэрэгжээгүй, гэрээний дагуу харилцан солилцсон зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

:

Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Ц.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ хариуцагчид 6,000,000 төгрөг зээлдүүлснээс 500,000 төгрөгийг төлсөн тул үлдэх хэсгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6,600,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гарган үндэслэлийг талууд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн барааг Ц.Э нь О.Д-д шилжүүлэн, 3,400,000 төгрөгийн барааг буцаан авсан. Үлдэгдэл 6,600,000 төгрөгийн барааг зарж зээлийн гэрээний үүрэгт тооцон авсан. Хэрэв үүрэгт тооцохгүй бол худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн барааны үнэ 6,600,000 төгрөгийг О.Д-аас гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч О.Д-аас хариуцагч Ц.Э-т 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн болох нь хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, мөнгө хүлээн авсан баримт, зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-6-7/

Талуудын энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээ байна.

Хууль, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх, зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Талууд ийнхүү зээлийн гэрээ байгуулсан, хариуцагч нь нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргаагүй. Зээлийн гэрээний үүргийг мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээний үүргээр сольсон эсэх нь маргааны зүйл болжээ.

Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Ц. Э Мөнгөн завьяа дэлгүүрт байрлах мөнгөн эдлэлийн лангуунд байгаа 10,000,000 төгрөгийн барааг О.Д-д шилжүүлж худалдсан нь үнэн гээд төлбөр тооцоо дууссан болохыг тэмдэглэн, гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна. /хх-71, 209-212/ Талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тохиолдолд өмнөх үүрэг дуусгавар болдог.  

Гэрч Г.О-ийн мэдүүлэг нь талуудын хооронд ямар харилцаа үүссэн, хэн ямар үүрэг гүйцэтгэсэн болохыг нотлоогүй, түүнчлэн мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээнээс үзвэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас төлөгдөх мөнгөн төлбөрийн үүргийг мөнгөн эдлэлээр сольж, харилцан тооцоо нийлсэн гэх агуулга тусгагдаагүй байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу гэрээг үгийн шууд утгыг анхааран тайлбарлах ба гэрээнд тусгагдсан төлбөр тооцоо дууссан гэснийг нь Зээлийн гэрээний үүрэгтэй шууд холбон ойлгож тайлбарлах боломжгүй. /хх-71, 99-100/ Иймд хариуцагч Ц.Э-ийн хүлээсэн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,600,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг хэрэв барааны мөнгийг зээлийн гэрээний төлбөрт тооцохгүй гэж үзвэл нэхэмжлэгч 10,000,000 төгрөгийн бараанаас 3,400,000 төгрөгийн барааг буцаасны үлдэгдэл 6,600,000 төгрөгийг гаргуулна гээд баримтаар ээмэг, өрөөсөн, бөгж гэх мэт үг болон тоо бичсэн гар бичмэл бүхий баримтыг гаргаж өгчээ. /хх-196/ Баримтад хэн хэнд, хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий ямар хөрөнгө шилжүүлсэн болох талаар мэдээлэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлохгүй. Түүнчлэн талууд мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан, эсхүл дахин үүрэг үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн шаардах эрх үндэслэлгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.Э-с зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Д-д олгож, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6,600,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

  :

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Э-с 5,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Д-д олгож, 6,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. 7 7.1.1,  57 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 8,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Э-эс улсын тэмдэгтийн хураамж 102,950 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч О.Д-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НЯМСҮРЭН