Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

1292 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1292

 

 

 

 

 

 

    2022         10          18                                     2022/ШЦТ/1292

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Т.Мижиддорж,

Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч М.Тад холбогдох ******* эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын *** -ны Төв аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн **** хороо, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Б овогт М.Т /регистрийн дугаар: НИ******/.

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.Т нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр **дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** хорооллын үүдэнд насанд хүрээгүй хохирогч .** нүүрэн тус газарт нь баруун гараараа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :         

     

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч М.Т нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр **дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** хорооллын үүдэнд насанд хүрээгүй хохирогч .** нүүрэн тус газарт нь баруун гараараа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан... СХД-н *** дүгээр Хорооны нутаг дэвсгэрт **** хороолол руу орох хашааны үүдэнд үл таних хүн миний биед халдсан....гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

- насанд хүрээгүй хохирогч Д.Л-н...Би 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед гэрээсээ гарч, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар сургууль дээр очиж спорт зааланд тоглосон. 2 цаг тоглочихоод харихаар *** дүүргийн *********нутаг дэвсгэрт байрлах *******хорооллын хашааны үүдээр орох гээд явж байтал үл таних ах нар намайг дуудсан тэгээд очтол намайг ** ах гараараа миний зүүн чих рүү нэг удаа алгадахад нь уйлсан, ***ах уучлалт гуйгаад бид 2 эвлэрээд, би аавдаа болсон асуудлын талаар хэлсэн. 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр эмнэлэг орж үзүүлтэл таны зүүн чихний хэнгэрэг цоорсон мөн цусны шүүрэлттэй, нөхөгдөх мэс засал хийх боломжгүй, том цоорсон байна гэж хэлэхээр нь ээжийн хамт цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт : Д.Л биед зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна /хавтаст хэргийн 12 дахь тал/,

- шүүгдэгч Д.Т...Би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Надад ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :         

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

 

2.3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг огт аваагүй буюу насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг хэзээ, хэрхэн яаж эмчлүүлэх, гарсан болон цаашид гарах зардал, тэдгээрийн үндэслэл, шалтгаан зэрэг асуудлыг шалгахгүйгээр орхигдуулсан, насанд хүрээгүй хохирогч нь гэмт хэрэг үйлдсэн М.Тыг шууд нэрлэн заасан тухайн тохиолдолд М.Тыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрчээр байцаах үндэслэлгүй атал тийнхүү гэрчээр байцаасан байхаас гадна М.Таас яллагдагчаар мэдүүлэг авахад “нотолбол зохих” байдлын хүрээ хязгаарт мэдүүлэг авахгүйгээр зөвхөн “яллагдагчаар татах тогтоол”-ыг зөвшөөрч байгаа эсэхээр хязгаарласан, харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэрхэн төлж барагдуулах, урьдчилан төлүүлэх эсэх зэрэг бусад асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байгааг тус тус анхааруулан тэмдэглэж, харин тус хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно. 

Иймд шүүгдэгч М.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг :

 

Тус хэргийн улмаас учирсан хохиролд хамаарах нотлох баримт цуглараагүй буюу шүүхийн өмнөх шатанд бүрэн шалгаж нотлохгүйгээр орхигдуулсан байх тул насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар “хохирогчийн эрүүл мэндэд учирсан чихний хэнгэрэг нөхүүлэх, эмчлүүлэх”-д гарах нийт хохирол, төлбөрийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.      

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:    

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-15, 17, 19-21, 23-27, 33, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал   

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч М.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч М.Тыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Тад оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тад оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.              

5. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар “хохирогчийн эрүүл мэндэд учирсан чихний хэнгэрэг нөхүүлэх, эмчлүүлэх”-д гарах нийт хохирол,  төлбөрийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР