Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 131/2016/0000/Э |
Дугаар | 2016/ШЦТ/131 |
Огноо | 2016-09-07 |
Зүйл хэсэг | 145.2., 145.3., |
Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2016/ШЦТ/131
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Иргэдийн төлөөлөгч *******,
Иргэний нэхэмжлэгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар *******, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт ийн ,
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт ын ,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Шар дэрс” гэх газраас иргэн ын эзэмшлийн 5 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 5.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
мөн 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “*****************” гэх газраас иргэн ын эзэмшлийн хонгор буурал зүсмийн азаргатай олон тооны буюу 42 тооны адууг хулгайлж бусдад 21.400.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
мөн 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *******той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “******* тал” гэх газраас иргэн ын эзэмшлийн 3 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 2.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
мөн 2016 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө *******той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Төхөмийн тал” гэх газраас иргэн ын эзэмшлийн олон тооны буюу 8 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 6.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж бусдад нийт 35.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч ******* нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *******тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Төхөмийн тал” гэх газраас иргэн ын эзэмшлийн 3 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 2.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
мөн шүүгдэгч ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг “Хонхор дэрс” гэх газраас иргэн ын эзэмшлийн 4 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
мөн 2016 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө *******тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Төхөмийн тал” гэх газраас иргэн ын эзэмшлийн олон тооны буюу 8 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 6.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж бусдад нийт 11.600.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :
Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн: Манайх Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг сумын төвөөс 1 км орчим Хонхор дэрс гэх газарт хаваржиж байгаа. Манайх 2015 оны 12 дугаар сард тоологдсон мал тооллогоор 15 тооны үхэр тоолуулсан. 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн орой 20-21 цагийн үед бэлчээрт нь харж байгаад гэрлүүгээ эргүүлж үлдээгээд гэрлүүгээ явсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 4 дүгээрсарын 09-ний өдрийн 12-13 цагийн үед үхэрээ тэжээх гээд гэрээсээ гарч үхэр байсан газарт ирэхэд 11 тооны үхэр байсан 4 тооны үхэр алга байхаар нь тасарсан юм болов уу гэж бодоод ойр хавьд нь хайсан боловч байхгүй байсан. Ингээд орой нь 19 цагийн үед сумын баруун талын антений баруун талаас чигээрээ урагшаа машины мөр тод гарсан байсныг ажиглаад энэ юу болов гэж бодоод дагаад явсан чинь манай гэр байх газрын баруун талд нөгөө машины тод мөр нь 2-3 газарт бут руу ухарч зогсоод үхэр ачсан байсан мөрийг олоод цагдаад мэдэгдэх гэхэд байхгүй хөдөө ажилтай явсан байсан учир хүлээсэн. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ирж үзлэг хийгээд явсан юм. Цагдаа ирэхээс өмнө миний хувьд үхрээ хайгаад Говь-алтай аймгийн Дэлгэр, Гуулин, Тайшир, Баянхонгор аймгийн Хүрээмарал, Баянбулаг сумын нутгаар явсан. Ингэж явахад 600,000 төгрөгний бензин шатахуун зарцуулсан байгаа. Миний хувьд алдагдсан 4 тооны үхэрийнхээ зүс, онцлог шинж болон үнэлгээг нь хэлэхэд зовхи цагаан улаан гунж хээлтэй тугаллах дөхөж байгаа 1 ,5 сая төгрөг, зөв талын чих ногоон даавуутай хойноосоо ухмал имтэй, цавьдар үнээ хээлтэй/гурван удаа тугалласан бүдүүн үнээ/1,5 сая төгрөг, зөв талын чих ногоон даавуутай хойноосоо ухмал имтэй, мухар улаан бяруу 500,000 төгрөг /им хийгээгүй/, бага зэрэг мухар эвэртэй хүрэн бух нас гүйцсэн, махны болон сүүний чиглэлийн 2,5 сая төгрөгөөр/им хийгээгүй / тус тус үнэлж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-150/
Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Төхөмийн тал гэж газарт өвөлжиж нүүгээгүй тэндээ нутаглаж байгаа. Манайх 2015 оны 12 дугаар сард мал тооллогоор 9 тооны үхэр тоолуулсан ерөөсөө 9 тооны үхэртэй. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орой 20 цагийн үед үхрээ бэлчээрт нь харж байгаад гэрлүүгээ явсан. Манай тэрүүгээр баруун аймаг руу явдаг төв зам байдаг. Маргааш өглөө нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн үед босоод үхрээ дурандаж харахад бэлчээр дээрээ байхгүй байхаар нь яваад очиход нэг тооны үхэр үлдсэн бусад 8 тооны үхрийг портер маркийн давхар дугуйтай машинаар замны ховилд зогсож байгаад ачаад явсан мөртэй байхаар нь уг мөрийг дагаад явсан чинь манай үхрийн бэлчээрээс 20 орчим км газарт байдаг сумын 2 дугаар багийн нутаг Тажгир гэх газар хүртэл хөөгөөд мөрийг алдсан, уг давхар жижиг дугуйтай машины мөр нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Үнээн усны бригад чигтэй шороон замаар явж байсан учир би Говь-Аптай аймгийн Дэлгэр сумын Үнээн усны бригад хүртэл яваад мөрийг алдсан. Учир нь уг зам нь төв зам байсан учир машин яваад мөр нь алга болсон байсан юм. Ямар ч байсан миний үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан ачиж Говь-алтай аймгийн чигт явсан. Мөрийг нь цагдаагийн алба хаагч нар бэхжүүлж авсан. Тэнд 2 хүний мөр байх шиг байсан. Миний хувьд гомдолтой байна гэх мэдүүлэг.
Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх нийт 42 тооны адуутай байсан юм. Манай гэр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Аргалантын ар ” гэх газарт нутаглаж байхад 2015 оны11 дүгээр сарын 14-ний өдөр манай адуу Аргалантын арын Цагаан хурууны хуудас гэж газарт бэлчээрт байж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр алга болсон байсныг нь мэдээд мөрөөр нь араас нь хөөсөн тэгэхэд манай адууг Мотоцикльтой хүн бэлчээрээс нь туугаад урд хоолойруу оруулаад Улаан шалын хоолойгоор тууж Говь-Аптай аймгийн Дэлгэр сумын нутаг Үнээн усаар дайруулж Говь- Алтай аймгийн чигт төв засмал замын Говь-Алтай аймаг явах чигийн зүүн талаар тууж Говь- Алтай аймгийн төвөөс наана 2-3 км газарт байх Естийн гүүр гэх газрын хойд талд байх аарагт оруулсан манай адуу байсан бэлчээрээс нь нийт 290 орчим км газарт мотоцикльтой тууж хүргэсэн байсныг нь олж авахад нийт 5 тооны адуу алга болсон 37 тооны адуу нь байсан юм. Миний хувьд дээрх 42 тооны адуунаас 5 тооны адууг нь олоогүй үүнд: Ягаан бор гүү 3 настай, хөх бор гүү 5 настай, халиун гүү15 настай, хондон даага 2 настай, сартай хондон морь 13 настай бүгд 6 тоо тамгатай адууг олоогүй байгаа юм.
Миний хувьд 42 тооны адуугаа алдаад талдаа 290 км буюу нийт 580 км газарт 2 машинтай, 2 мотоцикльтойгоор, явж хайсан ингэхэд 880,000 төгрөгний бензин зарцуулсан, энэ баримтыг би өөрөө бүрдүүлж гаргаж өгнө. Ингээд би буруутай этгээдээс 3,680,000 төгрөгний хохирол нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 164-167 дугаар хуудас/:/1-р хх-ийн 156-158/
Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх нийт 12 тооны үхэртэй байсан юм. Мөн манай гэр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Шар дэрс” гэх газарт нутаглаж байхад 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай үхэр усанд ороод гарахад бүрэн байсан. Ингээд 2015 оны 06 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд үхрээ анзаараагүй байж байгаад 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үхрээ бүртгэж үзэхэд 5 тооны үхэр алга болсон байсан. Ингээд бид нар яав ийв гээд хайсан чинь үхрийн бэлчээрээс машины хойд 2 дугуйг газар ухаж шигтгэж байгаад 5 тооны үхрийг машинд ачиж авч явсан байдалтай мөртэй байсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 172-173/
Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Төхөмийн тал гэх газарт өвөлжөөнд байхад 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр худаг дээр үхрээ услаад гаргасан юм. Тэгээд үхрээ харахгүй байж байгаад 2016 оны 3 дугаар сарын 10-ны үед хайсан чинь 3 тооны эр үхэр алга байсан юм. Ингээд үхрээ хайгаад байсан чинь портер маркийн машины мөр байсан би үхрээ ачаад явсан юм шиг байна бодсон гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 179/
Иргэний нэхэмэжлэгч ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний хувьд иргэний нэхэмжпэл гаргаж байгаа учир нь ******* овогт ийн аас 2015 оны 6 дугаар сарын 10-наас хойш 4 тооны монголын үхэр худалдаж авсан юм. Энэ үхрийг 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зусландаа буухаар нүүдэл хийж байхад манай үхэрт нийлсэн. Тэгэхэд нь энэ юун үхэр вэ гээд асуухад ын үхэр гэж байсан. Тэгээд аас асуухад зарах гэж байгаа юм гэхлээр нь худалдаж авсан. Энэ үхрийг нь тууж ирсэн байх, учир нь манай байгаа газар нь Говь-Аптай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн Жалгын даваа өгсөөд Жилийн гол гэх газарт машин унаа очиж чаддаггүй юм. Миний худалдаж авсан үхэр нь доорх онцлог содон шинж тэмдэгтэй үхэр байсан. Үүнд 1.Зүүн талын чих нь цоорхой зүүн талын эвэрний тунгалаг хальс унасан улаан буюу ягаан бүдүүн үнээ хээлтэй 2.Адилхан нас зүсмийн буюу улаан хүрэн зүсмийн 3 тооны охин шүдлэн гунж нэг нь хээлтэйг авсан юм. Одоо энэ 4 тооны үхэрнээс хээлтэй 2 үнээ нь тугалласан хээлгүй ирсэн 2 үнээ нь энэ жил буюу 2016 оны хавар тугаллаж нийт 2 бяруу, 2 тугалтай болж нийт 8 тооны үхэр болсон байгаа. Өнгөрсөн жил хээлтэй ирсэн 2 үнээ нь энэ жил сувай буюу хусран бөгөөд бяруу нь хөхөж байгаа юм. Нийт 2.500.000 төгрөгөөр дээрх үхрийг худалдаж авсан, мөнгийг нь бүрэн төлсөн. Миний хувьд ыг хулгай хийгээд ирснийг нь мэдээгүй сая та нарыг ирж үхэр үзээд эзэн нь үхрээ танихад нь хулгайн үхэр байсныг ойлгож мэдсэн. Тэгэхээр би энэ ухрийг худалдаж авсан үнэ болох 2,5 сая төгрөгийг аас нэхэмжилж авах хүсэлтэй байна. Ийм учраас би т холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаж байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 182-184 дүгээр хуудас/:
Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний ээж, аав хоёр 2014 онд хүнээс 800,000 төгрөгөөр надад машин худалдаж авч өгч би засаж сэлбэж машин болгож авсан 24-58 ГАҮ улсын дугаартай цагаан өнгийн портер машин байгаа энэ нь миний нэр дээр байж байгаад “Чандмань хайрхан” барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч өөр хүний нэр дээр шилжүүлсэн байгаа. Зээлийн хугацаа 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл бөгөөд зээлээ төлж дуусгаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна. Энэ машин нь миний өөрийн хөрөнгө байгаа юм. Энэ машиныг манай нөхөр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гээд битүүмжлэгдсэн гэсэн. Миний хувьд уг машиныг 800,000 төгрөгөөр үнэлж байгаа мөн машиныг улсын орлого болгохгүй өөрөө цаашид эдэлж хэрэглэх болно.
Харин манай нөхөр *******, ******* нар нь машин үнэлсэн үнэлгээний дагуу улсад машины үнийг төлөх нь зүйтэй байх.Тээврийн хэрэгсэл үнэлсэн үнэлгээтэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 186-187 дугаар хуудас/:
Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний эзэмшлийн улаан өнгийн Непат маркийн улсын дугааргүй мотоциклийг ******* нь хөдөө яваад ирье гэж 2015 оны 11 дүгээр сарын дундуур унаж яваад 42 тооны адуу хулгайлсан хэрэг үйлдэж, уг мотоцикпийг битүүмжилсэн байгаа, би уг мотоцикпийг 100,000 төгрөгөөр үнэлсэн, мотоцикпийг үнэлсэн үнэлгээтэй танилцсан, би *******аас мотоцикпь үнэлсэн үнэлгээний дагуу 100,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 191 дүгээр хуудас/
-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 3, 5, 8-10/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 25-43/
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 44-72/
-гуталд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 73-76/
-цагдаагийн газрын хяналтын камерт үзлэг хийж, бичлэг хураан авсан тухай тэмдэглэл, хураан авах тогтоол /1-р хх-ийн 78-91/
-алдагдсан үхэрт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, үхэр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 92-116/
-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 120-140/
-хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 141-145/
-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 146/
-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 065, 062, 059 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 360, 362, 555, 553 дугаартай үхрийн үнэлгээнүүд, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 5 үхэр, мотоцикль, авто машинууд үнэлсэн эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 209-250, 2-р хх-ийн 1-36/
-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 100-108/
-*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 141/
-Говь-Алтай аймгийн Халиун сумын 2-р багийн ЗД-ийн тодорхойлолт /2-р хх-ийн 142/
-*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 146/
-Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Харзат багийн ЗД-ийн тодорхойлолт /2-р хх-ийн 165/
-*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 166/
-*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 170/
-хураан авах тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 199-200/
-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 201-203/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд гаргаж өгсөн шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн үед өөрийнхөө Мицибуши кантер маркийн 58-21 ГАҮ улсын дугаартай цагаан өнгийн өндөрлөгөөтэй машинтай Говь-Алтай аймгийн төвийн төв замаар явж, аймгийн төвөөс зүүн тийшээ Дэлгэр сумын чигт явдаг засмал замаар гарч явсан. Ингэхэд багцаагаар өдрийн 16 цаг болж байсан байх. Ингээд засмал зам дуусч шороон замруу орсон боловч үхэр мал таарахгүй байхаар нь яваад байсан. Адуу байсан боловч би өөрөө адуунд дуртай болохоор хүний адууг хулгайлж болохгүй гэж боддог. Ингээд явж байхад харанхуй болж Баянхонгор аймгийн сумын төв харагдсан. Тэгэхэд сумын төвөөс наахна 1 км газарт үхэр байсан хэдэн тооны үхэр байсныг мэдэхгүй байна. Тэр үхрийг би хараад машинаа зогсоож үхэрнээс 4 тооны үхрийг өөрийн машинд байсан улаан өнгийн олсыг ашиглан бугуйлдаж барьж аваад 4 удаа машинаа жоохон бутанд ухарч тулгаж зогсоож байгаад 4 тооны үхрийг машинд нэг нэгээр нь ачиж буцаад явсан. ... аймгийн төврүү шороон замаар цагдаагийн постноос нуугдаж 16 цагийн үед орж ирээд аймгийн төвийн урд дээдхэн талд байдаг Шандан сайр гэх газарт очиж буулгасан. Миний ачиж очсон 4 тооны үхэр нь улаан зүстэй нэг бух, нөгөө 3 тооны үхэр нь охин үхэр байсан. Би үхрийг ууланд буулгаад бухыг нь барьж аваад тушиж үлдээгээд гэртээ ирээд хоол ундаа идээд амарсан. Маргааш нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр явган явж үхэр буулгасан газраа ирээд нэг тооны эр үхэр буюу бухыг нь ганцаараа гаргаад буцаад аймаг ороод машинаа аваад ирэхэд нохой ууцыг нь идсэн байхаар нь ууцнаас бусад махыг нь машиндаа ачиж ууцны талыг үлдээгээд гэртээ ирээд өөрийнхөө үхэрнээс нэг үхэрний хөл нь гэмтсэн байхаар нь гаргаж ирлээ гэж хэлсэн.
2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байхад 12 цагийн үед нь манайд ирсэн. Тэгэхэд нь би ыг ойрхон хөдөө яваад ирэх үү гэхэд нь тэгсэн ч яах вэ гээд машинаа янзлаад ирье гээд явсан. Тэгээд нь манай гэрт өдрийн 15, 16 цагийн үед ирсэн. “Хөрс” нэртэй шатахуун түгээх станцын нэг салбараас 80,000 төгрөгний түлш аваад төв замаар Говь-Алтай аймгийн төвөөс зүүн тийш Улаанбаатар хот руу явдаг замаар гарч цагдаагийн постын урд талаар гардаг хулгайн замаар гарч Дэлгэр сумын чигт засмал замаар өдрийн 16-17 цагийн үед гарч явсан. Ингэж явахад нь надаас хаашаа явж байгаа юм гэхэд нь би холдохгүй яваад бай гэж хэлсэн. Ингээд засмал замаар явсаар байгаад засмал зам дуусч шороон замаар орж “Үнээн ус”-ны урагшаа Улаанбаатар явдаг замаар яваад байсан чинь нь болохгүй юманд явж байгаа юм биш үү гээд хулгай хийхээр явж байгааг мэдсэн юм шиг намайг араас байцаагч дуудаад байна буцъя гэхлээр нь би одоо ойрхон гялс яваад ирье гэж хэлсээр байгаад цааш явсан. Тэгээд цааш явахад орой харанхуй болж байхад буюу 20-21 цагийн үед 9 тооны үхэр бэлчээртээ хэвтэж байсан. Тэгэхээр нь би зогс гэж зогсоод уг 9 тооны үхэрнээс бид 2 хамжиж бугуйлдаж 8 тооны үхрийг барьж машинд хамжиж ачаад 1 үхрийг нь тэнд үлдээгээд явсан. Учир нь бүгдийг нь ачих гэхэд багтахгүй байхаар нь үлдээсэн юм. Ингээд үхрээ ачаад Улаанбаатар хотруу явах чигтэй 1 км орчим явж мөрөө буруулаад буцаад эргэж Говь-Алтай аймгийн чигт явсан. Ингэхдээ машин эргэсэн мөрөө бууж арилгаад буцаж явсан. Тэгээд явж байхад замд нэг үнээ нь дарагдаж үхсэн тэрийг нь замд буулгаад хаясан. Тэгээд бид 2 явсаар байгаад 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн үед Говь-Алтай аймгийн төврүү орж ирээд Естийн гүүрээр гараад засмал замын зүүн талруу шороон замруу гарч манай гэрийн урдхан талд хуучин хог асгадаг байсан газарт ирээд үхрээ буулгасан. Тэгэхэд нэг нь буюу хар үнээний зөв талын урд хөл нь гэмтсэн явж чадахгүй байсан. Тэр машинд ачиж авчирсан үхэр нь доорх зүстэй байсан. Хар халзан эр үхэр, хүрэн үхэр, хар гунж, жижиг биетэй хар үнээ /хөл нь гэмтсэн хар бярууны ээж нь юм шиг байсан/, эр хар бяруу, жижигхэн охин ягаан бяруу, шүдлэн гунж, ягаан зүсмийн үнээ /тугалах дөхсөн/ үхэрнүүд байсан. Энэ үхэрнүүдээс үхсэн ягаан зүсмийн үнээ, хөл нь гэмтсэн жижиг биетэй хар үнээнээс бусад 6 тооны үхрийг аймгийн төв манай гэрийн урд талд хуучин хогийн цэг байсан газар орчимд байлгаж байгаад *******ын хамтаар Баянхонгор аймгийн суманд хохирогчид хүлээлгэн өгсөн.
Баянхонгор аймгийн сумын нутгаас бэлчээрт байсан нилээд хэдэн тооны үхэрнээс 3 тооны монголын эр үхрийг 2016 оны 3 дугаар сарын 5, 6-ны үед *******ын 24-58ГАҮ улсын дугаартай портер машинтай хулгайлсан. Энэ хэргийг ******* нь санаачилж явсан. Хулгайлсан 3 үхрийн махыг Говь- Алтай аймгийн төвд гэж хүнд зарсан нийт 1,3 сая төгрөг болж бид 2 тэнцүү авсан. Үхрийг ын машинд ачиж аймгийн төвд амьдаар нь оруулж гэж хүний хашаанд авчирч нядлуулсан юм. Энэ хэргийг *******тай бүлэглэн үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүдэг /2 дугаар хх-ийн 72-76, 81 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед гэрт нь очиход ойрхон хөдөө машинтай чинь яваад ирье гэсэн. Би тэгье гэсэн тэгээд намайг дугуй засвар дээр машины дугуйгаа янзлаад байж байхад миний гэсэн утасны дугаарлуу ******* нь гэсэн дугаараас залгаад орой боллоо хурдан явъя гээд залгаад байсан. Тэгэхээр нь би гэрт нь яваад очиход ******* нь машинд суугаад картнаас мөнгө авъя гээд бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад "Хөрс” нэртэй шатахуун түгээх станцын нэг салбараас 80,000 төгрөгний түлш аваад төв замаар Говь-Атай аймгийн төвөөс зүүн тийш гардаг Улаанбаатар хотруу явдаг замаар цагдаагийн постын урд талаар гардаг хулгайн замаар гарч Дэлгэр сумын чигт засмал замаар өдрийн 16 цагийн үед гарч явсан. Ингээд засмал замаар явсаар байгаад засмал зам дууссан. Үүнээс цааш би зам мэддэггүй ******* нь зам зааж явсан бөгөөд өмнө нь яваад ирсэн гэж байсан. Засмал зам дуусахад шороон замаар орж “Үнээн усны” урагшаа урд хоолойруу яваад байсан. Тэгэхэд орой харанхуй болж байсан бөгөөд би тэр үед ******* нь хулгай хийхээр явж байгаа юм байна гэж гадарлах болсон. Тэгтэл “Үнээн усны” урд хоолойруу шороон замаар яваад байсан. Тэгэхэд 9 тооны үхэр бэлчээртээ хэвтэж байсан ******* нь зогс гээд буухад энэ үхэрнээс ачна гэхэд нь би болж байгаа юм уу гэхэд ачна гээд ачих болсон, тэгээд бид 2 хамжиж бугуйлдаж бариад 8 тооны үхрийг машинд ачаад 1 үхэр үлдээсэн. Тэр үхрийг ******* нь ачна гээд байсан бөгөөд бүгдийг нь ачна гээд ер нь их шахаж ачиж байсан болоод замдаа нэг үнээ нь үхсэнийг нь замдаа буулгаж замаас чирч холдуулаад аймгийн төв явсан. Би уул нь тэр 9 тооны үхэрнээс 2-3 тооны үхрийг авъя, машинд багтахгүй гэхэд ******* нь бүгдийг нь авна гэсээр бүгдийг нь барьж ачаад нэг үхэр нь машинд багтахгүй үлдсэн юм. Ингээд бид 2 явсаар байгаад 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн үед аймгийн төврүү орж ирээд Естийн гүүрээр гараад засмал замын зүүн талын шороон замруу гарч *******ийн гэрийн урдхан талд хуучин хог асгадаг байсан газарт ирээд үхрээ буулгасан. Тэгэхэд нэг нь буюу хар үнээний зөв талын урд хөл нь хугарсан явж чадахгүй байсан. Бусад үхэр нь тэндээ идээд үлдсэн, би *******ийг гэрийнх нь гадаа буулгаад гэрлүүгээ явсан. Тэр машинд ачиж авчирсан үхэр нь хар халзан эр үхэр, хүрэн үхэр, хар гунж, жижиг биетэй хар үнээ /хөл нь гэмтсэн хар бярууны ээж нь юм шиг байсан/, эр хар бяруу, жижигхэн охин ягаан бяруу, шүдлэн гунж, ягаан зүсмийн үнээ гэсэн зүстэй байсан.
2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байх ******* нь намайг гэртээ байхад ирээд хоёулаа ойрхон яваад ирье гэж хэлээд миний 24-58 ГАҮ улсын дугаартай портер маркийн машинд бензин хийгээд Говь-Алтай аймгаас зүүн тийш Баянхонгор аймаг явдаг замаар явж Баянхонгор аймгийн сумын нутагт явж байхад бэлчээрт үхэр байсан тэгэхэд ******* нь энэ үхэрнээс үхэр ачна гэсэн. Тэгэхэд би чи хулгай хийх гэж байгаа юм биш үү гэхэд надад ******* нь хүн ав гэж хэлсэн гээд 3 тооны эр үхрийг барьж авсан. Уг үхэр нь эвэртэй хүрэн улаан үхэр, сартай ягаан зүсмийн үхэр, судалтай хүрэн улаан зүсмийн үхэр байсан. Ингээд 3 тооны үхрийг ачиж Говь-Алтай аймгийн төвд байдаг мал нядалдаг Батболд буюу гэж дууддаг залуугийн хашаанд буулгаж Батболдоор янзлуулж 60,000 төгрөг өгсөн юм. Энэ хүнд хулгайн үхэр гэдгийг хэлээгүй энэ хүн нь зах дээр мал хөлсөөр нядалдаг хүн байгаа юм. Ингээд үхрийн махыг М. гэж хүнд зарж мөнгийг үрж дуусгасан уг 3 тооны үхрийн махыг хэдэн төгрөгөөр зарсан, би хэдэн төгрөг авснаа одоо санахгүй байна.
2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө 24-58 ГАҮ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинтай Говь-Алтай аймгаас 10 цагийн үед ганцаараа гарч Баянхонгор аймгийн чигтэй засмал замаар явж Говь-Алтай аймгийн Дэлгэр сум өнгөрөөд шороон замаар явж Антений хажуугаар яваад урдхан талаас нь бэлчээрт байсан үхэрнээс 5 тооны монголын үхрийг бугуйлдаж барьж аваад машинаа эргэнд зогсоож байгаад ачиж аваад Говь-Алтай аймгийн төвийн урд талд буулгаад цааш хөлөөр нь тууж баз Гомбодоржийн малд тавих санаатай тууж очоод байж байхад Гомбодорж худалдаж авсан юм. Одоо энэ 5 тооны үхэрнээс халиун үнээг нь чоно идсэн байсан. Бусад үхэр нь бүгд зүсээрээ байгаа. Энэ хулгайг би ганцаараа үйлдсэн.
2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 12 цагийн үед хөдөө яваад ирье гэж оос мотоциклийг нь гуйж аваад Баянхонгор аймгийн чигтэй явсан. Ингээд Говь-Алтай аймгийн Дэлгэр сум өнгөрөөд Үнээн усаар ороод цааш шороон замаар явж Бөөнцагаан нуурын ертөнцийн зүгээр баруун талын бэлд Аргалантын нурууны ар хэсэгт нилээн хэдэн тооны адуу буюу Хонгор буурал азаргатай адуутай тааралдаж уг адууг тууж явсан. Намайг тэнд очиход цас орж шуурч байсан. Тэгээд би адууг туугаад ирсэн замаараа явсан. Би уул нь тэр үед цөөхөн тооны адуу авъя гэж бодоод адуунаас нь тасдаж хөөх гэхэд тасрахгүй байсан. Тэгээд би яараад адууг тасдаж хөөж чадахгүй болохоор адууг бүгдийг нь туугаад явсан юм. Ингээд би адууг шөнөжин туугаад маргааш өдөр нь Дэлгэр сумын нутагт Антений ойролцоо явж байхад цагаан таахайтай /шийртэй/ бор халиун гүү, ягаан бор гүү гэсэн 2 тооны адуу нь үхсэн. Ингээд цааш адууг туусаар Говь-Алтай аймгаас 2-3 км зайтай газарт буюу Естийн гүүр гэж нэрлэдэг газрын хойд талын аарагт 40 тооны адууг үлдээгээд аймгийн төв орсон. Тэгээд би орой нь өөрийнхөө 24-58 ГАҮ улсын дугаартай портер маркийн машинтай гарч ирээд уг адуунаас 3 тооны буюу Хөх бор гүү, Хондон даага, Сартай хондон морийг барьж аваад машиндаа ачиж яваад Хондон даага, Сартай хондон морийг нь Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Баарангын даваа гэх газрыг давуулж машинаас 2 адууг нь буулгаад үлдсэн Хөх бор гүүг нь хээр гаргаад махыг нь гэртээ авчирч хүнсэндээ хэрэглэсэн юм. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Тэр үлдсэн 37 тооны адууг сүүлд нь сонсож байхад эзэн нь ирээд авч явсан сурагтай байсан гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 91-92, 98, 111, 114 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.
Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Шүүгдэгч ******* нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр машин механизм ашиглан Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Шар дэрс” гэх газраас иргэн ын 5 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлсан,
2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Аргалантын арын цагаан хурууны хуудас” гэх газраас иргэн ын хонгор буурал зүсмийн азаргатай 42 тооны адууг хулгайлсан,
шүүгдэгч ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө машин механизм ашиглан Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг “Хонхор дэрс” гэх газраас иргэн ын 4 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлсан,
шүүгдэгч *******, ******* нар нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Төхөмийн тал” гэх газраас иргэн ын 3 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлсан,
мөн 2016 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Төхөмийн тал” гэх газраас иргэн ын 8 тооны Монгол үүлдрийн үхрийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг шүүгдэгч нарт ялгамжтай оногдуулах үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн ангилал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, гэмшиж байгаа байдал, хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан чанга дэглэмтэй хорих ангид *******т оногдуулсан хорих ялыг, жирийн дэглэмтэй хорих ангид *******ид оногдуулсан хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн болон ар гэрийн байдал, хохирлын хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, зэрэг байдлыг харгалзсан болно.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 9 хоног, шүүгдэгч ******* нь 39 хоног цагдан хоригдсон байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн 5821 ГАҮ улсын дугаартай Мицубиши кантер маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн улсын дугааргүй хенсим маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч *******ид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 100.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн 2458ГАҮ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч *******д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 800.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн цагаан өнгийн мяндсан бугуйл 2 ширхэг, улаан өнгийн мяндсан уяа 1 ширхэг, ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тус тус устгаж, сиди 2 ширхэгийг хэрэгт хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, хэрэгт хураагдсан 5821 ГАҮ улсын дугаартай мицубиши кантер маркийн тээврийн хэрэгслийн №01071923 дугаартай гэрчилгээг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 2458ГАҮ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгслийн №01277316 дугаартай гэрчилгээг иргэний нэхэмжлэгч *******д буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь сүүлд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 03 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн,
шүүгдэгч ******* нь сүүлд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсаныг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дах хэсэгт зааснаар хорих ялыг тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нар нь өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан, өршөөлийн тухай хуулийг тухайн этгээдэд ашигтай байдлаар зөвхөн нэг удаа ашиглахаар хуульчилсан байх тул дахин өршөөлийн тухай хуульд хамруулах үндэслэлгүй болно.
Эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын биелэлтийг хангах, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хураах хуулийн заалтыг хангах зорилгоор шүүгдэгч *******ын дундын эзэмшлийн гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй учир түүний өмчлөлийн 72 толгой хонийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгов.
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шүүгдэгч ******* нь 42 тооны адуу хулгайлсан эсхэд эргэлзээ төрсөн учир хэргийг дахин шалгуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь тэрээр мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргийг хүлээн мэдүүлсэн болон түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг болон бусад нотлох баримтаар уг үйлдэл нь тогтоогдсон болно.
Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас шүүгдэгч *******т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир хэргийг мөрдөн байцаалтанд буцааж нэгтгүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хангах боломжгүй. Шүүгдэгч *******т холбогдуулан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай тогтоол, нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар хэрэг нэгтгэх тухай ажиллагааг хийх боломжгүй юм.
Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар зодсон, дарамталсан, прокурор дээр аргалж өгнө, энэ хэргийг хүлээчих гэх зэргээр хуурч хэрэг хүлээлгэсэн гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Энэ талаарх гомдлоо холбогдох байгууллагад гаргаж шалгуулах эрхтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ийн ыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч овогт ын ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар шүүгдэгч *******ын хувьд ногдох хөрөнгөөс хоёр зуун мянган төгрөг хурааж, таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар,
мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хувьд ногдох хөрөнгөөс хоёр зуун мянган төгрөг хурааж, таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид,
мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн түүний өөрийн эзэмшлийн 5821ГАҮ улсын дугаартай Мицубиши кантер маркийн тээврийн хэрэгслийг хурааж,
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн *******ийн эзэмшлийн улсын дугааргүй хенсим маркийн мотоциклийг *******ид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 100.000 төгрөгийг,
*******гийн эзэмшлийн 2458ГАҮ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг *******д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 800.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан тус тус хурааж улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон гучин ес хоногийг, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон ес хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн цагаан өнгийн мяндсан бугуйл 2 ширхэг, улаан өнгийн мяндсан уяа 1 ширхэг, ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тус тус устгаж,
мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 2 ширхэгийг хэрэгт хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж,
хэрэгт хураагдсан 5821ГАҮ улсын дугаартай мицубиши кантер маркийн тээврийн хэрэгсэлийн №01071923 дугаартай гэрчилгээг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 2458ГАҮ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгслийн №01277316 дугаартай гэрчилгээг иргэний нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.
7. Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч , , , , иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж,
Мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *******ийн өмчлөлийн 72 толгой хонийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2016 оны 09 сарын 07-ны өдрөөс эхлэн тооцсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН