Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 194

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Д.Г-аас 140 000 000 төгрөг, хариуцагч Ц.Д   140 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Э , Б.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 204 266 478 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Г , Ц.Д   нарын нэхэмжлэгч Э.Э , Б.Т нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлүүд, 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч Ц.Д -гийн барьцаа хөрөнгө болох *******тоот 41м2 талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2 579 290 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1 488 150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 557 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.