Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 351

 

 

 

 

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/00351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “К” ХХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК,

Хариуцагч:, ЗБДС нарт холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 161,645,757.47 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, Д.Аг, хариуцагч ЗБДС-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Зээлдэгч “Б” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр *******, ******* тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл авсан. Дээрх зээлийг зээлийн гэрээний хавсралтанд заасан хуваарийн дагуу хүүгийн тогтмол төлөлттэй эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож. , ******* дүүрэг, *******, 1*******лол, /13342/ ******* дүгээр байр, ******* хаягт байрших, 36,15 м.кв талбайтай, Г№*******, Ү-******* дугаартай орон сууц, , ******* дүүрэг,,, хаягт байрших, 468 м.кв талбайтай, Г№, нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газар, , ******* дүүрэг,, 122б тоот хаягт байрших, 468 м.кв талбайтай, Г№, нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газар, улсын дугаартай, аралын дугаар бүхий маркийн автомашин тус тус барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ******* дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 7,758,786,60 төгрөг, зээлийн хүүнээс 10,523,053,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 98,512,32 төгрөг, нийт 18,380,352,11 төгрөг төлсөн. Гэтэл дээрх зээлийн гэрээний дагуу үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн биелүүлээгүй байна. Зээлдэгч “Б” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 142,241,213,40 төгрөг, зээлийн хүү 16,170,453.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,234,090.68 төгрөг,  нийт 161,645,757.47 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс “К” ХХК, ЗБДС, “Б” ХХК нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээгээр бол ЗБДС тухайн зээлийн 60 хувийг хариуцахаар талууд харилцан тохиролцсон. Ийм учраас ЗБДС-гаас зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 142,241,213 төгрөгийн 60 хувь буюу 85,344,728 төгрөгийг, үлдэгдэл 76,301,029 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна” гэв.

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Б” ХХК нь өндөглөгч тахианы аж ахуй эрхэлдэг компани юм. Манай компани тус банкнаас 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 150,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй зээлийг авч шувууны аж ахуйн тоног төхөөрөмж, тахианы байр бэлдэх, өндөглөгч тахиа худалдаж авах, шувууны тэжээл бэлтгэх зэрэг үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор уг зээлийг авсан. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх явц эхэндээ сайн явагдаж өндөгний борлуулалт сайн байсан. Өндөгөө борлуулж ажилчдаа цалинжуулж, шувууны тэжээлээ бэлдэх, аж ахуйдаа тус нэмэртэй байсан боловч сүүлийн 2 жилийн хугацаанд гадаадаас хямд үнэтэй, их хэмжээний өндөг орж ирснээс нийслэлд аж ахуй эрхэлж байгаа шувууны аж ахуйнуудын өндөгний борлуулалт буурч эхэлсэн. Манай компани сүүлийн 2-3 жил өндөглөгч тахианы хоол хүнсийг бэлдэж чадахаа больсон. Мөн банкнаас авсан зээлийг эргэн төлөх боломжгүй болсон. Манай компани Кнаас авсан зээлийн эргэн төлөлтийг эхний нэг жилийн турш төлсөн бөгөөд хоёр дахь жилээс эхлэн үндсэн зээл төлж эхлэхэд тахианы тэжээлээ авч чадахаа больж аж ахуйн үйл ажиллагаагаа зогсоосон. Манай компанийн авсан зээлийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 15-нд дуусах бөгөөд одоогийн байдлаар 158,278,732,58 төгрөгийг төлөх боломжгүй тул үндсэн зээлийн хугацаа дуусах хүртэл хүлээж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч ЗБДС-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ЗБДС нь К болон “Б” ХХК-тай 2015 оны 04 сарын 23-ний өдөр 12 тоот батлан даалтын гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийн зээлийн 60.0 хувьд Хаан банкны өгөөмөр тооцооны төвийн 2014 оны 03 сарын 07-ны өдрийн 14/50 тоот зээлийн гэрээ дуусгавар болсны дараа 2014 оны 03 сарын 07-ны өдрийн 14/50 тоот барьцааны гэрээнд бүртгэлтэй байгаа Ү-2201022414 улсын бүртгэлийн дугаартай тахианы аж ахуйн үл хөдлөх хөрөнгийг судлагдаж буй зээлийн барьцаанд нэмж бүртгүүлэх нэмэлт нөхцөлтэйгээр батлан даалт гаргасан. Батлан даалтын гэрээний 1.4-д “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний дараах нөхцлүүдийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Үүнд: 1.6. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. 3.2.3. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногий дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах, 3.2.4. Энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж Батлан даагчид хүргүүлэх, 3.4.1. Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлөх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд Зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс Зээлдүүлэгчид төлөх”. Зээлдүүлэгч Батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул ЗБДС-гаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Иргэний хууль болон ЗБДС-гийн тухай хуульд нийцүүлэн хийсэн Батлан даалтын гэрээгээр банк зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шаардлагыг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд ЗБДС хариуцах үүрэгтэй. Банк энэ үүргээ гүйцэтгээгүй байгаа тул ЗБДС-гийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна. Иймд ЗБДС-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “Б” ХХК, ЗБДС нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хариуцагч ЗБДСгаас зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл  142,241,213,40 төгрөгийн  60 хувь буюу 85,344,728.04 төгрөгийг,  хариуцагч “Б” ХХК-аас зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл  56,896,485.36 төгрөг,  зээлийн хүү 16,170,453.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,234,090.68 төгрөг, нийт 76,301,029.43 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “Б” ХХК нь тахианы аж ахуйн үйл ажиллагаагаа зогсоосноор зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон гэх тайлбарыг гаргаж, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 04 сарын 22-ны өдөр дуусах хүртэл хугацаа олгохыг хүссэн. Хариуцагч ЗБДС нь нэхэмжлэгч “К” ХХК батлан даалтын гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас тус сангийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

“К” ХХК нь “Б” ХХК-тай 2015 оны 04 сарын 22-ны өдөр 12 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийн зээлийг сарын 0,42 хувь, жилийн 5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч “Б” ХХК нь зээлийн барьцаанд Ү-******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, ******* дүүрэг, *******, 1*******лол, /13342/ ******* дүгээр байр, ******* хаягт байрших, 36,15 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, нэгж талбарын дугаартай,  гэрчилгээний дугаартай, ******* дүүрэг,, хаягт байрших, 468 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай, ******* дүүрэг,, хаягт байрших, 469 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, улсын дугаартай, аралын дугаартай, Киа Бонгофронтер маркийн автомашин тус тус барьцаалж, барьцааны гэрээг 2015 оны 04 сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-7-21/

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ. Зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Зээлдүүлэгч “К” ХХК, зээлдэгч “Б” ХХК, батлан даагч ЗБДС нь 2015 оны 04 сарын 23-ны өдөр 12 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, зээлдүүлэгч, зээлдэгч нарын хооронд 2015 оны 04 сарын 22-ны өдөр байгуулсан 12 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч төлж барагдуулах, батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байхаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-д заасан шаардлагыг хангасан байна. /хх-43-45/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“ гэж зааснаар зээлдүүлэгч “К” ХХК нь зээлдэгч “Б” ХХК-аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 04 сарын 22-ны өдрийн 12 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2019 оны 04 сарын 22-ны өдөр дуусахаар байх боловч гэрээний 5.1.4-т “Банк нь зээлдэгчийн санхүүгийн чадавхи муудсан, зээлийг эргүүлэн төлөх чадамжгүй гэж үзвэл зээлийг гэрээний ерөнхий хугацаанаас өмнө буцаан төлөхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлдэгч “Б” ХХК-аас зээлийг буцаан шаарджээ.

Хариуцагч “Б” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн үндсэн зээлд 150,000,000 төгрөг, зээлийн хүүнд 19,218,486.72 төгрөг, нийт 169,218,483.72 төлөх үүрэгтэйгээс үндсэн зээлд 7,758,786.60 төгрөг, зээлийн хүүнд 10,523,053.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 98,512.32 төгрөг, нийт 18,380,352.11 төгрөгийг төлсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй.

            Нэхэмжлэгч нь 2018 оны 06 сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн зээлд 142,241,213.40 төгрөг, хүүгийн төлбөрт 16,170,453.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,234,090.68 төгрөг, нийт 161,645,757.47 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 04 сарын 22-ны өдрийн 12 дугаартай зээлийн гэрээний 3.18-т “Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах  өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөх дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна” гэж заасан нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагын талаарх заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан нэмэгдүүлсэн хүүг тооцох заалттай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэсэн зохицуулалтаас үзвэл хуулиар нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгээс тооцохоор байхад гэрээнд зээлийн үлдэгдлээс үндсэн хүүний 20 хувиар тооцохоор тохиролцсон байна. Иймд нэмэгдүүлсэн хүүгийн талаар зохигчид гэрээгээр тохиролцоогүй гэж үзэж нэмэгдүүлсэн хүүнд тооцсон 98,512.32 төгрөгийг хариуцагчийн төлбөл зохих хүүгийн төлбөрөөс хасч тооцож, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,234,090.68 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймд хариуцагч “Б” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 142,241,213.40 төгрөг, хүүгийн төлбөрт 16,071,941.07 /16,170,453.39– 98,512.32/ төгрөг, нийт 158,313,154.47 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь Батлан даалтын гэрээний дагуу “К” ХХК, “Б” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 142,241,213.40 төгрөгийн 60 хувь буюу 85,344,728.04 төгрөгийг ЗБДС-гаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Батлан даалтын гэрээний 1.6-д “Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэжээ. Мөн гэрээний 3.2.3-т “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах, 3.2.4-т “Энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж Батлан даагчид хүргүүлэх” гэж заасан үүргийг зээлдүүлэгч К хэрэгжүүлэхээр заажээ.

Нэхэмжлэгч нь зээл төлүүлэхээр “Б” ХХК-тай хэд хэдэн удаа биеэр уулзаж мэдэгдсэн, ЗБДС-д албан бичгээр мэдэгдэж, зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан гэх тайлбарыг гаргаж байх боловч эдгээр ажиллагааг хийснээр зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

“К” ХХК, “Б” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч “К” ХХК нь, зээлдэгч “Б” ХХК-аас шаардаж, гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулан, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг тодорхойлж, үлдэгдэл төлбөрөөс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, хүүгийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг тодорхой болгосныг зээлийг төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3, 460 дугаар зүйлийн 460.4-т зааснаар батлан даалтын гэрээнд батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг зааж, уг заасан хэмжээгээр хариуцлага хүлээлгэнэ. Зохигчдын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний 1.4-т батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна” гэж тодорхойлсон боловч үндсэн зээлийн үлдэгдэл хэмжээ тодорхойгүй байхад батлан даагч ЗБДС-д холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Б” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 142,241,213.40 төгрөг, хүүгийн төлбөрт 16,071,941.07 төгрөг, нийт 158,313,154.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,332,603 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч ЗБДСд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч “Б” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө болох Ү-******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, ******* дүүрэг, *******, 1*******лол, /13342/ ******* дүгээр байр, ******* хаягт байрших, 36,15 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, нэгж талбарын дугаартай,  гэрчилгээний дугаартай, ******* дүүрэг,, хаягт байрших, 468 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай, ******* дүүрэг,, хаягт байрших, 469 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, улсын дугаартай, аралын дугаартай, Киа Бонгофронтер маркийн автомашиныг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

Хариуцагч “Б” ХХК-ийн захирал Б.Г нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон               

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 158,313,154.47 /нэг зуун тавин найман сая гурван зуун арван гурван мянга нэг зуун тавин дөрвөн төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,332,603 /гурван сая гурван зуун гучин хоёр мянга зургаан зуун гурван/ төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч ЗБДСд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ү-******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, ******* дүүрэг, *******, 1*******лол, /13342/ ******* дүгээр байр, ******* хаягт байрших, 36,15 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, нэгж талбарын дугаартай,  гэрчилгээний дугаартай, ******* дүүрэг,, хаягт байрших, 468 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай, ******* дүүрэг,, хаягт байрших, 469 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, улсын дугаартай, аралын дугаартай, Киа Бонгофронтер маркийн автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,103,316 төгрөг /949,344 төгрөг +70,200 төгрөг +35,900 төгрөг +47,872 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч “Б” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 949,515.77 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

        

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР