Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/374

 

 2022          11            15                                2022/ШЦТ/374

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, 

улсын яллагч Г.А,  

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Э,

шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч, тэдний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарт холбогдох эрүүгийн 2225000180118 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Л.Б

Монгол Улсын иргэн, Д.О

Монгол Улсын иргэн, Н.Б

Монгол Улсын иргэн, Ч.Ч

Шүүгдэгч Л.Б нь “Н к” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүд, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Гнь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан,

шүүгдэгч Д.Онь “Н к” ХХК-ийн ерөнхий менежер, Орхон аймаг дахь төслийн менежерээр ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Гнь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан,

шүүгдэгч Х.Бнь “Н к” ХХК-ийн талбайн даамлаар ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан,

шүүгдэгч Ч.Ч нь “Н к” ХХК-тай амаар тохирсон хэлцлийн дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, өөрийн хариуцсан бригадын ажилчдыг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь ажил, үүрэг гүйцэтгүүлж, ажлаа зогсоох арга хэмжээ аваагүй, хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Х.Г -нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд;

шүүгдэгч Л.Б “...мөрдөн байцаалтын үнэн зөв мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

шүүгдэгч Д.О“...мөрдөн байцаалтын үнэн зөв мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

шүүгдэгч Х.Б“...мөрдөн байцаалтын үнэн зөв мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

шүүгдэгч Ч.Ч“...мөрдөн байцаалтын үнэн зөв мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т-ын “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө үүрээр 06.00 цагийн үед ээж Алтанцэцэг миний гар утас руу залгаад “дүү Гантулга нь ухаангүй эмнэлэгт байна, хүрээд ир” гэхээр нь эмнэлэг дээр яваад очтол манай дүү Гантулга сэхээн амьдруулах тасагт ухаангүй байсан. Үүнээс хойш ухаан орохгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан. ...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шөнөжин ажиллаж байгаад гэртээ ирээд ээжид “одоо ажил бараг дуусаж байна, хоёр хоног ажиллачихвал болох гээд байна.” гэж хэлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,

“...талийгаач дүү маань Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 72-13 тоотод 7 настай охин М.Учрал, 4 настай хүү М.Анар нарын хамтаар хашаа байшиндаа амьдардаг байсан, ...эхнэр Мөнхзаяа нь 2020 оны 4 дүгээр сараас эхлэн гэр бүлийн маргааны улмаас салсан, одоо тусдаа амьдардаг. Талийгаачийг ажилтай байх үед ээж Алтанцэцэг хоёр хүүхдийг нь хардаг. ...Талийгаач “Н к” ХХК-тай амаар тохиролцоод ажиллаж байсан талаар мэдсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/,

“...“Н к” ХХК болон Чинбатын зүгээс талийгаачийн ар гэрт Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 1-124 тоот 749м2 хашаа, 31м2 хувийн байшинг 20.000.000 төгрөгт бодож өгсөн, мөн бэлнээр 10.000.000 төгрөг өгсөн,  өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо талийгаачийн ар гэрийнхний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гаргах санал хүсэлтгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал/,

гэрч А.Г “...Би Чинбат ах болон Гантулга ахын хамт Уурхайчин багт байрлах 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын 2 давхарын урлагийн заалны хэсгийн дүүжин тааз хийх ажлыг 7 хоногийн өмнө хийж гүйцэтгэхээр ажиллаж эхэлсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 04.00 цагийн үед унтаж байхад Чинбат ах дуудахаар нь...босоод хартал тааз хийхээр байрлуулсан шатнуудын дунд Гантулга ах газар, ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь Чинбат ахын хамт Гантулга ахыг өргөөд шатуудын урд байрлуулсан байсан барилгын хөөсөн дээр хэвтүүлсэн, Гантулга ахыг унасан газраас нь өргөөд явж байхад “ёоё” гээд ёолоод байсан, удалгүй Гантулга ах ухаан ороод “нуруу өвдөөд байна, толгой өвдөөд байна” гэхээр нь түргэн тусламж дуудахад ирэхгүй болохоор нь Чинбат ах эхнэрээ дуудаад машинаар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр авч очсон. Хүлээн авах дээр хүргэж өгөх үед Гантулга ах ёолоод байсан, үе, үе хүчтэй амьсгаа авч байгаа чимээ сонсогдож байсан, Гантулга ахыг яг яагаад газар ухаангүй хэвтэж байсныг сайн мэдэхгүй байна. ...Гантулга ахын зүүн талын хөмсөгний дээд хэсэгт хавдсан, амнаас нь бага хэмжээний цус гарсан, нуруу нь улайсан байсан. ...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Гантулга, Чинбат нар дэлгүүрээс 1 шил 0.75л “Хараа” архи, 2л савалгаатай “Сэнгүр” пиво авч ирсэн бөгөөд ажил хийж байх үедээ бид гурав хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,

“...“Н к” ХХК-ийн барьж буй 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын урлагийн заалны таазны ажлыг Чинбат ах олсон, талийгаач бид хоёрыг Чинбат ах ахалж байсан. ...Бид нар таазны ажлаа эхлэх үед шатны хүрэлцээ муу байсан, “Н к” ХХК-иас төмөр шатанд нааш, цаашаа зөөхөд амар гээд дугуй хийлгэсэн, хөдөлгөөнтэй шатан дээр ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Энэ асуудлаас болж осол үүсэх болсон гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

          Л.Б-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Манай компанийн сургуулийн төсөл хариуцсан менежер Оюунчимэг тухайн хүмүүстэй аман гэрээ хийж ажиллуулсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/,

          “...тухайн хохирогч ажлын бус цагаар хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр ажлын байранд нэвтэрч, ажиллах, ажиллуулах шийдвэр гараагүй байхад өөрсдөө дур мэдэн манай ажлын байрлуу нэвтэрч, бүлэглэн архидан согтуурсан. ...хохирогчийг ахалж байсан хүн нь хамт орж, архи ууж, ажлын байран дээр хамт байхдаа ажиллуулсан учраас манай байгууллага болон миний зүгээс бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 199 дэх тал/,

          “...Манай байгууллагын зүгээс талийгаачийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж, 20.000.000 төгрөгт хашаа байшин, бэлэн 10.000.000 төгрөг, шинжээчийн зардалд 420.000 төгрөг, хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, буяны ажилд 1.050.000 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 200 дахь тал/,

          Д.О яллагдагчаар өгсөн “...Өмнө нь “Элит цамхаг” хотхоны барилгын ажил дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Чинбат гэх залуутай... амаараа хоорондоо тохиролцож 1 дүгээр сургуулийн урлагийн заалны дүүжин таазны ажлыг м.кв-ыг нь 20.000 төгрөгөөр тохиролцож хийлгэсэн. Чинбаттай би амаар тохиролцож ажил хийлгэсэн, тухайн үед Чинбат хоёр залуугийн хамтаар таазны ажлыг хийж байсан. Осол болсноос хойш Гантулга гэх хүн нас барсан талаар мэдсэн, ...би бригадын дарга болон туслан гүйцэтгэгч компанийн дарга нартай харилцдаг. Чинбаттай таазны ажлаас гадна өөр ажил хийлгэх гэж байсан, тэрнийхээ үнэ, хөлсийг тохироогүй байсан учраас гэрээгээ байгуулж амжаагүй байж байтал ийм асуудал гарсан. Ажлын цагаар бол талбайн даамал Болормаа ажилчдад хяналт тавьж байсан, ...Болормаа ажлын бус цагаар хяналт тавих ямар нэгэн боломж байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хүний амь нас хохирсон асуудалд маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 216 дахь тал/,

          Х.Б яллагдагчаар өгсөн “...1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр 7 хоногт 1-2 удаа очиж барилгын технологийн дагуу ажилчдад зөвлөмж өгч ажилладаг. Хэрэг болсон цаг үе нь ажлын бус амралтын цаг, үүрийн 04 цагийн үед болсон байсан ба энэ үед би Чинбатын бригадад хяналт тавих ямар ч боломжгүй, гэртээ амарч байсан. Гэхдээ манай байгууллагын зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, талийгаачийн ар гэрт хохирлыг барагдуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 208 дахь тал/,

          Ч.Ч яллагдагчаар өгсөн “...Миний бие “Н к” ХХК-ийн ерөнхий менежер Оюунчимэгтэй 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын урлагийн заалны дүүжин таазны ажлыг м.кв-ыг нь 20.000 төгрөгөөр хийхээр амаар тохиролцож ажлаа эхэлсэн. Талийгаач нас барахаасаа өмнөх 2 хоног сунгаж ажилласан учир нь “хүнд мөнгөний өртэй, мөнгө хэрэгтэй байна, ажлаа шахаад урьдчилгаа мөнгөө авчихмаар байна.” гэж хэлсний дагуу А.Гантулга, талийгаач бид гурав 2 хоног сунгаж шөнийн цагаар ажилласан. Хоёр дахь сунаж ажилласан өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө үүрээр 03.00 цагийн үед ерөнхийдөө ажлаа дуусгаад амрах гэж байсан...талийгаач угсарсан шатан дээр гарчихсан байсан, би хэсэг хугацаанд унтсан гэтэл гэнэт “тар, няр” гээд чимээ гарсан, юу болов гээд хартал Х.Ггазар унасан байдалтай байсан. Би “Гантулга уначихсан байна шүү дээ” гээд А.Гантулгыг дуудсан, талийгаач ухаангүй, хөдлөхгүй байсан, “Тулгаа, Тулгаа” гээд дуудахад “...“ёоё, ёоё, толгой, нуруу өвдөөд байна.” гээд байсан. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны орой 20 цаг өнгөрч байхад талийгаач “эхнэрээсээ салчихсан, хэрүүл маргаантай, хүүхдүүдийг маань авна гээд байна, та ганц шил архи авчих, заал ч хүйтэн байна, дулаацаад ганц, нэг татаад ажлаа хийе.” гээд байхаар нь би 0.75л “Хараа” архи, 2.5л савтай пиво авсан. Архинаас би бараг уугаагүй, дөнгөж амсаад өгөөд байсан, талийгаач бараг ганцаараа уусан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 224 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 711 дугаартай; “...1.Х.Г биед гавлын хүнхрээ /баруун дух, зулай, чамархай дагз/ ба суурь ясны хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархины комын байдал, зүүн талын эгэмний ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2.3.5.Уг гэмтлүүдийн гавлын хүнхрээ /баруун дух, зулай, чамархай дагз/ ба суурь ясны хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархины комын байдал нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Гавлын хүнхрээ /баруун дух, зулай, чамархай дагз/ ба суурь ясны хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархины комын байдал гэмтлүүд нь шинэ ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн талын эгэмний ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтлүүд байна. 6.Уг шинэ гэмтлүүд нь өндрөөс унах үед үүссэн байхыг үгүйсгэхгүй. 7.Гавлын хүнхрээ /баруун дух, зулай, чамархай дагз/ ба суурь ясны хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархины комын байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.3.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 52-55 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай; “...1.Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, гавлын дагз, чамархай ясны бяцарсан, цөмөрсөн, суурь руу шилжсэн хугарал, тархины хатуу хальсан доорхи цус хуралт, тархины хатуу бүрхүүл хальсан дээр баруун чамархайд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь өндрөөс унах үед үүсэх боломжтой. 4.Талийгаачид үүссэн гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ. 5.Талийгаачид үхлийн шалтгаанд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Талийгаачийн өвчний оношийг зөв тогтоосон байна. 7.Талийгаачид эмнэлгээс хийвэл зохих эмчилгээг бүрэн хийсэн байна. 8.Талийгаачид хийсэн эмчилгээний улмаас биеийн эрүүл мэнд муудсан буюу нас барах шалтгаан болсон асуудал байхгүй. 9.Талийгаачийн үхлийн шатгаан нь гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны хугарал, тархины эдийн няцрал цус хуралт болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 57-61, 62-63 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаартай; “...1.Х.Г биеэс авсан гэх цусанд 1.75 промилл процент этилийн спирт илэрсэн. 2.Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасгийн 70357328 дугаараас “...өндрөөс унасан гэх эрэгтэй хүн ухаангүй байдалтай ирлээ.” гэсэн мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05.32 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 6 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 8-9, гэрэл зургийн үзүүлэлтүүд 10-12 дахь тал/,

амь хохирогчийн биеэс биологийн дээж /5мл цус/ авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/,

хэргийн газрын үзлэгээр шатны тавцан дээр байсан “LG” гар утсыг хураан авах мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-н 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,

“LG” гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 20, гэрэл зургийн үзүүлэлтүүд 21-23 дахь тал/,

“LG” гар утсыг гэрч А.Г-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/,

Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс ирүүлсэн Х.Гантулгын өвчний түүх, эмчилгээний зардалд даатгалаас 1.932.000 төгрөг зарцуулагдсан баримт /1 дэх хавтаст хэргийн 99-128 дахь тал/,

Х.Г-н нас барсны бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 132 дахь тал/,

“Н к” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-н 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1 дугаартай, “...Д.О-г Ерөнхий менежер албан тушаалд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн томилсугай.” гэсэн тушаал /1 дэх хавтаст хэргийн 148 дахь тал/,

ерөнхий менежерийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 153-156 дахь тал/,

“Н к” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаартай, “...Х.Б талбайн даамал албан тушаалд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн томилсугай.” гэсэн тушаал /1 дэх хавтаст хэргийн 149 дэх тал/,

талбайн даамал албан тушаалын ажлын байрны тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 151-156 дахь тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т-аас гаргаж өгсөн талийгаачийн буяны ажилд зарцуулсан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 229-246 дахь тал/,

“Н к” ХХК-иас Орхон аймаг Баян-Өндөр сум 22 дугаар баг Яргуйт овоот 1 гудамж 124 тоот хаягт байршилтай, 6106100846 нэгж талбарын дугаартай, 749м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тт шилжүүлсэн тухай 000699476 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2 дахь хавтаст хэргийн 1 дэх тал/,

“Н к” ХХК-иас Орхон аймаг Баян-Өндөр сум 22 дугаар баг Яргуйт овоот 1 гудамж 124 тоот хаягт байршилтай, 31м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тт шилжүүлсэн тухай 000978194 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2 дахь хавтаст хэргийн 2 дахь тал/,

“Н к” ХХК-иас 10.000.000 төгрөг, шинжээчийн зардалд 420.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг тус тус амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тын 5091201160 дансанд шилжүүлсэн баримт /2 дахь хавтаст хэргийн 3-5 дахь тал/,

“Н к” ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тт хашаа болон байшингийн түлхүүрийг хүлээлгэн өгсөн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 129-146 дахь тал/,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр Ц.Л-г томилсон тогтоол /2 дахь хавтаст хэргийн 120 дахь тал/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нарын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд хийсэн дүгнэлт; “...1.“Н к” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”,

28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна, 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах.”

28 дугаар зүйлийн 28.1.4-т заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх.”,

28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил, үүрэг гүйцэтгүүлэхгүй байх.”,

35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина.”,

Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах.”,

“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэмБНбД 12-03-04-ийн 7.4.28-д заасан “Хийц, бүтээц дээр ажил гүйцэтгэх зориулалтаар хэрэглэх дүүжин шат, тавцан нь бат бэх бэхэлгээг хангаж чадахуйц тусгай бэхлэгч-дэгээгээр хангагдсан байвал зохино. Тэдгээрийг угсрагдах бүтээцэд угсрахын өмнө байрлуулан бэхэлсэн байвал зохино. Тулаасан шатны хэмжээ нь ажилчид, шатны дээд төгсгөлөөс 1м-ээс багагүй зайд байрлах гишгүүр дээр зогсоо байдлаар ажил гүйцэтгэх боломжийг хангахуйц байвал зохино. 1.3м-ээс дээш өндөрт тулаасан шатнаас ажил гүйцэтгэх үед байгууламжийн бүтээцэд буюу барилгын бүтээцэд бэхэлсэн шатанд бэхлэгдсэн хамгаалах бүс хэрэглэвэл зохино.”  заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2.Аж ахуйн нэгж байгууллагын захирал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”-ын дагуу байгууллагын ажилчдын ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.

Аж ахуйн нэгж байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтнууд нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, аюул эрсдэлийг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах арга хэмжээнд оролцож, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай хамтран ажиллах үүрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтад хамаарах чиг үүргийг буюу байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх, үр дүнд хяналт тавих, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах, ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэгтэй.

4. ...урьдчилсан зааварчилгыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн кабинет, сургалтын техник хэрэгслээр тусгайлан тоноглосон анги танхимд уг асуудлыг хариуцсан удирдах буюу инженер техникийн ажилтнууд өгдөг. Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл, ашиглах болон ажлын явцад үүсч болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтад сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод анхан шатны тусламж зэрэг агуулгатайгаар ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэлтсийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар...өгнө. Амь хохирогч Х.Гантулгад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хэн хариуцах, аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэн өгөх талаар гэрээнд тусгах байтал гэрээ байгуулаагүй байна.

5.Талийгаач X.Гантулга нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д заасан “ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх.” 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх.”, 18.2.2-т заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх.”, 18.2.3-т заасан “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах.” 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх.” заалтуудыг зөрчиж, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажил үүрэг гүйцэтгэсэн, ажлын тусгай хувцас өмсөөгүй, хамгаалах хэрэгсэл /өндрийн бүс/ хэрэглээгүй, ажлын шатны бүрэн бүтэн байдлыг шалгаагүй байна.

6.“Н к” ХХК-ийн захирал Л.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд заагдсан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

“Н к” ХХК-ийн ерөнхий менежер Д.Оюунчимэг, талбайн даамал Х.Бнар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, аюул эрсдэлийг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

7.Ч.Чнь уг бригадыг ахалж ажиллаж байсан тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна.” гэсний дагуу Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулах үүрэгтэй байсан. Мөн өөрийн бригадын ажилчдад ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгыг өгөх үүрэгтэй байсан. ...Ч.Чнь өөрийн хариуцсан бригадын ажилчдыг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь ажил, үүрэг гүйцэтгүүлж, ажлаа зогсоох арга хэмжээг аваагүй байна.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 152-157 дахь тал/,

шүүгдэгч Л.Б-гийн;

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 161 дэх тал/,

оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал/,

шүүгдэгч Д.О;

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 173 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 174 дэх тал/,

оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 175 дахь тал/,

шүүгдэгч Х.Б;

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 179 дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 180 дахь тал/,

оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 181 дэх тал/,

шүүгдэгч Ч.Ч;

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 166 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 167 дахь тал/,

оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 168 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс, гэрчээс, мөн Л.Б, Д.Оюунчимэг, Х.Болормаа, Ч.Чнараас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарын гэм буруугийн талаар;

шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.  

          Хавтаст хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл;

“Н к” ХХК-ийн барьж байсан, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 хүүхдийн суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Өнөөдөр Монгол Улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны А/269 тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм” хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд уг тогтоолын 2 дахь заалтад ажилтан согтуурсан буюу мансуурсан үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөн бол үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж тусгагдсанаас гадна ажлын байрандаа ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ нас барсан тохиолдол бүрийг үйлдвэрлэлийн осолд тооцдоггүй.

          Амь хохирогч Х.Г болон Ч.Ч, А.Г нар нь 2021 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, ажлын бус цагаар, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ажил олгогч “Н к” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын зөвшөөрөлгүйгээр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын 2 давхарын урлагийн заалны хэсгийн дүүжин тааз хийх ажлыг гүйцэтгэж байсныг нотлох,

          гэрч А.Г “...Би Чинбат ах болон Гантулга ахын хамт Уурхайчин багт байрлах 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын 2 давхарын урлагийн заалны хэсгийн дүүжин тааз хийх ажлыг 7 хоногийн өмнө хийж гүйцэтгэхээр ажиллаж эхэлсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Гантулга, Чинбат нар дэлгүүрээс 1 шил 0.75л “Хараа” архи, 2л савалгаатай “Сэнгүр” пиво авч ирсэн бөгөөд ажил хийж байх үедээ бид гурав хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.” гэх,

          Д.О “...Ажлын цагаар бол талбайн даамал Болормаа ажилчдад хяналт тавьж байсан, ...Болормаа ажлын бус цагаар хяналт тавих ямар нэгэн боломж байхгүй.” гэх,

          Х.Б “...1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр 7 хоногт 1-2 удаа очиж барилгын технологийн дагуу ажилчдад зөвлөмж өгч ажилладаг. Хэрэг болсон цаг үе нь ажлын бус амралтын цаг, үүрийн 04 цагийн үед болсон байсан ба энэ үед би Чинбатын бригадад хяналт тавих ямар ч боломжгүй, гэртээ амарч байсан.” гэх,

          Ч.Ч “...Талийгаач нас барахаасаа өмнөх 2 хоног сунгаж ажилласан учир нь “хүнд мөнгөний өртэй, мөнгө хэрэгтэй байна, ажлаа шахаад урьдчилгаа мөнгөө авчихмаар байна.” гэж хэлсний дагуу А.Гантулга, талийгаач бид гурав 2 хоног сунгаж шөнийн цагаар ажилласан. Хоёр дахь сунаж ажилласан өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө үүрээр 03.00 цагийн үед ерөнхийдөө ажлаа дуусгаад амрах гэж байсан. ...би 0.75л “Хараа” архи, 2.5л савтай пиво авсан. Архинаас би бараг уугаагүй, дөнгөж амсаад өгөөд байсан, талийгаач бараг ганцаараа уусан.” гэх мэдүүлгүүд болон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаартай; “...1.Х.Гантулгын биеэс авсан гэх цусанд 1.75 промилл процент этилийн спирт илэрсэн. 2.Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана.” гэсэн,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нарын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрүүдийн “...Талийгаач X.Г нь “ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн.” гэсэн дүгнэлтүүд хэрэгт авагджээ.  

Хэдийгээр “Н к” ХХК-ийн захирал Л.Б Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд заагдсан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй,

“Н к” ХХК-ийн ерөнхий менежер Д.Оюунчимэг, талбайн даамал Х.Бнар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, аюул эрсдэлийг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үүргээ биелүүлээгүй, холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж ажилласан нөхцөл байдлууд баримтаар тогтоогдож байгаа хэдий ч  амь хохирогч Х.Г болон Ч.Ч, А.Г нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мөн ажлын цагт эсхүл “Н к” ХХК-ийн зөвшөөрөлтэй уртгасан цагаар сунаж ажил, үүрэг гүйцэтгэж байх үед дээрх осол гарсан бол “Н к” ХХК-ийн захирал Л.Б, ерөнхий менежер Д.О, талбайн даамал Х.Б нарыг буруутгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд дээрх нөхцөл байдлын хувьд тэднийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн болно.

         Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан, яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд нь шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б нарыг гэм буруутай болохыг нотлохгүй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэргийн шинжийг тодорхойлон заасан байна.

          Амь хохирогч Х.Г өндрөөс унаж амь нас нь хохирсон асуудал шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б нарын хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байдал үгүйсгэгдсэн тул тэднийг “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй.

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан,

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан, “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.  

Харин шүүгдэгч Ч.Ч нь өөрийн хариуцсан бригадын ажилчдыг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь ажил, үүрэг гүйцэтгүүлж, ажлаа зогсоох арга хэмжээ аваагүй, хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

          хэргийн үйл баримтын талаарх,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т-ын “...ээж Алтанцэцэг миний гар утас руу залгаад “дүү Гантулга нь ухаангүй эмнэлэгт байна, хүрээд ир” гэхээр нь эмнэлэг дээр яваад очтол манай дүү Гантулга сэхээн амьдруулах тасагт ухаангүй байсан. Үүнээс хойш ямар ч ухаан орохгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан.” гэх,

гэрч А.Г “...Би Чинбат ах болон Г ахын хамт Уурхайчин багт байрлах 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын 2 давхарын урлагийн заалны хэсгийн дүүжин тааз хийх ажлыг 7 хоногийн өмнө хийж гүйцэтгэхээр ажиллаж эхэлсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 04.00 цагийн үед унтаж байхад Чинбат ах дуудахаар нь...босоод хартал тааз хийхээр байрлуулсан шатнуудын дунд Гантулга ах газар, ухаангүй байдалтай хэвтэж байсан.” гэх,

          Ч.Ч “...Миний бие “Н к” ХХК-ийн ерөнхий менежер Оюунчимэгтэй 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын урлагийн заалны дүүжин таазны ажлыг м.кв-ыг нь 20.000 төгрөгөөр хийхээр амаар тохиролцож ажлаа эхэлсэн. ...би хэсэг хугацаанд унтсан гэтэл гэнэт “тар, няр” гээд чимээ гарсан, юу болов гээд хартал Х.Ггазар унасан байдалтай байсан.” гэх мэдүүлгүүд,

          мөн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 711 дугаартай,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай дүгнэлтүүд,

Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасгийн 70357328 дугаараас “...өндрөөс унасан гэх эрэгтэй хүн ухаангүй байдалтай ирлээ.” гэсэн мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05.32 цагт хүлээн авсан тэмдэглэл,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Х.Г-н нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Ч.Чгэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ч.Ч хувьд гэмт үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байх боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбон үзвэл тийм хор уршиг гарах боломжой гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой бөгөөд түүний үйлдэл нь хүний амь нас хохирсон үр дагавартай шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Ч үйлдэл нь “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Ч.ЧЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ч.Чэрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх, шүүгдэгч Ч.Ч “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч Г.А “...шүүгдэгч Ч.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхболдоос “...шүүгдэгчийн ар гэрийн ахуй амьдрал, барилгын ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.”гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Ч.Ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, мөн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар  шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

         1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заажээ.

Хэргийн 1 дэх хавтаст хэргийн 30 дахь талд авагдсан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т-ын “...“Н к” ХХК болон Чинбатын зүгээс талийгаачийн ар гэрт Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 1-124 тоот 749м2 хашаа, 31м2 хувийн байшинг 20.000.000 төгрөгт бодож өгсөн, мөн бэлнээр 10.000.000 төгрөг өгсөн, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо талийгаачийн ар гэрийнхний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гаргах санал хүсэлтгүй.” гэх,

1 дэх хавтаст хэргийн 200 дахь тал авагдсан, шүүгдэгч Л.Б-гийн “...Манай байгууллагын зүгээс талийгаачийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж, 20.000.000 төгрөгт хашаа байшин, бэлэн 10.000.000 төгрөг, шинжээчийн зардалд 420.000 төгрөг, хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, буяны ажилд 1.050.000 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлгүүдийг,

2 дахь хавтаст хэргийн 1 дэх талд авагдсан, “Н к” ХХК-иас Орхон аймаг Баян-Өндөр сум 22 дугаар баг Яргуйт овоот 1 гудамж 124 тоот хаягт байршилтай, 6106100846 нэгж талбарын дугаартай, 749м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т-т шилжүүлсэн тухай 000699476 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2 дахь хавтаст хэргийн 2 дахь талд авагдсан, “Н к” ХХК-иас Орхон аймаг Баян-Өндөр сум 22 дугаар баг Яргуйт овоот 1 гудамж 124 тоот хаягт байршилтай, 31м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т-т шилжүүлсэн тухай 000978194 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2 дахь хавтаст хэргийн 3-5 дахь талд авагдсан, “Н к” ХХК-иас 10.000.000 төгрөг, шинжээчийн зардалд 420.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тын 5091201160 дансанд шилжүүлсэн баримт,

2 дахь хавтаст хэргийн 129-146 дахь талд авагдсан, “Н к” ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тт хашаа болон байшингийн түлхүүрийг хүлээлгэн өгсөн баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс ирүүлж, хэрэгт хавсаргагдсан амь хохирогч Х.Г-н өвчний түүх, эмчилгээний зардалд даатгалаас 1.932.000 төгрөг зарцуулагдсан баримт хэрэгт авагдаж, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-н 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор Ц.Л-г иргэний нэхэмжлэгчээр томилсон байх боловч иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг аваагүйгээс гадна иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хэлэлцээгүй орхисон болно.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

          шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Ч авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн, Л.Б, Д.О, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

2.Шүүгдэгч Ч.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ч.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

4.Шүүгдэгч Ч.Ч хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Ч анхааруулсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         8.Иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр 1.932.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

         9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, цагаатгагдсан этгээд нар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ