Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2018/01336/и

                                    

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, дугаар байр, тоотод оршин суух, С овогт Б О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг, дугаар хороолол, дугаар байр, тоотод оршин суух, Б овогт М Н-д  холбогдох,

 

"750,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч М.Н- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие Шарын гол сумын Н Хайрхан баг,  дугаар байр,  тоот  өрөө байрыг худалдаж авахаар үнийг 25,00,000 төгрөгөөр тохирсон байх үедээ сулласан байранд 1,300,000 төгрөгийн засвар хийгээд орж 2 сар амьдарч үзсэн. Тэгэхээр нь цаашид хүйтэн байранд амьдрах боломжгүй гэж үзээд худалдаж авахаа болье гэсэн. Тэгээд Н надад 600,000 төгрөг буцаан олгосон. Барилгын Энхчамин дэлгүүрийн худалдагч Б.Н 750,000 төгрөгийн барилгын материал зээлсэн. Ванны өрөөний холимог крант, суултуур, нойл шинээр сольсон. Том өрөөг хулдаасалсан, гал тогооны крантыг холимог крантаар сольсон. Харин гал тогооны өрөө, том өрөө, жижиг өрөөний бүх цонхнуудыг Шарын гол сумын .. дугаар байрны вакумаар 750,000 төгрөгөөр хийлгэсэн болно. Одоо Н 750,000 төгрөгийг хохирлоо гаргуулж авна” гэв. 

 

Хариуцагч М.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...М.Н би 2016 оны 07 дугаар сард байраа зарна сургаар О өөрөө танаа байрыг би авъя 15 дугаар байрны 1 өрөө байраа зараад мөнгийг нь өгье гээд манай байранд ороод 4 сар амьдарсны дараа би танаа байрыг авахаа болилоо. Манай байр зарагдахгүй байна. Танаа байранд гал тогоо, том өрөөний цонхыг вакум болгосон. 00-ын өрөөнд жорлон сольсон гээд 1,100,000 төгрөг нэхэхээр нь би төлж чадахгүй миний хуучин цонх жорлонг тавиад өг гэж хэлсэн. Чи мөнгийг нь өгөөгүй байж яах гэж хүний байранд гар хүрсэн юм өгч чадахгүй гэж байснаа заяахав цонх жорлон нэгэнт хийчихсэн юм чинь 1,100,000 төгрөгөөс 4 сар манай байранд суусан хөлс 400,000 төгрөг хасаад 700,000 төгрөг өгье гэсэн тэгээд 300,000 төгрөг өгөөд дараа нь 400,000 төгрөг өгч чадахгүй байсан чинь би одоо нурууны хагалгаанд орон гээд байна гэхээр нь 400,000 төгрөг шилжүүлээд ингээд өр дууслаа шүү гэхэд за гэчихээд одоо болохоор шүүх болоод явж байна. Одоо надад О-д өгөх өр байхгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Н холбогдуулан 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Н Дархан-Уул аймгийн .. сумын .. дугаар байрны .. тоот орон сууцыг худалдан авахаар тохиролцож, тухайн орон сууцанд орж амьдарсан бөгөөд орон сууц хүйтэн байна гэх шалтгаанаар орон сууцыг худалдан авахаас татгалзсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлдээ дээрх орон сууцанд амьдарч байх 2 сарын хугацаандаа ванны өрөөний хамт крант, суултуур шинээр сольсон, том өрөөний шалыг хулдаасалсан, гал тогоо, том, жижиг өрөөнүүдийн цонхыг вакум цонхоор сольсон бөгөөд нийт  1,300,000 төгрөгийн зардал гарснаас 600,000 төгрөгийг буцааж авсан, үлдэх 750,000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч М.Н нь “...2016 оны 7 сард О “Чи байраа зарах гэж байгаа юм бол би байрыг чинь авъя. Өөрийнхөө байрыг зараад мөнгийг нь өгье” гэхээр нь би байраа суллаж өгсөн. Байрыг маань худалдаж аваагүй байж бүтэн байсан суултуурыг маань хагархай суултуураар солиод, цонхыг маань бас солиод вакум цонх хийсэн байсан. Тэгж солих гэж байгаа талаараа надад юу ч хэлээгүй. Тэгээд надаас засварын мөнгө гээд 1,100,000 төгрөг нэхээд байхаар нь би “чи яахаараа хүний бүтэн байсан суултуурыг хагархай суултуураар солиод зүгээр байсан модон цонхыг маань сольчихдог юм. Хуучин суултуураа авъя гэхэд байхгүй гээд байсан... 700,000 төгрөгийг 300,000, 400,000 төгрөгөөр хоёр удаа дансаар нь шилжүүлж өгсөн....” гэсэн тайлбар гаргаж маргасан.

Нэхэмжлэгч Б.О “...засварын зардалд 600,000 төгрөг авсан...”, хариуцагч М.Н нь “...700,000 төгрөг өгсөн..” гэсэн зөрүүтэй тайлбарыг гаргаж байгаа бөгөөд хариуцагч М.Н нь дээрх гаргасан тайлбараа нотлоогүй тул хариуцагчийг засварын зардалд 600,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.О нь тухайн орон сууцанд хийгдсэн засварын зардал 1,300,000 төгрөг болсон гэсэн тайлбарыг гаргаж байх боловч тэрээр энэхүү засварын зардалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагатайгаа холбогдуулан Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1156 дугаартай захирамжийг нотлох баримтаар ирүүлсэн.

          Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1156 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн маргаан нь зохигч талуудын хоорондын маргааны үйл явдал болохоос өмнөх хугацаанд болсон, энэ хэрэгт хамааралгүй нотлох баримт байна.

          Иймд нэхэмжлэгч Б.О гаргасан хариуцагч М.Н 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар нэхэмжлэгч Б.О гаргасан хариуцагч М.Н 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ТУНГАЛАГМАА