Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/00660/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг, дүгээр хороолол, дүгээр байр, тоотод оршин суух, М овогт Л.Ө нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  дугаар баг, дүгээр хороолол, дүгээр байр, тоотод оршин суух, Т овогт Ц.Л-д холбогдох

 

 “Гэрлэлт сэргээлгэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ө, хариуцагч Ц.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие Ц.Л-той 2005 онд гэрлэж хүү А-ийг төрүүлэн амьдарч байгаад 2011 онд гэрлэлтээ цуцлуулсан боловч 1 жилийн дараа эвлэрч, хамт амьдраад охин А, А нарыг төрүүлэн одоо 3 хүүхдийн хамт .. тоотод амьдарч байна. Иймд гэрлэлт цуцлуусныг сэргээж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ц.Л нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Бид хоёр 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр .. аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан нь үнэн. Одоо гэрлэлт сэргээлгэхийг зөвшөөрч байна. Гэр бүлийн дунд ямар нэгэн асуудалгүй болсон гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ө нь хариуцагч Ц.Л холбогдуулан гэрлэлт сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Ө, хариуцагч Ц.Л нар нь .. аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 277 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, 2012 оноос э влэрч хамтран амьдарч байгаа бөгөөд тэдний дундаас 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр охин Л.А, 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр охин Л.А нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, .. аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 277 дугаартай шийдвэр зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ.” гэж заасан байх тул Л.Ө, Ц.Л нарын гэрлэлтийг сэргээх нь зүйтэй байна.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар Мянгад овогт Л.Ө, Т овогт Ц.Л нарын гэрлэлтийг сэргээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Л улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.ТУНГАЛАГМАА