Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/01265/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .... аймаг, ... сум, ... дугаар баг, ... тоотод оршин суух, Д овогт С.С-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ...... аймаг, ..... сум, ... дүгээр баг, ..... дүгээр гудамж, .... тоотод оршин суух, Б овогт М.Т-д

 

149 201 183 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.С-с М.Т нь өөрийн ... тоот дансаараа дамжуулан 2014 оны 05 дугаар 06-ны өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 60 000 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 13 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 7 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөгийг харилцан тохиролцож сарын 5 хувийн хүүтэй зээлсэн юм. М.Т биднээс зээлсэн мөнгөөр үйлдвэрийн дүүрэгт барилга барьж хөрөнгө оруулалт хийсэн ба барьсан барилгаа 500 000 000 төгрөгөөр зарчхаад зээлсэн мөнгийг хүүтэй нь хугацаандаа өгнө гэж хэлээд авсан. Гэтэл зээлээ 2014 оны 06, 07 дугаар сард өгөх зээлийн хүү гэх 10 000 000 төгрөгөө ч анх тохиролцсон хугацаандаа өгч чадахаа больсон. Т-д зээлсэн мөнгөөр 7 дугаар сард мах бэлтгэх байсан юм. Энэ ажлыг гүйцэтгэх мөнгө хэрэгтэй болсон учир арга буюу Хас банкнаас 2014.6.05-ны өдөр сарын 1,7 хувийн, жилийн 20,4 хувийн хүүтэй 80 000 000 төгрөг зээлж зээл, зээлийн хүүгийн дарамтанд орсон юм. Зээлсэн мөнгөө нэхэж Т- дээр очих бүрт барьсан барилгыг минь Солонгос хүн авах гэж байна, Хятад хүн авах болсон, Монгол хүн зуучилж өгөхөөр боллоо гэх зэргээр биднийг хуурсаар үндсэндээ зээлээсээ 30 000 000 төгрөгийг цувуулан төлж хугаслан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүрсэн юм. Т-д итгэхээ больж үлдсэн 70 000 000 төгрөгийн авлага дээр бичгээр гэрээ хэлцэл хийж, баталгаажуулан төлж барагдуулах хоног хугацаа, зээлийн хэмжээ, зээлийн хүү зэргийг тохирсон боловч бас л төлбөрөө төлөөгүй юм. Энэ үед С-н нүдний хараа муудаж мөнгө бүтэхээр Солонгос руу эмчилгээнд явах гэж хүлээсээр нүдний хараа тэглэх эмчилгээ оройтож, эмчилгээгүй болж эрүүл мэнд, ахуй амьдрал, сэтгэл санаагаар маш их хохирлоо. Т-н араас хөөцөлдсөөр байж 2016.10.28-ны өдөр дахин уулзаж, авцаагаа нэхэхэд 2016 оны 1 сараас эхлэн зээлсэн мөнгөнөөс төлөгдөөгүй үлдсэн 70 000 000 төгрөгийн хүүнд сар бүр 2 000 000 төгрөг өгч байхаар болж, зөвхөн хүүнд нь 2017 онд 24 000 000 төгрөг, 2018 оны эхний 4 дүгээр сард 8 000 000 төгрөг, үндсэн зээлтэйгээ 141 300 000 төгрөг өгнө гэж эхний 4 сарын байдлаар тохирч, бичиг үйлдүүлж, гарын үсэг зурсан байдаг. Энэ тохиролцоогоо биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн учир дээрх бичгээр хийсэн удаа дараагийн гэрээнүүдийг үндэслэн Т-н зээлсэн зээлээс төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн 70 000 000 төгрөгийг анх зээлсэн өдрөөс нь орон нутгийн банкны зээлийн ханшид нийцүүлэн Хас банкны зээлийн гэрээний дагуу сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн  хүү тооцон өнөөдрийг хүртэл төлөөгүй зээлийн алдангийг тус банкны жишгээр бодож хохирлоо гаргуулах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 1-3 дугаар зүйл заалтад нийцнэ гэж үзэж байна. Манай гэр бүл Хас банкнаас 2014.06.05-ны өдөр 80 000 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 2016.12.20-ны өдөр 20 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй тус тус зээлж авч байсан учраас Т-д зээлүүлсэн мөнгийг энэ банкны ханшаар тооцох болно. Хаан банк дахь 5055277687 тоот данс эзэмшигч С.С нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгат гарсан М.Т-н эзэмшдэг 5073055823 тоот данс руу 2014 оны 5 дугаар сард удаа дараа шилжүүлсэн 20 000 000 төгрөг, 60 000 000 төгрөг, 13 000 000 төгрөг, 70 000 000 төгрөгийн хамгийн сүүлийн өдөр хийсэн шилжүүлгийн он сар өдрөөр нэхэмжлэх мөнгөний анх зээлээр өгсөн өдөр гэж тооцон зээлийн бодолтыг Хас банкны зээлийн гэрээний аргачлалаар бодож Т-с зээл, зээлийн хүү 136 000 986 төгрөг, алданги 13 200 197 төгрөг, бүгд 149 201 183 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч М.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Би иргэн С.С өөрийн дансаараа дамжуулан 20 000 000 төгрөг, 60 000 000 төгрөг, 7 000 000 төгрөг, 13 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 2 000 000 төгрөгөөр цувуулан шилжүүлж, нийт 105 000 000 төгрөг хүлээн авсан юм. Гэтэл надаас 110 000 000 төгрөг болгож илүү 5 000 000 нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би С.С-т эхний удаа 30 000 000 төгрөг цувуулж төлсөн ба үүнийг С.С нь хүлээн зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан нь үндэслэлтэй юм. Мөн иргэн М.Т би дээрх мөнгөнөөс гадна нэмж бэлнээр 50 000 000 төгрөг төлж барагдуулсан ба С.С нь өөрийн гараар бичсэн тэмдэглэлдээ 110 000 000 төгрөгөөс хасах нь 50 000 000 төгрөг, үлдэгдэл 60 000 000 төгрөг гэж бичснээр батлагдаж байгаа бөгөөд гараар бичсэн энэ тэмдэглэл нь хавтаст хэрэгт байгаа болно. С.С-с зээлсэн мөнгөнөөс үлдсэн мөнгөө төлөхөөр 2015 оны эхээр иргэн Р овогтой Г-с 20 000 000 төгрөг зээлж, өөрөө энэ мөнгийг авалгүйгээр С.С-т иргэн Р.Г-р өөрөөр нь өгүүлсэн юм. Би С.С-с 6 удаагийн үйлдлээр нийт 105 000 000 төгрөг дансаар шилжүүлж авсан байхад үндэслэлгүйгээр 5 000 000 төгрөг нэмж 110 000 000 төгрөг мөн хүү алданги тооцож мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би иргэн С.Саранцэцэгт 30 000 000 төгрөг, 50 000 000 төгрөг, хүнээр 20 000 000 төгрөг, дансаар 12 000 000 төгрөг нийт 112 000 000 төгрөг төлж барагдуулсан тул одоо ямар нэг мөнгө төгрөг төлөх ёсгүй юм. Мөн бидний хооронд хүү, алданги тооцсон тухай гэрээг хууль ёсны дагуу бичгээр байгуулаагүй тул С.С нь үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагын агуулгад өөрчлөлт оруулсан нэхэмжлэлдээ:

С.С-с М.Т нь өөрийн 5073055823 тоот дансаараа дамжуулан 2014 оны 05 дугаар 06-ны өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 60 000 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 13 000 000 төгрөг, 2014 оны 5

дугаар сарын 22-ны өдөр 7 000 000 төгрөг, 23-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 17 дугаар байрны 64 тоотод оршин суудаг Ш.Э дамжуулан бэлнээр 10 000 000 төгрөг, нийт 115 000 000 төгрөгийг харилцан тохиролцож сарын 5 хувийн хүүтэй зээлсэн боловч тохиролцсон хугацаандаа зээл болон зээлийн хүүгийн төлбөрөө төлөөгүй. М.Т биднээс зээлсэн мөнгөөр үйлдвэрийн дүүрэгт барилга барьж хөрөнгө оруулалт хийсэн ба барьсан

барилгаа 500 000 000 төгрөгөөр зарчхаад зээлсэн мөнгийг хүүтэй нь хугацаандаа өгнө гэж хэлээд авсан. Гэтэл зээлээ 2014 оны 6, 7 дугаар сард өгөх зээлийн хүү гэх 10 000 000 төгрөгөө анх тохиролцсноор өгөөгүй. М.Т-д зээлсэн мөнгөөр бид 7 дугаар сард мах бэлтгэх байсан. Энэ ажлыг гүйцэтгэх мөнгө хэрэгтэй болсон учир арга буюу Хас банкнаас 2014.6.05-ны өдөр сарын 1,7 хувийн, жилийн 20,4 хувийн хүүтэй 80 000 000 төгрөг, дахин 20 000 000 төгрөгийг тус тус зээлж Төртогтохд зээлүүлсэн мөнгөө аваад барагдуулна гэж тооцсон боловч Т-с болж зээл, зээлийн хүүгийн дарамтанд орсон. Зээлсэн мөнгөө нэхэж Т дээр очих бүрт барьсан барилгыг минь Солонгос хүн авах гэж байна. Хятад хүн авах болсон, Монгол хүн зуучилж өгөхөөр боллоо гэх зэргээр биднийг хуурсаар үндсэн зээлээсээ 30 000 000 төгрөгийг цувуулан төлж хугаслан 2015.8.10-ны өдөр хүрсэн юм. Т-д итгэхээ больж үлдсэн 80 000 000 төгрөгийн авлага дээр бичгээр гэрээ хэлуэл хийж баталгаажуулан төлж барагдуулах хоног хугацаа, зээлийн хэмжээ зээлийн хүү зэргийг тохирсон боловч бас л төлбөрөө төлөөгүй. Энэ үед С-н нүдний хараа муудаж мөнгө бүтэхээр Солонгос руу эмчилгээнд явах гэж хүлээсээр нүдний хараа тэглэх эмчилгээ оройтож эмчилгээгүй болж эрүүл мэнд, ахуй амьдрал, сэтгэл санаагаар маш их хохирлоо. М.Т-н араас хөөцөлдсөөр байж 2016.10.28-ны өдөр дахин уулзаж авцаагаа нэхэхэд 2016 оны 01 дүгээр сараас эхлэн зээлсэн мөнгөнөөс төлөгдөөгүй үлдсэн 85 000 000 төгрөгийн хүүнд сар бүр 2 000 000 төгрөг өгч байхаар болж зөвхөн хүүнд нь 2017 онд 24 000 000 төгрөг, 2018 оны эхний 4 сард 8 000 000 төгрөг, үндсэн зээлтэйгээ 141 300 000 төгрөг өгнө гэж эхний дөрвөн сарын байдлаар тохирч бичгээр хэлцэл хийн гарын үсэг зурсан. Энэ тохиролцоогоо биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн учир дээрх бичгээр хийсэн удаа дараагийн гэрээ, хэлцүүдийг үндэслэн Т-н зээлсэн зээлээс төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн 85 000 000 төгрөгийг урд тохиролцсон хүүгийн хэмжээг багасган Хас банкнаас бидний зээлсэн мөнгөний зээлийн гэрээний дагуу сарын 1,7 хувийн жилийн 20.4 хувийн хүүгээр тооцон алданги тооцохгүйгээр өнөөдрийг хүртэл төлөөгүй мөнгөний зээлийн үлдэгдэл 85 000 000 төгрөгийг тус банкны хүүний жишгээр бодож хохирлоо гаргуулах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.3 зүйл заалтад нийцнэ гэж үзэж байна. Манай гэр бүл Хас банкнаас 2014.06.05-ны өдөр 80 000 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 2016.12.20-ны өдөр 20 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй тус тус зээлж авч байсан учраас Т-д зээлүүлсэн мөнгийг энэ банкны ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа болно. Хаан банк дахь 5055277687 тоот данс эзэмшигч С.С нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгат гарсан М.Т-н эзэмшдэг 5073055823 тоот данс руу 2014 оны 5 дугаар сард удаа дараа шилжүүлсэн 2 000 000 төгрөг, 60 000 000 төгрөг, 13 000 000 төгрөг, 70 000 000, 20 000 000 төгрөг, 3 000 000  төгрөг, бэлнээр 10 000 000 төгрөгийн хамгийн сүүлийн өдөр хийсэн шилжүүлгийн он сар өдөр болох 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг нэхэмжлэх мөнгөний анх зээлээр өгсөн өдөр гэж тооцон зээлийн бодолтыг Хас банкны зээлийн гэрээний аргачлалаар бодож Т-д зээлсэн мөнгөнөөс төлөгдөөгүй үлдсэн 85 000 000 төгрөг, зээлийн хүү 79 431 452 төгрөг нэхэмжлэх болж байгаа юм. Т Г-р дамжуулан өгсөн 20 000 000 төгрөгийг хүү гэж тооцсон тул нэхэмжлэх 79 431 452 төгрөгийг хүүний төлбөрөөс хасаж зээлийн үлдэгдэл 85 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 64 201 183 төгрөг гэж тооцон бүгд 149 201 183 төгрөгийг Т-с гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 2014 оны 5 дугаар сард Төртогтохд 115 000 000 төгрөгийн зээл өгч байх үед долларын төгрөгтэй харьцах ханш 1824 төгрөгт хэлбэлзэж байсан бол өнөөдрийн байдлаар 2666 төгрөг болсон нь одоо

нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл 85 000 000 төгрөгөөс хүү оруулахгүйгээр тооцоход ханшийн зөрүүгээр 39 254 711 төгрөгийн алдагдал хүлээж байна. Тэгэхээр 39 254 711 төгрөгийн хохирлыг бид өөртөө хүлээж байгааг иргэний хэрэг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзэхийг хүсэж байна. Ийм учраас л Т-с дээрх мөнгийг гаргуулж авахаар нэхэмжлээд байгаа юм гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ өөрчилсөн шаардлагадаа:

С.С нь Т-д 2014.5.6-ны өдөр 20 000 000 төгрөг, 2014.5.08-ны өдөр 60 000 000 төгрөг, 2014. 5.12-ны өдөр 13 000 000 төгрөг, 2014.5.22-ны өдөр 7 000 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015.3.23-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 105 000 000 төгрөгийг М.Т-н эзэмшлийн хаан банкны 5073055823 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж, мөн Ш.Э гэдэг бидний танилаар дамжуулан

10 000 000 төгрөгийг бэлнээр тус тус нийт 115 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохирч зээлдүүлсэн  юм. Гэтэл зээлдүүлсэн 115 000 000 төгрөгөөс М.Т нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цувуулж, 30 000 000 төгрөг бэлнээр болон дансаар буцаан төлсөн, 2015 оны сүүлээр Р.Г гэдэг хүнээс вакуум цонхны тоног төхөөрөмжөө барьцаалж, 20 000 000 төгрөг авч өгсөн бөгөөд нийт 50 000 000 төгрөг, одоогийн байдлаар үндсэн зээлээс төлөгдөөгүй байгаа юм. Үндсэн зээлээс 65 000 000 төгрөг төлөгдөөгүй байгаа юм. Зээлийн гэрээг 2015 оны 8 дугаар сарын 10, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус тус бичгийн хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурсан боловч гэрээнд хүүгийн хэмжээ, хугацааг тодорхой заагаагүй боловч хугацаа хэтэрсэн тохиолдолд хүүгийн торгууль төлөхөөр тохиролцсон юм. М.Т нь зээлийг төлөөгүй 54 сар буюу 1640 хоног хэтрүүлсэн байгаа бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч С.С нь өөрийн мал махны бизнесийг явуулахын тулд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хас банкнаас 80 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай жилийн 20.4 хувь, сарын 1,7 хувийн хүүтэй зээлж авсан. Хэрэв зээлдэгч М.Т нь авсан зээлээ хугацаандаа төлсөн бол С.С нь банкнаас зээл авч, хүү төлөхгүй байсан. С.С нь Хас банкнаас авсан 80 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 48 сарын хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийтдээ 33 604 972 төгрөг төлсөн байна. Энэ хүүгийн төлбөр нь бодит хохирол болох тул хариуцагч М.Т-с үндсэн зээлийн үлдэгдэл 65 000 000 төгрөг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-т зааснаар хугацаа хэтрүүлснээс үүссэн бодит хохиролд 33 604 972 төгрөг нийт 98 604 972 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн үлдэгдэл 65 сая төгрөг, хугацаа хэтрүүлсний улмаас үүссэн хохирол Иргэний хуулийн 222.5-т зааснаар 33,604,972 төгрөг, нийт 98,604,972 төгрөг нэхэмжилж байгаа. С.С-с нь 2014 оны 5 сарын 6 өдөр 20 сая төгрөг, 2014 оны 5 сарын 8 өдөр 60 сая төгрөг, 2014  5 сарын 12-ны өдөр 13 сая төгрөг, 2014 оны 5 сарын 20-ны өдөр 7 сая 2017 оны 3 сарын 23-ны өдөр 3 сая төгрөг, 2015 оны 3 сарын 23 өдөр мөн өдөр 2 сая төгрөг нийт 105 сая төгрөгийг Хаан банкны 5073055823 дансаар Төртогтоход шилжүүлсэн байдаг. Мөн Т нь Э-р дамжуулж 10 сая төгрөг бэлнээр авсан байдаг. Ингээд 115 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, тухайн үед сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохирч хэлцэл хийсэн байдаг. Гэтэл тул мөнгөө хугацаандаа өгөөгүй 2015 оны 8 сарын 10 өдөр хүртэл араасаа гуйлгаж нэхүүлж явсаар 30 сая төгрөгийг буцаан өгсөн байдаг.

2015 оны сүүлээр бас мөнгөө нэхэхэд Г-с 20 сая төгрөг авч өгсөн. Ингээд 50 сая төгрөг авсан. Зээлсэн мөнгөний тухайд хүү алданги шаардаагүй. С Т-с мөнгөө хугацаанд нь авч чадаагүй учраас Хасбанкнаас 80 сая төгрөг зээлсэн, тус 80 сая төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн хүүнд 33604972 төгрөгийг Хас банкинд төлсөн учир үүнийг Т-с хохирол гэж нэхэмжилж байгаа. Нийт 98604972 төгрөгийг Т-с нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн И.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 115 сая төгрөг авсан дээр маргаан байхгүй. Зээл төлсөн асуудал дээр маргаан дагуулж байна. Бүх зээлийг төлсөн гэж үзэж байгаа. С.С 2014 онд 3 сарын 23 өдөр дансаар 3 сая, дансаар 2

 

сая төгрөг, бэлнээр 31  сая төгрөг 2014, 2015 онд 50 сая төгрөг бэлнээр өгсөн байдаг. Энэ 50 сая төгрөг өгсөн талаар нотлох баримт байхгүй, С өөрийн гар тэмдэглэл дээр 50 сая хасаад үлдэгдэл 65 сая төгрөг гэж бичсэн байдаг. Г гэдэг хүнээс 20 сая төгрөг авч өгсөн. Сүүлд 3 сая төгрөг, 700,000 төгрөг, бэлнээр 5,4 төгрөг төгрөг нийт 115,100,000 төгрөг өгсөн. Үүн дээр 200 ширхэг бетонон шон 3 сая төгрөгт бодож өгсөн. Нийт 118,100,00 төгрөг төлсөн. Хүү бол өгөхгүй. Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Хохирол төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.С нь Б.Ц-д төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон

байх бөгөөд итгэмжлэлийн дагуу Б.Ц нь хариуцагч М.Т-д холбогдуулан үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 66 000 986 төгрөг, алданги 13 200 197 төгрөг нийт 149 201 183 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж, үндсэн зээлийн үлдэгдэл 65 000 000 төгрөг, учирсан хохирол 33 604 972 төгрөг нийт 98 604 972 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь 115 сая төгрөгийн зээл авсан нь үнэн, дансаар болон бэлнээр 115 100 000 төгрөг, 3 сая төгрөгийн үнэ бүхий 200 ширхэг бетон нийт 118 100 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч М.Т-д 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 20 сая, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 60 сая, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 13 сая, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 7 сая, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 3 сая, 2015 оны 3 дугаар сарын 23-ны 2 сая төгрөг, Э-р дамжуулж 10 сая төгрөг нийт 115 сая төгрөгийг зээлсэн болох нь  хэрэгт авагдсан С.С-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, гэрч Ш.Э-н мэдүүлэг, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй болно.

 

Хариуцагч М.Т нь нэхэмжлэгч С.С-т дансаар 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2 сая, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2 сая, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1 сая, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 7 сая, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1 сая, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 970 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 сая төгрөг нийт 14 970 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан С.С-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, бэлнээр 15 030 000 төгрөг, Р.Г-р дамжуулж 20 сая төгрөг нийт 50 сая төгрөг төлбөрт өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрч Р.Г-н мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын татгалзал түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа бөгөөд талууд нь 2014 оны 5 сарын 6-наас 2015 оны 3 дугаар сарын 23 хүртэл амаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож, хэрэгт авагдсан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Гэрээ хэлцэл гэх нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрийг шаардаж, хариуцагч нь төлбөрийг төлөхийг зөвшөөрч тохиролцож байсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд

урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зааснаар талууд Гэрээ хэлцэл гэх баримт үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Т зээлийн төлбөрийг төлөөгүйгээс Хас банкнаас 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 80 сая төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн гэрээгээр 20 сая төгрөгийг тус тус зээлж, төлбөрийг хугацаанд нь бүрэн барагдуулсан тул зээлийн хүүд төлсөн 33 604 972 төгрөгийн хохирол тооцож нэхэмжилсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохирол

арилгуулахаар шаардах эрхийн дагуу Хас банктай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Баталгаат ипотекийн гэрээ, Барьцааны гэрээг нотлох баримтуудаар ирүүлсэн боловч зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулсан талаар болон зээлийн гэрээг дуусгавар болгосон талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар  хариуцагч М.Т-с 65 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгож, 33 604 972 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн хавтаст хэргийн 29-30, 56-58 дугаар хуудсанд нотлох баримтаар  ирүүлсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Т-с 65 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгож, 33 604 972 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 904 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т-с 482950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА