Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 00482

 

 2018 оны 07 сарын 24 өдөр               Дугаар 153/ШШ2018/00482                  Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Д сумын С багт оршин суух, …….. тоот регистрийн дугаартай, Т овогт Я-ын Л-ийн  ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Я.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я. Л- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1989 оны 01 дүгээр сараас 1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад хоньчноор ажиллаж байсан.

Иймд Я. Л- намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1989 оны 01 дүгээр сараас 1990 он хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Я. Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Я. Л- нь өмнө шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсэн. Ингэхдээ 1989 онд ажиллаж байсан байдлын талаарх материал болон нэхэмжлэл гаргахдаа орхигдуулсан байсан тул одоо энэ оноо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Иймд Я. Л-гийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Я. Л- нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын Я. Л-гийн нэр дээрх 1989 оны 70 дугаар дансны хуулгаар хүсэлт гаргагч Я. Л- нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын Я. Л-гийн нэр дээрх 1989 оны 70 дугаар дансны хуулга, гэрч Б.Зунноров, Ч.Дуламсүрэн нарын мэдүүлгийг үндэслэн хүсэлт гаргагч Я. Л-ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүнийг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тугтан овогт Янживын Л-гийн  1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МАРИНА