Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 03

 

       *******, ******* нарын

  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00096/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                             Шүүгчид                                  Л.Амарсанаа

                                                                            Г.Давааренчин

                      Оролцогчид

                                 Хариуцагчийн өмгөөлөгч     А.Ариунзаяа

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүгч Л.Соёлмаа, шүүгч Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан  2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 623 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******, ******* нарын нэхэмжлэлтэй *******т холбогдох “Гэм хор учруулсны хохирол 5.764.600 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      Нэхэмжлэгч *******, ******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой 19-20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт жолооч ******* нь “Тоёота Истима” маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8-д заасан ... тээврийн хэрэгсэл байрлан явах, 8.2-т ... Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч *******ын жолоодож явсан Т.Приус-20 маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг мөргөж миний машин замын хажуу руу орж онхолдсон /зам тээврийн осол гаргасан болох нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, автомашины эвдрэл хохирлын үнэлгээний дүгнэлт зэргээр тогтоогдсон. Зам тээврийн ослын улмаас *******ын эзэмшлийн Т.Приус-20 маркийн автомашинд нийт 5.042.000 төгрөгийн хохирол учирсан. *******ын унаж явсан машин дотор сууж явсан ******* болон ******* надад хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан. Хариуцагч ******* нь одоогоор эрүүл мэндийн болон автомашины эвдрэл хохирлын нэг ч төгрөгийн хохирлыг барагдуулаагүй. Иймд ******* нь КТГ толгойн компьютер оношлогооны 80.000 төгрөг, Баруунхараагаас-Улаанбаатар хүртэл Приус-20 маркийн автомашиныг осолд орсны улмаас унаж ирэх боломжгүй учраас тээвэрлэсэн зардал 300.000 төгрөг, автомашины эвдрэл хохирлын үнэлгээний үйлчилгээний Лэндс ХХК-ийн 160.000 төгрөг, Зүүнхараа дахь Цагдаагийн хэлтэс явж шүүхэд гаргах нэхэмжлэлтэй холбогдуулан нотлох баримт авахаар явсан машины шатахууны зардал газ-65000 төгрөг, осол гарсны орой осол гарсан газраас Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн журмын хашаа руу ачиж тээвэрлэсэн зардал 105.000 төгрөг, шүүхэд гаргах бичиг баримт нотариатаар баталгаажуулсны зардал 12600 төгрөг нийт 5.764.600 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьчдилан төлсөн 107.183 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 12 дугаар сарын 08-нд Баянголын нутаг дээр аваар гарсан. Тухайн үед цагдаа дээр очиход би буруутан болсон. Г.Оргилд 5.042.000 төгрөгийн хохирол, надад 4.013.000 төгрөгийн хохирол учирсан. Цагаан өнгөтэй Булган гэсэн дугаартай машинаас болж энэ осол аваар гарсан. Тухайн үед би бодохдоо *******тай 50:50 хувиар тохиролцож салчих болов уу? гэж бодсон. Тухайн үед надаас ******* 9.000.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Гэхдээ тэр үедээ одоо нэхэмжилж байгаа 5.764.000 төгрөгийг нэхэмжилсэн бол би даатгалын мөнгөөрөө төлж барагдуулах бүрэн боломжтой байсан. Ер нь осол бол Булган гэсэн дугаартай цагаан өнгийн жижиг тэрэгнээс болж гарсан гэж бодож байгаа. Би өөрийгөө буруугүй л гэж бодож байна. Би тухайн үед Булган гэсэн дугаартай машиныг цагдаагийн газарт очиж шүүлгэх гэсэн боловч энэ тал дээр цагдаа нар ажиллаж өгөөгүй. Сүүлд нь олдохгүй байна гээд намайг буруутаад байна” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 623 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 511.1-д зааснаар *******аас 4.446.000 төгрөг гаргуулан *******, ******* нарт олгож, үлдэх 1.318.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 107.183 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 86.096 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Хариуцагч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг 20 минутын орчимд /зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэлд бичигдсэнээр/ Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн 138-139 дүгээр километрт зам тээврийн осолд орсон. *******ын хувьд Улаанбаатараас-Сэлэнгийн чиглэлд ******* ******* улсын дугаартай Тоёота Стима маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд эсрэг чиглэлд буюу Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан ачааны машины ард явсан суудлын машины жолооч боломжит хугацааг тооцоололгүй хэт ойртсон үед ачааны машиныг гуйцэж түрүүлэх үйлдэл хийж, ******* нь машинаа мөргөлдүүлэхээс зайлсхийн тээврийн хэрэгслээ зайлуулах болон зогсоох үйлдэл хийж байх хооронд эсрэг урсгал руу орж Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан ******* ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гарсан байна. Уг зам тээврийн ослын улмаас иргэн *******, ******* нарын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.042.000 төгрөгийн, *******ын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.013.000 төгрөгийн хохирол тус тус учирсан.

Хавстаст хэрэгт авагдсан захиргааны арга хэмжээний материалаас тухайн зам тээврийн осолд өртсөн хүмүүсийн тайлбар мэдүүлгээс үзэхэд ******* нь өөрийн шууд үйлдлээс бус өөдөөс ирсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхгүй байхын тул машинаа зогсоох арга хэмжээг авсан хэдий ч асуудал *******ын тооцоолсноор болоогүй, эсрэг урсгал руу орж зам тээврийн осол болсон гэдгийг мэдүүлдэг, гэрчилдэг.

Иргэний хуулийн 11 дүгээр зүйлд Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдпийн талаар хуульчлан зохицуулсан байдаг бөгөөд 11.1-т “Тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/ -ийн гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэнэ” гэж тодорхойлоод 11.2-т “гарцаагүй байралд учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос бага байвал уг уйлдэл хийсэн этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хулээхгүй” гэж заасан нь *******ын дээрхи үйлдэлтэй тохирч болохоор харагдаж байна. Онолын болон хуульд тусгалаа олсон байдлаараа ч тэр учирч болох байсан хохирол нь учирсан хохирлоос их байх тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх үндсэн зарчимтай. *******ын машинд нь зорчиж явсан хүмүүсийг шүүх хуралдаанд дуудан оруулахад өөдөөс ирж явсан буюу гэнэт ачааны тээврийн хэрэгслийн ардаас гарч ирсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх юм бол зорчигч нарын эрүүл мэндэд ямар хохирол учрах байсныг бодоход хэцүү. ******* өөрийн зорчин явсан замаараа замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүйгээр явах бүрэн бопомжтой байсан. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч нарын амь нас эрүүл мэндийг хариуцан тээвэрлэж яваагийн хувьд зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авсан нь эргээд *******ыг буруутгах үндэслэл болж байгаа нь харамсалтай. Хуулинд өөрийгөө хамгаалах боломж бололцооны хязгаарыг тогтоож өөрийгөө хамгаалах үйлдэл хийх нь зөвшөөрөгдсөн. Тухайн зам тээсрийн ослын упмаас хариуцагч П Ууганбаяр нь мөн адил эд хөрөнгийн хохирол амссан хохирогч иргэн юм гэв.

Үндэслэх нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зарчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь  үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч  *******т холбогдуулан  гэм хорын хохирол 5.764.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг хэргийн хариуцагч  эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргасан бөгөөд  давж заалдах гомдлын үндэслэлээ гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл тул гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөгдөхөөр байхад шүүх дээрх байдалд дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

Хэргийн материалыг судлан үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой 19-20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарийн хөндий гэх газарт Улаанбаатар Дарханы чиглэлийн төв зам 138-139 дэх километрт хариуцагч *******ын жолоодож явсан ******* ******* улсын дугаартай Тоёота Истима маркийн автомашин нэхэмжлэгч *******ын жолоодож явсан ******* ******* улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол  гарсан байх ба тухайн ослын газарт Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн газар зохих ажиллагаа явуулж осол гарсан шалтгаан болон автомашинд учирсан хохирол, жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх  талаар тус тус  дүгнэлт гаргасан байна. 

Шинжээчийн 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт болон 2017 оны 03 сарын 27-ны өдрийн 17 дугаартай  дүгнэлтүүдээр “Toyota Prius” маркийн автомашины жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй, харин “Toyota estima”  маркийн   ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч  ******* нь  МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэжээ.

Хэргийн хариуцагч ******* нь осол өөрийн буруугаас бус өөдөөс ирж явсан Булган гэсэн серийн дугаартай автомашин нь замын хөдөлгөөний дүрэм зөрчснөөс осол гаргах нөхцөл бүрдсэн гэж тайлбарлан улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад осол гарсан болон жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар  дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасны дагуу шүүх хүсэлтийг нь хүлээн авч  2017 оны 05 сарын 05-ны өдрийн 20 дугаартай шүүхийн тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийг шинжээчээр томилж,  2017 оны 10 сарын 31-ний өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Тус дүгнэлтээр осол гарах үеийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэжээ.

Иргэний хуульд заасан гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл  гэдгийг тухайн нөхцөл байдалд аюулыг өөр замаар зайлуулах боломжгүй  бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ гэж тодорхойлсон.

Гарцаагүй үйлдэл гэдгийг тодорхойлохын тулд гарцаагүй үйлдэл хийх нөхцөл байдал бий болгосон эх үүсвэр  буюу нөгөө этгээдийн хууль бус үйлдэл байхаас гадна   аюул бодитой байх бөгөөд тухайн аюулыг өөр аргаар зайлуулах боломжгүй байсан нөхцөл байдал үүссэн эсэх нь тодорхой байх ёстой.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хариуцагч *******ыг гарцаагүй байдлын улмаас үйлдэл хийсэн гэдэг үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар  ямар  аюултай нөхцөл байдал үүссэн болон аюул  бодитой байсан эсэх  нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт  авагдаагүй байх тул хариуцагч энэхүү байдлаа нотлоогүй байна гэж үзлээ.

Хэргийн үйл баримт болон дээр дурьдсан дүгнэлт, баримтууд, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл тус хэргийн хариуцагч ******* нь  тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах үүргээ биелүүлээгүй хууль бус үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, энэхүү хохирлыг арилгах үүрэгтэй тул  нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн  үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх  хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн  “хариуцагч *******ын үйлдлийг гарцаагүй байдлын улмаас хийсэн гэж үзэж гэм хорыг арилгах үүргээс чөлөөлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү”  гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүхийн шийдвэрт техникийн буюу бичилтийн алдаа гарсан байх тул  түүнийг залруулж  зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  дахь  сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 623 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн

1 дэх заалтыг:  

 “Иргэний хуулийн... 510 дугаар зүйлийн 511.1” гэснийг “510 дугаар зүйлийн 510.1” гэж  өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа  төлсөн тэмдэгтийн хураамж 86.100 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

                                   ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                             Л.АМАРСАНАА

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН