Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 61

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Э.*******, хариуцагч С., хариуцагч нарын өмгөөлөгч В.*******, гэрч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж Завхан аймгийн ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн гийн ын ийн 2017 оны 05 срын 31-ний өдрийн 54 тоот актаар тогтоогдсон зөрчил төлбөрт холбогдуулан хариуцагч С.өөс 3.058.600 төгрөг, хариуцагч Б.Жа-аас 550,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын даргын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагадаа: Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас даргын тамгын газрын 2015-2016 оны санхүүгийн баримтанд шалгалт хийж илэрсэн зөрчилд төлбөрийн акт тавигдсан бөгөөд хариуцагч нар төлбөрийг заасан хугацаанд нь барагдуулаагүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрээр манай байгууллага тухайн төлбөрийг барагдуан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тухайн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд байгууллагын дансыг хаах мэдэгдэл ирсэн учир оны эцэст Тамгын газар төлбөр барагдуулах арга хэмжээ авсан. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас албан байгууллагад хохирол учирсан тул дээрх хариуцагч албан хаагч нараар ногдох актын төлбөрийг барагдуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.******* нь хөдөө багуудад шагнал гардуулах томилолттой ажиллаж байгаа учир шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй тул өмгөөлөгчөө оролцуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын иргэн Б.Жа-а шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын даргын тамгын газрын болон түүний төлөөлөгч Г.*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас 2015-2016 оны санхүүгийн баримтаар шалгалт хийж акт тавигдсан ба уг төлбөрийг сумын даргын Тамгын газар төлж барагдуан байна. Шалгалтаар уг төлбөрийг нь миний нэр дээр гаргаагүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би өөрийн биеэр 2019.01.30-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир өөрийн өмгөөлөгч В.*******г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын иргэн С. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* сумын дарга Д.******* нь Аймгийн санхүүгийн дотоод хяналт аудитын албанд хүсэлт өгч тус сумын  даргын тамгын газрын 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэн шалгалтаар илэрсэн төлбөрийг даргын тамгын газрын даргаар шинээр томилогдон ажиллаж байгаа Г.******* нь санхүүгийн албаны дарга С. миний биеийг төлбөр хариуцагчаар танай шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа миний хувьд хамааралгүй гэж үзэж байна. Тухайн үед байгууллагын 1, 2-р гарын үсэг зурж төсөв хөрөнгөө зарцуулдаг дарга, ня-бо нар нь тус онуудад шалгалтаар илэрсэн тавигдсан төлбөрийг үйл ажиллагаандаа зарцуан. Миний хувьд тухайн байгууллагын зарлагын гүйлгээг Засгийн газрын 2015 оны 01 сарын 26-ны 4-р тогтоолын Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 8.1, 8.4 дэх заалтуудыг үндэслэн төсөв, төрийн сангийн мэргэжилтний анхан шатны баримттай тулгаж, системд шивэн гарын үсэг зурж, тэмдэгээ дарж баталгаажуан гүйлгээг батлах үүрэгтэй. Би энэ үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж ажилласан тул төлбөрийг миний бие хариуцахгүй тайлбараа гаргаж байгааг хууль журмындагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын даргын Тамгын газрын 2016, 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд Завхан аймгийн гийн хяналт аудитын албанаас шалгалт хийгээд үүний дүнд 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн 54 тоот ын ахлах ийн акт гаргасан байдаг. Тухайн актад нийтдээ 7.739.600 төгрөгийн үнийн дүнтэй акт тогтоогдсон. Улсын акт тогтоохдоо холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн тохиолдол бүрийг тогтоож, хариуцах эзэн, үнийн дүнг нь тогтоож өгсөн. Дээрх 54 тоот акт нь Завхан аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1592 тоот захирамжаар баталгаажсан байдаг. Энэ захирамжийн дагуу холбогдох хүмүүс нь төлбөр мөнгөө барагдуулахаас өмнө Завхан аймгийн гийн хяналт шалгалт дотоод аудитын албаны хүсэлтийн дагуу Завхан аймгийн ШШГА дээрх төлбөрийг албадан биелүүлсэн байдаг. Ингэхдээ 7.739.600 төгрөгийн нийт актын үнийн дүнгээс тухайн актад нэр заагдсан актын өөрт холбогдох үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн гомдлыг Сангийн яаманд гаргаснаар сангийн яам д холбогдох 1.983.500 төгрөгийн зөрчлийг хэрэгсэхгүй болгосон. Үлдсэн 5.700.000 орчим төгрөгийг Завхан аймгийн ШШГА-наас албадан биелүүлж Завхан аймгийн ******* сумын даргын Тамгын газраас гаргуан байгаа. ******* сумын даргын Тамгын газар нь холбогдох хүмүүсээс шүүхээр төлбөрүүдээ нэхэмжилсэн. Үүний нэг нь ******* сумын даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан С.өөс хүн амын орлогын албан татвар суутгаагүй 10 хувь буюу 22.700 төгрөг, хуурамч баримт бүрдүүлсэн 1.485.000 төгрөг, хуурамч баримт бүрдүүлсэн 750.000 төгрөг, үнийн зөрүү илүү авсан 148.000 төгрөг, үндсэн баримтгүй зарлага гаргасан 66.000 төгрөг, үндсэн баримт зөрүүтэй зарлага гаргасан 586.900 төгрөг нийт 3.658.600 төгрөг, жолооч Жа-аас автомашины явсан километрийг илүү бичсэн буюу анхны баримтаа буруу үйлдсэн гэдгээр 550.000 төгрөг нэхэмжилсэн. Эдгээр нэхэмжилсэн мөнгөн дүнг нэхэмжлэгч байгууллага өөрөө тогтоогоогүй, ын ийн актын дагуу нэхэмжилсэн байгаа.

Тухайн актын талаар хурал хийж холбогдох хүмүүст нь танилцунаас хойш хуульд заасан хугацаанд Жа-а, нар тус актад гомдол гаргаагүй. Ийм учраас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөнгүүт ын шүүгчийн захирамжаар тус актыг баталгаажуан. Баталгаажсан төлбөрийг нэхэмжлэгч байгууллага холбогдох хүмүүсээс нэхэмжилсэн. Нэхэмжлэгч байгууллага эдгээр хүмүүсийн төлбөрийг төлсөн учраас төсвөө хохиролгүй болгохын тулд 3.608.600 төгрөгийг Завхан аймгийн ******* сумын даргын Тамгын газар эдгээр хүмүүсээс нэхэмжилсэн гэв.

Хариуцагч С. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Завхан аймгийн ******* сумын даргын Тамгын газрын 2015-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тогтоогдсон актын төлбөрийг шинээр даргын тамгын газрын даргаар томилогдон ажилласан *******, өмнө нь тус тамгын газар санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан надаар хариуцуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Тус тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг шинээр томилогдсон дарга ******* гаргаж өмнөх дарга нарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэсэн. Миний тухайд тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зардал, төсөв хөрөнгийг тухайн жил, улирал, сарынхаа хувиарлалт руу багтаажэрх бүхий албан тушаалтнууд захирамж, тушаалаа гаргаж, анхан шатны баримтуудыг нярав, нягтлан бодогч, нэгдүгээр гарын үсэг зурдаг албан тушаалтнууд гүйлгээнүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд, төсөв төрийн сангийн мэргэжилтэн санхүүгийн мэдээллийн системд оруан тохиолдолд тухайн гүйлгээг батлах үүрэгтэй. Энэ эрх үүргийнхээ хүрээнд би тухайн гүйлгээнүүдийг баталсан. 54 дүгээр актын Төлбөр хариуцагч эзэн гэдэгт гийн хяналт шалгалт дотоод аудит акт тавихдаа өмнө нь 1,2-р гарын үсэг зурж байсан тамгын газрын дарга Давааням, нягтлан бодогч , ажил үүргийн хуваарийн дагуу санхүүгийн албаны дарга нарт хариуцуан болохоос нэр заагдсан төлбөрүүдийг би хувьдаа авч ашигласан зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүн амын орлогын албан татвар суутгаагүй 10 хувь буюу 22.700 төгрөг нь хоршоо нь ын бүртгэлд бүртгэлтэй татан буугдаагүй хоршоо байсан учраас хүн амын орлогын албан татвар 10 хувь суутгаагүй. Тухайн үед намайг тайлан өгөх гээд явсан хойгуур хоршооны худалдагч байгууллагуудад өртэй учраас байгууллагуудын данс руу мөнгө хийгээгүй юм байна лээ. Тухайн үед манай охин дэлгүүрт худалдагч хийдэг байсан. Ээжид чинь хэлсэн гээд манай охиноос зээлж авсан байж байгаад дараа нь нягтлан бодогч нь мөнгөө миний данс руу хийсэн байсан. Хуурамч баримт бүрдүүлсэн гээд байгаа 1.485.000 төгрөг нь Чинтамани Мандал хоршооны Усаннахиа гэдэг хүн Чинтамани Мандал хоршооны данс руу 3.105.000 төгрөг байгууллагын дарга Давааням, нягтлан бодогч , нярав Мягмаржав нараар бэлэн мөнгөний зарлагын баримтаа бичүүлээд шилжигдсэн байгаа. Энэ Чинтамани Мандал хоршоо баримтаа бүрдүүлж өгсөн. Энэ хоршооны данс руу орсон мөнгө байгаа юм. Түүнээс би хуурамч баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Уурын зуухны хуурамч баримт бүрдүүлсэн гээд байгаа 750.000 төгрөгийн тухайд хоршооноос уурын зуух халаалтаа авч байсан. хоршоо нь өр төлбөр ихтэй байсан. хоршооны эзэн нь бие нь муудаад Улаанбаатар хот явсан. Анхны үүсгэн байгуулагдаж байсан хоршоо байсан учраас өр төлбөр ихтэй хоршоо байсан. Манай дарга нар энэ мөнгийг өөрсдөө өгсөн. Би падаан бичиж өгсөн зүйл байхгүй. Надаас шалтгаалаагүй. Компьютерийн үнийн зөрүү 148.000 төгрөг гээд байгаа нь хурлын шийдвэрээр 2 компьютер авахаар тогтоол гарсан байхад нягтлан бодогч баримт бүрдүүлэхдээ нэг комьпютерийг 899.799 төгрөгөөр, 2 компьютерийг нийтдээ 1.500.000 төгрөгөөр авсан гэж орлого бүрдүүлсэн байсан. Миний тухайд 899.000 төгрөгийн комьпютер 1 ширхэг, 799.000 төгрөгийн компьютер 1 ширхэг, өнгөт принтер 1 ширхэг, хар принтер 1 ширхэгийг худалдаж авсан. Тухайн үед РС маll дэлгүүр үнийн хямдрал зарласан байсан. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг авахад мөнгө нь хүрэхгүй байсан учраас төрийн ажлыг явуулахын тулд 899.000 төгрөгийн комьпютерийг би өөрөө лизингийн зээл авч төлж дуусгасан. Тухайн үед би өөрөө лизингээр авч мөнгийг нь төлж дуусгасан учраас нягтлан бодогч зөрүү 148.000 төгрөгийг сүүлд нь миний данс руу шилжүүлсэн байсан. Түүнээс би илүү авч хэрэглэсэн зүйл байхгүй. Үндсэн баримтгүй зарлага гаргасан 66.000 төгрөг гэдэг нь манай сумд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр иргэдийн хурлын шийдвэр гараад Дэвжээ тэмцээн зохион байгуулагдсан. Тухайн үед тэмцээний шагналд өгөх мөнгө байхгүй, цаг тан байсан. Тэгээд намайг мөнгө олж өг гэж шаардсан. Тийм учраас би тухайн үед өөрт байсан 66.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Сүүлд нь нягтлан бодогч миний хувийн данс руу шилжүүлсэн байсан. Үндсэн баримт зөрүүтэй зарлага гаргасан 586.900 төгрөг гэдэг нь Иргэдийн хурлын тогтоол шийдвэр, даргын захирамжаар уулын өврийн зам засах ажлаар 600.000 төгрөгийн захирамж гарсан байсан. Тухайн үед дарга Оюунхорол гишүүнийг ирэхэд надад байсан мөнгөн аягыг авч бэлэглэсэн. хоршооноос 486.000 төгрөг, мөнгөн аяганы үнийг нийлүүлээд 586.900 төгрөгийг миний данс руу хийсэн байсан. Энэ бүгдийг надаас нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хувьдаа ашиглаж завшсан зүйл байхгүй. Хуулиндаа ч нэг хоёрдугаар гарын үсэг зурсан хүмүүс хариуцах ёстой. ******* дээрх төлбөрүүдийг ганц надад хариуцуанд би гомдолтой байна гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Жа-а байхгүй байгаа учраас тайлбар хэлье. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Жа-атай холбогдуулж хэлэхэд санхүүгийн шалгалтаар илэрсэн төлбөрийн жагсаалтаар д 3,1 сая төгрөгийн асуудал яригдсан. Жа-ад төлбөр тавигдаагүй. Гэтэл 550.000 төгрөгийг Жа-аас нэхэмжилсэн. Ямар үндэслэлээр Жа-аас 550.000 төгрөг нэхэмжлээд төлбөр тавиад байгаа нь ойлгомжгүй байна. Тэгэхээр Жа-аас энэ мөнгийг нэхэмжлэх эрх зүйн үндэс байхгүй байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар замын хуудас гаргаж өгсөн байна. Машины бензиныг Жа-а захиран зарцуулаад өөртөө ашигласан зүйл байхгүй. Машины явсан километрийг Давааням гэдэг хүн баталгаажуулж гарын үсэг зурсан байгаа. Үүн дээр машиныг унаж ашиглаж байсан хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулалт хийсэн болохоос Жа-а бензин ашигласан, илүү мөнгө төлсөн зүйл байхгүй байгаа юм. Тийм учраас Жа-а 550.000 төгрөг төлөх үндэслэл байхгүй. Аль ч хэрэгт талууд болсон үйл явдлын талаар нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгөх үүрэгтэй. Өнөөдрийн хувьд ийн гэм буруугийн асуудлыг тогтоох нотлох баримт хавтаст хэргээс харагдахгүй байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал аудитын дүгнэлтийн талаар яриад байна. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч байгууллага өөс аудитын тогтоосон мөнгө төгрөгийг төлүүлэх шаардлага гаргах эрх байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй байна. Аудитын дүгнэлт нь тамгын газрыг асуудлаа шийдвэрлэ, өөрөө төлбөрөө гарга гэсэн баримт. Гэтэл тамгын газар өөрөө энэ төлбөрийг төлсөн гэж ярих ёстой. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийг гаргахдаа арай өөр хэлбэрээр гаргах ёстой байсан. Аудитын актаар нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй. Тухайлбал: Хүн амын орлогын албан татвар суутгаагүй 10 хувь буюу 22.700 төгрөг төлүүлэхээр акт гаргасан байна. Гэтэл ******* сумын ******* үүнийг ганц ийн буруутай үйл ажиллагаанаас болсон уу? үгүй юу гэдгийг нотлож тогтоох үүрэгтэй байсан боловч нотлож тогтоогоогүй. Суутгах үйл ажиллагааг хийдэг албан тушаалтан нь хийнэ. Хэн нь суутгах үүрэг хүлээдэг юм. суутгах үүрэг хүлээдэг юм уу? эсвэл тамгын газрын нягтлан бодогч суутгах үүрэг хүлээдэг юм уу? энэ хоорондын ялгаа байна. Дараагийн асуудал нь төсвийн мөнгийг нүүрс авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн Чинтамани Мандал хоршоо гэсэн байна. Тэгэхээр яахаараа ******* сумын *******-аас Чинтамани Мандал хоршоо руу мөнгө шилжчихээд байхад, шилжүүлсэн нотлох баримт нь хуурамч гэж тогтоогдоогүй байхад яагаад өөс нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байгаа юм. 1, 2-р гарын үсгээ зураад шивэлтэнд орж ирснийг нь үүргийнхээ дагуу баталгаажуан болохоос хуурамчаар баримт бүрдүүлсэн зүйл огт байхгүй. Ер нь хуурамч баримт бүрдүүлсэн гээд байгаа боловч хуурамч баримт гэдгийг нь хэн нотлох юм. Хэрвээ хуурамч баримт бүрдүүлсэн юм бол хуулийн хариуцлага хүлээлгэж цагдаагаар явах ёстой байсан шүү дээ. РС маll дэлгүүрийн компьютерийн асуудал дээр хариуцагч тайлбараа хэлсэн. Дараа нь 66.000 төгрөгийг үндсэн баримтгүй зарлага олгосон гэж нэхэмжилсэн асуудал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдахгүй байна гэж үзэж байна. гарын үсгээ зураад шилжүүлсэн байна шүү дээ. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Л.******* мэдүүлэхдээ: 2017 оны 05-р сарын 01-ний өдөр ын ахлах ийн актаар ******* сумын *******-т төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Шалгалт хийсэн үндэслэл нь сумын иргэд болон даргаар ажиллаж байгаа *******аас аймгийн дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын нэр дээр ирүүлсэн хүсэлт манай дээр цохолтоор орж ирж албаны даргын 20 тоот удирдамж гаргаж манайхаас 2017 оны 05-р сарын 26-наас 31-ний өдрүүдэд тус Тамгын газарт шалгалт хийсэн. Шалгалтаар ******* сумын *******-т 7.739.600 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосон. Акт хэргийн бүрдүүлбэрт байгаа байх. Тухайн үед хийгдсэн шалгалтаар ******* сумын *******-ийн 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаа бүхэлдээ хамрагдсан. Тухайн үед ******* сумын даргаар ажиллаж байсан , даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Давааням, нягтлан бодогч , санхүүгийн албаны дарга болон бусад санхүүгийн холбогдолтой хүмүүст акт тогтоосон. Шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалтаар нийт 27 төрлийн зөрчилд акт тавигдсан. Нийт 13.392.400 төгрөгийн зөрчил гарсан. Үүнийг төлбөр арилгуулах албан шаардлага буюу 5,6 сая төгрөгийг нь үлдээгээд, 7.739.600 төгрөгийн акт тавигдсан. Тухайн үед 1,2-р гарын үсэг зурж байсан Давааням, болон санхүүгийн албаны дарга нарт хариуцуулахаар актыг тавьсан. Актыг албан тушаалд нь холбогдуулж тавьсан. Гэхдээ жишээлбэл жагсаалтын 9-д төсвийн мөнгийг нүүрс авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн гээд байна. Чинтамани Мандал хоршооны нэр дээр гэдэг албан тушаалтны ахынх нь хоршоо бөгөөд ахынхаа хоршооны тамга тэмдгийг хуурамчаар ашиглаад өөрөө гарын үсэг зураад төсвөөс 1.485.000 төгрөгийг нүүрс авсан мэтээр гаргуан байгаа юм. Нотлох баримтууд нь байна. Төлбөр хариуцагч баганан дээр байгаа нь албан тушаалтных нь хувьд ямар зүйл заалт, ямар хуулийг зөрчсөн бэ гэдгийг нь утгачлан оруан байгаа. Тэгэхээр энэ тавигдсан актын төлбөрийг хэн төлөх нь вэ? гэсэн асуудал яригдаж байгаа бол төлбөр хариуцагч дээр байгаа албан тушаалтнуудад хамааралтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл д гийн албаны даргынх нь хувьд акт тавьсан гэсэн үг юм гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын даргын тамгын газар нь Завхан аймгийн гийн хяналт аудитын албаны ын ийн 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн 54 тоот актаар тогтоогдсон зөрчил төлбөрт холбогдуулан хариуцагч С.өөс 3,058,600 төгрөг, хариуцагч Б.Жа-аас 550,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч Б.Жа-а ...би дарга нарын яв гэсэн газарт явдаг. Тиймээс энэ нэхэмжлээд байгаа мөнгө надад хамааралгүй гэж, хариуцагч С. Миний тухайд тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зардал, төсөв хөрөнгийг тухайн жил, улирал, сарынхаа хувиарлалт руу багтааж эрх бүхий албан тушаалтнууд захирамж, тушаалаа гаргаж, анхан шатны баримтуудыг нярав, нягтлан бодогч, нэгдүгээр гарын үсэг зурдаг албан тушаалтнууд гүйлгээнүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд, төсөв төрийн сангийн мэргэжилтэн санхүүгийн мэдээллийн системд оруан тохиолдолд тухайн гүйлгээг батлах үүрэгтэй. Энэ эрх үүргийнхээ хүрээнд би тухайн гүйлгээнүүдийг баталсан. 54 дүгээр актын Төлбөр хариуцагч эзэн гэдэгт гийн хяналт шалгалт дотоод аудит акт тавихдаа өмнө нь 1,2-р гарын үсэг зурж байсан тамгын газрын дарга Давааням, нягтлан бодогч , ажил үүргийн хуваарийн дагуу санхүүгийн албаны дарга нарт хариуцуан болохоос нэр заагдсан төлбөрүүдийг би хувьдаа авч ашигласан зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж маргаж байна.

Хариуцагч байгуулагын төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биеэр оролцох боломжгүй тул өмгөөлөгчөө оролцуулъя гэсэн хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр түүний өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Завхан аймгийн гийн хяналт аудитын албанаас Завхан аймгийн ******* сумын *******азрын 2015, 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.

Уг шалгалтаар илэрсэн зөрчилд холбогдуулан 7.739.600 төгрөгний нөхөн төлбөрийн акт тогтоожээ.

Нөхөн төлбөрийн акт тогтоосон 7.739.600 төгрөгнөөс 3.608.800 төгрөгийг ******* сумын ******* төлж барагдуан болох нь Завхан аймгийн ******* сумын *******азрын данснаас Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ХААН банкин дахь тоот дансанд 2017 оны 12-р сарын 21-ний өдөр 5.201.100 төгрөгийг шилжүүлсэн баримт / хх-ийн 56-р тал/, Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас Төрийн сангийн тоот дансанд 4.719.393 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл хх-ийн 86-р тал/, Завхан аймгийн гийн хяналт аудитын албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2017 оны 12-р сарын 26-ны өдрийн 151 тоот албан бичигт ...үүнээс 555.0 мянган төгрөг манай актын төлбөрийн дээрх дансанд орсон болно /хх-ийн 85-р тал/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллагын зүгээс дээрх нөхөн төлбөрийг буруутай албан тушаалтнууд болох С., Б.Жа-а нараас гаргуулах ёстой гэж үзэж шүүхэд нэхэмжилжээ.

Нөхөн төлбөрийн акт тогтоосон гийн хяналт аудитын албаны дарга Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэхдээ ...Тухайн үед ******* сумын даргаар ажиллаж байсан , даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Давааням, нягтлан бодогч , санхүүгийн албаны дарга болон бусад санхүүгийн холбогдолтой хүмүүст акт тогтоосон. Шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалтаар нийт 27 төрлийн зөрчилд акт тавигдсан. Нийт 13.392.400 төгрөгийн зөрчил гарсан. Үүнийг төлбөр арилгуулах албан шаардлага буюу 5,6 сая төгрөгийг нь үлдээгээд, 7.739.600 төгрөгийн акт тавигдсан. Чинтамани Мандал хоршооны нэр дээр гэдэг албан тушаалтны ахынх нь хоршоо бөгөөд ахынхаа хоршооны тамга тэмдгийг хуурамчаар ашиглаад өөрөө гарын үсэг зураад төсвөөс 1.485.000 төгрөгийг нүүрс авсан мэтээр гаргуан байгаа юм. Төлбөр хариуцагч баганан дээр байгаа нь албан тушаалтных нь хувьд ямар зүйл заалт, ямар хуулийг зөрчсөн бэ гэдгийг нь утгачлан оруан байгаа. Тэгэхээр энэ тавигдсан актын төлбөрийг хэн төлөх нь вэ? гэсэн асуудал яригдаж байгаа бол төлбөр хариуцагч дээр байгаа албан тушаалтнуудад хамааралтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл д гийн албаны даргынх нь хувьд акт тавьсан гэсэн үг юм гэж мэдүүлж байна.

Гэрчийн дээрх мэдүүлгээс үзэхэд зөрчил төлбөрийн утга гэсэн хэсэгт байх С.тэй холбоотой зөрчлийг ажил үүргийн хувьд ******* сумын *******азрын дарга Д.Давааням, гийн албаны дарга С., нягтлан бодогч Д. нарт хариуцуулахаар төлбөр хариуцагч гэсэн багананд заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ёстой боловч дан ганц хариуцагч С., Б.Жа-а нарын буруутай үйлдэл эс үйлдэл зөрчил төлбөрийг үүсгэсэн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн гийн хяналт аудитын албаны ын ийн 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн 54 дүгээр акт, тус шалгалтаар илэрсэн зөрчил төлбөрийн жагсаалт, 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн 18 дугаартай албан шаардлага зэргээс хариуцагч С., Б.Жа-а нарын төлбөр хариуцах үүрэг харагдахгүй байна гэж үзэв.

Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага буюу ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой.

Ийнхүү эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.

Ажил олгогчийн зүгээс хариуцагч С.тэй үр дүнгийн гэрээ байгуан байх ба тус гэрээний 5.1-д ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ гэснийг эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуан гэж үзэх боломжгүй юм.

Иймд Завхан аймгийн ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй хариуцагч С., хариуцагч Б.Жа-а нараас Завхан аймгийн гийн хяналт аудитын албаны ын ийн 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн 54 тоот актаар тогтоогдсон зөрчил төлбөрд холбогдуулан хариуцагч С.өөс 3.058.600 төгрөг, хариуцагч Б.Жа-аас 550.000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ НЬ:

1. Монгол ын Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дэх хэсгүүдэд зааснаар Завхан аймгийн ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй хариуцагч С., хариуцагч Б.Жа-а нараас Завхан аймгийн гийн хяналт аудитын албаны ын ийн 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн 54 тоот актаар тогтоогдсон зөрчил төлбөрд холбогдуулан хариуцагч С.өөс 3.058.600 төгрөг, хариуцагч Б.Жа-аас 550.000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага ын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ