Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01041

 

........., ............. нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02068 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2055 дугаар магадлалтай,

............, ..............нарын нэхэмжлэлтэй,

...........-т холбогдох

Мөнгө хүлээлцсэн /үл хөдлөх хөрөнгө/ хэлцлийн 2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, 79,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч..............., нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлд:.........., ............... бид харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр барагдуулах хэлцэл үйлдэн ............-ын барилга угсралтын ажлын хөлсөнд авсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хороолол, В8 блокийн ....... тоотод байрлах 42.2 м.кв талбай бүхий байрыг /ашиглалтад ороогүй байх үед/ ..............-д 97,000,000 төгрөгөөр худалдаж, оронд нь ..............-аас Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, 65/4 дүгээр байрны 41 тоот хаягт байрлалтай 64.41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг /ашиглалтад орсон/ 85,500,000 төгрөгөөр тооцож авахаар тохирч дээрх 64.41 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг .............-аас .............-т шилжүүлэхээр хэлцэл хийсэн юм. 2018 оны 3 дугаар сард миний эгч .............. надтай уулзаж, ...эгч нь .................гэдэг хүнээс 86,000,000 төгрөг зээлж авсан, зээлийг хаах хэрэгтэй байна. Эгчдээ түр мөнгө зээлээч гэхэд нь би надад мөнгө байхгүй ээ, та удаахгүй буцаагаад мөнгийг нь гаргаад өгнө гэвэл би ............-аас 85,000,000 төгрөгөөр 3 өрөө орон сууц авсан, тэрийг зээлэнд чинь өгч болох юм гэж бид тохиролцоод уг орон сууцыг эхний ээлжинд ..............-ын нэр дээр шилжүүлж, дараа нь .................-т өгөх зээлэндээ тооцуулахаар тохирч ................, ...............нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. ............... уг орон сууцыг шилжүүлэн авахдаа бидэнд ...............-ын нэр дээр шилжүүлбэл явдал чирэгдэл ихтэй, ингээд шилжүүлэхэд ...............-ын зээлнээс хасагдчихна гэж биднийг төөрөгдүүлэн, хуурч мэхлэн .................-ын өрнөөс хаслаа гэсэн үг өгүүлбэр оруулаагүй, цаад санаа нь уг орон сууцыг өөр хүний /........-...........ын/ зээлийн төлбөрт суутган авах далд санаа агуулан шилжүүлсэн юм байна гэдгийг ...........-ийн нэхэмжлэлтэй ............-д холбогдох иргэний хэрэгт ............ би гэрчээр оролцсоны дараа, мөн ................ орон сууцыг хуурч мэхлэн биднээс авсан юм байна гэдгийг ойлгосон. Учир нь иргэн ................ нь ................ -д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг орон сууцны үнэ болох 79,000,000 төгрөгийг ................ -ын зээлээс нь хасаагүйгээр нэхэмжлэл гаргасан бөгөөд .................миний бие иргэний хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө ................ -ын зээлийн төлбөрийг төлөх зорилготой шилжүүлж баримт үйлдсэн гэдгийг мэдүүлсэн боловч Улсын дээд шүүхээс иргэдийн хооронд байгуулсан хэлцэл болох мөнгө хүлээлцсэн баримт дээр ................ -ын нэр байхгүй тул уг орон сууцтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, ................-ын зээлэнд дээрх орон сууцны үнийг тооцолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн юм. ................ нь анхнаасаа мөнгө хүлээлцсэн баримт дээр ..........-ын зээлийн төлбөрт тооцов гэж оруулалгүй, энэ мөнгө хүлээлцсэн баримтын дагуу ................-ын зээлийн төлбөрөөс хасагдчихна гэж нотариатчтай нийлж, биднийг хууран мэхлэн уг хэлцлийг баталгаажуулсан мөртлөө бодит байдал дээр ................-ын зээлээс нэг ч төгрөг хасалгүй, ........-.......-ын “......... ........... ББСБ” ХХК-аас авсан зээлнээс хассан гэх тайлбарыг иргэний хэрэгт хэлж, иргэн ...........-ээс биш “........ .............. ББСБ” ХХК-аас зээл авсан .........- .........-ын зээлэнд тооцож, 85,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг дундаас нь өөртөө шилжүүлэх хэлцэл хийж, хууль бусаар захиран зарцуулах эрх олж авч, нэхэмжлэгч биднийг хохироосон үйлдэл гаргасан. Иймд ........., ........., .........  нарын 2018.4.24-ний өдрийн мөнгө хүлээлцсэн баримт нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хэлцлийн 2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, .........-ээс Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, 65/4 дүгээр байрны 41 тоот хаягт байрлалтай 64.41 м.кв 3 өрөө орон сууцны үнэ 79,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, 65/4 дүгээр байрны 41 тоот хаягт орших, 64.41 м.кв талбайтай орон сууцыг 79,000,000 төгрөгийн үнийн дүнд тооцож авсан. Нэхэмжлэгч .........-ын төрсөн эгч .........- ........., түүний нөхөр ......... нар нь “......... ........ ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаагүйн улмаас зээлийн маргааныг шийдвэрлэж, шүүхийн шүүгчийн захирамж гаргасан болно. Нэхэмжлэгч .........  нь ......... , ......... 2 хоёулаа л миний эгч, энэ хоёр хоёулаа хоорондоо муудалцаад байна, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд би тусална гэж байсан. .........-аас орон сууцыг 79,000,000 төгрөгийн үнийн дүнд тооцож төлбөрийг “........... ...........ББСБ” ХХК дахь .........- .........-ын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангасан болно. Нэхэмжлэгч .........-ын төрсөн эгч ......... нь .........-тэй зээлийн гэрээ байгуулж, ......... нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаагүйн улмаас зээлийн маргаанаа шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. Нэхэмжлэгч ......... 2018.11.14-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, .........-т шилжүүлэн өгсөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, 65/4 дүгээр байрны 41 тоот хаягт орших, 64.41 м.кв талбайтай орон сууцыг 79,000,000 төгрөгийн үнийн дүнд тооцож авсныг .........-ын зээлийн дүнгээс хасах байсан тухай мэдүүлсэн боловч энэ нь үндэслэлгүй байсныг шүүх нэгэнт тогтоосон. Миний бие .........-ын өмчийг хууль бусаар олж аваагүй. ......... нь 2018.4.24-ний өдөр .........-д өгсөн итгэмжлэлээ сайн дурын үндсэн дээр хийсэн байна. .........-ын нэр дээрх өмч хөрөнгийг би аваагүй. Харин өмчлөгч .........-ын байрыг 79,000,000 төгрөгөөр тооцон авч .........- .........-ын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангасан болно гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02068 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч .........-т холбогдох Мөнгө хүлээлцсэн хэлцлийн 2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, 79,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ........., ........ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 552,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2055 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 552,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... болон өмгөөлөгч ......... нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.02-ны өдрийн 183/ШШ2019/02068 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн 2055 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэрлэсэн тухайд: Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “...Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийсэн хэлцэл нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлээгүй, цаашид гарах үр дагаварт бодитой хандаагүй, уг хэлцлийн улмаас иргэн .........үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, иргэн ........., .........бидний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших” эрхийг маань ноцтойгоор зөрчин, хохироож 79,000,000 төгрөгийн байрыг завшчихаад байна гэж” тайлбарлан маргасан юм. Гэтэл анхан шатны шүүхээс иргэдийн өмчлөх эрх зөрчигдсөн байгаа асуудалд анхаарал хандуулалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” хэмээн .........-ийн нэхэмжлэлтэй, .........-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 344,600,239 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.14-ний өдрийн 102/ШШ2018/03405 дугаар шүүхийн шийдвэрийг баримтлан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь .........-ийн нэхэмжлэлтэй, .........-д холбогдох иргэний хэрэгт тэдгээрийн хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн, бидний маргаж буй байртай холбоотой асуудлыг огт шийдвэрлээгүй. Шийдвэрийн Тогтоох хэсэгт маргаан бүхий байрны асуудлаар анхан шатны шүүх шийдвэрлээгүй, давж заалдах болон хяналтын шатны шүүх авч хэлэлцээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдсоор байтал “Хэлцлийн 2 дахь заалт хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг өөр зээлийн гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэрт нялзаан хэрэгсэхгүй болгосон юм. Тэгээд ч маргаан бүхий байрыг .........- ......... захиран зарцуулах, өөрийн зээлийн төлбөрт шилжүүлэх эрх хэмжээ байхгүй, зээлдэгч ......... гарын үсэг зураагүй байхад баримтыг хөдөлбөргүй үнэн нотлох баримт гэж өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй асуудлыг мушгин гуйвуулж, дараагийн “Хэлцэл хүчингүй болгуулах тухай” маргаантай хольж, хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Маргаан бүхий үйл баримтыг нотлох баримтын хүрээнд дүгнэсэн эсэх тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй,” 42 дугаар зүйлийн 42.1-т “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.” гэж тус тус зохицуулсан байдаг. Хариуцагч нь анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргахдаа мөн шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “...уг байрыг “......... ББСБ” ХХК-аас зээл авсан .........- ........., .........нарын зээлээс 79,000,000 төгрөгийг хассан, .........- .........-ын зээл хаагдсан хэмээн тайлбарладаг боловч бодит байдал дээр зээл нь Монголбанкны мэдээллийн сангаас огт хасагдаагүй байсан тул нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчийн уг тайлбар үндэслэлгүй гэж үзэн Монголбанкны мэдээллийн санд 2019.09.18-ны өдрийн байдлаар .........- ........., .........нарын зээл хасагдаагүй, анх зээлсэн үнийн дүн хэвээр байгаа талаар, мөн нэхэмжлэгч нар нь “......... ББСБ” ХХК-д ямар нэгэн өр төлбөргүй, иргэн .........нь .........- ........., .........нарын хэн алиных нь зээлээс байрны үнэ болох 79,000,000 төгрөгийг хасаагүй талаар нотлох баримтыг гаргаж өгсөөр байхад “...нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна” хэмээн хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “...Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байтал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасны дагуу өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад өөр хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэг шийдвэрлэлтийн үндэслэл болгосон. Зохигчийн хооронд байгуулсан “Мөнгө хүлээлцсэн” баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хариуцагч нь уг байрны шударга эзэмшигч нарыг төөрөгдүүлэн, өөрийнхөө өмчлөлд авч, хэлж дүр үзүүлэн, хууран мэхэлж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй юм.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг баримтлан шийдвэр гаргасан нь хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс дээрх хуулийн хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж тайлбарласан нь хуульд нийцэхгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн  магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Мөн хариуцагч ......... нь уг анхан шатны шүүхийн шийдвэр гармагц 2019.10.18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан .........-аас шүүхийн шийдвэрийн дагуу 122,000,000 төгрөг, .........- .........-оос 71,160,000 төгрөгийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, маргаан бүхий байрны үнэ 79,000,000 төгрөгийг хэн алиных нь төлбөрөөс хасалгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, байрыг залилан мэхлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Хоёр шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч .........нь орон сууцыг шилжүүлж авахдаа .........-ын зээлийн үүрэгт суутган тооцно гэж хууран мэхэлж хэлцэл хийгээд, .........- .........-ын зээлийн үүрэгт суутган тооцсон...” гэж тайлбарладаг ч үүнийгээ буюу маргаан бүхий мөнгө хүлээлцсэн /үл хөдлөх хөрөнгө/ хэлцлийн 2 дах заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” болохыг, эсхүл мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар “хууран мэхэлж хийсэн” гэдгийг эргэлзээгүй нотлох баримтаар нотолж чадаагүй. Мөн уг хэлцэлд заасан орон сууцтай холбоотойгоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3405 дугаар шийдвэрээр .........-ийн нэхэмжлэлтэй .........-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 344,600,239 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ ..................-ын зээлийн гэрээний үнийн дүнгээс /маргаан бүхий хэлцэлд заасан/ орон сууцыг 79,000,000 төгрөгийн төлбөрт тооцож хасах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Үүнийхээ үндэслэлийг “... /маргаан бүхий/ орон сууцыг 79,000,000 төгрөгийн үнийн дүнд тооцон, .................- .................д холбогдох “................. ББСБ” ХХК-ийн зээлийн төлбөрт шилжүүлсэн нь 2018.08.08-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон... тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй...” гэж дүгнэсэн. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой бол түүнийг дахин нотлохгүй” гэсний дагуу нэхэмжлэгч нарын тайлбар няцаагдаж байна” гэсэн агуулгатай дүгнэлт хийснийг буруутгахааргүй байна.

Иймд, “...Зохигчийн хооронд байгуулсан “Мөнгө хүлээлцсэн” баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хариуцагч нь уг байрны шударга эзэмшигч нарыг төөрөгдүүлэн, өөрийнхөө өмчлөлд авч, дүр үзүүлэн, хууран мэхэлж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад шүүх нэхэмжлэлийг хангасангүй, … нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасны дагуу өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байхад шүүх өөр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосонд гомдолтой, ... .................-ийн нэхэмжлэлтэй, .................-д холбогдох иргэний хэрэгт тэдгээрийн хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэснээс бус бидний маргаж буй байртай холбоотой асуудлыг огт шийдвэрлээгүй…” гэсэн утгатай нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 Мөн “... хариуцагч нь анхан шатны шүүхэд тайлбар гаргахдаа “...уг байрыг “................. ББСБ” ХХК-аас зээл авсан ................., ................. нарын зээлээс 79,000,000 төгрөгийг хассан, .................- .................-ын зээл хаагдсан хэмээн тайлбарладаг боловч бодит байдал дээр зээл нь Монголбанкны мэдээллийн сангаас огт хасагдаагүй, нэхэмжлэгч нар нь “................. ББСБ” ХХК-д ямар нэгэн өр төлбөргүй, иргэн .................нь ................., .................нарын хэн алиных нь зээлээс байрны үнэ болох 79,000,000 төгрөгийг хасаагүй талаарх нотлох баримтыг гаргаж өгсөөр байхад “...нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна..” хэмээн хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн... Мөн хариуцагч ................. нь уг анхан шатны шүүхийн шийдвэр гармагц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан .................-аас шүүхийн шийдвэрийн дагуу 122,000,000 төгрөг, .................- .................-оос 71,160,000 төгрөгийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, маргаан бүхий байрны үнэ 79,000,000 төгрөгийг хэн алиных нь төлбөрөөс хасалгүйгээр, байрыг залилан мэхлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн...” гэх гомдол нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь, зээлийн гэрээтэй холбоотой хэргийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /“................. ББСБ” ХХК болон .................- ................. нарын эвлэрэлийн гэрээг баталгаажуулсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6242 дугаар захирамж, .................-д холбогдох Баянгол дүүргийн 2018 оны 3405 дугаар шийдвэр/ нь бодит байдалд хэрэгжсэн эсэх буюу тухайн хэргийн зохигчийн хооронд зээл хаагдсан эсэх нь энэхүү хэрэгт ач холбогдолгүй тул шүүх холбогдох баримтыг үнэлэх шаардлагагүй юм. 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч маргаан бүхий хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1.-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг нотолж чадаагүй, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтаар няцаагдаж байна” гэсэн агуулгаар шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн дээрх зүйлийг баримталсан нь зөв тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02068 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2055 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 552,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                               Г.ЦАГААНЦООЖ