Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01076

 

,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/02456 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2095 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 133,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,тай Амины орон сууц захиалан бариулах гэрээг 2014.6.05-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх Эко хотхоны га газарт 189 м.кв бүхий амины орон сууцыг захиалгаар барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн. Амины орон сууцыг 2014 оны 7 дугаар сарын эхний хагаст барьж дуусган ашиглалтад оруулахаар тохиролцсон. ,,,,,,,,,,,,,,,,,,, нь гэрээний дагуу 133,550,000 төгрөг төлсөн. Хариуцагч гэрээгээр тохиролцсон амины орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөөгүй болно. Одоо нэгэнт амины орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөх боломжгүй, найдвар тасарсан тул гэрээний дагуу төлсөн 133,550,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ы шүүхэд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,,,,, миний бие нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,тай амины орон сууц захиалгаар бариулах гэрээг 2014.6.05-ны өдөр байгуулсан ба захиалагчийн гэрээгээр тохирч төлсөн зарим төлбөрийг захиалагчийн амины орон сууцыг барихад зарцуулж одоогоор барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Мөн нэхэмжлэгч нь 2018.6.14-ний өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд Амины орон сууц барих гэрээтэй холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, харин харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжиж шийдвэрлүүлсэн. Маргааныг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагчийн анхан шатны шүүхэд гаргасан хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. ,,,,,,,,,,,,,,,,,,,ын төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хугацаа сэргээлгэсэн захирамжийг гардаж авсан мөртлөө тус маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгааг мэдсээр байж шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн тул иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан  тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2014 онд байгуулсан амины орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 133,550,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардахдаа Иргэний хуульд заасан ямар шаардах эрхийнхээ хүрээнд үүнийгээ хэрэгжүүлж байгаа талаар тодорхойлох ёстой. Иргэний хуулийн 204 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаая гэсэн хүсэл зоригийг илэрхийлж байна гэж ойлгож байна. Гэхдээ Иргэний хуулийн 207 дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлж, гэрээнээс татгалзсан мэдэгдэл өгөх, хугацаа тогтоох асуудал явагдаагүй байх тул Иргэний хуулийн 225 дахь хэсэгт заасан үр дүнг шийдвэрлэх боломж байхгүй байна. Амины орон сууц захиалгын гэрээний 3.1-д заасан төлбөр тооцооны хуваарь, талуудын эрх үүргээс харахад тухайн орон сууцыг 310,000,000 төгрөгөөр тохирсон. Төлбөр төлөхтэй холбоотой гэрээний үүрэг талуудын хооронд байгаа. Гэрээний 133,550,000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ хэн зөрчсөн бэ, ямар шалтгааны улмаас гэрээ татгалзах болон цуцлахад хүрч байна вэ гэдгийг ярих нь зүйтэй. Хэрвээ 310,000,000 төгрөгийг төлөөд уг орон сууцыг авна гэж тохиролцсон гэрээ байгуулсан бол төлбөрийнхөө 3,1 хувийг төлөөд үлдэгдлийг төлөөгүй байхад тухайн орон сууц хэрхэн баригдах вэ. Тэгэхээр Иргэний хуулийн 209 дүгээр зүйлд заасны дагуу нэг тал гэрээний үүргээ зөрчих юм бол нөгөө тал гэрээний үүргээ биелүүлэхгүйгээс татгалзах нөхцөл байдал үүссэн юм биш үү. 310,000,000 төгрөг төлөгдөөгүй шалтгаанаар орон сууц баригдаагүй. Нөгөө талаар тухайн орон сууцны төслийн төлбөр төлөгдсөн ч бай, дутуу төлөгдсөн ч бай “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлийн газар дээр тус компанийн хэрэгжүүлж байгаа Баянзүрх Эко хотхоны барилгын ажил явагдаж байсан. ,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2015 оноос эхлээд эрүүл мэнд нь дордсон хэд хэдэн хагалгаа хийлгэсэн учир уг төслөө үргэлжлүүлэх боломжгүй болж хөрөнгө оруулагчаараа гүйцэтгүүлэхээр уг барилгыг газартай нь хамт 10 тэрбум төгрөгт үнэлж, “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэж хүнд зарсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь уг төслийн ажлыг үргэлжлүүлэн хийж, барилгыг барьж дуусгаж захиалагч нарт хүлээлгэн өгөх байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,д мөнгөө өгөөгүй. Энэ мөнгөө өгсөн хүмүүс болох ,,,,,,,,,,,,,,,,,,, болон бусад хүмүүсийн барилгыг дуусгаж хүлээлгэн өгөөгүй. Үүний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,г цагдаагийн байгууллагаар залилангийн хэргээр шалгуулж байгаа. ,,,,,,,,,,,,,,,,,,, нь бүх зүйлээ шилжүүлсэн учир тухайн барилгыг өөрөө үргэлжлүүлэх боломжгүй байгаа. ,,,,,,,,,,,,,,,,,,, нь бодит байдал дээр төлбөрийн чадваргүй болсон. ,,,,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийг буцаан аваад уг төслөө хэрэгжүүлж, хүмүүсийн хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа. Энэ хүмүүс “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,, нартай уулзаад хамтран шийдвэрлэх боломжтой гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/02456 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,, овогт ,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,/РД:УХ6205,,,,,,,,/-аас 133,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, овогт ,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,, ийн ,,,,,,,,,,,,,,,, /РД: ЧЙ7403,,,,/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 825,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас 825,700 төгрөгийг гаргуулж ,,,,,,,,,,,,,,,,,,,д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2095 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/02456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид 825,700 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдолд:  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийнхээ дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч Амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 133,550,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй. Хариуцагч тал нь гэрээнээс татгалзсан зүйлгүй энэ талаар харилцан тохиролцоогүй, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлээгүй байхад гэрээнээс татгалзаж өгсөн авсан зүйлээ буцаах нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзаж байгаа бол нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч тал мэдэгдэх ёстой байтал гэрээний үүргийг шаардаж байсан ба харин гэрээнээс татгалзаж буй талаар мэдэгдээгүй. Түүнчлэн тус хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө  тал дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана.” гэж зааснаар гэрээнээс татгалзсанаа илэрхийлж хугацаа тогтоогоогүй атлаа шүүхэд шууд гэрээнээс татгалзсан гээд 133,550,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204-т заасан журмыг хэрэгжүүлээгүй учир энэхүү хоёр талын гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар татгалзах эрх үүсээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талууд нэмэлт хугацаа тогтоосон боловч хэн аль нь үүргээ гүйцэтгээгүй байх тул зохигчид гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар шүүх хоёр талыг гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь алдаатай байна. Учир нь хоёр талын гэрээнд үүрэг гүйцэтгэгч нь үүргээ огт гүйцэтгээгүй, эсхүл гэрээнд заасан ёсоор гүйцэтгээгүй бол татгалзаж болдог. Гэвч хариуцагч тал гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй эсхүл гэрээнд заасан ёсоор биелүүлээгүй гэх зүйлгүй бөгөөд энэхүү үүрэг нь “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-д шилжсэн байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж чадаагүй байна.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заажээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлээд “,,,,,,,,,,,,,,,,,,, нь гэрээгээр хүлээсэн үүргээ “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлсэн гэх нь үндэслэлгүй байна. Мөн энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт байхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Гэтэл хавтаст хэрэгт 2017.04.11-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК нарын хооронд байгуулагдсан 17/001 дугаартай “Хувьцаа худалдах-худалдан авах” гэрээг нотлох баримтаар хавсаргаж өгсөн байдаг. Ийм байхад шүүх энэхүү гэрээг нотлох баримтын хэмжээнд тооцоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу гэрээг үнэлээгүй гэж дүгнэхэд хүргэж байна. 2018.04.27-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага бүхий ,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шүүх хуралдаан дээр “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,тай “Хувьцаа худалдах-худалдан авах” гэрээ байгуулан ,,,,,,,,,,,,,,,,,,,ы ,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмнө хүлээсэн үүргийг шилжүүлэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй байдаг. Талууд хоорондоо хуулийн хүрээнд гэрээ байгуулан энэхүү үүргийг харилцан шилжүүлсэн байхад “Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргийг бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн хийгээд бодит үндэслэлгүй юм. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 133,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдэл зөв боловч хууль хэрэглээний хувьд алдаатай байна.

Тодруулбал, шүүх талуудын хооронд байгуулагдсан “Амины орон сууц захиалан бариулах гэрээ”-г /цаашид Гэрээ гэх/ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу, гэрээний агуулгаас үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байна.

Гэрээгээр захиалагч буюу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх Эко хотхоны” 189 м.кв талбай бүхий 04 тоот амины орон сууцыг 310,640,320 төгрөгөөр бариулахаар захиалсан, ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь тухайн орон сууцыг 2014 оны 7 дугаар сарын эхний хагаст барьж дуусгахаар харилцан тохиролцсон, хэдийгээр Гэрээний 3.2-т захиалагчаас /нэхэмжлэгч/ орон сууцны захиалгыг хийж, гэрээг байгуулах өдөр гэрээний үнийг гүйцэтгэгчид 100 хувь төлөхөөр тохиролцсон боловч тухайн үед 133,550,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

Зохигчийн хооронд 2014 онд Гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч хариуцагч орон сууцыг барьж дуусгаагүй, мөн нэхэмжлэгч гэрээний үнийг бүрэн төлөөгүй гэж үзвэл, Гэрээний 5.4. дэх заалт болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэсний дагуу гэрээнээс татгалзах үндэслэл бүрдсэн талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Хэдийгээр нэхэмжлэгч гэрээний үнийг 100 хувь төлөөгүй ч 2014 онд гэрээ байгуулагдах үед 133,550,000 төгрөгийг төлсөн, түүнээс хойш хариуцагч орон сууцыг барьж дуусгаагүй буюу тодорхой үр дүн гараагүй байгаа энэ тохиолдолд /хариуцагчаас нэхэмжлэгчийн өгсөн мөнгөний хэмжээнд орон сууцыг барьсан гэдгээ нотлоогүй/ нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхгүй гэж үзэхгүй, харин Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол” Иргэний хуулийн 204.2, 219.2-т зааснаар “үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй” гэсэн үндэслэлд хамаарахаар байна.     

Иймд, “...Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 133,550,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй. Хариуцагч тал нь гэрээнээс татгалзсан зүйлгүй энэ талаар харилцан тохиролцоогүй, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлээгүй байхад гэрээнээс татгалзаж өгсөн авсан зүйлээ буцаах ёсгүй...” гэсэн агуулгатай хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Ийнхүү хариуцагчийн өмгөөлөгчөөс “нэхэмжлэгч гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлээгүй, хариуцагч гэрээнээс татгалзаагүй, тодорхой үр дүн бий болсон” гэж маргаж байгаа атлаа “... /хариуцагч/ ,,,,,,,,,,,,,,,,,,, нь гэрээгээр хүлээсэн үүргээ “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлсэн, хавтаст хэрэгт 2017.04.11-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК нарын хооронд байгуулагдсан 17/001 дугаартай “Хувьцаа худалдах-худалдан авах” гэрээг нотлох баримтаар өгсөн байхад хоёр шатны шүүх үнэлээгүй нь буруу...” гэж, өөрөөр хэлбэл “гэрээний үүргийг би хариуцахгүй, өөр этгээд хариуцна” гэсэн агуулгатай гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх “Хувьцаа худалдах-худалдан авах” гэрээтэй холбоотойгоор “... уг гэрээгээр “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, худалдан авсан боловч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг шилжүүлсэн буюу түүнээс хүлээн авсан 133,550,000 төгрөгийг иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлсэн, энэ талаар захиалагчид /нэхэмжлэгчид/ мэдэгдсэн баримт хэрэгт байхгүй тул Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэсний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ бусдад шилжүүлсэн гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн “...2018.04.27-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага бүхий ,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шүүх хуралдаан дээр “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,тай “Хувьцаа худалдах-худалдан авах” гэрээ байгуулан ,,,,,,,,,,,,,,,,,,,ы ,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмнө хүлээсэн үүргийг шилжүүлэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй байдаг...” гэх гомдол нь тухайн хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.01.10-ны өдрийн 55 дугаар тогтоолд “...нэхэмжлэгч ... ,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан ...амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ....төслийг “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК хариуцан хэрэгжүүлж байгаа, хариуцагч биш гэж маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК нь гуравдагч этгээдээр оролцож, ... төслийг хэрэгжүүлж байгаагаа зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч нарын нэр төслийн баримт бичигт байхгүй гэсэн тайлбар гаргасан байна...” гэж дүгнэснээр үгүйсгэгдэнэ. Түүнчлэн, хавтаст хэргийн 145 дахь талд авагдсан 2017.04.11-ний өдрийн 17/001 дугаартай “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийн “Хувьцааг худалдах-худалдан авах” гэрээний хавсралтад нэхэмжлэгчийн орон сууцыг тодорхой заагаагүйг дурдах нь зүйтэй.     

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2095 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/02456 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...243 дугаар зүйлийн 243.1-д...” гэснийг “...343 дугаар зүйлийн 343.1-д...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 825,700 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Г.ЦАГААНЦООЖ