Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01105

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02020 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2021 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,121,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 6,081,000 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 6,081,000 төгрөг, нийт 12,162,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь манай компанитай 2018.6.20-ны өдөр Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийт 12,162,000 төгрөгийн хамгаалалтын тусгай хэрэгсэл худалдан авсан. 2018.6.21-ний өдөр урьдчилгаа 50 хувь болох 6,081,000 төгрөгийг төлсөн ба манай байгууллага 2018.07.09-ний өдөр хамгаалалтын тусгай хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Уг эд зүйлсийг ашиглаж байсан гэдгийг гэрч ,,,,,,,,,,,, мэдүүлсэн. Гэтэл хариуцагч үлдэгдэл төлбөр 6,081,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд төлбөрийг төлөх талаар албан бичгийг удаа дараа “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д явуулсан боловч хариу ирүүлээгүй. Манай байгууллага гэрээний үүргээ биелүүлж, эд зүйлсийг зохих газарт нь хүлээлгэж өгсөн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 6,081,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож 3,040,500 төгрөг, нийт 9,121,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд 2018.06.20-ны өдөр Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээнд заасан үүргийн дагуу гэрээний нийт үнэ 12,162,000 төгрөгийн 50 хувь болох 6,081,000 төгрөгийг 2018.6.21-ний өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д төлсөн. Гэтэл “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гэрээний ерөнхий нөхцөл болон гэрээний хавсралтад заасан тусгай хэрэгслийг захиалагчид актаар хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний 1.1-т заасан “актаар хүлээлгэн өгч, өмчлөлд шилжүүлэх, хүргэлт үйлчилгээг гүйцэтгэх” үүргээ биелүүлээгүй бөгөөд хугацаа хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Манай байгууллага гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 6,081,000 төгрөгийг буцаан гаргуулах, талуудын байгуулсан гэрээний 5.1-т зааснаар гүйцэтгээгүй үүргээс алданги 6,081,000 төгрөгийн хамт, нийт 12,162,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02020 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-иас 9,121,500 төгрөгийг гаргуулан “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гэрээнээс татгалзаж, 12,162,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 161,000 төгрөгийг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 161,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2021 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн 2021 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх “...хамгаалах хэрэгслийг “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь актаар хүлээж аваагүй гэж тайлбар гаргасан нь гэрч ,,,,,,,,,,,,,..., гэрч ,,,,,,,,,,ын..., гэрч ,,,,,,,,,,,,ийн ..., гэрч ,,,,,,,,,,,,,ын... гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх ба уг хамгаалах хэрэгслийг хариуцагч тал хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. ... “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,ийн зөвшөөрлөөр “,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийн ажилтан актаар хүлээн авсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан акт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно.” гэж зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хамгаалах хэрэгслийг хүлээж авчээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч компанийн захирлын үүрэг болгосноор эд хөрөнгийг хүлээн авсан, улмаар уг эд зүйлсийг зориулалтын дагуу ашиглаж байсан үйл баримт тогтоогдож байгаа нь хариуцагч талыг эд хөрөнгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэл болж байх тул хариуцагч нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.” гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн удирдлага болон ажилтанд “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2018.06.20-ны өдөр Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээгээр тохиролцсон тусгай хэрэгслүүдийг хүлээн авах зөвшөөрөл, эрхийг огтхон ч олгоогүй. “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан “гэрээний хавсралтад заасан тусгай хэрэгслийг захиалагчид актаар хүлээлгэн өгч, өмчлөлд нь шилжүүлэх” үүргээ одоог болтол биелүүлэхгүй “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг хохироож байна. Өөрөөр хэлбэл, “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээний хавсралтад заасан 11 нэр төрлийн тусгай хэрэгслийг хүлээж аваагүй одоог хүрсэн. Гэтэл шүүх “,,,,,,,,,,,” ХХК-ийн холбогдох хүмүүсийг буюу тусгай хэрэгсэл хүлээн авсан гэх актад гарын үсэг зурж үндэслэлгүйгээр тусгай хэрэгслүүдийг хүлээн авсан хүмүүсийг гэрчээр асууж, уг хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслээд “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг тусгай хэрэгсэл хүлээн авсан гэж дүгнэж шийдвэрлэж байгаа нь үйл баримтыг буруу тогтоож, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Түүнчлэн “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2018.06.20-ны өдөр Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж гэрээнд заасан үүргийнхээ дагуу гэрээний нийт үнэ 12,162,000 төгрөгийн 50 хувь болох 6,081,000 төгрөгийг 2018.06.21-ний өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн “,,,,,,,,, банк” дахь 2012013407 данс руу шилжүүлсэн. Гэтэл “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулсан Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ биелэгдээгүй тул “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болон гэрээнд заасан алдангийг нэхэмжлэх эрхийнхээ дагуу гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Их хар сүлд” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөөгүй төлбөр 6,081,000 төгрөг, алданги 3,040,500 төгрөг, нийт 9,121,500 төгрөг гаргуулахаар, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 6,081,000 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 6,081,000 төгрөг, нийт 12,162,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, талуудын хооронд 2018.06.24-ний өдөр Тусгай хэрэгсэл худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөр 6,081,000 төгрөгийг 2018.06.21-ний өдөр төлсөн, нэхэмжлэгчээс хүлээлгэн өгөхөөр ирүүлсэн 11 төрлийн тусгай хэрэгслийг 2019.07.09-ний өдөр хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,,ийн зөвшөөрлөөр “,,,,,,,,,,,” ХХК-ийн ажилтан актаар хүлээн авсан, түүнчлэн уг эд зүйлсийг зориулалтын дагуу ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж зааснаар хариуцагч нь гэрээний зүйл болох хамгаалах хэрэгслийг хүлээж авсанд тооцно, иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсгийн дагуу нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 6,081,000 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй.

Мөн “талуудын байгуулсан гэрээний 5.2-т “...хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох”-оор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн дүнг үндсэн төлбөрийн үлдэгдлийн 50 хувиар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй” гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

Иймд, “... “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,” ХХК-ийн удирдлага болон ажилтанд тусгай хэрэгслүүдийг хүлээн авах зөвшөөрөл, эрхийг огтхон ч олгоогүй, “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан “гэрээний хавсралтад заасан тусгай хэрэгслийг захиалагчид актаар хүлээлгэн өгч, өмчлөлд нь шилжүүлэх” үүргээ одоог болтол биелүүлээгүй, гэтэл шүүх “хүлээн авсан” гэж дүгнэж шийдвэрлэж байгаа нь үйл баримтыг буруу тогтоож, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан...” гэсэн утгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Шүүх нэгэнт “нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн” гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учир “нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг алдангийн хамт шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Иймээс “сөрөг нэхэмжлэлийг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02020 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2021 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 264,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                Х.СОНИНБАЯР

                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                    Г.ЦАГААНЦООЖ