Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 01266

 

 

 

2018 оны 06 сарын 13 өдөр             Дугаар 182/ШШ2018/01266                Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

Урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны гэрээний үүрэгт 2,394,878.435 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Б” ХХК-аас гаргасан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус  болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, Г.Б, Шин, орчуулагч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Э” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын төсөл (цаашид “NUBIA Төсөл” гэх)-ийн тэргүүн туслан гүйцэтгэгч юм. Бид NUBIA төслийн барилгын ажлын хүрээнд туслан гүйцэтгэгч компаниудтай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллахдаа Монгол Улсад болон олон улсад тогтсон жишгийн дагуу хөндлөнгийн санхүүгийн чадамжтай этгээдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааг өөрийн компанийн нэр дээр гаргуулдаг ба эдгээрийн баталгааны үндсэн дээр ажлаа эхлүүлэхийг зөвшөөрч, дээрх төлбөрийн баталгаануудыг үндэслэн урьдчилгаа төлбөр болон явцын гүйцэтгэлийн төлбөрүүдийг тухай бүр төлж ажилладаг.

“Б” ХХК нь манай туслан гүйцэтгэгч компаниудын нэг болох “Н” ХХК-ийн үндсэн үүргийн гүйцэтгэл болон урьдчилж авсан урьдчилгаа төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, Олон Улсын Худалдааны Танхимаас боловсруулж баталсан “Баталгааны нэгдсэн журам” (ICC Uniform Rules for Demand Guarantees 458, 758)-ийн дагуу Э ХХК-ийн нэр дээр 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №01 дугаартай 1.090.000.000 төгрөгийн “Урьдчилгаа төлбөрийн баталгаа”, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №02 дугаартай 2.180.000.000 төгрөгийн Гүйцэтгэлийн баталгаа” тус тус гаргаж өгсөн.

Уг Баталгааны дагуу “Б” ХХК нь “Н” ХХК-ийг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах төслийн газар шорооны ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажлаа бүрэн дуусгаж, Гүйцэтгэлийн гэрчилгээ гардаж авах хүртэл хугацаанд “Э” ХХК-ийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхээр баталгаа гаргаж өгсөн. Энэхүү мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх Баталгааны нөхцөлийн дагуу “Б” ХХК нь “Н” ХХК-ийг NUBIA төслийн хүрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажлаа бүрэн дуусгаж, Гүйцэтгэлийн гэрчилгээ гардаж авах хүртэл хугацаанд хэрэв Баталгааг эзэмшигч “Э” ХХК (бэнифициар)-аас “Н” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тухай мэдэгдэл гаргаж, баталгаанд заасан дүнгийн хэмжээнд төлбөр төлөх шаардлагыг бичгээр хүргүүлсэн нөхцөлд “Б” ХХК нь үл маргах журмаар нэхэмжилж буй шаардлага, төлбөрийн дүнг нотлохыг шаардахгүйгээр төлөх үүрэг хүлээсэн. Олон улсын хэмжээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, нийтлэг хэрэглэгддэг, нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээ болох Баталгааны нэгдсэн журам буюу URDG-ийн хүрээнд гаргаж өгдөг энэ төрлийн баталгааг Баталгааны нэгдсэн журам-ын 2-р зүйлд тодорхой заасны дагуу арилжааны банк, даатгалын компани зэрэг санхүүгийн байгууллагууд гаргаж өгдөг бөгөөд уг гаргаж өгсөн баталгаа нь буцаан үл дуудагдах, үл маргах журмаар буюу баталгаа хүлээн авагчийн анхны шаардлагаар төлөгддөг гол онцлог нөхцлөөрөө дотоодын болон олон улсын практикт нэгэнт хэвшин тогтсон санхүүгийн хэрэгсэл юм.

 

Энэхүү баталгааны ерөнхий зохицуулалтыг 2002 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд “Үүрэг гүйцэтгэгчийн хулээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно" гэж тодорхой тусгасан байдаг. “Б” ХХК нь “Н” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж дээр дурьдсан Баталгаа өгсөн тул “Э” ХХК-ий зүгээс “Н” ХХК-д ажлаа эхлүүлэх зөвшөөрөл олгон, урьдчилгаа төлбөр болон бусад төлбөр тооцоог төлж ажиллаж эхэлсэн. Улмаар барилгын ажлын явцад “Н” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул “Э” ХХК нь “Н” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, Баталгааны төлбөрийг үл маргах журмаар төлөх шаардлагыг Баталгаа гаргагчид хүргүүлсэн боловч “Б” ХХК-иас өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд төлөхөөс татгалзаад байгаа юм.“Б” XXK нь “Э” ХХК -ийн өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа үндэслэлдээ “Н” ХХК нь холбогдох төлбөр, хураамжийг төлөөгүй тухай мэдэгдсэн.

 

“Б” ХХК-ийн гаргаж өгсөн эдгээр Баталгаанд уг баталгаа нь Баталгааны нэгдсэн журам буюу URDG-ээр зохицуулагдахаар заажээ. Олон улсын хэмжээнд URDG-ийн дагуу гаргасан аливаа баталгаа нь нэмэлт нотлох баримт шаардахгүйгээр үл маргах журмаар, анхны шаардлагаар төлөгдөх хууль зүйн хүчин төгөлдөр баталгаанд тооцогддог учиртай. Иймд эдгээр Баталгаа нь гуравдагч этгээдийн зүгээс гаргасан санхүүгийн бие даасан баталгаа бөгөөд хууль зүйн хувьд (i) “Б” ХХК болон “Н” ХХК-иудын хоорондын харилцаа, (ii) “Э” ХХК болон “Н” ХХК-ийн харилцаанаас тусдаа, бие даасан үүргийн харилцаа юм. Батапгааны нэгдсэн журам 458-ийн 27-р зүйл, Баталгааны нэгдсэн журам 758-ийн 34 (а)- р зүйлийн дагуу баталгаатай холбоотой аливаа харилцааг хэрэв баталгаанд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн хууль тогтоомжоор зохицуулах журам тогтоож өгсөн байдаг. Иймд эдгээр Баталгаа нь Баталгааны нэгдсэн журам буюу URDG-ээс гадна Монгол Улсын хуулиар зохицуулагдах ёстой. Монгол Улсын Иргэний хуулийн 234.1 дэх зүйлд “Үүрэг гүйцэтгэгчийн хулээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгуулэгчид баталгаа гаргаж болно", 234.3 дахь зүйлд “Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болохгүй” гэж заасны дагуу эдгээр Баталгаа нь баталгаа гаргагчийн нэг талын санаачилгаар үл цуцлагдах, үл маргах журмаар төлөгдөх баталгаа бөгөөд баталгаа гаргагч “Б” ХХК болон баталгааг хүлээн авсан “Э” ХХК-ийн хооронд үүссэн бие даасан үүргийн харилцаа мөн. Иймд Баталгааны нөхцлийн дагуу Баталгаа төлбөрийг “Б” ХХК нь “Н” ХХК-иас үл хамааран төлж барагдуулах, улмаар “Э” ХХК-д төлсөн мөнгөн төлбөрийг “Н” ХХК-аар буцаан нөхөн төлүүлэх асуудал нь “Б” ХХК-ийн бие даан шийдэх харилцаа юм.Үүнээс гадна эдгээр Баталгааг гаргаж өгөхдөө “Б” ХХК нь албан бичгээр “Н” ХХК- тай баталгааны даатгалын FGI0313401072826 тсот гэрээг 2013 оны 07-р сарын 17-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай хамтран ажиллахаар байгуулсан тухай “Э” ХХК-д мэдэгдэж байсан.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 234.3 дахь зүйлд “гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болохгүй", Баталгааны нэгдсэн журам буюу URDG-H 4, 5-р зүйлд “баталгаа нь баталгаанд тийнхүү дурьдаагүй байсан ч баталгааг гаргасан үеэс “irrevocable” буюу “буцаан ул дуудагдах” гэж ойлгогдоно" гэж тус тус заасны дагуу эдгээр Баталгаа нь хүчин төгөлдөр юм. Эдгээр үндэслэл, нөхцлийн дагуу бидний зүгээс “Б” ХХК-д удаа дараа бичгээр албан хүсэлт, тайлбар хүргүүлсэн бөгөөд бодит байдал, учир холбогдлыг тайлбарласан боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна.

“Б” ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгэлтэй, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг зохицуулалттай хуулийн этгээд юм. Манай компани 2015 оны 08-р сарын 06-ны өдөр СЗХ-д SCT-NUBIA-LTR-2978 тоот албан бичгээр “Б” ХХК нь Баталгааны дагуу төлбөрөө төлөхгүй манай компанийг хохироож байгаа талаар гомдлыг хүргүүлсэн. Улмаар СЗХ-ноос 2015 оны 08-р сарын 25-ны өдөр №1/3812 тоот хариу албан бичгээрээ энэ баталгааны дагуу шаардаж буй мөнгөн , төлбөрийн харилцаа нь “үүргийн биелэлттэй холбоотой асуудал” тул гомдлоо хэргийн харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг бидэнд өгсөн.

 

*

 

Иймд Иргэний хуулийн 234.1, 234.3-р зүйлийн дагуу “Б” ХХК-ийг Баталгааны дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэлд хариуцагч “Б” ХХК-аас манай компанийн өмнө Урьдчилгаа төлбөрийн баталгаа, Гүйцэтгэлийн баталгааны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж Урьдчилгаа төлбөрийн баталгааны үүргийн гүйцэтгэлд 214,878,435 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны үүргийн гүйцэтгэлд 2,180,000,000 төгрөг, нийт дүнгээр 2,394,878,435 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох дараах хэд хэдэн үндэслэл байгаа гэж бид үзэж байна.Юуны өмнө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаанууд нь Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлийн тодорхой заалтуудын дагуу хууль бус, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд тус гэрээнүүдийн үндсэн дээр төлбөр нэхэмжилж буй шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Баталгааны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд үндсэн үүрэг хүчин төгөлдөр дуусгавар болоогүй байх шаардлагатай. Гэтэл, нэхэмжпэгчийн “Н” ХХК-тай байгуулсан Туслан гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон байгаа. Хэрэгт авагдсан ёсоор нэхэмжлэгч нь “Б” ХХК-иас Баталгааны төлбөр шаардахаас өмнө тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан байсан.

Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” 03 дугаар зөвлөмжийн 11.1 дэх хэсгийн төгсгөлд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн адил дуусгавар болно” гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4 дэх хэсэгт “Үндсэн үүрэг гүйцэтгэгчийн өрийг хүчингүй болгосноор батлан даагч буюу баталгаа гаргагч үүргээс чөлөөлөгдөнө" гэж заасан. Иймд баталгааны дагуу төлбөр нэхэмжлэхийн тулд баталгаа бүхий үндсэн үүрэг хүчин төгөлдөр байх ёстой.Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасны дагуу баталгаа нь үндсэн үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгч хоорондын баталгааны бүхий үүргээс салгаж үл болох эрх юм. Иргэний хуулийн 77.1 дэх хэсэгт “Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна” гэж заасан нь үүний нотолгоо юм.

            Нэхэмжлэгч компани нь Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгааны гэрээнүүд, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх заалтыг тус тус үндэслэн Баталгааны төлбөр нэхэмжилсэн. Хуулийн дээрх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг Баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана” гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь Баталгааны төлбөр нэхэмжлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч “Нэсны Зам” ХХК үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдал байх ёстой. Энэ нь, шүүхийн практикт ч тогтсон зүйл гэж бодож байна. Тухайлбап, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001 /ХТ2017/01285 дугаар тогтоолоор Баталгаатай холбоотой маргааныг хяналтын журмаар шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолын хянавал хэсэг, 8, 9 дэх хуудсуудад “Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж зааснаас үзвзл үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх учиртай. ... Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234 4-т заасан эрх зүйн хэм хэмжээний диспозицийг илэрхийпэх үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд баталгаа гаргагчийн үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй болно гэж тайлбарласан байна. Гэвч, үүрэг гүйцэтгэгч болох “Н” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний үүргээ гүйцэтгээгүй болохыг нзхэмжлэгч нотлоогүй (нотлох шаардлагагүй гэж тайлбарласан), энэ тухай үүрэг гүйцэтгэгч “Н” ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэсэн, шүүхээр маргааныг шийдвэрлүүлсэн нөхцөл байдал байхгүй.

Иймд Иргэний хуулийн 234.4 дэх заалтыг хэрэглэх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн төлөөлөгч нарын “Н ХХК үүргээ гүйцэтгэсэн эсэхээс үл хамааран Б ХХК Баталгааны үүргээ гүйцэтгэх ёстой" гэж тайлбарлаж байгаа нь хуульд үл нийцэх юм. Гагцхүү банкны Баталгааны гэрээнд тийнхүү журам үйлчилнэ. Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт “Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ” гэж заасан. Харин ердийн Баталгааны гэрээний хувьд Иргэний хуупийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцзтгзгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас ... шаардана” гэж заасны дагуу Баталгаа гаргагчид шаардлага гаргахын тулд үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй байх ёстой.

            Эрх бүхий этгээд Баталгааны төлбөр шаардаагүй тухай: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасны дагуу Баталгааны төлбөр гapгyyлax хүсэлт нь хэлцэп иргэний эрх, үүргийг үүсгэх хэлцэл юм. Иймд түүнийг нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гаргах ёстой. Гэтэл, “Б” ХХК-иас Баталгааны төлбөр шаардах хүсэлтүүд нь нэхэмжлэгчийн компанийн эрх бүхий этгээдийн буюу гүйцэтгэх захирал, эсвэл түүнээс итгэмжлэл авсан этгээд байгаагүй. Иймд тус хүсэлт нь “Б” ХХК-д Баталгааны дагуу төлбөр төлөх үүргийг үүсгэхгүй юм. Нэхэмжлэгч компани нь үндэслэлгүйгээр төлбөр шаардаж буй тухай: Нотлох баримтын 4 дэх хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Нэмэлт тайлбар, нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичигт "Н ХХК-ийн гэрээ цуцлагдсантай холбоотой түүний хийх ажлыг өөрөө болон бусдаар хийлгэсэн бөгөөд ингэснээр 1,219,950,903 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэж тайлбарласан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад тус үнийн дүнг Гүйцэтгэлийн баталгааны дагуу нэхэмжилсэн. Гэвч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017.08.10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1.090.000.000 төгрөгөөр ихэсгэсэн. Нэхэмжлэгч компани өөрөө тайлбарлаж байгаагаар Н ХХК-ийн гэрээ цуцлагдсантай холбоотой 1,219,950,903 төгрөгийн нэмэлт зардал гарсан билээ. Иймд дээрх төлбөр нь ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжилж буй төлбөр юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот “Урьдчилгаа төлбөрийн баталгаа”, мөн өдрийн 2 тоот “Гүйцэтгэлийн баталгаа”-г хүчин төгөлдөр бус гэж үзэж дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Нэг. 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот “Урьдчилгаа төлбөрийн баталгаа”, мөн өдрийн 2 тоот “Гүйцэтгэлийн баталгаа”-гаар нийт 3,270,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий баталгааны бичгийг “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Оюунчимэг “Э” ХХК-д гаргасан нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэл хийх журмыг зөрчиж хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 87.1-д “Их хэмжээний хэлцэлд дараах хэлцлийг тооцно” гээд 87.1.1 -д “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах,худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл” гэж заасан байдаг.

 

Учир нь тус баталгааны бичгүүдийг 2013 оны 7 сарын 17-ны өдөр “Б” ХХК-иас гаргасан бөгөөд хэлцэл хийхийн өмнөх сүүлийн баланс гэдэгт 2013 оны 6 сарын 30-ны өдөр гаргасан 2-р улирлын Санхүүгийн тайлан хамаарах бөгөөд тус тайлангаар “Б” ХХК-ийн нийт актив буюу хөрөнгө 12,424.410,491.36 төгрөг байсан бөгөөд үүний 25 хувь нь 3,106,102,622.5 төгрөг байна. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Б” ХХК-ийн дүрмийн 9.8.14-т “Компаниин тухай хуульд заасан журмыг баримтлан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах зөвшөөрлийг Төлөөлөн удирдах зөвлөл олгох"-оор заасан, мөн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 2008 оны 12 сарын 8-ны өдөр С.Оюунчимэгтэй байгуулсан "Б" ХХК-ийн гүйцэттэх захиралтай байгуулах гэрээ"-ний 2.3.2-т "Гүйцэтгэх захирал нь гадаад, дотоодын байгууллагатай компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 3 тэрбум төгрөг хүртэл үнийн дүн бүхий гэрээ хэлцлийг бие даан хийх, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулап 3 сая төгрөг хүртэл зардлыг гаргах эрхтэи бөгөөд үүнээс дээш үнийн дүнтэй хэлцлийг зөвхөн ТУЗ-ийн зөвшөөрлөөр хийх” гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл “Урьдчилгаа төлбөрийн баталгаа”, мөн өдрийн 2 тоот “Гүйцэтгэлийн баталгаа”-гаар нийт 3,270,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий баталгааны бичиг нь тухайн үеийн компанийн нийт хөрөнгийн 26,32 хувьтай тэнцэх бөгөөд энэхүү хэлцлийг ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр гаргасан байна. Компанийн тухай хуулийн 88.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана”, 88.2-т “Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг суудлыг хуралд оролцож байгаа хувъцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд “Б” ХХК нь ТУЗ-тэй компани байтал ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй, хувьцаа эзэмшигчдийн хуралд тухайн асуудлаа оруулахгүйгээр гүйцэтгэх захирал компанийн тухай хууль, Компанийн дүрэм, Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг зөрчиж хийсэн үйлдэл юм. Иймд тус баталгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн хэлцэл”, 56.1.8-д заасан “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

 

Хоёр. Түүнчлэн “Б” ХХК нь “Н” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 1-ны өдөр FGI0313401072826 дугаар “Баталгааны даатгал гэрээ”-г Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 356 дугаар тоггоолын хавсралтаар баталсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийн 1.13-т тус тус заасныг үндэслэн байгуулсан юм. Энэхүү даатгалын гэрээгээр нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй “NUBIA” төслийн Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын газар, шорооны болон ус зайлуулах ажлын гүйцэтгэгч буюу даатгуулагч “Н” ХХК-ийн гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн эрсдэлийг хамгаалах зорилготой байсан. Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт “Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах”, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр йлийн 9.1.5 дахь хэсэгт “даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд олгох” гэж тус тус заасны дагуу даатгагчийн зүгээс даатгалын зүйл, эрсдлийн төрөл, үргэлжлэх хугацаа зэрэг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг тусгаж, гэрээ байгуулсны нотолгоо болгон даатгалын баталгааг гаргуулдаг. Үүнтэй холбоотойгоор даатгагч “Б” ХХК-ийн тухай үеийн гэрээ байгуулсан гүйцэттэх захирал, ажилтнууд Баталгааны даатгалын үндсэн гэрээнд Иргэний хуулийн 433 дугаар зүйлд заасан даатгалын баталгаа гарган өгч байна гэж ойлгон 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот “Урьдчилгаа төлбөрийн баталгаа”, мөн өдрийн 2 тоот Гүйцэтгэлийн баталгаа”-г тус тус гарган өгсөн байна.

 

Өөрөөр хэлбэл баталгаануудын төлбөр төлөгдөх нөхцөл, хүргүүлэх мэдэгдэл зэрэг нь даатгагч, даатгуулагчийн тохиролцооны зүйл, анхны үндсэн гэрээний агуулга, хүсэл зорилгод нийцээгүй, даатгалын баталгааны загвартай адил байснаас ноцтой төөрөгдөлд хүргэсэн тул 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 03/512 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Э” ХХК-д нэн даруй мэдэгдсэн болно. Уг албан бичигт даатгуулагч “Н” ХХК-тай байгуулсан 2013 оны FGI0313401072826 дугаар бүхий “Баталгааны даатгал”-ын үндсэн гэрээний нөхцөлд заасан эрсдэлийн төрөл, нөхөн төлбөр олгох зэрэг гэрээний нөхцөлийг дэлгэрэнгүй тайлбарлан хүргүүлсэн юм.

 

Дээрх үйл явцыг дүгнэвэл, “Б” ХХК нь “Н” ХХК-тай байгуулсан гэрээнд үндэслэн Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан “Даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох” үүргийн хүрээнд даатгалын баталгааг олгож байна гэж ойлгож BD/C130051 дугаарт “Урьдчилгаа төлбөрийн баталгаа” болон BD/C130052 дугаарт ‘Гүйцэтгэлийн баталгаа”-г “Э” ХХК-иас ирүүлсэн загварын дагуу гаргаж хүргүүлснээс талуудын хооронд төөрөгдөл үүссэн байна. Тухайлбал “Н” ХХК-тай “Б” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр FGI0313401072826 дугаар бүхий “Баталгааны даатгалын гэрээ”-г байгуулсан бөгөөд “Э” ХХК-д олгосон BD/C130051, BD/C130052 дугаар бүхий Даатгалын баталгаануудад заасан гэрээний дугаар хэсэгт FGI0313401072826 гэсэн гэрээний дугаарыг зааж өгсөн байгаа нь “Б” ХХК-ийн зүгээс 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр FGI0313401072826 дугаар бүхий “Баталгааны даатгалын гэрээ”-ны “Даатгалын баталгаа”-г гаргаж өгсөнийг харуулж байна. Үүний улмаас “Б” ХХК нь даатгалын баталгаа өгч байна, “Э” ХХК урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргуулж авсан гэж зөрүүтэй ойлгосноос талууд хэлцлийн агуулгын хувьд ноцтой төөрөгдсөн байна. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, 5.1.17-д “Урьдчилгаа төлбөрийн баталгаа”, “Гүйцэтгэлийн баталгаа”-г гаргах эрхтэй субьектийг тодорхой хуульчилснаас үзэхэд банкны баталгаа, Засгийн газрын баталгаа, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг ойлгох бөгөөд үүнд даатгалын компани хамаардаггүй. Тиймээс нэхэмжлэгч “Э” ХХК- ийн хувьд ч даатгалын баталгааг дээрх хуульд заагдсан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гэж ойлгож, агуулгын хувьд төөрөгдөж байна.

 

Иймд хариуцагч “Б” ХХК нь даатгуулагч “Н” ХХК-тай байгуулсан 2013 оны FG10313401072826 дугаар “Баталгааны даатгал”-ын үндсэн гэрээний шинж, үндсэн агуулга, хүсэл зорилгод нийцээгүй баталгааг гарган өгч ноцтой төөрөгдсөн тул 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот “Урьдчилгаа төлбөрийн баталгаа”, мөн өдрийн 2 тоот ‘”Гүйцэтгэлийн баталгаа”-г Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хүссэн хэлцлийн агуулгыг эндүүрсэн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл юм. Тиймээс 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот “Урьдчилгаа төлбөрийн баталгаа”, мөн өдрийн 2 тоот “Гүйцэтгэлийн баталгаа” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.2.3-д заасан хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болох үндэслэлүүдийг аль алийг нь харгалзан үзэж хүчингүй хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №01 Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон мөн өдрийн Гүйцэтгэлийн баталгаануудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Бид дээрх Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаануудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухай энэхүү тайлбарыг гаргаж байна. Маргаан бүхий Баталгаанууд Даатгалын тухай хуулийн 49.1, 25.5 дахь заалтуудыг зөрчсөн, Иргэний хуулийн 56.1.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай: Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаанууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасан “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус хэлцэл юм. 1. Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт даатгагч нь зөвхөн даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэхээр заасан. Иймд даатгагч нь зөвхөн даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхтэй.

Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаанууд нь даатгалын үйл ажиллагаанд хамаарахгүй тул даатгагч Баталгаа гаргах нь Даатгалын тухай хуулийн дээрх заалтыг зөрчих юм. 2. Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаанууд гарах үед буюу 2013 онд Ердийн даатгал болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Заавар батлах тухай” 80 дугаар тогтоолоор тодорхойлж байсан. Үүнд, даатгагч мөнгөө банканд хадгалуулах, бонд худалдан авах, түрээсийн үйл ажиллагаа явуулах, хадгаламжийн сертификат худалдаж авах, богино хугацаат зээл олгох зэрэг үйл ажиллагааг даатгалтай холбоотой үйл ажиллагаанд хамруулан үзэж, даатгагч тэдгээр үйл ажиллагааг явуулж болохоор заасан.

 СЗХ-ны тус тогтоолоор баталгаа гаргахыг даатгалтай холбоотой үйл ажиллагаанд хамруулсан зүйл байхгүй. 3. Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсэгт даатгагч нь зөвхөн даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулахаар хязгаарлаж заасан нь даатгуулагчдын эрх ашгийг хамгаалсан зохицуулалт юм. Хэрэв ийнхүү хязгаарлахгүй бол даатгагч даатгалаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхэлж, тухайн үйл ажиллагааны улмаас алдагдал хүлээхэд даатгуулагчдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байх, даатгуулагчид хохирох нөхцөл байдалд хүрэх боломжтой. Тухайлбал, нэхэмжлэгч компанийн нэхэмжилж буй 2,4 тэрбум төгрөгийг “Б” ХХК төлсөн нөхцөлд энэ нь түүний даатгуулагчдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадах санхүүгийн чадварт ноцтойгоор нөлөөлнө. Хууль тогтоогч ийм байдал үүсэх буюу нийтийн (даатгуулагчдын) ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлж, даатгагчийн үйл ажиллагааны хүрээг зөвхөн даатгалын үйл ажиллагаагаар хязгаарласан байна. 4. Даатгагч нь олон даатгуулагчаас тус бүрээс нь бага хэмжээний хураамж төвлөрүүлэн, тэдгээрийн ирээдүйд гарч болох их хэмжээний эрсдэлийг үүрч байдаг. Иймд даатгагч төвлөрүүлсэн даатгалын хураамжаа зүй зохистойгоор зарцуулах нь нийтийн ашиг сонирхлын шаардлага юм.

Даатгагчаас 2.4 тэрбум төгрөгийг гаргуулснаар тухайн компанид даатгуулсан даатгуулагчдын эрх ашиг хөндөгдөх буюу тэдгээр даатгуулагчдад учирсан хохирлыг даатгагч төлж чадахгүй байх эрсдэл үүсэх боломжтой. Ийм эрсдэл үүсэхээс хамгаалах үүднээс хууль тогтоогч нь даатгагчид зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулах хязгаарлалт тогтоосон байна. Ингэснээр, даатгагч өөр төрлийн бизнес хийх, бусдын үүрэгт баталгаа гаргах зэргээр даатгалын нөөц санг алдагдалтай болгох, эрсдэлд учруулахаас сэргийлж буй юм. Даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулснаар түүний санхүүгийн байдалд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих, даатгагч өөрийн нөөц хөрөнгөө зөв удирдах боломжтой болох юм. Учир нь, даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулснаар даатгалын үйл ажиллагааны улмаас учирч болох эрсдэл, санхүүгийн зүй зохистой байдлаа актаар тооцооллын дагуу тооцоолох боломж бүрдэж байдаг билээ.

 Даатгалын тухай хуулийн 4.1.8 дахь заалтад зааснаар актаар гэж даатгагчийн төлбөрийн чадварын түвшин, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан үнэлж, эдийн засаг, математикийн тооцоо, судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг этгээдийг ойлгодог. Зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй гэж тайлбарлавал хуулийн 25.5 болон 49.1 дэх заалтууд хоорондоо зөрчилдөхгүй ойлгогдох юм. 5. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар тогтоолоор Ердийн даатгалын нөөц сан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг баталсан бөгөөд журамд даатгалын нөөц санг зөвхөн даатгалын нөхөн төлбөрийн зориулалтаар зарцуулах тухай заасан. Даатгалын тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Даатгагч нь гэрээний явцад үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор даатгалын нөөц сан бүрдүүлнэ” гэж, дээрх журмын 1.4 дэх хэсэгт “даатгалын компани энэ журмаар зөвшөөрөгдсөн даатгалын нөөц сан байгуулах, нөөц сангийн хэмжээг тооцох бөгөөд энэ нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнээс үүсэх хариуцлагыг байнга хангахуйц хэмжээнд байна” гэж тус тус заасан. Эндээс дүгнэхэд, хууль тогтоогч нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс нөөц сангийн хөрөнгийг зөвхөн даатгалын үйл ажиллагаанд зарцуулахаар хязгаарласан. 6. Даатгагч нь даатгалын болон түүнтэй холбоогүй үйл ажиллагаа эрхлэх нь хууль бус болох нь дараах хууль тогтоомжуудаар мөн адил нотлогдоно. Үүнд, Санхүүгийн зохицуулах хорооны 2007.06.27-ны өдрийн “Заавар батлах тухай” 80 дугаар тогтоолоор баталсан Ердийн даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлох зааврын 4.1 дэх хэсэгт “Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсгийг зөрчсөн буюу энэ зааврын 3.1-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхэлсэн даатгагчид Даатгалын тухай хуулийн 83.1.19-д заасны дагуу хариуцлага тооцно” гэж заасан. (Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотой хуулийн тус хэсэг өөрчлөн найруулагдсан) 7.  Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.15 дахь хэсэгт даатгагч нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх журам зөрчиж, зөвхөн даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх журам зөрчсөн бол түүнийг Даатгалын тухай хуулийг зөрчсөн “зөрчил” гэж үзэхээр тодорхой заасан. 

Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө, маргаан бүхий баталгаанууд гарах үед Даатгалын тухай хуулийн 83 дүгээр зүйлийн 83.1.19 дэх хэсэгт “энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасныг зөрчиж даатгалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоогүй үйл ажиллагаа эрхэлсэн даатгагчийг 500000-1000000 төгрөгөөр торгох” гэж заалт байсан. Зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх журмыг зөрчсөн нөхцөлд даатгагч нь хариуцлага хүлээхээр заасан нь даатгалын буй үйл ажиллагаа эрхлэх нь хууль бус болохыг илтгэнэ. Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт холбогдох этгээдийн бусдаас авсан зээлд баталгаа, батлан даалт гаргахыг хориглосон нь холбогдох этгээд буюу компанитай хамааралтай этгээдэд давуу байдал олгохгүй байхыг заасан хэрэг болохоос бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргахыг зөвшөөрсөн заалт биш юм. Хуулийн тус заалтыг тэгж ойлгохгүй бол Даатгалын тухай хуулийн 49.1 дэх заалт, 83.1.19 дэх заалт, 25.5 дахь заалт болон Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.15 дахь хэсгүүд хоорондоо зөрчилдөх болно. Өмнө энэхүү маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс Даатгалын тухай хуулийн 49.1 дэх заалт болон 27.1.4 дэх заалтуудыг тийнхүү хоорондын зөрчилгүй тайлбарлах үндэслэлтэй тухай дүгнэсэн. Бид тус дүгнэлтийг үндэслэлтэй гэж дэмжиж байна.

Санхүүгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах компани нь нийтийн мөнгийг удирдаж байдаг учир нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс зөвхөн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах хязгаарлалт тогтоодог юм. Тухайлбал, Банкны тухай хуулийн 6.1, 6.2, 7.1 дэх хэсгүүдэд банк зөвхөн тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулахаар хязгаарласан. Даатгалын тухай хуулийн 49.1, 25.5 дахь заалтууд ч үүнтэй ижил зохицуулалт юм. Баталгаанууд нь их хэмжээний хэлцэл, Гүйцэтгэх захирлын эрх хэмжээнээс хэтэрсэн хэлцэл байсан тухай: Маргаан бүхий Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгааны хэлцлүүд нь Компанийн тухай хуулийн 87.1.1 дэх хэсэгт “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дунгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл” гэж заасны дагуу их хэмжээний хэлцэл байсан. Тус гэрээнүүд нь тухайн үеийн компанийн балансын нийт активын 25 хувиас хэтэрч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Б ХХК-ийн тухайн үеийн санхүүгийн тайлангаас харагдана.

Компанийн тухай хуулийн 76.116 дахь заалтын дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох нь компанийн ТУЗ- ийн бүрэн эрх билээ. Гэтэл, компанийн гүйцэтгэх захирал нь тухайн хэлцлийн тухай ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй байсан. Бид тус хэлцэлд ТУЗ зөвшөөрөл олгох эсэхийг сүүлд ТУЗ-өөр хэлэлцүүлэхэд ТУЗ зөвшөөрөл олгохоос татгалзсан. Иймд маргаан бүхий Баталгааны хэлцлүүд компанийг тухайн асуудлаар төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаанууд нь банкны баталгаа тул Иргэний хуулийн 56.1.8, 189.3 дахь заалтуудын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай: Иргэний хуулийн 234 дугаар зүйлд Баталгааны хэлцлийн тухай заасан бол хуулийн 457 дугаар зүйлд Банкны баталгааны гэрээний тухай заасан.

“Б” ХХК-ийн гаргасан Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаа нь эдгээрийн аль нь болохыг тогтоох нь чухал. Учир нь, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар банкны баталгаа гаргах нь Монгол Банкны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх Банкны үйл ажиллагаа билээ. Хэрэв Б ХХК-ийн гаргасан Баталгаанууд нь Банкны баталгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж, 189 дүгээр зүйлийн 189.3 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулах гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох юм. Бидний зүгээс маргаан бүхий Баталгаануудыг Банкны баталгаа байна гэж үзэж байна. Учир нь, Банкны баталгаа нь үндсэн үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нарын хоорондын гэрээний харилцаанаас үл хамаарах, бие даасан байх шинжээрээ ердийн баталгаанаас ялгагдана.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас шаардана” гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас шаардахын тулд үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй байх шаардлагатай. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/01285 дугаар тогтоолоор Баталгаатай холбоотой маргааныг хяналтын журмаар шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолын хянавал хэсэг, 8, 9 дэх хуудсуудад дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: “Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234 4-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж зааснаас үзвэл үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх учиртай. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т заасан эрх зүйн хэм хэмжээний диспозицийг илэрхийлэх үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд баталгаа гаргагчийн үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй болно” гэж дүгнэсэн байна. Харин, банкны баталгааны гэрээний хувьд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.2 дахь хэсэгт “Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ” гэж заасны дагуу үндсэн үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн эсэхээс үл хамааран үүрэг хүлээх юм.

Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаанд тус баталгаанууд нь Олон улсын худалдааны танхимын 458 дугаар болон 758 дугаар Баталгааны нэгдсэн журмаар зохицуулагдахыг заасан. Энэ нь, Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.17 дахь хэсэгт “Энэ хуулиар зохицуулаагүй банкны баталгаатай холбоотой бусад харилцааг олон улсын хэмжээнд хэрэглэдэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлаар зохицуулна” гэж заасны дагуу маргаан бүхий баталгаанууд гарсан байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий баталгаанууд нь Банкны баталгааны олон улсын туршлага, зохицуулалтын дагуу гарсан Банкны баталгааны гэрээ байна. 758 дугаар Баталгааны нэгдсэн журмын 5(a) хэсэг. (Баталгааны бие даасан байдал) “Баталгаа нь үндсэн гэрээ болон баталгаа гаргуулах хүсэлтээс үл хамааралтай бөгөөд баталгаа гаргагч нь эдгээр харилцаатай аливаа байдлаар холбогдож үүрэг хүлээхгүй” гэж тус тус заасан. 458 дугаар Баталгааны нэгдсэн журмын 2(a) хэсэгт мөн адил агуулгаар заасан. Энэ нь Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт заасан “Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс ул хамааран гүйцэтгэх” журамтай нийцэж байна. Иймд маргаан бүхий Баталгаанууд нь Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт заасан абстракт шинжийг хангасан Банкны баталгааны гэрээ байна.  Нэхэмжлэгч компаниас “Н” ХХК-иар дамжуулж хүргүүлсэн Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгааны гэрээний нөхцөлд баталгаа гаргагчийн тухай тэмдэглэхдээ “баталгаа гаргагч банк, банкны нэр” гэх зэрэг тэмдэглэсэн байгаа нь үүний нэг нотолгоо юм.  Банкны баталгааны гэрээ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Банкны тухай хуулийн дагуу Монгол банкны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах үйл ажиллагаа бөгөөд “Б” ХХК нь тийнхүү тусгай зөвшөөрөлгүй учир маргаан бүхий Баталгаанууд нь Иргэний хуулийн 56.1.8 дахь заалт, 189 дүгээр зүйлийн 189 2 дахь заалтуудын дагуу тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Нэхэмжлэгч компани нь дээрх нөхцөл байдлаас зайлсхийх, нуух үүднээс маргаан бүхий Баталгаануудыг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан ердийн Баталгааны хэлцэлд хамааруулан тайлбарлаж ирсэн гэж бид үзэж байна. Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл болох тухай: Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаанууд нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн” гэж, 58.2.2 дахь хэсэгт “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” гэж тус туе заасны дагуу ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл юм. “Б” ХХК нь “Н” ХХК-тай Гүйцэтгэлийн баталгааны гэх Даатгалын гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан. Харин, нэхэмжлэгч компанид үл маргах журмаар төлөгдөх Баталгаа гаргах сонирхол байгаагүй. Компанийн тухайн үеийн удирдлагууд Баталгааны хэлцэл нь үл маргах журмаар төлбөр төлөгдөх үр дагавартайг ойлгож мэдэлгүй, “Баталгааны даатгалын гэрээний Баталгааг гарган өгч байна” хэмээн эндүүрч маргаан бүхий баталгаануудыг гаргасан. Үүнийг хэрэгт авагдсан баримтуудад дүн шинжилгээ хийх замаар, дараах байдлаар нарийвчлан тайлбарлаж байна.  “Б” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг. Даатгалын тухай хуулиар даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулахаар хязгаарласан тул даатгалын гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулах, үйл ажиллагаа явуулах зүйл хийдэггүй.

Тус компани нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр “Н” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 17- ны өдөр FGI0313401072826 тоот Баталгааны даатгалын гэрээ байгуулсан. “Б” ХХК-ийн жинхэнэ, хүссэн гэрээний хүсэл зориг бол тус даатгалын гэрээ юм. Тус даатгалын гэрээгээр “Б” ХХК нь “Н” ХХК-ийн хэрэгжүүлэхээр шалгарсан “Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал NUBIA төслийн газар шорооны болон ус зайлуулалтын ажил” төсөлтэй холбогдуулан “Н” ХХК, түүний туслан гүйцэтгэгч нарын “хууль бус бичиг баримт үйлдэх, хууран мэхлэх, итгэл алдах, үнэнч бус байдал гаргах, бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө завших, шамшигдуулах, албан тушаалаа урвуулан ашиглах, онцгой үүрэг даалгаврыг буруу гүйцэтгэх” зэрэг үйлдлүүдийн улмаас Э ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тус компанид хохирол учирсан нөхцөлд Урьдчилгаа төлбөрийн хувьд 1,090,000,000 төгрөг, Гүйцэтгэлийн баталгааны хувьд 2,180,000,000 төгрөг хүртэлх хэмжээнд даатгалын нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцсон байна.

Н ХХК-тай байгуулсан Баталгааны даатгал нь СЗХ-ноос зөвшөөрөгдсөн Чин шударгын баталгааны даатгал юм. СЗХ-ны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Сайн дурын даатгалын хэлбэрийг шинэчлэн батлах тухай” 356 дугаар тогтоолоор сайн дурын даатгалын хэлбэрүүдийг тогтоосон бөгөөд тус журмын хавсралтын 1.13 дахь хэсэгт Итгэлцлийн даатгалыг тодорхойлсон. Үүнд, Аливаа гэрээ, хэлцлээр хүлээсэн үүрэг зөрчсөнтэй холбоотой үүсэх алдагдал, зардлыг даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Гүйцэтгэлийн баталгааны даатгал (Performance Insurance), Чин шударгын баталгааны даатгал (Fidelity guarantee Insurance) даатгал үүнд хамаарна” гэж тайлбарласан. Б болон Н ХХК-иудын хоорондын Баталгааны даатгал бол Чин шударгын баталгааны даатгал юм. Учир нь, “Б” ХХК-ийн СЗХ-нд бүртгүүлсэн Чин шударгын баталгааны даатгалын нөхцөл, гэрээний загвар, түүнд заасан даатгалын эрсдэлийн дагуу Баталгааны даатгалын гэрээ байгуулагдсан байна.

Өөрөөр хэлбэл, Б ХХК-ийн хүсэл зориг бол СЗХ-ны дээрх тогтоолоор зөвшөөрөгдсөн Чин шударгын гүйцэтгэлийн баталгааны даатгалд хамаарах Баталгааны даатгалын гэрээний дагуу Н ХХК нь нэхэмжлэгч компанийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн бол (зөвхөн гэрээнд заасан эрсдэлийн улмаас) даатгалын нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцох явдал байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульчдын зүгээс “Б ХХК нь Зам ХХК-тай Баталгааны даатгалын гэрээ байгуулж, түүний үндсэн дээр буюу тус гэрээний дагуу бидэнд Баталгаа гаргаж өгсөн” гэж тайлбарладаг.

 

Гэтэл энэ нь үндэслэлгүй тайлбар юм. Б ХХК нь Баталгааны даатгалыг хэрхэн байгуулах тухай журмаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн бөгөөд СЗХ-ноос тус журмыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал) Баталгааны даатгалын гэрээ байгуулагдсан нөхцөлд тус гэрээтэй холбоотой бие даасан хэлцэл болох баталгаа гаргах тухай тус даатгалын бүтээгдэхүүний журамд заагаагүй. 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий Баталгаануудыг гаргаж өгсөний дараа 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Баталгааны гэрээний нөхөн төлбөр шийдвэрлэх ажиллагааны тухай” 03/512 дугаар албан бичгийг нэхэмжлэгч компанид гарган өгч байсан байдаг. (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал) Тус албан бичиг нь “Б” ХХК төөрөгдсөний үндсэн дээр Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаануудыг гаргаж өгсөн болохыг нотлох юм. Үүнд; тус албан бичиг 4 догол мөртэй бөгөөд эхний догол мөрөнд “Н” ХХК-тай Баталгааны даатгалын гэрээ байгуулсан тухай, 2 дахь догол мөрөнд тус гэрээний дагуу ямар нөхцөлд даатгагч нь даатгалын нөхөн төлбөр олгох тухай бичсэн байна. Хэрэв, Баталгааны гэрээ байгуулснаа мэдэж байсан бол дээрх агуулгаар бичиг өгөхгүй байх байсан. Тухайлбал, URDG Баталгааны нэгдсэн журамд зааснаар нэхэмжлэх ирснээс хойш 5 хоногт төлбөр олгох ёстой.

 

Гэтэл, хариуцагч ажлын 30 хоногийн дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж байсан нь Баталгааны даатгалын гэрээний 9.5 дахь заалтыг баримталж байсныг харуулна. Мөн нэхэмжлэгч компанид төлбөр олгохын тул Баталгааны даатгалын гэрээнд заасан баримтуудыг бүрдүүлэн авсны үндсэн дээр даатгалын нөхөн төлбөр олгох тухай заасан. Тус албан бичгийн 2 дахь догол мөрөнд Даатгалын гэрээнд заасан эрсдэлүүдийн улмаас даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд нөхөн төлбөр олгох тухай агуулга байгаа. Эдгээр нь “нэхэмжлэгч компанид төлбөр олгох ажиллагаа Баталгааны даатгалын гэрээний дагуу зохицуулагдана” гэж ойлгож байсныг буюу бие даасан Баталгааны хэлцэл байгуулагдсан тухай огтоос мэдэхгүй, ойлгоогүй байсныг нотлох юм. Урьдчилгаа төлбөрийн баталгаа, Гүйцэтгэлийн баталгаа болон “Н” ХХК-тай байгуулсан мөн өдрийн Баталгааны даатгалын гэрээнүүд бүгд нэгэн адил FGI0313401072826 гэсэн дугаартай байгаа нь маргаан бүхий хэлцлүүд ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн болохыг нотлох зүйл юм. 'Учир нь, хэрэв компанийн тухайн үеийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс Урьдчилгаа төлбөрийн баталгаа, Урьдчилгаа төлбөрийн баталгаа, Гүйцэтгэлийн баталгаа болон Баталгааны даатгалын гэрээ тусдаа хэлцэл гэж ойлгож байсан бол тус гурван хэлцлийг нэг ижил байдлаар дугаарлахгүй байх байсан.

 

Харин гэрээнүүдийг бие биеэс нь ялгах, зөв бүртгэх зорилгоор ондоо дугаарлалт өгөх байсан. “Б” ХХК энэ зорилгоор өөрийн байгуулсан бүх гэрээнүүдээ тодорхой журмын дагуу бүртгэдэг. Тухайлбал, одоогийн байдлаар компанийн Гүйцэтгэх захирлын 2017.10.26-ны өдрийн Даатгалын бүтээгдэхүүний шинэчилсэн бүртгэл, бүтээгдэхүүний кодчилол, даатгалын гэрээний дугаарыг шинэчлэн батлах тухай” А/056 дугаар тушаалаар гэрээний дугаарлалт хийгдэж байна. Тус тушаалын 3.1 дэх хэсэгт зааснаар “гэрээний дугаар нь цор ганц, давтагдашгүй” байх юм.  Тус гурван хэлцэл бүгд ижил дугаартай байгаа учир нь “Б” ХХК, түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүс “Баталгааны даатгалын гэрээний хавсралт болгож даатгалын баталгааг гарган өгч байна” гэсэн ойлголттой байсантай холбоотой. Иргэний хуулийн 433 1 дэх хэсэгт "Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй” гэж, Даатгалын тухай хуулийн 9.1.5 дахь хэсэгт “Даатгагч даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох үүрэгтэй” гэж, Жолоочийн даатгалын тухай хуулийн 8.1 дэх хэсэгт "Даатгалын гэрээ байгуулсан даруйд даатгагч нь гэрээ байгуулсныг гэрчлэх даатгалын баталгааг даатгуулагчид өгнө” гэж тус тус заасны дагуу даатгалын гэрээ байгуулагдсан нөхцөлд түүний нотолгоо, гэрчлэх баримт болох Даатгалын баталгаа олгогддог Н ХХК-тай байгуулсан Баталгааны даатгалын гэрээний 1.3 дахь хэсэгт “Энэхүү гэрээний хавсралт, гэрээт баталгаа нь гэрээний салшгүй хэсэг байна” гэж заасан нь даатгагч тус даатгалын гэрээнд гэрээт баталгаа олгосон болохыг харуулах бөгөөд хуулийн дээрх заалтууд, Даатгалын гэрээний энэхүү заалтын дагуу Даатгалын баталгаа гаргаж өгөхдөө төөрөгдөл явагдсан байна.

 

Баталгааны даатгалын Гэрээт баталгаа гэсэн өөр баримт бичиг байхгүй тул Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаанууд нь тус Даатгалын гэрээний хавсралт болох нь ойлгомжтой. Тухайн үед “Б” ХХК-д үйлчилж байсан Гүйцэтгэх захирлын 2013 оны 04 дүгээр сарын 23—ны өдрийн “Журам батлах тухай” ОЗ/Б/102 дугаар тушаалаар батлагдсан Даатгалын гэрээ байгуулах аргачилсан журмын 2.15 дахь хэсэгт “Даатгалын гэрээг байгуулж хоёр тал гарын үсэг зурсны дараа даатгагч даатгуулагчид даатгалын гэрээт баталгаа бичиж олгоно” гэж, 2.13 дах хэсэгт “Даатгалын гэрээний хавсралт нь дараах шаардлагыг хангасан байна”, 2.13.1 дэх заалтад “Даатгалын гэрээтэй ижил дугаартай байх бөгөөд хавсралтыг дугаарласан дэд дугаартай байна” гэж тус тус заасан. Журмын тус заалтаас дүгнэхэд Даатгалын гэрээний хавсралтад Даатгалын гэрээний дугаар тавигдах бөгөөд нэмэлтээр дэд дугаар тавигддаг байсан байна.  Маргаан бүхий Баталгаануудад Баталгааны даатгалын гэрээний FGI0313401072826 гэх дугаар тавигдсан байгаа нь тус Баталгаануудыг Даатгалын гэрээний хавсралт буюу Гэрээт баталгаа гэж ойлгож байсныг гэрчлэн. Харин Урьдчилгаа төлбөрийн баталгааны “BD/C130051” гэх дугаар, Гүйцэтгэлийн баталгааны “BD/C130052” гэх дугаар нь тус тус журмын 2.13.1 дэх заалтад заасан дэд дугаар болохыг илтгэж байна.  Мөн Маргаан бүхий Баталгаануудын FGI0313401072826 гэх дугаарлалт нь тус гэрээг Даатгалын баталгаа гэж ойлгож байсныг илтгэх өөр хүчин зүйлс байна.

Тодруулбал, дугаарлалт “FGI” гэж эхэлж байгаа нь “Fidelity Guarantee insurance” буюу “Чин шударгын баталгааны даатгал” гэх үгийн товчлол юм. СЗХ-ны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Сайн дурын даатгалын хэлбэрийг шинэчлэн батлах тухай 356 дугаар тогтоолын хавсралтын 1.13 дэх хэсэгт Чин даргын баталгааны даатгалыг Англи хэл дээр “Fidelity Guarantee Insurance” гэх нэр томьёогоор илэрхийлсэн. Б ХХК нь СЗХ-ноос тогтоосон албан ёсны нэршлийн дагуу тус бүтээгдэхүүнээ нэрлэж, дугаарлалтад нэршлийн эхний үсэгтнүүдийг FGI гэж товчилж ашигласан байна.  Харин гэрээний “40107” гэх дугаар нь Гүйцэтгэлийн баталгааны даатгалын гэрээг илэрхийлэх код юм. Өөрөөр хэлбэл, Урьдчилгаа болон Гүйцэтгэлийн баталгаанууд нь Даатгалын гэрээ дугаарлалтын журмын дагуу дугаарлагдсан байна. 2013 оны 07 дугаар сард үйлчилж байсан гэрээ дугаарлалт болон 2014.06.25-ны өдрийн “Журам батлах тухай” ОЗ/Б/174 дүгээр тушаалаар гэрээнүүд дээрх байдлаар дугаарлагддаг байсан байна. Хэрэв, “Б” ХХК төөрөгдөөгүй буюу “бие даасан хэлцэл болох Баталгаа гарган өгч байна” гэж ойлгож байсан бол тус гэрээний дугаарлалтыг Даатгалын гэрээний дугаарлалт ёсоор хийхгүй. Тэр дундаа Урьдчилгаа төлбөрийн, Гүйцэтгэлийн баталгааг Баталгааны даатгалын гэрээний дугаарлалт ёсоор дугаарласан, тэр дугаар нь Н ХХК-тай байгуулсан Баталгааны даатгалтай ижил байгаа нь тус хэлцэл төөрөгдлийн улмаас хийгдсэн болохыг нотлох юм.

 

“Б” ХХК төөрөгдөхөд нөлөөлсөн дараагийн хүчин зүйлс бол Баталгааны даатгалын гэрээг анх хийсэн явдал, Олон улсын Баталгааны нэгдсэн журмын дагуу баталгаа гаргаж байгаагүй болон Урьдчилгаа төлбөрийн, Гүйцэтгэлийн баталгаануудыг нөхцөлийг нэхэмжлэгч “Э” ХХК-иас боловсруулж ирүүлсэн явдлууд юм. Монгол Улсын арилжааны даатгалын салбарт Чин шударгын, Гүйцэтгэлийн баталгаа зэрэг Итгэлцлийн даатгалууд их хийгддэггүй. Б ХХК-ийн хувьд ч гэсэн Итгэлцлийн даатгал их хийдэггүй бөгөөд Н ХХК-тай хийсэн Баталгааны даатгалын гэрээ нь тус компанийн анхны Итгэлцлийн (Баталгааны) даатгал байсан. Үүнээс өмнө ямар нэгэн компанид Олон улсын Баталгааны нэгдсэн журмуудын дагуу Баталгаа гаргаж байсан туршлага байхгүй. 3 дугаар хавтаст хэргийн 37-41 дэх талуудад авагдсан “Б” ХХК-ийн дотоод цахим шууданд хийсэн үзлэгт тогтоогдсон ёсоор Н ХХК-тай Баталгааны даатгалын гэрээ байгуулж байсан, компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Хангай нь Нөхөн төлбөрийн хэлтсийн захирал Мөнхтулгад бичсэн цахим захидалдаа “Энэ гэрээ манай компанийн хувьд хамгийн анхны Баталгааны даатгалын гэрээ байсан тул албан бичгийг гаргаж өгөхдөө алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй.

 

 Н ХХК “ (нэхэмжлэгч) ийм бичиг хийж өг гэсэн" гэдэг байдлаар анхны нэг жилээр гаргаж өгсөн албан бичгийг өөрчлүүлж авч Самсунг-д өгч байсан” гэж бичиж байсан. Энэ нь болсон бодит байдлыг буюу төөрөгдлийн улмаас баталгаа гаргасан болохыг илтгэх, нотлох баримт юм.  Хариуцагч байгууллага нь Баталгааг гаргахдаа төөрөгдсөн болохыг тус цахим шууданд нарийвчлан дүн шинжилгээ хийх замаар ойлгож болно. (1) “Нөхөн төлбөрийг татгалзана vv” гэж бичсэн нь Баталгааны даатгалын гэрээ хийгдсэн гэж ойлгож байсныг нотлох юм. Учир нь, “Э” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг Баталгааны даатгалын гэрээний дагуу нэхэмжилж буй Даатгалын нөхөн төлбөр гэж ойлгосныг харуулна.

 

Хэрэв, “Баталгааны хэлцлийн дагуу төлбөр нэхэмжилж байна” гэж ойлгосон бол ингэж бичихгүй байсан. Нөхөн төлбөр гэдэг бол даатгалын гэрээний үндсэн дээр олгогддог учирсан хохирлыг барагдуулах төлбөр байдаг. Баталгааны гэрээний үндсэн дээр нөхөн төлбөр олгогддоггүй. (2) Гэрээ болон баталгааны бичиг 3-4 жилийн хугацаатай хийгдсэн” гэж бичсэн нь Баталгааны даатгалын гэрээ болон баталгааны гэрээнүүдийн тухай ярьж буй хэрэг. Ингэхдээ Даатгалын гэрээг “гэрээ” гэж, харин Баталгаануудыг “баталгааны бичиг” гэж бичсэн байгаа нь Баталгааг бие даасан хэлцэл гэж бус Даатгалын гэрээний баталгаа (сертификат) гэж ойлгож байсныг илтгэнэ. (3) “даатгалын гэрээний дагуу барьцаа хөрөнгө бүртгүүлэх, хураамжаа төлөх” гэж бичиж байсан нь ‘Б” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хүмүүс Даатгалын гэрээ байгуулагдсан тул тус гэрээний дагуу харилцаа зохицуулагдана” гэж ойлгож байсныг илтгэнэ. Хэрэв, Баталгааны гэрээ байгуулсан гэж ойлгож байсан бол тус гэрээ Даатгалын гэрээнээс бие даасан гэрээ болохыг ойлгож, даатгалын гэрээг гол болгож ярихгүй байсан.

 

 Тухайлбал, Баталгааны гэрээ байгуулагдсан нөхцөлд Н ХХК нь Баталгааны шимтгэл төлөх ёстой. Гэтэл дээрх цахим шууданд “Н” ХХК Баталгааны шимтгэлээ төлөөгүй гэж бус, даатгалын хураамжаа төлөөгүй гэж бичигдсэн байна. (4) “Хураамж төлөхгүй бол манайх нөхөн төлбөр төлөхгүй гэсэн гэрээ байгаа” гэж бичиж байсан нь тус харилцаа Даатгалын гэрээний дагуу зохицуулагдахаар ойлгож байсныг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, Баталгааны даатгалын гэрээний 4.2 дахь хэсэгт тухайн жилийн хураамж төлөгдөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол даатгагч гэрэгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөнө" гэж заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байсныг илтгэх юм. Хэрэв төөрөгдөөгүй буюу бие даасан Баталгааны хэлцэл байгуулснаа мэдэж байсан бол Даатгалын гэрээний дагуу төлбөрийг шийдвэрлэх тухай ярихгүй байх байсан. (5) “манай компанийн хувьд хамгийн анхны гүйцэтгэлийн баталгааны гэрээ байсан тул албан бичиг гаргаж өгөхдөө алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй” гэж бичсэн нь төөрөгдөл явагдсан нэг шалтгааныг харуулна. Учир нь, Б ХХК Баталгааны даатгалын гэрээг өмнө хийж байгаагүй бөгөөд энэхүү Н ХХК-тай Баталгааны даатгалын гэрээ байгуулсан нь анхны тохиолдол байсан.

 

Ингэхдээ тус гэрээний Баталгааны гэрээнээс ялгагдах ялгааг нь мэдэхгүйгээс болон Баталгааны тухай мэдлэггүйгээс болж төөрөгдөл үүссэн байна. Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгааны даатгал нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн даатгалын бүтээгдэхүүн боловч Б ХХК төдийгүй Монголын бусад даатгалын компаниудын хувьд ч гэсэн төдийлөн хийгддэггүй, танил бус бүтээгдэхүүн билээ. Энэ нь, төөрөгдлийн үндсэн дээр Баталгаа гаргах нэг шалтгаан болсон байна. (6) “Н цаад талаас ийм бичиг хийж өг гэсэн гэдэг байдлаар анхны нэг жилээр гаргаж өгсөн албан бичгийг өөрчлүүлж авч Самсунг-д өгч байсан” гэж бичсэн байгаа нь төөрөгдөл явагдах болсон нөхцөл байдлыг тодруулна. Үүнд, бидний тайлбарлаж байгаагаар Баталгааны гэрээнүүдийн нөхцөл, загварыг нэхэмжлэгч нь Англи хэл дээр боловсруулж, Н ХХК нь “Б” ХХК-д өгч, гарын үсэг зуруулж байсан юм. Яагаад нэхэмжлэгч боловсруулж өгч байсан вэ гэвэл өмнө Б” ХХК-иас Баталгаа гэсэн нэртэй бичиг хийж өгч байсан боловч Даатгалын баталгаа л өгч байсан нь Баталгааны гэрээ биш байсан тул нэхэмжлэгч компанийн зүгээс ‘манай шаардлагыг хангахгүй, баталгаа биш байна” гэж буцааж байсан байна.

 

Иймд тэдний шаардлагыг хангуулах үүднээс тэдний боловсруулж; ирүүлсэн нөхцөл, загвараар нь гарын үсэг зурж, гаргаж өгч байсан байна. Цахим шуудангийн дээрх хэсэгт энэ тухай бичигдсэн байна. “Цаад талаас ийм бичиг хийж өг гэсэн гэдэг байдлаар өөрчлүүлж” гэж бичсэн байгаа нь хариуцагч компанийн анхны гаргасан Баталгаа гэх бичгийг нэхэмжлэгч нь буцааж, нэхэмжлэгчийн хийж егсөн загвар, нөхцөлөөр хариуцагч Баталгаа гаргасан тухай бичсэн хэрэг юм. 7) “Н руу мөн холбогдох гэрээ хүчингүй болсон талаар албан бичиг төлөвлөж хүргүүлнэ үү” гэсэн байгаа нь даатгалын хураамж төлөгдөөгүйтэй холбоотой Баталгааны даатгалын гэрээний 4.2 дахь хэсэгт" тухайн жилийн хураамж төлөгдөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөнө" гэж заасны дагуу даатгагч даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй болохыг Н ХХК-д мэдэгдэх тухай бичсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн нэхэмжилсэн төлбөр нь Баталгааны даатгалын гэрээний дагуу зохицуулагдана хэмээн ойлгож байсныг илтгэнэ. (8) Харин тус цахим шууданд “Баталгааны гэрээ” гэж ямар ч бичигдээгүй байгаа нь “Б” ХХК өөрсдийн гаргаж өгсөн Баталгааг бие даасан хэлцэл гэж огт мэдээгүй, харин даатгалын гэрээт баталгаа гаргаж өгсөн гэж буруу ойлгож байсныг илтгэх юм. Өөрсдийн гаргаж өгсөн Баталгаа нь бие даасан гэрээ болохыг огт мэдээгүй, ойлгоогүй тул Баталгааны гэрээний тухай ямар ч яригдаагүй байгаа юм. Энэ бол ноцтой төөрөгдөл явагдсаныг нотлох зүйл юм (9) Хэрэв хариуцагч төөрөгдөөгүй бол Даатгалын гэрээний тухай ярих бус Баталгааны төлбөрийг хэрхэн шийдвэрлэх тухай буюу Баталгааны хэлцлийн тухай ярих байсан.

 

Тодруулбал, “Б” ХХК нь нэхэмжлэгчид Баталгаа олгосноо мэдэж байсан, төөрөгдөөгүй бол нэхэмжлэгчээс Баталгааны төлбөр нэхэмжлэх үед ямар агуулгатай майл бичигдэх байсан тухай авч үзье. Үүнд, дараах агуулгатай дотоод майл бичигдэх байсан. “Самсунг ХХК нь Баталгааны төлбөр Гаргуулахаар албан бичиг ирүүлсэн байна. Бид тус компанид Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгч байсан. Үүнд, Н ХХК үүргээ гүйцэтгээгүй гэж Самсунг ХХК үзэж, Баталгааны төлбөр гаргуулахыг хүссэн нөхцөлд бид Баталгаануудад заасан үнийн дүнгийн хэмжээнд Баталгааны төлбөр төлөх үүрэгтэй. Баталгаа нь Э ХХК болон Б ХХК-иудын хоорондын бие даасан харилцаа бөгөөд үл маргах журмаар төлбөр төлөгдөх журамтай учир бид Н XXК гэрээний үүргээ зөрчсөн, үгүй эсэхээс үл хамааран Самсунг ХХК-д Баталгааны хязгаарт багтаан төлбөр төлөх үүрэгтэй. Иймд төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцъя” гэх байдлаар майл бичигдэх байсан байх. Б ХХК-ийн гэрээ байгуулах хүсэл зоригийг тайлбарлах тухай: “Б” ХХК нь Н ХХК-тай Баталгааны даатгалын гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгчид бие даасан Баталгаа гаргаж өгсөн, мөн нэхэмжлэгчид Баталгааны төлбөрийг ямар журмаар олгох тухай тайлбар хүргүүлэхдээ Даатгалын гэрээний журмаар шийдвэрлэх тухай хүргүүлж байсан.

 

 Иймд тус компани нь Баталгааны хэлцэл байгуулах хүсэл зоригтой байсан эсэх эсвэл Баталгааны даатгалын гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан эсэхийг тодруулах, дүгнэх нь чухал. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол ХҮСЭЛ ЗОРИГОО илэрхийлэгчийн хэрэгцээ. шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасны дагуу тус компанийн хүсэл зоригийг тогтоох учиртай. Бид хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудад үндэслэн, Б ХХК-ийн хүсэл зориг нь Баталгааны хэлцэл байгуулах бус Баталгааны даатгалын гэрээ байгуулах, тус гэрээнд заасан журмын дагуу даатгалын нөхөн төлбөр олгох явдал байсныг нотолж байгаа гэж бодож байлаа. Баталгаа гаргах бус Даатгалын гэрээ байгуулах нь Б ХХК-ийн хэрэгцээг, шаардлагад нийцэх юм. Өөрөөр хэлбэл, Б ХХК тухайн нөхцөл байдалд Баталгаа гаргах сонирхол, хэрэгцээ, шаардлагагүй байна.

 

“Б” ХХК нь маргаан бүхий гэрээнүүдийг ойлгоогүй болох нь бусад баримтуудаар ч тогтоогдоно. Тухайлбал, компанийн тухайн үеийн санхүүгийн тайланд энэ тухай тусгагдаагүй, Н ХХК-тай Баталгааны тухай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, бусад албан бичигт, баримтуудад ч компани баталгаа гаргасан тухай тусгагдаагүй байгаа нь компанийн удирдлагууд тухайн Баталгааны эрх зүйн үр дагаврыг мэдэлгүй, Баталгааны даатгалын гэрээний хавсралт бүхий Даатгалын баталгаа нь гэж андуурч байсныг нотлох юм.  Өмнө энэхүү хэргийг тус шүүхэд анхан шатны журмаар хянан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаагийн зүгээс ч “Б ХХК нь төөрөгдсөний үндсэн дээр Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгааны хэлцлүүдийг гаргасан болохыг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт хийсэн”. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэг, 10 дахь тал, 2 дахь догол мөрөнд дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд: “Хуулийн этгээд төөрөгдөж болно гэх хариуцагчийн төлөөлөгчийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна.

 

Гэвч энэ нь өөрийн үндсэн бүтээгдэхүүний талаар судалгаа шинжилгээтэйгээр эрх зүйн харилцаанд орох, хэлцэл хийгч нөгөө тал болон өөрийн эрх ашиг, бизнесийг хууль зүйн болон эдийн засгийн үүднээс хамгаалах бүх талын чадавхтай боловч уг чадавхаа ашиглаагүй хайнга хандсан мэргэшсэн санхүүгийн субъектийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй үндэслэл байна” Шударга, зөв гэж үзэх боломжгүй” Энэ нь “Б” XXК Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаануудыг гаргахдаа хайхрамжгүй хандаж, төөрөгдсөн болохыг шүүх хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Давж заалдах шатны шүүхийн зүгээс бидний үндэслэлийг няцаагаагүй бөгөөд харин дахин сайтар тодруулах үүднээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан билээ. Баталгаануудыг гаргахдаа төөрөгдсөн болохоо хэзээ мэдсэн тухай авч үзье.

 

Анхан шатны шүүхийн зүгээс өмнө тус хэргийг шийдвэрлэхдээ “Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгааг ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүчин төгөлдөр бусад тооцох нь шударга, зөв гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн байсан. Үүнтэй холбоотой бид тайлбар гаргах нь зөв байх. Иргэний хуулийн 58 дугаар зүйлд хэлцэл байгуулагч нь ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хэлцэл байгуулсан бол хүчин төгөлдөр бусад тооцохоор заасан тул маргаан бүхий хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцохын тулд хэлцэл хийгч ноцтой төөрөгдсөн эсэхийг тодруулах бөгөөд төөрөгдсөн зүйл байвал хүчин төгөлдөр бусад тооцох юм. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нь шударга бус байдал гаргахгүй. Учир нь, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дахь хэсэгт “Хэлцлийн нэг тал хайхрамжгүйгээс төөрөгдсөн ... үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулсан бол гэм буруутай этгээд хэлцлийн нөгөө тал болон гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу “Б” ХХК хайхрамжгүй хандсан бол нэхэмжлэгч нь хэлцэл хучин төгөлдөр бусад тооцогдсоны улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй юм.

 

 Иймд нэхэмжлэгч нь энэ журмаар өөрт учирсан хохирлоо арилгах замаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шударга ёсыг бий болгох юм. 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Б” ХХК нь нэхэмжлэгчид Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгсний дараа нэхэмжлэгч нь Баталгааны төлбөрийг хэрхэн олгох, шийдвэрлэх журмаа ирүүлэхийг Б” компаниас хүссэн байдаг. Үүний хариу болгож, 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Баталгааны гэрээний нөхөн төлбөр шийдвэрлэх ажиллагааны тухай” 03/512 дугаар албан бичгийг нэхэмжлэгч компанид гарган өгсөн бөгөөд тус албан бичигт Баталгааны даатгалын гэрээнд заасан ёсоор төлбөр олгох тухай тайлбарлаж байсан. Эндээс дүгнэхэд, 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар “Б” ХХК төөрөгдөж, бие даасан хэлцэл болох Баталгаануудыг гаргаж өгсөн болохоо мэдээгүй, ойлгоогүй байсан. Хожим 2015 онд нэхэмжлэгч нь “Б” ХХК-д албан бичиг хүргүүлж, Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаануудын дагуу төлбөр нэхэмжилсэн. Энэ үед компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, анх маргаан бүхий гэрээ, хэлцлүүдийг компанийг төлөөлөн байгуулж байсан Б.Хангай (гэрч) нь нэхэмжлэгчийн тус хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх тухай компанийн Нөхөн төлбөрийн хэлтсийн захиралд дотоод майл бичсэн. Тус мэйлээс харвал тухайн үед “Б" ХХК нь нэхэмжлэгчид Баталгаа гаргаж өгсөн бөгөөд тэдгээр нь Даатгалын гэрээнээс тусдаа, бие даасан хэлцэл гэж ойлгоогүй байсан болох нь харагддаг.

 

Харин, тус компанийн нэхэмжлэлийг “Баталгааны даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр нэхэмжилж байна” хэмээн ойлгож, даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах тухай майл бичсэн байна. Мөн үүний дагуу хоёр ч удаа (2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр болон мөн оны 05 дугаар сарын 28-ны өдөр, 1 дүгээр хавтаст хэргийн 24, 29 дэх талууд) Даатгалын нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй тухай нэхэмжлэгч компанид албан бичгээр хариу явуулж байсан байна. Өөрөөр хэлбэл, тухай үед ч компани ноцтой төөрөгдөж Баталгаа гаргасан болохоо мэдээгүй, ойлгоогүй байсан байна. Үүний дараа нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээж аваад шүүхэд хариу тайлбар гаргахдаа мөн адил “Даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбар өгч байсан. Энэ нь шүүхээс хэрэг үүсгэсэн үед ч хариуцагч нь ноцтой төөрөгдлийн үндсэн дээр Баталгаа гаргасан болохоо мэдээгүй байсныг нотлох юм. Үүний дараа энэ тухай банк, санхүүгийн чиглэлээр түлхүү хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулдаг “КЕ Партнерс” өмгөөллийн нөхөрлөлөөс энэ талаар хууль зүйн зөвлөгөө авсан байдаг. Тухайн зөвлөгөө авч компанийн зүгээс “Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаанууд нь Баталгааны даатгалын гэрээнээс тусдаа, бие даасан хэлцэл болохыг ойлгож эхэлсэн буюу төөрөгдөж тус хэлцлийг байгуулсан болохоо ойлгож эхэлсэн” байна.

 

 Хэдийгээр тус өмгөөллийн нөхөрлөлтэй байгуулсан бидний гэрээ, өмгөөллийн нөхөрлөлийн бидэнд өгсөн хууль зүйн дүгнэлт нь байгууллагын нууцлалд хамаарах ч бид ноцтой төөрөгдөл явагдсаныг хэзээ мэдсэнийг нотлох үүднээс “КЕ Партнерс” өмгөөллийн нөхөрлөлтэй байгуулсан Хууль зүйн үйлчилгээ авах тухай гэрээ, үйлчилгээний хөлс төлсөн тухай баримт, тус өмгөөллийн нөхөрлөлийн зүгээс өгсөн хууль зүйн дүгнэлтийг тус тус гаргаж өгөв. Ийнхүү төөрөгдсөний үндсэн дээр Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаануудыг гаргаж өгсөн болохоо мэдсэний дараа тус хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. (1 дүгээр хавтаст хэргийн 191 дэх тал) Тус нэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн тул шүүхийн зүгээс “улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нөхцөлд хэлцлийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой” гэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. (1 дүгээр хавтаст хэргийн 195, 196 дахь тал) Үүний дараа улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. 

 

Түүнчлэн, нэхэмжлэгч компанийн зүгээс ноцтой төөрөгдөл байгаагүй болохыг нотлох ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, өгөх боломжгүй байгаа болохыг тэмдэглэж байна. Учир нь, “Б” компанийн тухайн үед удирдлагууд Баталгааны даатгалын гэрээний даатгалын баталгааг гаргаж өгч байна” гэсэн ойлголтоор хандаж, Баталгааны учир холбогдлыг ойлголгүй буюу ноцтой төөрөгдөж маргаан бүхий Баталгаануудыг гаргасан нь бодит байдал билээ. Иймд маргаан бүхий Баталгаануудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Э” ХХК нь “Б” ХХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Компанийн тухай хуулийн зохицуулалтын дагуу их хэмжээний хэлцлийн хууль зүйн үр дагавар нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчид үүсэх бөгөөд ашиг сонирхол нь зөрчигдсөн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний хэлцлийн улмаас үүсэх хууль зүйн үр дагавар нь хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн хоорондын асуудал байх бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирлын зүгээс хийсэн хэлцлийг гуравдагч этгээдийн зүгээс шалгах, хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус компанийн дотоод асуудал байна.

Урьдчилгаа төлбөрийн баталгаа, Гүйцэтгэлийн баталгааны агуулгаас харвал эдгээр баримт бичгүүд нь бие даасан хэлцэл, баримт бичгүүд байна. Түүнчлэн урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааг тус компанийн гүйцэтгэх захирал С.Оюунчимэг өөрөө гарын үсэг зурж компанийн тамга, тэмдгийг дарж гаргаж өгсөн байх атал баталгааны дагуу төлбөрийн үүрэг гүйцэтгэхийг шаардах үед ноцтой төөрөлдсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус, үндэслэлгүй, бусдыг хохироосон залилангийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн нотлох баримтууд нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахад өөрийн үндэслэлийг нотлох бүрэн боломжтой гэж үзэж байна.

Аливаа этгээдүүдийн хооронд байгүулагдсан хэлцэл бол нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журмын дараа орох талуудын хооронд заавал биелэгдэх үүрэг үүсгэдэг гол тохиролцоо, хоорондын дүрэм, баталгаа, хэлцлийн мөн чанар гэж бид ойлгож байна. Иймд эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, баталгааны дагуу төлбөрийг олгож манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн  хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны төлбөрт 2,394,878,435 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн гаргасан “Б” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

             Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан Н ХХК-ийг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах төслийн газар шорооны ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажлаа бүрэн дуусгаж, Гүйцэтгэлийн гэрчилгээ гардаж авах хүртэл хугацаанд “Э” ХХК-ийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхээр гаргасан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны төлбөрт 2,394,878,435 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж,

             Хариуцагч “Б” ХХК нэхэмжлэгчид холбогдуулан “Б” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Нэхэмжлэгч “Хариуцагч “Б” ХХК нь манай туслан гүйцэтгэгч компаниудын нэг “Н” ХХК-ийн манай компанийн өмнө хүлээсэн үндсэн үүргийн гүйцэтгэл болон урьдчилж авсан урьдчилгаа төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 1 дугаартай 1,090,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 дугаартай 2,180,000,000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргасан. Туслан гүйцэтгэгч “Н” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, улмаар бидний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 198 дугаар зүйлийн 198.1, 206 дугаар зүйлийн 206.1, 234.1, 234.3-р зүйл, 540 дүгээр зүйлийн 540.1-д заасныг үндэслэж “Б” ХХК-ийн баталгаанд заасан олон улсын худалдааны танхимаас боловсруулж баталсан Баталгааны нэгдсэн журам 458, 758-ын дагуу 2,394,878,435 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч “Талуудын хооронд баталгааны харилцаа үүсээгүй, “Б” ХХК нь “Н” ХХК-нд баталгааны даатгалын үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тус даатгалын гэрээний хүрээнд “Э” ХХК-нд Иргэний хуулийн 433 дугаар зүйлд заасан даатгалын баталгаа гаргаж өгсөн, энэ төрлийн даатгалын үйлчилгээг “Б” ХХК нь анх удаа үзүүлэхдээ алдаа гаргаж Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2 дахь хэсэгт заасан ноцтой төөрөгдөл бий болсон тул хүчин төгөлдөр бусад тооцуулна”, мөн Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэл байх бөгөөд “Б” ХХК-ийн тухайн үеийн захирал эрх хэмжээгээ хэтрүүлэн уг хийсэн хэлцлийг хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд “Б” ХХК-ийн гаргасан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргасан.

            Нэг.Нэхэмжлэлийн талаар:

            Засгийн газраас хэрэгжүүлж буй Төв аймгийн  Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөлд нэхэмжлэгч “Э” ХХК нь тэргүүн туслан гүйцэтгэгчээр ажилласан байх ба, 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус компани нь “Н” ХХК-тай 21.799.915.500 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

            Дээрх ажил гүйцэтгэх гэрээг байгуулахын өмнөх өдөр буюу 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Б” ХХК-иас гаргасан 01, 02 тоот баталгаанд “Н” ХХК, “Б” ХХК-иудын хооронд байгуулсан даатгалын гэрээний дугаарыг тусгаж, хариуцагч “Б” ХХК-иас 1.090.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий 01 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, 2.180.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий 02 тоот гүйцэтгэлийн баталгааг нэхэмжлэгч “Э” ХХК-д гаргасан болох нь зохигчдын тайлбар,  дээр дурдсан гэрээ, баталгаанууд зэргээр тогтоогдлоо.

            Хариуцагч Б ХХК-иас гаргасан 01 тоот баталгаанд Олон Улсын Худалдааны Танхимын №458 “Баталгааны нэгдсэн журам” (ICC Uniform Rules for Demand Guarantees), 02 тоот баталгаанд Олон Улсын Худалдааны Танхимын 2010 онд нэмж засварласан №758 “Баталгааны нэгдсэн журам” (ICC Uniform Rules for Demand Guarantees)-аар зохицуулагдах ба, уг журмын 15(a) дахь заалт хамаарахгүй байхаар заажээ.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч  Э ХХК-д хариуцагч Б ХХК-иас 2013.07.17-ны өдөр нийт 3.270.000.000 төгрөгийн баталгааг гаргаж өгсний үндсэн дээр, 2013.07.18-ны өдөр нэхэмжлэгч  Э ХХК, гуравдагч этгээд Н ХХК-тай 21.799.915.500 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбар дээр дурдсан гэрээ, хэлцлүүдээр тогтоогдлоо.

            Дээр дурдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч  Э ХХК болон гуравдагч этгээд Н ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 21.799.915.500 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үндэслэл болсон баталгаануудыг хариуцагч Б ХХК-иас нэхэмжлэгч Э ХХК-д гарган өгч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5, 540 дүгээр зүйлийн 540.1-д заасан нэрлэгдээгүй гэрээг байгуулсан байна гэж үзэх үндэслэл бүхий байна.

            Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар даатгалын байгууллага нь гагцхүү даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг эрхэлнэ гэж заасан байх ба, мөн хуульд даатгалын байгууллагыг дээр дурдсанчлан бусад этгээдийн ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн талаар баталгаа гаргахыг хуулиар хориглосон хязгаарлалт байхгүй тул хариуцагч талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл буюу тухайн үеийн гүйцэтгэх захиралд компаниас олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн их хэмжээний хэлцэлд тавих журмыг зөрчсөн  хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарладаг.

            Гэтэл шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тухайн баталгааг гаргасан гүйцэтгэх захирал С.Оюунчимэгийн    “хийх хэлцлийн үнийн дүнгийн хэмжээний хувьд надад хязгаарлалт байгаагүй, тухайн компанид орж ирсэн бүх хэлцэл дээр би гарын үсэг зурдаг байсан бөгөөд, МИАТ-ын 100 тэрбумын онгоцны даатгалын гэрээг ч  хийдэг байсан,  манай компани энэ маргаантай холбоотой гэрээн дээр 1 сар гаруй хугацаагаар ажиллаж, судалж байж гэрээг хийсэн. Гэхдээ 01, 02 тоот баталгаан дээрх гарын үсэг минийх мөн боловч би уг баримтыг баталгаа гэж үзэхгүй, албан захидал гэж үзэж гарын үсэг зурсан, би англи хэлний зохих мэдлэгтэй боловч, уг баримтын нэрийг бүрэн орчуулахуйц хэмжээний англи хэлний мэдлэггүй” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

            Мөн зохигчид 01, 02 тоот баталгааны гэрээний орчуулгын хувьд маргахгүй гэсэн болно.

            Хариуцагч Б ХХК нь Н ХХК-тай байгуулсан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн даатгалын гэрээний баталгаа буюу сертификатыг “Э” ХХК-д бичиж өгөх хүсэл зоригоо андуурч урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгсөн, энэ төрлийн гэрээг анх удаа хийсэн, баталгаа биш албан захидал гэж үзсэн гэх зэргээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т заасан ноцтой төөрөгдөл гэж үзэж буй хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй.

            Талууд  Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4-т заасан баталгаа мөн эсэх талаар марган мэтгэлцэж байх боловч хариуцагч Бын гаргасан баталгаа нь гуравдагч этгээд Н ХХК, хариуцагч Б ХХК-ийн хооронд хийсэн даатгалын гэрээ, мөн Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан баталгааны алинд ч хамаарахгүй байна.

            Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан баталгаа нь мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.3-т заасан баталгаа  буюу үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг байхаар хуульчлагдсан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл байх боломжгүй юм.

            Иймд хариуцагч Б  ХХК-ийн гаргасан 01, 02 дугаартай урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа болон хариуцагч талын баталгаанд дурьдагдсан Олон Улсын Худалдааны Танхимын №458 “Баталгааны нэгдсэн журам” (ICC Uniform Rules for Demand Guarantees), Олон Улсын Худалдааны Танхимын 2010 онд нэмж засварласан №758 “Баталгааны нэгдсэн журам” (ICC Uniform Rules for Demand Guarantees)-аар зохицуулагдах ба, уг журмын 15(a) дахь заалт хамаарахгүй байхаар заасныг үндэслэн төлбөрт 2,394,878,435 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Б ХХК-иас Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5, 206 дугаар зүйлийн 206.1, 540 дүгээр зүйлийн 540.1-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэв.

           Б ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаас 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирал С.Оюунчимэгтэй/хэрэгт гэрчээр оролцсон/ байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдлэн гуравдагч этгээдтэй хийсэн үйлдэл нь Б ХХК-д хохирол учруулсан гэж үзэж байгаа бол энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудал бөгөөд мөн хэрэгт баримтаар өгсөн 2008.12.08-ны өдрийн “Б ХХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчсөн хуулбар баримтыг  хариуцагч талаас ирүүлсэн байна.

          Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн талаар:

          “Б” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 02 тоот гүйцэтгэлийн баталгааг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2 дахь хэсэгт заасан ноцтой төөрөгдөл бий болсон тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэл байх бөгөөд “Б” ХХК-ийн тухайн үеийн захирал С.Оюунчимэг эрх хэмжээгээ хэтрүүлэн уг хийсэн хэлцлийг хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д -д заасны дагуу урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор гаргасан сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангасан үндэслэлүүдэд дурдсан мөн үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

          Хариуцагч талаас:

          -Б ХХК-ийн хувьд  Итгэлцлийн даатгал их хийдэггүй бөгөөд Н ХХК-тай хийсэн Баталгааны даатгалын гэрээ нь тус компанийн анхны Итгэлцлийн (Баталгааны) даатгал байсан. Үүнээс өмнө ямар нэгэн компанид Олон улсын Баталгааны нэгдсэн журмуудын дагуу Баталгаа гаргаж байсан туршлага байхгүй, Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгааны даатгал нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн даатгалын бүтээгдэхүүн боловч Б ХХК төдийгүй Монголын бусад даатгалын компаниудын хувьд ч гэсэн төдийлөн хийгддэггүй, танил бус бүтээгдэхүүн билээ. Энэ нь, төөрөгдлийн үндсэн дээр Баталгаа гаргах нэг шалтгаан болсон,

          -2015 онд нэхэмжлэгч нь “Б” ХХК-д албан бичиг хүргүүлж, Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаануудын дагуу төлбөр нэхэмжилсэн үед компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, анх маргаан бүхий гэрээ, хэлцлүүдийг компанийг төлөөлөн байгуулж байсан Б.Хангай (гэрч) нь нэхэмжлэгчийн тус хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх тухай компанийн Нөхөн төлбөрийн хэлтсийн захиралд бичсэн мэйлээс харвал тухайн үед “Б" ХХК нь нэхэмжлэгчид Баталгаа гаргаж өгсөн бөгөөд тэдгээр нь Даатгалын гэрээнээс тусдаа, бие даасан хэлцэл гэж ойлгоогүй байсан болох нь харагддаг, тус компанийн нэхэмжлэлийг “Баталгааны даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр нэхэмжилж байна” хэмээн ойлгож, даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах тухай майл бичсэн байдаг ба мөн үүний дагуу хоёр ч удаа 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр болон мөн оны 05 дугаар сарын 28-ны өдөр, Даатгалын нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй тухай нэхэмжлэгч компанид албан бичгээр хариу явуулж байсан тухайн үед ч компани ноцтой төөрөгдөж Баталгаа гаргасан болохоо мэдээгүй, ойлгоогүй байсан ба, үүний дараа нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээж аваад шүүхэд хариу тайлбар гаргахдаа мөн адил “Даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбар өгч байсан нь шүүхээс хэрэг үүсгэсэн үед ч хариуцагч нь ноцтой төөрөгдлийн үндсэн дээр Баталгаа гаргасан болохоо мэдээгүй байсныг нотолно,

          -“КЕ Партнерс” өмгөөллийн нөхөрлөлөөс зөвлөгөө авч компанийн зүгээс “Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаанууд нь Баталгааны даатгалын гэрээнээс тусдаа, бие даасан хэлцэл болохыг ойлгож эхэлсэн буюу төөрөгдөж тус хэлцлийг байгуулсан болохоо ойлгож эхэлсэн” ба, өмгөөллийн нөхөрлөлтэй байгуулсан бидний гэрээ, өмгөөллийн нөхөрлөлийн бидэнд өгсөн хууль зүйн дүгнэлт нь байгууллагын нууцлалд хамаарах ч бид ноцтой төөрөгдөл явагдсаныг хэзээ мэдсэнийг нотлох үүднээс “КЕ Партнерс” өмгөөллийн нөхөрлөлтэй байгуулсан Хууль зүйн үйлчилгээ авах тухай гэрээ, үйлчилгээний хөлс төлсөн тухай баримт, тус өмгөөллийн нөхөрлөлийн зүгээс өгсөн хууль зүйн дүгнэлтийг төөрөгдсөний үндсэн дээр Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаануудыг гаргаж өгсөн болохоо мэдсэний дараа тус хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх зэрэг тайлбарууд нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч ноцтой төөрөгдсөн тухай  нотлох баримтгүй, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д зааснаар төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нэн даруй нөгөө талдаа мэдэгдэх үүргээ гүйцэтгэсэн тухай нотлох баримтгүй байх тул ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй.

           Хариуцагч талаас Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэл байх бөгөөд “Б” ХХК-ийн тухайн үеийн захирал С.Оюунчимэг эрх хэмжээгээ хэтрүүлэн уг хийсэн хэлцлийг хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлага мөн нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй болох талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр дүгнэсэн болно.

          Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК-д холбогдох урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны төлбөрт 2.394.878.435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Б ХХК-ийн гаргасан  2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 02 тоот гүйцэтгэлийн баталгааг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Гуравдагч этгээд Н ХХК-ийн захирал Ч.Болормаа шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр шүүх хуралдаанаар өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр ирүүлсэн байх ба, зохигчдоос гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагагүй гэж үзсэн, хариуцагч тал гуравдагч этгээдээс баримт гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 186 дугаар зүйлийн 186.1,189 дүгээр зүйлийн 189.1, 189.5, 206 дугаар зүйлийн 206.1, 540 дүгээр зүйлийн 540.1-д зааснаар хариуцагч Б ХХК-иас 2.394.878.435 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

           2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т зааснаар хариуцагч Б ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 01 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 02 тоот гүйцэтгэлийн баталгааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.290.292 төгрөг, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.507.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 12.132.342  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.  

           4.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба, ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Ц.АЛТАНЦЭЦЭГ