Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01233

 

 

,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02556 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 294 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Цайз захын барилгын материалын хэсэгт лангуу ажиллуулдаг буюу хувиараа бизнес эрхэлдэг. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,, нь нийт 5,400,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдан авч, үнийг 2018.07.10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК зээлээр худалдаж авсан бараа материалын үнийг төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Хариуцагч байгууллагын захирал ,,,,,,,,,,,,,, нь хүлээн авч, гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч 500,000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй. Төлбөр төлөх талаар шаардахад удахгүй өгнө гэдэг байснаа сүүлдээ холбогдох боломжгүй болсон. ,,,,,,,,,,,,,, нь тухайн үед тус компанийн гүйцэтгэх захирал байсан. Иймд хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,, нараас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 4,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тайлбарт: “,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2018.6.27-ны өдөр иргэн ,,,,,,,,,,,,,,тэй 81А/2018 дугаарын худалдах-худалдан авах гэрээг байгуулаагүй. Уг гэрээний дагуу бараа материал хүлээлгэж өгсөн гэх баримт байхгүй, манай компанид зарлагын баримт ирээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо хийгдээгүй. Хэрэгт авагдсан баримтыг албан ёсны баримт гэж үзэхгүй, бараа материал хүлээн аваагүй тул 4,900,000 төгрөг төлөх үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн  тайлбарт: Миний бие 2018.6.27-ны өдрийн гэрээгээр “,,,,,,,,,,,,,,” ХХК-д 5,400,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нэхэмжлэгчээс авч өгсөн юм. Үүнээс 500,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,” ХХК нь ,,,,,,,,,,,,,,д төлсөн байдаг. Тухайн үед миний бие “,,,,,,,,,,,,,,” ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалтай байсан боловч санхүүгийн хувьд буюу харилцах дансны гүйлгээнд гарын үсэг зурж, оролцдоггүй байсан. Нэхэмжлэгчид 4,900,000 төгрөг төлөх үүргийг “,,,,,,,,,,,,,,” ХХК хариуцна, би хариуцахгүй. Хэрэгт авагдсан баримт дээр бараа материал хүлээж авсан гээд зурсан гарын үсэг минийх мөн. “,,,,,,,,,,,,,,” ХХК нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,ээс барилгын материал болох бараа авсан нь үнэн гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02556 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,, нараас 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 93,350 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 294 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,” ХХК-аас төлсөн 93,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,ийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус дүүргийн шүүх 2019.12.10-ны өдрийн шүүх хуралдаанаараа хэлэлцэж 2556 дугаар шийдвэрээр хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,, нараас 4,900,000 төгрөг гаргуулахаар, уг хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.02.05-ны өдрийн шүүх хуралдаанаараа хэлэлцэж 294 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн. Манай компани нь 2018.06.27-ны өдөр иргэн ,,,,,,,,,,,,,,тэй 81А/2018 дугаартай худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, гэрээний дагуу манай компани ямар нэгэн бараа, материал хүлээн аваагүй болно. ,,,,,,,,,,,,,, нь иргэн ,,,,,,,,,,,тэй урд өмнө нь олон удаа наймаа хийж байсан гэх бөгөөд 2018.06.27-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ гэх баримтаа тооцоо нийлсэн акт гэж тайлбарладаг. ,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,, нар нь урд өмнө өөрсдийн өгөлцөж авалцсан зүйлийг гэрээ нэрээр тооцоо нийлж, түүнийг нь шүүх гэрээ хэмээн хүлээн зөвшөөрч, манай компанийг төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.10-ны өдрийн 2556 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн 294 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө  үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,ээс “,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,900,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, хариуцагч ,,,,,,,,,,,,,, нь хариуцагч байгууллага болох “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ буюу 2017.12.16-ны өдөр нэхэмжлэгчээс 6,150,000 төгрөгийн барилгын бараа, материалыг зээлээр худалдан авч, “мөнгийг нь 12 сарын 20-ны өдөр өгнө” гэсэн тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан, хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2017.12.27-ны өдөр дээрх бараа, материалын үнээс 1,000,000 төгрөгийг өөрийн нэрээр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, талууд 2018.06.27-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээ нь худалдан авагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 2017.12.16-ны өдөр зээлээр худалдан авсан барааны үнийн дүнгийн үлдэгдэл дээр нэмж барилгын материал худалдан авч гэрээ байгуулсан, “,,,,,,,,,,,,,,” ХХК нь дээрх гэрээнээс хойш буюу 2018.08.04-ний өдөр нэхэмжлэгчийн дансанд мөн өөрийн нэрээр 500,000 төгрөгийг шилжүүлсэн, эдгээр үйл баримтыг хариуцагч ,,,,,,,,,,,,,, үгүйсгээгүй тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба уг гэрээг хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иймд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу худалдагч буюу нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь барилгын бараа, материалыг хариуцагч буюу худалдан авагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлэн өгсөн тул хариуцагч нар нь үлдэгдэл төлбөр болох 4,900,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээр дурдсанаар “... Манай компани нь 2018.06.27-ны өдөр иргэн ,,,,,,,,,,,,,,тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, гэрээний дагуу манай компани ямар нэгэн бараа, материал хүлээн аваагүй, ,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,, нар нь урд өмнө өөрсдийн өгөлцөж авалцсан зүйлийг гэрээ нэрээр тооцоо нийлж, түүнийг нь шүүх гэрээ хэмээн хүлээн зөвшөөрч, манай компанийг төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй...” гэх хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үгүйсгэгдэж байна.

Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02556 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 294 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 93,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА

                                          ШҮҮГЧИД                                   Г.БАНЗРАГЧ                                                                                                  Х.СОНИНБАЯР

                                                                                                     Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД