Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/00435

 

 

 

 

 

 

 

 

   2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 18/ШШ2019/00

             Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: В-д холбогдох

 

201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

 

Хариуцагч: Д.Э-д холбогдох

 

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одонтунгалаг, хариуцагч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн захирал *******шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Ж ХХК-ийн захирал ******* 201 оны 7 дугаар сард хариуцагч *******-гээс 2.00.000 юанийг зээлсэн байдаг. Зээлийн төлбөр төлөх үүргийг хангах арга хэрэгслийн хувьд ашиглах зорилгоор Ж ХХК-ийн Х*******,*******,*******,*******, тоот тус бүр нь 72 м.кв талбай бүхий ширхэг орон сууцыг худалдахаар 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, зарим холбогдох баримт бичгийг авсан бөгөөд Ж ХХК-ийн зүгээс дахиж ямар нэгэн байдлаар *******,*******,*******,*******, -тэй гэрээ хэлцэл байгуулаагүй, бичиг баримт өгч байгаагүй. Ж ХХК-ийн захирал -д 2.00.000 юаны зээлтэй холбоотойгоор 201, 2016 онд нийт 2.700.000 юань төлж барагдуулсан байхад В201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг ашиглан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 9/ байрны 2,,, тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж авсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа -д ширхэг орон сууцыг худалдаагүй. В нь Я.аасзээлсэн 2.00.000 юань дээр 6 сарын хүү, алданги гэж үндэслэлгүйгээр 1.72.000 юанийг нэмж тооцон зээл олгосон этгээдэд үзүүлэх шаардлагатай байна гэж ойлгуулан Ж ХХК-ийн эзэмшлийн Х*******, ,,, тоот ширхэг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой орон сууц захиалах гэрээг .22.000 юань буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож 1.09.70.000 төгрөгийн үнийн дүнтэй бичигдсэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Хариуцагч Внь нөхөр -тай хамтран эзэмшдэг ХХК-д хөрөнгө оруулсан этгээдэд болон ажил үүрэг гүйцэтгэсэн компанид төлөх өр төлбөрөө хойшлуулахад шаардлагатай байна, туслаад хэдэн баримт өгөөч гээд 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр монгол хэл дээр бичигдсэн гэрээ, бичиг, баримтыг бэлтгэн авчирч монгол хэл, бичиг мэдэхгүй Ян Минээр гарын үсэг зуруулж 1 тоотоор дугаарлагдсан 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1.72.000 юань тушаасан гэх, 1 тоотоор дугаарлагдсан 201 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1.77.000 юань бэлнээр төлсөн кассын орлогын баримтыг гуйж авсан байдаг. Ж ХХК нь хариуцагчаас тухайн өдрүүдэд 1.72.000, 1.77.000 юанийг бэлнээр огт хүлээн авч байгаагүй болно. Гэтэл хариуцагч тал 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр өөрөө бэлтгэж авчирсан бичиг баримт, гэрээг ашиглан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ширхэг орон сууцны гэрчилгээг гаргуулан авч, гээгдүүлсэн үндэслэлээр дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргуулан авсан байна. Энэ талаар Ж ХХК 2018 оны дугаар сар хүртэл мэдээгүй байсан. Хариуцагч ВЯ.аас2.00.000 юанийн зээлийг төлөхийг шаардаж байсан учир хариуцагчид 1.988.2 юанийг төлсөн. Үүнд: 201 оны 6 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын иргэн Жан Фа Инь /Zang Fa Ying/ нь 00.000 юанийг, 2016 оны 6 дугаар сарын 1-ны өдөр Ж ХХК-ийн Хаан банкны тоот данснаас Ву Шио ли-гийн Хаан банкны тоот дансанд 00.000 юанийг -аас зээл төлөв гэх гүйлгээний утгаар, 2016 оны 8 дугаар сарын 1-ны өдөр Ж ХХК-ийн Капитал банкны тоот данснаас Ву Шио лигийн Хаан банкны тоот дансанд 20.000 юанийг Взээлийн төлбөр гэх гүйлгээний утгаар, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Капитал банкны тоот данснаас Ву Шио ли-гийн Хаан банкны тоот дансанд 20.000 юанийг Вгэх гүйлгээний утгаар, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ж ХХК-ийн Хаан банкны 00716 тоот данснаас -гийн Голомт банкны 11009 тоот дансанд 70.000.000 төгрөгийг буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 71.27 төгрөгөөр тооцвол 188.2 юанийг -аас гэх гүйлгээний утгаар, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ж ХХК-ийн захирал ний Хаан банкны тоот данснаас Ву Шио ли-ийн Хаан банкны тоот дансанд 00.000 юанийг тус тус шилжүүлсэн. Түүнчлэн , түүний нөхөр нарын эзэмшлийн ХХК нь 201 онд БНХАУ-ын компаниар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт вольфрам, цагаан тугалганы орд газарт нарийвчилсан хайгуулын ажил гүйцэтгүүлсэн байдаг бөгөөд хайгуулын ажлын 181 метрийн гүнтэй, ширхэг цооног өрөмдсөн ХХК-ийн захирал д 1.200.000 юанийг төлөх үүрэг хүлээсэн байдаг. Хариуцагч Внь ХХК-ийн 1.200.000 юань төлөх төлбөрийг ньд шилжүүлэхээр тохирсон тул д 2016, 2017 онуудад 67.000 юанийг төлсөн болно. Хариуцагч Ванх зээлүүлсэн 2.00.000 юаниас Ж ХХК-ийн захирал Я.аас1.988.2 юань, бусдад төлөх өр төлбөртөө 67.000 юань шилжүүлж нийт 2.66.2 юанийг буцаан авсан атлаа Ж ХХК-ийн эзэмшлийн ширхэг орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авсан байна. Иймд 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн 201110 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч БНХАУ-ын иргэн Ву шио ли-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одонтунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК-ийн захирал н 201 оны 7 дугаар сард хариуцагч Ву Шио ли-гээс 2.00.000 юанийг зээлсэн нь үнэн. 2.00.000 юанийг сар тутамд хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн ба 201 оны 01 дүгээр сарын 1-ны өдөр Ж ХХК 2.00.000 юань, 6 сарын хүү 70.000 юань, нийт .20.000 юань төлөх ёстой байтал тус компанид төлөх мөнгө байгаагүйгээс өөрийн компанийн барьж байгаа барилгаас уг мөнгөндөө суутган тооцож, илүү гарсан мөнгийг өгөөч гэсэн санал тавьсны дагуу харилцан тохиролцож, орон сууцыг .22.000 юанаар худалдах авахаар анх орон сууц захиалах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч тал зээл өгөхдөө зээлийн төлбөрийн үүргийг хангах тохиролцоо гэрээ хэлцэл хийгээгүй, харин 6 сарын дараа буюу 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн үүргийг хангах арга хэрэгсэл болгож орон сууц захиалах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь худлаа бөгөөд хэрэв зээлийн үүргийг төлөх, хангах зорилготой байсан бол тухайн үед барьцааны гэрээ байгуулж болох байсан. Нэхэмжлэгч нь барьж буй барилга нь санхүүжилтгүй болсноос үүдэн зээлж авсан мөнгөө харилцан тохирсон ёсоор буцаан хугацаандаа төлөөгүй, төлөх эдийн засгийн боломжгүй байдлаасаа шалтгаалан Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, ,,, тоот орон сууцыг .22.000 юаниар худалдахаар тохирч, 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулсан. Дээрх  зээлүүлсэн 2.00.000 юанийг төлснөөр тооцон 201 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Ж ХХК-ийн  кассын орлогын дугаартай баримт авсан. Үлдэгдэл 1.72.000 юанийг 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулахдаа бэлнээр өгч санхүүгийн баримтыг авсан. Орон сууц захиалах гэрээ нь хууль ёсных бөгөөд Ж ХХК-ийн ТУЗ-өөс Зайсан виллаг худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон шийдвэрийн хүрээнд нтэй Вхарилцан тохирч гэрээ хийсэн. 201 оны 7 дугаар сарын 1-ны өдөр болоход байр ашиглалтад ороогүй бөгөөд Ж ХХК-ийн захирал н үнийг хямдаар тооцсон байна, танаас буцаан 6.000.000 юанаар худалдан авъя, 1.000.000 юанийг 201 оны 10 дугаар сарын 1-ны дотор төлж, нэг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, 2016 оны дүгээр сарын 0-наас өмнө .000.000 юанийг төлж, үлдэх байрыг буцаан авъя гэж гуйсны дагуу орон сууцыг буцаан худалдан авах гэрээг 201 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Ийнхүү орон сууцыг буцаан худалдан авах гэрээ байгуулахдаа 201 оны 7 дугаар сарын 20-нд өгсөн 2.00.000 юанийг байрны мөнгөнд тооцож, мөн 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцны үнэ .22.000 юань, үлдэгдэл 1.72.000 юанийг .22.000 юанийн зээлийн эргэн төлөлт гэж бичээд уг мөнгийг өгч чадахгүй байгаагаа бичсэн. Харин 1.000.000 юань төлж, нэг байрыг буцаан авч уг байраа зарж, .000.000 юань өгөөд 2016 оны дүгээр сард байр буцааж авах тохиролцоо байсан юм. Гэвч энэ гэрээ бодитойгоор хэрэгжээгүй, Ж ХХК-ийн захирал н 201 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээнд заасан 1.000.000 юаниа 201 оны 10 дугаар сарын 0-ны дотор төлөөгүй. Ийнхүү 201 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ж ХХК-ийн захирал ньд уг байрыг буцаан авах эхний төлбөрийн мөнгөө гэрээнд заасны дагуу өгч чадахгүй юм бол байраа авъя гэхэд надад ядаж .22.000 юаниаар биш 6.000.000 юанаар орон сууцны үнийг тооцон, төлсөн мөнгөн дээрээ зөрүү өгчих гэсэн тул харилцан ярилцаад түүний хүсэлтийг хүлээн авч, 201 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.77.000 юанийг төлсөн. Өөрөөр хэлбэл Ву Шао Ли нь Ж ХХК-д анх зээлүүлсэн 2.00.000 юань дээр бэлнээр 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1.72.000 юань, 201 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.77.000 юань төлсөн. Үүгээр 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр байгуулсан орон сууц худалдан авах гэрээнд заасан байрны бүх төлбөр тооцоог хийж дууссан. 70.000 юанийн хүүг авах авлагаа цайруулж, Ж ХХК-ийг 70.000 юанийн хүү төлөх үүргээс чөлөөлсөн бөгөөд энэ нь нийтдээ 6.70.000 юанаар орон сууцыг бодит байдал дээр төлж худалдан авсан болно. Ийнхүү Вэцэст нь уг орон сууцнуудыг 6.000.000 юаниар авахаар болж, 2017 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. 201 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталгаажуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээ нь 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээгээр дээрх орон сууцыг хариуцагчийн өмчлөлд бүрэн шилжүүлэх хүсэл зорилготой байсан болохыг нотлон харуулж байгаа юм. Хэрэв дүр эсгэсэн гэрээ байсан бол зээлээ төлөөд л орон сууцнуудыг авах байж яах гэж буцаан худалдан авах гэрээ хийж, уг гэрээний нийт үнийг 6.000.000 юаниар худалдах ямар ч шаардлага байхгүй байсан. Нэхэмжлэгч нь зээлээ төлж чадаагүй учраас харилцан тохирсны дагуу орон сууцыг зарсан бөгөөд уг орон сууцыг хариуцагчаас хэрэв төлбөрийн чадвартай болбол 1.77.000 юань нэмж өгч байж л буцаан худалдан авах байсан. Гэвч буцаан худалдан авах гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй тул түүнд зарах боломжгүй, шаардлагагүй болсон. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь анхнаасаа тухайн хэлцлийн үр дүнг бий болгох, эрх үүрэг бий болгох зорилгогүй зөвхөн гадаад байдлын хувьд хэлцэл хийгдсэн мэт харагдуулахыг урьтал болгодог. Тэгвэл 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ нь харилцан тохиролцож зээлийн төлбөрөө төлж чадаагүйтэй холбоотойгоор тухайн эд хөрөнгийн талбайн хэмжээ үнэ болон бусад нөхцлийг тодорхой зааж, талуудын хүсэл зорилгын хүрээнд хийгдсэн. Хэрэв тухайн эд хөрөнгийг зээлийн гэрээний төлбөрийн үүргийг хангуулахаар дүр үзүүлж хийсэн бол буцаан худалдан авах гэрээ хийгдэх шаардлагагүй байсан. Яагаад 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ хийгдснээс хойш 6 сарын дараа орон сууц буцаан худалдан авах гэрээ хийсэн, яагаад зээлийн төлбөрийн баталгаа байсан юм бол Ву шио ли-д зарсан үнээсээ 1.77.000 юань илүү буюу 6.000.000 юанаар буцаан авна гэж гэрээ хийсэн бэ гэдгээс тодорхой харагдана. Нэгэнт зээлийн төлбөрөө төлж чадаагүй тул харилцан тохиролцож орон сууцыг худалдсан, ийм л асуудал болсон. Харин төлбөр санхүүгийн чадамжтай болбол тэргүүн ээлжинд буцаан авах, нэгэнт орон сууцаа зарчихсан хариуцагчийн өмч тул дахин тохиролцон буцаан худалдан авах үнээ 6.000.000 юань гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэрээг хүсэл зоригоо илэрхийлж, эрх үүргээ харилцан тохиролцсон тохиролцооны дагуу зохих ёсоор хийсэн байж, санхүүгийн чадамжгүйгээс буцаан худалдан авч чадаагүй байж тохирсон үнээсээ 1.77.000 юань нэмж авч өмнөх орон сууц захиалах гэрээний үнэд өөрчлөлт оруулан орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан байр зарснаа дүр эсгэсэн хэлцэл гэж шүүхээр хүчингүй болгох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ж ХХК нь -тэй байгуулсан 2.00.000 юаньтай холбоотой ямар нэгэн гэрээ байхгүй гэжээ. Ву Шао Ли нь БНХАУ-ын иргэн ньд мөнгө зээлээгүй, харин Ж ХХК-ийн хөрөнгө оруулалтад зориулж юань зээлсэн. Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал нь нь тул түүнтэй гэрээ байгуулж гарын үсэг зурсан боловч уг гэрээн дээр зээлдэгч нь Ж ХХК гэдэг нь тодорхой байгаа. 201 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээ нь Ж ХХК нь зээлдэгч болохыг баталсан болно. БНХАУ-ын иргэн нь 2.00.000 юань зээлсэн, Ж ХХК зээлийн гэрээ хийж зээл аваагүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд юань зээлэх гол шалтгаан нь Ж ХХК-ийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан вилла хотхонд барьж буй барилгад хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэсний дагуу 2.00.000 юанийг зээлсэн. Түүнээс биш БНХАУ-ын иргэн нд түүний хувийн хэрэгцээнд зориулж мөнгө зээлээгүй. Зээлдэгч нь БНХАУ-ын иргэн нь биш харин Ж ХХК гэдэг нь зээлийн гэрээнээс гадна 2.00.000 юанийг Ж ХХК орлогодоо хүлээн авсан 201 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн кассын орлогын ордероор давхар нотлогдож байна. Ву Шао Ли-гээс өөр ямар ч зээлдэгч байхгүй гэдэг нь анх 2.00.000 юанийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотоос Вөөрийн нэр дээрх банкны харилцах данснаас 2.00.000 юань шилжсэн гэсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно. Анх 2.00.000 юанийг түүний харилцах данснаас ний хэлсэн Ж ХХК-ийн данс руу шилжүүлсэн боловч банкин дээрээс буцаагдаад байсан учир ний хэлснээр дансаа өөрчлөн түүний харилцах дансаар шилжүүлсэн. Ийнхүү 2.00.000 юань мөнгөн гуйвуулга хийгдэхгүй буцаагдаж байснаас болж нийн хувийн харилцах руу шилжсэн тул Ж ХХК нь уг мөнгийг авсан болохоо нотлон орлогын баримтыг албан ёсоор 201 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ву Шао Ли-г зээл олгосон этгээдэд үзүүлэх шаардлагатай байна гэж дээрх гэрээг байгуулсан гэж бас л худал тайлбарлаж байна. Зээл олгосон хүн нь өөрөө байж зээл олгосон этгээдэд үзүүлнэ гэж хэлэх ямар ч шаардлага байхгүй, ийм зүйл огт болоогүй, бодит байдлыг мушгин гуйвуулж байна. Хятад хэл дээрх гэрээнд Ж ХХК-ийн захирал н гарын үсэг зурсан, монгол хэл дээр бичигдсэн гэрээнд бичиг мэдэхгүй Ж ХХК-ийн захирал нээр гарын үсэг зуруулсан гэдэг нь худлаа. Ву Шао Ли-д түүний нөхрийн хувьцаа эзэмшдэг Баян мотод уул ХХК-ийн асуудал огт хамаагүй, уг компанийн бусдад төлөх өр төлбөр ч хамаагүй, нөхрийнхөө компанийн хөрөнгө оруулсан, ажил гүйцэтгэсэн компанид төлөх өр төлбөрөө хойшлуулах хэрэгтэй гэсэн юм бол яах гэж, тодруулбал өрөө өгч чадахгүй байж орон сууц худалдаж авч байгаа гэх гэрээг хийх юм бэ. Хэрэв өрөө төлж чадахгүй байсан юм бол яах гэж 1.77.000 юанийг бэлнээр төлсөн баримт хийлгэх юм бэ. Өр авах гэж байгаа хүмүүс, компаниудад өрөө төлөхгүй байж, орон сууц авч мөнгө тушаасан байна гэж дургүйцэнэ шүү дээ. 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах монгол хэл дээр бичигдсэн гэрээнд бичиг үсэг мэдэхгүй Ж ХХК-ийн захирал нээр гарын үсэг зуруулсан гэдэг нь худлаа. Уг гэрээг хятад хэлээр байгуулсан бөгөөд Ж ХХК-ийн захирал нь өөрөө гарын үсэг зурсан. Мөн уг гэрээг тухайн өдөр нотариатчаар гэрээний үнэн зөвийг гэрчлүүлсэн. Ж ХХК нь 201 оны  01 дүгээр сарын 16-ны өдөр 1.72.000 юань, 201 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.72.000 юанийг бэлнээр огт хүлээн авч байгаагүй уг кассын орлогын баримтыг гуйж авсан гэжээ. Хятад хүмүүс хэзээ ч аваагүй ийм их мөнгөний баримтыг хүлээн авлаа гэсэн бичиг хийж өгөхгүй. Кассын орлогын ордер нь зүгээр нэг хэн нэгэндээ гуйснаар хийж өгдөг баримт биш. Компанийн нягтлан бодогч, захирал зэрэг ажлууд хийдэг хэн ч гэсэн уг баримт нь компанид бэлнээр орсон мөнгөн хөрөнгийг нотлох санхүүгийн баримт бичиг гэдгийг мэднэ. Хэрэв баримтыг хийж өгөхгүй бол мөнгөө бэлнээр тушаахгүй байсан. Уг баримт нь Ву Шао Ли-гоос мөнгийг авсан болохыг нотолж байгаа баримт бичиг бөгөөд 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний 2.1-т уг мөнгийг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ гэрээ хятад хэл дээр хийгдсэн мөн нотариатч гэрчилсэн болно. Ву Шао Ли, 2-ын хоорондох харилцаа тооцоо энэ асуудалд ямар ч хамаагүй. Ж ХХК-иас Ву Шао Ли-д 2016 оны 6 дугаар сарын 1-наас 2018 оны 02 дугаар сарын 09 хүртэл удаагийн шилжүүлгээр нийтдээ 1.00.000 юань орсон. Дээрх мөнгө нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн шилжиж ирсэн бөгөөд зээлийн төлбөр биш. Харин 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний .2-т заасны дагуу 2016 оны дүгээр сарын 0-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээний .6-д зааснаар торгуулийг худалдагч тал нь худалдан авагчид төлсөн мөнгө болно. БНХАУ-ын компанийн 201 онд гүйцэтгэсэн хайгуулын өрөмдлөгийн ажлын төлбөр төлөх тухай тодорхойлолт, ХХК-ийн захирал н.Болормаатай ХХК ажил гүйцэтгүүлсний төлбөрийн өртэй байсан эсэхийг мэдэхгүй, хариуцагчид ямар ч хамааралгүй. Талуудын хооронд хийгдсэн 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон анх Ж ХХК-ийг мэдэж харьцсанаас хойшхи бүх асуудлыг тэдний хажууд байсан , нар гэрчлэх бөгөөд уг гэрээг хууль ёсных болохыг зөвшөөрч гэрээтэй холбоотой асуудалд батлан даана гэсэн бичиг хийж өгсөн. Аливаа бизнес түншлэл нь харилцан итгэлцэл дээр үндэслэж шударга байх, мөн тохиролцоогоо зөрчихгүй, цаг хугацааг баримтлах нь тулгуур зарчим юм. Гэтэл дээрх зарчмын дагуу явагдсан гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэл гаргаж байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Иймд 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 287 дугаартай нотариатч Д.Э нь 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр монгол хэл дээр бичигдсэн 201110 дугаартай орон сууцны худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн байна. БНХАУ-ын иргэн н нь монгол хэл, бичиг үсэг огт мэдэхгүй этгээд атал нотариатч Д.Э Нотариатын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасан үйлдлийг хийхдээ үйлчлүүлэгчид эрх, үүргийг тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулаагүй, Нотариатын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т ” ...Үйлчлүүлэгч нь монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ орчуулагчийг оролцуулна...” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 2.9-д “...Үйлчлүүлэгч нь монгол хэл мэддэггүй бол орчуулагчаар нь дамжуулан гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг түүнд тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн , дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ...” гэж тус тус заасны дагуу орчуулагч оролцуулаагүй, тэмдэглэл үйлдэлгүйгээр нотариатын үйлдэл хийсэн байх тул 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн 201110 дугаартай орон сууцны худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа:Нотариатч Д.Э миний бие 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлыг хүчингүйд тооцуулах тухай хэрэгт т итгэмжлэл олгож, тэрээр шүүхэд хариу тайлбар гаргахдаа, миний гэрчилсэн үйлдэлтэй гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж тайлбар хүргүүлсэн нь бодит байдлыг ташаа ойлгосонтой холбоотой тул уг гэрээг гэрчилсэн нотариатчийн хувьд өөрийн байр суурь, хариу тайлбарыг гаргаж байна. 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ огт биш бөгөөд, талуудын зүгээс хүсэл зорилгоо чөлөөтэй илэрхийлэн, уг гэрээ байгуулагдсныг миний зүгээс гэрчлэхгүй, нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй байсан тул гэрчилсэн. Гэрээний талууд нь өөрсдөө хятад хүмүүс байсан боловч, худалдагч нь Монгол Улсын хуулийн этгээд, компанийн дүрэмдээ албан ёсны үйл ажиллагааны хэлийг монгол хэл гэж заасан, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь өөрөө биечлэн байсан, мөн тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон ТУЗ-ийн шийдвэр байсан учраас миний бие гэрээг гэрчилсэн. Гэрчлэгдэж буй гэрээ нь монгол хэл дээр байсан боловч, гэрээг байгуулж гарын үсэг зурж байгаа талууд нь өөрсдийн төрөлх хэл буюу хятад хэл дээр албан ёсны баталгаат орчуулга хийлгэсэн, уг гэрээний утга агуулгатай гэрээ байгуулсан хүмүүс төрөлх хэл дээрээ орчуулагдсан байсан тул бүрэн танилцсан. Монгол хэл дээрх гэрээг гэрчлэн баталгаат орчуулгыг гэрээнийхээ хавсралтаар тамга дарж баталгаажуулсан. Гэрчилсэн гэрээний баталгаат орчуулга байсаар байтал тухайн гэрээний утга агуулгыг ойлгоогүй гэдэг нь үндэслэлгүй юм. Миний гэрчилсэн гэрээний бүрдэл холбогдох бичиг баримтуудаас зөвхөн монгол хэлээр байгуулагдсан гэрээг шүүхэд гарган өгч, харин хятад баталгаат орчуулгыг нь гарган өгөхгүйгээр анх нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Нотариатын тухай хуульд зааснаар гэрчлэхээс татгалзах үндэслэл байхгүй байсан тул хууль зөрчсөн ямар нэгэн буруу үйл ажиллагаа явуулаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч Д.Э нь Нотариатын тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр байгуулсан 201110 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулсан. Энэ үйлдэл нь Нотариатын тухай хууль болон Хууль зүйн сайдын баталсан нотариатын үйлдэл хийх ажлын зааварт заасан шаардлагыг бүрэн хангасан, хууль зөрчөөгүй үйлдэл болсон. Гэрээг байгуулахдаа талууд монгол хэл дээр байгуулж, орчуулгыг хятад хэл дээр орчуулж, орчуулгын товчооны тамга тэмдэг даруулсан. Ж ХХК-ийн захирал, хариуцагч нар хоёулаа өөрсдийн төрөлх хятад хэл дээр гэрээний нөхцөлөө ойлгоод гэрээг байгуулсан. Тухайн гэрээний нөхцөлийг хэн аль нь ойлгосон, тухайн орчуулга дээрээ юу гэж бичсэнийг хэн аль нь ойлгож байгаа учраас нотариат гэрээг гэрчилсэн байдаг. Мөн гэрээг гэрчлэхдээ хэл, орчуулгыг харахаас гадна тухайн компанийн төлөөлөх эрх бүхий этгээд мөн үү, төлөөлөх эрхтэй этгээдээс эрхийг олгосон байна уу гэх зэрэг шалгаж үзэх шаардлагатай зүйлсийг шалгахад Төлөөлөн удирдах зөвлөлөөс эрхийг олгосон байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гээд ерөнхий захирал ний Ж ХХК-ийг төлөөлөн Зайсан Виллаг худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон байна гээд Нотариатын тухай хуульд заасан үйлдлийг хийсэн. Хэрвээ нотариатын тухай хуульд үйлдэл өөрөө хүчин төгөлдөр биш гэж үзэж байсан бол энэ гэрээг үл хөдлөх хөрөнгийн газар цааш нь өгч бүртгүүлэхгүйгээр буцаж маргаан үүсгэх боломжтой байсан боловч дээрх этгээдүүд нь энэ гэрээг үндэслээд Үл хөдлөх эрхийн бүртгэлийн газарт ХХК, ерөнхий захирал н гээд гарын үсэгтэй нэр бүхий байрны өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан талаарх албан бичиг, худалдах худалдан авах гэрээ, тухайн байрнуудын албан ёсны хаяг, хаягжилтын талаарх албан бичиг, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн фото зураг зэргийг нэмэлтээр хавсаргаж өгсөн байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн фото зураг, кадастрын зураг зэргийг аваачиж өгсөн нь хэлцлийн талаарх үр дагавар, хэлцлийн талаар ямар агуулгатай хэлцэл байсан гэдгийг мэдэж байсан гэсэн үг. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй...”, мөн хуулийн 110.1-т “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу энэ үйлдэл хуулийн дагуу бүрэн дүүрэн хийгдээд дуусгавар болсон тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Ж ХХК нь БНХАУ-ын иргэн Ву шио лид холбогдуулан 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Ж ХХК нь 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ву Шио ли-тэй орон сууц захиалах гэрээ байгуулж, тус компанийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа*******,*******,*******, тоот тус бүр нь 72 м.кв талбай бүхий орон сууцыг 201 оны 7 дугаар сарын 1-наас өмнө ашиглалтад оруулах, Внь .22.000 юань буюу Монгол банкны тухайн өдрийн нэг юаны төгрөгт хөрвөх ханш 10 төгрөгөөр тооцож, 1.09.70.000 төгрөгийг төлөхөөр, улмаар Ж ХХК, Ву нарын хооронд 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Ж ХХК дээрх ,,,  тоот тус бүр нь 72 м.кв, нийт 188 м.кв талбайтай, орон сууцыг худалдан авагчид шилжүүлэн өгөх, худалдан авагч В6.000.000 юань буюу Монгол банкны тухайн өдрийн нэг юаны төгрөгт хөрвөх ханш 10 төгрөгөөр тооцож, 1.806.000.000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцжээ. 

 

Нэхэмжлэгч Ж ХХК 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ву Шио ли-тэй орон сууц захиалах гэрээ байгуулсан боловч уг гэрээг дүр үзүүлэн хийсэн, учир нь тус компанийн захирал н 201 оны 7 дугаар сард хариуцагч Ву Шио ли-гээс 2.00.000 юанийг Хятадад байхдаа зээлж авсан бөгөөд тэрээр зээлийн төлбөр төлөх үүргийг хангах арга хэрэгсэл болгох зорилгоор дээрх гэрээг байгуулж, зарим холбогдох баримт бичгийг авсан, Ж ХХК-ийн зүгээс дахиж ямар нэгэн байдлаар Ву Шио ли-тэй гэрээ хэлцэл байгуулаагүй, тэдний хооронд байгуулсан 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд монгол хэл, бичиг үсэг мэдэхгүй Ж ХХК-ийн захирал нээр гарын үсэг зуруулсан нь хуульд нийцээгүй тул орон сууц захиалах гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дээрх шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч Внь 201 оны 7 дугаар сард тус компанийн захирал н надаас 2.00.000 юанийг сар тутамд хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, 6 сарын хүү 70.000 юань, нийт .20.000 юань төлөх ёстой байтал компанид төлөх мөнгөгүйгээс өөрийн компанийн барьж байгаа барилгаас худалдан авч, мөнгөндөө суутгаж илүү гарсан мөнгийг өгөөч гэсэн санал тавьсны дагуу харилцан тохиролцож, орон сууцыг .22.000 юаниар худалдан авахаар анх орон сууц захиалах гэрээг байгуулсан. Дээрх гэрээний дагуу тохирсон үнэ болох .22.000 юаниас зээлүүлсэн 2.00.000 юанийг төлснөөр тооцон, үлдэгдэл 1.72.000 юаныг 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулахдаа бэлнээр өгч, санхүүгийн баримтыг авсан боловч тохирсон ёсоор орон сууц 201 оны 7 дугаар сарын 1-ны өдөр ашиглалтад ороогүй. Ж ХХК-ийн захирал н орон сууцны үнийг хямдаар тооцсон байна, таниас буцаан 6.000.000 юанаар худалдан авъя, 1.000.000 юаныг 201 оны 10 дугаар сарын 1-ны дотор төлж, нэг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, 2016 оны дүгээр сарын 0-наас өмнө .000.000 юанийг төлж, үлдэх байрыг буцаан авъя гэж гуйсны дагуу орон сууцыг буцаан худалдан авах гэрээг 201 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Ийнхүү уг гэрээг байгуулахдаа 201 оны 7 дугаар сард зээлүүлсэн 2.00.000 юаньг байрны мөнгөнд тооцож, 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцны үнэ .22.000 юань, үлдэгдэл 1.72.000 юанийг .22.000 юанийн зээлийн эргэн төлөлт гэж бичээд уг мөнгийг өгч чадахгүй байгаагаа бичсэн. Харин 1.000.000 юань төлж, нэг байрыг буцаан авч уг байраа зарж, .000.000 юань өгөөд 2016 оны дүгээр сард байр буцааж авах тохиролцоо байсан. Гэвч энэ гэрээ бодитойгоор хэрэгжээгүй, Ж ХХК-ийн захирал н 201 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээнд заасан 1.000.000 юаниа 201 оны 10 дугаар сарын 0-ны дотор төлөөгүй, 201 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байрыг буцаан авах эхний төлбөрийн мөнгөө гэрээнд заасны дагуу өгч чадахгүй юм бол байраа авъя гэхэд надад ядаж .22.000 юаниар биш, 6.000.000 юаниар орон сууцны үнийг тооцон төлсөн мөнгөн дээрээ зөрүү өгчих гэсэн тул харилцан ярилцаж, түүний хүсэлтийг хүлээн авч, 201 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.77.000 юанийг төлсөн. Өөрөөр хэлбэл Ву Шао Ли нь Ж ХХК-д анх зээлүүлсэн 2.00.000 юань дээр бэлнээр 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1.72.000 юань, 201 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.77.000 юань төлснөөр 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд заасан байрны бүх төлбөр тооцоог хийж дуусгасан байхад дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно. 

 

          Ж ХХК, Внарын хооронд 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ, 201 оны 7 дугаар сарын 16-ны өдөр орон сууц буцаан худалдан авах гэрээ, 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд зохигчид дээрх гэрээнүүдийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

 

         Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд Внь  201 оны 7 дугаар сард БНХАУ-д байхдаа нд 2.00.000 юань зээлүүлж, тэрээр Монгол Улсад өөрийн компанийн нэр дээр барьж байгаа барилгын хөрөнгө оруулалтад зориулах тухайгаа хэлж, төлбөрийг хүүгийн хамт 6 сарын хугацаанд төлөхөөр тохирсон гэх бөгөөд зээлийн гэрээ байгуулсан баримт нь зохигчдод байхгүй, алга болгосон гэж нотлох баримтаар гаргаж өгөөгүй ба мөнгө зээлүүлсэн, авсан тухайд хэн аль нь маргахгүй байна.

 

          Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулсан 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг дүр үзүүлэн хийсэн, учир нь тус компанийн захирал н 201 оны 7 дугаар сард Ву Шио ли-гээс зээлж авсан 2.00.000 юанийг зээлийн төлбөр төлөх үүргийг хангах арга хэрэгсэл болгох зорилгоор, мөн Ву Шао Ли-г зээл олгосон этгээдэд үзүүлэх шаардлагатай байна гэхээр нь уг гэрээг байгуулсан гэж, хариуцагч Ву Шио лигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлдэгч мөнгөө төлж чадахгүй байснаас өөрийн компанийн барьж буй барилгаас орон сууцыг захиалгаар худалдах, ингэхдээ зээлсэн 2.00.000 юанийг үнийн дүнд тооцож, үлдэх 1.72.000 юанийг 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулахдаа бэлнээр өгч, .22.000 юанийн үнийн дүнтэйгээр гэрээгээ байгуулсан, мөн тодорхой тохиролцоо хийж, 201 оны 7 дугаар сарын 16-ны өдөр орон сууц буцаан худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээ бодитойгоор хэрэгжээгүй, Ж ХХК-ийн захирал н .22.000 юаниар биш 6.000.000 юанаар орон сууцны үнийг тооцон төлсөн мөнгөн дээрээ зөрүү өгчих гэсэн тул харилцан ярилцаж, түүний хүсэлтийг хүлээн авч, 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг 6.000.000 юанийн үнийн дүнтэйгээр байгуулж, гэрээнд заасан байрны бүх төлбөр тооцоог хийж дуусгасан, өөрөөр хэлбэл дээрх гэрээнүүд талуудын хүсэл зориг, тохиролцооны дагуу хуульд нийцэж хийгдсэн гэж тус тус тайлбарлаж, мэтгэлцэж байна.  

 

           Хэргийн баримт, зохигчдын тайлбар мэтгэлцээнээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талуудын хооронд байгуулсан 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг Ву Шио ли-гээс зээлж авсан 2.00.000 юанийг төлөх үүргийг хангах арга хэрэгсэл болгох зорилгоор байгуулсан, дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь: дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хэлцэл хийгч талууд түүнийг хэрэгжүүлэх ямарваа эрх үүрэг хүлээх хүсэл зориггүй, ямарваа үр дагавар бий болгохыг зориогүй, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг урьдал болгодог бөгөөд талуудын хооронд байгуулсан орон сууц захиалах гэрээний агуулга, тохиролцооноос харахад үл хөдлөх эд хөрөнгийг барьж, ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, нөгөө тал төлбөр төлөх үүрэг хүлээсэн байгааг зээлсэн мөнгийг төлөх үүргийг хангах арга хэрэгсэл буюу барьцааны үүрэг хүлээсэн гэж үзэхгүй, энэ нь Иргэний хуулийн 16, 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

         Түүнчлэн 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ву Шио ли-гээс байрны урьдчилгаанд 1.72.000 юань, 201 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байрны төлбөрт 1.77.000 юанийг хүлээн авсан н, нягтлан бодогч *******, хүлээлгэн өгсөн Вгэх гарын үсгээр баталгаажуулж, Ж ХХК-ийн кассын орлогын баримт үйлдсэн байна.

 

        Дээрх кассын орлогын баримтыг компанид бэлнээр орсон мөнгөн хөрөнгийг нотлох санхүүгийн баримт гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг мөнгө тус компанид бодитоор ороогүй, түүний гуйлтаар үйлдсэн гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг өөрөөр үгүйсгэсэн баримтгүй, нөгөө талаар орон сууц захиалах, орон сууц буцаан худалдан авах, орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс харахад зээлсэн мөнгөний дүн, нэмэж мөнгө төлсөн үнийн дүн, гэрээний үнийн дүнг тус бүрд нь тодорхой бичсэнээс үзэхэд дээрх гэрээнүүдийг, ямар нэгэн үр дүнд хүргэхгүй, дүр үзүүлж хийсэн, хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

        Өөрөөр хэлбэл Ж ХХК-ийн захирал н Ву Шио ли-гээс 2.00.000 юань зээлж авсан, зээлийн гэрээний хугацаа өнгөрсөн боловч зээлийг төлж чадаагүйгээс компанийн барьж буй барилгаас орон сууцыг .22.000 юаньд тооцож бариулахаар 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ,  орон сууцыг буцаан худалдан авах гэрээг 201 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, анх зээлүүлсэн 2.00.000 юань дээр бэлнээр 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1.72.000 юань, 201 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.77.000 юань төлснөөр 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр 6.000.000 юаны үнийн дүнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх орон сууцыг Ву Шио ли-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.-т “... Энэ хуулийн 6.1.2-6.1., 6.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж, хүчин төгөлдөр гэж...” үзнэ, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “... Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй...” гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

         Ж ХХК-ийн захирал н, Ву Шио ли-гээс зээлсэн 2.00.000 юаниас өөрт нь 1.988.2 юань, бусдад төлөх өрөнд 67.000 юань төлсөн гэж, хариуцагч Внь Ж ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 1-наас 2018 оны 02 дугаар сарын 09 хүртэл удаагийн шилжүүлгээр нийт 1.00.000 юань орсон, уг мөнгө зээлийн төлбөр биш, 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний .2-т заасны дагуу 2016 оны дүгээр сарын 0-нд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээний .6-д зааснаар торгуулийг худалдагч тал, худалдан авагчид төлсөн мөнгө, түүнчлэн бусдад төлөх өрийг надад төлсөн мэтээр зээлийн үүргээ биелүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

          Зохигчид зээлсэн мөнгийг бүрэн төлсөн, төлөөгүй талаар маргадаг хэдий ч анх Ж ХХК-ийн захирал н 2.00.000 юанийг төлөөгүйгээс тэдний хооронд орон сууц захиалах гэрээ, буцаан худалдан авах гэрээ, улмаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээ байгуулах тухай бүртээ тохиролцож, хамгийн сүүлд орон сууц худалдах худалдан авах гэрээний үнийг 6.000.000 юаниар тохирсон нь дээрх гэрээнүүд болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

        Нөгөө талаар зохигчид 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц захиалах гэрээг монгол, хятад хэлээр байгуулсан талаар маргаагүй, харин 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг зөвхөн монгол хэл дээр байгуулсан монгол хэл, бичиг мэдэхгүй Ж ХХК-ийн захирал нээр гарын үсэг зуруулсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч дээрх гэрээг монгол хэл дээр байгуулж, хятад хэл рүү орчуулж, албан ёсны баталгаат орчуулга хийлгэж баримт үйлдсэн байх тул уг гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

 

         Иймд талуудын хооронд хийгдсэн 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэв.

 

            Ж ХХК нь нотариатч Д.Эд холбогдуулан 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр монгол хэл дээр бичигдсэн 201110 дугаартай орон сууцны худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчдын хооронд байгуулсан 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатч Д.Э нь Нотариатын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2 дугаар зүйлийн 2.1, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 2.9-д заасан заалтыг тус тус зөрчиж, үйлчлүүлэгчид эрх, үүргийг тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулаагүй, үйлчлүүлэгч нь монгол хэл мэдэхгүй бол орчуулагчаар нь дамжуулан гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг түүнд тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн , дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ...” гэж тус тус заасныг зөрчиж, нотариатын үйлдэл хийсэн гэж нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дээрх шаардлагаа дэмжиж байна.

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь гэрээний талууд өөрсдөө хятад хүмүүс байсан боловч худалдагч нь Монгол Улсын хуулийн этгээд, компанийн дүрэмдээ албан ёсны үйл ажиллагааны хэлийг монгол хэл гэж заасан, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь өөрөө биечлэн байсан, мөн тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон ТУЗ-ийн шийдвэр байсан учраас гэрээг гэрчилсэн, гэрчлэгдэж буй гэрээ нь монгол хэл дээр байсан боловч, гэрээг байгуулж гарын үсэг зурж байгаа талууд нь өөрсдийн төрөлх хэл буюу хятад хэл дээр албан ёсны баталгаат орчуулга хийлгэсэн, уг гэрээний утга агуулгатай гэрээ байгуулсан хүмүүс төрөлх хэл дээрээ орчуулагдсан байсан тул бүрэн танилцсан. Монгол хэл дээрх гэрээг гэрчлэн баталгаат орчуулгыг гэрээнийхээ хавсралтаар тамга дарж баталгаажуулсан. Гэрчилсэн гэрээний баталгаат орчуулга байсаар байтал тухайн гэрээний утга агуулгыг ойлгоогүй гэдэг нь үндэслэлгүй, нотариатын гэрчилсэн гэрээний бүрдэл холбогдох бичиг баримтаас зөвхөн монгол хэлээр байгуулсан гэрээг шүүхэд гарган өгч, харин хятад баталгаат орчуулгыг гарган өгөхгүйгээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Зохигчид зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүйгээс орон сууц захиалах болон худалдах худалдан авах гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагчийн дарамт шахалтаар дүр үзүүлж гэрээ хийсэн гэх боловч түүнийгээ нотлоогүй, гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд хүсэл зоригоо илэрхийлж, орон сууц худалдах, худалдан авах гэрээг монгол хэл дээр болон өөрсдийн төрөлх хэл буюу хятад хэл дээр албан ёсны баталгаат орчуулга хийлгэж, монгол хэл дээрх гэрээг гэрчлэн баталгаат орчуулгыг гэрээний хавсралтаар тамга дарж баталгаажуулсан байх тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                   ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1. дахь заасныг баримтлан БНХАУ-ын иргэн Ву шио ли-д холбогдох 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 201 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2.Нотариатын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1. дахь хэсэгт заасныг баримтлан нотариатч Д.Эд холбогдох нотариатын үйдлийг хүчингүйд тооцуулах тухай  Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.2.90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 1 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ДАВААСҮРЭН