Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 130/2018/00282/И |
Дугаар | 001/ХТ2021/01235 |
Огноо | 2021-10-14 |
Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2021/01235
,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2019/00717 дугаар шийдвэртэй,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2020/00007 дугаар магадлалтай,
,,,,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай 40м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч ,,,,,,,,,,,,,,,,, мөн болохыг тогтоож, ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, ,нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, миний бие Цэнгэл сумын 2-р багт амьдарч байхад 2003 онд Цэнгэл сумын 2-р багийн нутаг дэвсгэр болох “Могойт” гэх газар өөрийн хүч хөрөнгөөр хоёр тасалгаа бүхий 40м2 талбайтай дүнзэн байшин, 120м2 /12 м х 10 м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон түүнд залгуулаад 80м2 /8 м х 10 м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжан ханатай задгай хашаа, 2,7 км урт услалтын суваг /шуудуу/ бүхий байгууламжтай үл хөдлөх хөрөнгүүдийг барьж байгуулсан юм. Тухайн газар барьсан байшинд гэр бүлээрээ амьдарч, хашаа хороонд малыг хашиж, хамгаалан маллаж, 2.7 км тал газарт суваг татаж ердийн газрыг хадлангийн талбай болгосноор өвс хадлан авч, эд хөрөнгө өмчлөх эрх болон газар ашиглах эрхийг зохих журмаар хэрэгжүүлж байсан юм. Гэтэл хүүхдүүд маань сургуульд орох болоод сургууль бараадах гэсэн амьдралын шаардлагаар Өлгий сум руу нүүж явсан юм. Тухайн үед,,,,,,,,,,,,,, миний өмчлөлийн байшин, хашаа хороо, хадлангийн талбай зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг ах ,,,,,,,,,,,,,,ын хүүхдүүд болох ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нар үнэ төлбөргүй ашиглаж байсан ба төрөл садан хүмүүс тул бид тэдний ашигласан явдлыг эсэргүүцээгүй байсан юм. Гэтэл ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь 2018 оноос эхлэн,,,,,,,,,,,,,, миний дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авахаар холбогдох байгууллагуудад хандаж, бичиг баримт бүрдүүлж эхэлснээр энэхүү маргаан гарч, шүүхэд хандаж байгаа юм. Хариуцагч ,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,, нар шүүхэд өгсөн тайлбар болгож шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө: “,,,,,,,,,,,,,,аас өвлийн байшин, хашаа хороо, хадлангийн талбайн хамт эцэг ,,,,,,,,,,,,,, худалдан авсан” гэж хүлээн зөвшөөрсөн нь тухайн газарт,,,,,,,,,,,,,, миний байшин хашаа хороо, хадлангийн талбай тус тус байгаа болох нь нотлогдож байна. Би эдгээр үл хөдлөх хөрөнгийг хэнд ч худалдаагүй болно. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Могойт” гэх газарт байрлалтай 40м2 талбайтай 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч,,,,,,,,,,,,,, болохыг тогтоож, ,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,, нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Могойт” гэх газарт байршилтай 40м2 талбайтай, хоёр өрөө дүнзэн байшин, 120 м2 /12м х 10 м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч,,,,,,,,,,,,,, болохыг тогтоож, ,,,,,,,,,,,,,,,ны хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбарт: Би энэ хашаа байшинг 2003 онд барьсан. Тухайн байшин 5х5 харьцаатай дүнзэн байшин бөгөөд үүдэнд амбаартай. Мөн 2 км 700 м газар бүхий хадлангийн суваг татсан байсан. Бид нар 2005 онд ар гэрийн гачигдлаар сумын төв рүү нүүсэн. Нүүгээд явахдаа өөрийн төрсөн ах болох ,,,,,,,,,,,,,,, түүний эхнэр ,,,,,,,,,,,,,,нарт захиад явсан байсан. Ингэхдээ үнэ төлбөргүй суугаад ашиглаад харж байгаарай гээд захиж явсан. Тэрнээс хойш ямар нэгэн зүйл хэлээгүй байсан. Хариуцагч нар өөрсдөө бичиг баримтаа бүрдүүлээд өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлнэ гээд бэлдэхээр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний эхнэрийг,,,,,,,,,,,,,,ы нэрийг ашиглаад тийм санал гаргаад дуртайгаараа энэ хэрэгт оролцоод, өөрөө дураараа ийм зүйл хийж байна гэхээр нь би өөрөө шүүх хуралдаанд оролцохоор шүүхэд ирсэн. Хариуцагч нар тэнд байгаа бүх юмыг эвдээд миний зөвшөөрөлгүй байр суурийг өөрчлөөд барьсан байна. Би 40м2 талбайтай, хоёр өрөө дүнзэн байшин, 120м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80м2 /8мх10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайг авмаар байна. Харин миний зөвшөөрөлгүй нэмж барьсан бусад зүйлийг шаардахгүй гэжээ.
Хариуцагч ,,,,,,,,,,,,ны шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Би энэхүү нэхэмжлэлийг,,,,,,,,,,,,,, гаргасан гэдэгт эргэлзэж байгаа ч нэгэнт шүүхээс тайлбар ирүүлэхийг шаардсан учраас дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч 5x5 харьцаатай 2 өрөө 40м2 байшин нэхэмжилж байгаа бөгөөд үнэндээ,,,,,,,,,,,,,,аас авсан байшин түүний нэхэж байгаа шиг 2 өрөө биш юм. Өөрөөр хэлбэл 5x5 харьцаатай 1 өрөө дээвэр нь хуучин шурга модоор дэвтэрлэсэн дүнзэн байшин, уг байшинтай залгаж хуучин модоор барьсан намхандуу З хана бүхий амбаар байсан. 2004 онд аав ,,,,,,,,,,,,,, нь,,,,,,,,,,,,,,аас худалдаж авч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нарт өгсөн. 2005 оны хавар ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нар тухайн байшинг буулгаж шинээр материалыг засаж янзлан өндөрсгөж шинээр барьж гадна талд 4x5 харьцаатай амбаар барьж 10 жил амьдарсан. Улмаар 2014 оны намар ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нар нь Цэнгэл сумд өвөлжихөөр нүүх үед уг байшинг надад эзэмшүүлж орхисон ба миний бие байшин хуучирч муудсан хүн суухын аргагүй болсон тул дүнзэн мод бэлтгэн, аймгийн төвөөс 80 ш банз, 2 вакум цонх, бусад шаардлагатай модон материалыг худалдан авч, байшинг нурааж өмнө байсан газраас 50 м холдуулан урт нь 9 м өргөн нь 5 метр байшинг ,,,,,,,,,,,,, гэгчийг хөлслөн авч бариулсан. Өнөөдрийн байдлаар ,,,,,,,,,,,,,,ы надаас нэхээд байгаа байшин нь байхгүй байтал 2004 онд барьсан байшин одоо болтол байгаа мэтээр бодит байдлыг нуун дарагдуулж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Шүүхээс үзлэг хийх явцад хуучин байшингийн суурь нь хаана байгааг талуудыг байлцуулан бүгдээрээ харсан. Одоо миний амьдарч байгаа байшин маань шинэ материалаар баригдсан, шинэ банзаар дээвэрлэсэн, 2 вакум цонхтой, бүх юм нь цоо шинэ 5x9 харьцаатай байшин юм. Би өөрийн хүч хөдөлмөрөөр өчнөөн хөрөнгө мөнгө зарцуулж барьсан байшин байтал үндэслэлгүйгээр 15 жилийн дараа нэхэж байгаа нь хууль бус юм. ,,,,,,,,,,,,,,ы нэрийг барьж эхнэр ,,,,,,,,,,,,,, нь аав маань нас барсныг далимдуулан ,,,,,,,,,,,,,,,тэй нийлж эд хөрөнгийн шунахай сэдэлтэд хөтлөгдөн 15 жилийн өмнө худалдсан байшингаа нэхэж байгаа нь хүний ёсонд нийцэхгүй. ,,,,,,,,,,,,,, нь тийм эд хөрөнгөнд хайртай юм бол энэ хугацаанд юмаа нэхэж ирэх байсан. Гэтэл ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, хоёр нь хавар, өвөл, зунгүй манайд ирээд хонон өнжин байж цагаан идээгээ авч явдаг байсан. Тэр үед байшин, хашаа хороогоо янзалж байгааг байнга хардаг, нэг ч үг дуугардаггүй, байшин хашаагаа сайн янзалж авсан байна гэдэг л байсан. Би хамаатан,,,,,,,,,,,,,,ыг сайн мэддэг хүний хувьд тэрээр ийм эд хөрөнгийн шунахай сэдэлттэй гэдэгт итгэхгүй байна. Түүний нэрийг барьж эхнэр нь нэхэмжлэл гаргаж энэ бүх юмыг зохион байгуулж байгаад би бүрэн итгэж байна. Анх,,,,,,,,,,,,,,ы нэхээд байгаа шиг 12x10 харьцаатай чулуугаар өрсөн битүү саравчтай хашаа болон 8x10 харьцаатай шурга модоор босгосон задгай хашаа байгаагүй. ,,,,,,,,,,,,,, нүүх үед 8x6 харьцаатай чулуугаар барьсан саравчтай хашаа 5 x 5 харьцаатай намхан шургаагаар дээвэрлэсэн байшин, амбаарын хамт байсан. Үүнээс өөр юм байгаагүй. Тэр үед мал төллүүлдэг байсан тул хашаа маань жижигдэж бог мал багтахгүй байсан, малын төлийг хаших хашаа байгаагүй тул 2005 оноос эхлэн аав ,,,,,,,,,,,,,,ын заасны дагуу хүргэн ах ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, бид 4 чулуун хашааг тойруулан чулуугаар битүү өвсний хашаа, битүү үхрийн хашаа, малын төлийн 4x4 харьцаатай битүү хашаа, хонины битүү хашааг тус тус нэмж барьж сүүлд хавар цагт мал хаших зорилгоор малын хашааны урьд шургаагаар хоёр задгай хашааг тус тус барьсан. Өөрөөр хэлбэл ,,,,,,,,,,,,,,аас авах үед нэг л хашаа байсан бол өнөөдөр 5 малын битүү хашаа, 2 задгай хашаатай том малын хашаа болж өргөжсөн байгааг үзлэг хийх үед шүүгч харсан байх. Хадлангийн талбай бол байгалийн жамаар томорсоор байгаад сүүлд бид чулууг нь түүж хадлан болгосон талбай болохоос ,,,,,,,,, тал газарт өвс ургуулаагүй. ,,,,,,,,,,,,,, 2003 онд хашаагаа барьж 2004 онд нүүгээд явсан. 1 жилийн дотор тал газрыг хэчнээн суваг татаж усжуулсан ч том хадлан болохгүй. Эхэндээ бид хадлангаас өвс авдаггүй байсан ба сүүлд шинээр суваг нэмж барьж чулууг түүж томсгосоор байгаад өнөөдрийн хэмжээнд хүргэсэн. 2010 онд тойруулан торон хашаа татсан. Дээрх байдлыг ,,,,,,,,,,,,, нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа мөртлөө бүх юмыг өөрсдөө барьсан мэтээр шүүхийн байгууллагыг төөрөгдүүлж нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Иймээс өөрийнхөө хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө гаргаж барьсан хашаа, хадлангийн талбай, байшинг би зүгээр өгөхгүй. Аав маань худалдаж авсан учраас ,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нарт хамаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид нар 2004 онд,,,,,,,,,,,,,,аас байшин, хашаа, хороог худалдаж авсан. Тухайн үед хадлангийн өвс авч байгаагүй. Хадлангийн талбай гэх жижиг газрыг авч, тэрнийг өөрсдөө тордож, хашаа татаж, хадлан авч байгаа. Би өөрөө айлын том хүүхэд бөгөөд нэг эмэгтэй, хоёр эрэгтэй дүүтэй. Би тэд нарыг асран хамгаалж, гэрийн бүх ажлыг хийж байсан. Бидний өргөмөл ээж болох ,,,,,,,,,,,, би чиний дүү нарыг харж, малыг чинь маллаж чадахгүй, би өөрөө ажилтай хүн гэж хэлсэн учраас миний хадам талын хүмүүсээс очиж намайг асууж авсан. Би тэрнээс хойш 10 жил мал маллаж, дүү нараа асран хамгаалж хажууд нь байгаа. Тэр байшинг миний эцэг ,,,,,,,,,,,,,,нд үлдээсэн. Тэнд байгаа хашаа, хороо бүгд эзэмшил нэгтэй боловч байшинд ,,,,,,,,,,,,,, өөрөө амьдарч байгаа. Тухайн үед 600,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнийг бүх ард түмэн мэдэж байгаа. Би өнгөрсөн хавар,,,,,,,,,,,,,, ах руу залгаж яагаад нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ, энэ асуудал юу вэ гэхэд би нэхэмжлэл гаргаагүй, мэдэхгүй гэж хэлж байсан. Миний дүү болох ,,,,,,,,,,, өвчтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан хүн байдаг.,,,,,,,,,,,,,, бараг миний төрсөн ах байгаа юм. Миний эцэг нас барсан үед,,,,,,,,,,,,,, “би та нарыг асран хамгаална, харж хандана” гэж хэлж байсан боловч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нарын хажуугаас нь ,,,,,,,,,, ыг зайлуул гэж хэлж байсан. ,,,,,,,,,,,,,,, өвчтэй, ,,,,,,,,,,,,,,, ганц бие байгаа учраас тэдний хажууд нь байгаа. Би айлын бүх настай хүмүүсийг,,,,,,,,,,,,,,тай уулзуулаад энэ асуудлыг хэлүүлэхэд би шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж хэлж байсан. ,,,,,,,,,,,,,,,ны байдлыг өөрөө мэдэж байгаа. Хадлангийн талбайд хашаа татах үед зөвшөөрөлгүй татахгүй гэхээр нь бид нар гэрээ байгуулсан, энэ гэрээ нь байгаа. Тухайн үед байшинг өөрчилж барьж, хашаа татсан бүх асуудлыг,,,,,,,,,,,,,, өөрөө харсан, мэдэж байгаа. Эцэг маань 6 сар өвдөж хэвтэрт байхад,,,,,,,,,,,,,, өөрөө очиж харж байсан. Хэрвээ тэдгээр байшин, хашаа хороог авах байсан бол тухайн үед эцэг маань амьд сэрүүн байхад яагаад аваагүй юм бэ. Би эцгээсээ 12 настайдаа, ,,,,,,,,,,,,,,,,, 1 нас 6 сартайдаа үлдсэн.,,,,,,,,,,,,,, өөрөө шүүх хуралдаанд ирээд бид нарыг хараад нэхэмжлэлээсээ татгалзах байх гэж бодсон. Байшин ,,,,,,,,,,,,,,,ых, хашаа хороо минийх байгаа. Бид нар өөрсдөө нийлээд өөрчилж барьсан гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2019/00717 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,ы Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч,,,,,,,,,,,,,, мөн болохыг тогтоож, ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч,,,,,,,,,,,,,,ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2020/00007 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2019/00717 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “,,,,,,,,,,,,,,,ы хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ,,,,,,,,,,,,,,,д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч,,,,,,,,,,,,,,, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2-р баг, “Могойт” гэх газарт байршилтай 40м2 талбайтай 2 өрөө дүнзэн байшин, 120м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа, болон хадлангийн талбайн өмчлөгч,,,,,,,,,,,,,, мөн болохыг тогтоож, ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай” Цэнгэл сумын 2-р багт оршин суух ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 212/МА2020/00007 дугаар магадлалыг 2020.02.11-ний өдөр хүлээн авч, дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, миний бие 2020.01.03-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн 130/ШШ2019/00717 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байдаг юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.01.23-ны өдрийн шүүх хуралдаанаараа огт өөр асуудал хянан хэлэлцэж 212/МА2020/00007 дугаар магадлал гаргасан байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 212/МА2020/00007 дугаар магадлалын Тодорхойлох нь хэсэгт “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.14-ний өдрийн 130/ШШ2019/00332 дугаар шийдвэрийг” хянан хэлэлцсэн байна. Уг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.14-ний өдрийн 130/ШШ2019/00332 дугаар шийдвэр нь Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.16-ны өдрийн 212/МА2019/00042 дугаар магадлалаар хүчингүй болчихсон байдаг. Товч дурдвал, тус шүүхийн шүүх бүрэлдэхүүн өөрснөө 2019.09.16-ны өдөр 212/МА2019/00042 дугаар магадлал гаргаж хүчингүй болгосон шийдвэрийг, дахин хүчингүй болгож, хуулийн завхрал гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 212/МА2020/00007 дугаар магадлалын Удиртгал хэсэгт “нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн ...хянан хэлэлцэв” гэж дурдсан мөртлөө магадлалын Тодорхойлох нь хэсэгт /магадлалын 2-р хуудас, доод хэсэгт “адагт” хариуцагч ,,,,,,,,,,,,,,ны давж заалдах гомдолд:/ гэж тусгаад, хариуцагчийн 2019.05.14-ний өдрийн анхан шатны шүүхийн 130/ШШ2019/00332 дугаар /хүчингүй болсон/ шийдвэрийн давж заалдсан гомдлыг бүрэн эхээр хөрвүүлэн бичсэн байна. Давж заалдах шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 212/МА2020/00007 дугаар магадлалаар хянан хэлэлцэж буй хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ны давж заалдах гомдол нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.14-ний өдрийн 130/ШШ2019/00332 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019.09.16-ны өдрийн 212/МА2019/00042 дугаар магадлал зэрэг эрхийн актад холбоотой бөгөөд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, би уг шийдвэр, магадлалд огт гомдол гаргаагүй болно. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 212/МА2020/00007 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т заасан “Магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тусгана” гэснийг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгч,,,,,,,,,,,,,, миний “давж заалдах гомдлыг огт авч хэлэлцээгүй, орхигдуулсан” учир хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй юм.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.16-ны өдрийн 212/МА2019/00042 дугаар магадлалаар хүчингүй болгосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.14-ний өдрийн 130/ШШ2019/00332 дугаар шийдвэрийг дахин шийдвэрлэсэн хууль бус үйлдэл нь “мэс заслын эмч өвчний түүхийг судлалгүй, өвчтөн хүний дэргэд байгаа эрүүл хүнд мэс ажилбар хийж, нэг эрхтнийг авч хаясан үйлдэлтэй” нэг ижил хэрэг юм. Цааш нь ийм хариуцлагагүй, хэрэг маргаан хянан шийдвэрлэх чадамжгүй шүүхэд маргааныг хэлэлцүүлэхээс татгалзаж байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.11-ний өдрийн 130/ШШ2018/00409 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018.08.30-ны өдрийн 212/МА2018/00089 дүгээр магадлал, анхан шатны шүүхийн 2019.05.14-ний өдрийн 130/ШШ2019/00332 дугаар шийдвэр зэргээр удаа дараа нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, миний талд шүүх шийдвэрлэж ирсэн нь нотлох баримтыг хуулийн хүрээнд зөв үнэлсэн явдал юм.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд: Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын шүүхэд гаргасан тайлбарт “нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь “Могойт” гэх газарт 2 өрөө дүнзэн байшин, жижиг чулуун саравчтай хашаа, хороо, барьж, хадлангийн услалтын талбай барьсан нь үнэн. Манай эцэг 600,000 төгрөгөөр худалдан авсан гэж бичсэн юм”. Энэ нь хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл ,,,,,,,,,,,,,,, миний өмчлөлд дүнзэн байшин, хашаа хороо, хадлангийн талбай байсныг тэд зөвшөөрсөн байна. Харин манай эцэг худалдан авч өгсөн гэх боловч “худалдах-худалдан авах гэрээ байхгүй, хэлцэл үгүй” тул нотлох боломжгүй. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нар нь “,,,,,,,,,,,,,,, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох дүнзэн байшин, хашаа хороог үнэ төлбөргүй ашиглаж байсныг тайлбарт болон шүүх хуралд хүлээн мэдүүлсэн юм. Энэ нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 229.2-т зааснаар “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах хэлцэл” бөгөөд мөн хуулийн 339.2, 289.1.3-т зааснаар “үнэ төлбөргүй ашиглаж байгаа эд хөрөнгийг хөлслүүлэгч буюу ашиглуулж байгаа этгээдийн зөвшөөрөлгүй хийц, зохион байгуулалтыг өөрчлөх, засахгүй байх үүрэгтэй” юм. Гэтэл хариуцагч ,,,,,,,,,,,,,,, нь миний дүнзэн байшинг өөрчилж, өөр газар томсгож барьсан, хашаа хороог томсгосон зэрэг нь Иргэний хуулийн 339.2, 289.1.3-т заасныг зөрчсөн хууль бус үйлдэл болно. Энэ талаар анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, миний үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Байгалийн цогцолборт газрын бүс”-ийн “хязгаарлалтын бүс”-д хамаарч байх тул, мөн хуулийн 11, 17 дугаар зүйлүүдэд зааснаар байшин, хашаа хороо барьж, уламжлалт мал аж ахуй эрхлэх боломжтой болно. Тухайн үед Тусгай хамгаалалттай газрын захиргаанаас авсан зөвшөөрөл, газар ашиглах гэрээ хавтаст хэрэгт байна. Тусгай хамгаалалттай газар нутагт Газрын тухай хууль үйлчлэхгүй тул газар эзэмших, өмчлөх боломжгүй юм. Тийм учраас “үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх, гэрчилгээ авах боломжгүй” гэдгийг шүүх харгалзан үзээгүй нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарт мөн адил газар эзэмших, ашиглах гэрээ, хэлцэл байхгүй, үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлээгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй байхад хариуцагч нарын өмчлөх эрхийг хөндөөгүй байгаа нь нэг талыг баримталж, хариуцагч нарт ая тал засаж хууль бус шийдвэр гаргасан гэж үзнэ. Өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй, өмчлөх эрхийг бүртгүүлээгүй явдал нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, миний “өөрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрх”-ийг алдах, өмчлөх эрхгүй болох үндэслэл биш юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 167 дугаар зүйлийн 167.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 212/МА2020/00007 дугаар магадлалыг хүчингүй болгож, мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, миний давж заалдах гомдлыг хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Учир нь, давж заалдах шатны шүүх 2020.01.23-ны өдрийн 212/МА2020/00007 дугаар магадлалын Удиртгал хэсэгтээ Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн 130/ШШ2019/00717 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,ы давж заалдах гомдлоор хянан хэлэлцэхээр заасан боловч магадлалын Тодорхойлох хэсэгтээ өөр шийдвэрийг буюу “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.14-ний өдрийн 130/ШШ2019/00332 дугаартай маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бичиж, тухайн хэргийн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ны давж заалдах гомдлыг тусгажээ.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т заасан “Магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тусгана” гэснийг зөрчсөн, өөрөөр хэлбэл энэхүү хэргийн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.
Иймээс уг алдааг засуулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.
Хяналтын шатны шүүхээс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн шийдвэр хууль хэрэглээний алдаатай” гэсэн гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2020/00007 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД