Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1433

 

 

 

 

 

 

    2022         11            22                                   2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул   

Улсын яллагч Т.*************,

Шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч *************ид холбогдох*********дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, *****оны ** дугаар сарын **-ны өдөр ****************төрсөн,***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ***************мэргэжилтэй, ********** ажилтай, ам бүл 5,  эхнэр, хүүхэд, аав, ээжийн хамт *******************тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******овогт **********/регистрийн дугаар: *********/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*************” амралтын газарт хохирогч ************* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :     

         

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч ************* нь 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*************” амралтын газарт хохирогч *************ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :   

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн ************* дүгээр хороо, ************* амралтын газарт ************* бусдад зодуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, 

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-4 дэх тал/,

            - хохирогч *************ын...2022.09.18-ны өдөр ***дүүргийн ************* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* нэртэй амралтын газарт манай ажлын хүмүүс ахмад ажилчнаа гаргаж өгөх ёслолд оролцсон ба оройн 18 цагийн үед, *************, ....ах бид асарт сууж байгаад би ахархаад  “*************ийг 2 удаа алгадаад авсан”...************* араас орилоод байсан...*************ийн урд очоод чи юу гээд байгаа юм бэ гэхэд ширээн дээр байсан архины шилийг аваад миний толгой руу цохиж хагалахаар нь би түүнийг тэвэрч аваад цаашаа түлхэхэд хагархай архины шилээрээ миний нүүр лүү 5-6 удаа цохисон. Миний баруун талын нүд, дээд зовхи хацар, баруун шанаа, эрүү, зүүн талын чихний ард зүсэгдэж гэмтсэн байна...Би *************оос хохирлын 1.500.000 төгрөгийг бэлэн хүлээн авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй болсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 15 дахь тал/,

- гэрч Э.*************ийн...2022.09.18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* нэртэй амралтын газар манай ажлын хүмүүс ахмад ажилчин ахыг гаргаж өгсөн. Тэгээд оройн 18 цагийн уг амралтын газрын асар дотор ************* ах, ****, ************* бид нар юм яриад сууж байхад **** ************* руу дайраад зодолдох уу гээд үгээр өдөөд байхад нь ************* чимээгүй сууж байгаад ****оо “би чамайг барахгүй ш дээ” гэж хэлэхэд **** *************ийн нүүр хавьцаа 2 удаа  гараараа цохиод авсан. ************* ах боль гээд салгаад ****ыг асраас аваад гарсан. Тэгтэл **** дахиад *************ийн толгой руу нь гараараа цохисон ба *************ийн гараас цус гараад одоо тэвчихгүй шүү гэж хэлээд ширээн дээр байсан архины шилийг аваад ****ын толгой руу цохиж хагалахад би дундуур нь орж салгасан, ****ын нүүр цус болсон байсан...Би ****ын сүүлийн цохилтыг анзаарч хараагүй.../хавтаст хэргийн 24-25 дахь тал/...Тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Нэг мэдэхэд л ************* ширээн дээр байсан архины шилийг аваад би одоо тэвчихгүй шүү гээд ****ын толгой дээр цохиж хагалсан. Тэгээд би очоод салгахад ****ын нүүр ам цус болсон байсан мөн *************ийн баруун гар зүсэгдсэн байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

- гэрч*******...2022.09.18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************* дүгээр хороо, ************* амралтын газар ирцгээсэн...уг амралтын гэрүүдийн урд талд барьсан байсан асар дотор хадам аавын ажлын газрын хоёр залуу хоорондоо зодолдоод байхаар нь очиход *************ын толгой дух хэсгээр их хэмжээгээр цус  гарсан архины шил хагарсан байсан, ямар шалтгаанаар зодолдсон талаар мэдэхгүй ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,     

            - шинжээчийн дүгнэлт: *************ын биед зүүн чих, баруун хөмсөг, баруун хацар, зүүн чамархай, зүүн шанаа, эрүү, баруун мөрөнд зүсэгдсэн шарх, зулай, хамрын нуруунд няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна /хавтаст хэргийн 33 дахь тал/,

            - шүүгдэгч *************ийн...2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* нэртэй амралтын газарт манай ажлын ах ************* тэтгэвэрт гарсан тул ажлын хамт олноор хүлээж авсан. Тэгээд оройн 18 цагийн үед асар дотор *************, ************* ах бид гурав юм яриад сууж байхад **** орж ирээд...миний өөдөөс хараад байхаар нь “яасан бэ гээд асуухад” чи их зэвүүн гар, хоёулаа зодолдох уу гэхээр нь “би чамайг барахгүй шүү“ гэж хэлэхэд хүрч ирээд миний зүүн талын шанаа, толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиход хажууд сууж байсан ************* болиоч ээ гэсэн. Тэгээд дахиад **** намайг цохих гэхээр нь би цаашаа гээд түлхсэн чинь ************* ах аваад гарахад **** буцаж орж ирээд миний толгой руу дахиад гараараа цохихоор нь битгий давраад байгаарай гээд ширээн дээр байсан архины шилээр ****ын толгой дээр нь цохиж хагалаад уг хагархай шилээр нүүр хэсэгт хоёр удаа зүсэж гэмтээсэн. Тэгтэл ************* салгасан...**** намайг дээрэлхсэнээс болж маргаан үүссэн. Би эмчилгээний 1.500.000 төгрөгийг өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :         

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон буюу тус гэмт хэргийн субьектив болон обьектив шинж хангагдсан байна. 

2.3. Тус шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-54-55, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд танилцуулж, тайлбарласан байна.        

 

Иймд шүүгдэгч *************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг: 

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч нь хохирлын баримт гаргаагүй, харин шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх  зүйлгүй байх тул /хх-15, 54-55/ шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Улаанбаатар төмөр замд харуул ажилтай, бага насны 2 хүүхэдтэй гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-54-55, 68, 71-85, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.     

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь, тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл шууд нөлөөлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан талуудын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

  1. Бусад асуудал   

Уг хэрэгт хураагдсан архины хагархай шил 1 ширхгийг устгаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч *************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ид оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************ид оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож,  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг хэрэгт хураагдсан архины хагархай шил 1 ширхгийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР