Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1461

 

 

 

 

 

 

 

 

    2022         11          28                                    2022/ШЦТ/1461

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.********* даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,    

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********т холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********дугаар хороо*********тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *********/регистрийн дугаар: ****/

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ********* нь Сонгинохайрхан дүүргийн *********нутаг дэвсгэрт байрлах 55а байрны гадна 2022 оны 02 дугаар сарын 01-ээс 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн *********итгэмжлэн хариуцуулсан түүний өмчлөлийн Дэлл маркийн зөөврийн компьютерыг ломбардад тавьж, улмаар 1.350.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг завшин бусдад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.              

           

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :      

        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ********* нь Сонгинохайрхан дүүргийн *********нутаг дэвсгэрт байрлах 55а байрны гадна 2022 оны 02 дугаар сарын 01-ээс 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн *********итгэмжлэн хариуцуулсан 1.350.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг ломбардад 600.000 төгрөгийн барьцаанд тавьж завшсан болох нь :  

  • гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...2022оны 02 дугаар

сарын 01-ний өдөр СХД-н *********нутаг дэвсгэрт 55а байрны гадна зүс таних хүнд нөүтбүкээ өгсөн боловч залилуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- хохирогч *********гийн...Би 2022 оны 02 дугаар сарын 01-нд ********* гэх танил залуу утсаар надтай холбогдоод нөтүбүүкээ хоёр хоног хэрэглүүлж болох уу гэсэн. Би ********* гэх залууд хэлэхдээ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буцааж өгөөрэй гэхэд за тэгий гэж хэлээд авсан. Миний нөүтбүүк Dell загварын ip-3 үзүүлэлттэй нөүтбүүкээ өгч явуулсан. ********* нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр холбогдохгүй байхаар нь би 99282122 дугаар луу холбогдоход ********* нь хүнд өгчихсөн, нөгөө хүн нь хөдөө байгаа ирэхээр нь өгье гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш утас нь болохгүй байсан...Би *********ын ээжийн хэлсэн хаягаар очиход ********* байсан ба уулзаж ярилцахад миний нөтүбүүкийг гэх хүний нэр дээр барьцаанд тавьсан талаар өөрөөс нь мэдсэн. Надад харилцсан чатууд нь байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- гэрч *********...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэх найзынхаа гэрт ********* найзтайгаа уулзсан. ********* нь тухайн үед хар өнгийн зөөврийн компьютер үүрчихсэн явж байсан ба найз *********гийнх гэж хэлж байсан...Би *********аас зөөврийн компьютероо өгчих 2 хоног барьцаанд тавьчихаад эргүүлээд аваад өгье гэж хэлээд гуйсан...25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ард байрлах Good нэртэй ломбардад 2022 оны 02 дугаар сарын 5-ны өдөр 16 цагийн орчим 600.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаанд барьцаанд тавьсан. Би тус 600.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг авч, үлдсэн 200.000 төгрөгийг ********* авсан. Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *********тай Өргөө кино театрын ард байрлалтай CU сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байгаад 400.000 төгрөг, хоногийн хүүний мөнгө болох 150.000 төгрөгийг нэмж өгсөн...Тэгсэн ********* өгсөн мөнгөөр зөөврийн компьютероо авахгүйгээр үрээд дуусгасан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 51 дэх тал/,  

- эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 28-29 дахь тал/,

- “***ХХК-ны барьцаат зээлийн гэрээ : Нөүтбүүк Dell Спү: I3. рам 4, Хард:250, Инч:14, дан зээл 600.000 төгрөг, хүү 48.000 төгрөг нийт 648.100 төгрөг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны үнэлгээ : Dell i3 10-р үеийн зөөврийн компьютер 1.350.000 төгрөг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

            - иргэний нэхэмжлэгч Б.Оргилын...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 16 цаг 42 минутад Баатархүүгийн ********* гэх иргэн нь Dell загварын компьютерийг 7 хоногийн хугацаатай 600.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд манай байгууллагаас аваагүй байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

            - шүүгдэгч *********ын...Мөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

2.2. Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Dell загварын компьютерыг ломбардад тавиулж улмаар барьцааны зүйлийг чөлөөлүүлэхээр ломбардаас зээлсэн мөнгийг найз ********* нь өгсөөр байтал эсрэгээр хувьдаа завшсан буюу хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байх үүргээ ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн субъектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.     

Гэрч *********...Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *********тай Өргөө кино театрын ард байрлалтай CU сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байгаад 400.000 төгрөг, болон хүүний мөнгийг нэмж өгсөн...********* өгсөн мөнгөөр зөөврийн компьютероо авахгүйгээр үрээд дуусгасан байсан гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 20, 51 дэх тал/, мөн шүүгдэгч нь тус мэдүүлгийг үгүйсгэж мэдүүлээгүй /хх-58/, найзаасаа тухайн мөнгийг авсан болохоо мэдүүлсэн байх /шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус гэрчийн мэдүүлгийг эх сурвалжаа тодорхой заасан буюу нотолгооны чадвараа хангасан байна.   

2.3. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөхгүй байх, өмгөөлөгч авах эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас түүний тус эрх зөрчигдөөгүй.  

*********аас мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлэг авахад түүнд хуулиар олгогдсон эрхийг танилцуулж, тайлбарласан /хх-57-58, шүүх хуралдааны тэмдэглэл/, түүнийг заавал өмгөөлөгчөөр хангах хуульд заасан үндэслэл, журам үүсээгүй, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж мэдүүлэг өгөх, шүүх хуралдаанд оролцохоо амаар, бичгээр илэрхийлсэн байгааг дурдав.

Тус шүүгдэгч шүүх хуралдаанд...Намайг огт мэдээгүй байхад найз ломбардад тавьчихсан байсан, гэхдээ бид 2 гэрт байсан харин компьютер алга болчихсон байсан, ломбардаас авсан мөнгийг би анх аваагүй гэх мэтээр мэдүүлсэн байх /шүүх хуралдааны тэмдэглэл/ боловч тус мэдүүлэг нь хэрэгт цугларсан нотлох баримтын эх сурвалжаар няцаагдсан буюу эх сурвалжгүй байх тул нотолгооны чадваргүй гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч *********ыг хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

3. Хохирол, хор уршиг :        

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч нь хохирлоо биет байдлаар буцаан авсан, иргэний нэхэмжлэгчид төлбөрөө авсан /хх-28, 80, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-36, 37, 58, 70-79, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.       

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Тус шүүгдэгчийг хөрөнгө, орлоготой гэж нотлох баримт байхгүй тул торгох ял оногдуулах үндэслэлгүй, түүнчлэн бага насны хүүхэдтэй, ажил хийж амьдралын хэрэгцээгээ хангах шаардлага үүссэн зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж тус тус үзсэн болно.   

 

  1. Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч *********ыг хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч *********ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч *********т оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий  төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч *********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР