Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 585

 

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/00585

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 1-р 40 мянгат гудамж, ... байр...тоотод оршин суух, эмэгтэй, Ц.Б-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Н-д холбогдох,

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, ... дугаар байрны ...тоотод байрлах .... талбайтай 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018-05-11-ний өдөр явагдсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46В байрны 15 тоотын 3 өрөө, 156 м.кв орон сууцыг үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагч С.Ч-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн 19 дугаартай санал болгох ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                   

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хан-Уул дүүрэг, 11-р хороо,  хотхон, байрны  хувийн эзэмшлийн орон сууцыг маань зах зээлийн ханшнаас маш доогуур үнэлж төлбөр авагч Ч-д шилжүүлэх шийдвэр гарсанд маш гомдолтой байна. Иймд Чд хэт доогуур үнэлгээгээр шилжүүлж буй ажиллагааг хүчингүй болгох буюу хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1157 дугаартай магадлалаар Б-с 104.487.000 төгрөгийг гаргуулж Чд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 16290828 дугаартай тогтоолоор үүсэж явдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017оны 6 дугаар сарын 27-ны өдөр 187 дугаартай шинжээч томилуулах тогтоол гарсны дагуу шинжээч үнэлгээ хийгээд үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх Хөрөнгө истимент ХХК-аас хөрөнгө үнэлгээний тайланг гаргаж 2017 оны 9 дүгээр сарын  6-ны өдөр явуулсан.  Хөрөнгийг 381 850 700 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгө үнэлгээний тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн. Зах зээлийн бодитой  үнэлгээ гаргуулж чадаагүй гэж үзсэн. Хэт багаар үнэлсэн гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхдээ эрх бүхий этгээдийн тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдийг урьж хувийн бичиг баримт, мэргэжил чадвар, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэсэн ажиллагаа нь хийгдээгүй. Ажиллаж байгаа шинжээч нь тусгай мэдлэгтэй эсэхийг урьдчилан тодруулж үүнтэй холбоотой баримтуудыг заавал тодруулах шаардлагатай. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэсэн ажиллагаа явагдах ёстой. Гэтэл 9 дүгээр зүйлийн 9.1 дэх ажиллагаа явагдаагүй мөртлөө 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан ажиллагаа явсан. Аль шинжээчид нь танилцуулаад байгаа нь мэдэгддэггүй. н.М нь тусгай зөвшөөрөлтэй, н.Б-Э нь 12 жил тасралтгүй хийж байгаа гэдэг байдлаар  шинжилгээг гаргаад байдаг. Б нь тусгай зөвшөөрөл байхгүй. н.М нь тамга тэмдэг дарсан байдаг боловч тусгай зөвшөөрөлтэй эсэх, тусгай зөвшөөрөл нь сунгагдсан эсэх талаар баримт бол байдаггүй. Тусгай мэдлэгтэй үнэлгээний байгууллага гаргасан гэж үзэхгүй. Хоёрдугаарт хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн хуулийн 9 дүгээр зүйл, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа холбоотой зүйл заалтыг ноцтой зөрчсөн. Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал онцлогт үндэслэсэн байх ёстой. Үндэслээгүй. Хөрөнгийн үнэлгээг хийх явцад хөрөнгийн үнэлгээний стандарт дүрэм журам норм, норматив зөрчсөн тэмдэглэх ёстой, тэмдэглээгүй. Мөн хуулийн 9.2.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байна гэж заасан байдаг. Энэ бол байхгүй. Хүний өмч хөрөнгийг  50-70 хувь үнэ бууруулан дуудлага худалдаанд оруулан зарах гэж байгаа. Зах зээлийн жишиг үнэ дээр 2 үзүүлэлт бичдэг. Харьцуулалт хийдэг. Хэдэн тоот, ямар байр, хэзээ ямар  гэрээ хэлцлээр хэрхэн яаж шилжсэн судалгааг хаанаас авсан юм бүү мэд.  Үнэлгээний тайлан гаргаад тухайн тайлангаа танилцуулаагүй. Танилцуулсан баримт байхгүй. тэгсэн мөртлөө ажиллагаанууд нь явсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал өгөх ажиллагааны тэмдэглэл байгаа. Санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэдэг. Энэ нь Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар  дүгнэлтийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцээд хүлээн зөвшөөрсөн. Энэ дүгнэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн гэж цэц 12 дугаар дүгнэлтээр гаргадаг. УИХ-ын нэгдсэн чуулганаар хүлээж аваад зөрчсөн байна гэж шийддэг. Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ тухайн үнийг 50 хувиар бууруулж тооцно гэсэн байсан. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай ажиллагааны тэмдэглэл, шийдвэр нь төлбөр авагчид үл хөдлөх хөрөнгийг 50 хувиар тооцуулж өгөх нь хууль зөрчсөн байна гэж үзэн хүчингүй болгож өгнө үү. Учир нь санал болгох ажиллагааны шийдвэр нь тэмдэглэл гэж гардаг учраас уг ажиллагааны тэмдэглэлийг хүчингүй болгоно гэсэн үг. Нэхэмжлэгч хууль зүйн мэдлэггүйгэсэээ тухайн ажиллагаанд ороод явсан.  Санал болгох хурал болоод ирэхэд олон үр дагавраа ойлгоод ирсэн. Үнэлгээний тайлантайгаа танилцаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5 дугаар сарын 11-ний өдрийн санал болгох ажиллагаатай холбоотой Үндсэн хуулийн Цэц анхнаасаа хууль зөрчсөн байна гэж тогтоосон учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1157 дугаартай магадлалаар Б-гаас төлбөр гаргуулж н.Чд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 16290828 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор үүсэж, тус газрын албан бичгүүдээр үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй учир Бн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014177 дугаарт бүртгэлтэй Хан-Уулын дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр цогцолбор Зайсангын 46В байрны 15 тоот 155мкв 3 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 140/01 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн 140/03 дугаар тогтоолоор хураасан байна. Төлбөр төлөгч Б-д үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч үнийн санал өгөхөөс татгалзаж, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 381 850 700 төгрөгөөр үнэлэгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр мэдэгдэж анхны албан дуудлага худалдаагаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр оруулахад 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3/27569 дугаар албан бичгээр Б-гын оршин суух Хан-Уулын дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр цогцолбор Зайсангын 46В байрны 15 тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дуудлага худалдаагаар оролцуулах тухай 4/29781 дүгээр мэдэгдлээр, тогтоолын хамт  2017 оны 12 дугаар сарын 8 өдрийн 4/30546 дугаар мэдэгдэлтэй. 2017 оны 12 дугаар сарын 15-ны  өдөр тус бүр төлбөр  авагч Б-д гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажсан байна. 2 удаагын албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэг заасны дагуу санал болгох хурлаас төлбөр  төлөгчид төлбөрөө төлөх 45 хоногийн хугацаа өгч уг хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Хан-Уулын дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр цогцолбор Зайсангын 46В байрны 15 тоот 3 өрөө орон сууцыг  үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцож төлбөр авагчид шилжүүлж, төлбөр төлөгч Б-гын төлсөн 1 000 000  төгрөг, зөрүү 86 237 965 төгрөгийг тус бур төлбөр авагчаас гаргуулж, төлбөр авагчид олгохоор санал болгох хурлаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. мөн 73 дугаар зүйлийн 73.3.5 дахь хэсэгт зааснаас  бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 3 хувиар бууруулж тооцно. Худалдан борлуулаагүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан нэхэмжлэлийн шаардлагаас илүү дүнтэй байх юм бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүү худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах нээгдэнэ гэж байгаа. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Санал болгох хурлын шийдвэрийг явуулж, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөгчид 45 хоногийн хугацаа өгч, өмнөх шийдвэрийн хамт зөрүү 86 237 965 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар дүгнэлт гарахаас өмнө буюу тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа учир манай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон, санал болгох хурал нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан гэж үзэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Санал болгох ажиллагааг би хийгээд тэрнээс хойш шүүхээр явсан. Үнэлгээний тайланг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр Б-гийн 99006988 дугаартай утасруу залгаж мэдэгдсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл байна. 9 дүгээр сарын 27-ны өдөр ахин энэ утсаар залгаж үнэлгээний тайланг ирж ав гэж хэлэх гэсэн боловч утсаа аваагүй тул мессэж бичиж үлдээлээ гэсэн тухайн үед шийдвэр гүйцэтгэгч тэмдэглээд явсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн. 2017 оны 6 дугаар сарын 7 –ны өдөр үнэлгээг гаргах хугацаанд төлбөр төлөгч бүтэн жилийн турш ямар ч төлбөр төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад болж ирсэн. 2017 оны  6 дугаар сарын 7-ны өдөр шинжээч очсон. Шинжээчийг орон байрандаа нэвтрүүлдэггүй. Байгаа мөртлөө үүдээ нээдэггүй янз бүрийн хүндрэлүүд гарч байсан. Тухайн үед буюу 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1мкв нь 2 700 000 төгрөг байсан. Гэтэл 2017 оны буюу 2 жилийн дараа үл хөдлөх  хөрөнгийн үнэ буурчихсан зах зээлийн хүндрэлтэй байсан үед харьцангуй өндөр үнэлэгдсэн юм. 2 жилийн дараа ердийн элэгдэл хорогдлын хасахад 2 447 761 төгрөгөөр 1мкв нь оногдож байгаа юм. Үнэлгээ гарсны дараа 7 хоногийн дотор тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд ханддаг байгаа. Төлбөр төлөгчийн хувьд  шүүхэд хандсан, үнэлгээ зүй бусаар үнэлэгдлээ гэдэг санал гаргаагүй нь нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг  хангах хууль  зүйн үндэслэлгүйг нотолж байгаа юм. Үүнээс хойш 2018 оны 5 дугаар сард санал болгох ажиллагаа явуулах хүртэл Б-гийн хувьд мөн ирдэггүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хэвээрээ байсан. Санал болгох хурал дээр биечлэн ирсэн. Санал болгох танилцуулга гэдэгтээ танилцаад хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг. Үүн дээр нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг байлцуулж байгаад танилцуулгыг нь танилцуулаад хуралд орсон. Хуралд ороод яаж төлөх гэж байгаа, яагаад болохгүй байгаа, хэдийн хир хугацаа авбал болохоор байна гэдэг. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс өмнө мөрдөгдөж байсан хүчин төгөлдөр хуулийн хүрээнд хууль зүйн дагуу явсан. Б- 45 хоног байхад болно “ би тусгай хамгаалалтын газартай, энэ газраа зараад энэ мөнгийг өгнө. Байраа бол зармааргүй байна” гэсэн санал хэлсэн. Энэ саналыг л тусгаж өгсөн юм. Үүнийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн саналыг харгалзаан 45 хоногийн хугацааг нь өгч энэ хугацаанд төлөөгүй бол ийм хуулийн заалттай шүү гэж тэмдэглэл хөтөлсөн байгаа. Үүнийг хүлээн  зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэж орж ирж байгаа. Гэтэл энэ ажиллагаа нь хуульд заасны дагуу 2018 оны 5 дугаар сард явагдсан. Гэтэл хэзээ хойно 2018 оны 10 сард Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол хугацаа хожсон асуудал болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч Б-д энэ үнэлгээг мэдэгдсэн учир хүлээн зөвшөөрөөд анхны дуудлага худалдааны мэдэгдэхийг хүлээн аваад, энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөөд яваад байдаг. Үнэлгээтэй холбоотой гомдлын энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийг эдлэх байгаа. Гэтэл хүлээн зөвшөөрсөн учир гомдол гаргаагүй. Гомдол гаргах хугацаа сэргээлгэсэн асуудал байхгүй байгаа. Компани өөрөө тусгай зөвшөөрөлтэй. Энэ компани бол тодорхой аргачлалыг хийсэн. Тухайн үед 2 давхарт харалдаа байр нь зарагдаж байсан зар мэдээ сониноос. Тэднийд орж хэмжилт хийж хэдээр зарах гэж байгаа юм гэдгийг шинжээч хамт орж хийсэн учир өөрөө тайлбараа хэлэх байх. Тэгэхээр үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын 2 агуулгыг аваад үзэх юм бол хоёр дахь шаардлага үндэслэлгүй. Төлбөр авагчийн хувьд маш их хохирдог. Төлбөр авагч н.Чгын нөхөр нь элэгний цероз, хавдартай. Өдөрт 185 000 төгрөгийн эм тариа хэрэглэдэг. Гадагшаа эмчилгээнд явж ирсэн. Энэ орон сууцыг худалдаж аваад сарын дараа мөнгөө өгнө гэж хэлээд төлөхгүйгээр 2-3 жил болж байна. Төлбөр төлөгчийн ухамсаргүй үйлдэл байгааг анхаарч үзнэ үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Б- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу... дугаар байрны ...тоотод байрлах 156 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018-05-11-ний өдөр явагдсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, ... байрны ... тоотын 3 өрөө, 156 м.кв орон сууцыг үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагч С.Чд шилжүүлэхээр шийдвэрлэсэн 19 дугаартай санал болгох ажиллагааг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн байна /хх-1, 133-134/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Гэтэл нэхэмжлэгч Р.Б- 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар хариуцагчийн хаяг бичигдээгүй, “НШШГА-наас Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Bluesky хотхон, ... байрны 156 м.кв хувийн эзэмшлийн орон сууцыг маань зах зээлийн ханшнаас маш доогуур үнэлж төлбөр авагч Чд шилжүүлэх шийдвэр гарсанд маш гомдолтой байна. Иймд Чд хэт доогуур үнэлгээгээр шилжүүлж буй ажиллагааг хүчингүй болгох” гэж дурдсан байх боловч хаана ямар ажиллагаа хийгдээд тухайн орон сууцыг үнэлэх болсон, ямар үндэслэлээр үнэлгээг зөвшөөрөхгүй талаар дурдаагүй, тухайн нэхэмжлэл нь канондсон, бичигдсэн утасны дугаар нь өөр өөр хэлбэрээр буюу канондсон байдал балаар бичсэн бичвэр хоёр ялгаатай байна /хх-1/.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэдэг болно.

 

Тиймээс нэхэмжлэгч Р.Б- нэхэмжлэлийн шаардлагаа “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийг маань зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэсэн тодруулыг иргэний хэрэг үүсгэсний дараа шүүхэд бичгээр гаргасан байх боловч огноогүй байна /хх-6/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Б- 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өмгөөлөгч Д.Доржсүрэнтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг итгэмжлэлээр Д.Доржсүрэнд гурван жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон байна /хх-110, 117/.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.Б-гаас төлбөр авагч С.Ч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2018/10656 дугаар захирамжаар С.Чг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан байх /хх-10-12, 16/ бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг болно.

 

Үнэлгээ хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Р.Б- нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02627 дугаартай шийдвэр /хх-26-28, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1157 дугаар магадлалаар /хх29-33/ 104.487.000 төгрөгийг С.Чд төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан-Уул дүүргийн шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр олгосон 183/ГХ2015/0235 дугаартай /хх-23/ гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16290828 дугаар тогтоолоор /хх-34/ үүсгэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож нэхэмжлэгч тал маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Р.Б- нь С.Чд төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн талаар хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна /хх-21-103/.

 

Төлбөр төлөгч Р.Б- нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 46 В дугаар байрны 15 тоотод байрлах 156 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 140/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг нь нэхэмжлэгч Р.Б-д хариуцуулсан, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 140/3 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг төлбөрт хураасан байна /хх-39-40, 44-45/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/6800, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/10049 дугаартай албан бичгээр /хх-46-47/ нэхэмжлэгч Р.Б-д хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох тухай мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 187 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 46 В дугаар байрны 15 тоотод байрлах 156 м.кв талбайтай, Ү-2206014177 улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцны үнэлгээ тогтоох шинжээчээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилсон байна /хх-49/.

 

Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байх тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгдсэн нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч болох “Хөрөнгө эстимэйт” ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 46 В дугаар байрны 15 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг 381.850.700 төгрөг болохыг тодорхойлов гэж үнэлгээний тайланд дурдсан байна /хх-50-59/.

Харин нэхэмжлэгч Р.Б- дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлүүлсэн гэх тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүйн зэрэгцээ үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон орон сууцыг 381.850.700 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур гэх үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх орон сууцны үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46В байрны 15 тоотын 3 өрөө, 156 м.кв орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 

Учир нь төлбөр төлөгч Р.Б- шүүхийн шийдвэрээр баталгаажсан худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэсэн.

 

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоосон 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 50 минутад хөтөлсөн тэмдэглэл /хх-60/-ээр тогтоогдож байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “шаардлагатай тохиолдолд ...мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, ...мэдэгдэж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж зааснаар төлбөр төлөгч Р.Б-д үнэлгээний талаар мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд төлбөр төлөгч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтаар эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдэж, танилцуулахаар, энэ талаараа тэмдэглэл хөтлөхөөр хуульчилсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг талуудад гадуулан өгөх тухай хуулийн зохицуулалт байхгүй.

 

Гэтэл нэхэмжлэгч Р.Б- дээрх үнэлгээний талаар шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан /хх-1/ бөгөөд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн явдалд хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээний талаарх гомдол гаргахаар хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

Тиймээс зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээний талаар ямар цаг хугацаанд мэдэгдсэн, танилцуулсан талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018-05-11-ний өдөр явагдсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46В байрны 15 тоотын 3 өрөө, 156 м.кв орон сууцыг үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагч С.Чд шилжүүлэхээр шийдвэрлэсэн 19 дугаартай санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагын тухайд

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс албадан дуудлага худалдаа явуулах тухай хүсэлт гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/27564 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Р.Б-д түүний өмчлөлийн төлбөрт хураагдсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний зах зээлийн үнийн 70 хувь болох 267.295.490 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох талаар мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч тухайн хаягт байгаа этгээд хүлээн авахаас татгалзсан тухай шуудангийн магадлагаа ирсэн байна /хх-61, 62/.

 

Төлбөр төлөгч Р.Б-гийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014177 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, зайсангийн тойруу 46 В байрны 15 тоотод байрлах 156 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 11/34 дугаартай тогтоол 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарсан байх бөгөөд анхны албадан дуудлага худалдаа 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/28266 дугаартай албан бичгээр мэдэгдэж Р.Б-д шуудангаар хүргүүлсэн /хх-64, 65/, хоёрдахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 12/04 дугаартай тогтоолд нэхэмжлэгч Р.Б- 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр /хх-74, 76, 77/, албадан дуудлага худалдааг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр явуулах тухай мэдэгдэлд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр /хх-78-79/ тус тус гарын үсэг зурсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн эдгээр ажиллагаанд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-д “Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ” гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох тухай 3/3637 дугаартай 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлсэн /хх-90/, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4/7889 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч Р.Б- 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гарын үсэг зурж хүлээн авсан байна /хх-93/.

 

Харин 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр явагдсан санал болгох ажиллагаанд нэхэмжлэгч Р.Б- оролцсон, түүнд 45 хоногийн хугацаатай буюу 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулсан /хх-96-97/ бөгөөд тухайн өдрийн 19 дугаартай хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Р.Б- “газраа зарж төлбөрийг барагдуулах талаар болон төлбөрт газар авах талаар санал гаргаж, төлбөрт хураагдсан байрыг өгөх бодолгүй, 421 сая төгрөгөөр худалдан авсан, үүнээс 340 сая төгрөгийг төлсөн” талаар хэлсэн тайлбар тусгагдсан байна /хх-99/.

 

Тиймээс нэхэмжлэгч тал 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр явагдсан санал болгох ажиллагаанд оролцсон болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд тухайн хурлаас төлбөр төлөгч буюу Р.Б-д 45 хоногийн хугацаа өгсөн байх бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Р.Б- хууль мэдэхгүйгээс дээрх ажиллагаанд оролцож гарын үсэг зураад үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргах болсон гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-д заасан үндэслэлээр санал болгох ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэл болгон тайлбарлаж байгаа дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их хурлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, дээрх заалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан байна.

 

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр явуулсан санал болгох ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйл болон 73.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн эсхүл хүчингүй болгосон талаар эрх бүхий байгууллагаас шийдвэр, дүгнэлт гарсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 19 дугаартай санал болгох ажиллагааны тэмдэглэл хууль зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ажиллагаа цаг хугацааны хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн үйчлэлд хамаарах хэдий ч нэхэмжлэлийн шаардлага болох үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт 2017 оны 09 дүгээр сарын 06-нд гарсан, төлбөр авагчид санал болгох ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 11-нд явагдсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хуулийг баримталсан болно /хх-34, 50, 98/.

 

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр явагдсан санал болгох ажиллагааны дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 46 В дугаар байрны 15 тоотод байрлах 156 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Чд шилжүүлээгүй, нэхэмжлэгч одоо амьдарч байгаа талаар зохигчид тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02627 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 183/ШЗ2018/14408 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдав /хх-121/.

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200+70.200=140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 73.3-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу ...дугаар байрны ... тоотод байрлах 156 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018-05-11-ний өдөр явагдсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, ... байрны ... тоотын 3 өрөө, 156 м.кв орон сууцыг үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагч С.Чд шилжүүлэхээр шийдвэрлэсэн 19 дугаартай санал болгох ажиллагааны тэмдэглэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Цорос овогт Рэнцэнгийн Б- гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2018/14408 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ                                                Д.Я