Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/324

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        03           14                                    2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

**эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь, 

Улсын яллагч М.Очбадрах, 

Гэрч О.Нямсүрэн,      

Шүүгдэгч **, түүний өмгөөлөгч Г.Даваахүү,

Шүүгдэгч **, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар :     

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **, ** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.               

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, **********өдөр ****төрсөн,*** настай, эрэгтэй, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, ********* ажилтай, ам бүл *, эхнэр, 2*хүүхдийн хамт ******** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ************, регистрийн дугаар*****;

Монгол Улсын иргэн******* өдөр *********төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, ***мэргэжилтэй, *****ажилтай, ам бүл *, ***************** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********регистрийн дугаар****

Холбогдсон хэргийн талаар :

 

Шүүгдэгч ** нь нийтийн албан тушаалтан буюу ************тай бүлэглэн, түүний хүсэлтээр харьяаллын бус буюу ** дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай ** ажилгүйдлийн тэтгэмж олгуулахаар Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн : 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ”,

4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно”,

5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” ,

7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно” гэж тус тус заасныг, мөн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 1 дэх хэсэгт “Дүүргийн нутаг дэвсгэрт нийгмийн даатгалын тухай болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих...” гэж заасныг, 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг даатгуулагчдад олгох, тэтгэвэр, тэтгэмжийн олголтод хяналт тавих” гэж заасныг тус тус зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ********** бүртгэлтэй иргэн ** ажилгүй болохоос өмнөх 24 сараас доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаагүй, үүнээс сүүлийн 9 сард нь даатгалын шимтгэлийг тасралтгүй төлөөгүй, ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор харьяалах Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байхад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн **6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байлах тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан байран дотор тус хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч **** д албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, түүгээр тэтгэмжийн бичилтийг хийлгүүлж, холбогдох цахим санд шивүүлэн улмаар ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолтын хуудас болон тэтгэмжийн мөнгө шилжүүлэх баримт зэрэг дээр гарын үсэг зурж, баталгаажуулан иргэн С.**гийн Хаан банкин дахь ****** тоот дансанд ажилгүйдлийн тэтгэмжийн 3,710,352 төгрөгийг шилжүүлэн түүнд давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч ** нь нийтийн албан тушаалтан буюу ********байхдаа тус хэлтсийн дарга **тай бүлэглэн, түүний хүсэлтээр харьяаллын бус буюу ** дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай ** ажилгүйдлийн тэтгэмж олгуулахаар Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн:

2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ”,

4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно”,

5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй”,

7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно” гэж тус тус заасныг, мөн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилтын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын сангийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, мэдээллийн сангийн бүрдүүлэлтэнд хяналт тавьж хэлтсийн байцаагч, ажилтнуудыг бүртгэлийн мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах” гэж заасныг, 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын урсгал болон хөрөнгө оруулалтын батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, түүнийг нягтлан бодох бүртгэл, мэдээллийн санд бүртгэн баталгаажуулж, төсвийн сахилгыг мөрдөж, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах” гэж заасныг тус тус зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж *****суух бүртгэлтэй иргэн ** ажилгүй болохоос өмнөх 24 сараас доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаагүй, үүнээс сүүлийн 9 сард нь даатгалын шимтгэлийг тасралтгүй төлөөгүй, ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор харьяалах Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байхад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн **6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан байран дотор тус хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч ** албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, түүгээр тэтгэмжийн бичилтийг хийлгүүлж, холбогдох цахим санд шивүүлэн улмаар ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолтын хуудас болон тэтгэмжийн мөнгө шилжүүлэх баримт зэрэг дээр гарын үсэг зурж, баталгаажуулан иргэн С.**гийн Хаан банкин дахь *** тоот дансанд ажилгүйдлийн тэтгэмжийн 3,710,352 төгрөгийг шилжүүлэн түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох : 

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :

 

Шүүгдэгч ** нь **Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар, ** нь **Нийгмийн даатгалын хэлтсийн санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байхдаа бүлэглэж нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн : 

2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ”,  

4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно”,  

5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” ,

7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно” гэж тус тус заасныг болон холбогдох бусад журмыг зөрчин 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн ** ажилгүйдлийн тэтгэмжийн 3.710.352 төгрөгийг хууль бусаар олгуулж түүнд давуу байдал бий болгосон болох нь :               

- иргэн **аас **нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон бусад албан тушаалтан нарын хууль бус үйл ажиллагааг шалгуулах талаар бичгээр гаргасан гомдол.../1 дэх хавтаст хэргийн 4-7/, 

- гэрч **ын “...Манай хэлтсийн тэтгэмжийн сангийн нягтлан бодогч авч ирээд надад өгсөн материалаас Нийгмийн даатгалын *** дугаартай иргэн ** **гийн хуулбар дэвтрийг үзэхэд зөвхөн ажилласан жил нь 24 сар байх ёстой байтал нийгмийн даатгалын дэвтэрт сүүлийн 10 сараар бичигдсэн байсан. Уг дэвтэрт ** дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс дээр 2018 оны 11 сараас 2019 оны 6 сарыг дуусах хугацаанд “***” ХХК дээр нийгмийн даатгал төлөгдсөн бүртгэл байсан. Гэтэл сүүлийн 3 сар буюу 7-9 сард ** аймгийн “****өндөр дүнгээр төлсөн бүртгэлийг нийгмийн даатгалын дэвтэр бичсэн байсан. Энэ 2 байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийг шалгаж баталгаажуулсан даатгалын байцаагчийн гарын үсэг, тэмдэг ижилхэн нэг байсан. Тушаал нь 2018/10/12-ны өдрөөс халагдсан бол 14 хоногийн дотор харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх ёстой. Гэтэл энэ заалт зөрчигдөж 26-ны өдрөөс өмнө өгөгдсөн байх байтал 11 сарын 30-ны өдөр авчирч өгсөн. Мөн гар өргөдөл нь байхгүй байсныг ** нь бичиж өгсөн. Би уг асуудлыг хийхгүй байсан чинь ** Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч ** нарын шахалтаар Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу илт хуурамч буюу шаардлага хангаагүй хуулбар бичиг баримтыг хянаад шаардлага хангаагүй бол буцаах үүрэгтэй байсан боловч материалыг хүлээн авч программд шивж оруулсан. Энэ асуудал хэзээ нэгэн цагт шалгаад илэрнэ гэдгийг мэдэж байсан учир нотлох баримт болгох зорилгоор **гийн  дугаар утсыг хувийн хэрэг мэдээллийн баазад оруулсан, хэвлээд **өгсөн...“Ажилгүйдлийн тэтгэмж тогтоолт”-ын хуудсыг байцаагч бичээд хяналтын байцаагч хянаж зураад Тасгийн дарга нь баталгаажуулж гарын үсэг зурдаг. Дараа нь ерөнхий нягтлан хянаад гарын үсэг зурдаг. Хамгийн сүүлд хэлтсийн дарга баталгаажуулан гарын үсэг зурдаг юм. Харьяаллын дагуу үйлчилгээний тасгийн дарга ** гарын үсэг зурах бичиг дээр Баянхошуу тасгийн дарга О.Баярсайханаар гарын үсэг зурагдсан байсан...нягтлан бодогч дээр ** зурсан байсан...Нийгмийн даатгалын хуулийнд 76 хоногийн хугацаанд 4 удаа хувааж өгөхөөр заасан байдаг тул би хуваарийг дээрх байдлаар хийсэн. Гэтэл 2018.11.30-ны өдөр бөөнд нь буюу 3.710.352 төгрөгийг гаргасан байдаг...Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч ***шалгалтаар тавьсан “илт хуурамч” гэх акттай танилцсаны дараа дахин  бичиг хянаж үзсэн. СХД-ийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт дээр байгаа бичиг нь өргөдөл гаргаж өгсөн **гийн бичигтэй ижил байсан. СХД-ийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн **уулзахад манай биш гэсэн. Манай мэдээллийн баазад байхгүй,  ** аймгаас оруулсан байсан. 29 дүгээр хороонд байдаг эсэх талаар ***асуухад улсын бүртгэлд байхгүй байна гэсэн. ** аймгаас ** дүүргийн 7 дугаар хороонд шилжсэн байна. Яагаад шилжин явах тодорхойлолт хийсэн талаар мэдэхгүй байна гэсэн. Манай дээр тогтоолгохын тулд албаар 29 дүгээр хороонд амьдардаг болгосон байна гэж ойлгосон. Буцаан төлүүлэх акт тавигдаад энэ мөнгө төлөгдсөн гэж ****дарга актыг танилцуулахдаа хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43, 45/, 

- гэрч*****...**аас гаргасан нэмэлт тайлбар гэх 23 хуудас материалыг над руу манай газрын дарга цохолт хийсэн...Хуулиар бол Нийгмийн даатгалын шимтгэлийг 24 сар төлсөн байх, үүний сүүлийн 9 сар нь тасралтгүй төлсөн байхыг шаарддаг. Ажилгүйдлийн тэтгэмжийг олгохдоо иргэний оршин суугаа харьяаллын дагуу нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргах ёстой. Түүнд хавсаргах материал нь баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халагдсан тушаал, харьяа дүүргийн халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн тодорхойлолт байх ёстой. Нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн тэтгэмжийн байцаагч нь тушаал гарснаас хойш 14 хоногийн дотор авах ёстой. Бичиг бүрдлийг шалгаж үзээд шаардлага хангасан бол хүлээн авч программд оруулдаг. Санхүү бүртгэлийн тасгийн дарга нь хянаж үзээд хэлтсийн даргын гарын үсгийг үндэслэн мөнгийг шилжүүлдэг юм. Сард 2 хувааж 74 хоногийн дотор олгодог юм. Жишээлбэл **гийн 3,710,312 төгрөгийг 4-5 хувааж өгөх ёстой юм. Гэтэл энэ мөнгийг бөөнөөр олгосон гэдгийг өнөөдөр ****ярихад хэлж байсан...Бичиг баримтуудыг нэг бүрчлэн үзэхэд иргэний харьяалал зөрчин хүлээн авсан, нийгмийн даатгалын дэвтэр дээрх 2 өөр газрын байцаагч нарын гарын үсэг адилхан, халагдсанаас хойш 14 хоногийн хугацаа хэтэрсэн байхад тэтгэмж олгосон зэрэг зөрчлүүд харагдаж байсан...”гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/, 

-  гэрч **** “... **аас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноотой өргөдлийг Нийгмийн даатгалын Ерөнхий газарт ирүүлсэн...Өргөдөлтэй танилцан өргөдөлд дурдагдаж байгаа албан хаагч нараас НДЕГ дээр биечлэн тодруулга, бичгээр тайлбаруудыг авсан...**Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн дарга ** нь ажилгүйдлийн тэтгэмж авах иргэн **гийн зөвшөөрлөөр түүний өмнөөс өргөдлийг бичин гарын үсэг зурсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.../1хх-47/, 

- гэрч ****“...Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу **Нийгмийн даатгалын хэлтэст “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” хуулийн дагуу олгосон тэтгэмжийн бодолт, олголтын үндэслэлийг шалгасан. Шалгалтаар 4 даатгуулагчтай холбоотой 16.3 сая төгрөгийн зөрчил илэрч Улсын байцаагчийн акт тогтоож нийгмийн даатгалын санг хохиролгүй болгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн...Даатгуулагч С.** нартай холбоотой 7.3 сая төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтэст хариуцуулж шийдвэрлэсэн...Ажилгүйдлийн тэтгэмж олгохдоо ажилгүйдлийн тэтгэмж хариуцсан мэргэжилтэн дээр бичиг баримтаа ажлаас халагдсанаас хойш 14 хоногт өгөх ёстой. Холбогдох бичиг баримт нь нийгмийн даатгалын дэвтэр, тушаал бусад холбогдох бичиг баримтаар нотлогдох ёстой. Хувийн хэрэг нээгээд хяналт шалгалтын байцаагч, санхүүгийн албаны дарга, хэлтсийн дарга нараар хянагдаж тус тус гарын үсэг зуруулж баталгаажуулдаг. Үүний дараа сангаас тэтгэмж олгодог...Даатгуулагч ** холбогдох 3.7 сая төгрөгийн зөрчилд ажилгүйдлийн тэтгэмж хариуцсан мэргэжилтэн, хяналтын байцаагч, сангийн нягтлан бодогч, хэлтсийн дарга зэрэг ажил хариуцсан хүмүүсийн хариуцлага хяналт сулруулсан буруутай үйлдэл байгаа...Санхүүгийн дарга ****гар утасны дугаарыг **гийн тэтгэмжийн хувийн хэрэг дээр тавьсан байсан...Тэгээд сүүлд нь ** нь надад удирдлагууд тухайн үед олго гээд олгуулсан гэж байсан...Би удирдамжид заасан ажлын чиг үүргийн дагуу ажилласан. “**” ХХК дээр нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байхад ажилгүйдлийн тэтгэмж олгосон байсан. Шалгалтын явцад өрийг нь төлүүлсэн. Мөн хаягийн зөрчилтэй буюу СХД-т амьдардаггүй хүн байсан. Өөрөөр хэлбэл ** дүүргийн оршин суугч хүний асуудлыг **Нийгмийн даатгалын хэлтэс авч шийдвэрлэсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь хуудас /,    

- гэрч ****дахин өгсөн“...Хувийн хэргийн тэтгэмж бодох хуудас хэсэгт бүртгэл хийхдээ ажлаас халагдсан огноо хэсэгт 2018 оны 10 сарын 12-ны өдөр, бүртгэл хийлгэсэн огноо хэсэгт нь 2018 оны 10 сарын 15-ны өдөр гэж бүртгэсэн байсан. Энийг хуурамч гэж үзсэн. Яагаад гэвэл, тэтгэмж бодох программаас яг мэдээлэл оруулсан өдрөө тэтгэмж бодох хуудасны зүүн доод хэсэгт он сар өдөр нь гардаг. Тэр нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж гарсан байсан. Мөн тэтгэмжийг хянасан, бодсон, олгосон бүх өдөр нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байсан. Яагаад гэвэл тухайн үйл ажиллагааг нэг өдрийн дотор хийх боломжгүй гэж үзсэн. Тэтгэмжийг сард 2 удаа буюу уг тэтгэмжийг 5 удаагийн олголтоор олгох ёстой. Гэтэл бөөнөөр нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олголт хийгдсэн байсан...С.** нь 2018 оны 01-06 сард ** дүүргийн харьяа “**” ХХК-д ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч, 2018 оны 06 сарын 05-ны өдөр төрсөн. Төрөөд сар хүрээгүй байхдаа “**” ХХК-д ажилд орсныг бол хуурамч байх магадлалтай гэж үзсэн. Хувийн хэрэгт хавсаргагдсан хаягийн тодорхойлолт нь СХД гэсэн бүртгэлтэй байсан. Тухайн үед иргэний бүртгэлийн Redwab программаас оршин суугаа газрын тодорхойлж үзэхэд ** дүүргийн харьяа иргэн байсан...Нийгмийн даатгалын шимтгэлийн программаас “**” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй эсэхийг шалгахад өртэй байсан. Миний хувьд ажилгүйдлийн тэтгэмжийг шалгах удирдамжтай учраас ”**” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн талаар дурдаагүй...Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016.07.19-ний өдрийн 22 дугаар тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 5.2 дахь заалтыг зөрчсөн гэж актад бичсэн. Энэ журмын 5.2-д “Ажлаас халагдсан /чөлөөлөгдсөн/ даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлж, ажилгүйдлийн тэтгэмж тогтооход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг...”гэх мэдүүлэг /6  дахь хавтаст хэргийн 130-133 дахь тал/,

- гэрч ** “...** гэж хүн нь **, Ерөнхий нягтлан ** өгсөн учраас тэгж ойлгосон. Ажлаас чөлөөлөгдөөд 14 хоногийн дотор материал өгөх ёстой байдаг. Тэр хугацаа нь өнгөрсөн байсан учир таньдаг хүнээр дамжуулж өгүүлж байгаа юм байна гэж ойлгосон. Тухайн хүний хувийн хэргийг надаар дамжуулж **д өгүүлсэн. Эхлээд ** нь 14 хоног нь өнгөрсөн хууль зөрчинө гэж хэлээд буцаасныг нь дахиад аваачаад өг гэж хэлээд эргээд аваачиж өгөхөд авсан эсэхийг санахгүй байна...2 дугаар гарын үсгийг **, 1 дүгээр гарын үсгийг ** гарын үсэг зурж банкинд хүргүүлдэг. ** дарга гарын үсэг зурж байгаа учир нэг удаа олгож байгаа гэдгийг мэдэж байсан. Би 25-ны өдөр жагсаалтаа гаргасан байдаг юм. Гэтэл 30-ны өдөр жагсаалт гаргасан учир цөөхөн хүн байсан байх. ** нь өөрөө аваад дарга руу орж зуруулж байгаа учир нөгөө хүнийх гээд зуруулсан байх...”гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/,  

- гэрч **...2021 оны 07 сард ажилд орсон...** дарга намайг өрөөндөө дуудаад **, ** нартай холбоотой ажилгүйдлийн тэтгэмжийн асуудал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Тэр талаар санаж мэдэж байгаа зүйлээ Авлигатай тэмцэх газар хэлээрэй гэсэн. Тэр нь ямар хүний ажилгүйдлийн тэтгэмжийн асуудал болох талаар асуусан чинь С.** гэж хүний асуудал байсан. Тухайн 2018 оны сүүлээр ** дарга намайг дуудаад С. эгч С.**гийн ажилгүйдлийн хувийг хэрэг байгаа даргаар зуруулчих гэсэн. Ер нь өмнө С *** хамт ажиллаж байсан...Тэгэхэд би хүний юмыг зуруулах гэхээр дарга өөрийг нь уулзуул гээд зурдаггүй, тэгэхээр нь та өөрөө авч ор, би чадахгүй гэж хэлж байсан. Тэгээд ** өөрөө нөгөө баримтаа бариад дарга руу орж гараад яваад байсан. Би цаанаа юу ярьсан талаар бол би мэдэхгүй. ** нь 2 удаа миний мэдэхийн лав дээрх хувийн хэргийг барьж дарга дээр орж байсан. Ажилгүйдлийн тэтгэмжийн байцаагч байсан ** тэр үед дарга руу орж байсан. Тэгэхдээ хувийн хэрэг бариад орж байсан. С.**гийн хувийн хэрэг байсан. ** нь тэр хүний асуудлаар тухайн үед дарга руу орж гараад яваад байсан юм аа...” гэх мэдүүлэг мөрдөн байцаалт /6 дахь хавтаст хэргийн 158-159 дэх тал/ болон энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- гэрч **ын “...Ажилгүйдлийн тэтгэмжийг олгохдоо заавал ажлаас халагдсан байх ёстой. Нийтдээ 24 сар түүнээс 9 сар нь тасралтгүй ажилласан байх. Ажлаас халагдсан өдрөөс 14 хоногийн дотор өөрийн оршин суугаа хаягт байрлах нийгмийн даатгалын байгууллагад өгөх ёстой...Хуулийн дагуу 76 хоног дотор 2 удаа олгох байдлаар ажилгүйдлийн тэтгэмж авагчийн дансанд оруулах ёстой. Ажилд орсон, нас барсан, хуурамч бичиг баримт бүрлүүлсэн бол тэтгэмжийг зогсоох эрхтэй...Би С.** нь ажилгүйдлийн тэтгэмж авсан эсэх талаар би анх мэдээгүй байсан. Гэтэл 2019 оны 12 сард хийсэн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын тэтгэмжийн аяны хүрээнд акт тавигдаад тэр актыг Хяналт шалгалтын тасгийн дарга ***нь хэлтсийн даргын зөвлөлд танилцуулсан...Тэгэхэд нэгэн дээр үйлчилгээний тасгийн дарга ** гэж зурах ёстой байтал Баянхошуу тасгийн дарга **гарын үсэг зурсан байсан...Хяналтын хуудасны тэмдэглэл дээр заавал бичиж байгаад орлож гарын үсэг зурдаг. Тэр үед ** бичээгүй байсан...** танилцуулах сонсгол явсан. ** актан дээр гарын үсэг зурахгүй, **г та нар гуйчихаад надаар төлүүлэх гээд гэж байна гэсэн...*** даргаас яагаад миний өмнөөс зурсан гэхэд дарга л зуруулсан байх гэсэн. Хяналт шалгалтын байцаагч Эрдэнэчимэгээс асуухад намайг ажлаа тараад гэртээ харьсан байхад ** дарга дуудаад зуруулсан гэсэн...Би **ын хуулбар материалыг үзэхэд С.**тэй холбоотой асуудлыг үзэхэд 2018 оны 11 сарын 30-ны өдөр бүх асуудлыг шийдээд өдөрт нь бөөнөөр мөнгийг гаргасан байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81 дэх тал/,   

- гэрч ****“...Ажилгүйдлийн тэтгэмжийн хувьд тэтгэмжийн байцаагч нь хувийн хэрэг нээж программдаа оруулаад ажилгүйдлийн тэтгэмжийг тогтоолтын хуудсаар тогтоогдоод материалын манай хяналтын тасагт оруулж ирдэг. Хяналтын байцаагч нар нь орж ирсэн материалыг хувааж аваад хянадаг. Бичиг баримтын бүрдэл байгаа эсэх, ажилгүйдлийн тэтгэмжийн 24 сар болон сүүлийн 9 сар нь тасралтгүй байна уу, ажлаас гарсан тушаал нь 14 хоног дотроо байна уу, ажилласан жилийг зөв оруулж уу, тэтгэмж бодох 3 сарын цалинг зөв оруулж уу гэдгийг шалгаад хэрвээ асуудалгүй бол гарын үсэг зураад зарим юм дутуу эрх үүсэхээргүй бол буцаагаад байцаагчид өгдөг...** гэж тэтгэмжийн байцаагчтай ярьж **гийн ажилгүйдлийн тэтгэмжийн талаар асуухад яагаа вэ, чамайг тараад явж байхад эргэж дуудаж ирүүлээд гарын үсэг зуруулсан тэр ажилгүйдлийн тэтгэмж шүү дээ гэсэн...Намайг ажлаа тараад явж байхад ** дарга намайг дуудаад нэг хүний ажилгүй тэтгэмжийн тогтоолт дээр гарын үсэг зур гээд зуруулсан. Миний санахад уг ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолтын материал над дээр өмнө хянуулаад би шаардлага хангахгүй буцаасан. Тэгээд орой нь намайг хянасан гэдэг утгаар дуудсан. Тухайн материалын хувьд ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгох өргөдлөө 14 хоног өнгөрсний дараа ирүүлсэн, сүүлийн 3 сарын цалин нь өндөр байсан зэрэг зөрчил байсан. Дотроо ажилладаг учир шахаж шаардсаны үндсэн дээр л гарын үсэг зурсан. Санхүү бүртгэлийн тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч зур гээд байсан учраас өөрөө хариуцах юм байгаа биз гээд зурсан. ** эгч над дээр авч орж ирээд шаардлага хангахгүй, ** дарга шахаад байна гэж хэлсэн. Би тэр үед нь бол буцаасан юм...”гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 196 дахь тал/,

- гэрч **гийн...С.** нь ** аймгийн ахлах нягтлан бодогч Хонгорзулын эгч гэсэн. Тэгээд Хонгорзул нь над руу яриад эгч С.** хөлөө хугалаад тэтгэмжээ авч чадахгүй хоцроосон байна. Пасспорт нь танай **харьяа юм. Энийг бодуулаад мөнгийг нь олгуулаад өгөөч гэсэн...Өргөдөл нь байхгүй болохоор нь байхгүй байна гэхэд та биччих гэхээр нь би бичээд материалд нь хийсэн...**д өгсөн чинь авахгүй байна гэсэн...Цалингийн хэмжээг санаатай өсгөсөн гээд авахгүй байсан. Хугацаа нь бол хэтэрсэн байсан. Ажилгүйдлийн тэтгэмжийн сан хариуцсан нягтлан ** нь авахгүй байна гээд ахиад ирэхээр нь ** даргад ороод...авахгүй байна гэж хэлсэн. Тэгээд бодвол дарга, **ыг тогтоочих гэж гэсэн юм шиг байгаа юм...Нэг дор нь шилжүүлсэн нь миний буруу. Нэгдүгээр гарын үсгийг дарга хоёрдугаар гарын үсгийг би жагсаалт руу буюу тэр өдрийн ажилгүйдлийн жагсаал дээр зурдаг юм...Хугацаа нь хэтэрсэн учир зөрчсөн гэж үзэх юм байна...Би шалгаагүй. Дараа нь ерөнхий газраас шалгалт ирэхдээ ** дүүргийн харьяа байна гэж байсан. Суутган байхгүй байсан. Олгох үндэслэлгүй байсан гэж үзсэн..** манай нөхрийн хамаатан төрөл болох юм байна...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал/,    

- гэрч ** “...** эгчтэй төрөл садны холбоотой мөн  ** аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хамт ажиллаж байсан...2017 онд миний эгч болох С.** **Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмжийн материалаа бүрдүүлэн өгсөн гэж надад тухайн үед хэлсэн. Ажилгүйдлийн тэтгэмжээ материалаа өгсний дараа миний хувьд ** эгчид та С.**гийн ажилгүйдлийн тэтгэмжийг боломжтой бол хурдан оруулаад өгөөрэй гэж гуйсан...Сүүлд асуухад 3,7 сая төгрөгийн тэтгэмж бодогдон орсон байсан...Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг би ажилтнаараа бичүүлээгүй...“**” ХХК нь миний хамааралтай манай гэр бүлийн хүний компани юм...”**” ХХК-д С.** нь нийгмийн даатгалын дэвтрээ энд эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болоод гуйгаад бөглүүлсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 149-151-р хуудас/,  

- гэрч С.**гийн “...2018 оны 11 сараас 2019 оны 06 сарын хугацаанд “**” ХХК-д нягтлангаар ажиллаж байсан. Энэ нь СХД-ийн 22 дугаар товчооны тэнд байдаг компани...Энэ компанийн ажил явахгүй болсон учир гараад “**” хэвлэлийн компанид орсон...** аймагт хэдхэн сар ажилласан 2-3 сар ажилласан...Би ** дүүргийн энэ хаяг дээрээ 2005 оноос хойш амьдарч байгаа. Бүртгэл нь 2009 оноос байх. 2019 оны 09 сард жирэмсэн байсан учир ажиллах боломжгүй болоод ажлаас гараад ажилгүйдлийн тэтгэмж авдаг гэдгийг мэдээд хөөцөлдсөн. “**” ХХК-аас ажлаас халагдсан тушаал авчирч өг гэсэн учир тушаалыг гаргуулан авсан. Мөн “**” ХХК-аас ажлаас халагдсан тушаалаа авч ир гэсэн. Тэрийг нь өгч чадаагүй. СХД-ийн Нийгмийн даатгалын байцаагч нь над руу утсаар яриад нийгмийн даатгал давхар төлсөн байна гэсэн...Тэгээд бичиг баримтаа өгөх гэхэд дутуу байна гээд аваагүй. Тэгээд ямар бичиг гэлээ тэр дутуу гэсэн бичгийг нь хийгээд нөхөртөө өгчих гээд өгөөд явуулсан чинь өгчихсөн байсан. Тэгээд ажилгүйдлийн тэтгэмж миний дансанд 3.000.000 гаруй төгрөг орж ирсэн байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас нь хүн яриад хугацаа хэтэрсэн байна. Мөнгөө төл гэж хэлсэн. Тэгээд мөнгийг нь төлчихсөн...Материал дутуу гэж буцаасан учраас хугацаа алдчихсан юм. ** манай холын хамаатан юм...Манай нөхөр ***/-ыг **д аваачиж өг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/,

- гэрч С.**гийн дахин өгсөн “...2005 оноос ** дүүргийн 7  дугаар хороо, 21-95 тоот орон сууцыг манайх худалдан авч амьдарч эхэлсэн...Ер нь бол 2005 оноос хойш энэ хаягтаа амьдарч байгаа, Сонгинохайрхан дүүрэгт албан ёсоор бүртгүүлж байгаагүй. Сонгинохайрхан дүүрэгт шилжин ирсэн тухай тодорхойлолт хэрэгт авагдсан баримтыг би гаргаж өгөөгүй. Энийг анх удаа харж байна. Энийг ажилгүйдлийн тэтгэмжийн материалд өгөөгүй. Би ** дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс дээр өөрөө очоод материалаа өгөх гэхэд дутуу байна гээд аваагүй. Тэгээд ** эгч рүү яриад ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэсэн чинь материал дутуу байж байгаад материалаа өгөх гэсээр байтал хугацаа дуусчихлаа танд өгчихвөл гаргаж өгөөч ээ гэж гуйсан. ** эгч авчраад өгчих гэсэн. Би нийгмийн даатгалын лавлагаа ** дүүргээс очиж авч өгсөн...Би ** аймаг руу явсан учир нөхрөөрөө **д өгүүлсэн...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 145 дахь хуудас/, 

- гэрч***...Би С.**г танихгүй...С.**гийн 2018 онд нийгмийн даатгалын дэвтэр дээр баталгаажуулалт хийсэн гарын үсэг минийх байна...Миний одоо санаж байгаагаар дөнгөж ажилдаа ороод байж байсан үе таарсан байна. 2018 онд миний тухайд энэ асуудлыг сайн мэдэхгүй байсан нь буруудсан байна. Миний одоогийн эрхэлж байгаа ажлын байрны тодорхойлолтод зааснаар Нийгмийн даатгалын дэвтрийг тулган баталгаажуулж хянах, даатгуулагчийн дэвтрийг баталгаажуулах талаар тусгасан байдаг...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал/,

- гэрч Д*** дахин өгсөн “...** суманд үйл ажиллагаа явуулж буй “**” ХХК нь 2018 оны 07 дугаар сараас 09 дүгээр саруудад тайлан мэдээ өгч, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 929400 төгрөгийн шимтгэлийн өртэй байсан...С.**гийн нийгмийн даатгалын дэвтрийг ямар хүн ирж баталгаажуулсан эсэхийг санахгүй...** нь “**” ХХК-ийг бүртгүүлэхээр хүсэлтээ өгсний дагуу бүртгэж, тайлангуудыг хүлээн авч, мэдээнүүдийг нөхөж авсан болно...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 141-142 дахь тал/,    

- гэрч ***“...** аймагт ** ХХК-г үүсгэн байгуулж 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна...С.**г ямар нэг гэрээ, бичиг баримт үйлдэлгүй, амаар ярьж тохироод ажиллуулсан...2018 оны намраас манай ажил дээр 3 сарын хугацаанд ажиллаад 2018 оны сүүлээр ажлаас өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79 дэх тал/,    

- гэрч ***“...Ажлаас халагдсан иргэн ажилгүйдлийн тэтгэмжээ  авахын тулд тухайн дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэст бүртгүүлсэн байх ёстой байдаг. Батлагдсан маягтын дагуу тухайн иргэн нь халамжийн хэлтэст бөглөж өгдөг. Бөглөсөн маягтыг ажил хайгч иргэнээр хөдөлмөрийн зах зээлийн программд шивж өгдөг. Энэ программ нь Хөдөлмөр халамж үйлчилгээний нэгдсэн программ юм. Үүний дараа тухайн иргэнд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажил хайгчаар бүртгүүлсэн болохыг тодорхойлолт өгдөг. Тухайн мэргэжилтэн нь тодорхойлолт дээр гарын үсэг зурж, хөдөлмөр эрхлэлтийн алба гэсэн тэмдэг дардаг. Үүнийг ажилгүй тэтгэмж авах материалдаа өгдөг юм. Энэ байхгүй бол ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй. 2019 оны сүүлээр шиг санаж байна. Тэтгэмжийн байцаагч гээд нэг эмэгтэй ирээд энэ С.** гэж хүнээс болоод акт тавигдчихлаа. Энэ өөрийн чинь хийж өгсөн бичиг мөн үү гэж асуусан. Тэгэхээр миний бичгийг хэлбэр, мөн гарын үсэг биш байна гэж хэлсэн...****** гэсэн нарийн хуудас **иргэний бүртгэлээс өгсөн харагдаж байсан. Энэ бичиг байгаа тохиолдолд бид нар бичиг хийгээд өгдөг. Тэгээд программ дээр регистр үзэхэд ** аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс ажил хайгчаар бүртгэсэн байсан. Манай хэлтэс дээр бүртгээгүй байсан. Ийм учраас миний гарын үсэгтэй ** өгсөн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн байна...хэн ч компьютерт дуурайлгаад хийчих боломжтой...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал/, 

- гэрч ***“...2018 оны 11 сараас нарийн хуудсыг хэвлэхээ больж, шууд мэдээллийн санд тусгадаг болсон. Улсын бүртгэгч гарын үсэг зурдаггүй юм. Уг таны үзүүлж байгаа нарийн хуудас буюу шилжин ирсэн тухай тодорхойлолтыг харахад миний нэртэй хуудас байна. Тухайн үед буюу 2015 оны 05 сарын 29-ний өдөр ** дүүргийн 7 хорооны улсын бүртгэгч дөнгөж болсон байсан. Уг хуудасны 111963 дугаар код нь манай Улаанбаатар, ** дүүрэг, 7 хорооны код байна, гэсэн хэдий ч ард талд **29 дүгээр хороо гэж бичсэн байна. Энэ бол засвар хийсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл программаас ингэж хэвлэх боломжгүй хуурамчаар үйлдсэн гэж үзнэ. Хаяг нь **29 дүгээр хороо 21 байр 30 тоот гэсэн байна. Энэ дэлгэрэнгүй хаягийг мөн хуурамчаар үйлдсэн байх үндэслэлтэй байна. Яагаад гэвэл би ** дүүргийн улсын бүртгэгч байхад **хаягтай нарийн хуудсыг хэвлэх боломжгүй...Миний ашиглаж байсан программ буюу шилжилт хөдөлгөөний программ бол тухайн нутаг дэвсгэрийн л бааз суусан байдаг гэх мэдүүлэг / 6 дахь хавтаст хэргийн 126-127 дахь тал/,

- гэрч ***“...**29-р хорооны Улсын бүртгэгчээр шилжин томилогдон ажилласан... овогтой ** /**/ нь иргэний бүртгэлийн сүлжээнд 2015 оны 05 сарын 25-нд ** аймгаас Улаанбаатар хот ** дүүрэг рүү шилжин явсан бөгөөд 2015 оны 05 сарын 29-нд Улаанбаатар хот ** дүүрэг 7-р хороо, ****их тойруу гудамж, гэсэн хаяг дээр бүртгэл хийлгэсэн байна. Түүнээс хойш ямар нэгэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгээгүй байсан. Шилжин ирсэн тодорхойлолт дээр байгаа **2 код нь тухайн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгээд хэвлэхэд ашигладаг үнэт цаасны дугаарыг илтгэдэг юм. 111963 гэдэг бүртгэлийн дугаар нь Улаанбаатар хот, СБД, 7-р хороог илэрхийлж байгаа юм. СХД-ын 29 дүгээр хороо гэж шилжин ирсэн бүртгэл дээр байгаа нь буруу алдаатай бүртгэл байна. Өөрөөр хэлбэл СХД-ийн 29-р хорооны бүртгэлийн дугаар нь *** гэж гарах ёстой. Энэ шилжин ирсэн бүртгэл нь иргэний бүртгэлийн системд бүртгэгдээгүй албан ёсны бус хуурамч бүртгэл...С.**  **иргэнээр огт бүртгүүлж байгаагүй, ** дүүргийн 7 дугаар хорооны иргэн байсан юм байна лээ...2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөр иргэний бүртгэл хийгдэх боломжгүй...” гэх мэдүүлэг / 6 дахь хавтаст хэргийн 135 дахь хуудас/,   

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2671 дугаартай дүгнэлт : “1. Шинжилгээнд ирүүлсэн “Нийслэлийн архивын газар, **, Ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэргүүд 2018 он, №45, 2018-01-01, 2018-12-31” гэсэн хаягтай хавтаст материалын 324 гэж дугаарласан хуудсанд байх 2018 оны 10 сарын 15-ны өдрийн “СХД-ИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ТОДОРХОЙЛОЛТ” гэсэн баримтын нөхөх хэсэгт бичигдсэн гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн ***гэх бичгийн хэвийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй, харин **гийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна...2. Шинжилгээнд ирүүлсэн “Нийслэлийн архивын газар, **, Ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэргүүд 2018 он, №45, 2018-01-01, 2018-12-31” гэсэн хаягтай хавтаст материалын 326 гэж дугаарласан хуудсанд байх 2018.10.15 гэсэн огноотой, “**Нийгмийн даатгалын хэлтэст, Өргөдөл гаргах нь” гэсэн баримтын гар бичвэр, “С.**” гэж уншигдах гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн **гийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно.../6 дахь хавтаст хэргийн 179-203 дэх тал/,  

- шүүгдэгч **гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Уг асуудлыг товчхон мэдүүлбэл С.**гийн ажилгүйдлийн тэтгэмжийн өргөдөл өгөх хугацаа бол хэтэрсэн байсан. Гэхдээ хөл нь хугарсан гэж байсан. Хүндэтгэн үзэх шалтгаан гэж байдаг, 3 сар дотроо болох юм гээд ажилгүйдлийн байцаагч **д **г өгчих гэж хэлсэн. Тэгсэн чинь ** авахгүй байна гэсэн. Тэгээд би буцаагаад оруулаад өгчих гэхэд ** бодохгүй байна гэсэн. Тэгээд хэлтсийн дарга дээр ороод Хонгорзулын эгч нь манайхаас ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа нь өнгөрсөн юм байна. ** шийдэж өгөхгүй байна гэж хэлсэн санагдаж байна. Таньдаг болохоороо даргад хэлчихсэн юм. Нэг дор шилжүүлдэггүйг мэднэ. Гэхдээ нэг дор шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 212 дахь тал/

- шүүгдэгч **гийн...**гийн материалыг **д хүргүүлж байсан, хүлээж авахгүй байсан, мөн тухайн асуудлаар ** дарга руу орж байсан тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,     

- шүүгдэгч **ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Иргэн  даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмжийн материалаа бүрдүүлээд хариуцсан байцаагчид өгнө. Тухайн байцаагч материалыг нь шалгаж үзээд эрх үүсэх эсэхийг шалгаад хэрвээ эрх үүсэх юм бол дараагийн хяналтын байцаагч үйлчилгээний тасгийн даргаар хянуулдаг...иргэн С.**гийн ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэргийг манай санхүү бүртгэлийн тасгийн дарга бөгөөд ахлах нягтлан бодогч ** барьж орж ирсэн. Энэ ажилгүйдлийн тэтгэмжийн материал өгөх гэсэн чинь ** байцаагч янз бүрийн юм яриад байна гэж хэлсэн...** байцаагч орж ирээд тайлбараа хэлсэн...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 217-218 дахь тал/,    

- Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн **дугаартай **ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /5 дахь хавтаст хэргийн 46 дахь тал/, 

- **Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт /5 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

- **Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаартай **г ажилд түр томилох тушаал /4 дэх хавтаст хэргийн 36, 5 дахь хавтаст хэргийн 85 дахь тал/, 

- **Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогчийн ажлын байрын тодорхойлолт /5 дахь хавтаст хэргийн 86-89 дэх тал/,

- **Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаартай “Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, хавсралт /5 дахь хавтаст хэргийн 108-110 дахь тал/, 

- **Нийгмийн даатгалын хэлтсийн “Капитал”  ******тоот данснаас ажилгүйдлийн тэтгэмж олгох жагсаалт /4 дэх хавтаст хэргийн 172 дахь тал/,

- **ажилгүйдлийн даатгалын сангийн “Капитал”  банкны депозит дансны хуулга / 4 дэх хавтаст хэргийн 177 дахь тал/, 

- С.**гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн

124 дэх тал, 4 дэх хавтаст хэргийн 139 дэх тал/,

- С.**гийн эзэмшлийн “Хаан” банкин дахь 5225256699 тоот  дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/, 

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 32/64 дугаартай “Илүү олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг төлүүлэх тухай” акт, тайлбар / 1хх-238-239, 2 хх-5, 7-8 дахь тал/,

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2/1565 дугаартай Улсын ахлах байцаагч ** 32/64 тоот актын холбогдох баримт, шалгалтын нэгдсэн тайланг хүргүүлсэн албан бичиг, хавсралт / 6 дахь хавтаст хэргийн 207-250-р хуудас, 7 дэх хавтаст хэргийн 1-3 дахь тал/,

- **ын Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргасан гомдол,  мэдээлэлтэй холбоотой баримтууд /1 дэх хавтаст хэргийн 192-197, 216-218, 219-250 дахь тал/, 

- “**” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 24  дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал / 2 дахь хавтаст хэргийн 24 дэх тал/,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/7227 дугаартай албан бичиг /7 дахь хавтаст хэргийн 12 дахь тал/,  

- Байцаагч *****өөрөө цалингийн бичилт хийж баталгаажуулсан, мөн нийгмийн даатгалын төлбөртэй байхад нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулсан зөрчил гаргасан тухай ** аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаартай албан бичиг, хавсралт /7 дахь хавтаст хэргийн 14-24 дэх тал/,  

- **Нийгмийн даатгалын хэлтсийн ** дугаартай ** **гийн ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэргийн хуулбар, баримтууд /2хх-13-20, 7 дахь хавтаст хэргийн 27-40 дэх тал/ зэргээр тус тус нотлогдож тогтоогдсон байна

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :       

 

Шүүгдэгч нар бүлэглэн тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтыг  харьцуулан шалгаж, үнэлэхэд :                

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, мэдүүлгийн болон бусад баримтын эх сурвалжид эргэлзээ, зөрүү үүсээгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан, харин тухайн нотлох баримтуудыг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдоогүй.   

2.2. Шүүгдэгч **, ** нар нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль тогтоомжийг зөрчин   “бусдад” давуу байдал бий болгосон сэдэлт, зорилгын хувьд нэгдмэл ашиг сонирхолтой байсан буюу тэд холбогдох тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд гэмт санаа, үйлдлээрээ санаатайгаар нэгдсэн болох нь нотлох баримтын дээрх эх сурвалжийн хүрээнд тогтоогдсон байх тул шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж тус тус бүрэн хангагдсан, тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.     

Шүүгдэгч ** тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

Харин шүүгдэгч ** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байх боловч нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомж илтэд зөрчин бусдад тэтгэмж олгож болохгүйг ухамсарлаж мэдэж байсан, тухайн хууль зөрчсөн ажиллагааг шуурхай шалгаж, таслан зогсоох үүрэгтэй атлаа тийнхүү эсрэгээр **тай гэмт санаа, үйлдлээр санаатайгаар нэгдсэн болох нь тус хэрэгт цугларч, судлагдсан нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байна. Тухайлбал,    

- гэрч **ын “...би уг асуудлыг хийхгүй байсан чинь ** Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч ** нарын шахалтаар Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу илт хуурамч буюу шаардлага хангаагүй хуулбар бичиг баримтыг хянаад шаардлага хангаагүй бол буцаах үүрэгтэй байсан боловч материалыг хүлээн авч программд шивж оруулсан. Энэ асуудал хэзээ нэгэн цагт шалгаад илэрнэ гэдгийг мэдэж байсан учир нотлох баримт болгох зорилгоор **гийн ****дугаар утсыг хувийн хэрэг мэдээллийн баазад оруулсан...” гэх мэдүүлэг, гомдол /1 хх-42-43, 45, 4-7/,

- гэрч Н. н “...сүүлд нь ** нь надад удирдлагууд тухайн үед олго гээд олгуулсан гэж байсан...Тэтгэмж бодох программаас яг мэдээлэл оруулсан өдрөө тэтгэмж бодох хуудасны зүүн доод хэсэгт он сар өдөр нь гардаг. Тэр нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж гарсан байсан. Мөн тэтгэмжийг хянасан, бодсон, олгосон бүх өдөр нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байсан. Яагаад гэвэл тухайн үйл ажиллагааг нэг өдрийн дотор хийх боломжгүй...” гэх мэдүүлэг /1 хх-54-55/, 

- гэрч ** “...Ажлаас чөлөөлөгдөөд 14 хоногийн хугацаа нь  өнгөрсөн байсан, таньдаг хүнээр дамжуулж өгүүлж байгаа юм байна гэж ойлгосон. Тухайн хүний хувийн хэргийг **д өгүүлэхэд ** нь 14 хоног нь өнгөрсөн хууль зөрчинө гэж хэлээд буцаасан, дахиад аваачаад өг гэж хэлээд эргээд аваачиж өгөхөд авсан эсэхийг санахгүй байна...2 дугаар гарын үсгийг **, 1 дүгээр гарын үсгийг ** гарын үсэг зурж банкинд хүргүүлдэг. ** дарга гарын үсэг зурж байгаа учир нэг удаа олгож байгаа гэдгийг мэдэж байсан...** нь өөрөө аваад дарга руу орж зуруулж байгаа учир нөгөө хүнийх гээд зуруулсан байх...” гэх мэдүүлэг /1хх-66/,   

- гэрч **“...2018 оны сүүлээр ** дарга намайг дуудаад ** эгч С.**гийн ажилгүйдлийн хувийг хэрэг байгаа даргаар зуруулчих гэхлээр нь та өөрөө авч ор гэж хэлсэн...Тэгээд ** өөрөө нөгөө баримтаа бариад дарга руу орж гараад яваад байсан, 2 удаа миний мэдэхийн лав дээрх хувийн хэргийг барьж дарга дээр орж байсан. Ажилгүйдлийн тэтгэмжийн байцаагч байсан ** тэр үед дарга руу орж байсан. Тэгэхдээ хувийн хэрэг бариад орж байсан. С.**гийн хувийн хэрэг байсан. ** нь тэр хүний асуудлаар тухайн үед дарга руу орж гараад яваад байсан...” гэх мэдүүлэг мөрдөн байцаалт /6хх-158-159/ болон энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- гэрч **ын “...** танилцуулах сонсгол явахад  ** актан дээр гарын үсэг зурахгүй, **г та нар гуйчхаад надаар төлүүлэх гээд гэж байна гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-81/,    

- гэрч **гийн “...**гаар **д өгсөн чинь авахгүй байна гэсэн...Цалингийн хэмжээг санаатай өсгөсөн гээд авахгүй байсан. Хугацаа нь бол хэтэрсэн байсан...дахиад авахгүй байна гэж ирэхээр нь ** даргад ороод...авахгүй байна гэж хэлсэн...Дарга, **ыг тогтоочих гэж гэсэн юм шиг байгаа юм...Нэг дор нь шилжүүлсэн буруу. Нэгдүгээр гарын үсгийг дарга,  хоёрдугаар гарын үсгийг би зурдаг...” гэх мэдүүлэг /1 хх-92-93/,

- шүүгдэгч **гийн “...С.**гийн материалыг **д **г өгчих гэж хэлэхэд авахгүй байна гэсэн, буцаагаад өгчих гэхэд ** бодохгүй байна гэсэн. Тэгээд хэлтсийн ** дээр ороод Хонгорзулын эгч манайхаас ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа нь өнгөрсөн байгаа юм байна. ** шийдэж өгөхгүй байна гэж хэлсэн санагдаж байна. Таньдаг болохоороо даргад хэлчихсэн юм. Нэг дор шилжүүлдэггүйг мэднэ...” гэх мэдүүлэг /5 хх-212/,

- **Нийгмийн даатгалын хэлтсийн “Капитал”  банкны *** тоот данснаас ажилгүйдлийн тэтгэмж олгох жагсаалт, түүнд гарын үсэг зурагдсан үйл баримт /4 хх-172/,  

- **ажилгүйдлийн даатгалын сангийн “Капитал”  банкны депозит дансны хуулга /4 хх-177/ зэрэг нотлох баримтууд тус бүр харилцан эх сурвалж, нотолгооны чадварын шинжээ давхар нотолсон бөгөөд эргэлзээ, зөрүүгүй болох нь тогтоогдсон байх тул тус гэмт хэрэг үйлдэгдэхэд тухайн шүүгдэгч нар гэмт санаа, үйлдлээ санаатайгаар нэгтгэсэн буюу бүлэглэсэн гэж үзнэ. 

2.3. Нийтийн албаны эсрэг буюу нийтийн албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэг нь  нийгмийн шударга ёс, хууль тогтоомжийн хэрэгжилтэд ноцтой зөрчил, гажуудал, хор уршиг учруулдаг учраас тийнхүү Эрүүгийн хуулиар тусгайлан заасан гэмт хэрэгт тооцогддог.         

Тус хэрэгт цугларч, шинжлэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ** нь **, ** нартай тус бүр болон хамтад нь уулзсан тухай бүртээ иргэн ** ажилгүйдлийн тэтгэмжийг олговол Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг илтэд зөрчихөөр байгааг урьдчилан ухамсарлаж мэдэж авсан, мэдсэн тухайн тохиолдолд тухайн зөрчил бүхий материалын бүрдүүлбэр, мэдээллийн сангийн бүртгэл, хууль бус үйлдэл, ажиллагааг хянан шалгаж, улмаар таслан зогсоох ёстой байтал эсрэгээр тус үүргээ илтэд зөрчин ** хууль бусаар нөлөөлөх, ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолтын хуудас, тэтгэмжийн мөнгийг бүхэлд нь шилжүүлэх баримтад гарын үсэг зурж баталгаажуулах зэргээр **тай гэмт санаа, үйлдлээр санаатайгаар нэгдэж Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, холбогдох бусад журмыг зөрчсөн болох нь гэрч **ын гомдол, мэдүүлэг /1 хх-42-43, 45, 4-7/, гэрч ** мэдүүлэг /1 хх-54-55/, гэрч ** мэдүүлэг /1 хх- 66/, гэрч **/6 хх-158-159/ болон энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч **ын /1 хх-81/, **гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хх-92-93, 5 хх-212/, **Нийгмийн даатгалын хэлтсийн “Капитал”  банкны ** тоот данснаас ажилгүйдлийн тэтгэмж олгох жагсаалт, түүнд гарын үсэг зурагдсан үйл баримт /4 хх-172/, **ажилгүйдлийн даатгалын сангийн “Капитал”  банкны депозит дансны хуулга /4 хх-177/ зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байх тул нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бусдад давуу байдал бий болгосон  гэж үзэх үндэслэлтэй.       

Мөн хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтын эх сурвалжаар **, С.** нар хамаарал бүхий харилцаатай болох нь   үгүйсгэгдээгүй, түүнчлэн шүүгдэгч ** нь...манай байгууллагын ажилчдыг **ын шаргалжуутын амралтад С.** хүлээн авч байсан, жирэмсэн байхдаа бидэнд үйлчилж, тусалсан учраас тусалъя гэж бодсон тухай мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх боловч  тус шүүгдэгч нар тийнхүү бүлэглэсэн цаад сэдэлт, зорилго нь юу байсан эсэх, тэдэнд ашигтай байсан эсэх зэрэг нь тэдний бүлэглэн үйлдсэн тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, харин бусдад тийнхүү хууль бусаар тэтгэмж олгосон үйл баримт нь давуу байдал бий болгосон утга агуулгад хамаарна.         

Тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдэхэд шүүгдэгч ** нь **Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар, ** нь **Нийгмийн даатгалын хэлтсийн санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогчийн албан тушаалтай байсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4,   Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарна.   

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т : "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг...ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүнд...буй болох эдийн...ашигтай байдлыг; мөн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт тусгайлан хуульчилсан “Тайлбар”-т зааснаар : “албан тушаалын байдал”, “урвуулан ашиглах” гэдгийг хэрхэн ойлгохыг тус тус тодорхой тайлбарласан.     

Мөн нийтийн албан тушаалтны хувьд шүүгдэгч нар Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1 : Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна дараах зөрчлийг хориглоно :  

7.1.1.албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;

7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүнд...давуу байдал олгох, олгохоор амлах;   

7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх; гэснийг, түүнчлэн

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6, 8 дугаар зүйлд заасан : 

6.1. Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.

6.3. Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.

6.5. Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ,

8.2. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан :

7.1. Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан...хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:

7.1.7. ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх; гэснийг тус тус зөрчсөн болох нь шинжлэн судалсан дээрх нотлох баримтын эх сурвалжуудаар бодитой илэрхийлэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.          

Дээр дурсан үйл баримт бүхий үндэслэлээр тус шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн тухайн гэмт хэргийн объектив болон субъектив шинж бүрэн тогтоогдсон, харин шүүгдэгч нарын тухайн гэмт үйлдэхэд бүлэглэсэн гэмт санаа, үйлдлийг зөвтгөн цагаатгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.  

2.4. Шүүхээс тус хэргийг өмнө нь шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт, саналын хүрээнд прокурорт буцаасан /6хх-97-99/ энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааны зөрчлийг арилгах чиглэлээр зохих ажиллагааг хийсэн.

Тус хэрэгт цугларч, шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй тул тус хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа дахин хийлгэх үндэслэлгүй гэж үзнэ.

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд шүүгдэгч **ы “би гэмт хэрэг үйлдээгүй” тухай, түүний өмгөөлөгч Г.Даваахүүгийн...** гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, бусдад давуу байдал бий болгосон гэх асуудал нотлогдоогүй тул цагаатгах тухай санал, дүгнэлтийг тус тус хүлээж авах боломжгүй гэж дүгнэв.                      

 

  1. Хохирол, хор уршиг:      

Шүүгдэгч нар тус гэмт хэргийн улмаас бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх :         

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт     

 

Шүүгдэгч ** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, ажил хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгө орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /5хх-79-110, 121-124, 125-180, шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Шүүгдэгч ** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, ажил хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгө орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /4хх-135, 5хх-63-78, 119-120, 181-188, шүүх хуралдааны тэмдэглэл/, тус тус судлагдсан болно.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **, ** нарыг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,  уг торгох ялыг тус бүрт 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

 

  1. Бусад асуудал :

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4  дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

            1. Шүүгдэгч **, ** нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар : шүүгдэгч **ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч **г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.                   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **, ** нарт оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг тус бүрт 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **, ** нар тус бүрт оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг тус тус биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.              

5. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.                

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч **, ** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГАНБААТАР