Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/716

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         06          03                                 2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Б.Энэрэл,

Хохирогч **,

Шүүгдэгч ** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, **** өдөр *** хотод төрсөн, эрэгтэй***  настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “**” ХХК-д ажилладаг, ам бүл 2, эхийн хамт **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********* /РД: ***/

Холбогдсон хэргийн талаар :     

Шүүгдэгч ** нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ны байранд ** “чиний шалны модыг яаж мэддэг юм” гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зодож, түүний эрүүл мэндэд  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

            Шүүгдэгч ** 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” ХХК-ны байранд өөр хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас **г хүч хэрэглэн зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :   

- хохирогч **гийн...Би Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” тавилгын үйлдвэрт 2021 оны 08 дугаар сараас эхлэн үйлчлэгчээр ажиллаж байна. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажилдаа очсон чинь шалны мод хайгаад олдохгүй байхаар нь би хамт ажилладаг***, нараас шалны мод харсан уу ? гээд асуусан чинь ** гэнэт уурлаад бид нар чиний шалны модыг яаж мэдэх юм бэ балай авгай минь доромжилсон. Би ** чи яагаад байгаа бэ гээд М н нуруу руу нь гараараа цохисон ба **тай маргалдаж байгаад салаад явж байсан чинь ** над руу тавилга хийдэг модон хавтан шидсэн. Би нүүр, толгойгоо хамгаалаад өөрийнхөө зүүн гараар нүүрээ хаасан чинь миний зүүн гарыг оносон. Миний зүүн гар хавдаад халуу оргиод хөдөлгөөнгүй болсон, эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн гарын шууны яс хугарсан байсан...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 7, 9 дэх тал/,

- гэрч**...2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө би **, мужаан ** нарын хамт байж байсан чинь манай ажлын үйлчлэгч ** бид нараас шалны мод асуухад ** би яаж шалны модыг чинь мэдэх юм бэ ?  та өөрөө шалны модоо хариуцах ёстой биз дээ гээд **, ** нар маргалдаад байсан...** нь ** насаараа шоронгийн хадаас болно гээд хэлсэн чинь ** тавилгын эвээс хавтан аваад шидсэн чинь ** зүүн гараа бариад уйлаад байсан, эмчид үзүүлсэн чинь ** эгчийн зүүн гарын шуу нь хугарсан гэж хэлсэн гэх мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/

- гэрч Н.**...2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь манай ажлын үйлчлэгч ** уйлаад гараа бариад манай өрөөнд орж ирэхээр нь юу болсон талаар асуухад **тай маргалдаад гар луу нь хавтан шидсэн хавдаад өвдөөд байна гэхээр нь **г эмнэлэгт үзүүлж, хэвтүүлсэн. Тэгээд ** нь **гаас уучлалт гуйгаад байсан гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/,  

- хохирогч **гийн ГССҮТ-н өвчний түүх /хавтаст хэргийн 42-49 дэх тал/, дүрс оношилгооны хариу /хавтаст хэргийн 21 дэх тал/,

- шинжээчийн дүгнэлт : **гийн биед зүүн богтос ясны хугарал гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссан байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /1 дэх хавтаст хэргийн 19-20 дахь тал,

- хавтан модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,   

- шүүгдэгч**...Би ** эгчийн гарыг модон хавтан шидэж хугалсан буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

             

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-76/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч болон хохирогчийн хоорондын зүй бус, таарамжгүй харилцаанаас үүссэн байгааг тэмдэглэв.   

Иймд шүүгдэгч А.** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

  1. Хохирол, хор уршиг :

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх ба шинжээчийн дүгнэлт гаргуулахад 8000 төгрөг, оношилгооны 50.000 төгрөг, эмнэлэгт 206.035 төгрөг төлсөн тухай хохирогчийн мэдүүлэг /хх-42, шүүх хуралдааны тэмдэглэл/ авагдсан, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн, хохирогчийн эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.614.368 төгрөг төлсөн /хх-7, 99-101, 105, шүүх хуралдааны тэмдэглэл/ байна.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн боловч түүний сарын цалин хөлсний хэмжээ болон ямар хугацааны турш цалинтай, цалингүй чөлөө авсан эсэх зэрэгт нотлох баримт тус хэрэгт байхгүй байх тул хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.       

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 1.614.368 төгрөгийг /хх-7, 99-101, 105/ хангах үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “**” ХХК-д ажилладаг гэх болон түүний хөрөнгө, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-24-26, 31-34, 36, 38, 52-55, 58-68, 76, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.   

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохиролд 1.500.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч А.** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Тус шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, мөн түүний ажлын газар ба оршин суугаа газрын хоорондын зорчин явах маршруттай холбоотой нотлох баримт бүхий зураглал, баримтгүй байх тул шүүгдэгчид торгох ялаас бусад ял шийтгэлийг оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.     

 

  1. Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч ** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар иргэний нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч **ас 1.614.368 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 тоот дансанд шилжүүлсүгэй. 

6. Шүүгдэгч ** нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан,  битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан гэх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон хамаарах бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **д урьд авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР